Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2024/00066

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... дугаар баг, Ориенталын ... тоотод оршин суух, ... овогт Г. Г /., утас ...../-гийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум .. дүгээр баг ..-р хэсэг, . ..дүгээр байрны . т...оотод оршин суух, З овогт Б.Н. /РД:..., утас ..../-д холбогдох

 

“10,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Х , нэхэмжлэгч Г.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т  /цахим/, Б.Г , хариуцагч Б.Н , хариуцагчийн өмгөөлөгч О.Үүрцайх, гэрч Б.С  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г  би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг ба бусдаас буюу Б.Ч-с санхүүгийн тусламж, дэмжлэг, зээл авч байгаагүй бөгөөд шударгаар хөдөлмөрлөж яваа иргэн юм. 2021 онд миний танил ах Г.Н а нь БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирэх цахилгаан шатны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөх хүсэлтийг тавьсан. 2021 оны 03 дугаар сард Г.Н  ахын бараа болох цахилгаан шат Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийн улсын хилээр гаргах шаардлагатай болсон. Миний бие Б.Н-ыг ачаа, барааны гаалийн бүрдүүлэлт хийж илгээдэг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гэдэг утгаар таньдаг байсан учир түүнийг гуйж бүрдүүлэлтийг хийж гаргуулахаар тохирсон. Б.Н  эхлээд Н-с татвар төлөх 12,500,000 төгрөгийг авчих тэр мөнгөнд багтаан гаалийн бүрдүүлэлтийг хийж гаргаж өгнө гэсэн тул би түүний хэлснээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Н-ын эзэмшлийн 5.... тоот данс руу 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг цахилгаан шатыг хавтан гэж мэдүүлсэн байсан боловч барааг буруу мэдүүлсэн гэдэг үндэслэлээр 93 хувь буюу гаалийн давхар хяналтаар орж бараагаа дахин үнэн зөвөөр мэдүүлж, гаалийн татварыг 100 хувь төлж, үнийн дүнгийн 50 хувиар торгууль тавиулчихлаа дахин барааны эзнээс 18,000,000 төгрөг авах шаардлагатай гэж хэлсэн. Б.Н-ын хэлсний дагуу миний бие Намжмаа ахаас дахин учир байдлыг тайлбарлан хэлж 18,000,000 төгрөгийг Б.Наранбатын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Нийт ачааны татварын мөнгө 30,500,000 төгрөгийг Б.Н  нь шилжүүлэн авсан боловч уг ачааг гаргаж өгөөгүй. Г.Н  ах өөрөө татварыг нь төлж ачаагаа авсан ба Наранбат нь тухайн үед дээр дурдсан гаалийн бүрдүүлэлт хийх 30,500,000 төгрөгийг надад болон Н  ахад буцаан өгөлгүй хохирол учруулсан. Б.Н  нь 2021 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны өдрүүдэд дансаа ашиглуулаач, данс руу чинь ах болон дүүгээс мөнгө орж ирнэ. Тоглоом тоглоод мөнгө олоод нөгөө хүний чинь мөнгийг гаргаж өгье гэсэн тул итгэж өөрийн дансыг хэлж өгсөн. Миний ХААН банкны "---" тоот дансруу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгөөр 2 удаа Б.Сайнбаяраас, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгөөр 1 удаа Б.Ч-с, нийт 30,500,000 төгрөг, мөн өдөр миний эзэмшлийн ...., ... гэх хоёр дугаарыг зээлийн газарт барьцаанд тавьж 10,000,000 төгрөгийг, миний дансанд байсан 2,000,000 төгрөгийг нийт 42,600,000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоход ашиглаж, миний данснаас бусдын данс руу шилжүүлүүлсэн. Дээрх мөнгийг Б.Наранбат нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 300,000 төгрөгийг тус бүр ".... Д.Д " тоот данс руу "Pongi" гэх утгатай, 2,000,000 төгрөгийг "5400516105-Б.Золбаяр" тоот данс руу "8" гэх утгатай, 10,000,000 төгрөгийг “5400516105-Б.Золбаяр” тоот данс руу "П ” гэх утгатай, "10,000,000 төгрөгийг картын гүйлгээ, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөгийг "....-Б.Энхбаяр" тоот данс руу "П ” гэх утгатай, 500,000 төгрөгийг картын гүйлгээ, 500,000 төгрөгийг картын гүйлгээ, 300,000 төгрөгийг картын гүйлгээгээр тус тус шилжүүлүүлсэн. Дээр дурдсан нийт 42,600,000 төгрөгийг бусдын буюу тоглоомын данс руу П  гэх өөрийн хоч, нэрээр шилжүүлсэн. Энэ бүх гүйлгээнүүд нь мөнгө орж ирсэн даруй болж байгаа ба дээрхи мөнгөний захиран зарцуулалтыг Б.Н т дур мэдэн хийсэн. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд Н  ахын цахилгаан шатны бүрдүүлэлт хийлгэхээр өгсөн 30,500,000 төгрөг, миний эзэмшлийн ....., ..... гэх хоёр дугаарыг зээлийн газарт барьцаанд тавьж авсан 10,000,000 төгрөгийг, дансанд байсныг авч ашигласан 2,000,000 төгрөгийг нийт 42,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос гадна бодитоор биелэгдэж дууссан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийдвэрт “...нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Б.Н-д Н  гэх хүний барааг хил, гаалиар гаргуулахын тулд өөрийн ХААН банкны ".......” дугаарын данснаас хариуцагч Б.Наранбатын ХААН банкны "......." дугаартай дансанд 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь Н  гэгчийн ачаа, барааг хил гаалиар гаргаж өгөөгүй, уг мөнгийг нэхэмжлэгч Г.Г-д эргүүлж өгөөгүй болох нь, мөн хариуцагч Б.Н  нь нэхэмжлэгчийн дансыг ашиглаж, мөрийтэй тоглох зорилгоор нэхэмжлэгчийн дансанд байсан 2,000,000 төгрөг, 68 зээлийн газраас нэхэмжлэгчээр зээл гаргуулж 10,000,000 төгрөг бүгд 12,000,000 төгрөгөөр тоглож үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хариуцагч Б.Н-с Г.Г-д ачааны төлбөрт 31,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тодорхойлолт, "Понги” гэх нэрээр шилжүүлсэн ...зэргээр тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Гэтэл иргэн Б.Ч  нь өөрийн төрсөн дүү болох Б.Н-ын хүсэлтийн дагуу миний дансаар дамжуулан өгсөн 10,500,000 төгрөгийг надад зээлсэн мэтээр худал хэлж, шүүхэд хандан уг мөнгөн хөрөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан ба тухайн шийдвэр биелэгдэж дууссан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу Б.Н-ын нэрийн өмнөөс түүний үүргийг Г.Г  миний бие биелүүлсэн тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд Б.Н-с үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г  шүүх хуралдаанд: “Намайг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н  дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө шилжүүлээд цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгө хожоод ачааны эзний мөнгийг гаргаж өгье гэсний дагуу би тухайн үед дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С-с 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгийг Ч-с миний ...... тоот дансанд орж ирсэн. Тэр мөнгө орж ирсэн даруйд Б.Н  мөрийтэй тоглоом тоглосон. Миний дансаар орж ирсэн боловч захиран зарцуулсан хүн нь Б.Н  өөрөө. Тэгээд дараа нь Н-ын ах Ч  нь намайг шүүхэд 10,500,000 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу тэр мөнгийг түрүү жилийн 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан. Тиймээс энэ мөнгийг Б.Н-с нэхэмжилж байгаа. Тухайн үед Б.Н  нь ах болон дүүгээсээ орж ирсэн 72,600,000 төгрөгөөр цахим мөрийтэй тоглоом тоглосон...” гэв.

 

 Хариуцагч Б.Н  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “... би иргэн Ганбаатарын Г-д ямарч өр төлбөр байхгүй 2002 оны 06 сарын 15-нд болсон шүүх хурлаар Гантуяагийн нэхэмжилсэн 42,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан үндэслэлгүй нэхэж байгаа нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү... Г.Г  шүүх, цагдаагийн байгууллагад худлаа хэлээд явж болдог гэж ойлголт авсан хүн байна лээ. Т өмгөөлөгч тэрийг нь өмгөөлөөд байхаар болно гэж бодоод байх шиг байна. Ямарч баримт байхгүй. 30,500,000 төгрөгийг Б.Н-ын данс руу шилжүүлээд, буцаагаад өгөхөөр иргэний шүүхээр шүүхдээд надаас гаргуулаад төлүүлдэг. Түүн дээрээ барьцаанд тавьсан дугаарын төлбөртэйгөө цуг төлүүлсэн. Ингээд бүх асуудал дуусчхаад байхад эргээд дахин дахин төлүүлээд байгаа учраас эргээд би Ч-р нэхэмжлүүлсэн. С-р мөн нэхэмжлүүлсэн. Ч-ын хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулсан. Давж заалдах шатны шүүхээр шийдвэр манай талд гарсан. Б.Н гэх хүний данс руу ямарч мөнгө шилжүүлээгүй, ямар ч гэрч байхгүй, баримт байхгүй, урдах хойдох хүний хэрэг яриад цагдаа, прокурор, шүүхийн толгойг эргүүлээд надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бүх зүйл баримттай, бүх зүйл хуультай... 10,500,000 төгрөгийг би үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр Ч  руу шилжүүлсэн бол Ч-аа нэхээч гэж хэлмээр байна. Яах гэж Ч  руу 10,500,000 төгрөг шилжүүлсэн юм бэ. Ч-аа нэх гэж хэлмээр байна... Одоо хүнд дансаа ашиглуулдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд тухайн үед 30,500,000 төгрөг миний данс руу хийгээд П  гэсэн нэрээр шилжүүлээд, тэгээд тэр мөнгөө өсгөе гэж миний нүдэн дээр тоглоод надаар заалгаж байгаад алдсан байж одоо юу яриад надаас нэхээд байгаа юм бэ... Анх 30,500,000 төгрөг орж ирээд Н-с Га  руу шилжээд Г  над руу шилжүүлээд, миний дансанд орж ирсэн мөнгийг Г гаалийн татвар төлье гэж хэлсэн. Нөгөөдөх нь хүрэхгүй шүү дээ гэхэд хоёулаа тоглоод өсгөөд төлчихье гээд алдчихсан мөнгө. Алдангуутаа буцаагаад шүүхээр яваад надаар төлүүлсэн. Тэгээд Г-н над руу шилжүүлсэн 30,500,000 төгрөгийг, зээлийн төвөөс авсан 10,000,000 төгрөг гээд нийт 42,500,000 төгрөгийг би төлчихсөн. Тэгэхээр С-с шилжүүлсэн 20,000,000 төгрөг, Ч-с шилжүүлсэн 10,500,000 төгрөгийг эргүүлж нэхэж авах нь зөв биз дээ... гэв.

 

Гэрч Б.С  шүүх хуралдаанд: “...Б.Н-ай садан төрлийн холбоотой тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Б.Н-д холбогдуулан 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг хариуцагч Б.Н-с гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, үлдэх 2,500,000 төгрөгний  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Г  нь иргэн Г.Н-йн БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирэх цахилгаан шатны гаалийн бүрдүүлэлтийг хийхээр Г.Н-с  12,500,000 төгрөг, 18,000,000 төгрөгөөр нийт 30,500,000 төгрөгийг авсан, уг мөнгийг Б.Н-р гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр өөрийн Хаан банкны .............. тоот дансаар Б.Н-тын Хаан банкны ..... тоот данс руу шилжүүлсэн,  мөн 68 зээлийн төвд 99994522, 99994622 гэсэн дугаарыг тавьж зээлсэн 10,000,000 төгрөг, өөрөөсөө зээлсэн 2,000,000 төгрөг нийт 42,500,000 төгрөгийг хариуцагч Б.Н-с гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 137/ШШ2022/00256 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Н-с 42,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч Б.Н  нь 137/ШШ2022/00256 дугаар шийдвэрийг биелүүлж 42,500,000 төгрөгийг Г.Г-д төлж барагдуулсан.

 

Нэхэмжлэгч Г.Г-н Хаан банкны 5990124045 тоот дансанд 2021 оны 04 сарын 06-ны өдөр Б.Ч-ын ..... тоот данснаас 10,500,000 төгрөг  “chinba” гэх утгатай шилжиж орсон.

 

Иргэн Б.Ч  нь уг 10,500,000 төгрөгийг Г.Г-с нэхэмжилснийг тус шүүх 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 137/ШШ2023/00131 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Б.Ч  эс зөвшөөрч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол гаргасан.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 202/МА2023/00022 дугаар магадлалаар 137/ШШ2023/00131 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Г-с 10,500,000 төгрөгийг гаргуулан Б.Ч-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч Г.Г  нь  202/МА2023/00022 дугаар магадлалыг биелүүлж Б.Ч-д 10,500,000 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Г  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2021 онд танил ах Г.Н-йн БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирэх цахилгаан шатны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөхийг би Б.Н-с гуйж, Б.Н бүрдүүлэлтийг хийхээр тохирсон... Намжмаа татвар төлөх 12,500,000 төгрөг, 18,000,000 төгрөг нийт 30,500,000 төгрөг өгснийг Б.Н-ын ............ тоот данс руу шилжүүлснийг Б.Н тоглоом тоглоод алдсан... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н  дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө шилжүүлээд цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгө хожоод ачааны эзний мөнгийг гаргаж өгье гэсний дагуу би тухайн үед дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.С-с 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ч-с 10,500,000 төгрөг, мөн өдөр миний ....... тоот дансанд орж ирсэн. Мөн миний эзэмшлийн ...., .2 хоёр ду..гаарыг 68 зээлийн газарт барьцаанд тавьж 10,000,000 төгрөгүүд миний дансанд орж ирснийг Б.Н  авч мөрийтэй тоглоом тоглосон... Б.Н-ын ах Б.Ч  нь 10,500,000 төгрөгийг надад зээлсэн гэж нэхэмжлэл гаргасныг шүүх миний дансанд орсон учраас надаас гаргуулж шийдвэрлэсэн. Ч-с орж ирсэн 10,500,000 төгрөгийг Б.Н  авсан учраас 10,500,000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ”...Н  гэж хүн Г.Г-ийн дансанд 30,500,000 төгрөг хийснийг Г.Г  миний данс руу хийж өөрөө тоглоом тоглож алдчихаад шүүхэд хандаж надаас гаргуулж авсан... Б.Ч  Г.Г-н дансанд 10,500,000 төгрөг хийснийг Г.Г  өөрөө надаар заалгуулж тоглоод алдсан...“ гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Г.Г- Хаан банкны :::........тоот дансны хуулгыг үзэхэд 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 10 цаг 22 минутад Б.Ч-н ....................... тоот данснаас 10,500,000 төгрөг  “chinba” гэх утгатай орлого орсон, мөн өдрөө 10 цаг 44 минутаас 12 цаг 11 минутын хооронд ...5, ... гэсэн утгатай 1,000,000, 520,000, 56,500, 10,000 гэсэн төгрөгийн зарлага гарч, мөн өдрийн 12 цаг 18 минутад ..... тоот данснаас 10,000,000 төгрөг “гантуяа” гэсэн утгатай орлого орсныг 12 цаг 37 минутад 18,000,000 төгрөгийг ................ тоот данс руу “п  ” гэсэн утгатай шилжүүлсэн, 13 цаг 41 минутад 500,000 төгрөгийн зарлага, 14 цаг 18 минутад ..................тоот данснаас 200,000 төгрөг “enhmagas tur zeelew” гэсэн утгатай орлого, 14 цаг 27 минутад 500,000 төгрөгийн зарлага, 15 цаг 37 минутад ....................... тоот данснаас 300,000 төгрөгийг орлого, 17 цаг 25 минутад 500,000 төгрөгийг зарлага гарсан байна. /хх-ийн 9-10х/

 

Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны зүйл болох 10,500,000 төгрөг Б.Ч-ын данснаас нэхэмжлэгч Г.Г-йн дансанд орсон. Уг мөнгөн дээр 10,000,000 төгрөг нэмэгдэж 18,000,000 төгрөгийг ...................... тоот тоглоомын данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г  нь “...миний бие нь нэг ч удаа тоглож үзээгүй” гэж, хариуцагч Б.Н  нь “...Г.Г  нь миний хаягаар өөрөө тоглоё гэж надаар заалгаж тоглосон. Өөрөө мөнгө шилжүүлсэн, понги гэж миний тоглоомын хаяг, понги гэж мөнгөө шилжүүлэхээр цэнэглэгддэг, өөр хүн орох боломжгүй...” гэж, мөн  Б.Ч-н нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Н  нь гэрчээр мэдүүлэхдээ “энэ мөнгөнд хамаагүй, Г.Га , Б.Ч  хоёрын асуудал” гэж мэдүүлсэн /хх-ийн 20-23х магадлалд/ атлаа шүүх хуралдаанд “Б.Ч , Б.С нар тухайн үед миний дансыг хариуцаж байсан. Б.Ч   нь миний төрсөн ах, Б.Сайнбаяр нь миний садан төрлийн хамаатан. Б.С-тай тухайн үед хамтарч ажиллаж байсан. Тэгээд тэр 2 миний ажил хийж байсан мөнгө шилжүүлдэг дансыг хариуцаж байсан... Б.Ч-н Г.Г-д шилжүүлсэн 10,500,000 төгрөг миний мөнгө гэж ойлгож болно...” гэж мэдүүлдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Г.Г , Б.Н-ын дансны хуулга болон бусад нотлох баримтуудаас дүгнэхэд  Г.Г  нь цахим мөрийтэй тоглоом тоглодог болох нь тогтоогдоогүй, харин Б.Н  нь цахим мөрийтэй тоглоом тоглодог, тоглоомны хаяг нь понги гэх нэршилтэй, “понги” гэх нэрээр цахим мөрийтэй тоглоомын данс руу мөнгө шилжүүлэхээр тоглох эрхтэй болдог, тухайн нэрээр өөр хүн тоглох боломжгүй гэх гэх тул Б.Ч  болон ..... тоот данснаас Г.Г  дансанд орсон нийт 20,500,000 төгрөгний 18,000,000 төгрөгөөр Б.Н  нь тоглосон, Б.Ч-с Г.Г-н дансанд орсон 10,500,000 төгрөг нь Б.Н -х бөгөөд Б.Н  нь өөрийнхөө мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Г  нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-с шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Г.Г  нь 18,000,000 төгрөгийг тоглоомны данс руу шилжүүлсэн бөгөөд ........................... тоот данснаас орсон 10,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 137/ШШ2022/00256 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгний хэсгийг хангаж, үлдэх 2,500,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 2,500,000 төгрөгийг Б.Н  нь тоглосон гэж үзэх үндэслэлгүй, 10,500,000 төгрөг нэхэмжлэгч Г.Г-н дансанд орсны дараа ..., ...... гэсэн утгатай 1,000,000, 520,000, 56,500, 10,000 гэсэн төгрөгийн зарлага гарсан, мөн картын шилжүүлгээр 500,000 төгрөгөөр 2 удаа, 300,000 төгрөгөөр нэг удаа тоглоомын данс руу хийсэн гэх боловч нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Г.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч Б.Н-с 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилсан бөгөөд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх талуудаас санал хүсэлт гаргах эсэх талаар асууж тодруулсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дуусах шатанд Г-г гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Н-с 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.

 

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ