Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2024/00292

 

                                  

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******, *******,*******,*******од оршин суух, регистрийн дугаартай, овогт ын гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, *******,*******,*******од оршин суух, регистрийн дугаартай, овогт ,

Хариуцагч:*******, *******, , тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2020 оны 03 сарын 26-ны өдөр Т.ийн нэр дээр байсан дугаартай бүртгэлтэй хаягт байрлах 48,08020 мкв төмс хүнсний ногооны усалгааны зориулалттай газрыг С. нь өөрийн нэр дээр бүртгүүлж аваагүй байхдаа 14027800 мкв газрыг нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 27-ны өдөр ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгт нь 2020 оны 11 сард байцаа нийлүүлсэн. 2022 оны 10 сарын 30-нд Т. нь гэрээнд тохиролцсоноор миний нэр дээр одоог хүртэл шилжүүлж өгөөгүй одоо гэрчилгээгээ авах гэхээр барьцаанд байгаа зээл дуусахаар өгнө гэдэг. 2022 оноос хүнс хөдөө аж ахуйн яамнаас төмс хүнсний ногоо тариалсан ногоочдод кг тутамд урамшуулал олгогдож байгаа газрын гэрчилгээгүйн улмаас урамшуулал, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа тул Т. нь миний худалдан авсан газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул С.ээс худалдан авсан газрын үнэ болох 50,000,000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэжээ.

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч *******, хариуцагч С., Т. бид харилцан ярилцаад С.ээс нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөө авахаас татгалзаж, хариуцагч Т. нь өөрийн нэр дээр байсан тоот хаягт байрлах дугаарт бүртгэлтэй 140278.00 мкв газрыг *******гийн нэр дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэхээр харилцан тохиролцов. Энэхүү гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр харилцан тохиролцон эвлэрсэн болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч Т., С. нарт холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0131 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр *******г томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* 50,000,000 төгрөгөө авахаас татгалзаж, хариуцагч Т. нь өөрийн нэр дээр байсан тоот хаягт байрлах дугаарт бүртгэлтэй 140278.00 мкв газрыг *******гийн нэр дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т., С. нараас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т., С. нараас 50,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т. нь өөрийн нэр дээр байсан тоот хаягт байрлах дугаарт бүртгэлтэй 140278.00 мкв газрыг *******гийн нэр дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т., С. нараас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* /РД:/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.ЭНХ-АМГАЛАН