Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2024/00129

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2024/00129

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 8-р баг, ******* 10-6 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЗЮ*******/,

Хариуцагч: ******* аймгийн сум, 5-р баг, 11-6 тоотод оршин суух, овогт ийн /РД:ЗА/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкны хадгаламжийн дансны нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй 139/2024/00083/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******

Хариуцагч Б. /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь Б.д хариуцуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкны хадгаламжийн дансны нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогтой ******* миний бие овогтой тай 2018 онд гэр бүл болж 6 жил амьдарсан. 2 хүүхэдтэй хүү Б., охин Б. нар 2022 онд төрсөн. Б. нь 2023 оноос өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болоод хамтран амьдарч байгаа. Цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй, хүү, охин хоёр маань надтай цуг амьдарч байгаа. Бид хамтран амьдардаг ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Биднийг тусдаа амьдарснаас хойш жилийн хугацаанд хүү, охин хоёр миний асран хамгаалалтанд байсан. Тийм учраас хүү Б., Б. нарын төрсөн эцэг болох Б.аас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн Б.ы Хас банкны Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг миний нэр дээр шилжүүлж хамтран эзэмшигч болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн сумын 5-р баг Хашаатад амьдран суудаг. овогтой миний бие иргэн ******* овогтой *******гийн хүсэлтийг зөвшөөрч Б., Б. нарын мөнгөн тэтгэмжийг төлөх болно. Миний бие Б. нь Улаанбаатар хотод барилгын салбар Байгууламж од ХХК-д ажлын 6 өдрөөр ажилладаг чөлөө зав бага олддог учир шүүх хуралдааныг чөлөөлж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны хадгаламжийн хадгаламж барьцаалсан зээл хийсэн учраас хугацаа хэрэгтэй байна гээд харилцан тохиролцож нэхэмжлэлээ багасгасан. 2 хүүхдийн тэтгэлгийг нэхэмжилж байна. Хүү Б. 3 настай, охин Б. ой 6 сартай. Хүүхдийн хадгаламжийн дансны нэр шилжүүлэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

4.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оноос Улаанбаатар хотод ажилласан. Хамгийн сүүлд 2023 оны 09 сард ирсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, Э.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн эмч Ө.Нямсүрэнгийн тодорхойлолт /хэргийн 5-6 хуудас/, Б.ы төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/ , Б.ы төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 16-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э.******* нь 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийн дансны нэр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь хадгаламжийн дансны нэр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2. Нэхэмжлэгч нь хүү Б., Б. нар нь миний асрамжид байгаа, эцэг Б.аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ. Шүүх нэхэмжлэгч Э.*******гийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

4.Хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай болж 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүү Б., 2022 оны 9 сарын 26-ны өдөр охин Б. нарыг төрүүлсэн, хүү Б., охин Б. нар нь эх Э.*******гийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүү Б., охин Б. нарт тэтгэлэг тогтоож эцэг Б.аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 10 сарын 16-ны өдөр төрсөн хүү овгийн ын /ЗК/, 2022 оны 09 сарын 26-нд төрсөн охин овогт ын /ЗЮ/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг овогт ийн /РД:ЗА/-аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Балжинянмаас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******