Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/00494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум *******-р баг, ******* ******* гэх газар оршин суух ******* овогт *******ы ******* /РД:*******/,

Хариуцагч: Сонгино******* дүүрэг, *******6-р хороо, -*******6 тоот хаягт оршин суух овогт гийн /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай,

-нэхэмжлэлд 202******* оны 7-р сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. /ШТЭҮД:259*******/ хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Б. /ШТЭҮД:/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би Э.тай 2017 онд танилцсан. Бидний дундаас 2020 оны 02-р сарын 07-ны өдөр охин Б., 2021 оны 9-р сарын 0*******-ны өдөр охин Б. нар төрсөн. 2021 оноос хойш Э.ы зан харилцаа нь өөрчлөгдөж таарамжгүй харилцааны улмаас 6 сар тусдаа амьдарсан. Э. нь шөнийн цагаар над руу залгаж, зурвас бичдэг. Хүүхдүүдтэйгээ очиж уулзмаар байна гэж ярьдаг боловч танайхан намайг ална гэх мэтээр хэлдэг. Би цаашид Э.тай хамт амьдрах боломжгүй. Би хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш өнөөдрийг хүртэл өөрөө өсгөж хүмүүжүүлсэн тул охин Б., Б. нарыг миний асрамжид үлдээж, Э.аас охин Б., Б. нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э. намайг ална гэж сүрдүүлдэг гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э. нь Сонгино******* дүүргийн нутаг дэвсгэрт хашаа байшинтай гэж ярьж байгаа боловч уг үл хөдлөх эд хөрөнгө нь Э.ы нэр дээр байдаггүй. Э. нь тогтсон ажил төрөлгүй тул охин Б., Б. нарыг Б.*******ын асрамжид үлдээж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр Э., Б.******* нарын амьдарч байгаа нөхцөл нь адилхан гэж дүгнэлт гаргасан байдаг. Б.******* нь өдийг хүртэл хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Тиймээс дэрсхэн өссөн хүүхдүүдийг салгах нь тохиромжгүй гэжээ.

*******.Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Би 2017 онд Б.*******той танилцаж, 2020 оны 02-р сарын 07-ны өдөр охин Б., 2021 оны 9-р сарын 0*******-ны өдөр охин Б. нар нь төрсөн. Би Б.*******той хамт амьдарч байх хугацаандаа гар хүрч зодож байгаагүй. Б.******* нь манайд хамт ямаа самнаж байх үед гэрээс явсан. Миний хувьд 5-р сард гэр барьж тусдаа гаргах төлөвлөгөөтэй байсан. Б.*******ын утас руу залгахад би өөр хүнтэй болсон... зайл гэх мэт зүйл ярьдаг. Б.*******ын асрамжид охин Б., Б. нарыг үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******ын ээж нь над руу залгаад ...та хоёр нийл... гэж хэлж байсан. Тэгээд Б.*******ын утас руу залгаж ярихаар намайг зүй бусаар хэлдэг. Ялихгүй зүйлд маргаж байхаар Б.*******той цаашид хамт амьдармаар байна. Намайг хүүхдүүдтэйгээ уулзъя гэхээр ******* суманд хөл тавих юм бол чамайг ална гэж хэлдэг. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Б.*******ын гэр бүл бүгд архичин хүмүүс байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.*******ын ярьж байгаа зүйл бүгд худлаа. Намайг Б.*******ын аав зодож, миний малгай дээр шээж байсан. Манай хүүхдийг өргүүлнэ гэж дандаа ярьдаг. Б.******* нь хүртэл хүүхдүүдээ өргүүлнэ гэж ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдийг эцэгт нь байлгах боломжтой гэх дүгнэлт гарсан. Би охин Б., Б. нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжилж байна гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.ы ээж нь цэцэрлэгт ажилладаг. Өмнө нь хүүхдүүд эцэг Э.ы асрамжид байж Э.ы ээж нь хүүхдүүдийг цэцэрлэгт явуулдаг байсан. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүдийг эцэг Э.ы асрамжид байлгах боломжтой гэдэг дүгнэлт тогтоогдож байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг харгалзаж хүүхдүүдийг эцэг Э.ы асрамжид үлдээж өгнө үү. Э. нь архи уудаггүй, тамхи татдаггүй учир хүүхдүүд буруу үлгэр дуурайлал авахгүй гэжээ.

5.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-*******/ ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, /хх-4/ Монгол Улсны Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн А/14 тушаал, /хх-5/ ӨЭМТ-ийн охин Б., Б. нар эрүүл өсөж, бойжиж байгаа, вакцинд хамрагдсан гэх тодорхойлолт, /хх-6/ ******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-7-8/ охин Б., Б. нарын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-9/ Б.*******ын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-66/ ******* аймгийн ******* сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, /хх-96-121/ Дансны хуулга, /хх-148/ Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, /хх-158-160/ №2015*******906 дугаартай Мэргэжлийн боловсролын үнэмлэх, /хх-161/ №1*******12441 дугаартай Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах эрхийн бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, /хх-162/ №0004*******95*******6 дугаартай гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, /хх-16*******-167/ гэрэл зураг, /хх-168-20*******/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6.Хариуцагчаас /хх-17/ хариу тайлбар, /хх-6*******/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-122/ сөрөг нэхэмжлэл, /хх-12*******/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-124/ Сонгино******* дүүргийн *******6-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-125/ Э.ы иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-126-127/ охин Б., Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-128/ Нийслэлийн **************0-р цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, /хх-129/ №0000187591 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, /хх-1*******0-146/ дансны хуулга, /хх-154-157/ гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7.Шүүхийн журмаар /хх-27-59/ ******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт, /хх-90-95/ гэрч Б.Бямбатогтох, Д.Пүрэвсүрэн нараас мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... бидний дундаас 2020 оны 02-р сарын 07-ны өдөр охин Б., 2021 оны 9-р сарын 0*******-ны өдөр охин Б. нар төрсөн. 2021 оноос хойш Э.ы зан харилцаа нь өөрчлөгдөж таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан. Би цаашид Э.тай хамт амьдрах боломжгүй. Би хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш өнөөдрийг хүртэл өөрөө өсгөж хүмүүжүүлсэн тул охин Б., Б. нарыг миний асрамжид үлдээж, Э.аас охин Б., Б. нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э. намайг ална гэж сүрдүүлдэг байсан гэсэн агуулгаар тодорхойлсон,

*******.Хариуцагч Э. нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, дараах байдлаар маргасан. Үүнд: ... 2020 оны 02-р сарын 07-ны өдөр охин Б., 2021 оны 9-р сарын 0*******-ны өдөр охин Б. нар нь төрсөн. Б.*******той хамт амьдарч байх хугацаандаа гар хүрч зодож байгаагүй. Б.******* нь ... гэрээс явсан. ... Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... Би охин Б., Б. нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжилж байна гэж тайлбар гаргасан байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч хамтын амьдралтай, эр эмийн харилцаатай байх хугацаанд,

-2020 оны 02-р сарын 07-ны өдөр Б. төрсөн, эмэгтэй, 4 настай,

-2021 оны 9-р сарын 0*******-ны өдөр Б. төрсөн, эмэгтэй, ******* настай болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, талуудын тайлбараар, /хх-7-8/

4.2.202******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* аймгийн ******* сумын ******* сумын *******-р багийн Засаг даргын тодорхойлолтоор Б.Мөнхсайхан, ээж, Д.Оюунсүрэн нар нь ******* хүүхдийн хамт оршин суудаг, /хх-6/

4.*******.******* аймгийн ******* сумын ӨЭМТ-ийн тодорхойлолтоор охин Б., Б. нар эрүүл өсөж, бойжиж байгаа, вакцинд хамрагдсан, /хх-5/

4.4.******* аймгийн ******* сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт зэрэг дээрх баримтуудаар хариуцагч нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4.5.Зохигч гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүд эцэг Э.аар овоглодог зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдох бөгөөд талууд хүүхдийн эцэг, эхийн талаар маргаагүй, хариуцагч татгалзаагүй. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т заасан ... Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.6-д ... хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож болно., ... тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй, хүүхдүүдийг эцэг, эхийн хэний асрамжид өгвөл хүүхдийн эрх ашиг сонирхол нийцэх талаар маргаж байна.

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай ба талууд үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн асрамж тогтоолгох гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахад эцэг Э.д давуу байдал илэрсэн байх боловч эх Б.******* нь амьдралын боломж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх боломж, орчин нөхцөлөө дээшлүүлэх хүсэлт эрмэлзэлтэй, хүүхдүүд эхээсээ удаан хугацаагаар хол байж үзээгүй зэргийг үндэслэн шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Талууд болон шинжээчээр холбогдох зардал баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шинжээчийн зардлыг шийдвэрлэх үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн ... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. гэж заасан.

Гэрч Д.Пүрэвсүрэн, Э. нарын мэдүүлгээс үзэхэд зохигч нарын гэр бүл, аав, ээж, эгч нар хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, /хх-92-95/ - эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, орлого, зарлага, эрхэлж буй ажил нь ижил, өөрсдийн нэр дээр эд хөрөнгөгүй, газрын гэрчилгээ нь бусдын нэр дээр байх тул тэднийг газар бүх хөрөнгөтэй гэж үзэхгүй, хэн нэг нь нөгөөгөөсөө илүү буюу давуу байдал, хандлага ажиглагдаагүй.

Талууд хамтран амьдрах хугацаанд хариуцагч Э. нь нэхэмжлэгийг гэр бүлээс гадуур харилцаатай гэж харддаг, зүй бус үйлдэл хийж, гараа зүссэн, цахим хаягаар зүй бус агуулгатай зураг, нийтлэл бичдэг зэрэг үйл баримт тогтоогдсон ... Эдгээр үйлдлүүд нь хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй, түүнчлэн талуудаас гаргаж өгсөн гэрэл зураг, харилцсан зурвас зэрэгт маргаагүй, шүүхийн журмаар бэхжүүлэх, бүрдүүлэхээр хүсэлт гаргаагүй болно.

Хариуцагч Э. нь нэхэмжлэгч Б.*******ын гэр бүл бүгд архины хамааралтай, гэр бүл болон Б.******* өөрөө хүүхдээ айлд өргүүлнэ гэж ярьдаг, өөрийгөө *******,000,000 төгрөгийн цалинтай гэх тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан тайлбар, татгалзлаа, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх тайлбар үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр эцэг Э.д давуу байдал үүссэн гэсэн боловч уг дүгнэлтэд эцэг Э. нь том охин Б.г өөрийн асрамжид авах хүсэлтэй гэж дурдсан байх ба 2020, 2021 онд төрсөн буюу ойр настай 2 хүүхдийг нэгийг нь нөгөөгөөс, мөн эхээс нь хүүхдүүдийг салгах нь бага насны хүүхдийн насны байдал, эхийн сүүгээр бойжсон нөхцөл, тэдний бие биедээ ээнэгшин дассан байдал, боловсрол хүмүүжил, өсөж дассан орчин, хүүхдийн сэтгэл зүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдолоос хамгаалуулах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй, эхийн хүүхдүүдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд насанд хүрээгүй хүүхэд Б., Б. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

-/40.1.1/ 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

-/40.1.2/ ... 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан.

Зохигч хүүхдийн тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа, хэмжээг тохиролцоогүй байх тул энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар мөнгөн хэлбэрээр; 41.2.1-д зааснаар сар бүр, насны байдлыг харгалзан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

8.Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т зааснаар эцэг Э.аар насанд хүрээгүй хүүхэд Б., Б. нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9.Насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн, хүүхэд эцэгтэйгээ уулзах, Э. эцгийн үүргээ биелүүлэхэд нь эх Б.******* саад болохыг хориглодог болохыг тайлбарлав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн А/14 тоот Босго шугам шинэчлэн тогтоох тухай ... Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнийг тодорхойлох босго шугамыг амьжиргааны үнэлгээний 409,679 төгрөг болон түүнээс доош оноогоор тогтоосугай ... гэх тушаалын хамт хавсарган гаргаж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд Б., Б. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж, хариуцагч Э.ы хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б., Б. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5-д зааснаар Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хүүхдийн эхэд тайлбарласугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар эх Б.******* нь хүүхдүүдийг асрах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлж байгаад хяналт тавихыг ******* аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН