Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00150

 

     . аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч:  М овогт Ж.Л-ын

       ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Л,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь Ц.Н-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

        1.1. Ц.С 1963 онд төрсөн, 61 настай. 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гагнуурчны курс төгсөж анх У аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Ц.С 1981 оны 6 сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Нефть баазад гагнуурчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгээд 1984 оны 6 дугаар сараас 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймгийн Нефть баазад гагнуурчнаар ажиллаж, 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оныг дуустал аймгийн Барилга угсралтын трестэд засварчин, слесариар ажилласан байна. Барилга угсралтын трестэд ажиллаж байгаад 1987 оноос хойш 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл . аймгийн аймгийн нефть баазад гагнуурчнаар тасралтгүй ажиллаж байна. Ц.С 60 нас хүрсэн тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд баримт бичиг дутуугаас тэтгэвэртээ орж чадахгүй хохирч байна. Ц.С-ны ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдээгүй байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, мөн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул шүүхэд хандахыг Нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөсөн юм. Иймд Ц.С-г 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл . аймгийн Нефть баазад гагнуурчнаар, мөн баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал аймгийн Барилга угсралтын трестэд засварчин, слесариар, 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл аймгийн аймгийн Нефть баазад гагнуурчнаар тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү. Ц.С биеийн эрүүл мэндийн байдлаас болон байнга эмчилгээтэй Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон юм гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Л-ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, . аймгийн Татварын хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолт, итгэмжлэл, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 08/135 дугаар лавлагаа,  аймгийн Архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаартай тодорхойлолт,  аймгийн Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тодорхойлолт, Ц.С-ны хөдөлмөрийн дэвтэр, Ц.С-д Нефть баазын захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шагнасан диплом,  аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар Ажилд томилох тухай тушаал, аймгийн Архивын тасгаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан Ц.С-ны Барилга угрсалтын третэд 1985 оны 4-12, 1986 оны 3-8, 10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, . аймгийн Архивын тасгаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Ц.С-ныНефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Нефть импорт концерны . аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар Ажиллагсад чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хамт, Б.А-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нефть импорт концерний . аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар Ажил өөрчлөх тухай тушаал, . аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Т.З-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс . аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 154 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Б.А, Т.З нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Шүүхээс Ц.Н. аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, . аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, . аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, . аймгийн аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч Ц.С нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилт хийгдсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

       3. Ц.С нь 1963 онд . аймагт төрсөн ба 1981 оны 6 дугаар сарын 13-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цэргийн албанаас халагджээ.

. аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаар тодорхойлолтоор тус архив дахь . аймгийн Нефть баазын 1979, 1981, 1984 оны тушаалын баримтыг судалж үзэхэд Цэвээний Сонинтой холбоотой баримт гараагүй гэжээ. Өөрөөр хэлбэл, тус архивт . аймгийн Нефть баазын 1979,1981, 1984 оны тушаалын баримтууд хадгалагдаж байгаа боловч Ц.С-д холбогдох баримт гараагүй байна.

       . аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ц.Н БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт Ц.С 1980 онд жолооч мэргэжил эзэмшсэн, 1985 онд Барилга угсралтын трестэд жолоочоор ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

       4. Шүүхээс гэрч Б.А, Т.З нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.А Би 1979 онд цэргийн ирээд 9 дүгээр баазад засварчин хийж байсан. 1983 оноос эхлээд бензиний цистерний жолоочоор ажиллах болсон. Ц.С1979 оноос эхлэн нефть баазад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн. 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. 1985 он хүртэл гагнуурчнаар ажилласан. Энэ хугацаанд барилгад түр ажиллаад гарсан. 1987-1994 он хүртэл нефть баазад ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр . аймгийн Нефть баазад ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нефть импорт концерний . аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар Ажил өөрчлөх тухай тушаалаар, гэрч Т.З Би 1978-1984 он хүртэл 9 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. 1984-1988 он хүртэл барилга угсралтын трестэд сантехникч, 1988-1995 онд хүртэл жолоочоор тус тус ажилласан. Харин Ц.С 1985 онд намайг барилга угсралтын трестэд ажилд ороход бетон цехийн үйлдвэрт засварчин хийж байсан. 1988 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр . аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

       Ц.С нь . аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар Ажилд томилох тухай тушаалаар 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр . аймгийн Барилга угсралтын трестэд слесариар томилогджээ.

       . аймгийн Архивын тасгаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан Ц.Н Барилга угрсалтын третэд 1985 оны 4-12, 1986 оны 3-8, 10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

      Мөн . аймгийн Архивын тасгаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Ц.Н Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Нефть импорт концерний . аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар Ажиллагсад чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хамт ирүүлсэн ба тус тушаалын хавсралтын 48 дугаарт гагнуурчин Ц.С гэж бичигджээ. Шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нефть баазын захиргаанаас Ц.С-д олгосон диплом зэрэг бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай бөгөөд үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Нэхэмжлэгч Ц.С нь . аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, . аймгийн аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь . аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар Ажилд томилох тухай тушаал, . аймгийн Архивын тасгаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан Ц.Н Барилга угсралтын трестэд 1985 оны 4-12, 1986 оны 3-8, 10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Нефть баазын захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шагнасан диплом, . аймгийн Архивын тасгаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Ц.Н Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Нефть импорт концерний . аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар Ажиллагсад чөлөөлөх тухай тушаал, гэрч Б.А, Т.З нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

6. Харин нэхэмжлэгч Ц.С. аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, . аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ц.Н. аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, . аймгийн аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх . аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, . аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

       9. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь 1983 оны дэвтэр байх бөгөөд 1979 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилсон талаар бичигдсэн буюу нөхөж бичсэн байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мээрэн овогт Ц.С-ийн . аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал засварчин, слесариар, . аймгийн аймгийн Нефть баазад 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх . аймгийн Нефть баазад 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар, . аймгийн Нефть баазад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор . аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БОЛОР