| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/00136/И |
| Дугаар | 141/ШШ2023/00223 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2023/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар .....” ХХК-ийн нэхэмжлэлтэй .................. аймгийн ............................сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. /цахимаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...................” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: “...“...Манай байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Мал хамгаалах санд 333,033,200 төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарч, хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлого болон санхүүгийн байдлаас хамааран тодорхой хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллаж байна. Гэвч ................. аймгийн .....................сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компаний өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компаний тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Иймд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол шийдвэр болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулаагүй нь ноцтой зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. ”.........” ХХК нь Завхан аймагт мал, мах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгүүд компанийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь эхний ээлжид компанийн хөрөнгийг бүрэн гүйцэд судлалгүйгээр хувь нийлүүлэгчийн хөрөнгөд халдаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж болдог. Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкнуудаас холбогдох лавлагаа авсан байна. Мөн төрийн сангаас компанийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, санхүүгийн тайландаа ямар хөрөнгөтэй талаар тусгасан лавлагааг авах боломжтой байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийг барьцаа хөрөнгө байсан гэж үздэг. “................” ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан эвлэрлийн гэрээ болон гүйцэтгэх хуудсанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол хэрэгт авагдаагүй, энэ тогтоол нь манайд ирээгүй, мөн хариуцагч тал хэрэгт гаргаж өгсөнгүй. Тийм учраас хөрөнгө битүүмжилсэн тогтоол байхгүй юм шиг байна гэж ойлголоо. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Харин Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан гэж үзэж байна. Компанийн дүрэм дээр хариуцлагыг хэрхэн хүлээх талаар заасан байгаа бөгөөд “........” ХХК нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн байгаа. Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан эсэхийг шалгахын тулд хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн жилийн эцсийн санхүү, татварын тайланг шалгаж үзэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь компанийн санхүүгийн болон татварын тайланг шалгаж үзээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан бөгөөд даалгавар гүйцэтгүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ажиллагааг хийнэ гэсэн байна. Үүнд албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн заалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн хөрөнгийг эрэн сурвалжлах үүрэг бүхий этгээд бөгөөд “........” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд байгаа хөрөнгүүд ямар үнэтэй, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан эсэхийг тогтоогоогүй. Тухайн хөрөнгүүдийг захирал О.Э өөр хүний хөрөнгө гэж тайлбарласан боловч энэ талаар судлаагүй, шийдвэр гүйцэтгэгч эрх хэмжээгээ давуулан биелүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нэг хүн байгаа нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдаагүй гэсэн үг биш. Компанийн талаар Иргэний хуульд хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан эсэхийг тогтоохын тулд төрийн сангаас лавлагаа авах, компанид үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэдэн хувь нь орсон талаар Завхан аймгийн төрийн сангаас лавлагаа авах ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Харин төлбөр төлөгчийн өмчлөлийн ............. хотын .............. дүүргийн ................. хороолол дахь байрыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр бусад хөрөнгө буюу ............. аймгийн ............ сумын ............ боомт дахь хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.
Хариуцагч .................. аймгийн .......... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...... аймгийн ...................л сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч ".............” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.6, 44.2.10, 44.2.11, 44.2.13 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд төлбөр төлөгч "..................” ХХК-ний нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 19-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн байгууллагуудын лавлагааны системээс гаргасан лавлагаа, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх мэдэгдэл, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаар албан тоотоор авсан Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст "..........” ХХК-ний үүсгэн байгуулсан баримт бичиг, компаний дүрмийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын авсан мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасгийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/220 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газрын лавлагаа, Завхан аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр тус тус лавлагаагаар “..........” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компаний нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 93 дугаар зүйлийн 93.4 дүгээр зүйл, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу үүсгэн байгуулагч Y.............., Y............., өмчлөлийн Ү......................О.Э-гийн Y........... Y.................. дугаарт бүртгэлтэй ........ аймгийн .......... сумын 2-р баг, ..... суурь хэсэг, боомтод тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан байна. Мөн Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 583 дугаар лавлагааны хариугаар “.......” ХХК-ний хөрөнгө нь үүсгэн байгуулагч, захирал О.Э-гийн хөрөнгөөс зааглагдаагүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч "..........” ХХК нь нэхэмжлэлдээ “гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан" гэжээ. Энэ гомдлыг дараах үнэдэслэлээр татгалзаж байна.
Үүнд: Төлбөр төлөгч ".........” ХХК нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сантай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 2017//Y/26 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн барьцаа гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө нь О-ын Э /_________/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаартай .......... дүүргийн ................хороо, .......................-1 /16100/, М-.ийн гудамж, ..... дүгээр байрны ........... тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц юм. Энэ барьцаа хөрөнгө нь ............. овогт О-ын Э /РД............../-ийн өмч /нэг хүний өмч/ болох нь .................... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Э-рын “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай" 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолыг "..................” ХХК-ний захирал О.Э-т 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр, " Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 2022 оны 09 захирал тогтоолыг 10/06 дугаар "..........." ХХК-ний дүгээр сарын О.Э-гийн хүү Э.П-т 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна...” гэсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Төлбөр төлөгчийн ......... хотын ............. дүүргийн ................ хороололд байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаа хөрөнгө байдаг. Компани нь төлбөрийн шаардлага хангах хөрөнгөгүй бөгөөд барьцаа хөрөнгө нь компанийн захирал О.Э-гийн өмчлөлийн хөрөнгө байсан учраас тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Компани нь өмчлөлдөө хөрөнгө байхгүй тохиолдолд үүсгэн байгуулагчийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой тул шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Компани болон хувь нийлүүлэгч буюу гүйцэтгэх захирлын хөрөнгө нь зааглагдаагүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал О.Э-ийн өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд тухайн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл,”” ХХК-ийн №000049497 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, ....... улсын дугаартай Н ХХК-ний ...... аймгийн ........... сумын 5 дугаар баг, А аманд байршилтай шатахуун түгээх станцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141/ШЗ2023/000273 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
хариуцагч талаас шүүхэд ........... аймгийн ............... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 191300049/30 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, Мал хамгаалах сан”-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Y/26 дугаартай ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №2017/Y/26 дугаартай ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн №2017/Y/26 тоот гэрээний барьцааны гэрээ, М-ийн гудамж .......дүгээр байрны........... тоотод байршилтай 87,5 м.кв гурван өрөө байрны №.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 5/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/06 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийдвэрийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, “...” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрийн хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 607 дугаартай албан бичгийн хуулбар, ................, ...................., ...................., ............... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, ...............дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, 22130072/02, 19130049/33 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22130072/01, 19130049/32 дугаартай тогтоолын хуулбар, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 8/2198 дугаар албан бичгийн хуулбар, “Худалдаа хөгжлийн банк”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “Голомт банк”-ны төлбөр төлөгчийн дансны мэдээллийн лавлагаануудын хуулбар, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар тодорхойлолтын хуулбар, Гаалийн ерөнхий газрын 03-2/1582 дугаартай албан бичгийн хуулбар, уг албан бичгийн хавсралтын хуулбар, “............” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар, Завхан аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 172 дугаартай албан бичгийн хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дугаартай албан бичгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19130049/13,19130049/14, 19130049/15 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/455 дугаар албан бичгийн хуулбар, О-ын Э-гийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар, “.........” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 50/01 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоолын хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн болно. Харин хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 3 жилийн хугацаанд С.Ү-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ороцуулахаар 23/07 дугаартай итгэмжлэлийг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс нэхэмжлэгчийг төлөөлж мөн А.Ж оролцохоор 23/05 дугаартай итгэмжлэлийг Н ХХК-ны захирал О.Э-гээс ирүүлсэн байна. Харин ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь “...энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие оролцохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үл гадаад улсад ажиллаж байгаад ирсэн учраас цаашид тэр өөрөө оролцоно...” гэсэн, ........ ХХК-ны захирал О.Э нь “... итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-д өгсөн итгэмжлэлээсээ татгалзаж байгаа, цаашид зөвхөн өмгөөлөгч С.Ү энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр үргэлжлүүлэн оролцоно...” гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлснээр энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг буюу ............” ХХК-ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Ү оролцох эрхтэй байна.
Харин хариуцагч талыг төлөөлж шийдвэр гүйцэтгэгч Л.Ш оролцох эрхтэй болох нь ................... аймгийн ............. сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/473 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж заасны дагуу “Нисэг-Агро” ХХК нь ийнхүү тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“... “.........” ХХК нь Завхан аймагт мал, мах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгүүд компанийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь эхний ээлжид компанийн хөрөнгийг бүрэн гүйцэд судлалгүй хувь нийлүүлэгчийн хөрөнгөд халдаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нь “... “............” ХХК-иас 333,033,200 төгрөг гаргуулахаар заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч компанийн арилжааны банк дахь дансанд мөнгөн хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн хэлтсээс компанийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх талаар лавлагаа авахад хөрөнгө байхгүй болох нь тогтоогдож, тухайн компани нь төлбөрийн чадваргүй байсан. Компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь нэг хүн буюу компанийн захирал бөгөөд анх үүсгэн байгуулахдаа 1,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал О.Э-гийн өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд тухайн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. . Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч ............... аймгийн .......... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан “шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 дугаартай “... Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжижээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж хуульчилсан байна.
Иймд шүүх “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 /хх-ийн 44-р хуудас/ дугаартай “ О.Э-гийн өмчлөлийн ....... дүүргийн ....-р хорооны үйлдвэрийн баруун бүс-1 М-ийн гудамж._....-р байрны ..... тоот орон сууцыг худалдах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан нь “............” ХХК-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Ү/26 дугаартай “ ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээний үүрэг 343,063,080 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг ...............аймгийн ................. сум дахь сум дундын шүүхэд ирүүлж, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Зохигч талууд эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан нь “...............” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Ү/26 дугаартай “ ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ”, уг гэрээний барьцааны гэрээгээр ..........._ дүүргийн ...........-р хорооны үйлдвэрийн баруун бүс-1 М-ийн гудамж ....-р байрны .......... тоот, ............ аймгийн .............. сум 5-р баг ..................сайрын аманд байрлалтай 42м2 шатахуун түгээх станц, уг аманд байрлалтай 10,000м2 газар зэргийг барьцаалсан байна. /хх-35-39 хуудас/
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир тус шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийх ажиллагааг зохицуулсан бөгөөд хуулийн 44.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш эсвэл энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалттай байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор /хх-ийн 44-р хуудас/ “......” ХХК-ны төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.Э----ийн өмчлөлийн эрхийн Ү-....... улсын бүртгэлийн дугаартай М-ийн гудамж...... дүгээр байрны ...... тоотод байршилтай 87,5 м.кв гурван өрөө орон сууцыг албадан дуудлага дуудлагаар худалдан борлуулах талаар компанийн захирал О.Э-гт мэдэгдсэн болох нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 4-141/17305 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 45-р хуудас/, 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 43-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Түүнчлэн дээрх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан эсэх, хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хугацаа сэргээлгэсэн эсэх талаарх ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй байна.
Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн анхны дуудлага худалдааг явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 ны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолыг төлбөр төлөгч ...... ХХК-ны захирал Д.Э 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрөө хүлээн авч танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд дээрх ажиллагаанд мөн гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал нь ......._аймгийн ......... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь “.......” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус О.Эгийн хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байна гэж тайлбарлажээ.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “ Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ...” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.
..........” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан “......” ХХК-ийг үүсгэн байгуулсан шийдвэр, тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, төлбөр төлөгчийн данс шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд О.... нь “.......” ХХК-ийг үүсгэн байгуулсан шийдвэр, тус компанийн дүрэмдээ компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаж тусгаагүй байгаа бөгөөд энэ талаар өөр ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл “.......” ХХК-ийг үүсгэн байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “.......” ХХК-ийн дүрмээр тухайн компанийг үүсгэн байгуулагч нь гүйцэтгэх захирал О.Э байх бөгөөд компанийг үүсгэн байгуулахад түүнээс өөр хувь нийлүүлсэн этгээд байхгүй буюу тухайн компани нь нэг гишүүнтэй, компанийг үүсгэн байгуулсан дээрх шийдвэр болон дүрмээр хувьцаа эзэмшигчийн тухайн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаж тусгаагүй, компаний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүд байхгүй болох нь “.............” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар, Завхан аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 172 дугаартай албан бичгийн хуулбар, О-ын Э-ийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар болон хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй тухай бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “..........” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал О.Э нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр тухайн компанийн өр төлбөрийг хариуцах үүрэг хүлээхээр байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан даалгавар гүйцэтгүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ажиллагааг хийлгэхээр даалгасан байна. Харин даалгаварт албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн заалт байхгүй. Даалгавар гүйцэтгэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна....” гэж мэтгэлцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд “... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно..., ... Даалгаврыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ..., гэж,
хуулийн 44.2 дугаар зүйлийн 44.2.8 “...гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх...” гэж,
мөн хуулийн 65 дугаар зүйлд “... Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна..” гэж тус тус заажээ.
.......................аймгийн ............. сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ............... нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19130049/30 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавараар “... төлбөр төлөгч ........... ХХК-ны үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Ү-........ улсын бүртгэлийн дугаартай М-гийн гудамж ..... дүгээр байрны ....... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах, ажиллагааг гүйцэтгэхийг 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 дугаартай “Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” үйлдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгаварт заагдаагүй өөр ажиллагааг явуулж хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч “........” ХХК нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураараа төлөөгүй үндэслэлээр .............. аймгийн .................... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нь төлбөр эд хөрөнгийг үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зэрэг ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэрийн талаар маргаж, харин хариуцагч хуульд заасан ажиллагааг журмын дагуу явуулсан нь тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаартай төлбөр авагч “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан”, төлбөр төлөгч “.........” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч....................... аймгийн .................... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан”, төлбөр төлөгч “........................” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “................. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ