| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2103001690223 |
| Дугаар | 2021/ДШМ/1 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/1
2021 12 22 2021/ДШМ/1
А.Ч д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч А.Ч , түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отүүний өмгөөлөгч Б.Нацагдорж
иргэний хариуцагч Г.Г
нарийн бичгийн дарга П. Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оөмгөөлөгч Б.Нацагдорж давж заалдах гомдлыг үндэслэн А.Ч д холбогдох эрүүгийн 2103001690223 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархчуул овгийн Анхтөрийн Чойдогбавуу, 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид зенитийн пуужин артиллерийн салаанд харвагч ажилтай, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 16 дугаар гудамжны 12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ИМ96071419/;
А.Ч нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Дэвшил трейд” ХХК-ний баруун замд “Тоуоtа prius-20” маркийн 16-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажпын тоормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О.Ог мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Г.Ггаас нийт 28,492,809.0 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцагаанд олгосуулхаар,.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакг дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсаргаж, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,000,000.0 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний 1222045 дугаартай В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж, 01626679 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Ч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлхээр тус тус шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оөмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “...1. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд "... амь хохирогчийн зорчих хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан үйлдэл нъ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул ... хөнгөруүлэх нөхцөл байдалд тооцсон" хэмээн дүгнэж “... А.Ч д ... 2 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.-д “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч ... магадлагаа гаргаж болно” хэмээн заасан.
Мөрдөгчийн магадлагаа /1хх 219/ Тогтоох хэсгийн 2 дахь “Явган зорчигч ...замын хөдөлгөөний дүрмийн 5.6 ... эгц гарна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн ч явган зорчигч ямар үйлдлээр, уг заалтыг хэрхэн зөрчсөн талаар болон дүрс бичлэгтэй танилцсан эсэх талаар огт бичээгүй байна.
Түүнчлэн тухайн мөрдөгч нь тусгай мэдлэг эзэмшээгүй болох нь магадлал дээрх “эрх зүйч мэргэжилтэй, тээврийн цагдаагийн албанд 1 дэх жилдээ ажиллаж байгаа”, “шинжилгээг өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд тогтоох боломжтой” гэснээс харагдаж байх тул тухайн мөрдөгч магадлагаа гаргах эрхгүй байна.
Иймд хууль бус магадлагаанд тулгуурласан дүгнэлт үндэслэлгүй юм. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд зааснаар ”Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” хэмээн заасан.
Амь хохирогч нь “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн, зам эгц хөндлөн гарч”, дээрх заалтыг биелүүлж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна. “Эгц” гэсэн үгийг нь хасч, амь хохирогч “зам хөндлөн гарч байсан” буюу замаар хөндөлдөөд л явсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, амь хохирогчийг буруутгасан.
А.Ч нь амь хохирогч буруутай мэтээр ”гэнэт зам дээр гарч ирээд, хойш урагш гүйсэн”, “би жолооны хүрдээ эргүүлж, хөдөлгөөнийг өөрчлөх гэж оролдсон ч амжаагүй” хэмээн урьд мэдүүлсэн мэдүүлгээ шүүх хуралдаан дээр дэмжсэн.
Энэ нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа тулгар биетэй хүнийг илэрхий гүтгэж, бурууг түүн уруу чихсэн, өөрийн бурууг хүлээн зөвцрөрөхгүй байгаагаа нотлосон үйлдэл бөгөөд “шууд чигээрээ хурдтай явсаар амь хохирогчийг мөргөж байгаа” нь дүрс бичлэгээс харагдаж байна.
‘‘Амь хохирогч нь 39-40 долоо хоногтой жирэмсэн, ураг хэвийн бойжилттой, урагт гэмтэл тогтоогдоогүй”/1хх 137/, “ураг нь амьдрах чадвартай байжээ” /1хх 151/ гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд А.Ч гийн үйлдлээс 2 амь хохирч байна.
А.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгаа нөхөн төлөхөө огт илэрхийлээгүй, өөрийн санаачлагаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийнхэнд нь хандан өөрийн үйлдэлд харамсаж байгаагаа болон амьдралыг нь хөмөрсөн үйлдэлдээ гэмшсэн байдлаа ямар ч байдлаар илэрхийлээгүй, уучлал гуйгаагүй.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тухайн этгээдийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шударга ёсны зарчим алдагдаж, шүүгдэгч А.Ч д шударгаар ял оногдуулаагүй хэмээн үзэж байна.
2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Иргэний хуулийн ... тус тус зааснаар иргэний хариуцагч Г.Ггаас ... төгрөг гаргуулан ... О.Отгонцагаанд олгосугай гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч ... -ээс ямар хэмжээгээр гаргуулах”-ыг тогтооно хэмээн заасан.
Дээрх заалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хариуцагч Г.Ггаас бус харин шүүгдэгч А.Ч гаас гаргуулах ёстой хэмээн ойлгож байна. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээг шүүхээс тогтоосонгүй, шүүгдэгчээс гаргуулах талаар заасангүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.-дэх хэсэгт “.... хохирогчид ... хор уршгийг нөхөн төлж барагдуулах ... ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тогтооно хэмээн заасан.
Гэтэл ямар хугацаанд, ямар хэмжээгээр хор уршгийг нөхөн төлөхийг шүүхээс тогтоосонгүй тул хор уршиг хэзээ ч нөхөн төлөгдөхгүй буюу “хоосон хүний 2 чихийг олоод аваарай” гэсэн байдал уруу хохирогч талыг оруулсан шийдвэр болж байна.
Шийтгэх тогтоолд эрүүгийн шүүгдэгчээр татсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн
497.1-т “Бусдын ... амь нас …-д ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” хэмээн заажээ.
Дээрх заалтаас үзвэл бусдын амь насыг хохироосон А.Ч л уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Гэтэл бусдын амь насыг хохироосон А.Ч г уг хариуцлагаас чөлөөлж, Г.Гд уг үүргийг хүлээлгэж байгаа нь хуулийг мөн л буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас ...- д хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” хэмээн заажээ.
Энэ нь хуулийн этгээдэд хамаарах буюу төлбөртэй ажлыг бусдаар гүйцэтгүүлж байгаа этгээдэд хамаарах заалт. Гэтэл А.Ч нь ямар ч төлбөртэй үйлчилгээг тухайн тээврийн хэрэгслээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гүйцэтгээгүй болно. Өөрөөр хэлбэл зорчигч тээврийн буюу төлбөртэй үйлчилгээг А.Ч эрхлээгүй тул "учирсан гэм хор”-ыг Г.Г нөхөн төлөх үүрэггүй юм.
Тэгэхээр холбогдох хуулийн заалтыг шүүгч буруу тайлбарлан, хэрэглэснээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
3.Ташрамд дурдахад тухайн гэмт хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхад Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн прокурорын шийдвэр хууль бус бөгөөд харьяаллыг нь хянан үзэхгүйгээр шүүх хуралдааныг нь товлосон шүүх ч буруутай.
Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчын хууль ёсны төлөөлөгчийн хувьд гэм буруутай этгээдэд зохих шийтгэлийг хуулийн хүрээнд түргэн ногдуулуулах, хор уршгаа арилгуулах хүсэлтэй байсан тул харьяаллын хувьд маргахгүй гэдгээ тухайн үед илэрхийлсэн болно.
Иймд шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд болон ял оногдуулахад нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцагаан тус шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч А.Ч нь миний эхнэрийг буруутай мэт ”гэнэт зам дээр гарч ирээд, хойш урагш гүйсэн”, “би жолооны хүрдээ эргүүлж, хөдөлгөөнийг өөрчлөх гэж оролдсон ч амжаагүй” гэж урьд мэдүүлсэн мэдүүлгээ шүүх хуралдаан дээр дэмжсэн.
Миний хань осол болох үеийн бичлэг дээр зам гараад дуусах гэж байсан буюу замын баруун талд явж байхад нь А.Ч хөлрүү нь мөргөсөн байдаг. Хохирол төлбөрын хувьд 5,000.000 төгрөгөөс бусад хохирол төлөөгүй би гомдолтой байна. Мөн өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч А.Ч гийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оөмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолтой танилцсан. Хохирогч “зам хөндлөн гарч байсан” буюу замаар хөндөлдөөд явсан дүгнэлт хийж, амь хохирогчийг буруутгасан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар уг хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх мөрдөгчийн магадалгаа гарсан байдаг хэдий ч Хэргийн үйл баримтанд бол яаалтгүй гарцгүй газраар зам хөндлөн гарсан баримт нотолгоо байдаг ч шүүгдэгч болон өмгөөлөгч бидний зүгээс ямар нэгэн байдлаар амь хохирогчийг буруутгасан дахин дүгнэлт гаргуулах хүсэлт өгсөн, хүлээн зөвшөөрөхгүй зүйл байхгүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 тус тус зааснаар иргэний хариуцагч Г.Ггаас хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Учир нь шүүгдэгч А.Ч нь хорих ял эдлэх хугацаанд ажил хийж хохирол төлбөр гаргаж өгөх боломжгүй удааширна гэж үзэж анхан шатны шүүх тайлбарласан байдаг.
Иргэний хариуцагч Г.Г ч өөрөө хохирол төлбөрийг хариуцаж төлөх тухайгаа хэлсэн...”гэв.
Шүүгдэгч А.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад шүүх хуралдааны шийдвэртэй холбоотой хэлэх зүйл алга...” гэв.
Иргэний хариуцагч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг дэмжиж байна. Шүүхээс гаргасан хохирол төлбөр гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 сарын 21-ны өдөр хохирол төлбөрөөс 500,000 төгрөг төлсөн...”гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оөмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолтой танилцлаа.Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг техникийн дагнасан мөрдөгч н.Балжинням магадлал үйдлсэн байдаг. Амь хохирогч нь зорчих хэсгийн гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан нь мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан нотлох баримт, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдсон байдаг.Тиймээс анхан шатны шүүхээс амь хохирогчийг замын гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч А.Ч гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гэм буруугийн тал дээр маргадагггүй, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч А.Ч гийн хувийн байдлыг дүгнээд анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагааар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацагаагаар хасаж шийдвэрлэсэн нь хэргийн байдал болон шүүгдэгчийн хувийн байдалтай тохирсон. Иргэний хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Г нь тээврийн хэрэгслийн өмчлөгч учраас гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй, хохирол төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газар үзлэг хийхэд гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад гэмт хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж тогтоогоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт мэдэгдэж хэргийг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй.
Амь хохирогч нь нас барах үедээ 39-40 долоо хоногтой жирэмсэн байсан боловч шүүх эмнэлгийн шинжилгээний 1411 дугаартай шинжээчийн дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас хоёр амь тасарсан хэмээн дүгнэлт гаргасан боловч хууль зүйн хувьд нэг хүний амь нас хохирсон гэж үзэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад хамаараагүй.
Мөрдөгчийн магадалгаан дээр криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тоормосны мөрийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн учир камерын бичлэгт үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан нь хурд хэтрүүлсэн гэж дүгнэсэн. /1 хх191-192/ 13,4 метр зайг 80 км/цаг-ийн хурдтай туулж өнгөрсөн гэсэн дүгнэлт байдаг.
Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Чойдогбавуу нь нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Дэвшил трейд” ХХК-ний баруун замд “Тоуоta prius-20” маркийн 16-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажпын тоормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О.Ог мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1411 дугаартай: “...Амь хохирогч Батмөнх овогтой О.Огийн биед гавлын дунд хонхорын зүүн доод хэсгээс чулуулаг ясны дээгүүр гарч нугасны том нүхийг дайран баруун дунд хонхрын хажуу хана хүрэн суурь яс нь 2 хэсэг болон салсан хугарал, элэг, бөөрний задрал, баруун хөмсөгний гадна хэсэг болон баруун дээд зовхийг хамарсан няцарсан шарх, баруун хацар, баруун хөхний доод хэсэг болон хэвлийн дээд баруун хажуу хэсэг, баруун бугалга, баруун ташаан толгойд, баруун тохойд, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, дух, зүүн хацар, зүүн шууны зулгаралт, зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт, зүүн шилбэний үйрч бяцарсан хугарал, баруун хөлийн эрхий хурууны хумс мултрал, шарх зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчид ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон. Амь хохирогчийн цус нь 01 бүлэгтэй байна. Амь хохирогч нь архи согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байна. Амь хохирогч нь 39-40 долоо хоногтой жирэмсэн байна. Ураг хэвийн бойжилттой гүйцэд ураг байна. Эмнэлгийн бус газарт нас барсан учир анхан шатны тусламжийг амь хохирогч болон урагт үзүүлээгүй байна. Эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн ч ураг амьдрах боломжгүй. Урагт гэмтэл тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт;
9.шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхийн гавлын суурь яс нь хөндлөн салж хугарсан учраас газар дээрээ нас барсан тул ураг мөн адил нас барсан...” /1хх 120/;
10.шинжээч Г.Энхбаатарын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 651 дугаартай: “...Амь хохирогч Б.О.Огийн 39-40 долоо хоногтой ураг амьдрах чадвартай байжээ...” гэсэн дүгнэлт /1хх 150-151/;
11.шинжээч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэв хугацаандаа төрсөн бол амьдрах чадвартай байсан. Эхийн хэвлийд байгаа буюу төрөөгүй байгаа учраас ураг гэж нэрлэж байна...” /1хх 123/;
12.дугаар сарын 23-ны өдрийн 1994 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн СD-нд хадгалагдаж байх “Сh4_20210715132408.mр4" гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021- 07-15 13:24:54 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”-“В” гэж тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 13.4 метр зайг ойролцоогоор -80 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэсэн дүгнэлт /1хх 191-192/;
13.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай: “...Тоормосны АВЗ систем ажиллахгүй байна...Тухайн тоормосны системийн үед АВЗ систем ажиллахгүй байгаа нь
тухайн тээврийн хэрэгслийн хурд болон замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр уртсах байдлаар үүснэ...” гэсэн дүгнэлт /1хх-212-215/;
14. гэрч А.Чойдогжанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоуоta prius-20” маркийн 16-81 УБЭ дугаартай тээврийн хэрэгсэл хавар цас хайлах үеэр гудамжны үзүүр дээр байсан цасан дээр гулгаж, шарвах АВЗ систем эвдэрч хянах самбар дээр 3 шар гэрэл ассан...” гэсэн мэдүүлэг /1хх-110/;
15.гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоормосны АВЗ систем нь машиныг тоормослох үер шарвалт, гулгаа үүсэхээс хамгаалдаг систем юм...Тухайн автомашины хурднаас, замын гадаргуунаас хамаараад тоормосны зам уртасгах байдлаар нөлөөлнө. Хэрвээ АВ ажиллаж байвал тоормосны замыг багасгана...Энэ ажиллахгүй байгаа АВЗ систем нь Замын хөдөлгөөний дүрмийн ММЗ-4598-д заасан стандарт хангахгүй байгаа гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /1хх 113/;
16.Тээврийн цагдаагийн албан мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан мөрдөгчийн магадалгаа /1хх 219/;
17.хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цаг өнгөрөөд би Төв аймгийн Атар сум өнгөрөөд явж байтал цагдаагийн байгууллагаас “таны эхнэр зам тээврийн осолд орж нас барсан байна” гэж хэлсэн... Манай эхнэр Б.О.О нь нас барах үедээ 10 сартай жирэмсэн байсан. 2021 оны 07 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд төлөвлөгөөт хийсвэрээр төрөх байсан...Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх 46/
18.хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцагаанаас гаргаж өгсөн оршуулгын зардлын баримтууд /1хх 51-82/;
19.“Тоуоta prius-20” маркийн 16-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1хх 243/, Төрийн банкны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23-03 21/70 дугаартай албан бичиг /2хх 15/;
20.Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжпэгчээр өгсөн “...Ослын улмаас манай автомашинд эвдрэл гэмтэл учраагүй. Би эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 85/;
21.Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар өгсөн “...Би ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1хх 88 /;
22.шүүгдэгч А.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9 цаг хүртэл үүргээ гүйцэтгээд дараагийн ээлж ирэхээр нь хүлээлгэж өгөөд 11 цаг өнгөрөөгөөд Нисэх Сонсголонгийн тойргийн ойролцоо байдаг төрсөн эгч Даш-Янжуугийн “Викторя” нэртэй дэлгүүр дээр очоод ах Чойдогжанцангийн “Toyoto prius 20” маркийн 16-81 УБЭ дугаартай машиныг унаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цэргийн хотхонд байрлах эгчийнхээ гэр лүү харьж хувцсаа солиод дэлгүүрийн бараа цуглуулж эгчийнхээ дэлгүүрт хүргэж өгөх зорилготой Сонсголонгийн замаар зорчих хэсгийн 1-р эгнээгээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал зорчих хэсгийн голд тусгаарлах зурвас дээр нэг хүн зогсож байхаар нь би бага зэрэг хурдаа хасаад 2-р эгнээ рүү шилжсэн. Тэгтэл тухайн хүн хойшоогоо ухрах үйлдэл хийхээр нь би буцаад 1-р эгнээ рүү шилжтэл тэр эмэгтэй гүйгээд би машиныхаа баруун урд гэрэл хэсгээр мөргөсөн, тухайн хүн явган хүний зам руу унасан...Би осол болох үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Явган зорчигчийг зорчих хэсгийн голын тусгаарлах зурвас дээр зогсож байхад нь харсан. Хараад би хурдаа хассан...” гэсэн мэдүүлэг /1хх 233-234/;
23. Шүүгдэгч А.Ч гийн мэргэжлийн боловсролын үнэмлэх /1хх 234-235/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 236/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /1хх 240/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 3/, эрүүгийн хариуцпага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 242/, тээврийн хэрэгспийн лавлагаа /1хх 243/, цалингийн картын хуулбар /1хх 247 /, жолоодох эрхийн лавлагаа /2хх 4/, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаарх лавлагаа /2хх 5/ зэрэг тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа /2хх 6/ хөрөнгөгүй талаарх лавлагаа /2хх 7/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх 8/ зэрэг оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх 9/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Ч г “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
А.Ч гийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ч гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оөмгөөлөгч Б.Нацагдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ