| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0075/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/112 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-од холбогдох эрүүгийн 2338003290229 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ыг “Б.Б-г дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, барууны гарын чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338003290229 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл
аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ыг “Б.Б-г дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, барууны гарын чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Д.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 23 тал/,
Гэрч Д.Л-оор таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/,
Хохирогч Д.Б-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Б.Б- над руу утсаар залгаад Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр багт байрлах ... худалдааны төв дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ганцаараа яваад очиход Б.Б-, Б-болон нэг үл таних залуу байсан. ...Би хамт машин дотор нь хэсэг сууж байтал Б-гэх залуу надад хандаж “чи яагаад Б.Б-г дээрэлхээд байдаг юм” гэхээр нь би маргаан үүсэх юм байна гэж бодоод харилаа гээд машинаас нь буугаад гудмаар алхаад явж байтал араас машинтайгаа давхиж ирээд Б-бууж ирээд “чи Б.Б-гийн утсыг нь авчихлаа шүү дээ” гэж хэлснээ эхлээд Б-гараараа миний хамар руу 2-3 удаа цохисон. Бас газраас чулуу аваад миний толгой тархи руу цохиж нүдсэн... Тэгтэл Б-машин руугаа гүйж очсоноо сүхний модон иш бариад хүрээд ирсэн. Б-тэр модон ишээрээ миний толгой тархи луу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: “...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор согтуу ч байсан. Тэр үед Л.Б- надад хандаж “чи Б.Б-г яагаад дээрэлхээд байдаг юм, утсыг нь авчихсан байна гэх шалтгаанаар намайг зодсон. Л.Б- гараараа миний хамар луу 2-3 удаа цохисон, бас газраас чулуу аваад миний толгой руу цохисон. Бас машинаасаа сүхний модон иш гаргаж ирээд толгой руу минь цохиж зодсон юм. Л.Б-той хамт байсан үл таних залуу бол намайг зодоогүй, зүгээр Л.Б-ыгоо надаас салгах гээд байгаа юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, над руу дөхөж ирээд байсан болохоор би андуурсан байна. Миний биед учирсан гэмтлүүдийг Л.Б- л ганцаараа намайг зодож учруулсан юм. Л.Б- миний хамар луу 2-3 удаа цохиж хамрын яс хугалсан, бас толгой тархи руу минь чулуу, модоор зөндөө цохиж зодсон. Би бол газарт унаад түүнд зодуулаад хэвтэж байсан, сүүлдээ би ухаан алдсан. Нэг мэдэхэд Л- ах намайг эмнэлэгт авч ирсэн байсан. ...Би Л.Б- гэх хүнд гомдолтой байна. Хуулийн дагуу хурдан шийдвэрлэж егнө үү. Энэ асуудлаас болж эмчилгээний зардал болон унааны зардалд нийтдээ 800,000 төгрөгийг Л.Б-оос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Би Л.Б- гэх хүнд зодуулахдаа ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу ... худалдааны төвийн гудамжинд зодуулсан юм. Эхлээд бол намайг ... сумын ... дүгээр хорооны ... худалдааны төвийн гадаа хүрээд ир гэж Б.Б- дуудсан юм. ... , ... хоёр нь замын хоёр талд байдаг юм. ...Би Л.Б- гэх хүнийг гүтгэх ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Л.Б- гэх хүн намайг зодсон юм чинь би түүнд зодуулсан гэдгээ хэлнэ шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...хохирогч Д.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 130,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Хөвсгөл аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31/230 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Д.Л-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Манай төрсөн дүү Д-ийн Д.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад миний гар утас руу залгаад ах намайг хүн зодоод байна гэхээр нь би хаана юм гэхэд ... сумын ... дүгээр баг, ... дэлгүүрийн гудамжинд гэхээр нь 5-10 минутын дараа очиход ... улсын дугаартай Приус-11 маркийн ногоон өнгийн машинтай 2 согтуу хүн Б- гэдэг эмэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан. Би тэр машин дээр гүйгээд очсон чинь Б- гэдэг эмэгтэй ах нь ирж байна гээд намайг бариад авсан. Нөгөө машин дотор урд сууж байсан залуу машинаас бууж ирээд намайг барьж аваад тавихгүй байхаар нь жолоочийн түлхүүрийг авчих гээд дүү Д.Б-д хэлсэн чинь Д.Б-ыг жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд 2-3 удаа толгой хэсэгт гараараа цохисон. Тэгээд машин хөдлөөд явах үед Б- гэж хүүхэн намайг явуулахгүй бариад байсан. Намайг очихоос өмнө манай дүү Д.Б-ыг цохисон гэх мод машины хажуу талд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч Б.Б-гийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би бол гар утас, түлхүүр зэргийг нь аваагүй, надад мэдэх зүйл байхгүй. Тухайн өдөр Д.Б-д гэрийн түлхүүрүүд бол байгааг нь хараагүй. Харин надтай пиво уугаад сууж байхдаа гарч ороод утсаараа яриад яваад байсан, тогтвортой сууж өгөхгүй л байсан. Би Д.Б-ыг утас, түлхүүр хоёроо яаж байгаад алдсаныг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Би утасны лавлагааг үзлээ. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Д.Б-тай хамт пиво ууж байгаад тасарчихсан байсан. Гудманд тасарчихсан байдалтай алхаад явж байхад манай нөхөр намайг гэрт авч ирсэн байсан. Тэгтэл Д.Б- удалгүй араас ирсэн, харахад нүүр ам нь цус болчихсон, нүүрээ угаая ус өгөөч гээд байсан, манай хүүхдүүд дургүй болохоор ус өгөөгүй. Тэгээд би гэртээ ороод хэсэг хэвтэж байтал Д.Б- 2 ах нь ирээд гадаа гараад зогсож байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Цагдаа нар ирээд байж байхад Д.Б- Б- д зодуулсан талаараа хэлж яриад гомдол гаргасан байсан. Тухайн өдрийн өглөө нь би Д.Б-аас зугтаж явах үедээ Д.Б-ын талаар Л.Б- руу залгаж хэлсэн, тэр үед Л.Б- над дээр ... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн юм. Л.Б- тэр үед эмээ бичүүлдэг юм уу гэсэн зүйл ярьж байсан. Би түүнийг хаанаас над дээр ирснийг нь мэдээгүй, нарийн зүйл ярилцаагүй. Машинд нь би хэсэг юм ярьж сууж байгаад бас жаахан муудаад машинаас нь буусан. Харин орой нь Д.Б-тай пиво ууж байгаад тасарсан болохоор Л.Б-ыг найзтайгаа ирсэн гэдгийг би мэдэхгүй байгаа юм. Цагдаа дээр тухайн орой ирчихээд буцаж гэртээ хариад би өөрийн ... дугаарын утаснаас Л.Б-ын ... дугаарын утас руу залгаж “чи Д.Б-ыг зодчихсон юм уу” гэж асуухад “юу яриад байгаа юм, та хоёрын асуудал надад ямар хамаатай юм, эмэгтэй юм байж дандаа архи уудаг” гээд намайг загнаад байсан. Тэгэхээр нь л би Л.Б-ыг хамааралгүй юм байх гэж бодоод өмнөх мэдүүлэгтээ яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Гэрч Б.Б-гийн 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Б-, гэрч Б.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 57-58 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаартай: “Д.Б-ын биед хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, барууны гарын чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Д.Б-ын биед үүссэн хамар ясны хугарал, шарх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 67 тал/,
“...” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-ы 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/8773 дугаартай: “Үнэлэгдэж буй Самсунг С7 марк загварын гар утас болон байшин, гэр, амбаар, авдар зэргийн 5 ширхэг түлхүүрийн зах зээлийн үнийн судалгааг 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 175,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74 тал/,
“...” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12-01/1802 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 97-99 тал/,
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 101-102 тал/,
“...” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05-01/9713 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 104-106 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, холбогдох баримт /хх-ийн 109-111 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,
Хохирогч Д.Б-аас гаргаж өгсөн баримтуудад 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хохирлын тооцоо хийсэн “...Хохирогч Д.Б-аас гаргаж өгсөн баримтыг үзэхэд нийт 10 ширхэг баримт байх ба уг баримтууд нийт 209,290 тегрөг болж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэж байх боловч хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 23 тал/, гэрч Д.Л-оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/, хохирогч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 31, 33 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 36 тал/, Хөвсгөл аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31/230 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 37-38 тал/, гэрч Д.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 50, 54 тал/, гэрч Б.Б-гийн 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б-, гэрч Б.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 57-58 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 тал/, “...” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-ы 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/8773 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-74 тал/, “...” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12-01/1802 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 97-99 тал/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 101-102 тал/, “...” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05-01/9713 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 104-106 тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, холбогдох баримт /хх-ийн 109-111 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Л.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ыг “Б.Б-г дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, барууны гарын чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Л.Б-ын хохирогч Д.Б-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээ, унааны зардалд 800,000 төгрөг нэхэмжилж /хх-ийн 31 тал/ хэрэгт ... эмийн сангийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72,000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээний үнэ 40,000 төгрөгийн орлогын баримт, ... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,040 төгрөгийн Е-баримт, МТ ШТС-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шатахууны үнэ 25,000 төгрөгийн Е-баримт, ... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1,750 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4,500 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9,000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26,000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20,000 төгрөгийн шатахууны Е-баримт, Шүүх шинжилгээний хэлтсийн 8,000 төгрөгийн баримт зэрэг нийт 209,290 төгрөгийн баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
... эмийн сангийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72,000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээний үнэ 40,000 төгрөгийн орлогын баримт, ... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,040 төгрөгийн Е-баримт, МТ ШТС-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шатахууны үнэ 25,000 төгрөгийн Е-баримт, ... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1,750 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4,500 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9,000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26,000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20,000 төгрөгийн шатахууны Е-баримт, Шүүх шинжилгээний хэлтсийн 8,000 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай гэж үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-оос эмчилгээ, унааны зардал 209,290 төгрөгийг, мөн “...” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж- 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/8773 дугаартай дүгнэлтээр Самсунг С7 загварын гар утас болон байшин, гэр, амбаар, авдар зэргийн 5 ширхэг түлхүүрийн зах зээлийн үнийг 175,000 төгрөгөөр тогтоосон байх тул гар утас, түлхүүрийн үнэ 175,000 төгрөг, нийт 384,290 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэргийн 36-38 талд иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, эрүүл мэндийн даатгалын цахим системийн мэдээлэл хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Л.Б-оос 130,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 82-84, 86-95, 101-102, 215-217 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Л.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Л.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Л.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-од оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338003290229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-од оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Б-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-оос эмчилгээ, унааны зардал 209,290 (хоёр зуун есөн мянга хоёр зуун ер) төгрөг, гар утас, түлхүүрийн үнэ 175,000 (нэг зуун далан таван мянга) төгрөг, нийт 384,290 (гурван зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-оос 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд оруулсугай.
7. Эрүүгийн 2338003290229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ... хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР