| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/521 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/521
2025 11 07 2025/ШЦТ/521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж, шүүгч Ц.А, шүүгч Г.Ж нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Ц.Л,
иргэдийн төлөөлөгч Н.Л,
шүүгдэгч М.М, өмгөөлөгч Б.Б, О.С,
шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох эрүүгийн 2325001920569 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******** аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гүүрэн кранч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ********* аймаг ******* сум ********* тоотод оршин суух бүртгэлтэй боловч ********* аймаг ******* сум ********* тоотод амьдардаг гэх, урьд ял шийтгэлгүй,
Е овогт М-ийн М /РД; ***********/,
Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ********* аймаг *********** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “*************” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай байсан гэх, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ********* аймаг ******* сум ********* тоотод оршин суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Б овогт М-ын О /РД; **********/,
шүүгдэгч М.М нь;
2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч Н.Э-аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр, хамтран амьдрагч М.Отай бүлэглэж, “өөрсдийг нь болон ойр дотны хүнийг нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хохирогч М.Б-аас 15.000.000 төгрөг,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Э.У-гаас 12.500.000 төгрөг,
2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Т.С-аас 10.000.000 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч З.С-с 15.000.000 төгрөг,
2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Ц.А-гаас 15.200.000 төгрөг,
2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хохирогч Б.Э-гаас 15.000.000 төгрөг,
2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч Б.Т-ээс 15.000.000 төгрөг,
2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Ц-ийг хуурч, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан “Ниссан Мурано” загварын **-**СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5.500.000 төгрөг, “хөдөө явж машинаа зарах гэж байна, шатахууны мөнгө өгөөч” гэж 200.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан, нийт есөн удаагийн үйлдлээр бусдад 118.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
шүүгдэгч М.О нь;
үргэлжилсэн үйлдлээр, хамтран амьдрагч М.Мтай бүлэглэж, “өөрсдийг нь болон ойр дотны хүнийг нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хохирогч М.Б-аас 15.000.000 төгрөг,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Э.У-гаас 12.500.000 төгрөг,
2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Т.Саас 10.000.000 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч З.С-с 15.000.000 төгрөг,
2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Ц.А-гаас 15.200.000 төгрөг,
2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хохирогч Б.Э-гаас 15.000.000 төгрөг,
2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч Б.Т-ээс 15.000.000 төгрөг,
2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Ц-ийг хуурч, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан “Ниссан Мурано” загварын **-**СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5.500.000 төгрөг, “хөдөө явж машинаа зарах гэж байна, шатахууны мөнгө өгөөч” гэж 200.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан, нийт найман удаагийн үйлдлээр бусдад 103.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2325001920569 дугаартай хэрэгт цуглуулсан;
хохирогч Н.Эаас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.Мд холбогдох хэргийн тухайд,
2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.Э, М.М нарын байгуулсан “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 2.8%-ийн хүүтэй, барьцаагүй зээлсэн “Зээлийн гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
хохирогч Н.Э-ын “...би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохын тулд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Сонор хайрхан” худалдааны төвийн 4 дүгээр давхарт байдаг нотариатын газар М.М-тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, гэрээ хиймэгцээ нотариатын газартаа түүнд тухай үеийн ханшаар тус мөнгийг юанаар өгсөн. ...2022 оны 12 дугаар сард “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож эргүүлж өгөхөд нийт 17.430.000 төгрөг болж байсан. Миний мөнгийг өгөхдөө 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.430.000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлэн өгч байсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,
М.М-ын сэжигтнээр өгсөн “...Э гэдэг хүнээс 2022 оны 8 дугаар сард зээлийн гэрээ хийж 14.000.000 төгрөг зээлж авчихаад төлж чадахгүй байсан чинь өөрөө “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулаад өгвөл мөнгөө авахгүй байж болно” гэсэн, би чадахгүй байсан тул хүүгийн хамт зээлсэн мөнгөө З.Сос авсан мөнгөнөөс өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч М.Б-аас 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
М.Б-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11.32 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /2 дахь хавтаст хэргийн 63, 64 дэх тал/,
хохирогч М.Б-ын Хаан банкны данснаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг “b ********” гэсэн утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг “b ********” гэсэн утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг “b******** @@@” гэсэн утгаар тус тус зарлагаар гарсныг нотлох банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 66, 67 дахь тал/,
М.Мын Хаан банкны ************ дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
хохирогч М.Б-ын “...О нь манай дүүд “манай эхнэр “Эрдэнэт Үйлдвэр”-т хүний нөөц хийдэг, чамайг ажилд оруулж өгье” гэж хэлсэн байсан, манай дүү “би ажилд орохгүй, манай ахыг ажилд оруулчих” гэж хэлээд, би О-н эхнэр М-тай уулзахад “бичиг баримтаа аваад ир, чамайг ажилд оруулж өгье, 15.000.000 төгрөг өгчих, сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ажилд оруулж өгье” гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ************ тоот данс руу “b ********” гэх утгаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ************ тоот данс руу “b ********” гэх утгаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Bb******** @@@” гэсэн утгаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, ...М “манай нөхөртэй холбогдож байгаад үлдэгдэл мөнгөө өгчих” гээд дугаар өгөхөөр нь нөхөртэй нь утсаар ярьж дансны дугаар авсан. ...үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөхийн өмнө М.М надтай утсаар ярьж “Төрийн өмчит үйлдвэрийн газрын өргөдөл чинь байхгүй байна, манай нөхөртэй ярьж байгаад гараараа бичээд өгчих” гэсний дагуу би М.О-тай холбогдон уулзаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 74, 76-77 дахь тал/,
гэрч М.Б-ийн “...О 2022 оны 5 дугаар сард гэнэт над руу чат бичихдээ “ахын дүү юу хийж байна, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох уу, манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь одоо үйлдвэрт ажиллаж байна, асуудалгүй” гэхээр нь “би өөрөө ажилд орохгүй, манай ах М.Б гэж хүн байгаа, орж болох уу” гэсэн чинь “асуудалгүй шүү дээ, манай эхнэртэй холбогдоод асуучих” гээд дугаарыг нь өгсөн. Эхлээд би өөрөө М.М-тай утсаар холбогдож ахынхаа талаар хэлэхэд “асуудалгүй, холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгчих, 15.000.000 төгрөг өгнө дөө” гэж хэлсэн. ...би Огаас “юу болж байгаа бол” гэсэн чинь “хүлээгдэж байгаа удахгүй орно, ороход ямар нэгэн асуудалгүй шүү дээ, хэрэв орохгүй бол мөнгийг чинь өгчихнө” гэж хэлсэн, мөн “манай эхнэр жирэмсний амралт авах гэж байгаа, авахаас нь өмнө оруулчихна” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сард О надад “манай найзын ах Б гэж хүн байгаа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох хүсэлтэй байгаа юм байна, ажилд оруулж өгч чадах уу” гэж асуухаар нь “чадна, надтай холбуулчих” гэж хэлээд, Б өөрийн дүүгийн хамт ирж уулзахад нь “тодорхой хугацаа зааж ажилд оруулж өгнө, 15.000.000 төгрөг болно, холбогдох бичиг баримтуудаа аваад ир” гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны ************ дансаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Он Хаан банкны ************ дансаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 15.000.000 төгрөг өөртөө авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...М.М-тай бүлэглэж хохирогч М.Б-аас 15.000.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ М мөнгийг өөртөө авсан. ...М өөрийгөө “хүмүүсийг ажилд оруулж өгөхдөө нэг хүнээс 15.000.000 төгрөг авч, 1.000.000 төгрөгийн ашигтай ажилладаг, ажилд оруулах хүн байвал надтай холбож өгөөрэй” гэхээр нь итгээд 2022 оны 5 дугаар сард Б-той утсаар ярьж байхдаа “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ажилд орох уу” гэж асуусан чинь “би ажилд орохгүй, манай ах ажилд орох хүсэлтэй байгаа, ахыгаа таньтай холбуулъя” гэхээр нь “М-тай холбогд” гээд *******дугаарын утсыг нь өгсөн. ...2023 оны 12 дугаар сард Бямбадорж “ахын ажил юу болж байгаа бол” гэж асуухаар нь Маас асуухад “удахгүй болно” гэж хэлсэн. ...2023 оны 5 дугаар сараас М-ыг “ажилд оруулж өгнө гэж залилсан” гэж танихгүй хүмүүс надтай холбогдож эхлэхэд нь түүнийг худал хэлж, хүмүүсээс мөнгө авсан гэдгийг мэдсэн. Би зуучлаад танилцуулаад өгчихсөн болохоор яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч М.О-н ээж Б.М болон хохирогч Ц.А, З.С, М.Б нарын хооронд байгуулсан ******** аймаг ******* сум ** дугаар баг * дугаар гудамж ** тоот 798мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51мкв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,
шүүгдэгч М.О болон түүний ээж Б.М нарын бичиж хэрэгт хавсаргуулсан хохирогч Ц.А, З.С, М.Б нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,
хохирогч З.С, М.Б, Ц.А нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн “М.О-н ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр М.Б-д 2.800.000 төгрөг, Ц.А-д 3.000.000 төгрөг, З.С-д 200.000 төгрөг төлсөн, М нь З.С-д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,
хохирогч М.Б, Ц.А, З.С нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “Болдбаатарын Э, М-ийн Б, Т-ын С, Б-ын Э, Л-ийн Б нар нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч Э.У-гаас 12.500.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
Э.У-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /4 дэх хавтаст хэргийн 70, 71 дэх тал/,
М.М-ын Хаан банкны ************ дансанд, М.О-н Хаан банкны ************ дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
гэрч Б.Э-ийн Хаан банкны данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг “ulzii” гэсэн утгаар зарлагаар гарч М.М-ын Хаан банкны ************ дансанд орлогоор орсныг нотлох банкны баримт /4 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,
хохирогч Э.У-гийн “...М гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сард танилцсан, өөрийгөө “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүний нөөцөөр ажилладаг” гэсэн, би “нөхрөө ажилд оруулъя” гэсэн чинь “тэгэлгүй яахав, би ажилд оруулж өгч чадна, 16.000.000 төгрөг өг” гэхээр нь “надад одоо алгаа, би хоёр хуваагаад олж өгье” гэж хэлсэн чинь “тэг, тэг” гэсэн. ...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны ************ данс руу “u******” гэсэн утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “У*******” гэсэн утгаар 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М-ын нөхөр О-н Хаан банкны данс руу “E*******” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн. ...мөнгө өгч байх хугацаанд ******** дугаараас эрэгтэй хүн ярьж, “Баяжуулах үйлдвэрийн Отгон дарга байна, бэлэн байж байгаарай, удахгүй дуудна шүү” гэж ярьдаг байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 89, 91 дэх тал/,
гэрч Б.Э-ийн “...2022 оны 6 дугаар сард санагдаж байна, эхнэр “үйлдвэрт ажилладаг хүний нөөц байна, тав, арван цаасыг нь өгчихвөл ажилд оруулаад өгье гэж байна, нөхрийгөө ажилд оруулж байсан, нөхрийнхөө найзуудыг ажилд оруулж өгч байсан гэнэ” гэж хэлэхээр нь би “өөрөө мэддээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...О-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард Э.У-гаас 12.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ О-тай бүлэглэсэн үйлдэл байхгүй, түүний дансыг ашиглаж 500.000 төгрөг авсан. ...У “нөхрийгөө “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулах гэсэн юм” гэхээр нь би “боломжтой ирээд уулзчих” гэсэн, надтай уулзахаар нь “холбогдох бичиг баримтуудаа авч ирээд 15.000.000 төгрөг өгнө шүү” гэж хэлэхэд хэд хоногийн дараа нөхрийнхөө хамт ирээд надад бичиг баримтуудаа өгч, би Хаан банкны ************ дансаараа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М.Он Хаан банкны ************ дансаар 500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг авсан. Энэ үйл явдлыг О мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...М-тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж Э.У-гаас 12.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй надад мэдэх зүйл байхгүй, энэ хүний талаар анх удаа сонсож байна. М энэ хүнээс мөнгө авсан талаар надад ярьж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/,
хохирогч Э.У-гийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “...М.М, М.О нараас 15.000.000 төгрөг авах байснаас үнийн дүнд хашаа байшин авсан болно. Иймээс гомдол, санал байхгүй учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй.” гэсэн хүсэлт /4 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч Т.С-аас 10.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “АТЦ Т.С-аа ажил урьдчилгаа” гэсэн утгаар 5.500.000 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “sugraa ajil” гэсэн утгаар 1.500.000 төгрөгийн орлого орсныг тус тус нотлох банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 195, 196 дахь талын ар талд/,
М.О-н Хаан банкны ************ дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
хохирогч Т.С-ын “...От-ай 2022 онд уулзсан чинь “манай эхнэр “Эрдэнэт Үйлдвэр”-т хүний нөөцөөр ажилладаг, чи үйлдвэрт ажилд орох уу” гэсэн, “ямар сайн юм бэ, тэгье” гэж хэлсэн чинь О “эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих” гэхээр нь...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ************ данс руу 3.000.000 төгрөг “хайр дааж яваарай, М-д С-аагаас” гэсэн утгаар, дараа нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ************ данс руу 5.500.000 төгрөг “АТЦ.Т.С-аа ажил урьдчилгаа” гэсэн утгаар, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамаатны ах Лхамрагчаагийн Хаан банкны данснаас Он ************ данс руу 1.500.000 төгрөг “С-аа ажил” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...үргэлжилсэн үйлдлээр Т.С-аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...М өөрийгөө “хүмүүсийг ажилд оруулж өгөхдөө нэг хүнээс 15.000.000 төгрөг авч, 1.000.000 төгрөгийн ашигтай ажилладаг, ажилд оруулах хүн байвал надтай холбож өгөөрэй” гэж байсан болохоор итгээд тухайн үед С-ыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулах талаар ярилцаж, түүнээс нийт 10.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн, энэ мөнгийг шилжүүлэхэд нь хамт байсан болохоор мэдэж байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,
М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тухайн үед “15.000.000 төгрөг аваад ирвэл ажилд оруулаад өгье, боломж муу байвал 10.000.000 төгрөг өгчих” гэсэн чинь 2022 оны 7 дугаар сард 10.000.000 төгрөгийг гурав хувааж Он данс руу шилжүүлсэн байсан. ...Би анхнаасаа худал хэлж С-аас мөнгө авсан. ...намайг О-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард Т.Саас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 51, 61 дэх тал/,
хохирогч Т.С-ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би М-д 10.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ******* сум *** баг ** дугаар гудамж ** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас Т, Э бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд Маас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “Б-ын Э, М-ийн Б, Т-ын С, Б-ын Э, Л-ийн Б нар нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч З.С-с 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
З.С-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /1 дэх хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,
хохирогч З.С-ын Хаан банкны данснаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 8.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус “s*******” гэсэн утгаар зарлагаар гарсныг нотлох банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 113/232 дугаартай “...З.С ажилд орох тухай өргөдөл, хүсэлт, үйлдвэрийн газрын өргөдөл, гомдол, санал хүсэлтийн санд бүртгэгдээгүй.” гэсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 113/229 дугаартай “...М.М нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаггүй болно.” гэсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд, М.М-ын дүү Б.С-ийн Төрийн банкны *************** дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 10.000.000 төгрөгийн орлого орсныг нотлох банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
Б.С-ийн Төрийн банкны *************** дансанд 5.000.000 төгрөгийн орлого орсныг нотлох банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,
“Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/8784 дугаартай “...99954874 М-ын О /РД; РХ93090512/ одоо ашиглалтад байхгүй” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 246 дахь тал/,
хохирогч З.С-ын “...2022 оны 12 дугаар сард М эгчтэй холбогдож “та “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох талаар асууж тодруулсан уу” гэж асуухад “таньдаг нэг дүү байгаа, юу ч гэсэн холбоод өгье, очоод уулзчих” гэж хэлж М.М гэх хүний *******гэсэн дугаар өгсөн, би уг дугаар руу залгаж ярихад “төрийн албан хаагчийн болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын анкетуудыг бөглөөд, диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлээд, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохыг хүссэн өргөдлөө бичээд хоёр хувь цээж зургийн хамт аваад ир” гэсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Tom n Toms” кофены газарт М.М-тай уулзаж бичиг баримтуудаа өгөхөд “ямар ажилд орохыг хүсэж байгаа юм, би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг, ажилд ороход 15.000.000 төгрөгийг надад өгнө, эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөрэй, манай нөхөр О-н ************ данс руу шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаасаа 8.000.000 төгрөг О гэдэг хүний ************ данс руу шилжүүлж өгөхөд “яг аль цехэд, ямар ажил хийхийг чинь мэдэхгүй байна, өгсөн бичиг баримтуудын чинь дагуу хүний нөөц хуваарилалт хийж, дараагаар нь ажилд орох гэж байгаа цехийн дарга өөрөө чамтай холбогдоно, хурдан шийдэж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед миний өгөх ёстой бичиг баримтуудаас нэг бичиг баримт дутуу байсан, тэгээд “бэлэн болохоороо өгчих” гэхээр нь тухайн өдрийнхөө орой Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны гэрчилгээний хуулбараа бэлдчихээд М.М руу залгахад миний утсыг салгаж, мессеж бичихдээ “манай нөхөр гэрт байгаа гадаа очоод хэлээрэй, баярын хуралд сууж байна, 5-15 дугаар байрны 8 дугаар орц” гэсэн, тус байрны гадаа очиход нөхөр нь гээд нэг залуу гарч ирээд надаас бичиг баримт авсан. М “маргааш материалыг чинь цех рүү өгнө, тэгээд ажлаасаа гарах тийш хандаарай” гэж мессеж ирүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...өөрийн Хаан банкны данснаасаа 2.000.000 төгрөг О гэдэг хүний ************ данс руу шилжүүлж өгөхөд “энэ долоо хоногт аль нэг цех дээр очно, тэгээд цехээс нь ярих байх шүү” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танихгүй 99954874 дугаараас залгаад “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах цехийн дарга О гэж хүн байна, чиний материал манай цехэд ирсэн, материалтай чинь танилцаад дуудна, дуудсан цагт бэлэн байгаарай, янз бүрийн зүйл ярьж болохгүй шүү, шалгалт өгсөн гэж хэлээрэй, хүний нөөцөөс холбогдоно.” гэж эрэгтэй хүн надад хэлсэн. ... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.М над руу мессежээр “үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөөрэй, бэлнээр аваад ирээрэй” гэж хэлмэгцээ “дүүгийн данс руу хийчих” гээд Төрийн банкны *************** данс өгөхөөр нь би өөрийн Хаан банкны данснаасаа 5.000.000 төгрөг Сэлэнгэ гэдэг хүний *************** данс руу шилжүүлж өгөхөд “хаашаа ч явахгүй шүү, эгч нь хурдлуулна” гэж хэлсэн. Тэгээд уг өдрөөс хойш одоог хүртэл “яасан бэ”, “юу болсон бэ”, “би хэзээ, хаана, яаж ажилд орох юм” гэж байнга асуухад “хүлээж бай удахгүй болно, санаа зоволтгүй” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...З.С гэдэг эмэгтэй над руу залгаж “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох анкет бөглөх гэсэн юм” гээд бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Tom n Toms” кофе шофт уулзахад З.С “мөнгө, төгрөгийг нь өгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орж болох уу” гэж асуухаар нь “болно, 15.000.000 төгрөг надад өгчих, би цааш нь холбож өгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр оруулаад өгье” гэж хэлэхэд зөвшөөрч, бид хоёр салсан. ...Кофе шофт уулзаад сууж байхад надаас дансны дугаар авахаар нь О-н Хаан банкны ************ дансыг өгсөн бөгөөд уг өдрөө 8.000.000 төгрөгийг тус данс руу шилжүүлж, “үлдэгдэл 7.000.000 төгрөгийг дараа өгнө” гэсэн. ...2.000.000 төгрөгийг нөхөр Он Хаан банкны ************ дансаар, ...5.000.000 төгрөгийг дүү Б.С-ийн интернет банкаар гүйлгээнүүдийг хийлгэсэн. ...“ажилд оруулж чадна” гэж худал хэлээд З.С-с мөнгө авсан. ...энэ үйлдэлд хэн нэгний оролцоо байхгүй, өрөө дарах гэж З.С-д худлаа хэлж мөнгө авах болсон юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120, 141-142 дахь тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...М-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би хохирогч гээд байгаа З.С гэдэг эмэгтэйг танихгүй, нэг удаа М “бичиг цаас өгнө, гараад авчих” гэхээр нь л авч байсан, “ажилд оруулж өгнө” гээд байгаа үйлдэлд нэг ч удаа хамтран оролцсон юм байхгүй. ...Мын авсан мөнгөнөөс би авсан юм байхгүй, мөнгө авсан гэдгийг нь мэдээгүй, бичиг цаас өгөхөд нь ямар учиртай болохыг мэдээгүй байсан. ...утсаар ярьж С-ыг залилсан юм байхгүй, нэг ч удаа холбогдож байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал/,
2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч М.О-н ээж Б.М болон хохирогч Ц.А, З.С, М.Б нарын хооронд байгуулсан ******** аймаг ******* сум ** дугаар баг * дугаар гудамж ** тоот 798мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51мкв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,
шүүгдэгч М.О болон түүний ээж Б.М нарын бичиж хэрэгт хавсаргуулсан хохирогч Ц.А, З.С, М.Б нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,
хохирогч З.С, М.Б, Ц.А нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн “М.О-н ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр М.Б-д 2.800.000 төгрөг, Ц.А-д 3.000.000 төгрөг, З.С-д 200.000 төгрөг төлсөн, М нь З.С-д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,
хохирогч М.Б, Ц.А, З.С нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/ зэрэг баримтуудыг
хохирогч Ц.А-гаас 15.200.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
Ц.А-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.32 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /2 дахь хавтаст хэргийн 112, 113 дахь тал/,
хохирогч Ц.А-гийн Хаан банкны данснаас 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, мөн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгөөр хоёр удаа, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг тус тус зарлагаар гарсныг нотлох банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 116-119 дэх тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд, М.Мын төрсөн эх Д.Ц-ийн Төрийн банкны *************** дансанд, М.М-ын төрсөн эцэг З.М-ийн Төрийн банкны *************** дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 121-134 дэх тал/,
хохирогч Ц.А-гийн “...2023 оны 1 дүгээр сард манай хүү рүү О залгаад “ах нь чамайг Гок-д ажилд оруулаад өгье” гэж, мөн өөрийгөө “Гок-д ажилладаг, эхнэр М Гок-д хүний нөөц хийдэг” гэж хэлсэн байсан. ...М манай нөхөр рүү залгаад “хүүхдийнхээ материал болон өргөдлөө бичээд өг” гэхээр нь бүх зүйлээ бүрдүүлээд хүргэж өгсөн, энэ өдрөөс хойш “хүн хоолонд оруулна”, “хүний гар хүндрүүлэх хэрэгтэй байна” гээд мөнгө нэхэж эхэлсэн. ...Би өөрийн дансаараа М.О гэх хүний Хаан банкны ************ данс руу 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг “******** А” гэсэн утгаар, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ************ данс руу 4.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр *************** данс руу 1.000.000 төгрөг “BYMBA OCHIR” гэсэн утгаар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *************** данс руу 200.000 “O*********” гэсэн утгаар нийт 15.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140, 142-143 дахь тал/,
гэрч Ц.Л-ийн “...2023 оны 1 дүгээр сард хүү Б эхнэр бид хоёрт “эмнэлэгт хамт хэвтэж байсан О гэдэг ах надтай холбогдоод “дүү ажил юу хийж байна, ажилгүй байгаа бол “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулаад өгье, манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь өөрөө ярьж байгаад ажилд орчихлоо, ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн” гэсэн. ...М-тай байрных нь гадаа уулзахад “манай нөхөр О надаас гуйгаад манай нэг хуурай дүү байгаа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулаад өгөөч гэсэн болохоор би зөвшөөрч байгаа юм, анкет өргөдөл гээд холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгөөрэй” гэсний дагуу би 7 хоногийн дараа хүүгийн хамтаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээд М-д гэрийнх нь гадаа очиж өгөхөд М “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ажлын хувцастай байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал/,
гэрч Д.П-ийн “...миний Төрийн банкны *************** дансанд 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр...1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй. Учир нь энэ үед охин М.М надаас “банкны виза картаа ашиглуулаач” гэж хэлээд авчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,
гэрч З.М-ийн “...таны асууж байгаа гүйлгээ ямар учиртай болохыг үнэхээр мэдэхгүй. Тухайн үед М банкны виза картыг аваад ашиглаж байсан гэж санаад байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 161 дэх тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...О “миний таньдаг Б гэдэг дүү байгаа юм, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгч чадах уу” гэж асуухаар нь би “чадна, надтай холбуулчих” гэж хэлэхэд хэд хоногийн дараа аав нь гээд нэг хүн надтай утсаар холбогдож, 5-15 дугаар байрны гадаа уулзахаар болсон, ...би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгч чадна, 15.000.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр болон 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нийт 14.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг тус тус авсан. ...мөнгө авсан гэдгийг О мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...М-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хохирогч Ц.А-гаас 15.200.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Ц.А-гийн хүү Б-той хамт “Бадархундага” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа танилцаж, түүнд “эхнэр маань “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг, ажилд оруулж өгье” гэж хэлж эхнэртэйгээ түүнийг холбоод өгчихсөн, гэхдээ мөнгө, төгрөгийн асуудлыг мэдэхгүй, өгсөн мөнгөнөөс нь авсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал/,
2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч М.О-н ээж Б.М болон хохирогч Ц.А, З.С, М.Б нарын хооронд байгуулсан ******** аймаг ******* сум ** дугаар баг * дугаар гудамж ** тоот 798мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг хаягт байрлах 51мкв хувийн сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 201-202, 203-204 дэх тал/,
шүүгдэгч М.О болон түүний ээж Б.М нарын бичиж хэрэгт хавсаргуулсан хохирогч Ц.А, З.С, М.Б нарын “Хохирол, төлбөрийг барагдуулах тухай” бичиг /6 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,
хохирогч З.С, М.Б, Ц.А нарын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн “М.О-н ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр М.Б-д 2.800.000 төгрөг, Ц.А-д 3.000.000 төгрөг, З.С*-д 200.000 төгрөг төлсөн, М нь З.С-д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичиг /6 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,
хохирогч М.Б, Ц.А, З.С нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “Болдбаатарын Э, М-ийн Б, Т-ын С, Б-ын Э, Л-ийн Б нар нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч Б.Э-гаас 15.000.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
У.Т-ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /3 дахь хавтаст хэргийн 218, 219 дэх тал/,
хохирогч Б.Э-гийн Хаан банкны хадгаламжийн данснаас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 10.516.796,92 төгрөг “Данс хаав” гэсэн утгаар зарлагаар гарч тухайн өдөртөө түүний Хаан банкны харилцах дансанд орлогоор орсныг нотлох банкны баримтууд /2 дахь хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг “Т” гэсэн утгаар орлогоор орсныг нотлох банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 229 дэх талын ар талд/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг “T*******” гэсэн утгаар орлогоор орсныг нотлох банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,
гэрч У.Т-ийн Хаан банкны данснаас 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг “Т” гэсэн утгаар зарлагаар гарч М.О-н Хаан банкны ************ дансруу орлогоор орсныг нотлох банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 220 дахь тал/,
гэрч У.Тгийн Хаан банкны данснаас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг “Temuulen” гэсэн утгаар зарлагаар гарч М.О-н Хаан банкны ************ дансруу орлогоор орсныг нотлох банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 234-235, 236-237 дахь тал/,
гэрч У.Т-ийн “...2023 оны 2 дугаар сарын 09-ний өглөөний 11.00 цагийн орчим...*******дугаарын утсаар М.М-тай холбогдож “яаж, ямар албан тушаалд, хэдий хугацаанд оруулж өгч чадах вэ” гэсэн чинь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт краны машинистаар 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор оруулж өгнө, 15.000.000 төгрөг өгөхөд болно” гэсэн, мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хэсэг бүлэг дарга нарын нэрийг хэлээд байсан болохоор итгээд өөрийн найз Эг дүүгээ гэж хэлээд ажилд оруулахаар М.М-тай ярилцаж тохиролцсон. ...М.М “15.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад ирээрэй” гэсэн болохоор...“Luxury” ресторанд уулзаж 10.000.000 төгрөг өгөхөд ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй, амаар ярилцаж тохиролцоод өгсөн. ... 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр М руу мессеж бичихэд “мөнгө нэмэх шаардлагатай байна, зарим нэг хүний гар цайлгах гэсэн юм, 3.000.000 төгрөг нэмж өгнө үү” гэхээр нь Э-тай холбогдож 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, өөрийн Хаан банкны данснаасаа М.М-ын өгсөн Хаан банкны ************ данс руу 3.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр М-тай холбогдоход “удахгүй цехийн дарга өөрөө холбогдож дуудах болно, хуулийн хэлтэс дээр хүлээж байна, бичиг баримт нь цех дээрээ очсон байгаа” гэж хэлсэн, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “хоёр авгай гарын үсэг зурахгүй байна, тэр хоёр хүнд мөнгө өгчихвөл болох гээд байна, үлдэгдэл 2.000.000 төгрөгөө шилжүүлчих” гэхээр нь Э-тай холбогдож 2.000.000 төгрөг данс руугаа авч өөрийн Хаан банкны данснаасаа М.М-ын өгсөн ************ данс руу шилжүүлэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал/,
хохирогч Б.Э-гийн “...Т надтай холбогдоод “М гэдэг эмэгтэй өөрөө утсаар ярилаа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгч чадна гэнэ” гэж хэлэхээр нь...итгээд мөнгийг нь өгөөд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын эхэн үед Т над руу залгаад М-ын *******дугаарыг өгч, “холбогдож яриад, ажилд ороход хэрэгтэй иргэний үнэмлэхийн хуулбар, намтар, дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг холбогдох бичиг баримтуудаа өгчих” гэхээр нь *******дугаарын утас руу залгаад “Т-ийн ярьсан хүн байна, бичиг баримтуудаа өгөх гэсэн юм” гэсэн чинь “Уурхайчин багт байрлах “Хатан гоо” салоны гадаа ирээд өгчих” гэсний дагуу очиж Мд бүх бичиг баримтуудаа өгөхөд юу ч ярилгүй аваад орсон. 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...Т “урьдчилгаа 10.000.000 төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй байна” гэхээр нь бид хоёр Хаан банк дээр уулзаж...10.000.000 төгрөг авч хар уутанд хийж Тд өгсөн. ... Т 10.000.000 төгрөг бэлнээр авч явахдаа “М-тай “Luxury” ресторанд уулзаж өгнө” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа Т надтай уулзаж “ямар ч байсан мөнгийг нь өгсөн, М 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн” гэж хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Т над руу чат бичиж, түүнтэй харилцсан талаарх чатнуудынхаа зургийг явуулаад “даргын гар хүндрүүлэх хэрэгтэй байна, 3.000.000 төгрөг нэмээд өгөөч” гэсэн утгатай чат байхаар нь аав Б-ын Голомт банкны дансанд байсан өөрийн 3.000.000 төгрөгийг Тгийн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ... 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Т-гээс юу болсон талаар тодруулахад “цехийн дарга нь өөрөө ярина, хүлээж байгаарай, хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.000.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь аав Б-ын Голомт банкны дансанд байсан өөрийн 2.000.000 төгрөгийг Тгийн Хаан банкны данс руу шилжүүлэхэд “өгчихлөө” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 248-249 дэх тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 2 дугаар сард хамтран амьдрагч О-н найз У надтай утсаар холбогдож “Т гээд найз маань дүүгээ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгөх хүн хайж байгаа юм байна, чиний дугаарыг өгчих үү” гэхээр нь “тэг” гэж хэлсэн, тэгээд Т надтай утсаар холбогдож, “Э гэдэг дүүгээ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулах гэсэн юм, оруулж өгч чадах уу” гэхээр нь би “юу ч гэсэн холбогдох бичиг баримтуудыг нь аваад ир” гэхэд хэд хоногийн дараа Э өөрийн биеэр холбогдох бичиг баримтуудаа авч ирж өгсөн. Хэд хоногийн дараа О над руу залгаад “Luxury ресторанд хүрээд ир” гэхээр нь явж очтол У, Т, О гурав байсан, бид дөрөв суугаад юм ярилцаж байгаад би Т-д “дүүг чинь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгөхөд 15.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлэхэд Т гараад эргэж орж ирэхдээ 10.000.000 төгрөг өгсөн, би авсан мөнгөө өртэй байсан хүмүүст өгсөн, ...Т-тэй холбогдож “үлдэгдэл мөнгөө өгөөрэй” гэж хэлэхэд 2.000.000 болон 3.000.000 төгрөгөөр хуваан өгч байсан, ...миний авсан мөнгөнөөс У, Т, О нар авсан үйлдэл байхгүй. ...Би О-д “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүн ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн болохоор Т надтай холбогдох болсон, би “ажилд оруулж өгч чадна” гэж худал хэлж мөнгө авах болсон. ...О намайг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүн ажилд оруулж өгч чадахгүй гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...М-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, найз У.Т-гээр дамжуулан хохирогч Б.Э-гаас 15.000.000 төгрөг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь “Luxury” ресторанд М.М-ыг дуудан түүнтэй уулзуулсан, ...М-тай тусдаа ширээнд сууж ярилцаад байсан. Тэгээд Т гарч явахад, Ууганаа бид хоёртой хамт суухдаа М “хүн ажилд оруулж өгөөч гэж байна” гэж хэлсэн, удалгүй Т эргэж орж ирээд Мд 10.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43-47 дахь тал/,
хохирогч Б.Э-гийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би Мд 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ****** сум ****** баг *** дугаар гудамж *** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас С, Т бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд М-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай, “Б-ын Э, М-ийн Б, Т-ын С, Б-ын Э, Л-ийн Б нар нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч Б.Т-ээс 15.700.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /3 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
М.Ц, М.М нарын байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “*********” гэсэн утгаар 7.500.000 төгрөг шилжүүлсэн банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,
М.О-н бичсэн “...15.000.000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 29-нд Цэцэгмаагийн дансанд байршуулна.” гэсэн утга бүхий тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,
хохирогч Б.Т-ийн “...эхнэр Ч, ээж Ц бид гурав М-тай 2023 оны 3 дугаар сард...Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Тесеро” хоолны газар ороод хамт хоол идээд ярилцсан, М “дээд сургууль төгссөн бичиг баримт, гурван үеийн намтар, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа эх хувиар нь өгөөрэй, би жирэмсний амралттай байгаа 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө, эхний ээлжинд 7.500.000 төгрөгөө бэлнээр өгөөрэй, О даргад өгнө.” гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа 7.500.000 төгрөг цаасан уутанд хийгээд 5-15 дугаар байрны гадаа М-тай уулзаж өгсөн, ...2-3 хоногийн дараа М залгаад “би жирэмсний амралтаа авах гээд байна, үлдсэн мөнгөө яаралтай хиймээр байна, дарга нарт мөнгөө хувааж өгөх хэрэгтэй байна, тэгж байж ажилд оруулж өгнө” гэж хэлсэн, энэ үед аав Б-ийн данснаас 7.500.000 төгрөгийг О гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч М.Ц-ийн “...2023 оны 3 дугаар сард бэр Чанцалдулам, хүү Т нар “...“Эрдэнэт Үйлдвэр”-т ажилд оруулах найдвартай хүн байна, мөнгө хэрэгтэй” гэж асуухаар нь би “хэдээр оруулдаг юм” гэсэн чинь “15.000.000 төгрөг” гэж хэлсэн. ...М гэх эмэгтэй өөрийгөө “...“Эрдэнэт Үйлдвэр”-т ажилладаг, найдвартай ажилд оруулж өгнө” гэж хэлж байсан, ингээд тухайн өдрөө 7.500.000 төгрөгийг би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаар гаргаж хүү Т бэр, Ч нарт өгөөд хамт очиж уулзаж, хүү Т-ийн материалуудыг мөнгөний хамт өгсөн. ...2, 3 хоногийн дараа хүү Т, бэр Ч нар над руу залгаад “ажилд орох баталгаажсан гэнэ, ирэх долоо хоногт болчих юм байна, яаралтай үлдсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн” гэсэн...ингээд М-ын нөхөр О-н Хаан банкны ************ данс руу 7.500.000 төгрөг шилжүүлсэн, гүйлгээний утга дээр өөрийнхөө ********* дугаарыг бичиж шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Д.Ч-ын “...2023 оны 3 дугаар сард М над руу фэйсбүүк мессенжерээр чат бичиж орж ирсэн, ...энэ үед би нөхөр Тийг “одоогоор ажилгүй байгаа” гэж хэлсэн чинь М “би танай нөхрийг “Эрдэнэт Үйлдвэр”-т ажилд оруулаад өгье, ажилд оруулж өгөх таньдаг хүн байгаа, миний нөхрийн төрсөн ах Отгонбаяр гэх хүн байгаа” гэж хэлсэн. ...нөхөр Т, ээж Ц нарын хамт М-тай уулзаж...бичиг баримтуудаа өгөөд бэлнээр 7.500.000 төгрөг 5-15 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Ингээд 1-2 хоног холбоотой байж байгаад “үлдсэн мөнгөө яаралтай шилжүүлээрэй” гэж хэлээд дахин 7.500.000 төгрөгийг хадам ээж Ц-ийн Хаан банкны данснаас ************ дугаартай О гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...Ч нь ээж Ц, нөхөр Т нарын хамт ирсэн, ...маргааш нь Ч руу ярихад “хэдэн төгрөг бэлдэх үү” гэхээр нь “15.000.000 төгрөг болно.” гэж хэлсэн. Ингээд би “мөнгөө бэлдээрэй” гэж хэлээд тухайн өдрөө Ч нөхрийнхөө хамт 7.500.000 төгрөг авч ирээд надад өгсөн, би ээжтэй нь “мөнгө зээлсэн” гэх утгатай гэрээ хийсэн, хэд хоногийн дараа үлдэгдэл 7.500.000 төгрөгийг нөхөр О-н Хаан банкны ************ дансаар авсан. Би анхнаасаа Чанцалдуламд түүний нөхрийг “ажилд оруулж өгнө” гэж худлаа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
хохирогч Б.Т-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...би М-д 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ******* сум *** баг ** дугаар гудамж ** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас /Э, С/ бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд М-аас нэхэмжлэх зүйл, цаашид гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа /6 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/,
хохирогч Б.Т-ийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...М.М-аас 15.000.000 төгрөгтөө хашаа байшин Т.С, Б.Э нарын хамт 40.000.000 төгрөгт тооцож авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ашигтай тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” бичиг /6 дахь хавтаст хэргийн 208 дахь тал/ зэрэг баримтуудыг,
хохирогч Г.Ц-ээс 5.700.000 төгрөг залилж авсан гэх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох хэргийн тухайд,
Г.Ц-ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол /3 дахь хавтаст хэргийн 125, 126 дахь тал/,
Г.Ц, М.М нарын байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,
хохирогч Г.Ц 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “ул маш” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, мөн өдөр “ул маш” гэсэн утгаар дахин 500.000 төгрөгийг тус тус М.Он Хаан банкны ************ дансанд,
2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “М” гэсэн утгаар 200.000 төгрөг ******** *********** дансанд тус тус шилжүүлснийг нотлох банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 128, 129 дэх тал/,
М.О-н Хаан банкны ************ дансанд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “ул маш” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, “ул маш” гэсэн утгаар 500.000 төгрөгийн орлого тус тус орсныг нотлох банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,
М.О, Ө.Г нарын байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн **-**ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” /3 дахь хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
хохирогч Г.Ц-ийн “...2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр М надтай холбогдож “Он “Ниссан мурона” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөг зээлэх гэсэн юм, “махны наймаа хийх гэж байгаа” гэхээр нь өмнө хоёр удаа мөнгө аваад эргүүлээд төлсөн юм гэж итгээд машиныг нь ******** баг ****-н ** тоот хашаандаа байрлуулж, 5.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данснаас Он Хаан банкны ************ данс руу шилжүүлсэн. Үдээс хойш М дахин холбогдож “500.000 төгрөг дутчихлаа” гэхээр нь Он данс руу шилжүүлж өгсөн, ...нэг сарын дараа М-тай холбогдож мөнгөө нэхсэн чинь “нөхөр байхгүй байна, удахгүй өгнө” гэхээр нь итгэж явсаар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэхэд мөнгө өгөхгүй байхаар нь “машинаа нэр дээр шилжүүлж өгөх үү” гэхэд “машинаа зарах гээд Улаанбаатар хотод хоёр хүнтэй тохирсон, би хоёр ихэр нялх хүүхэдтэй болсон, О-гаас өөртөө итгэмжлэл хийлгүүлээд авчихна, одоо хоёулаа бичгийн гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлье, машинаа аваад Улаанбаатар хот явлаа” гэхээр нь итгээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М-тай 10 хоногийн хугацаатай хүүгээ тооцож, 7.200.000 төгрөгийн гэрээ байгуулаад нотариат ороход “гэрчлүүлэх шаардлага байхгүй, гэрээ байхад болно” гэхээр нь “долоо хоногийн хугацаа өгье, авсан мөнгөө эргүүлж өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана шүү” гээд машиныг нь М-д хүлээлгэж өгсөн. Ингээд долоо хоног өнгөрөөд мөнгөө өгөхгүй байхаар нь М-тай холбогдоход “машинаа зараагүй, хөдөөний хүнд малаар худалдахаар болсон, би одоо хөдөө явах гэж байна, авах хүн нь хавиргаа хугалсан ирж чадахгүй байна, та надад шатахууны 200.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь Хаан банкны данснаасаа 200.000 төгрөг М-ын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. ...5.500.000 төгрөгийг О-н данс руу, 200.000 төгрөгийг М-ын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 133-134, 136 дахь тал/,
М.О-н яллагдагчаар өгсөн “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...“Ниссан Мурано” загварын **-**ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ ...Гомбо гэдэг ламд 3.000.000 төгрөгөөр зарсан. Гомбо гэдэг лам машин худалдаж аваад хоёр хоногийн дараа 2.500.000 төгрөг бэлнээр өгч, хамт нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан, яагаад 2.500.000 төгрөг авсан бэ гэвэл машин унаж үзээд “мотор, хроп нь муудчихсан байна” гэж миалаад байсан. ...Уг машин миний нэр дээр бүртгэлтэй байхдаа **-**ОРБ улсын дугаартай байсан ба Гомбо гэдэг лам өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад **-**СҮЭ улсын дугаарыг авсан байх гэж бодож байна. Цолмонгэрэл эгч М бид хоёроос 7.200.000 төгрөг нэхээд байсан, машинаа 2.500.000 төгрөгөөр бусдад худалдсан...угаасаа 2.500.000 төгрөг дээр нэмж өгөх мөнгөний боломж байхгүй учраас Ц эгчид машин зараад мөнгөө авчихсан гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ц эгчээс мөнгө авсан нь үнэн, буцаагаад төлөх болно. ...О тээврийн хэрэгслээ зарахаар ганцаараа Улаанбаатар хот явсан, ...надтай холбогдоод “би машинаа зарчихсан, машин худалдаж авсан хүн нутагтаа очоод мөнгөө шилжүүлье, хүүхдээрээ мөнгийг чинь шилжүүлүүлье гэсэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,
хохирогч Г.Ц-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...төлбөр тооцоо болох 5.700.000 төгрөгөө барагдуулсан бөгөөд миний бие гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирлыг М.О-н ээж, эгч нар барагдуулсан болно.” гэсэн бичиг /5 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/ зэрэг баримтуудыг,
шүүгдэгч М.М-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 169, 3 дахь хавтаст хэргийн 184 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173, 3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,
2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А нарын төрсний гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 102, 103 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 188 дахь тал/,
2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Е овогт М-ын М-ийн төрсний гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Б овогт А-ийн М-н төрсний гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/ зэрэг баримтуудыг,
шүүгдэгч М.О-н;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 170, 3 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 172, 3 дахь хавтаст хэргийн 182 дахь тал/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2-4в/5026 дугаартай, “...М.О Замын-Үүд автозамын боомтоор 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан, 8 дугаар сарын 08-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна.” гэсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 172-176 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг баримтуудыг тус тус шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.М, М.О нар нь бүлэглэж,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд хохирогч нарыг болон ойр дотны хүнийг нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.Б-аас 15.000.000 төгрөг, хохирогч Э.У-гаас 12.500.000 төгрөг, хохирогч Т.С-аас 10.000.000 төгрөг, хохирогч З.С-с 15.000.000 төгрөг, хохирогч Ц.А-гаас 15.200.000 төгрөг, хохирогч Б.Э-гаас 15.000.000 төгрөг, хохирогч Б.Т-ээс 15.000.000 төгрөг,
урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Ц-ээс 5.700.000 төгрөг авсан буюу нийт найман удаагийн үйлдлээр бусдаас 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч М.Б-ын “...О нь манай дүүд “манай эхнэр “Эрдэнэт Үйлдвэр”-т хүний нөөц хийдэг, чамайг ажилд оруулж өгье” гэж хэлсэн байсан, ...би О-н эхнэр М-тай уулзахад “бичиг баримтаа аваад ир, чамайг ажилд оруулж өгье, 15.000.000 төгрөг өгчих, сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ажилд оруулж өгье” гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ************ тоот данс руу “b ********” гэх утгаар 10.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ************ тоот данс руу “b ********” гэх утгаар 2.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Bb******** @@@” гэсэн утгаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
хохирогч Э.У-гийн “...М гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сард танилцсан, өөрийгөө “...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүний нөөцөөр ажилладаг” гэсэн, би “нөхрөө ажилд оруулъя” гэсэн чинь “тэгэлгүй яахав, би ажилд оруулж өгч чадна, 16.000.000 төгрөг өг” гэхээр нь “надад одоо алгаа, би хоёр хуваагаад олж өгье” гэж хэлсэн чинь “тэг, тэг” гэсэн. ...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны ************ данс руу “u*****” гэсэн утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “У******” гэсэн утгаар 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М-ын нөхөр Он Хаан банкны данс руу “E********” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
хохирогч Т.С-ын “...Отай 2022 онд уулзсан чинь “манай эхнэр “Эрдэнэт Үйлдвэр”-т хүний нөөцөөр ажилладаг, чи үйлдвэрт ажилд орох уу” гэсэн, “ямар сайн юм бэ, тэгье” гэж хэлсэн чинь О “эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих” гэхээр нь...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ************ данс руу 3.000.000 төгрөг “хайр дааж яваарай, М-д С-гаас” гэсэн утгаар, дараа нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ************ данс руу 5.500.000 төгрөг “АТЦ.Т.С-аа ажил урьдчилгаа” гэсэн утгаар, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамаатны ах Лхамрагчаагийн Хаан банкны данснаас О-н ************ данс руу 1.500.000 төгрөг “Саа ажил” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
хохирогч З.С-ын “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Tom n Toms” кофены газарт М.М-тай уулзаж бичиг баримтуудаа өгөхөд “ямар ажилд орохыг хүсэж байгаа юм, би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг, ажилд ороход 15.000.000 төгрөгийг надад өгнө, эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөрэй, манай нөхөр О-н ************ данс руу шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаасаа 8.000.000 төгрөг О гэдэг хүний ************ данс руу шилжүүлж өгөхөд “яг аль цехэд, ямар ажил хийхийг чинь мэдэхгүй байна, өгсөн бичиг баримтуудын чинь дагуу хүний нөөц хуваарилалт хийж, дараагаар нь ажилд орох гэж байгаа цехийн дарга өөрөө чамтай холбогдоно, хурдан шийдэж өгнө” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...өөрийн Хаан банкны данснаасаа 2.000.000 төгрөг О гэдэг хүний ************ данс руу шилжүүлж өгөхөд “энэ долоо хоногт аль нэг цех дээр очно, тэгээд цехээс нь ярих байх шүү” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.М над руу мессежээр “үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөөрэй, бэлнээр аваад ирээрэй” гэж хэлмэгцээ “дүүгийн данс руу хийчих” гээд Төрийн банкны *************** данс өгөхөөр нь би өөрийн Хаан банкны данснаасаа 5.000.000 төгрөг С гэдэг хүний *************** данс руу шилжүүлж өгөхөд “хаашаа ч явахгүй шүү, эгч нь хурдлуулна” гэж хэлсэн.” гэх,
хохирогч Ц.А-гийн “...2023 оны 1 дүгээр сард манай хүү рүү О залгаад “ах нь чамайг Гок-д ажилд оруулаад өгье” гэж, мөн өөрийгөө “Гок-д ажилладаг, эхнэр М Гок-д хүний нөөц хийдэг” гэж хэлсэн байсан. ...М манай нөхөр рүү залгаад “хүүхдийнхээ материал болон өргөдлөө бичээд өг” гэхээр нь бүх зүйлээ бүрдүүлээд хүргэж өгсөн, энэ өдрөөс хойш “хүн хоолонд оруулна”, “хүний гар хүндрүүлэх хэрэгтэй байна” гээд мөнгө нэхэж эхэлсэн. ...Би өөрийн дансаараа М.О гэх хүний Хаан банкны ************ данс руу 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг “******** А” гэсэн утгаар, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ************ данс руу 4.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр *************** данс руу 1.000.000 төгрөг “B***********” гэсэн утгаар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *************** данс руу 200.000 “O************” гэсэн утгаар нийт 15.200.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
хохирогч Б.Э-гийн “...Т надтай холбогдоод “М гэдэг эмэгтэй өөрөө утсаар ярилаа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгч чадна гэнэ” гэж хэлэхээр нь...итгээд мөнгийг нь өгөөд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...Т “урьдчилгаа 10.000.000 төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй байна” гэхээр нь...10.000.000 төгрөг авч хар уутанд хийж Тд өгсөн. ...Т 10.000.000 төгрөг бэлнээр авч явахдаа “М-тай “Luxury” ресторанд уулзаж өгнө” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа Т надтай уулзаж “ямар ч байсан мөнгийг нь өгсөн, М 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн” гэж хэлсэн. ...2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр...3.000.000 төгрөгийг Т-гийн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ...2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Т-гээс юу болсон талаар тодруулахад “цехийн дарга нь өөрөө ярина, хүлээж байгаарай, хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.000.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь аав Болдбаатарын Голомт банкны дансанд байсан өөрийн 2.000.000 төгрөгийг Тгийн Хаан банкны данс руу шилжүүлэхэд “өгчихлөө” гэж хэлсэн.” гэх,
хохирогч Б.Т-ийн “...эхнэр Ч, ээж Ц бид гурав М-тай 2023 оны 3 дугаар сард...Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Тесеро” хоолны газар ороод хамт хоол идээд ярилцсан, М “дээд сургууль төгссөн бичиг баримт, гурван үеийн намтар, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа эх хувиар нь өгөөрэй, би жирэмсний амралттай байгаа 15.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө, эхний ээлжинд 7.500.000 төгрөгөө бэлнээр өгөөрэй, О даргад өгнө.” гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа 7.500.000 төгрөг цаасан уутанд хийгээд 5-15 дугаар байрны гадаа Мтай уулзаж өгсөн, ...2-3 хоногийн дараа М залгаад “би жирэмсний амралтаа авах гээд байна, үлдсэн мөнгөө яаралтай хиймээр байна, дарга нарт мөнгөө хувааж өгөх хэрэгтэй байна, тэгж байж ажилд оруулж өгнө” гэж хэлсэн, энэ үед аав Б-ийн данснаас 7.500.000 төгрөгийг О гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэх,
хохирогч Г.Ц-ийн “...2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр М надтай холбогдож “Он “Ниссан мурона” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөг зээлэх гэсэн юм, “махны наймаа хийх гэж байгаа” гэхээр нь өмнө хоёр удаа мөнгө аваад эргүүлээд төлсөн юм гэж итгээд машиныг нь **** баг ***-н ** тоот хашаандаа байрлуулж, 5.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данснаас Он Хаан банкны ************ данс руу шилжүүлсэн. Үдээс хойш М дахин холбогдож “500.000 төгрөг дутчихлаа” гэхээр нь Он данс руу шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлгүүд,
хохирогч нарын гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэлүүд, тэдний гомдол мэдээллүүд, мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан банкны дансны хуулгууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын, мөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.
Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч М.М “...гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргахгүй” гэх боловч “2 дахь хавтаст хэргийн 194-228 дугаар талуудад авагдсан банкны дансны гүйлгээнүүд буюу мөнгөний зарцуулалтыг шалгуулмаар байна.” гэснийг түүний өмгөөлөгч нар нь дэмжиж,
өмгөөлөгч О.С “...шүүгдэгч М.М-ын хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, харин энэ их мөнгө юунд зарцуулагдсан юм бэ, дансаар орсон мөнгийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзээд байгаа юм уу, түүний өөрийнх нь мэдэхгүй гүйлгээнүүд хийгдсэн байдаг учир дансаа шалгуулъя гэдэг юм.” гэж,
өмгөөлөгч Б.Б “...банкны дансны хуулгуудад үзлэг хийлгүүлмээр байна. М.О-н данснаас мөнгө гараад, данснаас гарсан мөнгийг аваад байгаа цаад хүмүүсийг гэрчээр асуулгамаар байна. Мөн дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд хэрэгт байгаа хэдий ч банкнаас дансны хуулга авч үзлэг хийгээгүй, хэний, ямар дансанд үзлэг хийгээд байгаа нь тодорхойгүй. Иймд дансны хуулгуудад үзлэг хийж, мөнгийг хэн зарцуулсан, зарцуулалт нь юу юм гэдгийг шалгуулмаар байна.” гэж тус тус тайлбарлан, өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлцгээж, хэрэг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж,
6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т хамаарах “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-т хамаарах “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гаргаж байгаагүй, тэдний энэ эрхийг нь хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хохирогч нарын учирсан хохирлоо нотлон хэрэгт хавсаргуулсан банкуудын дансны хуулга бүхий мөнгөн шилжүүлгийн баримтууд, тухайн үйл явдлын талаар мэдэх гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлэг зэргийг үндэслэн хохирогч нарын хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэл бүхий болсноос гадна хохирогч нар нь хохирлын хэмжээний хувьд ямар нэгэн маргаангүй байх тул шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэл, шаардлага тогтоогдоогүй, шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгч нарын гаргаад байгаа тайлбарууд хуулийн дээрх зохицуулалтад хамааралгүй, хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан.
Хэдийгээр “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” боловч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгч байсан “...Э гэдэг хүнээс 2022 оны 8 дугаар сард зээлийн гэрээ хийж 14.000.000 төгрөг зээлж авчихаад төлж чадахгүй байсан, ...хүүгийн хамт зээлсэн мөнгөө З.С-с авсан мөнгөнөөс өгчихсөн.” гэх /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
“...Отай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард Э.Угаас 12.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ О-тай бүлэглэсэн үйлдэл байхгүй, ...би Хаан банкны ************ дансаараа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М.О-н Хаан банкны ************ дансаар 500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг авсан. Энэ үйл явдлыг О мэдэхгүй.” гэх /4 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
“...өрөө дарах гэж З.С-д худлаа хэлж мөнгө авах болсон юм.” гэх /1 дэх хавтаст хэргийн 119-120, 141-142 дахь тал/ мэдүүлгүүдээс нь дүгнэхэд хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөний зарцуулалт шүүгдэгч М.М-тай илүү хамааралтай байна.
Шүүгдэгч нар нь хохирогч нараас дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан гэх мөнгөний зарцуулалтын талаар хоорондоо маргаантай бол эрүүгийн болон иргэний журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой юм.
“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.
Харин “залилах” гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримт, эрүүгийн 2325001920569 дугаартай хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч М.М, М.О нарын хувьд залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэдний үйлдэл нь хохирогч М.Б, Э.У, Т.С, З.С, Ц.А, Б.Э, Б.Т нарыг, тэдний ойр дотны хүнийг нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, М.М нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т тодорхой ажил, албан тушаал эрхэлдэггүй хирнээ тус үйлдвэрийн газарт хүний нөөцийн ажил эрхэлдэг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг хохирогч нарт төрүүлж, уг үйлдлийн үр дүнд хохирогч М.Б, Э.У, Т.С, З.С, Ц.А, Б.Э, Б.Т нараас 97.700.000 төгрөгийг,
урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Ц-ээс 5.700.000 төгрөгийг тус тус бэлнээр болон Хаан банкны ************, ************, Төрийн банкны ***************, ***************, *************** дансаар шилжүүлэн авч, нэр бүхий хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн,
мөн нэг төрлийн гэмт хэргийг буюу залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал удаа дараа үргэлжлэн үйлдсэн,
гурав, түүнээс дээш удаа буюу олон дахин давтагдах шинж бүхий найман удаагийн үйлдлээр хохирогч нараас 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсныг нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шинж, нэг ижил аргаар найман хохирогчийг залилсан гэмт хэргийн тоо, давтамж, гэмт хэрэг 1 жил 3 сарын хугацаанд үргэлжилсэн байдал, хохирогч нараас авсан мөнгийг бусдад өр төлөх, хоол хүнс, хувцас, эд хэрэглэл авах зэргээр өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулан амьжиргаагаа залгуулж, амьдралын эх үүсвэр болгож, байнга тогтвортой ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нар, хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын найман удаагийн үйлдлээр хохирогч М.Б, Э.У, Т.С, З.С, Ц.А, Б.Э, Б.Т, Г.Ц нарын 103.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай, хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч М.М, М.О нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж
мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь “Залилах” гэмт хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд, бүлэглэн гүйцэтгэсэн байх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Л нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхийнхээ хүрээнд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, ухамсарын хүрээнд “...шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай болон шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирсон болно.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч М.Мыг “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч Н.Э-аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан.” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг үйлдэлтэй хамааралтайгаар Н.Э, М.М нарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 2.8%-ийн хүүтэй, барьцаагүй зээлсэн тухай зээлийн гэрээ 1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь талд,
мөн хохирогч Н.Э-ын “...би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохын тулд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Сонор хайрхан” худалдааны төвийн 4 дүгээр давхарт байдаг нотариатын газар М.М-тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, гэрээ хиймэгцээ нотариатын газартаа түүнд тухай үеийн ханшаар тус мөнгийг юанаар өгсөн. ...2022 оны 12 дугаар сард “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож эргүүлж өгөхөд нийт 17.430.000 төгрөг болж байсан. ...Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтаст хэргийн 89 дэх талд авагдсан байна.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд,
шүүгдэгч М.М-ыг хохирогч Н.Э-ыг хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан 32.000 юань буюу 15.000.000 төгрөг залилж авсан гэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь; тэдний хувьд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, гэрээ хиймэгцээ нотариатын газартаа тухай үеийн ханшаар мөнгийг юанаар өгч, авалцсан, шүүгдэгчийн хувьд “ажилд оруулж өгч чадахгүй” гэдгээ хэлж авсан мөнгөө хүүгийн хамт тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож нийт 17.430.000 төгрөг төлсөн, хохирогч нь “...гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэснээс гадна хохирогч мөнгөн дүнгээр хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн М.М-ын энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, түүнээс яллагдагчийн хувиар мэдүүлэг аваагүй байж яллах дүгнэлт үйлдсэн байх тул “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө.” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч Н.Э-аас 32.000 юань буюу 15.000.000 төгрөг авсан.” гэх шүүгдэгч М.М-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, амар хялбар аргаар өөрсдийн болгох замаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, найман хохирогчид 103.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байдал, шүүгдэгч нарын ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлууд, шүүгдэгч М.М-ын асрамжид 2-14 насны дөрвөн хүүхэд, өндөр настай эцэг, эх нь байдаг, шүүгдэгч М.М хохирогч Э.У-гийн 12.500.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...шүүгдэгч М-д 8 /найм/ жил, шүүгдэгч М.О-д 8 /найм/ жил хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч О.С-ын “...гэмт хэрэг үйлдсэн талаар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирснийг, тохиолдлын шинж чанартай биш ч гэсэн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, мөн онцгой нөхцөл байдал гэж үзэж болох түүний асрамжид бага насны болон өсвөр насны хүүхдүүд, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэлбэр хэмжээний ялаас хамгийн доод хэмжээг сонгон хэрэглэж, хохирол төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Б-ын “...42.600.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан ялын 2/3-оос багагүй ял оногдуулна уу.” гэсэн,
шүүгдэгч М.О-н өмгөөлөгч Н.М-ийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг байдал, өөрийн зүгээс боломжит нөхцөл байдлаар буюу бэлэн мөнгө, хашаа байшинг хохирогч нарт шилжүүлж өгсөн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэрэг, түүнээс гарах хууль зүйн үр дагаврыг чин санаанаасаа ойлгож ухамсарласан нөхцөл байдал, ээж нь элэгний цероз буюу хагалгаанд орох заалттай өвчтэй зэргийг нь харгалзан 3 жил 6 сар хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналуудыг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.О-д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.М-д 5 /тав/ жил хорих ял тус тус оногдуулж,
тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлан тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч М.О-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэгт дүгнэлт хийгээд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуустал цагдан хоригдсон 130 хоног, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 132 хоног, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, нийт цагдан хоригдсон 264 хоногийг,
шүүгдэгч М.О-н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 336 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
шүүгдэгч М.О-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,
шүүгдэгч М.М-ын хувьд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг буюу түүний асрамжид 2-14 насны дөрвөн хүүхэд, өндөр настай эцэг, эх нь байдаг”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
мөн тэдний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 499 дугаартай шийтгэх тогтоолдоо,
шүүгдэгч М.О-гаас 42.600.000 төгрөг гаргуулж хохирогч М.Б-д 7.500.000 төгрөг, Т.С-т 5.000.000 төгрөг, Ц.А-д 7.600.000 төгрөг, Б.Э 7.500.000 төгрөг, Б.Т-д 7.500.000 төгрөг, З.С-д 7.500.000 төгрөг,
шүүгдэгч М.Маас 42.600.000 төгрөг гаргуулж хохирогч М.Б-д 7.500.000 төгрөг, Т.С-т 5.000.000 төгрөг, Ц.А-д 7.600.000 төгрөг, Б.Э 7.500.000 төгрөг, Б.Т-д 7.500.000 төгрөг, З.С-д 7.500.000 төгрөг тус тус олгуулахаар, харин шүүгдэгч нарыг хохирогч Э.У, Г.Ц нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь,
хохирогч Т.С, Б.Э, Б.Т нартай харилцан тохиролцоод хохирогч Б.Эгийн 15.000.000 төгрөг, Т.С-ын 10.000.000 төгрөг, Б.Тийн 15.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийн төлбөрт ******** аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ******* дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууцыг, мөн тус хаягт байрлах 541мкв талбайтай газрыг хохирогч Т.С, Б.Э, Б.Т нарт шилжүүлсэн болох нь 6 дахь хавтаст хэргийн 205, 206 дахь талуудад авагдсан ********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ********** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсоноос гадна хохирогч З.С-д 2.600.000 төгрөг төлснийг нотлох Хаан банкны баримт 6 дахь хавтаст хэргийн 209 дэх талд авагдсан,
мөн хохирогч Т.С “...би М-д 10.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ******* сум *** баг ** дугаар гудамж ** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас Т, Э бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд Маас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгааг,
хохирогч Б.Т “...би М-д 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ******* сум *** баг ** дугаар гудамж ** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас /Э, С/ бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд М-аас нэхэмжлэх зүйл, цаашид гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгаа болон “...М.М-аас 15.000.000 төгрөгтөө хашаа байшин Т.С, Б.Э нарын хамт 40.000.000 төгрөгт тооцож авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ашигтай тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн баталгааг,
хохирогч Б.Э “...би Мд 15.000.000 төгрөг залилуулсан. Уг хохирлыг ******** аймаг ******* сум *** баг ** дугаар гудамж ** тоот хаягт байршилтай 76.1мкв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 541мкв талбайтай газраас С, Т бид нар 40.000.000 төгрөгт тооцож гурван хүний өмчлөлөөр шилжүүлж авсан. Иймд миний хувьд М-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан талаар баталгаа гаргаж байна.” гэсэн баталгааг тус тус шүүхэд ирүүлж хэргийн материалд хавсаргуулсан байх тул нэр бүхий гурван хохирогчийн хохирол барагдсан, тэдэнд төлөх төлбөргүй болсон байна.
Харин шүүгдэгч М.О-н хувьд,
2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч М.О-н ээж Б.М нь хохирогч Ц.А-д 12.200.000 төгрөгт, З.С-д 12.200.000 төгрөгт, М.Б-д 12.200.000 төгрөгт буюу нийт 36.600.000 төгрөгт тооцон тэдний нэр дээр ******** аймаг ******* сум ** дугаар баг * дугаар гудамж ** тоот 798мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байрлах 51мкв хувийн сууцыг албан ёсоор шилжүүлж, хохирлын зөрүүд Ц.А-д 3.000.000 төгрөг, З.Сд 200.000 төгрөг, М.Б-д 2.800.000 төгрөгийг тус тус төлж нэр бүхий гурван хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, тэдэнд төлөх төлбөргүй болсон нь хохирогч З.С, М.Б, Ц.А нарын тус шүүхэд ирүүлж 6 дахь хавтаст хэргийн 216 дахь талд хавсаргуулсан “...М.О-н ээж нь бидний хохирлыг төлж байна гэж 36.600.000 төгрөгөөр тооцон хашаа, байшин, газраа “худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж өгсөн. Мөн М.Б-д 2.800.000 төгрөг, Ц.А-д 3.000.000 төгрөг, З.С-д 200.000 төгрөг төлсөн, М нь З.С-д 2.600.000 төгрөг өгсөн, бид хашаа, байшинг авсан үнэндээ зарж, мөнгөө хэзээ гаргаж авах нь тодорхойгүй ч одоо гомдолгүй.” гэсэн бичгээр болон хохирогч М.Б, Ц.А, З.С нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар,
мөн хохирогч Г.Ц “...төлбөр тооцоо болох 5.700.000 төгрөгөө барагдуулсан бөгөөд миний бие гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирлыг М.Он ээж, эгч нар барагдуулсан болно.” гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул нэр бүхий гурван хохирогчийн хохирол барагдсан, тэдэнд төлөх төлбөргүй болсон байна.
Тооцоог хүснэгтээр харуулав.
|
| Хохирогч нарын нэрс | Хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ | хохирол төлсөн байдал | |
| М.М | М.О | |||
| 1 | М.Б | 15.000.000 |
| 12.200.000 + 2.800.000 |
| 2 | Э.У | 12.500.000 |
|
|
| 3 | Т.С | 10.000.000 | 10.000.000 |
|
| 4 | З.С | 15.000.000 | 2.600.000 | 12.200.000 + 200.000 |
| 5 | Ц.А | 15.200.000 |
| 12.200.000 + 3.000.000 |
| 6 | Б.Э | 15.000.000 | 15.000.000 |
|
| 7 | Б.Т | 15.000.000 | 15.000.000 |
|
| 8 | Г.Ц | 5.700.000 |
| 5.700.000 |
|
|
|
|
|
|
|
| Нийт хэмжээ | 103.400.000 | 42.600.000 | 48.300.000 |
Хохирогч Э.У нь “...М.М, М.О нараас 15.000.000 төгрөг авах байснаас үнийн дүнд хашаа байшин авсан болно. Иймээс гомдол санал байхгүй учраас шүүх хуралдаанд биеэр оролцохгүй.” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлж 4 дэх хавтаст хэргийн 217 дахь талд хавсаргуулсан байсан бөгөөд өмнөх хоёр удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж тооцож байсан байдаг.
Хохирогч Э.У энэ шүүх хуралдааны товыг мэдээд “…Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирлоо нэхэмжилж байна. Эдгээр хүмүүсээс хохиролд хашаа, байшин авахаар тохиролцсон боловч одоог хүртэл аваагүй. Шүүх хуралдааны дараа ачигдаад явсан. Тиймээс хохирлоо нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй.” гэсэн талаарх шүүгчийн туслахын тэмдэглэл хэрэгт авагдсан байсан тул шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэж, хохирогч М.Б, Э.У, Т.С, З.С, Ц.А, Б.Э, Б.Т, Г.Ц нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тэднээс нийт 103.400.000 төгрөг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэм буруутайд тус тус тооцсоны дараа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хохирогч нарт хохирол, төлбөр барагдуулсан хувь хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг захиран зарцуулсан байдал,
мөн мөрдөн шалгах ажиллагааны үед М.М-ын өгсөн 4 дэх хавтаст хэргийн 116-117 дахь талд авагдсан “...О-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 7 дугаар сард Э.У-гаас 12.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ О-тай бүлэглэсэн үйлдэл байхгүй, ...би Хаан банкны ************ дансаараа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 9.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М.О-н Хаан банкны ************ дансаар 500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг авсан. Энэ үйл явдлыг О мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг зэрэгт үндэслээд шүүгдэгч М.М-аас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Уд олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсоныг,
мөн шүүгдэгч М.М-аас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Уд олгохоор шийдвэрлэснийг танилцуулахад шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгч нар “хохирол төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх бүрэлдэхүүний шүүгчид 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод сургалтанд хамрагдах хүндэтгэх шалтгаанаа харгалзан шүүх хуралдааныг хоёр хоногийн хугацаагаар буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цаг хүртэл завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирол төлөөгүй байсныг дурьдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”,
64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн 64.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд”,
66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-ын төрүүлсэн бага насны буюу 14 нас хүрээгүй 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Б овогт А-ийн М, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А нарт асран хамгаалагч тогтоохыг,
2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 14 настай, Е овогт М-ын М-д харгалзан дэмжигч тогтоохыг тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад,
харин шүүгдэгч М.М-ын Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шүүхийн тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д тус тус даалгах нь зүйтэй.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч М.О урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байхад яллах дүгнэлтийн “Биеийн байцаалт” хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн мэтээр буруу бичсэн байсныг дурьдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч Н.Э-ыг залилж 32.000 юань буюу 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх шүүгдэгч М.М-ын үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Е овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт М-ын О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.М-ыг 5 /тав/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.О-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуустал цагдан хоригдсон 130 хоног, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 132 хоног, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, нийт цагдан хоригдсон 264 хоногийг,
шүүгдэгч М.О-н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 336 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, М.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-аас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Уд олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын төрүүлсэн бага насны буюу 14 нас хүрээгүй 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Б овогт А-ийн М, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт М-ын А нарт асран хамгаалагч тогтоохыг,
2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 14 настай, Е овогт М-ын М-д харгалзан дэмжигч тогтоохыг тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,
шүүгдэгч М.М-ын Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шүүхийн тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э
ШҮҮГЧИД Ц.А
Г.Ж