| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00147/И |
| Дугаар | 152/ШШ2024/00136 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2024/00136
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогтой Б.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,256,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н нь Т.Б.Ф.ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 1112392 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 41364 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.Н нь анх зээл авсан өдрөөс хойш үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Н нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 623 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,117,697.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 124,348.85 төгрөг, нийт 8,242,046 төгрөг төлөхөөр байна. Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Н-тэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Н нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1112392 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 41364 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,117,697.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,348.85 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, бүгд 8,256,046 (найман сая хоёр зуун тавин зургаан мянга дөчин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Н-ээс гаргуулж Т.Б.Ф.ББСБ ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Н нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Т.Б.Ф.ББСБ ХХК-аас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөр 8,242,046 төгрөгийг төлж барагдуулна. /2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг/ төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н-ийн тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,256,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,256,046 төгрөгийг /2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,347,348 төгрөг/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Н нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,046 төгрөгөөс 73,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн тоот данснаас 73,523 төгрөгийг, хариуцагч Б.Н-ээс 73,523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Н нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,256,046 /найман сая хоёр зуун тавин зургаан мянга дөчин зургаа/ төгрөгийг төлж 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 147,046 /зуун дөчин долоон мянга дөчин зургаа/ төгрөгөөс 73,523 /далан гурван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн тоот данснаас 73,523 / далан гурван мянга таван зуун хорин гурав / төгрөг, хариуцагч Б.Н-ээс 73,523 / далан гурван мянга таван зуун хорин гурав / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф.ББСБ ХХК-нд олгож, 73,523 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР