Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2023/0020

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Д.О  нарын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “........................... хэсэгт 0,04 га газрыг Орших овогтой Сайнбаярт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “.................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Оршихын Сайнбаярын /ПН58092619/ 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт /ПЭ 84071008/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ84071008/ 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй ” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг,  2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “.............................тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ 84071008/ 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Мөнхсүлдийн Жаргалсайханд /ПЭ76110300/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Оюунбаяр, Д.Наранжав нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “........................... хэсэгт 0,04 га газрыг Орших овогтой Сайнбаярт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “.................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Оршихын Сайнбаярын /ПН58092619/ 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт /ПЭ 84071008/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ84071008/ 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй ” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг,  2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “.............................тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ 84071008/ 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Мөнхсүлдийн Жаргалсайханд /ПЭ76110300/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Бид тус газрын эзэмшигч М.Жаргалсайхантай эвлэрч маргаанаа дуусгавар болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.О нар нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу товлон зарласан шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татагалзаж байгаа үндэслэлээ маргаан бүхий газрыг эзэмшигч гуравадагч этгээдтэй харилцан тохиролцсон гэж тайлбарласан байх тул татгалзалыг хүлээн авч батлах нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлээсээ татгалзсаныг бичгээр илэрхийлсэн хүсэлтийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О, Д.Н нарын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “........................... хэсэгт 0,04 га газрыг Орших овогтой Сайнбаярт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “.................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Оршихын Сайнбаярын /ПН58092619/ 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт /ПЭ 84071008/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “................... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ84071008/ 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг Сайнбаярын Гаравгаанжуурт үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй ” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсэг,  2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “.............................тоотод байрлах үйлчилгээний зориулалттай Сайнбаярын Гаравгаанжуурын /ПЭ 84071008/ 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Мөнхсүлдийн Жаргалсайханд /ПЭ76110300/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Д.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 19.44 кв метр, Д.Н-ын үйл ажиллагаа явуулж буй 36 кв метр газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНГЭРЭЛ