| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2023/04067/И |
| Дугаар | 2024/01/26 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2024/01/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах, Тээврийн прокурорын газар,
Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ын /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******3 оны 7-р сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ц., иргэдийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагч Б.эд холбогдуулан гэм хорын хохиролд 3,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б. нь 2*******2 оны 6-р сарын 15-ны өдрийн 21 цаг 52 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 01-р хорооны нутаг дэвсгэрт, Буянгийн зам, шинэ гүүрний уулзварт " Финанс ББСБ ХХК-ийн эзэмшлийн "Toyota" маркийн "Corolla Fielder" загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.Уулзвар нэвтрэх 15.1. "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 68 настай, эрэгтэй Е.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2 оны 12-р сарын 27-ны өдөр Б.эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2*******3/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолоор Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Иргэн Е. нь осолд орж мөргүүлсний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2*******2 оны 6-р сарын 15-ны өдрөөс мөн оны *******-р сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалаас 3,260,000 төгрөг төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2*******3 оны 6-р сарын 15-ны өдөр 01/2447 дугаартай албан бичгээр "Тээврийн Прокурорын газарт хянагдаж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан нэхэмжлэх, Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү" гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2*******3 оны 6-р сарын 22-ны өдөр 03 дугаартай Прокурорын нэхэмжлэл бичиж шүүхэд хүргүүлсэн. Тус нэхэмжлэлд Ё.ын тусламж, үйлчилгээ авсан 2*******2 оны 6-р сарын 15-ны өдрийн гэмтлийн яаралтай тусламжийн 161,000 төгрөг, 6-р сарын 16-ны өдрийн мэс заслын төлбөр 1,486,000 төгрөг /нийт 1,647,000 төгрөг/ төгрөг гаргуулахаар дурдсан байх ба иргэний хэрэг шүүхийн шатанд байх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2*******3 оны 11-р сарын 09-ний өдөр ирүүлсэн 04/4051 дугаартай албан бичгээр Тээврийн прокурорын газарт хянагдаж шийдвэрлэгдсэн хэргийн шийтгэх тогтоолын дагуу хариуцагч Б.эд холбогдуулан танай прокуророос иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон Ё. нь 2*******2 оны 6-р сарын 15-ны өдрөөс *******-р сарын 04-ний өдрүүдэд. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээг авсан байх тул мэс засал болон амбулаторийн үзлэг, хяналтын үзлэг нийт 3,260,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт, холбогдох нотлох баримтуудын хамт ирүүлснийг хүлээн авсан болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дах хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Б.ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,260,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Б.ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,260,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн *******09000*******0080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би шүүх хуралдаанд өмнө нь баримтаар тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж тайлбартаа хэлж байсан. Одоо баримтаар тогтоогдож байгаа зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
4.Иргэдийн төлөөлөгч Баримт нотолгоотой бол үнэн зөвөөр төлөх ёстой. Иргэнийг хохироож болохгүй гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасан.
5.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3-4/ Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2*******3 оны 6-р сарын 15-ны өдрийн 01/2447 дугаартай хүсэлт, /хх-5/ Тээврийн Прокурорын газраас Ч.д олгосон итгэмжлэл, /хх-26-30/ 2*******2 оны 11-р сарын 30-ны өдрийн 363А дугаартай Яллах дүгнэлт, /хх-31-43/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, /хх-44-50/ Шинжээчийн дүгнэлт, /хх-51-52/ Мөрдөгчийн магадалгаа, /хх-53-54/ Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан мэдүүлэг, /хх-66,71/ Тээврийн Прокурорын газрын албан бичиг, /хх-72-74/ Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Иргэн Ё.ын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаар баримтууд, /хх-75-79/ 2*******2 оны 12-р сарын 27-ны өдрийн 2*******3/ШЦТ/29 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, /хх-99/ Тээврийн Прокурорын газраас Н.д олгосон итгэмжлэл, /хх-*******0/ Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2*******3 оны 11-р сарын 09-ний өдрийн 04/4051 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, /хх-*******1-135/ 2*******2 оны 01-р сарын *******-ны өдрийн 01 дугаартай Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоол, хавсралт, /хх-139/ Тээврийн Прокурорын газраас Н.д олгосон итгэмжлэл, /хх-140-1*******/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас /хх-69-70/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-144/ хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
7.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, цуглуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Шүүхээс хариуцагч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг 2*******2 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тогтоосон. Ослын улмаас ... хохирогч Ё.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, түүний эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас ... 1,647,000 төгрөгийн эмчилгээ, үзлэг оношилгооны зардал гарсныг нөхөн төлүүлж өгнө үү гэж,
-нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2*******3 оны 11-р сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 3,260,000 төгрөг болгож ихэсгэсэн.
3.Хариуцагч Б. шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2*******3 оны 06-р сарын 15-ны өдрийн 01/2447 тоот албан бичгээр ... буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нэхэмжлэх агуулга бүхий хүсэлт гаргасан,
4.2.Тээврийн прокурорын газрын 2*******3 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ...санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх хүсэлт гаргасан,
4.3.2*******2 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтээр Сүхбаатар дүүргийн 1- хорооны нутаг дэвсгэр Буянгийн зам, Шинэ гүүрний уулзварт, жолооч Б. явган зорчигч Ё.ыг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад нь мөргөсөн осол гарсан,
4.4.Шинжээчийн 2*******2 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8756 дугаар дүгнэлтээр ... Ё.ын биед баруун шаант тахилзуур ясны хугарал, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр гэмтэл тогтоогдсон,
4.5.СХД-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2*******2 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №999344 тоот дүгнэлтээр жолооч Б.ийн тээврийн хэрэгсэл бүрэн бус, ...ашиглалтын явцад эвдрэл гэмтлүүд үүссэн,
4.6.Мөрдөгчийн 2*******2 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №756 дугаар магадлалаар явган зорчигч Ё. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй,
4.7.Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2*******2 оны 11-р сарын 09-ний өдрийн №0435488 тоот шийтгэврийн хуудсаар,
4.8.2*******2 оны 11-р сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хариуцагч Б.ийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ё.ын эмчилгээ, үзлэг оношлогооны зардал гарсан болох нь тус тус нотлогдож байна.
5.Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Б.ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 4.5, 5.3, 15.1-т заасан жолооч нь ... явган хүний гарцаар гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө, ...эвдрэл гэмтэлгүй ... тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байвлыг хангана, .... Гэрлийн бүрхүүл бохирдсон, бүдэг асдаг болсон гэснийг зөрчсөн гэм буруутай гэж шүүх шийдвэрлэжээ.
Түүний болгоомжгүй үйлдэл, гаргасан зөрчил, гэм буруугийн улмаас иргэн Ё. гэмтэж, эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гаргасан байх ба уг зардал болон гэм буруу хохирлын хооронд шалтгаантай холбоотой, хариуцагчийн гэм буруугийн улмаас дээрх хохирол /зардал/ учирсан болох нь шүүхийн шийтгэл тогтоолгоор тогтоогдсон.
Тодруулбал, хариуцагч Б. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, түүний хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас Ё. гэмтэж, эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гаргуулсан, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2*******2 оны 11-р сарын 30-ны өдрийн 363А дугаартай Яллах дүгнэлт, 2*******2 оны 12-р сарын 27-ны өдрийн 2*******3/ШЦТ/29 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2*******2 оны 01-р сарын *******-ны өдрийн 01 дугаартай Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоол, хавсралтууд, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам, нэхэмжлэгчийн тайлбар, зөрчлийн хэрэг, түүний тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 1*******, 135 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ... 4/4051 тоот албан бичиг, хавсралт зэргээс үзэхэд хохирогч Ё.ын эрүүл мэндэд ГСХӨТ-аас 2*******2 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2*******2 оны ******* дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* удаагийн үйлдлээр эмнэлгийн яаралтай түргэн тусламж, үйлчилгээ, мэс засал, үзлэг оношилгоо, эмчилгээний зардалд нийт 3,260,000 төгрөгийг зардал гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.Талуудын маргааны зүйл нь Тээврийн прокурорын газар нэхэмжлэх эрхтэй эсэх, Эрүүл мэндийн даатгалын газар хүсэлт гаргасан эсэх, хохирол баримтаар нотлогдсон эсэх талаар байна. Харин гэмт хэргийн талаарх гэм буруу, санаатай ба болгоомжгүйгээр үйлдсэн эсэх, түүний шалтгаант холбоо, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлөх талаар маргаагүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг, 3.1.2-т "даатгуулагч" гэж энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг, 3.1.3-т "эрүүл мэндийн даатгалын байгууллага" гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, 3.1.4-т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон эмийн санг, 3.1.5-д "эрүүл мэндийн даатгалын шимтгэл" гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг, 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг, 3.1.7-д эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц гэж даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг,
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна 9.1.1.хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, 9.1.2.амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, 9.1.5.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.8, 15.1.*******, 15.1.14-т заасан эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээ, 9.1.13.Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2, 24.6.5-24.6.8, 24.6.*******, 351.3-т заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ,
Мөн хуулийн 12 дугаар зүйл 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж тус тус заасан.
Ё.ын эрүүл мэндийн даатгалыг түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр хариуцдаг байна.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
-энэ хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
-энэ хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.
-энэ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1-д зааснаар ....Төлөөлүүлэгч нь ... төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. гэж,
энэ хуулийн 66 дугаар 66.1-д ... Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ. гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ... Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж тус тус зааснаар Тээврийн прокурорын газар нь энэ үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодон явсан этгээдэд холбогдуулан Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргах, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх, шаардах эрхтэй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. Энэ нөхцөлд төрийн байгууллагын хүсэлтээс үл хамааран төрийн нэрийн өмнөөс оролцох ба хавтаст хэргийн 1*******, 135 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2*******3 оны 11-р сарын 09-ний өдрийн 4/4051 тоот 2 албан бичиг, түүний хавсралт, ТПГ хх-4 авагдсан баримтын агуулга ... буруутай этгээдээс зардал нөхөн төлүүлэхээр хүсэлт гаргасан-аас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр Тээврийн прокурорын газар нэхэмжлэгчээр оролцож байна гэж үзэв.
Хариуцагч талын ... зардлын баримтгүй гэж тайлбар гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/4051 тоот албан бичиг, хавсрал, тэр дундаа хавтас хэргийн 135 дугаар хуудсанд буй түүний хавсралт няцаасан, баримт нотлох баримтын шаардлага хангана. /хх-135, *******0/
9.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхдээ хэргийн 3-4, 6-54-р талд авагдсан баримтууд нь энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй. Түүнчлэн хэрэгт хамааралгүй бусад этгээдийн холбогдсон баримтууд байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар ... Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2*******3 оны 11-р сарын 09-ний өдрийн 4/4051 2 албан бичиг, түүний хавсралт зэрэг цахим баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй, няцааж чадаагүй болно.
*******.Иймд хариуцагч Б.ээс 3,260,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь *******0900*******0080 тоот дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан ...баримтын хүрээнд хохирлыг төлүүлэхээр дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 41.1.14-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл; гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл; прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл тул нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлсөн бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул хариуцагчаас нөхөн төлүүлж улсын орлогод олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар хариуцагч Б.ээс 3,260,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн *******0900*******0080 тоот дансанд оруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 41.1.14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.ээс 61,1******* төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг өөрөө гаргаж авна. Гардан аваагүй нь гомдол гаргах хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН ШҮҮГЧИД Б.БАЯРМАА
А.ЭНХТӨР