2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/663

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав, 

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я******** овгийн Ж************** Э********* холбогдох эрүүгийн 2503009731264 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Б******* дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Их тархи 1-[**] тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Я******** овгийн Ж************** Э******** /РД: [********]/, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Б******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Засаг” Их сургуулийн урд замд 99-14 ХЭА улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Ж******* дараах зүйлийг хоиглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж улмаар 46-03 УНӨ улсын дугаартай “Suzuki swift” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х********** хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “С***** жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан ослоос хойш манай дүүгийн амьдрал орвонгоороо эргэсэн. Миний дүү гар утас засах болон тавилга хийж өр зээлээ төлж, түрээсийн байрны түрээсээ төлж, эхнэрээ гадагшаа сургуульд явуулж хэрэглээний мөнгийг нь төлдөг байсан. Х****** харна гээд аваад үлдсэн боловч хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх байтугай өөрөө хүний асаргаанд орчихсон байдалтай байна. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, групп тогтоолгосон. С***** санааны хувьд хүнд байна. С******* улсад байгаа эхнэр рүү гээ нэг шөнө “би тэсэхгүй нь” гэж хүртэл мессеж бичсэн байсан. М**** гэр бүлийн хувьд санхүүгийн хувьд болон сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байна. А******* эмчилгээний төлбөр мөнгийг төлдөг байсан боловч арга барагддаг юм байна. А**** бараад шүүгдэгч гэх хүн рүү залгасан, бид нартай нэг ч удаа холбоо бариагүй. О*** болсны маргааш эмнэлэг дээр үзэгдсэн. Бид нартай нэг ч удаа холбоо бариагүй байсан байгаад бид нар мөрдөгчөөс дугаарыг нь аваад нэг удаа холбогдоход “одоо Монгол улсад мөнгөтэй хүн хаана байдаг юм, гэнэт залгаж мөнгө нэхлээ” гэж өөдөөс уурласан. Ө*** бүр янз янзын хэрэглээний зардлууд гардаг энэ талаар огт тусгаагүй. С******* учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг тогтоож өгөхийг хүсэж байна. Тухайн хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн боловч нэг төгрөгийн хохирол төлөөгүй. Х****** төлөх сэтгэлгүй байгаад нь маш их гомдолтой байна. О*** гарснаас хойш 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл гарсан хохирлын зардал нь 3,600,000 төгрөг болсон. Сүүлд он гарснаас хойш эмчилгээндээ хамрагдаагүй эмчилгээний төлбөр төлөх боломжгүй болсон. Мөн Б********* өөрөө өрөнд орсон. У*** явсан машин нь хүний машин байсан. О**** орсон машины хохирол 4,997,000 төгрөгийг бид нараас нэхэмжилж байгаа. Мөн сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Х***** бариачид бариулсан учраас баримт авах боломжгүй. Б******* хамрагдсан хохирлыг тусгаж өгч чадаагүй. Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх тал дээр анхаарах шаардлагатай байгаа боловч хохиролд тусгахад хэцүү байна. Э********** зардлыг бүрэн барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Х** ёсоор нэг ч удаа залгаж уучлалт гуйгаагүйд нь гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Н*** мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн 2503009731264 дугаартай хэргээс:

Улсын яллагч 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/, хохирогч Д.Б мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээч эмч А.Ө 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №ЕГ0525/1174 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-125-р хуудас/, “В****” ********** ***-ний үнэлгээ /хх-ийн 170-175-р хуудас/, мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн [*******] дугаартай магадлагаа /хх-ийн 189-190-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3542 дугаартай сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-139-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.У мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.С-Э******* мэдүүлэг /хх-ийн 213-214-р хуудас/, яллагдагч ******* мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 139-149-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулав.

Х********** хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хохирогч Д.Б **** банкны дансны хуулга /хх-ийн 26-28-р хуудас/, хохирогч Д.Б осолд орсноос хойш гарсан зардлууд буюу **** банкны дансны зарлагын баримтууд /хх-ийн 29-79-р хуудас/, Улсын Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай баримт /хх-ийн 110-113-р хуудас/, Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээч эмч А.Ө 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №ЕГ0525/1174 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-125-р хуудас/, Д*** оношилгооны хариу /хх-ийн 126-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3542 дугаартай сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-139-р хуудас/, “В****” ********** ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 158-160-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болох Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 1 хуудас, эмчийн тэмдэглэл, Б******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр 9 хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулав.

Х********** хууль ёсны төлөөлөгч Д.Н нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.                

Шүүгдэгч ******* нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Б******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Засаг” Их сургуулийн урд замд 99-14 ХЭА улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.5-д заасан заалтуудыг зөрчиж улмаар 46-03 УНӨ улсын дугаартай “Suzuki swift” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Н***** баримтын талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8-р хуудас/,

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р хуудас/,

- Хохирогч Д.Б: “Би 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шархадаас ажлаа тараад 100 айл рох гээд манай үеэлийн нөхөр С******* эзэмшлийн Suzuki sift маркийн 46-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Б******* дүүрэг 4 дүгээр хороо Их засаг Их сургуулийн зүүн талд зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байтал өөдөөс миний явж байсан эгнээнд гэрэл тусаж харагдсан би тухайн үед зүүн дарсан тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан тэр машин эсрэг урсгалдаа ороон эгнээ хэсэгтээ орж байх үедээ миний тээврийн хэрэгсэлтэй эгц урдаас мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би мөргөлдөөд манараад машинаасаа буусан манай найз ард явж байсан би тэр жолоочийг хараагүй би хөдөлж чадахгүй найзынхаа машины хойд суудал дээр суугаад миний баруун хел баруун гар мэдээгүй болсон Би машинд сууж чадахгүй газар хэвтэж байсан хөл гар мэдээгүй болсон. Тэгээд манай найз машиндаа суулгаад 2 хөлийг гадагшаа унжуулаад суулгасан миний дотор давчтайд байж яваад байсан. У****** түргэн ирээд 11 дүгээр хороололд байрлах гэмтийн эмнэлэг орсон би тэрнээс цааш болсон үйл явдлыг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Х********** хууль ёсны төлөөлөгч Д.Н: “Би тухайн зам тээврийн осолыг бол хараагүй. Миний төрсөн дүү Д.Б нь 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын үед ажлаа тараад унаж явсан тээврийн хэрэгслийг эзэмшигчийг С******** авах гэж яваад зам тээврийн осолд орсон. М**** гэр бүлийн гишүүд 2 дугаар эмнэлэгт байхад нь очсон. О*** биеийн байдал нь тааруу эмч нарын онош олж тогтоож чадахгүй байгаа. Би уг хэрэгт төрсөн дүүгээ ухаан ортол оролцох хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1174 дугаартай: “Д.Б биед тархины зүүн чамархайн дэлбэнд суурийн зангилаа хэсгийн голомтлог цус харвалт /2.3х1.5см/, тархины цус харвалтын улмаас нүүрний баруун тал, баруун дээд, доод мөчдүүдийн саа саажилт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд гэх зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.1.12-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100% алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120-125-р хуудас/,

- М********* 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн [*******] дугаартай “3.7 Ж******* дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн, мен хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна. “Suzuki swift” маркийн 46-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 189-190-р хуудас/, 

- “В****” ********** ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 170-175-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3542 дугаартай хохирогч Д.Б сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-139-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Т.У: “Би 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан. Тухайн хүний нэрийг санахгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдах үедээ нотариатаар баталгаажуулсан юм. Тээврийн хэрэгслийн нэрийг солиулаагүй шилжүүлсэн. Харин улсын дугаарыг солиогүй. Тээврийн хэрэгсэлтэй цуг өгч явуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.С-Э******* мэдүүлэг /хх-ийн 213-214-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* яллагдагчаар өгсөн: “...гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. А*** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед эрхээ хасуулаагүй байсан. Тухайн үед С*** хотхонд найзтайгаа 1 шил виски хувааж уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “А*********** хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” гэж, 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус заасан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, 3.1.3-т “...жолооч...” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж тус тус хуульчилсан.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “С******* үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ******* гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Ж******* дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5-т заасан эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж улмаар “Suzuki swift” маркийн 46-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Б******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Засаг” Их сургуулийн урд замд 99-14 ХЭА улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.5-д заасан заалтуудыг зөрчиж улмаар 46-03 УНӨ улсын дугаартай “Suzuki swift” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б нь эмчилгээний зардалд 3,602,400 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээ, үйлчилгээ авсан 3,758,875 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус нэхэмжилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 740,000 төгрөгийн баримтыг шүүх хүлээн авсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хохирогчийн эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хор уршигт 5,437,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 3,758,875 төгрөгийг шүүгдэгч ******* Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,208,080 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.

Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох  3,902,400 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан 3,758,875 төгрөгийг, хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,208,080 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгчээс төлж барагдуулаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Ш********* хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоох” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Х****** төлөх нөхцөл боломжоор хангаж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан ба цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Б******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулан, эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Н********* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Я******** овгийн Ж************** Э********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Б******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хохирогчийн эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хор уршигт 1,535,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,208,080 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н олгосугай.

9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 3,758,875 төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Н********* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ