Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ын *******н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад суурийн ахлагч аав Б.*******ын туслах /хоньчноор/ малчнаар томилогдон ажилласан. ...өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1989-1991 оны нэгдлийн даргын тушаалд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй 1989 оны цалингийн цэс аав Б.*******ын нэрээр, 1990 оны цалингийн цэс архивт шилжигдэн ирээгүй, 1991 оны цалингийн цэс, малын А данс Д.******* миний нэрээр гарсан байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай байна.

Иймд Д.******* намайг 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******н нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний он, сар, өдөр, дугааргүй, 1991 оноос эхлэн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/335 тоот, мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/1764 тоот архивын лавлагаа, Завхан аймгийн Сантмаргаз сумын нэгдлийн 1989, 1991, 1992 онуудын цалингийн цэс зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ******* сум, нэгдэл, ******* бригад, малчин, 1990 он гэх бичилт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбартай нийцэж байх тул түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн аймгийн архивын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/335 тоот лавлагаанд 1989 оны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг Б.*******ын нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул дээрх лавлагааг Д.*******н мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч П.*******ын өгсөн мэдүүлгийн: ...аав хамт Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад үхэр хариулж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд мөн л нэгдэлдээ мал малласан. ... гэх хэсэг,

гэрч Д.*******гийн өгсөн мэдүүлгийн: ...Д.******* нь 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явсан. Тэгээд цэргээс 1989 онд халагдаж ирээд Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад бог, бод маллаж байсан. Нэгдэл 1990, 1991 оны үед татан буугдаж байсан. Манай эхнэр ******* хоёр нэг анги байсан учраас сайн мэдэж байна ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******н дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******г 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ