Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1048

 

 

 

 

 

 

   2021             12              9                           2021/ДШМ/1048

 

Т.Т*******т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,                  

шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Б.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх*******Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 2021/ШЦТ/......дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч Б.Б, Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Т*******т холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг .........оны ......дүгээр сарын ...*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С........овгийн Т*******ын Т.....,...... оны ...... дугаар сарын .......*******ны өдөр ...........хотод төрсөн,.......... настай, ......тэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер   мэргэжилтэй, .................ХХК*******д катерингийн үйлчилгээ хариуцсан ажилтай, ам бүл  эхнэр, 3 хүүхдийн хамт ............дүүргийн ........ дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамжны ............ дүгээр байрны..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД................................. /; 

Т.Т нь ...........оны ......дүгээр сард интернет сайт ашиглан АНУ*******аас НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”*******ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 /нийт 5 хэсэг гялгар уутанд савласан, тус бүр гялгар уутны хамт 82.1014+73.8486+124.9250+103.4799+70.0945/ грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, улмаар Олон улсын шуудан илгээмж ашиглан 2019 оны 2 дугаар сарын 8*******ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шуурхай карго” шуудан илгээмжээс НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”*******ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаманы агууламжтай “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 /нийт 5 хэсэг гялгар уутанд савласан, тус бүр гялгар уутны хамт 82.1014+73.8486+124.9250+103.4799+70.0945/ грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Сод*******Оюун, Б.Д нараар авахуулж, улмаар ...... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн,

2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр тетрагидроканнабинолийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

 2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр Хан*******Уул дүүргийн 4 дүгээр хороо, “...............” хотхоны, ..............тоот хаягт байрлах өөрийн гэртээ НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”*******ийн жагсаалтад багтдаг дельта*******9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэр шилтэй цаасанд боосон, цаасны хамт 3.7852  грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Т*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

...............дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Т*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Т.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******т 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3*******д зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******ийн цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Т*******ээс гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СD*******г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Нокио 2600” маркийн гар утсыг Т.Т*******т олгож, шар ногоон өнгийн чулуун гаанс 1 ширхэг, таган дээр цоолж шилэн гаанс мэт зүйл суурилуулан гаансны үзүүрт савны ёроол хүрсэн өнгөгүй гуурс байрлуулсан дээд талд нь цоолж улаан өнгийн судалтай өнгөгүй хуванцар гуурс шургуулсан “Вonаqua гэсэн  бичиглэл бүхий шошготой бонго мэт зүйл 1 ширхэг, 1228 УБЯ дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан метамфетамины агууламжтай 5 хэсэг, тус бүр  гялгар уутны хамт №1*******1/1.7453 гр/, №2*******1 /1.5339 гр/ №3*******1 /1.7565/, №4*******1/1.1332 гр/ №5*******1 /0.9792гр/ гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, мөн гялгар уутны хамт №1/79.8827гр/, №2 /72.4032/,№3/123.3331 гр/ №4 /101.6754 гр/, №5/68.7187гр/ гэж дугаарласан мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, АНУ*******аас илгээмжийг хийж явуулсан хаяг бүхий цагаан өнгийн гялгар уут, саарал өнгийн 2 ширхэг гялгар уут, цагаан өнгийн хайрцаг 1 ширхэг, зөөлөн порлон 1 ширхэг, Т.Тийн гэрээс нэгжлэгээр хураагдсан шар өнгийн цаасанд боосон өвс мэт дельта*******9 тетрагидроканнабинолын агууламжтай 3.7852 грамм /цаасны хамт/ сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүндэтгэж байгаа боловч надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлэхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Миний зүгээс гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн мөрдөн байцаалтын шатанд саад учруулахгүй гэмээ хүлээж үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх ямар нэгэн алдаагүй хэргийг шийдсэн боловч миний ард үлдсэн эхнэр, 3 хүүхдүүд маань маш хүнд нөхцөлд байгаа байдлыг минь харгалзан үзэж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгааг дахин магадлан шийдэж өгөхийг хүсье.

Миний бие өөрийн болчимгүй үйлдэлдээ туйлын их харамсаж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдолгүй сайн хүн, сайн эцэг байж нийгэмд хэрэгтээ үйл хийхээ амлаж байна.

Иймд Т.Т надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг зохих хуулийн хүрээнд хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэмж хэлэх тайлбар байхгүй, гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч Н.Н, Б.Б....... нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч би эрүүгийн ..........тоот хэрэгт шүүгдэгч Т.Т*******ийн өмгөөлөгчийн зүгээс ...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 2021/ШТЦ/.... дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит нөлөөтэй” гэх үндэслэлээр хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзэж 5 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Одоо түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэн түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан сонгох санкцийг өөрөөр хэлбэл, торгуулийн ялыг хэрэглэх боломжтойг харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг хүсэн хандаж байна. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, өөрөө уг бодисыг хэрэглэж байгаагүй, өөрөө бусдад зарж борлуулаагүй, гар дээрээ тухайн зүйлийг аваагүй зэрэг нөхцөл байдлууд байгааг харгалзан ялыг хөнгөрүүлэхийг гуйж байгаа юм. Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр огт маргаагүй, биеийн ерөнхий байдал муу, гэр бүлийн болон хувийн байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1*******д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг харгалзан үзэх нь хуульд нийцэх байсан.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг тухайн этгээдэд хөнгөрүүлэн оногдуулж болох байсан гэж үзэн шүүх Т.Т*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын хэм хэмжээг хэрэглэж болох нөхцөл байдал харагдаж байгаа юм.

Иймд ....................дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 2021/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтад заасан шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг өөрчилж, нэг удаа энэрэнгүй хандан итгэл хүлээлгэж оногдуулсан 3 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр торгуулийн ялаар сольж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Т.Тийн хувьд ард үлдсэн гэр бүл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сонгох санкцаас торгох ялыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. Шүүх нэг удаа итгэл үзүүлж торгох ялаар сольж өгвөл торгууль төлөх чадвартай гэсэн өрхийн орлогоо тодорхойлсон дансны хуулгыг шинээр нотлох баримт болгон гарган өгч байна” гэв.

Шүүгдэгч Т.Т*******ийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Т нь энэ хэрэгт анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Хувийн байдлын хувьд 0*******6 насны 3 хүүхэдтэй, 6 сартай хүүхэд нь өвдөж эх нь эмнэлэгт хэвтэхэд 2 хүүхдийг нь харах хүнгүй үлдсэн. Т.Т*******ийн өөрийн биеийн байдлын хувьд уушгины архаг үрэвсэл буюу бронхит гэсэн оноштой. Өмнө нь хэрэгт шалгагдаж байх үед 6 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн үед шулуун гэдэсний үрэвсэл нь хүндэрч эмнэлэгт хэвтэж байсан. Түүнээс гадна Т.Т нь өндөр настай, хэвтрийн дэглэм, халамжид байдаг эмээгээ асарч тэтгэдэг. Программист мэргэжилтэй, программ зохиож амьдралаа залгуулдаг байсан. Уул уурхайн компанид гэр бүлээрээ катерингийн үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхэлдэг тул ар гэрээ тэжээн тэтгэж, торгууль төлөх боломжтой. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор М.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Тийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Дэлхий даяар мансууруулах бодистой тэмцэж байгаа өнөө үед Т.Тийн хувьд 33 настай, ажил эрхлэн боломжтой, тодорхой орлоготой хүн 475,3 грамм их хэмжээний мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд, гэртээ болон биедээ хадгалсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн хүнд хүлээлгэх ялын бодлого чанга байх ёстой гэж үзэж байна.

Иймд Т.Т*******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй, биечлэн ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Т.Тт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зүйл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 1 дүгээр сард интернет сайт ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”*******ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, улмаар олон улсын шуудан илгээмж ашиглан 2019 оны 2 дугаар сарын 8*******ны өдөр хилээр нэвтрүүлээд 12*******ны өдөр..... дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шуурхай карго” шуудан илгээмжээс уг бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусад /Ж.С, Б.Д нар/*******аар авахуулах замаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн, мөн 2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 19 тоотод оршин суух Т.Т*******ийн гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”*******ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, мөн Хан*******Уул дүүргийн 4 дүгээр хороо, ......хотхоны ........ дугаар байрны....тоот гэртээ 3.7852  грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 22*******26/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 30*******32, 70*******76, 82*******83/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх 33,41, 77, 84, 87/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 44*******49, 50*******56, 90*******98/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 57*******69, 88, 99/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл /1 хх 103*******109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20*******ны өдрийн 1223 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн №1*******1, №2*******1, №3*******1, №4*******1, №5*******1 гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин нь НҮБ*******ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт /1 хх 145*******146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20*******ны өдрийн 1224 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн чулуун гаанснаас дельта*******9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта*******9 тетрагидроканнабинол нь НҮБ*******ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцод багтдаг болно” гэсэн дүгнэлт /1 хх 132*******133/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20*******ны өдрийн 1225 дугаартай “...шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн 3 ширхэг шээсний дээж хүрэлцэхүйц хэмжээтэй тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Тамирын Тэнгис гэж хаягласан шээсний дээжид тетрагидроканнабинол /ТНС/ илрэв” гэсэн дүгнэлт /1 хх 137*******139/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20*******ны өдрийн 1226 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлд дельта*******9 тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт /1 хх 158*******159/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13*******ны өдрийн 476 дугаартай “Т.Т нь каннабиноид бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. Т.Т нь каннабиноид бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Т.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж үгүй байна” гэсэн дүгнэлт /1 хх 179*******181/,

 

Б.Д*******ий яллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 10*******ны өдөр над руу Т.Т залгаад “баруун 4 замын ойролцоо уулзъя” гэхээр нь машинтайгаа очтол ганцаараа байсан. Тэгээд “ахад нь энэ илгээмжийн газраар нэг илгээмж ирэх ёстой юм, энэ утасны дугаар дээр ирнэ, чи энэ утсыг авч байгаад илгээмж ирсэн талаар мессэж ирэх юм бол очиж аваад надад авчираад өгчихөөрэй, ахад нь унаа байхгүй, эхнэр машин унаж байгаа завгүй байна” гэж хэлээд Нокиа маркийн гар утсыг цэнэглэгчийн хамт өгсөн. Тухайн үедээ бензин хийгээрэй гэж 25.000 төгрөг өгсөн. ...би ганцаараа илгээмжийн хүн дээр очиж Мишээл гэх хүний нэр дээр илгээмж ирсэн талаар гар утсанд мессэж ирсэн, би авах ёстой юм” гэхэд нэг дугаар руу залгахад миний авч явсан Т.Т ахын надад өгсөн утас дуугартал “за за, энэ хүн өөрөө яагаад ирж авахгүй байгаа юм бэ” гэхээр нь “ажилтай учраас завгүй байна, намайг авчих гээд утсаа өгөөд явуулсан” гэж хэлтэл илгээмж болох дөрвөлжин цаасан дугтуйтай зүйлийг өгөхөөр нь бүртгэлийн дэвтэр дээр гарын үсгийг зурж авсан” гэсэн мэдүүлэг /1 хх 242*******244/,

Ж.С*******ны яллагдагчаар өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр намайг Дөлгөөн машинтайгаа ирээд гэрээс аваад ажил руу явсан. Замдаа баруун 4 замын ойролцоо шуудан илгээмжийн газрын гадаа зогсоод надад “Мишээл гэх хүний нэрээр Т.Т ахын илгээмж ирэх ёстой, та ирсэн үгүйг нь асуугаад өгөөч” гэхээр нь би орж асуутал “илгээмж ирээгүй” гэсэн учраас гараад Б.Д*******д хэлж, ажил дээрээ хүргүүлээд үлдсэн. Тухайн үед Б.Дөлгөөн надад нокиа маркийн гар утсыг цэнэглэгчийн хамт үлдээж, “цэнэглээд асаагаад байж байгаарай, илгээмж ирсэн талаар мессэж ирэх ёстой” гэсэн. Ингээд ажлаа хийж байгаад 15*******16 цагийн үед гар утсанд мессэж ирэхээр нь Б.Дөлгөөн рүү утасдаж хэлэхэд манай ажил дээр машинтайгаа ирсэн. Б.Дөлгөөн илгээмжийн газрын гадаа очиж өөрөө ороод удалгүй цагаан өнгийн дугтуйтай зүйлийг авч гарч ирээд надад өгөхөөр нь би суудлынхаа хажууд тавиад тэндээсээ хөдлөөд явж байх үедээ Т.Т рүү холбогдож өөрийнх нь ачаа ирсэн талаар хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг  /11 хх 233*******235/,

Т.Т яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр 12 цагийн үед найз Түмээтэй утсаар ярьсан. ...Тэгээд Түмэн манайд ирэхдээ Тэнгис гээд найзтайгаа хамт ирсэн. 2.5 литрийн том савтай пиво барьчихсан ирсэн. Тэгээд бид гурав юм ярьж сууж байтал Т.Т шилэн гаансанд дотор бохирлогдсон “мөс” гэх зүйлийг гаргаж ирээд “фитнесст явж байгаа хүн хэрэглэвэл ядраахүй, эрч хүчтэй болдог” гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 165*******168/,

Т.Т*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах явцад болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувиар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1 хх 225*******226/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос Т.Т*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх Т.Тийн үйлдлээс “тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн” гэсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон гэртээ хадгалсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр тооцон нэгтгэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Т*******ийн “метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 475.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, улмаар олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хил нэвтрүүлсэн, дельта*******9 тетрагидроканнабинолийн агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйлдлүүдийг нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Т*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэхдээ зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон дүйцүүлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлалтай тохироогүй гэж үзэхээр болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Т.Т*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн  солих” тухай заалтад хамаарч байгаа бөгөөд коронавируст халдварыг цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэв шүүхээс хорих ял оногдуулсан бол хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэсэн хууль тогтоогчийн үзэл санааг харгалзалгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялыг буцаагаад хорих ял болгож байгаа нь буруу байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн зохицуулалтын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэх замаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Т.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг болон түүний хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн тогтоолд оруулж шийдвэрлэв.

Иймд “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Т.Т*******ийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Т, Б.Б нарын “Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгөх” тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4*******т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 2021/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заснаар шүүгдэгч Т.Т*******т 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3*******д зааснаар шүүгдэгч Т.Т*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Т.Т*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н, Б.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ