Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0552

 

 

 

 

 

 

 

     2023         06           22                                  128/ШШ2023/0552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л*******гийн А******* ,

            Нэхэмжлэгч: Б*******ийн В*******,

            Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар чөлөөлсөн, хохирол гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/207 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт тус дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны зүүн талд байрлах 33 гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.  

2. Нэхэмжлэгч Б.А*******, Б.В******* нараас “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тай*******ртаа: “...Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол-1/16080/ хаягт байрлах, нэгж та*******рын 1680101319 дугаар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн та*******йн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх тухай” А/481 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар тухайн газар эзэмших эрхийг сунгасан. Мөн тус дүүргийн газрын а*******тай байгуулсан №01107-2020/00704 гэрээний дагуу хууль ёсоор эзэмшдэг. Дээр дурдсан газар дээр байсан гараашийг өмнөх эзнээс нь худалдан авч байсан бөгөөд газар эзэмших эрх авснаасаа хойш зориулалтын дагуу ашиглаж байсан.

Гэтэл нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нарын эзэмшлийн газар дээр гурван гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын Газар зохион байгуулалтын а*******наас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “зөвшөөрөлгүй газар дээрх барилга байгууламж” гэдэг үндэслэлээр хууль бусаар нураасан. Тухайн үед зөвшөөрөлтэй газар дээр байгаа талаар амаар тай*******рласан хэдий ч хэний ямар шийдвэрээр нурааж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Тухайн өдөр Газар зохион байгуулалтын а******* болон Баянгол дүүргийн Засаг дарга нарт гараашийг нураасан өдөр бичгээр гомдол гаргаж, тай*******р авахаар хандсан боловч бидэнд хариу өгөөгүй. Ингээд дахин 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******аар дамжуулан гарааш нураасан үйлдлийг эс хүлээн зөвшөөрч Баянгол дүүргийн Засаг даргад гомдол гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/1795 тоот а*******н бичгээр хариу өгсөн бөгөөд тухайн а*******н бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцахад “... 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 тоот захирамжаар таны гараашийг буулгаж, газар чөлөөлсөн гэсэн утга бүхий а*******н бичиг өгсөн. Энэхүү а*******н бичгийн хариуд А/207 дугаар захирамжийг хуу*******рлаж авах хүсэлт өгснөөр энэ захирамжтай нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан.

3.1. Уг үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, 31 дүгээр зүйлд заасан “... захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй..” гэдгийг тус тус зөрчсөн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасан “... гомдол гаргах эрхтэй болон гомдол гаргах хугацааг нарийвчлан зааж өгөх ёстой байсан” мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “захиргааны актыг мэдэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 тоот захирамжид дурдсан хуулийн заалтуудыг нэхэмжлэгч нар зөрчөөгүй, зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан асуудал байхгүй. Зөвшөөрөлтэй барилга байгууламж гэж Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад “ ...барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж...” гэж заасан бөгөөд гарааш нь ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй, баригдах ёстой байсан гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байгаа.

4. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль болон иргэдийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, бусад хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хууль бусаар чөлөөлсөн тус захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт учирсан хохирол 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

5. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тай*******р болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тай*******ртаа: “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 дахь хэсэгт “Нэгж та*******р бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 56.5 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгнө...”, 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд а*******дан чөлөөлүүлэх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, а*******н тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, а*******н тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, а*******н тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” эрхтэй гэж заасны дагуу тухайн захирамж гарсан.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 44 дүгээр байрны урд талд байрлах газрын зөвшөөрөлгүй 33 ширхэг гараашийг  сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байгаа гарааш эзэмшигч нарт хүргүүлсэн. Тухайн үед дугуй засварын зориулалттайгаар иргэдэд түрээсэлсэн байсан. Уг түрээсэлж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ талаар хэргийн материалд авагдсан. Тухай*******л, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Улмаар дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамж гарч, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тухайн маргаан бүхий газарт байрлах гараашийг а*******дан буулгасан. Гарааш а*******дан буулгахаас өмнө 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гарааш эзэмшиж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар А/207 дугаар захирамжийг мэдэгдсэн. Үүний дагуу тухайн байршилд байсан гараашийг газрын зөвшөөрөлгүй эзэмшиж байсан этгээдийн зарим нь чөлөөлөөд хаалга, зарим зүйлээ авч явсан байсан. Нэхэмжлэгчийн тухайд бол тухайн өдөр буулгах явцад уулзаж, мэдэгдлээ өгч, захирамжаа танилцуулсан. Үүний дагуу хариу тай*******р гаргасан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэрч С.Сүхбаатар буюу тухайн ажлын хэсэгт байсан хорооны Засаг дарга, мөн ажлын хэсэгт байсан Газар зохион байгуулалтын мэргэжилтэн Д.Авирмэд нар ирж гэрчийн мэдүүлэг өгч байсан. Захирамж танилцуулсны дагуу гарааш чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Мөн захирамж танилцуулснаар нэхэмжлэгч нар мэдсэн гэсэн үг.

6. Нэхэмжлэгч нарын тухайд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44 байрны урд байрлах 2 ширхэг гарааш бүхий газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/47 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос газрын байршил, хаяг өөрчлөх эрхийг олсон гэж тай*******рладаг бөгөөд газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу үүсээгүй. Дээрх нөхцөл байдлыг судалж үзээд тухайн 3 гараашийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буулгаагүй. Судалж, нөхцөл байдлыг дахиад тогтоох шаардлага гарсан. Энэ хооронд нэхэмжлэгч нар гарааш буулгахыг хүлээн хүлээн зөвшөөрч, тус Газар зохион байгуулалтын а*******нд мэдэгдсэний үндсэн дээр 2 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буулгасан. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт авагдсан. Буулгах болсон шалтгаан үндэслэл нь нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй.

7. Нэхэмжлэгчийн тай*******рт дурдаж байгаа Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар иргэн Д.Э*******, Л.А******* нарт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны зүүн урд талд 680 м.кв газрын орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамж нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай юм. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг захирамжийн үндэслэлд тусгасан. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар захирамжаар иргэн Л.А*******, Б.В******* нарт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны зүүн урд талд 680 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

8. Тухайн маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газар буюу цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авах ёстой байсан. Тухайн захирамжийн хавсралт нь дурдаад байгаа нэхэмжлэгчийн маргаан бүхий газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо байсан. Тухайн захирамж нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийг үндэслэсэн. Гэхдээ уг захирамжийг үндэслээд нэхэмжлэгч Г.А******* нарт аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг сунгасан. 1 дэх хэсэгт шинээр олгосон байдаг. Энэ нь өөрөө хуульд үндэслээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн Газрын тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж олгосон буюу хууль бус шийдвэр байна. Тухай*******л, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамж нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, хэмжээ, байршил, зориулалт, хаяг өөрчлөх юм. Газар эзэмших эрх олгосон захирамж биш. Уг захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Э*******” дэлгүүрийн урд талын газрын хэмжээг өөрчилсөн. 4600 байсныг 5500 болгосон. Дээрх хууль бус захирамжийг үндэслээд дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамж гарч, тус захирамжаар нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгасан. Газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Дүүргийн Засаг даргын А/207 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй, хэрэгжээд дууссан. Л.А*******, Б.В******* нарын хууль ёсны дагуу буюу шударга ёсны дагуу олж авсан эрхэд халдаагүй. Тухай*******л, нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа гараашийг чөлөөлсөн асуудал нь өөрөө Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр нь өөрөө хүчингүй болно гэж заасны дагуу хийсэн ажиллагаа. Тухайн маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар буюу цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох ёстой юм. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжийг гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “Тухайн захиргааны байгууллага, а*******н тушаалтан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол захиргааны акт илт хууль бус болно” гэж заасан болон мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу дээрх захирамжийн иргэн Л.А*******, Б.В******* нарт холбогдох хэсэг илт хууль бус, эрх зүйн үйлчлэлгүй юм.

9. Иймээс Нийслэлийн Засаг дарга 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1247 дугаар захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, а*******н тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, а*******н тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, а*******н тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг үндэслэн гаргаж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны зүүн урд талд 680 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжийн иргэн Л.А*******, Б.В******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. 

10. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргад холбогдох шүүхийн шийдвэртэй танилцлаа. Захирамжийн үндэслэлтэй маргасан байсан. Цуцалсан захирамжийн үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Гэхдээ газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар олгогдсон эсэх гэдэгт дүгнэлт хийгээгүй. Манай гол яриад байгаа асуудал нь захирамж буюу газар эзэмших эрхийг хууль бусаар олоод авсан, хууль бусаар газар эзэмших эрх олж аваад эргээд төрөөс мөнгө нэхээд байгаа шударга ёсонд нийцэхгүй, хуульд нийцэх зарчимд нийцэхгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр дүгнэлт өгөөгүй байдаг. Дурдагдаад өнгөрсөн, гол асуудал нь тухайн Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэхдээ хуулийн буруу заалтад үндэслэсэн гэдэг шийдвэр гарсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шударга ёсонд нийцэхгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

2. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/207 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 77 дугаар зүйлийн 77.1. “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, а*******н тушаалтан, иргэд заавал биелүүлнэ”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17. “Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5. “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 20 дугаар зүйлийн 20.2.1 “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 56 дугаар зүйлийн 56.5. “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, а*******н тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.2. “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон газар, байгаль орчны болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ”, 57.4.“Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг а*******дан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 59 дүгээр зүйлийн 59.1. “газар чөлөөлүүлэх, а*******дан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй” гэх эдгээр хуулийн заалтуудыг үндэслэн гарсан ба уг захирамжаар “дүүргийн нутаг дэвсгэрт Улсын нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж та*******йн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн 1, 3, 4, 6, 11, 13, 14, 17, 18, 19, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 304 ширхэг тоосгон гараашны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан”, энэхүү хавсралтын чөлөөлөх гараашнуудын жагсаалтын 9 дүгээрт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 44 дүгээр байрны зүүн талд, 760 м.кв та*******й, 33 гарааш чөлөөлөх гэсэн нь нэхэмжлэгч нарт хамааралтай байна.

3. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн та*******йн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх тухай” А/481 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний та*******йн хэмжээ, байршил өөрчлөх хүсэлт ирүүлсэн хавсралтад дурдагдсан 8 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмшүүлэх эрхийн та*******йн хэмжээ, байршлыг өөрчилсөн” ба уг захирамжийн хавсралтын 5 дугаарт Д.Э*******, Л.А******* нарын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э*******” ХХК-ийн аж ахуйн хашааны баруун урд, аж ахуйн зориулалттай, 4612 м.кв газрыг 5567 м.кв болгон өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл эзэмшүүлсэн байдаг. /1-р хх-ийн 42/

4. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/655 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн хавсралтад дурдагдсан 10 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж”, энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2015 оны 481 дүгээр захирамжийн Д.Э*******, Л.А*******т  холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон. /1-р хх-ийн 42/

5. Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн зориулалт, хаяг, хамтран эзэмшигч хасах, нэмэх тухай” А/247 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт өөрчлөх, хаяг, хамран эзэмшигч хасах, нэмэх тухай ирүүлсэн 3 /гурав/ иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтад заасны дагуу өөрчилж, энэ захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2015 оны А/655 дугаар захирамжийн иргэн Л.А******* нарт холбогдох хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болсонд тооцсон. /1-р хх-ийн 94/

6. Ингэснээр, нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 680 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсноор 000119636 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 01107-2020/00704 дүгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

7. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1247 дугаар захирамжаар “Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамжаар иргэн Л.А*******, Б.В******* нарт тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 680 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.4 дах хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай”, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжийн 4 дэх заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”, энэхүү  А/1247 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын гарааш байрлаж буй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон үр дагавар гэж үзэхээр байдаг бөгөөд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын а*******ны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 14/590 дугаар а*******н бичгээр нэхэмжлэгч иргэн Л.А*******, Б.В******* нарт дээрх А/1247 дугаар захирамжид дурдагдсан газрыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгдсэн байдаг.

8. Дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжийг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар гараашны газар чөлөөлсөн маргаан бүхий захирамжийг хянах энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан.

9. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0329 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэгдсэн ба хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол үл гаргаснаар уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

10. Энэ утгаараа, нэхэмжлэгч нарын маргаан бүхий гарааш байрлаж байсан газар нь газар эзэмших эрхийн хувьд тэдгээрт хүчин төгөлдөр хэвээр үлдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь гарааш байрлаж буй газрыг эзэмших эрхтэй байсан гэх агуулгаар энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ үнэлж үзсэн болно.

11. Иймд нэгэнт газар эзэмших эрхтэй нэхэмжлэгч нарын газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь, тэр дундаа гарааш нь газрын зөрчилтэй газарт байрлаж байсан гэж үзсэнийг шүүх зөвтгөх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, а*******н тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, а*******н тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, а*******н тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг шүүхээс хэрэглэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

12. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах гарааш бүхий газрыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос газрын байршил өөрчилж газар эзэмших эрхийг хууль бусаар олсон, газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу үүсээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан, нөхцөл байдлыг судалж үзсэн, нэхэмжлэгч нар нь гарааш буулгахыг хүлээн зөвшөөрөөд газар зохион байгуулалтын а*******нд мэдэгдсэн” зэргээр тай*******рлаж байгаа боловч нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тухайн газрын эзэмших эрх нэхэмжлэгч нарт хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ тохиолдолд “газрыг чөлөөлөх” асуудал хөндөгдөхгүй болно.

Хохирол гаргуулах тухайд.

13. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 124 дүгээр а*******н бичгээр “иргэн Л.А*******, Б.В******* нарын өмчлөлд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” хэмээх баримт ирсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

14. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” А/1259 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар “иргэдийн  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, та*******йн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан”-ы дотор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 44 дүгээр байрны зүүн талд байрлах 33 гарааш орсон. Ийнхүү уг захирамжийн хавсралтын 9 дүгээрт бичигдсэн гараашнууд нь нэхэмжлэгч нарт хамааралтай байгаа.  /2-р хх-ийн 55/

15. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Тай*******р хүргүүлэх тухай 03/1795 дугаар а*******н бичгээр “...дүүргийн Газар зохион байгуулалтын а*******наас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19,20, 21 дугаартай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд холбогдох тай*******р санал ирүүлээгүй, тул Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар газар чөлөөлсөн” гэх тай*******рыг нэхэмжлэгч нарын нэр дээр хүргүүлсэн. /2-р хх-ийн 226/

16. Хариуцагч Баянгол дүүргийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Тай*******р хүргүүлэх тухай” 03/298 дугаар тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн а*******н бичигт “...дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44 дүгээр байрны зүүн урд талд байрлах, газрын зөвшөөрөлгүй 33 ширхэг гараашийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр а*******дан буулгахдаа нэхэмжлэгч нарын маргаан бүхий 2 ширхэг гараашийг буулгахгүй үлдээсэн байдаг. Харин нэхэмжлэгч нар өөрсдөө гарааш буулгахыг зөвшөөрч, тус дүүргийн Газар зохион байгуулалтын а*******ны газрын зөрчил, санхүү бүртгэлийн ажилтан Д.Авирмэдтэй 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр утсаар холбогдож, гараашаа буулгуулах болсон талаар мэдэгдсэний дагуу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гараашийг буулгасан” гэсэн байдаг. /2-р хх-ийн 235/

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/387 дугаар а*******н бичигт: “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мэдээлэлд бүртгэлтэй нэгж та*******рын 1680101319 дугаар бүхий 680 м.кв та*******йтай газрыг хамгаалалтын зурвастай давхцуулан үзэхэд цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэх баримт хэрэгт авагдсан. /2-р хх-ийн 61/

 18. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарт учирсан хохирол 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

19. Яагаад гэвэл, хариуцагч захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад оролцогч /нэхэмжлэгч/ нарт сонсох ажиллагаа явуулсан, энэ нь гэрч нарын тай*******раар тогтоогдсон, хариуцагчийн дээд шатны а*******н тушаалтан болох Нийслэлийн Засаг даргын маргаж буй тухайн гараашийг а*******дан буулгах талаар гаргасан захирамж хүчин төгөлдөр байгаа, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэхэд учир дутагдалтай, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хохирлын хэмжээний талаар маргаантай, тухайн гараашнууд нь эд хөрөнгийн эрхээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

20. Иймд дээр дурдсаныг үнэлээд хариуцагчийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

21. Гэхдээ нэхэмжлэгч нар нь иргэний журмаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр хохирлоо шаардаж маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хохиролд 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН