Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/79

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Улсын яллагч Т.Тунгалагтуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

Шүүгдэгч Э.*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

 Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** нарт холбогдох эрүүгийн 252100478034 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, айлд малчнаар ажилладаг, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны дугаар сарын 04-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дүгээр сарын 04-ний өдрийн 713 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: ЖЯ41238/ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт **************

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоот хашааны гадна хохирогч үл ялих зүйлээс маргалдаж, түүний баруун хөлийн шилбэ хэсэгт хутгаар зүсэж биед нь халдаж, эрүүл мэндэд нь "баруун шилбэний хатгагдсан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 06 дугаар сарын 2-ний өглөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт байрлах Монгол ардын намын байрны зүүн талын хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажууд хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогчийн биед хүзүү тойрсон зулгаралт, цээжний ард баруун доод хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 2-ний өглөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт байрлах Монгол ардын намын байрны зүүн талын хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажууд хохирогч Э.*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож хохирогчийн биед цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун 4-р хуруу, зүүн гарын 1-р хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх, баруун хацар шанаа, эрүүний баруун талын зураасан зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, миний буруу...” гэв.

           

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 цагийн орчим Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод байх эгч хашааны гадна талд хашаа будаад зогсож байсан юм. Тэгээд зогсож байтал баруун талаас нэг үл таних цагаан фудволктой залуу ирээд “таньж байна уу, чи надад 1 шил архи аваад өгчих” гэх зэргээр яриа өдөөд байсан. Би тухайн залууг танихгүй учир “би чамайг танихгүй, чи зүгээр цаашаа яв” гэж хэлсэн чинь газраас чулуу аваад над руу дайраад байсан тул би тухайн залууг түлхээд 2-3 удаа “чи зүгээр цаашаа яваа” гэж хэлсэн боловч явахгүй газраас авсан чулуугаараа намайг цохих гээд далайгаад байх үед нь би тухайн залууг түлхэх үед газарт унасан. Унахдаа миний хашаа будахдаа будаг онгойлгосон хутгыг гартаа аваад над руу дайрах үед нь би тухайн залууг шилэн хүзүүнээс нь гараараа доош дарахад миний баруун хөлийн шилбэний ар хэсэгт тухайн хутгаараа 1 удаа зүссэн. Тэгээд би тухайн залууг түлхээд эгчийнхээ гэр рүү ороод би хөлдөө хүнд хутгалуулчихлаа гэж хэлэхэд эгч цагдаа дуудсан. …Миний баруун хөлийн шилбэний ар хэсэгт хутгаар зүссэн тул би эмнэлгээр хоёр оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг зурагтай шар байрны тэнд 2 найзтайгаа архи уучихаад 18-1 цагийн үед ганцаараа Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хорооллоор ганцаараа эгчийнхээ гэр лүү явж байгаад хашааны гадаа будаг хийж байгаа залуутай таараад эхлээд тамхи асуусан  чинь тамхи байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би гадаа халуун байна хашааны чинь үүдэнд жоохон сууж байгаад явъя гэсэн чинь суулгахгүй наанаасаа яв гээд намайг хөөгөөд байсан. Тэгэхээр нь ямар сүртэй юм бэ гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд тухайн залуу намайг өөрөө түрүүлээд өшиглөхөөр нь миний уур хүрээд хашааны гадаа будаг хийж байсан савны хажууд байсан хутгыг аваад хөлийг нь зүсчихсэн. Тэгээд би тэндээс яваад уруудаад явж байхад нөгөө залуу араас машинтай ирээд байж байхад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. …Миний хувьд Вандан гэх залууд эмчилгээний төлбөр мөнгө өгсөн асуудал огт байхгүй. Гэхдээ манай ээжтэй уулзаад гэртээ засвар хийж байгаа тэрэнд туслаад өгчих юм бол гомдол санал байхгүй гэж байсан. Тэгээд манай ээж тэдний засварын ажилд нь туслаад тухайн залуу одоо гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

            “...Миний хувьд өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор тухайн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруутай үйлдэл дээрээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

 “...2025 оны 06 дугаар сарын 2-ний өглөө үүрээр найзуудтайгаа парк дээр архи ууж байгаад гэр лүүгээ явах гээд 1 дүгээр сургуулийн зүүн талд хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажууд ******* гээд нэг танихгүй ах надаас тамхи асуухаар нь байхгүй гээд цаашаа явж байхад намайг дахиж дуудаад миний гэдэс хэвлий рүү хутгаар зүссэн. Тэр үед миний гэдэснээс цус гараад байхаар нь нөгөө ******* ахтай барьцалдаад хоолойноос нь боогоод заамдаад авах үед үүссэн гэмтэл байх. Тэрнээс биш би тэр өвгөнийг түрүүлээд хоолойг нь боосон зүйл огт байхгүй. ...Намайг хутгалсны дараа зөрүүлээд ******* гэх хүнийг заамдаж аваад хоолойг нь боосон. Миний гэдэснээс цус гараад байхаар нь та намайг хутгалчихлаа гээд хоолойноос нь барьж аваад заамдсан. Тэрнээс биш би тухайн өвгөнтэй маргалдах муудах ямар нэг шалтаг шалтгаан байхгүй. ...Миний хувьд тухайн хүний яриад байгаа гар утсыг нь булаах үйлдэл огт гаргаагүй. Надаас тамхи асуухаар нь байхгүй гээд цаашаа явж байхад дахиж намайг дуудаад миний хэвлий хэсэгт хутгалсан. ...Миний хувьд гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/

 

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би аймгийн Замын үүд суманд ажиллаж амьдарч байгаад 2024 оны дугаар сард Дорнод аймагт ирсэн. Би айлын хашаанд гэрээ бариад ганцаараа амьдардаг юм. ...2025 оны 06 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед таньдаг дүү над руу залгаад намайг ирж аваад Хэрлэн номин худалдааны төв дээр хийх ажил байна гээд хамт явсан. Хэрлэн номин дээр байж байх үед манай нутгийн дүү над руу залгаад аймагт ирээд 2-3 хонож байна дээр байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Хэрлэн номин дээрх ажлаа дуусгаад намайг парк руу хүргэж өгөөд яваад өгсөн. Миний хувьд тай уулзахад манай нутгийн бас таньдаг дүү нар ирчихсэн байж байсан. Тэгээд бид хэд дөрвөөс тавуулаа нийлээд 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уугаад нэлээн согтсон. Би нөгөө хэдтэйгээ хамт явсан уу, салаад явсан уу гэдгээ мэдэхгүй, тасарчихсан байна лээ. Тэгээд миний хувьд ухаан санаа орж гараад нэг мэдсэн чинь Монгол ардын намын байрны зүүн талд хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажуу талд нэг нөхөр л миний утсыг булааж аваад би болохоор өвөөгийнхөө утсыг өгчих гээд маргалдаж байх шиг байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь нэг залуу миний дээр гарчихсан, миний хоолойг боосон. Тэгэхээр нь би яг амьсгал боогдоод ингээд хүний гарт алуулдаг юм байна гээд ухаан оров уу үгүй юу халаасандаа хуйнд хийчихсэн байсан хутгаа гэнэт санаад нөгөө залууг хутгаараа хатгасан гэдгээ санаад байна. Тэгээд л тэндээс яаж салсан, хаашаа явсан талаараа санахгүй байна. Өглөө 06 цагийн үед би ямартай ч модон дотор унтсан байсан. Тэгээд ухаан ороход миний гар утас, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, карт зэрэг эд зүйлс маань байгаагүй. Би өөрөө барилга дээр ажилдаг болохоор өглөө 07 цагаас ажил руугаа очоод ажлаа хийж байгаад хамт ажилдаг дүүгийнхээ утсаар өөрийнхөө утас руу залгуулсан чинь нэг эмэгтэй хүн авч байсан. Тэгэхээр нь би ахынхаа утсыг өгчих гэсэн чинь эмнэлэг дээр байна гэхээр нь өглөө үүрээр хүн хутгаар хатгасан гэдгээ санаад эмнэлэг рүү яваад очсон. Тэгэхэд нөгөө залуу эмчтэйгээ маргалдаад оёдол тавиулахгүй гэд байж байсан. Тэгээд цагдаа араас удаагүй ирсэн. ...Би барилга дээр ажилладаг, өдөр хоолонд орох үедээ талх, хиам иддэг болохоор биедээ хутга авч явж байсан. ...Тухайн хутга нь хаана байгааг мэдэхгүй байна. Ямартай ч өглөө модон дотор сэрэхэд миний хутга, утас, тэмдэглэлийн дэвтэр, карт гээд бүх зүйл маань байгаагүй. ...Миний хоолой тэр чигтээ хөндүүр байна. Би ч бас шүүх эмнэлэгт үзүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/

             “...Миний хувьд өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор тухайн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

            Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үедээ  миний хүзүү улайж бага зэргийн зулгарсан байсан. Одоо бол ямар нэг өвчин зовуурь огт байхгүй. …Миний хувьд өөртөө учирсан гэмтлээс болж айхтар эмчилгээний зардал төлбөр огт гараагүй. Харин нөгөө ******* гэх залуугийн эмчилгээний зардал, эм тариа, эмнэлэгт үзүүлсэн, шинэ хувцас аваарай гээд нийтдээ 500,000 төгрөгийг өгсөн байгаа. …Би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол өр төлбөр нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68/

 

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хэд хоног боолт хийлгэж байгаад шууд хөдөө яваад өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2025 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймагт ирсэн. …Ямар шалтгааны улмаас маргасан талаараа мэдэхгүй байна. Ямартай ч надаас тамхи асууж байсан. Би байхгүй гээд цаашаа явж байхад намайг дахиж дуудаад шууд үгийн зөрүүгүй хутгалсан. Тэрнээс биш би тэр өвгөнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй, хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй тийм хүн байгаа юм. …Тухайн үед миний хэвлий хэсэгт хутгалаад эмнэлэг дээр очоод 4 оёдол тавиулсан. Одоо айхтар өвдөж зовуурилаад байгаа зүйл байхгүй. Хаа нэг тэнгэр муухайрах үед хатгуулж өвддөг. …******* ах надад эмчилгээний зардал эм тариа аваарай гээд 553,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. …Би тухайн гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны өр төлбөр огт нэхэмжлэхгүй. …Надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 38 тоот дүгнэлтэд:

1. биед баруун шилбэний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн гэмтэл зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 388 тоот дүгнэлтэд:

1. ******* биед хүзүү, цээж, зүүн бугалганы зурагдсан зулгаралт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэжээ. /хх-ийн 32/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 34 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед хүзүү тойрсон зулгаралт, цээжний ард баруун доод хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 83/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 тоот дүгнэлтэд:

1. ******* биед цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун 4-р хуруу, зүүн гарын 1-р хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх, баруун хацар шанаа, эрүүний баруун талын зураасан зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 1-р хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 8/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 21, 77/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26, 0/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-65/

- Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэл /хх-ийн 73/

- Шүүгдэгч ******* хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112, 132-134/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135, 131/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 114-123, 125-130/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ээс гаргаж өгсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр төлсөн баримт зэрэг тухайн  хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.******* нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоот хашааны гадна хохирогч үл ялих зүйлээс маргалдаж, түүний баруун хөлийн шилбэ хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь "баруун шилбэний хатгагдсан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 06 дугаар сарын 2-ний өглөө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт байрлах Монгол ардын намын байрны зүүн талын хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажууд хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хүзүү тойрсон зулгаралт, цээжний ард баруун доод хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 2-ний өглөө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт байрлах Монгол ардын намын байрны зүүн талын хуучнаар 18 дугаар дэлгүүрийн хажууд хохирогч Э.*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож эрүүл мэндэд нь  цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун 4 дүгээр хуруу, зүүн гарын 1 дүгээр хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх, баруун хацар шанаа, эрүүний баруун талын зураасан зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч-хохирогч Э.*******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 38 тоот “ биед баруун шилбэний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн гэмтэл зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 34 тоот “*******ийн биед хүзүү тойрсон зулгаралт, цээжний ард баруун доод хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 тоот “******* биед цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун 4-р хуруу, зүүн гарын 1-р хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх, баруун хацар шанаа, эрүүний баруун талын зураасан зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээжний урд өвчүүний дунд хэсэг, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 1-р хуруу, хэвлийн урд ханын зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж овогт ******* *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* овогт **************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Хохирогч Л.Ванданд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, дараа нь хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч нар нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч Л.Вандан нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Э.*******ээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.******* нь эрүүл мэндийн даатгалын санд төлөх 102,060 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт **************ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Л.Вандан нь өөрт учирсан эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч Э.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.******* нь эрүүл мэндийн даатгалын санд төлөх 102,060 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Г.НАМУУНТУЯА