Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2023/02002/И |
Дугаар | 142/ШШ2024/00512 |
Огноо | 2024-03-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2024/00512
2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 142/ШШ2024/00512 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ******* тоотод оршин суух ******* *******
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг тоотод оршин суух ******* /регистрийн дугаар / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,480,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Д.,
Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч 6666,
Гэрч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.өөс 7.480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.ыг татаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт хувааж хариуцуулахаар шаардсан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.******* нь 2017 оны 7 дугаар сард Б.аас 10,000,000 төгрөгийг өөрийн үсчний газарт бараа материал авах зорилгоор аман гэрээгээр зээлж авсан юм. Харин бидний хооронд ямар ч зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Би Б.д өгөх үлдэгдэл мөнгө болох 7,480,000 төгрөгийг Б.ын найз Төгөл дэлгүүрийн худалдагч Д.ийн Хаан банкны 5090564431 тоот дансанд шилжүүлж байсан. Учир нь Б. нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.ийн хамт ирж би төрийн албан хаагч учраас бусдад мөнгө зээлж, хүүлж болохгүй. Харин манай найз Д.ийн Хаан банкны дансанд шилжүүлж байгаарай гээд Д. нь зөвшөөрч надад Хаан банкны 5094507694 дугаартай дансыг өгсөн юм. Түүний дагуу өөрийн Хаан банкны 5094507694 тоот данснаас нийт 23 удаагийн гүйлгээгээр Д.ийн Хаан банкны 5090564431 тоот дансанд 7,480,000 төгрөгийг шилжүүлсэн юм. М.******* миний хувьд Д.ийн хувьд ч тэр ямар ч мөнгө төгрөгийн харилцаа өмнө үүсч байгаагүй. Зөвхөн Б.ын хүсэлтээр л зээл болон хүүгээ энэ эмэгтэйн дансанд шилжүүлж байсан юм. Би шүүх хуралдаан дээр энэхүү байдлаа хэлсэн... Мөн Б.д өр төлбөргүй түүний хүссэнээр найз Д.ийн дансанд төлж дуусгасан гэсэн. Шүүх хуралдаан дээр аас Д.ийг таних уу гэхэд танихгүй, Д.өөс ямар ч мөнгө авч байгаагүй гэж тайлбар хийсэн. Д. гэх эмэгтэйг би ийм зүйл хийсэнд үнэхээр гайхаж байна. Д. нь өөртөө хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн аль эсвэл тай нийлж намайг залилсан үгүй бол Б. нь намайг залилж шүүхээр дахин шийдвэр гаргуулсан байж болзошгүй байна. Ингээд шүүх бидний хооронд 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Б.ыг шаардах эрхтэй гэж үзэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №142/ШШ2022/00847 тоот шийдвэр, Орхон аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.15-ны /МА2022/00092 магадлалаар 6,500,000 төгрөгийг М.******* надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Д. нь надаас авсан буюу миний шилжүүлсэн мөнгө болох нийт 7,480,000 төгрөгийг Б.д өгөөгүй, Д. нь өөртөө хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс би бусдад өр төлбөрт орж хохирч байх тул Д.өөс 7,480,000 гаргуулан М.******* надад олгож өгнө үү... гэсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...давж заалдах шатны шүүх хуралдааны 2022 оны 9 сарын 15-ны өдрийн 115 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд аас асуулт асуусан. ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийн 98 дугаар талд авагдсан байна, та 3.500.000 төгрөгөө ямар байдлаар авсан бэ, түүнийгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юу гэж асуулт асуухад ******* хүнээс зээлээд ажлын байран дээр ирж аваач гэхээр нь би очиж бэлнээр энэ мөнгийг авч байсан гэсэн тайлбар гаргасан. Гэтэл өнөөдрийн тайлбар дээр өөс орж ирсэн 3.600.000 төгрөгийг энэ үнийн дүнгээс хасчихсан юм шиг 2 өөр тайлбар гаргаад байна. Үгүй ш дээ, ийм байж болохгүй. ******* гэж хүн чинь хохирч үлдчихээд байна шүү дээ. 10.000.000 төгрөг өгсөн авсанд бид маргаагүй, тэр бол өмнөх хэргийн асуудал. гэдэг эмэгтэйг мэдэхгүй гэж яагаад худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. ийн данс буюу Хаан банкны 5090564431 тоот дансыг ч мэдэхгүй гэж байгаа. орж ирж, энэ нотлох баримтуудаа өгч байж үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдож байна. Ингэж байж тэнд хохироод үлдэж байгаа *******гийн эрх ашиг хөндөгдөж байна. Ингэж энэ хүний гаргасан тайлбараар ******* хохироод үлдсэн учраас энэ нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо бас асуусан. Та 2019 оны 04 дүгээр сар хүртэл мөнгийг чинь өгөөгүй байхад яагаад шүүхэд хандаагүй юм бэ гэж асуухад өдөр болгон шаардаж очиж байсан гэж хэлж байгаа. Би өөрт нь туслах гэж өгсөн учраас шүүхэд өгөөгүй гэж тайлбарлаж байгаа. Дахиад асуухад та гэдэг эмэгтэйг таних уу, энэ эмэгтэйн данс руу *******гээс 7.200.000 төгрөг шилжүүлсэн байна, тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байна гэж ******* асуулт тавьсан. Тэгэхэд би энэ эмэгтэйг танихгүй, миний найз биш, *******гийн найз, зүгээр дэлгүүрийн худалдагч хүүхэн гэж л мэднэ гэж мэдүүлсэн тайлбар давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 99 дүгээр талд байгаа. гэх эмэгтэй маш худалч болох нь эндээс харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь энэ эмэгтэй рүү мөнгө орсон гэсэн хангалттай баримт байгаа учраас гэх эмэгтэйг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаар татахаас өөр арга байгаагүй. Бид ыг гэрчээр асуулгая гэсэн боловч нотлох баримтыг үзээд ыг хариуцагчаар татахаас өөр аргагүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид дансны хуулгаа нэгд нэгэнгүй гаргаж өгсөн байгаа. ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу илэрхий үйл баримттай холбогдолтой баримт түүнийг дахин нотлохгүй гэсэн тайлбар хийж байна. *******гийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага буюу Иргэний хуулийн 492.1-т заасан Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хүчин төгөлдөр шийдвэртэй хэрэгт хамааралтай, тэнд өгсөн мөнгөний талаар огт дурдаагүй. Энд *******гийн үүргээ биелүүлсэн буюу д өгөх төлбөрөө бүрэн өгч барагдуулсан гэж бодож явсан зүйл нь шүүхээр тогтоогдоогүй. Тухайн шүүх хуралд нотлох баримтаа бүрдүүлээгүй гээд байна, ийн данс руу шилжүүлж байсан бүх дансны хуулгаа нэхэмжлэлд гаргаж өгсөн байгаа. Би тэр хэрэгт ороогүй, хэрвээ хуралд орсон бол тодруулах байсан. Тэгэхээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдагдсан буюу тэнд тооцоонд орсон зүйлийг энд нэхэмжилж орж ирж тодруулъя гэсэн хүсэлтэй байна. Тэнд бэлнээр авсан гэж хэлсэн болохоос биш дансаар авсан баримт гарч ирээд байгаа. Энэ нөхцөл байдлыг тодруулж хэлэх нь зүйтэй байна. Үзлэг хийхэд хариуцагч нилээн хариуцлагатайгаар юмаа бичдэг юм байна. Огноо болон гэрчийн мэдүүлэг, дансны хуулга хоорондоо таарч тохирч байна. Тэгэхээр энэ хүн д бэлэн болон бэлэн бусаар бараа материалаар өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч Д.өөс 3,090,000 төгрөг, хариуцагч Б.аас 4,390,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна... гэв.
4. Хариуцагч Д. шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* гэх хүнийг хамгийн анх манай дэлгүүрээр орж ирж хааяа худалдан авалт хийдэг байснаар мэднэ. Хамгийн анх 2015 онд үсээ янзлуулахаар очиж байсан ба аятайхан янзалдаг байсан болохоор байнга очиж үйлчилгээ авдаг байсан. 2017 оны 07-р сард ******* өөрийн найз хэмээн ыг миний үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүр 2 давхарт байрлах лангуунд дагуулан орж ирж гоё бараа зардаг хэмээн надад танилцуулсан ба тухайн үед болон одоог хүртэл би энэ хоёрыг найзууд хэмээн бодож байсан. Түүнээс хойш над дээр ганцаараа орж ирэн худалдан авалт хийдэг байсан. 2017 оны 08 сард миний дэлгүүрт орж ирэн *******гээс их хэмжээний мөнгө авна, чиний дансаар авч болох уу?, эгч нь төрийн албан хаагч болохоор би өөрийнхөө дансаар авч болохгүй байна, оронд нь орж ирсэн мөнгөн дүнгийн үнийн дүнд бараа материал захиж байна гэсэн. Ингээд би *******гийн ажиллуулдаг үсчний газарт очиход өөрөө хүлээн зөвшөөрч аман гэрээгээр ын захиалсан бараа материал авчирч өгөхөөр тохирсон. Ингээд 2017 оны 09 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 29-н хүртэл 23 удаагийн гүйлгээгээр нийт 7,480,000 төгрөг *******гээс орж ирсэн. ын анх хэлсэнчлэн бараа материал авч байя гэсний дагуу нийт 24 төрлийн 3,521,000 төгрөгийн барааг 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл захиалга хийлгэн хүлээлгэн өөрт нь өгсөн. Үүнээс хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгэр сарын 29-ний өдөр хүртэл 6-н удаагийн гүйлгээгээр орж ирсэн 4,390,000 төгрөгийг ын Худалдаа хөгжлийн банкны 407235267 тоот дансанд шилжүүлсэн. Мөн бэлнээр 195,000 төгрөг д өгсөн ингээд нийт 8,106,000 өгсөн байна. Иймд *******гийн нэхээд байгаа 7,480,000 төгрөг, миний д өгсөн бараа болон бэлэн бусаар өгсөн 8,106,000 төгрөгийн зөрүү нь 626,000 төгрөг байгаа бөгөөд хэн нь өгөх нь мэдэгдэхгүй одоог хүртэл үлдсэн. Мөн ******* давхар надаас 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 9 сар хүртэл хугацаанд нийт 14 төрлийн 783,000 үнийн дүнгийн бараа материал авсан ба өдий хугацаанд мөнгөө өгөөгүй байна. Миний бие д 8,106,000 төгрөгийн бараа болон бэлэн, бэлэн бусаар мөнгө өгсөн учир *******гийн нэхээд байгаа 7,480,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би Төгөл их дэлгүүрт 2011 оноос одоог хүртэл 2 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. 2011 оноос хойш ******* гэх хүн манай дэлгүүрээр орж ирж хааяа худалдан авалт хийдэг байсан, 2015 оноос хойш би үсээ янзлуулдаг байсан. 2017 оны 7 сард ******* өөрийн найз хэмээн ыг миний үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүрийн 2 давхарт байрлах дэлгүүр дээр дагуулж ирж байсан. Би одоог хүртэл *******гийн найз гэж бодож явж байсан. 2017 оны 8 сард гэдгийг яагаад санаж байгаа гэхээр ******* эгчээр би үсээ янзлуулдаг байсан. эгч над руу орж ирээд эгч нь *******гээс их хэмжээний мөнгө авна, төрийн албан хаагч болохоор авч болохгүй байна, чиний дансаар авч болох уу, эгч нь оронд нь бэлэн бараанаас болон бараа материал захиж авна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь за болж байна хоёулаа ******* эгчтэй очиж уулзъя гээд Мэндээ эгч дээр очоод танай найз ингэж байна гэхэд Мэндээ эгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд яалт ч үгүй 2 тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн. эгч өөрөө бараа материалынхаа зургийг явуулж эгч нь ийм цүнх авъя, ийм гутал авъя гэж надад зургаар үзүүлж байгаад, миний зардаггүй байсан барааг захиж авч ирүүлдэг байсан. Би тухайн үед надаас зээлж авч байгаа болон бусад зарсан бараа материалыг тэмдэглэж тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэгэхдээ тэр дэвтэр дээрээ Мэндээ эгчээс орж ирсэн мөнгө болон эгчийн захиалсан барааг бүгдийг нь бичиж байсан. Ингээд Хонгороо эгчийн захиалсан бараа материалыг цаг тухайд нь авч ирж өгдөг байсан. Өөрөө над дээр ирж өмсөж үзээд авдаг байсан. ыг төрийн албан хаагч аймгийн захиргаанд ажилладаг гэдгийг л мэдэж байсан. бараа материалаа захиалаад, бүгдээрээ аягүй гоё байна, таалагдаж байна гээд баярлаад авчихаад бүх юмаа авсныхаа дараа бүхэл бүтэн 2023 оны 12 сард нэхэмжлэл ирж 6 жилийн дараа ингэж байгааг би их гайхаж байна... гэв.
5. Хариуцагч Д.ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцож байна. болон ******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, буцааж төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар, өөс гаргаж өгсөн баримтуудаар ч гэсэн *******гээс орж ирсэн мөнгийг ын хүсэлтийн дагуу түүнд тухай бүрт нь бараа материалаар болон бэлнээр, бэлэн бусаар шилжүүлж өгсөн байна. Хариуцагч , нэхэмжлэгч ******* нарын хооронд 2017 онд 10.000.000 төгрөг зээлсэн. Уг 10.000.000 төгрөгийн зээлийн маргаанаас үүдэлтэй 3.500.000 төгрөг авсан, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг өгсөн, өгөөгүй, бэлнээр авсан, бэлэн бусаар авсан гэдэг анхны 2022 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээр хэлэлцэгдсэн маргаан руу эргэж очоод байгаа. Тэгэхлээр уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 23 удаагийн гүйлгээгээр өд 7.480.000 төгрөг шилжүүлсэн гэж тодорхойлсон. Гэтэл 2022 оны анхан шатны шүүхийн шийдвэр дээр яг өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэг дээр гаргаж өгсөн 23 удаагийн гүйлгээний баримтаа гаргаж өгсөн. Хариуцагч ын зүгээс өөс бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан, хэрэглэж байсан гэдгээ тайлбар дээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бараа материалыг авч байсан юм бол энэ нь 7.480.000 төгрөгт ороогүй шүү, тусдаа төлсөн шүү гэдэг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй. өөс д шилжиж ороод байгаа энэ мөнгөн дүнд өөс худалдан авсан бараа материалын тооцоог хийсэн нь тусдаа гэдэг нь нотлогдохгүй байна. Дараагийн нэг үндэслэл нь нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 492 дугаар зүйлд заасан эрх зүйн маргаантай харилцаа байна гэж үзэх юм бол бусдаас орж ирсэн хөрөнгийг д шилжүүлээгүй, өөрөө олж авсан буюу өөрт нь үлдсэн, хувьдаа хэрэглэсэн, өөрөө олж авсан байдал нотлогдож тогтоогдож байх ёстой. Гэтэл өөрт нь үлдэх битгий хэл орж ирсэн мөнгийг дансаар, бэлнээр, бэлэн бусаар бараа материалаар д шилжүүлээд өгөөд байгаа, шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж гаргаж өгөөд байгаа юм. Хэрэгт 23 удаагийн гүйлгээ биш 22 удаагийн гүйлгээгээр 7.110.000 төгрөгийг *******гээс рүү шилжүүлсэн байна. 7.110.000 төгрөгөөс Төрийн банкны дансаар 540.000 буюу 300.000, 240.000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ тогтоогдсон гэж үзэж байна. 390.000 төгрөгийн шилжүүлгийн гүйлгээ буюу 270.000, 120.000 төгрөгийн гүйлгээнүүд бас Хаан банкаар шилжигдсэн гэдэг үйл баримт тогтоогдож байна. 3.600.000 төгрөг Худалдаа хөгжлийн дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Бэлнээр өгсөн 685.000 төгрөгийн тухайд 195.000 төгрөг, 105.000 төгрөг өгсөн гэдэг нь сая дэвтэрт үзлэг хийсэн байдлаар тогтоогдож байна. Мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байгаа. д өгөхийн тулд хажуу дахь зэргэлдээ лангууны хүнээс бэлэн мөнгө аваад тухайн лангуун дээр үйлчлүүлж байгаа этгээд буюу д өгч байхыг нь харсан гэдэг байдлаар тайлбараа хэлж байна. Мөн хариуцагч ын гаргасан тайлбар дээрээ дурдсан бараа материал худалдан авдаг гэдэг үйл баримт бас гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн 2022 онд хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны хавтаст хэргийн 66 дугаар хуудас буюу энэ рүү мөнгөө хий, би өөс өөрөө ороод аваад байна гэдэг үйл баримт яригдсан талаар хуралдааны тэмдэглэл дээр тусгачихсан байгаа. Мөн 490.000 төгрөгийн тухайд хариуцагч 490.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өгөнгүүт тухайн цаг хугацаанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар Төрийн банкинд 490.000 төгрөгийн орлогын гүйлгээ руу орсон. Төрийн банк руугаа оруулаад Төрийн банкнаасаа өөрийнхөө Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлсэн цаг хугацааны хувьд яг таарч байгаа. Ингээд 685.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бусдад шилжүүлсэн болон бэлнээр өгсөн нийт дүн 5.215.000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл мөнгөнд нь бараа материал өгсөн гэдгээ нотолж байгаа. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр цүнх, гутал, валентино туфль, цүнх гэдэг бүх бараа бүтээгдэхүүнүүд нь ор үндэслэлгүйгээр шууд өөрөө зохиогоод байгаа зүйл биш. Шүүхэд хэргийн оролцогч тайлбар гаргахдаа бодит үнэнд нийцсэн байх ёстой, хариуцагч өөрийнхөө гаргаж байгаа тайлбараа нотлох үүднээс тэмдэглэлийн дэвтэр дээр тусгагдсан цаг хугацаа, бүх зүйлүүдийг дурдсан, энэ нь баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Ийм учраас хариуцагч ийн зүгээс *******д төлөх төлбөргүй, ямарваа нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсээгүй, өөрийнх нь орж ирсэн мөнгийг д өгсөн байгаа учраас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна... гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.*******гийн нэхэмжлэлтэй, Д.өд холбогдох иргэний хэрэгт Б.ыг хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг итгэмжлэгч Б.д танилцуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тайлбарлаж, түүний тайлбарыг сонсоод итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тайлбарыг гаргаж байна. М.*******д Б. нь 2017 оны 7 сард 10 сая төгрөг зээлдүүлсэн, уг зээлээс 2018 оны 05 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-нд 500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр 19-нд 500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-нд 600,000 төгрөг буюу бүгд 3,600,000 төгрөг нь Д.өөр дамжиж Б.ын Худалдаа хөгжлийн банкны 407235267 тоот дансанд орж ирсэн, үүнийг хүлээж авсан дээр маргаангүй байна. Харин зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг төлөгдөөгүй тул 2019 оны 04 сарын 12-нд М.*******, Б. нар үлдэгдэл төлбөр дээрээ зээлийн гэрээ байгуулсан боловч зээл төлөгдөөгүй тул шүүхэд хандаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны 00847 тоот шийдвэрээр шийдвэрлэгдсэн, энэ шийдвэр давж заалдах шатны шүүхээр баталгаажсан. Одоо энэ талаар эргэж тооцох, авч үзэх асуудал байхгүй, хууль зүйн боломжгүй. М.******* нь Б.д өгөх зээлээ Д.өөр дамжуулж төлсөн гэж 2017 оны 9 дүгээр сарын 16-аас 2018 оны 9 дүгээр 29 хүртэл өөрийн Хаан банкны 5094507694 тоот данснаас Д.ийн Хаан банкны 5090564431 тоот дансанд нийтдээ 7,480,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга ирүүлж энэ мөнгийг Д.өөс нэхэмжилсэн байна. Д. шүүхэд тайлбар ирүүлэхдээ дээрх мөнгө М.*******гээс орж ирснээс 4,390,000 төгрөгийг Б.ын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн, 3,521,000 төгрөгт нь Б.ын захисан бараа материал, хувцас хунар өгч байсны төлбөрт тооцсон гэж тайлбарлажээ. Б.ын хувьд Д.тэй танил харилцаатай байсан нь үнэн. М.*******гийн зээлээс миний Худалдаа хөгжлийн банкаар 3,600,000 төгрөг орж ирснийг тооцоод зээлийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсэн. Харин Д.өөс хааяа юм захиж авч байсан боловч нэгд тийм олон төрлийн олон сая төгрөгийн бараа аваагүй, хоёрт би Д.өөс захиж болон худалдаж авсан барааныхаа тооцоог М.*******гийн тооцоонд оруулалгүйгээр хийж байсан. Бэлэн мөнгө ч өгч байсан, дансаар ч барааны мөнгө өгч байсан байх ёстой. Ямар нэгэн дэвтэр надад танилцуулж, баталгаажуулж тооцоо хийж байгаагүй тул түүний хувийн тооцоог би мэдэхгүй. Д.ийн 5090564431 тоот дансны хуулгыг харахад 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 9 дүгээр сарын 29 хүртэл *******гийн зээлд тооцогдох 3,600,000 төгрөгийг надад шилжүүлсэн баримт гаргасан байх ба тэр нь миний ХХБ-ны данстай тохирч байна. Харин 3.600.000 төгрөгийг шилжүүлсэн нь *******гийн д өгөх мөнгөнөөс 3.500.000 төгрөгөөр тооцсон байх тул 100.000 төгрөгийн зөрүүтэй байна. Тиймээс 1.100.000 төгрөгийг тай холбоотой гэж тооцох боломж байна. 2 дугаарт бэлэн өгсөн 490.000 төгрөгөөс 105.000 төгрөг, 90.000 төгрөгийг бэлэн өгсөн талаар нотлуулахаар Жавзанпагма гэх хүнийг гэрчээр оруулж ирж, хүний хувийн тэмдэглэлд үзлэг хийлээ. Гэрч бол тухайн гэрчлэх гээд байгаа хүн, он сар өдрийг мэдэхгүй, юуны тухай гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан нэг хүнд мөнгө өгөх гэж надаас авсан гэж хэлж байна. Мөн давхар үзлэг хийлээ тэгэхээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Мэндээ эгчээс 500.000 төгрөг орж ирсэнээс 90.000 төгрөгийг д өгөв гэсэн тэмдэглэл байна. Гэтэл дансны хуулга дээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******гээс 100.000 төгрөг гэсэн ийм зүйлийг эргэлзээгүй гарцаагүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Бэлэн мөнгө өгч байгаа бол авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Барааны фото зургаар өгч байгаа, тэмдэглэлд бичсэн зүйлээр юу нотлох гэж байгаа нь төвөгтэй байна. Энэ хүний ганцаарчилсан тооцоо болохоос биш харилцагчтай хийсэн тооцоо гэж үзэх боломжгүй. Энэ хэрэг дээр *******гээс рүү шилжүүлсэн мөнгөнөөс тай холбоотой 1.100.000 төгрөг байна. Үүнийг д хариуцуулахад буруу байхгүй, бусад мөнгийг д холбогдуулах боломжгүй байна... гэв.
7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00847 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 207/МА2022/00092 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/01318 дугаартай Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, М.*******гийн Хаан банкны 5094507694 дугаартай дансны хуулга,
хариуцагч Д.өөс: Хаан банкны 5090564431 тоот дансны хуулга, бараа материал зарж байсан талаар тэмдэглэсэн цагаан өнгийн дэвтэр,
хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын Архиваас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00847 дугаар шийдвэртэй иргэний хэргээс нотлох баримт судлахаар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Орхон салбараас Б.ын эзэмшлийн 407235267 тоот дансны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдийн дансны хуулгыг, Мобиком корпораци ХХК-ийн Орхон салбараас 2018 онд 99084525 дугаарыг Б. эзэмшиж, ашиглаж байсан эсэх талаарх лавлагааг, Төрийн банк ХК-ийн Орхон салбараас Б.ын Төрийн банкны 130400417707 тоот дансны 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар тус тус гаргуулж хэрэгт хавсаргасан,
шүүхээс гэрчээр ас гэрчийн мэдүүлэг авсан, Д.ийн бараа материал зарж байсан талаар тэмдэглэсэн цагаан өнгийн дэвтэрт үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг,үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.өөс 7,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.ыг татаж, Б.аас 4,390,000 төгрөгийг, Д.өөс 3 090,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Шүүх нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч Д.өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...М.******* нь 2017 оны 7 дугаар сард Б.аас 10,000,000 төгрөгийг өөрийн үсчний газарт бараа материал авах зорилгоор аман гэрээгээр зээлж авсан бөгөөд би Б.д өгөх үлдэгдэл мөнгө болох 7,480,000 төгрөгийг Б.ын найз Төгөл дэлгүүрийн худалдагч Д.ийн Хаан банкны 5090564431 тоот дансанд шилжүүлж байсан. ...гэвч уг зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх надаас 6,500,000 төгрөгийг гаргуулж Б.д олгохоор шийдвэрлэсэн. Иймд Д. нь надаас шилжүүлсэн 7,480,000 төгрөгийг Б.д өгөөгүй байна. Хариуцагч Д.ийн тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар 4,390,000 төгрөгийг Б.д шилжүүлсэн нь тогтоогдож байх тул Д.өөс 3090000 төгрөг, Б.аас 4,390,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна... гэсэн.
4. Хариуцагч Д. нэхэмжлэлийг шаардлагыг ...нэхэмжилж байгаа 7,480,000 төгрөгийг Б.д дансаар болон бэлнээр, бараа материалаар төлж, шилжүүлж дуусаан... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг ...Д.ийн 5090564431 тоот дансны хуулгаас харахад 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 9 дүгээр сарын 29 хүртэл М.*******гийн зээлд тооцогдох 3,600,000 төгрөгийг надад шилжүүлсэн баримт миний ХХБ-ны дансны хуулгатай тохирч байна, үлдэх мөнгийг надад шилжүүлж өгөөгүй... гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч тайлбар гаргаж мэтгэлцсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нотлох баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.аас 2017 онд 10,000,000 төгрөгийг зээлж авсан, уг мөнгөнөөс төлөөгүй үлдсэн 6,500,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б. нь нэхэмжлэгч М.*******д холбогдуулан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тухайн нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаартай шийдвэрээр хэлэлцэн шийдвэрлэж, 6,500,000 төгрөгийг М.*******гээс гаргуулж, Б.д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр дээд шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болсон байна.
6. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.ийн Хаан банкны 5090564431 тоот данс руу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүртлэх хугацаанд 7,110,000 төгрөгийг Б.д /төрийн албан хаагч учраас өөрийнхөө дансаар зээлсэн мөнгөний төлөлтийг авч болохгүй гэх үндэслэлээр талууд тохиролцож/ дамжуулж өгүүлэхээр шилжүүлсэн ба уг мөнгөнөөс хариуцагч Д. хариуцагч Б.д 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Б.ын Худалдаа хөгжлийн банкны 407235267 дугаартай дансаар 3,600,000 төгрөг, Төрийн банкны 130400417707 дугаартай дансаар 540,000 төгрөг, өөр хүний Хаан банкны 5094333932 тоот, 5726007675 тоот дансаар 390,000 төгрөг, нийт дансаар 4,530,000 төгрөг /дансны хуулгаар/-ийг шилжүүлж, бэлнээр 685,000 төгрөг /гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн дансны хуулгаар/-ийг хүлээлгэн өгч, үлдэх 1,895,000 төгрөгт Б.д өөрийн зарж буй бараа бүтээгдэхүүнээс өгч /гэрчийн мэдүүлэг, барааны гэрэл зураг, дэвтэр үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн тайлбараар/, М.*******гийн Б.д өгөх мөнгөнөөс суутгаж авсан болох нь тогтоогдож байна.
7. Өөрөөр хэлбэл хариуцагч Д. нь М.*******гээс хариуцагч Б.д дамжуулан өгөхөөр шилжүүлсэн 7,110,000 төгрөгийг Б.д бэлэн болон бэлэн бусаар, бараа бүтээгдэхүүн зарж борлуулж бүрэн гүйцэд шилжүүлж өгсөн болох нь тогтоогдож байх тул Б.д шилжүүлж өгөх мөнгийг өөртөө авч ашигласан гэх үндэслэлээр 3090,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.өөс буцаан шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8. Мөн хариуцагч Б.аас зээлийн төлбөрт илүү нэхэмжилж авсан мөнгө болох 4,390,000 төгрөгийг буцааж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б. нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул М.*******гийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан 4,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,630 төгрөгийн 49,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 85,190 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч Д.өөс 3,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч Б.аас 4,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,630 төгрөгийн 49,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 85,190 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ