Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00148

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

      Нэхэмжлэгч: Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч:  О овогт Б.Г,

      Хариуцагч:  М овогт Д.Б-д холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,717,835.37 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г, Д.Г нар нь Т.Б-тай 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн малчны зээлийг 23 сарын хугацаатай, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 160001870280 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу 249 толгой хонин толгойд шилжүүлснээр 249 толгой мал, 8 хантай гэрийн хамт барьцаалсан. Зээлдэгч Б.Г, Д.Г нар нь банктай байгуулсан   дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлөлтөө хийгээгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 219 хоног хугацаа хэтрүүлээд байна. Т.Б нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсаар байна. Иймд  дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Г, Д.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,438,187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,207,993.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,155.06 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг нийт 11,717,835.37 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Б.Г, Д.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г, Д.Б бид Т.Б ХК-аас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11,000,000 төгрөгийн зээл авсан үнэн болно. Зээлийн төлбөр болох нийт 11,717,835 төгрөгийг төлж барагдуулна. Сар бүр 800,000 төгрөг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ төлж чадахгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

     Нэхэмжлэгч Т.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г, Д.Б нарын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т.Б ХК нь хариуцагч Б.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,717,835.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 11,717,835.37 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Хариуцагч Б.Г, Д.Б нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

     Нэхэмжлэгч Т.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,435 төгрөгөөс 101,217.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн  тоот данснаас 101,217.5 төгрөгийг, хариуцагч Б.Г, Д.Б нараас 101,217.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХК-д олгох нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Г, Д.Б нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 11,717,835.37 /арван нэгэн сая долоон зуун арван долоон мянга найман зуун гучин таван төгрөг, гучин долоон мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 202,435 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгөөс 101,217.5 /нэг зуун нэг мянга хоёр зуун арван долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн  тоот данснаас 101,217.5 /нэг зуун нэг мянга хоёр зуун арван долоон төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Г, Д.Б нараас 101,217.5 /нэг зуун нэг мянга хоёр зуун арван долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХК-д олгож, 101,217.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.БОЛОР