| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00101/И |
| Дугаар | 103/ШШ2024/00225 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00225
| 202******* оны 0******* сарын 02 өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00225 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны *******3 тоотод оршин суух, овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,396,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,
Иргэдийн төлөөлөгч: Б.Урангоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,396,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэн голын Улаан эрэг гэх газарт намайг - өмөөрсөн гэх ялихгүй зүйлээр шалтаглан миний биед гэмтэл учруулсан. Миний эрүүн тус газарт гараараа цохиж доод уруулын язарсан шарх гэмтэл 3*******,32,**************,*******2 шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсны улмаас миний ******* шүд гэмтсэн. Эмчийн дүгнэлтээр 2 шүд ёзоор хугарсан учир 6 сарын дотор харлаж унана гэсэн. Нэгэнт эмчилгээ хийлгээд нэмэргүй, 2 шүд маань унах учраас би 2 имплант шүд хийлгэх шаардлагатай байна. ******* имплант шүд 2,800,000 төгрөг, 2 шүд нийлээд 5,600,000 төгрөг мөн шүдний үзлэг 30,000 төгрөг, бензин 80,000 төгрөг, эм тариа 65*******,500 төгрөг, шүдний чиг тогтоолгох 35,000 төгрөг нийт 6,396,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2023 оны 8 дугаар сард шүүхээр ороод шүүхийн тогтоолоор 600,000 төгрөгийг торгуул төлөхөөр шийдвэрлэгдэж төлж барагдуулсан. Тэгээд шүүх хурал дээр Б. миний шүд зүгээр гээд хэлээд байсан. Шүүгч болон шүүх хуралд байсан бүх хүмүүс сонсож байсан. надтай огт уулзаагүй. Аав нь намайг байнга дарамталж байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Б.******* нэхэмжлээд байгаа 6,396,500 төгрөгийг өгч чадахгүй гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. санал болгосноор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. бид харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжилж буй 6,396,500 төгрөгөө 7,96,500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 5,600,000 төгрөг дээр тохиролцон төлбөрийг 202******* оны 6 дугаар сарын 30-нд багтаан төлөхөөр тохиролцон гэрээ байгуулав гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХК-ийн 2*******36228 дугаартай баримт, 20269*******5 дугаартай баримт, 556*******956 дугаартай баримт, амбулаториор эмчлүүлэгчийн картууд, зарлагын баримт, нүүр амных эмч гэх тамгатай дүгнэлт, гэрэл зургууд, ХХК гэх зарлагын баримт зэргийг
Хариуцагчийн зүгээс эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 3-*******8-р тал/,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 796,500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 5,600,000 төгрөгийг хариуцагч тал 202******* оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж **************7,29******* төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6 дахь хэсэгт зааснаар 5,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******0*******,550 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар
зүйлийн *******06.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.******* ******* овоогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,396,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 796,500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 5,600,000 төгрөгийг хариуцагч нь 202******* оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж **************7,29******* төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 52,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигчид энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: П.ТУЯА
ШҮҮГЧИД: Л.НАРАНГЭРЭЛ
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ