Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2022/00644/И |
Дугаар | 142/ШШ2024/00531 |
Огноо | 2024-03-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2024/00531
2024 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2024/00531 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө ******* *******од байрлах, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-******* *******од оршин суух, /-т холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* 2-р орц, 1 давхрын ******* ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 14,437,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч т холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* 2-р орц, 1 давхрын ******* ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг ашиглаж, амьдарсан хугацааны хөлс 14,437,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний алдангид 21,656,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлсэн.
2. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* нь тэй 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 64 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян- Өндөр сум, 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* ******* ******* хаягт байрлах орон сууцыг 61 875 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл нь орон сууцны үнэнээс 18 562 500 төгрөгийг төлөөд үлдэгдэл 43 312 500 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. 2019 оны 04 дүгээр сард компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өдийг хүртэл 4 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авагчид бичгээр мэдэгдсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасанд нийцсэн. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 2032 хоног буюу 66 сар 25 хоног амьдарч байна. Иргэний хууль болон гэрээгээр тохиролцсон ёсоор Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой компанид учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Иймд ээс Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 8-р байрны 2-р орцны 1 давхрын 2 өрөө бүхий ******* ******* хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг ашиглаж амьдарсан хугацааны төлбөрт 14,437,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...хариуцагч нь манай компанитай 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 064 дугаартай гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, 8-р байрны ******* ******* хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнийг зах зээлийн үнээс хэт бага буюу 1,375,000 төгрөгөөр тогтоож нийт 45 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 61,875,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үүний гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл захиалагч болох нь уг 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөөгүй ба тэр ч бүү хэл 2018, 2019, 2020, 2021, 2022, 20*******, 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд үүргээ биелүүлээгүй болно. Харин 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байхад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 2017 оны 08 дугаар 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан төлбөр болох 43,312,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан хугацаанаас буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 87 сар буюу жилээр тооцвол 7 жил 2 сарын хугацаанд үүргээ зөрчиж улмаар 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр цуцлагдсан гэрээний үүргийг биелүүлж байна гэж ойлгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймээс өмнө нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр гэж нэхэмжилсэн 14,437,500 төгрөгийг нь төлсөн тул уг нэхэмжлэлийг өөрчилж алданги нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр нь 43,312,500 төгрөг байсан ба үүнээс хуульд заасны дагуу тооцсон алданги 50 хувь болох нийт 21,656,250 төгрөг болох ба өмнө нэхэмжилсэн 14,437,500 төгрөгөөс илүү гарч буй дүн болох 7,218,750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч ээс нийт 21.656.250 төгрөгийн алданги гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байна... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь ******* *******-тай 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 064 дугаартай "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г сайн дурын үндсэн өөрөө хүсэж хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум. Цагаанчулуут баг. 7-р хороолол, 8-р байрны ******* ******* хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнийг зах зээлийн үнээс хэт бага буюу 1,375,000 төгрөгөөр тогтоож нийт 45 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 61,875,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байдаг ба төлбөрийн зарим хэсгийг урьдчилгаа хэлбэрээр өөрийн боломжит санхүүгийн эх үүсвэрээ харгалзан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч компанийн зүгээс зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээний хавсралтыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл захиалагч болох нь уг гэрээгээр тогтоосон төлбөр болох 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2018, 2019, 2020, 2021, 2022, 20*******, 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд хангалттай тодорхой биелүүлээгүй, үүргийн үлэмж хэмжээний зөрчлийг гаргасан. Тодруулбал, уг зөрчил нь үргэлжилсэн хугацаа нь нийтдээ 87 сар буюу 7 жил гаруй хугацаанд үргэлжилсэн болох нь хангалттай нотлогдож байгаа болно. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг ийнхүү үлэмж ихээр зөрчигдсөн байгааг хэрэгт авагдсан түүний үлдэгдэл төлбөр төлсөн баримтаар нотлогдох бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй нь тодорхой байгаа болно. Иймээс ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс амьдарсан хугацааны төлбөрт тооцон авч, улмаар түүний учруулсан хохиролд тооцох тул орон сууцны үнэ гэж шилжүүлсэн мөнгийг авах ёстой авлагадаа тооцож байгаа тул энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...нөгөө талаас талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 064 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г ******* ******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 12 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг т хүргүүлснээр цуцлагдсан бөгөөд цуцлагдсан гэрээний дагуу орон сууцны үнийг төлөх захиалагч буюу ийн үүрэг дуусгавар болсон болно. Нэгэнт гэрээ цуцлагдсанаар үүрэг дуусгавар болсон тул ийн өмнө төлсөн болон 2024 оны 02 дугаар сарын *******-нд төлсөн төлбөр нь ******* *******-д учирсан хохирол болон зардлаа хэмнэх замаар орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт тооцогдсон болно. Иймээс ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7-р хороолол 8-р байрны ******* ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлага нь илт үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, сөрөг нэхэмжлэлийн бууруулсан гэх шаардлагын тухайд: Хариуцагч ийн сөрөг шаардлагад дурдсан бууруулсан гэх 10,000,000 төгрөгийн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй бөгөөд орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* ******* гаргасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон тул т ямар ч зардал гарахгүй хохирол учрахгүй юм. Иймээс багасгасан шаардлага гэх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ. Иймээс сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон багасгасан гэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Манайх орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэдэг шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагаа хэрэгт авагдсан мэдэгдэлд үндэслэн, тухайн мэдэгдлийг өөрөө авдаг. Гэрээг цуцлах саналыг өөрөө гаргаж байсан талаар тайлбар гаргаж байсан. Юу гэж тайлбар гаргасан гэхээр би анхнаасаа энэ байрыг чинь авахгүй, хогийн байр авсан байна гэж хэлсэн. Тэгсэн мөртөө суллаад өг гэхээр суллаж өгдөггүй, өдийг хүртэл тэнд амьдарсаар, ашигласаар л байгаа. Тийм болохоор аль 2019 оны 12 дугаар сараас хойш компани энэ байрыг суллаад өг үлдэгдэл мөнгө авахгүй гэх асуудлыг тавьж эхэлсэн. Ингэх үед би энэ байрыг авахгүй гэдгээ тухайн үед хэлж байсан. Үүнийгээ яг шүүхэд тайлбар болгоод бичээд өгчихсөн байгаа. Нэгэнт энэ байрыг энэ хүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх учраас энэ дээр ямар нэгэн орон сууцны чанар, баталгаагүй байгаатай холбоотой асуудлыг ярих шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл анхнаасаа мөнгө төлөхгүй байх шалтгаан нь юу байсан гэхээр орон сууцны чанар байдалтай холбоотой. Доод талын нийтийн эзэмшилд бөглөрөл үүсэнгүүт өөрийнх нь орон сууцанд шалыг нь цоолж үзэх шаардлагатай байна гэсэн асуудал яриад эхлэхээр засварлуулахгүй, шүүх хянаж байгаа учраас үүнийг хийлгэхгүй гээд гэртээ оруулдаггүй. Тэр далд шугамыг нь хаагаад оронд нь шинэ шугам татаад, нөгөө шинэ шугамыг нь илээр татаад гаражаар явсан байгаа. Энэ хүний өөрийнх нь амьдарч байсан хугацааны зардал гэхээсээ илүү энэ хүний амьдарч байсан хугацаанд энэ компанийн болон бусад оршин суугч нарыг хохироосон маш олон үйлдлүүд бий. Одоо асуудлуудыг бид яаж шийдэж байгаа вэ гэхээр орон сууцаа хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлж авсны үндсэн дээр засварлаж авах асуудлаа өөрсдөө шийднэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дотроо орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох асуудал тавьсан байсан тэрийгээ тайлбарласангүй, тэр шаардлагаа больж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагаа дэмжихгүй, 10.000.000 төгрөгөө авах гээд байна гэж ойлголоо. Нэгэнт энэ хүний эзэмшил өмчлөлд өгөхгүй, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авна гэж байгаа учраас энэ хүнд огт хамаагүй, энэ хүн тэр зардлаар хохироогүй, энэ хүн тэр зардлыг гаргаагүй, засвар үйлчилгээг хийлгээгүй, өнөөдрийг хүртэл саад болсоор байна. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авах учраас хариуцагч ээс ийм шаардлага гаргах ямар ч үндэслэлгүй байна. Энэ 10.000.000 төгрөг юуны мөнгө гэдэг нь тодорхойгүй байна. Ийм зардал гарсан талаарх баримтаа шүүхэд өгөөгүй байна. ... энэ орон сууцны үнэнд өмнө 18.000.000 орчим төгрөг төлсөн байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үлдэгдэл төлбөр болох орон сууцны үнийн 70 хувь нь төлөгдөөгүй байсан. Энэ үлдэгдэл төлбөр нь 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр ******* *******-ийн дансанд орж ирсэн. Нэгэнт дуусгавар болсон гэрээний, өөрөө орон сууцанд амьдрахгүй маш муу гэж ярьдаг орон сууцаа гэнэт авмаар юм шиг санагдсан юм шиг байсан. Дуусгавар болсон гэрээ хэлцлийг буруу ойлгож мөнгө шилжүүлсэн байна. Тийм учраас өмнө өгсөн мөнгийг бүгдийг нь эргүүлж өгнө, энэ хүнийг ямар нэгэн хохирол амсахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл үлдэгдэл 43.000.000 төгрөг нь 2024 онд төлөгдсөн. Одоогоор 7 жилийн өмнө буюу 2017 оны 08 дугаар сард төлөгдөөд дууссан байх ёстой мөнгө юм. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, өсөөгүй асуудал энэ хүнд огт хамааралгүй. Орон сууцны үнийг төлснөөр орон сууцны өмчлөгч болдог. Гэтэл хэлцлийн дагуу өмчлөгч болохыг хүсэж байгаа бол хэлцлийг хүчин төгөлдөр байхыг шаарддаг. Гэтэл өөрөө цуцалъя гэдэг саналаа 2019 оны 12 дугаар сараас өмнө өчнөөн гаргасан байгаа. 2019 оны 12 дугаар сард ******* гэрээг цуцлаад та амьдарсан хугацааныхаа төлбөрийг төл гэсэн мэдэгдэл өгчихсөн байгаа. Өөрөө үүнийг аваад шүүх дээр цуцлах санал зөндөө тавьсан ямар нэгэн байдлаар шийдэж өгөөгүй гэдэг асуудлыг зөндөө хэлж байгаа. Цуцлагдсан гэрээний хүрээнд өмчлөгчөөр тогтоолгох болон тэр орон сууцыг засварлахтай холбоотой зардал ямар ч хамааралгүй. Энэ нь өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө биш учраас ******* ******* өөрөө шийднэ. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...талуудын хооронд үүссэн 2016 оны 8 сарын 31-ний өдрийн орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй 64 дугаартай гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм байна гэж үзэж байна. Яагаад гэвэл талууд буюу хариуцагч хувьд энэ орон сууцыг худалдан авах, ******* компанийн хувьд маргааны зүйл болоод байгаа орон сууцыг худалдах ийм хүсэл зоригтой байсан. Энэ хүсэл зоригийн илэрхийллээ Иргэний хуульд зааснаар бичгийн хэлбэрт оруулаад гэрээ хийгдсэн байна. Энэ гэрээний агуулгаас авч үзэх юм бол гэрээний нийт үнэ буюу хүлээсэн үүрэг нь 61.875.000 төгрөгийн үнэтэй орон сууц авах, энэ гэрээнд заасан орон сууцыг ******* компани үнийг нь бүрэн төлөхөөс өмнө орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөх тохиролцоо хийсэн. бол хүлээж авсан орон сууцны үнийг талуудын хооронд байгуулсан хугацаанд төлбөрөө төлөх гэрээний үүргийг хүлээсэн. Өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хариуцагч талын гол татгалзал болгож байгаа асуудал нь эд хөрөнгө өөрөө доголдолтой байсан учраас үлдэгдэл 43.312.500 төгрөг буюу гэрээний үүргийн үнийн 70 хувийг биелүүлэхээс татгалзсан гэж байгаа. Тэгэхээр Иргэний хуулиар энэ татгалзлыг үндэслэлгүй гэдгийг би хуульчийн хувьд нотолъё. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно, 215.2 дахь хэсэгт үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрх тухайн үед байсан байж болох юм. Тодруулах юм бол 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргийг доголдолтой бол төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт байхгүй. Компанийн хувьд үүргээ биелүүлэхийг хүлээсэн. Гэрээнээс харахаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөх байсан үүрэг өнөөдөр 2024 он анх нэхэмжлэл гаргасан он буюу 2022 он хүртэл 5 жилийн хугацаанд зөрчигдсөн. Үүнийгээ хууль эрх зүйн татгалзал үндэслэлтэй гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байна. 2 дугаарт гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан асуудлыг дүгнэх шаардлагатай болж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч компанийн гаргаж байгаа орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээ цуцлагдсан учраас цуцлагдсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа. Гэрээ цуцлагдсан уу гэхээр надад юу ч мэдэгдээгүй, би мэдэхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа. Энэ нь өөрөө баримтаар үгүйсгэгдэж байгаа. Тодруулах юм бол өмнө иргэний хэрэг үүсгэгдсэн ******* *******-ийн нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэг дээр компани нэхэмжлэл гаргаад тэр нэхэмжлэлийг энэ хүн авч уншаад танилцсан байсан. Үүнийг ийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж байгаа. Энэ зөвлөмж дээр гэрээ цуцлагдах, татгалзах процессыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ талаар нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгнө гэж байгаа. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасан байгаа. Энэ нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах манай тохиолдолд хэрэглэгдэх заалт. Хариуцагч тал бид нар мөнгө төлсөн гэж тайлбарлах байх, мөнгөө хамгийн гол нь хугацаандаа төлөөгүй шүү дээ. 5 жилийн дараа өнөөдрийг хүртэл 7 жилийн дараа төлж байгаа асуудал байна. Манайх 2022 онд шаардах эрхээ хэрэгжүүлээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар харилцан буцааж өгөхөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний үүргийн зөрчил үүсээд 2022 онд ******* гэрээгээ цуцалсан гээд нэхэмжлэл гаргаснаараа энэ хүн *******аас шаардлага гаргах, шаардах эрхүүд нь дууссан гэж ойлгож байна. Яагаад гэвэл өөрөө үүргээ биелүүлээгүй байж шаардлага гаргах эрхгүй. ******* *******-ийн өмчлөлийн орон сууц шүү дээ. Тэгэхээр хариуцагч гаргах шаардлага биш гэж үзэж байна. Гэрээний үүргийн 70 хувийн зөрчилтэй байсан учраас шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн боломж байхгүй байна. Гэхдээ компанийн хувьд энэ хүнээс орон сууцаа аваад хоёр тийшээ болъё, өгсөн байгаа 63.000.000 төгрөгийг буцааж өгье гэж шийдсэн. Иймд компанийн гаргасан орон сууцыг чөлөөлүүлж авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна... гэв.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч байгууллагатай 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд намайг орон сууцыг авах үед орон сууц баригдсан байсан. Ингээд тохиролцсон ёсоор худалдах, худалдан авах гэрээний үнийг шилжүүлж байх явцад тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохир нь байнгын бөглөрөх, бохир бөглөрөхөөр дээд айлуудын бохирууд манай гал тогооны бохирын шугамаар хальж, асгарах, паар нь гэнэт буудах зэргээр манай гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан ба эрүүл мэндээрээ гэр бүлийн гишүүд бүгд хохирсон. Энэхүү орон сууцны доголдолтой байдлыг үзүүлж харуулахад даруй засварыг хийж хохиролгүй болгоно гэж нэхэмжлэгч хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хийгээгүй. Бидний төлсөн мөнгийг орон сууцанд байлгасан хугацааны түрээсэнд тооцож авна, авсан мөнгөөр нь завсар хийгээд үнэ өсгөж зарна гэх мэт сүүлийн үед аашлах болсон. Бүх мөнгө төгрөгөө чадлаараа цуглуулж орон сууцтай болох гэж хашаа байшингаа зарж мөнгийг бүгдийг өгсөн учраас одоо очих газаргүй, орох оронгүй болсон. Ийм учраас тэсч тэвчиж, засвар хийхийг нь хүлээж суугаа болно. Бидний хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин орон сууцыг доголдолгүй болгох буюу мөөгөнцрийг арилгах , шугам хоолой, санг бүрэн солих, орон сууцанд ус алдаж завсар хийх шаардлагатай болсон бүх засварын зардлыг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Бидний хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын 64 ******* гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул орон сууцыг доголдолгүй болгох үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууцны үлдэгдэл төлбөр 43,312,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, төлбөрийг төлнө. Уг засварын асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж бидний төлөх хугацааг хойшлуулж байсан атлаа одоо бид төлбөрөө төлөхгүй байсан мэт аашилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд завсар үйлчилгээний зардал буюу мөөгөнцрийг арилгах , шугам хоолой санг бүрэн солих, орон сууцанд ус алдаж завсарлах шаардлагатай засварын хөлс 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-******* ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлага орон сууцны засвар үйлчилгээний 25,000,000 төгрөг гаргуулах шаардлыг 10,000,000 төгрөгийг ******* *******-аас гаргуулахаар бууруулж байна..., ...тохиролцсон ёсоор худалдан худалдан авах гэрээний үнийг шилжүүлж байх явцад тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохир нь байнгын бөглөрөх, бохир бөглөрөхөөр дээд айлуудын бохирууд манай гал тогооны бохирын шугамаар хальж, асгарах, паар нь гэнэт буудах зэргээр манай гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан ба эрүүл мэндээрээ гэр бүлийн гишүүд бүгд хохирсон. Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдлыг нэхэмжлэгч талын гэм буруутай үйлдлээс болж гаргасан учраас хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүргээ гүйцэтгэх нөхцөлийг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй буюу орон сууцанд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүйгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэх боломжийг олгоогүй ба гэрээний үүргээ шаардахад гэрээг цуцалсан, төлбөрийг хүлээн авахгүй, бид засвар хийхгүй гэх тайлбарыг гаргасаар байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2016 онд гэрээ хийгээд 2016 оны 11 сараас эхэлж энэ байр муудаад эхэлсэн. Би одоо муу болсон гэж хэлээгүй шүү дээ. Хужаа эзэн нь хүртэл мэдэж байгаа. Намайг засвар хийлгээгүй гэж хэлээд байна, амьдарч байгаа байрандаа муухай амьдраад байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм аймар ус шалбааг, өмхий дотор амьдраад байх юм уу. Доржпагма гэж хүн засвар хийнэ гэж надтай огт яриагүй, намайг харахаас дургуй нь хүрч хүлээж авч уулздаггүй. Удаа дараа засвар хийе гэж хэлсэн гэж хэлээд байна. Тийм зүйл огт байхгүй. Гэрээ гэрээ гэж яриад байгаа гэрээний хугацаа дуусаагүй байсан, би бүтэн жилийн хугацаанд хөөцөлдөөд аргаа бараад тэгээд гэрээний хугацаа нь дууссан юм байна. Тэр гэрээ нь хүчин төгөлдөр байх хугацаанд засвараа хийгээд надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ?, би засвар хийгээд өгөөч мөнгө нь бэлэн байна, би зээл авчихсан асуудалгүй байна гэж удаа дараа хэлсэн. Энэ байр шинжээчийн дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй, мөөгөнцөрийн хэмжээ тулсан гэсэн дүгнэлт гарчихсан байгаа шүү дээ. Ингэж хүнийг худлаа гүтгэмээргүй байна. Би тэр байраа өмчлөлдөө авмаар байна, өөр ямар ч боломж байхгүй, би тэр мөнгийг аваад хаачих юм бэ? Би ажилгүй, нөхөр минь өвчтэй. Өвөл болохоор байрандаа амьдраад байгаа гэхийн би амьдрахгүй яах юм бэ, өөр очих газар байхгүй учраас аргагүйн эрхэнд хүйтэн нойтон байранд шалбааг дунд хоёр хүүхдээ чирээд амьдарч байна шүү дээ. Би буцааж өгөх гээд байгаа мөнгөөр дахиж байр олж авч чадахгүй... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тэр үндэслэлээ тайлбарлахдаа гэрээ цуцлагдсан гэсэн тайлбар өгч байна. Гэрээг цуцлах үндэслэл буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэзээ цуцлагдсан бэ гэдэг асуудал байна. Шүүхэд хандсанаар цуцлагдах ойлголт байхгүй. Иргэний хуулийн 204.1-д зааснаар тухайн компани гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ. Мэдэгдэж байгаа тал хүлээж аваад нэмэлт хугацааг тогтооно. Энэ нэмэлт хугацаанд дахин цуцалж байгаа талаар мэдэгдэл өгөөгүй бол 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдана. 2 дугаарт Иргэний хуулийн 225.4.3, 225.4.1 дэх заалтыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ заалтууд хэргийг шийдвэрлэхэд ямар холбоотой заалт юм бэ гэвэл та 2020 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсныг мэдсэн гэж тайлбар гаргаж байна. Өөрөө гэрээнээс татгалзах хугацааг, хэдэн сараар тохирсон, би асуулт тавиад тодруулахаар нэхэмжлэл талаас гэрээнээс татгалзаагүй шүү дээ наад хүн чинь нэхэмжлэл гаргахаас өмнө хэд хэдэн удаа гэрээнээс татгалзаж байсан шүү дээ гэж байна. Тэгвэл гэрээнээс татгалзах нэмэлт хугацааг нэхэмжлэгч тал тогтоосон юм уу. 2 дугаарт талуудын хооронд ямар маргаан үүсээд байдаг юм бэ гэхээр орон сууцны доголдлын асуудал буюу сантехникийн буруу холболттой, сантехникийн хоолойнуудыг барилгын норм дүрмийг зөрчиж холбосноос болж удаа дараа ус алдаж эд хөрөнгөнд нь их хэмжээний хохирол учирч, энэ хохирлын улмаас тэр орчинд хүн амьдрах боломжгүй болсон нь өмнөх хэргийн 29-38, 87 дугаар хуудсанд авагдаад байгаа шинжээчийн дүгнэлтүүд тухайн эвдрэл гэмтлийн улмаас хэдэн сая төгрөгийн хохирол бий болсон тухай дүгнэлтүүд байгаа. Эдгээр дүгнэлтүүд энэ олон жилийн хугацаанд нэхэмжлэгч талаас засварлахыг хүсээгүй, засварлахаас татгалзаж байгаа зардлууд. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй, ийг өөрийн буруутай гэж үзээд засварыг хийдэггүй. Хийдэггүй байдлаас болж өнөөдрийг хүртэл нөхцөл байдал үүссэн. Үүнийг шаардахгүй яасан юм бэ, шаардах эрхээ алдсан байна гэж хэлээд байна. Хохирлын хэр хэмжээ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс хойш тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тухайн нэхэмжлэлтэй холбоотой 25.000.000 төгрөг шаардаж гаргасан. Шаардаж байх хугацаанд хохирлын хэмжээ 7.000.000 төгрөг байна гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Тэгэхээр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Харин энэ үүргээ буюу орон сууц захиалан бариулах гэрээг уншсан юм уу чи гээд байгаа нь гэрээний 4.4 дэх заалтад буруутай этгээд засварын зардлыг бүрэн хариуцна гэж байгаа. Хэрэгт ийг буруутай гэж хэлээд байна, барилгын норм дүрмийг гүйцэтгэдэггүй. Тэгэхээр өнөөдөр чи төлбөрөө төлөхгүй байна гэдэг асуудал тавьж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн гүйцэтгэл хангаагүй байдлаараа үүрэг зөрчсөн гэж үзэх гээд байгаа бол үүнийг зөрчихөд үүрэг гүйцэтгэгч өөрөө буруутай. Дансаа өгдөггүй, засварыг хийдэггүй, одоо ч татгалзсаар байдаг. Данс өгдөггүй талаар бид нотолж чадсангүй. ...Тэгэхээр төлбөрөө төлөөч гэж хэзээ шаардсан юм бэ гэдгийг шүүх анхаарч үзээч. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн хугацаа хэтэрсэн, төлбөрөө төлөх асуудал тавигдсан юм бол яагаад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг мэдэгдэл өгөөд 2020 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргах болсон юм бэ, нөгөө нэмэлт хугацаа нь хаана байгаа юм бэ. Хэн нэмэлт хугацааг тогтоосон юм бэ, тогтоох эрхтэй этгээд нь тогтоосон юм уу. 2020 оны 01 дүгээр сард шүүхэд хандсан хугацаагаа нэмэлт хугацаа тогтоосон гэж тайлбарлаж болох юм уу. Өөрөөр хэлбэл үүрэг зөрчсөнөөр талууд гэрээнээс татгалзах зохицуулалтыг хууль тогтоогч 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасан нөхцлийг бүрдүүлсэн юм уу, бүрдүүлээгүй бол өнөөдөр орон сууц захиалан бариулах гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд энэ гэрээний дагуу үүргээ хариуцагч биелүүлчихсэн. Биелүүлэхгүй байсан буюу 7.000.000 төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдох хугацаанд төлөөгүй, үүнийгээ өөрөө зөвшөөрч байна. Харин хохирлын 7.000.000 төгрөг гэж гарсны дараа үүргийн гүйцэтгэлээ хангаад гэрээний 4.4 дэх заалтыг хэрэгжүүлж нөгөө талаас зардлын мөнгөө гаргуулах асуудлыг тавьсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл орон сууц захиалан бариулах гэрээний дагуух үнийг бүрэн төлсөн, өмчлөгч гэж үгүйсгэх хууль зүйн үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байгаа учраас өмчлөгчөөр тогтоож өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2 дугаарт 7.000.000 төгрөгийн хохирлыг хангаж өгнө үү. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний хохирол учирсан талуудын хооронд олон жил маргаан үүсээд нэг нь засна, нэг нь засахгүй гэж маргасаар байгаад үүнийг таслан зогсоож байгаа шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид хор хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч.Тэгвэл 2020 оны 01 сард гаргах нэхэмжлэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр үнэхээр барилгын норм дүрмийг зөрчсөн, мөөгөнцөр үүссэн засвар хийх шаардлагатай, хүн амьдрахад бэрхшээлтэй болсон байр байсан нь тогтоогдож байгаа. Тэгэхээр нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж өгөөч гэсэн байр суурьтай байна... гэв.
10. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15/11 дугаартай акт, барилгын кадастын зураг, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 сарын 30-ны өдрийн албан бичиг, Орон сууцны захилга, хөрөнгө оруулалтын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 064 дугаартай гэрээ, гэрээний хавсралт 1-ээр баталсан орон сууцны хөлс төлөх хуваарь, ******* *******-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19/12 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2021/02277 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, шүүгчийн гаргаж өгсөн байна.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх: Халиун капитал *******-ийн 20******* оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *******/002 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, Далайван аудит *******, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-уудаас 20******* оны 11 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 926 дугаартай албан бичиг, 20******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 ******* албан бичгээр шинжээчийн дүгнэлт, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/Ш32021/02277 дугаартай Нэхэмжлэл буцаах тухай захирамжтай иргэний хэргийг нотлох баримтаар гаргуулж, шүүх хуралдаанд уг хэргээс нотлох баримтуудыг судласан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ******* нь тэй 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 64 дугаартай гэрээг байгуулж компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян- Өндөр сум, 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* ******* ******* хаягт байрлах орон сууцыг 61 875 000 төгрөгөөр т худалдахаар тохиролцсон. Гэрээгээр орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд орон сууцны үнэнээс 18 562 500 төгрөгийг төлөөд үлдэгдэл 43 312 500 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй, ...гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, 2019 оны 12 дугаар сард компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж ээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууцыг ашиглаж амьдарсан хугацааны төлбөрт 14,437,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... орон сууцыг нийт 61,875,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үүний гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч хугацаандаа төлөөгүй, ...орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 43,312,500 төгрөгийг 2024 оны 02 сарын *******-нд компанийн дансанд шилжүүлсэн, иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр гэж нэхэмжилсэн 14,437,500 төгрөгийг гэрээний алданги болгож өөрчилж, нийт 21,656,250 төгрөгийн алданги гаргуулна, ... хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болсон тул гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хариуцагч ийн төлсөн мөнгөнүүдийг буцааж өгч, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж, түүний эзэмшлээс орон сууцыг албадан чөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл болон дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ....2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* *******-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян- Өндөр сум, 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* ******* ******* хаягт байрлах орон сууцыг 61 875 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээгээр орон сууцны үнийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан бөгөөд 18 562 500 төгрөгийг төлөөд үлдэгдэл 43 312 500 төгрөгийг төлөх гэтэл тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохир нь байнгын бөглөрөх, бохир бөглөрөхөөр дээд айлуудын бохирууд манай гал тогооны бохирын шугамаар хальж, асгарах, паар нь гэнэт буудах зэргээр манай гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан ба эрүүл мэндээрээ гэр бүлийн гишүүд бүгд хохирсон. Энэхүү орон сууцны доголдолтой байдлыг үзүүлж харуулахад даруй засварыг хийж хохиролгүй болгоно гэж нэхэмжлэгч хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хийгээгүй...Бидний хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын 64 ******* гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул орон сууцыг доголдолгүй болгох үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууцны үлдэгдэл төлбөр 43,312,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, ...Иймд завсар үйлчилгээний зардал буюу мөөгөнцрийг арилгах , шугам хоолой санг бүрэн солих, орон сууцанд ус алдаж завсарлах шаардлагатай засварын хөлс 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-******* ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэл болох орон сууцны засвар үйлчилгээний 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг 10,000,000 төгрөг болгон бууруулж байна... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, талуудын өмгөөлөгчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 64 дугаартай байгуулагдсан, гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* 2-р орц, 1 давхрын ******* ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 1,375,000 төгрөгөөр тохирч, нийт 61,875,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч урьдчилгаа төлбөрт 18,562,500 төгрөгийг, үлдэгдэл төлбөр 43,312,500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон байна.
5. Хариуцагч орон сууцны үнээс 18,562,500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж, харин үлдэх 43,312,500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* ******* шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч гэрээний үүрэг буюу орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээ ...тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохирын шугам бөглөрдөг, паар нь бууддаг, доголдлыг арилгаж өг гэж шаардахаар засч өгдөггүй... гэж тайлбарладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын *******-нд орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 43,312,500 төгрөгийг ******* *******-д төлж, төлбөр шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Халиун капитал *******-ийн 20******* оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *******/002 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, Далайван аудит *******, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-уудаас 20******* оны 11 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 926 дугаартай албан бичиг, 20******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 ******* албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч ийн худалдан авсан орон сууц нь сантехникийн шугам сүлжээний хувьд шаардлага хангахгүй, доголдолтой, уг доголдлыг засварлах зардалд 3,782,800 төгрөг шаардлагатай болох нь тогтоогдсон.
9. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэгч тал 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч т мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байна.
10. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн, 225.4.3-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэсэн үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, энэ талаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
11. Иймд нэхэмжлэгч ******* *******-ийн хариуцагч ийн эзэмшлээс өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7 хороолол ******* 2-р орц, 1 давхрын ******* ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
12. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан тул орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бүрэн төлсөн ч уг орон сууцны өмчлөгч болох эрхээ алдсан байна.
13. Хэдийгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж зааснаар хариуцагч доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй ч гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүргийг хариуцуулахаар нэхэмжлэгчид сөрөг шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.
14. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. , 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул нэхэмжлэгч ******* *******-с ийн байрны үнэнд шилжүүлсэн 61,875,000 төгрөгийг буцаан гаргуулж т олгож, ийн эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 8-р байрны 2-р орцны 1 давхрын 2 өрөө бүхий ******* ******* хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагч т даалгаж, хариуцагч ийн нэхэмжлэгч ******* *******-д холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 8-р байрны 2-р орцны 1 давхрын 2 өрөө бүхий ******* ******* хаягт байрлалтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны засварын зардал 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
15. Нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, хариуцагч ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан ийн эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 8-р байрны 2-р орцны 1 давхрын 2 өрөө бүхий ******* ******* хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч ******* *******-ийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагч т даалгаж, байрны үнэнд төлсөн 61,875,000 төгрөгийг хариуцагч т буцаан олгохыг нэхэмжлэгч ******* *******-д даалгаж, хариуцагч ийн нэхэмжлэгч ******* *******-д холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 8-р байрны 2-р орцны 1 давхрын 2 өрөө бүхий ******* ******* хаягт байрлалтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны засварын зардал 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,590 төгрөг, хариуцагч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ