| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 106/2024/0699/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/701 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 20.17.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/701
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч С.Бичинхүү,
орчуулагч Д.М,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бүгд Найрамдах ****** Ард улсын иргэн М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Бүгд Найрамдах ******* Ард Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*****” зочид буудлын менежерээр ажилладаг, ам бүл **, **** хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг **** дугаар хороо, “*****” зочид буудал **** тоот хаягт оршин суудаг, ял шийтгэлгүй,
Бүгд Найрамдах ******** Ард Улсын иргэн М /паспортын дугаар: *****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М нь “*****” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*****" зочид буудлыг хариуцан ажиллуулж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус зочид буудлын *** тоот өрөөнд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглодог мөрийтэй тоглоомын газар байгуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох, яллах байр сууртай оролцож, хавтаст хэргээс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 514 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/543 дугаартай захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн баримтуудыг,
- Шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Н.Болормаа нар шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцож, хавтаст хэргээс /1хх-ийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 3, 5, 7-8, 10, 33, 38, 40, 43, 45, 47, 55х, гэрч Д.Г-ээс дахин авсан мэдүүлэг 64х, гэрч Ч-ийн мэдүүлэг 69х, гэрч Ж-ИЙН мэдүүлэг 76х, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл 78х, гэрч Ч-ийн мэдүүлэг 82х, гэрч Л-ын мэдүүлэг 91х, гэрч З-ын мэдүүлэг 95х, гэрч З-ын мэдүүлэг 109х, гэрч Н-ын мэдүүлэг 140х, гэрч Ю-ын мэдүүлэг 155х, гэрч Л-ын мэдүүлэг 163х, гэрч Х-ийн мэдүүлэг 173х, гэрч П-ын мэдүүлэг 187х, гэрч Y-ын мэдүүлэг 200х, гэрч Ф-ийн мэдүүлэг 205х/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй.
3. Прокуророос шүүгдэгч М -ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хянан шийдвэрлэлээ.
4. Шүүгдэгч М нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*****" зочид буудлыг хариуцан ажиллуулж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө тус зочид буудлын *** тоот өрөөнд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
4.1. Гэрч Ч.С-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... “*****" ХХК-д 2020 оны 10 дугаар сард гэрээт хуульчаар ажиллахаар “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Wang Guohong-той гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. 2020 оны 12 дугаар сард компанийн менежер ажлаас гарсан гэх шалтгаанаар надад менежерийн ажлыг давхар хариуцуулсан. Миний хувьд “*****” ХХК-тай холбоотой бичиг баримт бусад асуудлыг хариуцдаг. “*****” зочид буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаггүй. ... “*****" ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй нэг хүн нь W 30 хувь, L 20 хувь, М 50 хувийн хувьцааг эзэмшдэг. ... М гэх хүн Хятад улсад байгаа бөгөөд одоо ***** зочид буудлын *** тоот өрөөнд байгаа хятад улсын иргэний төрсөн аав. ...***** зочид буудал засвартай байж байгаад 2021 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. ...Манай компанийн зочид буудалд Хятад хүмүүс ирээд буцдаг байсан. Миний хувьд төлбөр тооцоо гэх зүйлд оролцдоггүй. Зөвхөн буудлын цэвэрлэгээ, үйлчилгээ, үйлчлэгчийн ажил үүргийг хамаардаг” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 220-221 дүгээр тал),
4.2. Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хараагүй. Ресторанд хоол идэж байх үед уг хажуу талын ширээнд сууж байсан хятад хүмүүс ***** зочид буудлын 5 давхарт мөрийтэй тоглож байгаа талаар ярьж байсан. Харин хэдэн төгрөгөөр тоглож байгаа талаар яриагүй. Ү дээр орой бол 5 давхарт тоглосон юм шиг байна лээ. Харин мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүнийг бол мэдэхгүй юм байна” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 200-201 дүгээр тал),
4.3. Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “*****” зочид буудалд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс одоог хүртэл ресейпшнээр ажиллаж байна. Би Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн М гэх хүнийг ***** зочид буудлын захирал эзэн гэдгээр нь мэднэ. Манай ажилчид М захирал гэж дууддаг. М нь ***** зочид буудлыг бүхэлд нь хариуцаж захирал гэж явдаг юм.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),
4.4. Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2001 онд “*****” ХХК-ийн захирал М уулзаж анх түүний ***** зочид буудалд ажилд орсон, одоог хүртэл ажиллаж байна. ***** зочид буудлыг манай захирал М хариуцаж, үйл ажиллагаа одоо хүртэл явуулж байгаа...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 91-92 дугаар тал),
4.5. Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 01 сарын 23-ны өдөр би тус зочид буудлын 5 давхрын булангийн цайны өрөөнд байж байсан юм. Уг цайны өрөөний хажуугийн өрөөнд хүмүүс маажаан гэх тоглоом тоглож байсан. Би цайны өрөөнд найз Л-той уулзаад өмнө нь зээлүүлсэн байсан Монгол мөнгөөр 10 сая төгрөгөө буцааж аваад байж байсан юм. Надад уг мөнгийг өгөхдөө ямар нэгэн савлагаагүйгээр цүнхнээсээ гаргаж өгөөд байж байсан юм. Би уг мөнгийг ширээн дээр тавиад сууж байсан. Гэтэл мөнгөө аваад удаагүй байж байхад доороос хүмүүс хашхиралдаад гүйгээд гараад ирэхээр нь би мөнгөө тэвэрч аваад дагаад гүйсэн 4 давхарт буухад цагдаа нарыг бид нарыг нэг өрөөнд оруулсан 4 давхарт орсон өрөөндөө би орны хажуугийн шүүгээнд мөнгөө хийсэн., ...Би буудалд байрласан өдрөөсөө хойш л мэдэж байсан. Доор хоол идэж байхад хүмүүс тоглоомын талаар ярилцдаг байхад нь мэдэж байсан. Тоглоомыг хэн зохион байгуулдаг талаар мэдэхгүй байна. Тэр өрөөнд маажааны ширээ байдаг юм байна лээ тэгээд хятадууд орж тоглодог юм шиг байна лээ. Би яг 01 сарын 23-ны өдөр бол орж тоглоогүй. Харин 01 сарын 10 хэдэн хавьцаа дөрвүүлээ уг тоглоомыг тоглосон. Хамт тоглосон хүмүүс маань нэг нь Х гэдэг байсан, Хятад буцсан. Я, Ю нартай мөн тоглосон. Ян Ян мөн Хятад буцсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 205-206 дугаар тал),
4.6. Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тухайн зочид буудлын 5 давхарт явган шатаар гараад баруун гар тийш эргээд эхний хаалгад хүмүүс орж байсан. Тухайн өрөөний хаалганы дугаар нь одоо санаж байгаагаар 504 байна уу, ***тоот байсан байх. Тэгээд тухайн өрөөнд ортол 10 гаран хүн байсан бөгөөд өрөөний голд дөрвөлжин ширээ тойроод 7-8 хүн суучихсан “Маажаан” тоглож байсан. Бас тухайн хүмүүсийг хараад зогсож байгаа 5-6 хүн байсан. Мөн өрөөнд байрлах орон дээр хэдэн хүн хэвтэж байсан. Тэгээд би найз Ж хамтаар тэр өрөөнд орон “Маажаан” тоглож байгаа хүмүүсийг харж зогсож байтал нэг мэдсэн чинь Ж явчихсан бололтой байхгүй болчихсон байсан бөгөөд миний санаж байгаагаар өрөөнд орсноос хойш 2-3 цаг болоод байхад гаднаас цагдаа нар орж ирээд тэр өрөөнд байсан бүх хүмүүсийг саатуулсан., ...Тэр тоглож байгаа хүмүүс ширээн дээрээ мөнгө тавьчихсан байсан., ...Бооцоо тавин тоглож байна гэж ойлгож болно. Ширээнд сууж байсан хүмүүсийг танихгүй. Тухайн өдөр тэр өрөөнд байсан хүмүүсээс миний таних 2 хүн байсан. Нэг нь надтай хамт тухайн өрөөнд орсон Ж байна. Нөгөөх нь өрөөнд ороход байсан М гэх хүн байна” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 218-221 дүгээр тал),
4.7. Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” нэртэй зочид буудалд 2024 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 3-59 дүгээр тал),
4.8. “*****” зочид буудлын хяналтын камерын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 184-192 дугаар тал),
4.9. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/*** дугаартай захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн баримтаас дараах гэрчүүдийн мэдүүлэг:
4.9.1 Гэрч Б.Э-ы: “... Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын орчимд Олон нийтийн фейсбүүк цахим орчинд “***** гэх нэртэй зочид буудалд хүлээн авагч буюу ресепшин ажилд авна” гэх зар байсан. Тухайн зарын дагуу С гэх нэртэй хүнтэй холбогдож Улаанбаатар хотын **-р хороолол гэх нэртэй газарт байрлах ***** гэх нэртэй зочид буудлын байранд очиж байсан. Намайг хүлээж авсан хүн нь тухайн буудлын менежер гэх С гэх эмэгтэй хүлээн авч ямар ажил эрхлэх талаар ярилцаж боломжийн учраас тухайн ажлыг хийхээр болсон. Ингээд нөгөө ээлжний ресепшин Г намайг очсон өдөр ажлаасаа бууж таарсан бөгөөд тэрээр надад ажлаа танилцуулаад хүлээлгэн өгч би тухайн өдрөөс хойш 24 цаг ажиллаад 48 цаг амарч байхаар болсон ...” гэсэн мэдүүлэг,
4.9.2. Гэрч Ч.С-ий: “... ***** гэх зочид буудал нь ***** ХХК-ийн өмчлөлийн буудал байсан. Тухайн “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр L, W, M гэх хүмүүс байдаг байсан. Гэхдээ L болон M Y нар нь компанийн хувьцаа эзэмшигч болохоос биш компанийн үйл ажиллагаанд оролцож байсан тохиолдол мэдэхгүй. Би эдгээр 2 хүнийг бол сайн мэдэхгүй, надтай харилцаж байгаагүй. Харин W гэдэг нь уг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй Хятад ажилчдын Монгол Улсад оршин суух үнэмлэх, зөвшөөрлийг авахын тулд энэ хүнтэй орчуулагчаар харилцдаг байсан. Би M гэгчийг 2021 онд ажилд орохдоо л танилцаж байсан. M гэгчийн хувьд бол тухайн буудал болон компанидаа ямар нэгэн байдлаар албан ёсны эрхэлсэн албан тушаал байхгүй хэдий ч үйл ажиллагаанд нь туслах маягтайгаар явдаг хүн байна гэж ойлгож байсан. Жишээлбэл M нь Монгол Улсад олон жил амьдарсан Монгол хэлээр ойлголцох чадвартай, буудлын хүнс, арын албаны шаардлагатай зүйлсийг цуглуулах чадвартай хүн гэж ойлгож болно. M-ы хувьд бол компанийн хувьцаа эзэмшигч W-гийн хадам дүү нь болж таардаг юм. Иймээс M нь хадам ахынхаа ажилд туслаад байж байдаг гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг,
4.9.3. Гэрч Д.Г-ийн: “... Би энэ хүнийг танина. Би энэхүү Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M гэгчийг тус зочид буудлын захирал гэж боддог. Учир нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M гэгч нь намайг ажилд орсон цагаас хойш л ***** зочид буудлын ** дугаар давхрын *** тоотод байрладаг байсан. M гэгч нь одоо 2024 оны сүүл үеэс эхлэн хаана амьдардаг болсон юм бүү мэд ямартай ч буудал дээрээ байнга байрлахаа больсон. Миний хувьд буудалд орж буй үйлчлүүлэгч нарын тооцоог авах чиг үүрэгтэйгээр л ажилладаг учраас өөрөөр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй учраас M гэгчийг яг ямар үүрэгтэй буудлын үйл ажиллагаанд оролцдог гэдгийг мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг,
4.9.4. Гэрч Г.Х-гийн: “... Тухайн үйл явдал дээр миний бие очиж байгаагүй. Тухайн үед манай сайтад ажиллаж байсан сэтгүүлч А, сэтгүүлч О нар очиж байсан. О, А нар нь манай Н сайтад ажиллахаа больсон. Тухайн үеийн мэдээлэлтэй холбоотойгоор интернэт орчинд шүүлж хийж үзэхэд фейсбүүкийн ****** сайтад тавигдсан бичлэг манай сайтын сэтгүүлч А-ын дуу хоолойгоор ярьж буй бичлэг байна. Энэхүү бичлэг дээр олон тооны Хятад улсын иргэд ***** зочид буудлын нэг өрөөнөөс гарч буй бичлэг байна. Мэдээж манай байгууллагын зүгээс манай редакцад ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн ***** гэх нэртэй зочид буудалд очсон. Харин мэдээллийн эх сурвалжаа би мэдүүлэхгүй байх дотоод rурмаараа хориглосон асуудал байгаа. Мөн энэхүү асуудлын талаар тухайн үед ажиллаж байсан зураглаач Мөнхсайханаас тодруулахад тухайн цаг хугацаанд буудал руу нэвтрэх үед тухайн буудал нь 5 давхар бүхий объект байсан нэг давхарт хятад хоолны ресторан, дээд давхрууд нь буудлын зориулалттай байсан. Дотогшоо нэвтэрч ороход үйлчлүүлж буй хүмүүс нь нэг ч Монгол Улсын иргэн байгаагүй, дандаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд байсан, тухайн үед биднийг очих үед цагдаагийн байгууллагын алба хаагч цуг очиж таарсан бөгөөд дотогшоо нэвтрүүлэхгүй гээд байхаар нь шууд дүрс бичлэг хийж эхлэх үед тухайн буудлын 5н давхрын ердөө нэг өрөөнд нь нүдэн баримжаагаар 10 гаруй тооны Хятад улсын иргэд байж таарсан, бичлэг хийж эхлэх үед зарим Хятад Улсын иргэд өрөөнөөс гарах зэргээр бүгдээрээ зугтах үйлдэл хийж байсан, тухайн үед байсан Хятад улсын иргэдээс нэгийг нь ч танихгүй хэмээн ярьж байна. Өөрөөр надад энэхүү үйл явдалтай холбоотой мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
4.9.5. Гэрч H-ийн: “... Би тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз болох Л гэгчтэй хамт очсон. Миний хувьд найз Л-гийнхээ бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Ямартай ч бид 2 тухай өдөр буюу 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн орчимд орж хоолоо захиалаад идээд сууж байхад зүс таних Хятад улсын иргэд болох Z, S түүнтэй хамт явж байсан 4-5 тооны дандаа Хятад хүмүүс бид 2той ярилцаж хүмүүс ойр зуур сонин хачин зүйлс ярилцаж байх үедээ энэ буудлын 5н давхарт нь бид нар Хятад улсаас гаралтай тоглоом болох Маажаныг бооцоо тавиад тоглож байна гэж хэлсэн. Гэхдээ бид 2-г хамт тоглооч гэж санал тавьсан зүйл байхгүй зүгээр л сонин болгож хэлсэн юм Мөн тухайн тоглоомыг дандаа Хятад хүмүүс тоглож байна гэж хэлсэн. Улмаар манай найз Л нь хоолоо идэж дуусаад буудлаас гарч явсан бол миний хувьд буудлын 5н давхарт нь гарч юу болж байна гэдгийг үзэж сонирхох зорилготой гарсан юм. Гэтэл тухайн буудлын 5н давхарт нь гарч Маажаан гэх тоглоомыг тоглож буй Хятад хүмүүстэй өрөөнд нь ороход бараг 20 гаруй хүн ширээг нь тойроод зогсчихсон байдалтай байсан бөгөөд ширээн дээрх бооцооны мөнгө нь бараг 20-30 сая төгрөгөөр харагдаж байсан. Иймээс би бооцоо өндөртэй тоглож байгаа юм байна зүгээр сонирхож зогсъё гээд хэсэг зогссон. Миний бодлоор хоол идэж дуусаад дээшээ гарахад бол 21 цаг өнгөрч байсан. Тухайн тоглоомыг үзэж сонирхоод зогсож байсан цаг маань 2-3 цаг болсон. Харин 2-3 цаг болоод байж байхад тухайн буудлын 5н давхарт үзэж сонирхоод байж байхад буудлын шатны ойролцоогоос нэг хүн цагдаа ирлээ гэж орилсон. Тухайн цагдаа ирлээ гэж хашхирсан үйл явдлаас болж тухайн өрөөнд байсан бүх Хятад хүмүүс өрөөнөөс сандарсан байдалтайгаар гарсан учир би ч мөн адил дагаад өрөөнөөс гарсан. намайг өрөөнөөс гарах үед буудлын өрөөний яг хаалган дээр нэг хүн гэрэл асаагаад зогсож байсан. Ингээд тухайн тоглоом болж буй өрөөнөөс гараад ирэхэд ямартай ч цагдаа нар ирчихсэн байсан. Улмаар тухайн цагдаа нар тухайн буудалд үзлэг шалгалт хийж байгаад намайг ямар ч хамааралгүй хүн байна гээд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний үүрээр 06 цагийн орчимд гаргасан. Энэхүү асуудалтай холбоотойгоор дахин дуудаагүй. Харин энэхүү мөрийтэй тоглоом нь асуудал нь фейсбүүк цахим орчинд маш их ихээр нийтлэгдсэн бөгөөд Монгол фейсбүүк сайтууд бидний өрөөнөөс гарч буй бичлэгийг тавьсан байхыг харсан Энэхүү бичлэгийг намайг хүмүүстэй хамт өрөөнөөс гарч байхад өөдөөс тусч байсан гэрэл барьсан хүн хийж байсан юм байна гэж би бодсон. Би тухайн үед бол хэн хэнийг хожиж байсан бэ гэдгийг одоо тодорхой мэдүүлж чадахгүй байна. Учир нь тухайн өрөөнд надаас гадна 20 гаруй тооны хүн байсан. Тэдгээр хүмүүсийн зарим нь тухайн буудалд байрлаж байгаа хүмүүс байсан бас гаднаас ирсэн над шиг хүмүүс гээд нэлээн олон тооны хүмүүс байсан болохоор би сайн хэлж мэдэхгүй байна. гэхдээ миний харснаар бол W гэх нэртэй хүний урд бол нэлээн их боодол мөнгө овоолсон байдалтай харагдаж байсан. Тухайн үед тоглож байсан хүмүүс бооцоогоо янз бүрээр л тоглож байсан. Нэг хүн 3 сая төгрөгийн бооцоо тавьж байхад өөр хүн 10 сая төгрөгийг бооцоо тавьж байх жишээтэй тавьж байсан. Харин бооцоо тавьсан хүн хожих юм бол тэрхүү бооцоонд тавьсан мөнгөө нугалж авдаг юм. Харин хожигдсон мөнгөний зөрүү нь банканд очдог ...” гэсэн мэдүүлэг,
4.10. Шүүгдэгч М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие ***** зочид буудлыг бүхэлд нь хариуцдаггүй, 2023 оны 06 дугаар сараас зоогийн газар, рестораныг хариуцаж эхэлсэн. Харин зочид буудлыг С гэх хүн хариуцдаг. Тухайн өдөр маажаан тоглоомыг тоглож байсан хүмүүс өөрсдөө маажаан тоглоомоо авчирсан байсан. “*****” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчээс бүрддэг. Тухайн үл хөдлөх хөрөнгийг манайх 2023 оноос түрээсэлж эхэлсэн. “*****” ХХК ***** зочид буудлыг бүхэлд нь түрээсэлдэг гэж ойлгох нь зүйтэй. Би ***** зочид буудалд худалдан авалт, рестораныг хариуцдаг. Тус зочид буудлын *** тоотод охинтойгоо хамт амьдардаг. Маажаан тоглох зориулалттай ширээ тухайн буудлын 504 тоот өрөөнд байсан бол хүмүүс тоглож байсан өрөө нь ***тоот өрөө юм ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5. Хууль зүйн дүгнэлт.
5.1. Шүүгдэгч М -ы "*****" зочид буудлыг хариуцан ажиллуулж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус зочид буудлын ***тоот өрөөнд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
5.2 Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн обьектив талын шинж нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдэл байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
5.3. Прокуророос М -д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зүйлчлэл тохироогүй бөгөөд шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
5.4. “Мөрийтэй тоглоом” гэж хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр юм. Мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусад эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдоно.
5.4.1 Олон нийтийн газарт мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж зочид буудал, ресторан, кино театр, бусад үзвэр үйлчилгээний газар болон үйлдвэр, аж ахуйн нэрээр халхавчлан мөрийтэй тоглоход зориулсан автомат машин, тусгай тоног төхөөрөмж бүхий өрөө, тасалгаа, орчныг бүрдүүлж, бусдыг уриалсан байж болно. Мөрийтэй тоглоомын зүйлүүд нь хөзөр, даалуу, галт болон хүйтэн зэвсэг, спортын төрлүүд, биллиард, сугалаат худалдаа зэрэг тоглоомын төрлийг хамааруулдаг.
5.5. Хэрэгт авагдсан баримтаар “*****” ГХОХХК-г БНХАУ иргэн Y, Yl, W нар үүсгэн байгуулж, тус кампанийн хувьцааг эзэмшдэг болох нь мөн гадаад худалдаа, ресторан, хүнсний ногоо тариалалт, хүлэмжийн аж ахуй, ..., зочид буудал чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь тус тус тогтоогддог. /6хх-ийн 95-97х/
5.5.1. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М -с гаргасан “... Миний бие ***** зочид буудлыг бүхэлд нь хариуцдаггүй, 2023 оны 06 дугаар сараас зоогийн газар, рестораныг хариуцаж эхэлсэн. Харин зочид буудлыг С гэх хүн хариуцдаг ...” гэх тайлбар, мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна.
5.5.2. Тодруулбал, шүүгдэгч М нь “*****” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч Y-тай төрөл садны холбоотой, түүний ахынх нь хүүхэд болохоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг ба 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түүний яллагдагчаар өгсөн: “... Миний хувьд 2019 оноос эхлэн ***** зочид буудлын рестораныг хариуцан ажиллаж эхэлсэн. Энэ зочид буудлыг ажиллуулж эхлэх үед Маажаан тоглоомын ширээ цайны өрөөнд байсан ...” гэх мэдүүлэг /6хх-ийн 84х/,
гэрч Г.Б-гийн: “... Би Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн М гэх хүнийг ***** зочид буудлын захирал эзэн гэдгээр нь мэднэ. М нь ***** зочид буудлыг бүхэлд нь хариуцаж захирал гэж явдаг юм ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ш.Д-ийн: “... ***** зочид буудлыг манай захирал М хариуцаж, үйл ажиллагаа одоо хүртэл явуулж байгаа ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ч.С-ийн: “... Миний хувьд төлбөр тооцоо гэх зүйлд оролцдоггүй. Зөвхөн буудлын цэвэрлэгээ, үйлчилгээ, үйлчлэгчийн ажил үүргийг хамаардаг. М нь Монгол Улсад олон жил амьдарсан Монгол хэлээр ойлголцох чадвартай, буудлын хүнс, арын албаны шаардлагатай зүйлсийг цуглуулах чадвартай хүн гэж ойлгож болно. М-ы хувьд бол компанийн хувьцаа эзэмшигч W-гийн хадам дүү нь болж таардаг юм ...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэн үзэхэд:
- Шүүгдэгч М нь монгол улсад олон жил амьдарч, монгол хэлээр бусадтай ойлголцох чадвар сайн, “*****” ГХОХХК-ийн гол хувьцаа эзэмшигч Ү-ийн ахынх нь хүүхэд, ***** зочид буудлын хүний нөөц, хоол хүнс, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг, тухайн буудлын үйл ажиллагаанаас олсон орлогыг БНХАУ-д оршин суудаг “*****” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт шилжүүлдэг, тус буудалд ажиллаж байсан ажилчид түүнийг захирал хэмээн дууддаг байсан нь шүүгдэгч М -ыг ***** зочид буудлыг хариуцан ажиллуулж байсныг илэрхийлдэг.
- Харин гэрч Ч.С нь тус буудалд гэрээт хуульчаар анх ажилд орж, 2020 оны 12 дугаар сард компанийн менежер ажлаас гарсан гэх шалтгаанаар түүнд менежерийн ажлыг давхар хариуцуулсан нь “*****” зочид буудлыг хариуцан ажиллуулдаг гэх ойлголт биш юм.
5.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом гэдэгт казиног ойлгоно. Казино гэдэг нь рулет, хөзрийн тоглоомын ширээ ба түүнчлэн, тоглоомын бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мөнгө ба бусад эд хөрөнгийн хонжвор зарладаг мөрийтэй эрхлэн явуулдаг тоглоомын газар, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй эрсдэл бүхий тоглоом тоглодог зориулалтын өрөө, танхим бүхий газрыг хэлнэ.
5.7. Шүүгдэгч М нь олон нийтийн газарт буюу Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*****" зочид буудлыг хариуцан ажиллуулж байх хугацаандаа мөрийтэй тоглоом тоглох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэн, тоглоом тоглох сонирхол нэгдсэн иргэдийг хэрэглэх хэрэглэгдэхүүнээр хангаж, тус буудлын ***тоот өрөөнд маажаан /Maжонг/ гэх нэршилтэй мөрийтэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлсэн нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг хангасан.
5.7.1 Өөрөөр хэлбэл, хэрэг учрал гарсан гэх “*****” зочид буудал нь олон нийтийн газарт хамаарах буюу ресторан, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба уг нэрийдлээр халхавчлан тус буудлын ***тоот өрөөнд мөрийтэй тоглоом тоглоход зориулсан өрөө, тасалгаа, орчныг бүрдүүлсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогддог.
Харин “*****” зочид буудлыг хуулиар хориглодог мөрийтэй тоглоомын газар буюу казино байгуулах, ажиллуулах зорилгоор зориулалтын өрөө, танхим бүхий газрыг зориудаар бэлтгэж, тоноглоогүй, казино тоглуулах, ашиг олох зорилгоор тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй болох нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогддог. Мөн маажаан /Maжонг/ гэх нэршилтэй тоглоомыг тоглоход шаардлагатай хэрэглэгдэхүүн болох автомат ширээ нь тус буудлыг анх “*****” ГХОХХК түрээслэх үед байсан, тоглогч нарын мөрий тавьж тоглож байсан ***тоот өрөөнөөс гарч ирээгүй, 504 тоот өрөөнөөс ажиллах боломжгүй буюу эвдрэл гэмтэлтэй байдлаар гарч ирсэн байдаг.
Иймд шүүгдэгч М -ы үйлдлийг “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
5.8. Мөрийтэй тоглоом зохион байгуулснаар өөртөө тодорхой хэмжээний ашиг олох боломжтой бөгөөд маажаан /Maжонг/ гэх нэршилтэй мөрийтэй тоглоом тоглоход шаардлагатай автомат болон энгийн ширээ, сандал, хөзөр, шоо, дүрст пай зэрэг эд зүйлсийг ашиглуулах, орон байр, өрөө, тасалгаа, орчин нөхцөлийг бүрдүүлж, бусдыг уриалан дуудсаны үр дүнд тухайн тоглолтын тоглогч тус бүрээс тодорхой хувь хэмжээг тогтмол авч байгаа үйлдэл, авахаар тоглогч нараар зөвшөөрүүлсэн, тохиролцсон нь ашиг олох зорилгыг тодорхойлох юм.
5.8.1. Тус буудлын ***тоот өрөөнд маажаан /Maжонг/ гэх нэршилтэй мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс өндөр дүнтэй бооцоо тавьж байсан, захирал гэх М нь хамт тоглоогүй ч өрөөгөөр орж, гарч, хяналт тавьж байсан мөн шүүгдэгч нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь гэрч Н-ийн: “... Хятад хүмүүстэй өрөөнд нь ороход бараг 20 гаруй хүн ширээг нь тойроод зогсчихсон байдалтай байсан бөгөөд ширээн дээрх бооцооны мөнгө нь бараг 20-30 сая төгрөгөөр харагдаж байсан. БНХАУ-ын иргэн М гэгч нь мөрийтэй тоглоом тоглосон үйл явдлыг ганц 2 удаа харсан. Гэхдээ намайг тухайн өрөөнд 2-3 цагийн хугацаанд тоглоом үзэж байхад БНХАУ-ын иргэн М гэгч нь тухайн өрөө рүү 3-4 удаа орж гараад л яваад байсан. Миний хувьд бол тухайн өрөөнд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоом тоглосны төлбөр гэж Ма гэгч нь авч байхыг бол хараагүй. Мэдээж тэрээр зүгээр тоглуулахгүй, ямар нэгэн төлбөр авах нь тодорхой гэж харж байсан ...” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс гаргасан: “... Миний бие тухайн өрөө рүү ороогүй, хамт тоглоогүй ч тухайн өрөөнд хүмүүс мөрийтэй тоглож байгааг мэдсэн ...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шууд санаатай үйлдсэн гэх шинж хангагдаж байна.
5.9. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуульд заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, аль ч улсын харьяалалгүй хувь хүн байна.
М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн болох нь гадаад паспорт болон хувийн бичиг баримтаар тогтоогдсон. Түүний сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5.10. Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М -д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Хохирол, хор уршиг
6.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, үйлдэл хийснээр дуусгавар болдог, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй болно.
6.2. “***** зочид” буудлаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1461 юань болон Монгол улсын 321,818,220 төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд байршуулжээ. /6хх-ийн 08-18х/
6.4 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсанаар “*****” зочид буудлын өрөөнүүд буюу /204, 301, 302, 303, 305, 401, 404, 405, 505/ тоотуудаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн дэвсгэрт буюу юань, Монгол улсын мөнгөн дэвсгэрт буюу төгрөгүүд тус тус хураагдсан болох нь хэрэгт авагдсан ба уг хураагдсан мөнгөн хөрөнгөөс дараах хүмүүсийн мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжгүй байна.
6.4.1. Тодруулбал, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө тухайн зочид буудалд иргэд амрах, ажиллах, хэлэлцээр байгуулах, мөрийтэй тоглоом тоглох зэрэг өөр өөр сэдэл зорилго агуулан байршиж байсан нь дараах гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог.
- Гэрч Ч-ны : “... би 2005 онд Монголд орж ирээд түүнээс хойш Монгол улсад амьдарч байгаа, ***** аймгийн ********** сумаас жонш худалдан авч байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ***** зочид буудалд 18 цагийн орчимд түнш Ч-тэй уулзахаар очсон. Манай түнш Ч надад хар цүнхтэй 218,000,000 төгрөгийг жонш барааны мөнгө гэж өгсөн. Бид буудлын 401 тоот өрөөнд байсан..., манай өрөөнд маажаан буюу даалуу байхгүй байсан, бид мөрийтэй тоглоом тоглоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83х/,
- Гэрч Ч-ийн: “... би ***** зочид буудалд 7 хоногийн өмнө байрласан. Би Монголд өөрийн танил Ч-тай ********* аймгийн Бор өндөр лүү жонш худалдаж авахаар явах гэж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 460,000 юань-аа найман шарга зах дээрээс Монгол мөнгөөр солиулж нийт 218,000,000 төгрөг болсон... би буудалд өөр өрөөнд буюу 401 тоот өрөөнд буудалласан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 218,000,000 төгрөг байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 8х/,
- Гэрч L-ийн: “... 30 гаран сая төгрөгийг өөрийн байрлаж байсан 302 тоот өрөөнөөс хураалгасан. Би өөрөө 30 орчим сая төгрөг байсан гэхээс өөр зүйл санахгүй байгаа. Х хэлэхдээ 33,0 сая төгрөг байсан гэж хэлсэн. Би Ф-гоос зээлсэн гэх 10,0 сая төгрөгийг ***** зочид буудалд байхдаа 2024.01.23-ны өдөр өгсөн байхаа. Тэгж санаад байна. Учир нь би тэр өдөр Х-тэй бага зэрэг муудалцсан байсан учраас архи уугаад согтчихсон байсан. Тэгэхдээ нэлээн согтуу байсан болохоор зочид буудлын 4 юм уу, 5 давхарт байхдаа өгсөн байхаа. ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 211х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 34,300,000 төгрөг болон 10,940,000 төгрөгийг тус тус байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 9, 13х/,
- Гэрч Y-ийн: “... Надад 14 гаран сая төгрөг байсан. Миний байрлаж байсан ***** зочид буудлын 404 тоот өрөөнд байсан. Цагдаа нар хураасан. Тэр мөнгөөр эхний ээлжинд урьдчилгаа өгөх байсан ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 211х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 14.780,000 төгрөг байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 10х/,
- Гэрч N-ийн: “... Цагдаагаас шалгалт орох үед миний биед ямар нэгэн бэлэн мөнгө байгаагүй. Харин цагдаа нар шалгалт хийх явцдаа миний 201 тоот өрөөнд байсан 18,0 сая төгрөгийг хураасан ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 187х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 19,860,000 төгрөг байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 11х/,
- Гэрч Z-ийн: “... 204 тоот миний өрөөний унтдаг орны дэрэн доор байсан Монгол 8,0 сая төгрөг 500 юань алга болсон хэн авсныг мэдэхгүй байна цагдаа надад таны мөнгийг бид хадгалсан байгаа гэж хэлсэн. Цагдаа нар орж ирэх үед миний биед ямар нэгэн бэлэн мөнгө байгаагүй. Харин цагдаа нар шалгалт хийж байхдаа миний байрлаж байсан 204 тоот өрөө рүү орж бэлэн байсан 8,0 сая орчим төгрөг хураасан. Тухайн мөнгөөр идэж уух, ноос ноолуур авах гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96х, 3хх-ийн 182х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 7,902,400 төгрөг байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 15х/,
- Гэрч Y-ий: “... Би замдаа Р-аас 2000 юань солиулсан. Монгол мөнгөөр 1 сая болсон ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 201х/,
- Хэргийн газар үзлэг хийсэн: “... мөнгийг газарт дэлгэж тавиад 20,000 төгрөг 25 ширхэг, 10,000 төгрөг 30 ширхэг, 5,000 төгрөг 40 ширхэг байв хөндлөнгийн гэрчээр үйлчлүүлэгч болон Ү гэх иргэнийг байлцуулав ...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 17х/,
- “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 1,000,000 төгрөг байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /6хх-ийн 17х/ зэрэг баримтаар дээрх хураагдсан мөнгөнүүд нь тус зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байсан ***тоот өрөөнөөс хураагдаагүй, иргэд ноос, ноолуур, жонш, хүнс зэрэг бүтээгдэхүүн худалдан авахаар бэлтгэж хурааж хуримтлуулсан иргэдийн өмч хөрөнгө болох талаарх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн баримтгүй тул тэдгээр хөрөнгө, мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжгүй байна.
6.4.2. Иймд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох:
- С-д 218,000,000 төгрөгийг,
- L-д 34,300,000 төгрөгийг,
- F-д 10,940,000 төгрөгийг,
- Y-д 14,780,000 төгрөгийг,
- N-д 19,860,000 төгрөгийг,
- Z-д 7,902,400 төгрөгийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 500 юань-г,
- Y-д 1,000,000 төгрөгийг тус тус “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот данснаас буцаан гаргуулж, дээрх нэр бүхий иргэдэд олгох нь зүйтэй байна.
6.5. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 961 юань, цонхны такт дээрээс олдсон 2,000,000 төгрөг болон 12,975,500 төгрөг, 60,320 төгрөгийг хэн, хэн хураалгасан, ямар эх үүсвэрээс бий болсон, юунд зарцуулагдах гэж байсан, ямар шалтгааны улмаас цонхны такт дээр иргэд өмч хөрөнгөө нуусан болох нь тогтоогдоогүй тул Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 961 юань болон Монгол улсын 15,035,820 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон орлого хэмээн үзэж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
7. Эрүүгийн хариуцлагын талаар.
7.1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “... Шүүгдэгч М -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Маажаа” буюу тэгш өнцөгт хэлбэртэй шоо хэлбэрийн дугуй хэлбэрийн дүрс агуулсан 111 ширхэг эд зүйлийг устгуулах,
“*****” зочид буудлын DVR төхөөрөмжийг буцаан олгох,
Хэрэгт хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1461 юань болон Монгол улсын 321,818,220 төгрөгийг улсын орлого болгуулах ...” гэсэн саналыг,
7.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд ам бүл 4 гэж явдаг хэдий ч эхнэр нь Бүгд найрамдах хятад ард улсад амьдардаг, Монгол улсад насанд хүрээгүй 17 настай охиноо асран хамгаалдаг зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж, хэрэгт хураагдсан мөнгөн хөрөнгийг нэр бүхий иргэдэд буцаан олгож өгнө үү. Учир нь зарим иргэд тухайн хураагдсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоогүй, баглаа боодол лацтай мөнгийг задалж ашигласан үйл баримт тогтоогддоггүй билээ. Шүүгдэгч М-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсныг 10,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсөн. Энэ асуудлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү ...” гэсэн саналыг,
7.3. Шүүгдэгчээс: “... Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.
7.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
7.4.1. Шүүгдэгч М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд ам бүл 4, насанд хүрээгүй охиноо асран хамгаалж хамтдаа амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсэхийг түүнд сануулж шийдвэрлэв.
8.1 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Маажаа” буюу тэгш өнцөгт хэлбэртэй шоо хэлбэрийн дугуй хэлбэрийн дүрс агуулсан 111 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, “*****” зочид буудлын DVR төхөөрөмжийг тогтоол хүчин төгөлдөр болсон даруй буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.2. Хэргийн хамт ирсэн 1 ширхэг компакт диск болон тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/*** дугаартай захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсэн 1 ширхэг компакт диск, нийт 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
8.3 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М -д 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн зүгээс уг арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаах албаны “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд 10,000,000 төгрөгийг байршуулжээ. /6хх-ийн 135х/
8.3.1. Тогтоол хүчин төгөлдөр болсон даруй шүүгдэгч М -ы Мөрдөн байцаах албаны “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд байршуулсан 10,000,000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М -ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М -д үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.** дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 961 юань болон Монгол улсын 15,035,820 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Хэрэгт хураагдсан 321,818,200 төгрөгөөс 306,782,400 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох:
С-д 218,000,000 төгрөгийг,
- L-д 34,300,000 төгрөгийг,
- F-д 10,940,000 төгрөгийг,
- Y-д 14,780,000 төгрөгийг,
- N-д 19,860,000 төгрөгийг,
- Z-д 7,902,400 төгрөгийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 500 юань-г,
- Y-д 1,000,000 төгрөгийг 1,000,000 төгрөгийг тус тус “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот данснаас буцаан гаргуулж, дээрх нэр бүхий иргэдэд олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болсон даруй шүүгдэгч М -ы Мөрдөн байцаах албаны “Барьцааны данс” болох Төрийн сан дахь 100900012405 тоот дансанд байршуулсан 10,000,000 төгрөгийг буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.** дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Маажаа” буюу тэгш өнцөгт хэлбэртэй шоо хэлбэрийн дугуй хэлбэрийн дүрс агуулсан 111 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, “*****” зочид буудлын DVR төхөөрөмжийг тогтоол хүчин төгөлдөр болсон даруй буцаан олгож, хэргийн хамт ирсэн 1 ширхэг компакт диск болон тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/543 дугаартай захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсэн 1 ширхэг компакт диск, нийт 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М -д урьд авсан хувийн баталгаа гаргах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ