Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00134

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн барилга байгууламжийн ын трестийн ******* ын барилгад нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилга байгууламжийн ын компанид нормчноор тус тус ажиллаж байсан.

...миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд У.******* намайг 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн барилга байгууламжийн ын трестийн ******* ын барилгад нормчноор 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилга байгууламжийн ын компанид нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: У.******* манай бэр эгч учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцоод өгөөч гэсний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* сумд шинээр улсын нөөцийн барилга гэж нээгдэж байхад манай сумын хэсэг хүмүүс тийшээ орж ажилласан. Тэдний нэг нь У.******* ажиллаж байсан үеийг нь би мэднэ. Тухайн үед ын барилга гээд улсын нөөцийн барилгат ажилладаг байсан. Ажилд орсон гарсан бичиг баримт нь олдохгүй байгаа учраас шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэгч У.*******г 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн барилга байгууламжийн ын трестийн ******* ын барилгад нормчноор 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилга байгууламжийн ын компанид нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч У.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн барилга байгууламжийн пүүсийн харьяа сангийн ын барилгад нормчноор,

-1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилга байгууламжийн ын компанид нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, барилга байгууламжийн ын компанийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай Нөхөн тушаал гаргах тухай тушаал зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч У.*******гийн дээрх ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******г Завхан аймгийн барилга байгууламжийн пүүсийн харьяа сангийн ын барилгад нормчноор,

-1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилга байгууламжийн ын компанид нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ