Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/01856

 
 

 

 

 

 

 

 

 

 

       2024             04              09                                            184/ШШ2024/01856

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,146,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* *******тай ЗГ3615115294 тоот зээлийн гэрээ байгуулж 7,490,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Энэхүү цалингийн зээлийн гэрэнд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ3615115294-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар нэмэлтээр цалингийн зээл авсан. Дээрх зээлийн гэрээгээр 3615111489 тоот цалингийн харилцах дансыг барьцаалсан. Зээлдэгч ******* нь ЗГ3615115294, ЗГ3615115294-А тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүтэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч *******т холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 4,755,457.28 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 369,859.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,424.18 төгрөг, нийт 5,146,741 төгрөгийг гаргуулж "******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,146,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 646,741 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,146,741 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 646,741 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,146,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 646,741 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 48,648.93 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,297.86 төгрөгөөс 48,648.93 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                         ***