| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2022/0020/З |
| Дугаар | 125/ШШ2023/0022 |
| Огноо | 2023-08-01 |
| Маргааны төрөл | Татвар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 125/ШШ2023/0022
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “Т ” ХХК-нийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 16210000040 дугаартай актын тогтоох хэсгийн 1 дэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 145.926.442.19 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Д.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т" ХХК-нийн захирал Д.Л миний бие Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан Ховд аймгийн татварын хэлтсийн 2021.12.20-ны өдрийн нөхөн ногдуулалтын НА-1620000004 дугаартай актын тогтоох хэсгийн 1 дэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 145,926,442.19 төгрөгийн торгуулийн хариуцлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Д.Л нь Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 16210000040 дугаартай актын тогтоох хэсгийн 1 дэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 145.926.442.19 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг хүлээн авч батлах нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг бичгээр илэрхийлсэн хүсэлтийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т ” ХХК-нийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 16210000040 дугаартай актын тогтоох хэсгийн 1 дэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 145.926.442.19 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ