Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2024/00089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн, ******* сум, ....... дүгээр баг, ******* дэх үйлдвэрийн бүсэд байрлах  “Цемент-Шохой” ХХК (................),

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, ******* дэх үйлдвэрийн бүсэд байрлах “.......................” ХХК-ийн (РД:..............) нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* аймгийн ******* сум, ...... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн ******* овогт *******ын *******т (РД:...................) холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн сургалтын зардал 5000,000 төгрөг,  алданги 1000,000 төгрөг нийт 6000,000 төгрөг гаргуулах, “” ХХК-ний фейсбүүк пейж хуудасны админ эрх, нууц үгийг “” ХХК-д  шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч: “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, “...........................” ХХК-ний  итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч (цахимаар) шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

“” ХХК, “.....................” ХХК-нь Г.*******т холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн сургалтын зардал 5000,000 төгрөг,  алданги 1000,000 төгрөг нийт 6000,000 төгрөг гаргуулах, “” ХХК-ний фейсбүүк, пейж хуудасны админ эрх, нууц үгийг “” ХХК-д  шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “” ТӨХК, “.....................” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"" ТӨХК-ийн зүгээс тус компанийн Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* овогтой *******тай "...................." ХХК-д суралцах 4 сарын зардал болох 5,000,000 /Таван сая/ төгрөгийг хариуцан төлөх, суралцагч Г.******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд сургалтаа амжилттай төгсөж, компанид 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар харилцан тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БГ/22/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.Хамтран ажиллах гэрээний дагуу "....................." ТӨХК-ийн охин компани болох "........................" ХХК-аас сургалтын төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "....................." ХХК-д шилжүүлэн өгсөн.

Гэвч Г.******* нь Ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасны улмаас "" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.5-д заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул талуудын хооронд байгуулагдсан "Хамтран ажиллах тухай" гэрээний 2.1-д заасны дагуу төлсөн сургалтын зардал, түүний алдангийг нөхөн төлүүлэх үндэслэл бий болсон.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3 "Сургуулиа амжилттай төгссөн ч компанид тогтвор суурьшилтай, үр өгөөжтэй 3-аас доошгүй жил ажиллаагүй, эсхүл ажилдаа тэнцэхгүй алдаа дутагдал гаргаж, Компанийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн болон өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тохиолдолд" компаниас төлсөн сургалтын төлбөрийн зардал болон компаниас төлсөн дүнгийн 20 хувьтай тэнцэх алдангийг компанид буцаан үл маргах журмаар төлөхөөр заасан байна.

Иргэн Г.******* нь 2010 оноос 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тус компанид ажилласан бөгөөд энэ хугацаанд буюу 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр "................" фэйсбүүк пейж хуудсыг анх "................" ХК" нэрээр нээж, фэйсбүүк хэрэглэгчдэд компанийн үйл ажиллагааны талаар мэдээллэх, ажилчдад хүргэх зорилгоор хөтөлж эхэлсэн ба фэйсбүүк пейж хуудсыг нээсний хувьд админ эрх, нууц үгийг эзэмшсээр ирсэн."................" ТӨХК-ийн Бизнес удирдлагын газар өөрийн эрх, чиг үүргийн хүрээнд компанийн өдөр тутмын албан ёсны мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны талаарх нийтлэлийг тус фейсвүүкийн пэйж хуудсаар дамжуулан өнөөдрийг хүртэл оруулан ашиглаж байна. Энэхүү  пейж хуудсыг Монгол Улсын фэйсбүүк хэрэглэгчид тэр дундаа ******* аймгийн ******* сумын ард иргэд нийтээрээ "..............." ТӨХК-ийн албан ёсны пейж хуудас гэж ойлгон компанийн талаарх албан ёсны мэдээ мэдээллийг өдөр тутам авч хэдийн заншсан. танилцуулах, мэдээллэх зорилгоор хөтөлдөг "........................." фэйсбүүк пейж хуудасны админ эрх, нууц үгийг компанид шилжүүлэн өгөхгүй төдийгүй бусад админ эрхтэй гишүүдийг дур мэдэн хасаж, компанийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээллийг фэйсбүүк пейж хуудсанд нийтэлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулж байна. Ажил олгогчийн зүгээс иргэн Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул төрийн өмчит компанийн нэрээр танигдсан, хөтлөгдөж байгаа албан ёсны фэйсбүүк пейж хуудасны админ эрх, нууц үгийг иргэн Г.******* эзэмших эрхгүй бөгөөд компани түүнээс шаардан авах үндэслэлтэй юм.Энэ талаар ажил олгогчийн зүгээс удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж ажилласан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 227.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Г.*******аас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БГ/22/05 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний 2.2, 2.2.3, 5.4 дэх заалтын дагуу "...................." ХХК-д суралцсан зардал болох 5.000.000 (таван сая) төгрөг, алданги 1,000,000 (нэг сая) төгрөг, нийт 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг гаргуулах болон компанийн албан ёсны фэйсбүүк пейж хуудасны админ эрх, нууц үгийг "......................" ТӨХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай компани нь Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан *******тай 2022 оны 2 сарын 24-ний өдөр БГ/22/05 дугаартай хамтран  ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Г.******* нь хотын академид  4 сарын сургалтад суралцаж, манай компаниас 4 сарын сургалтын төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

 Тус гэрээгээр ******* нь сургуулиа амжилттай төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд компанид тогтвор суурьшилтай ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөр болох 5,000,000 төгрөг, тухайн төлбөрийн алданги 20% буюу 1,000,000 төгрөгийг төлөхөөр буцаан манай компанид төлөхөөр харилцан тохиролцсон.

 Гэвч ******* нь 2023 оны 4 сарын 14-ний өдөр Б367 тушаалаар ХХК-аас сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Тус хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 1 жил 2 сарын хугацаанд компанид ажилласан.

 Гэрээнд зааснаар компанид 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаагүй. Иймд сургалтын төлбөр 5,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байгаа. Түүнчлэн манай компанийн “.......................” гэх фэйсбүүк пейж хуудасны админ эрх нь Г.*******ын нэр дээр Г.*******ын өөрийнх нь үндсэн сошиал хаяг дээр байгаа учраас админ эрхийг манай компанид шилжүүлж өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай компани нь тус ******* цемент, гэсэн веб хуудсыг ашиглахаа болиод шинээр веб хуудас ашиглаж байгаа учраас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Би “............” болон “...................” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөрийг “******* энержи дулаан“  компанийн данснаас төлсөн. Тухайн үед Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй холбоотойгоор  компанийн данс битүүмжлэгдсэн байсан учраас “............” компанийн төлбөрийг “.......................” компанийн дансаар дамжуулан  хийж байсан асуудал байдаг. Тийм учраас “******* энержи дулаан” компани нэхэмжлэгчээр орж ирсэн байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хамтран ажиллах гэрээний сургалтын төлбөр 5 сая төгрөг, түүний алданги гэж тодорхойлсон 1 сая төгрөгийг “..........................” ХХК-д олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.

Г.******* нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбарыг гаргасан. Гэхдээ сургалтын төлбөрийг төлөхгүй талаар тайлбарыг гаргаагүй хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Фэйсбүүк пэйж хуудасны админ эрх болон нууц үгийн талаар бас тусгайлсан тайлбар гаргаагүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байгаа. Шүүхэд гаргасан тайлбартаа сургалтын төлбөрийг дурдаад хөдөлмөрийн маргаан өөр журмаар шүүхээр шийдвэрлэгдэхээр явж байгаа тул нэхэмжлэлийг буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг тайлбаруудыг гаргасан байдаг.

 Нэхэмжлэлийн шаардлага дээр тусгайлсан маргаан байхгүй гэж ойлгогдохоор байгаа. Фэйсбүүк пэйж хуудасны хувьд өөрөө нээж ашигласан гэж байна. Гэвч энэ нь 2012 оноос хойш компанийн албан ёсны пэйж хуудас гэж Монгол орон даяар танигдсан пэйж хуудас байгаа. Тухайн үед ******* компанид ажиллаж байсан 2023 оны 4 сарын 14-нд чөлөөлөгдөх хүртлээ компанийн ажилтан байсан учраас тухайн пэйж хуудасны админ эрх, нууц үгийг ашиглаж мэдээлэл оруулдаг байсан нь Г.*******ын хувийн пэйж хуудас гэж үзэх үндэслэлгүй.

 Тиймээс пэйж хуудасны админ эрхийг ХХК-д шилжүүлэх үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар бол маргаагүй гэж ойлгож байна. Алдангийг 0,5%-аар тооцох, хоног бүр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар тооцдог. Гэтэл 20%-аар шууд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож байна. Татгалзалтай холбоотой хуулийн зохицуулалтыг тайлбарлая. Иргэний хуулийн 132 дугаар зүйлд анзыг тодорхойлсон. Анз нь алданги, торгууль гэсэн хэлбэртэй байдаг. Гэрээнд алданги гэж дурдчихсан байгаа болохоос биш торгуульд хамаарагдаад үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй буюу 5 сая төгрөгийн 50%-аас хэтрэхгүй байгаа учраас 1 сая төгрөг буюу 20% нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн.

 

 Иргэний хуульд анзын гэрээг бичгээр хийх зохицуулалт байдаг. Энэ нь бол хамтран ажиллах гэрээн дээр бичгээр анзын хэмжээг тодорхойлж өгсөн байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэхээр байна. Админ эрхийг одоо болтол өгөөгүй хэвээрээ байгаа.

 Админ эрхээрээ хандаж, хэзээ ч пэйж хуудсанд мэдээлэл оруулах боломжтой байгаа. Яг тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах үед админ эрхээрээ компанийн ажилчид ажил хаяж байна, Наранбаатар захирлыг огцруулахаар шаардлага тавьж байна гэхчлэн мэдээлэл оруулж байсан. Гэвч тухайн үед компанийн холбогдох инженер тухайн үйлдлийг таслан зогсоож байсан. Админ эрх одоогийн байдлаар огт компанийн нэр дээр шилжиж ирээгүй байгаа. Зөвхөн тухайн пэйж хуудас хуудас ашиглах тал дээр Г.******* хаалт хийх, хөндлөнгөөс оролцох үйлдэл нь зогссон байгаа. Тэрнээс биш админ эрх  шилжээгүй хэвээрээ байгаа. Тиймээс тухайн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага болох сургалтын төлбөр 5 сая төгрөг, түүний алданги 1 сая төгрөг, нийт 6 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Г.******* ажил олгогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ажиллах хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргасны улмаас гүйцэтгэх захирлын 2023 оны  4 сарын 13-ны өдрийн Б367 тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Г.******* тус шүүхэд хандан ажилд эргүүлэн тогтоолгох буюу гүйцэтгэх захирлын дээрх тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг.

Энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбоотойгоор энэхүү 6 сая төгрөг гаргуулах болон админ эрхийг шилжүүлэх үүргийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсний дараа энэхүү хэргийг шийдвэрлүүлье гэсэн байна. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу түдгэлзүүлсэн. Тус шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан. Шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хэргийг сэргээсэн. Иймд ажил олгогч ажилтан 2-ын хооронд байгуулагдсан байсан ажилтныг сургах буюу ажилтныг ажил олгогчийн зардлаар сургах, хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөр, түүний алдангийг нэхэмжилж байгаа.

Хамтран ажиллах гэрээгээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг барьж байгаа боловч агуулга нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 49.3 73.1 73.2-т заасны дагуу сургалтын зардлыг ажил олгогч гаргаад тухайн сургаж байгаа компанид сургалтын төлбөрийг шилжүүлж, ажилтныг сургах гэрээ байгаа. Ажилтан энэ гэрээний дагуу  сурна. Зардлыг ажил олгогчийн зүгээс төлөх үүрэгтэй. Үүний дараа ажилтан сургуулиа төгссөнөөс хойш тухайн байгууллагад 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана. Хэрвээ 3 жилээс өмнө ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болговол ажилтан нь ажил олгогчид дээрх сургалтын төлбөрийг алдангийн хамт төлнө гээд харилцан тохиролцчихсон. Хэрвээ гэрээнд заасан энэхүү заалтуудыг зөвшөөрөөгүй гэсэн бол тухайн үед гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлэх юм уу, тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эсвэл энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгатай байх ёстой байсан. Гэтэл энэхүү гэрээг хариуцагч хүлээн зөвшөөрөөд харилцан тохиролцоод байгуулчихсан. Гэрээ бол яг хууль гэсэн үг. Гэрээний 2.1-д нь төлбөрийг хариуцна гээд ажил олгогч төлбөрийг нь шилжүүлчихсэн. 2.2-оор гэрээгээ зөрчих юм бол компани өөрсдөө дангаараа цуцлаад 20%-тай тэнцэх алдангийг гаргуулна. Үүнд татгалзахгүй гээд гэрээнд гарын үсэг зурчихсан. 2.2.3-д заасны дагуу тогтвор суурьшилтай ажиллаагүй 3-аас доошгүй жил ажиллаагүй алдаа дутагдал гаргаад хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгочихсон. 2.3.3-д заасны дагуу өөрийн хүсэлтээр биш компанийн санаачилгаар ажлаас гарсан тул 5 сая төгрөгийг болон 1 сая төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 Иргэний хуулийн нэгэнт 476, Хөдөлмөрийн тухай хуулийг барьчихсан байгаа. Нэгэнт гэрээг зөрччихсөн, гэрээний дагуу хийсэн 3 жилийнхээ хугацаанд ажиллаагүй учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 227.1-д заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй учраас эргүүлээд мөнгөө нэхэж байгаа. Гэрээндээ тохиролцоод алданги төлнө гэчихсэн юм чинь Иргэний хуулийн 232.5-д заасны дагуу торгуулийнхаа мөнгө 1 сая төгрөгийг гэрээндээ тохирчихсон. Хариуцагчийн өгсөн өөрийнх нь 5 сарын 26-нд гаргасан тайлбараар 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Би ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг дээрээ гомдол гаргачихсан байгаа. Үүнийгээ шийдүүлсний дараа би энэ мөнгө төгрөгийг хэлэх эсэхийг шийднэ гэдэг агуулгатай хариу тайлбар өгсөн  Админ эрхийн талаар хариу тайлбар өгөөгүй учир энийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Яг энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариу тайлбар байхгүй байгаа. Тэгэхээр энэ админ нь эрхийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч байна гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар 5 сая төгрөгийг бол төлөх юм байна. 1 сая төгрөг дээр бол үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 232, Иргэний хуулийн 476 дугаар зүйл, өөрсдийнх нь байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.2.2, 3.3.3-д заасны дагуу нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрсдийнхөө админы эрхээ авъя хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ бол компанийн фэйсбүүк пэйж хаяг энэ дээр хувийн юм огт тавихгүй.

Г.*******ын хувийнх нь пэйж хуудас биш учраас админы эрх болон пэйж хуудасны нууц үгийг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: Миний үйлчлүүлэгч буюу Г.*******ын зүгээс 2023 оны 5 сарын 26-ны өдөр шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн. Бичгээр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. 2020 оны 10 сарын 14-ний өдрийн гэрээнд Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд заасны дагуу гэрээг байгуулсан. Гэтэл 476 дугаар зүйл хамтран ажиллах гэрээний зохицуулалт байдаг. Хамтран ажиллах гэрээ гэдэг нь 476.1-д зааснаар гэрээг 2 буюу түүнээс дээш хуулийн этгээд байгуулах бөгөөд ашиг олох болон бусад зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллана гээд хамтран ажиллаж байгаа талууд тал талаасаа хураамж нийлүүлнэ. Цуцалсны дараа ашиг алдагдлаа хэрхэн хуваарилах журмаа тусгасан байх ёстой. Энэ гэрээнд тийм юм байдаггүй. 5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа үндсэн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 476-480-аар зохицуулагдахгүй заалт байна.

Гэрээний 2.2 дугаар заалт байна. Компани дараах тохиолдолд энэхүү гэрээг дангаараа цуцалж, компаниас олгосон төлбөр дээр нэмж нийт төлсөн дүнгийн 20 хувьтай тэнцэх алдангийг гаргуулна гэж заасны дагуу 1 сая төгрөг нэхэмжилж байна. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаанд хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гээд заачихсан. Гэтэл энэ гэрээний заалт 20%-тай тэнцэх алдангийг хариуцагчаас гаргуулна гэсэн хуульд зааснаас илүү хэмжээгээр заачихсан байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 Энэ нь хүчин төгөлдөр бус байх тул 1 сая төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэл байхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 1 сая төгрөгийн төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна. Компанийн пэйж хуудасны админы эрхийг гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.******* нь админыхаа эрхийг Маркетингийн хэлтсийн дарга .................  өгчихсөн. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд тодорхой үнэлэлт хийчихсэн байж байна.

Хамтран ажиллах гэрээ бол үйлдвэрийн буюу ............... хувьцаат компанийн зүгээс өөрсдөө гаргаж өгсөн эдний стандарт гэрээ. Хамтран ажиллах гэрээн дээрээ торгууль гэж бичээгүй алданги гээд биччихсэн байхад энэ бол алданги биш, торгууль гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа нь буруу, үндэслэлгүй байна. Энд алданги гэж бичсэн бол алданги ярина. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд стандарт нөхцөлийг тайлбарлах гээд заачихсан байгаа. Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа нь ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч тал ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Тэгэхээр санал гаргаж байгаа тал нь ........................ ХХК. Саналыг хүлээж авч байгаа тал нь хариуцагч ******* байна.

 ... Админы эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй. ................... хувьцаат компани гэсэн пэйж хуудас нь хувьцаат компанийн өмч юм уу, үүнийг нотлох баримт болгосон баримт хэрэгт байхгүй гэж ойлгож байгаа.

 ******* өөрийнхөө үүсгэсэн пэйжийн эрхийг яахаараа ......... компанид шилжүүлэх үүрэгтэй юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Ямар хуулийн дагуу ямар үндэслэлээр пэйжийн админы эрхийг шилжүүлэх шаардлага гардаг юм гэдэг нь ойлгомжгүй байна. Ганчимэг гээд маркетингийн хэлтсийн даргад өгчихсөн гэдгийг надад ******* хэлсэн учир тайлбарлаад байгаа. Пэйж  шилжүүл гэж шаардаад байгаа үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй байх гэж үзэж байна.

Энэ пэйж хуудсыг ................. ХХК ямар нөхцөлөөр өөрийнх нь өмч гэж үзээд байгаа юм. Гэрээний өмч нь баталгаажчихсан юм уу, цемент шохой хувьцаат компаниас мөнгө гаргаад энэ пэйж хуудсыг байгуулчихсан юм уу. Өөрөө энийг өмчлөх, эзэмших эрхтэй гэдгээ эхэлж тогтоогоод дараа нь шаардах эрх үүсгэх ёстой. Гэтэл нийтэд тодорхой баримтыг манай өмч юм гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Админы эрхийг шилжүүлсэн, гэтэл заавал шүүхийн шийдвэрээр гаргуулна гээд байх юм. Шаардах эрх нь  хуульд нийцэхгүй байна. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл пэйж хуудастай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Г.*******аас админы эрхийг бид нар авна гэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ бол зах зээлийн нийгэмд байхгүй шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ биш гэсэн тайлбарыг өгч байна. Яагаад гэвэл тухайн үед гэрээ байгуулахад ажил олгогч буюу ажилтан 2-ын хооронд хийгдсэн гэрээ учраас энэ нь Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлийн дагуу гэрээ байгуулагдах ёстой болохоос биш Иргэний хуулийн 476 дугаар зүйл буюу ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулахгүйгээр гэрээ байгуулах хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Гэрээ маань өөрөө хуульд нийцэхгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл бол хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг учраас хүчин төгөлдөр бус хэлтэст тооцуулах тухай нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй. Хөдөлмөрийн харилцаа юм бол хөдөлмөрийн харилцаагаар энэ гэрээ байгуулагдсан гэж одоо тайлбарлаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 73.4-ийн заалт байна.  Алданги гэдэг нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5%-аас хэтрэхгүй байх ёстой. Тэгсэн чинь 20% алданги гаргуулна гэж биччихээд 20%-аар тооцож гаргуулна гээд байгаа нь хуульд нийцэхгүй. Нэгэнт стандарт гэрээ учраас 201-д заасны дагуу алданги гэсэн мөртлөө  торгууль гэж өөрсдөө тайлбарлаад байгаа. Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн хэм хэмжээний заалтууд хоорондоо зөрчилдсөн, эсвэл ойлгомжгүй байх юм бол ажилтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гээд Хөдөлмөрийн хуульдаа тодорхой заачихсан. Алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас энэ алдангийн заалтуудыг хангах үндэслэл байхгүй байна гэсэн өмнөх тайлбар хэвээрээ байна гэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн: Худалдаа хөгжлийн банкны “...............” ХК-наас Г.*******ын сургалтын төлбөр 5,000,000 төгрөг гэсэн мөнгөн шилжүүлгийн баримт, “...................” ТӨХК-ний итгэмжлэл, “......................” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 тоот “ ..................... сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БГ/22/05 тоот “Хамтран ажиллах гэрээ”, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “...................” ХК-ний дүрэм, “.....................” ХХК-ний дүрэм, хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, “......................” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №3 тоот “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай” тогтоол, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ......................... тоот шийдвэрийн хуулбар, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн ...................... тоот шүүгчийн захирамж,

Хариуцагч талаас ирүүлсэн: Г.*******ын хариу тайлбар, “................” ТӨХК-ний хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан хариу тайлбар, “......................” ТӨХК-ний хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ******* аймгийн ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гаргасан гомдол, ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 02/56 тоот “Маргаан шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь Хамтран ажиллах гэрээний  (цаашид гэрээ гэх) 2.2-д  алданги гэж заасныг  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль гэж ойлгоно, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227.1-д заасны дагуу хохирлоо нэхэмжилнэ гэж,

"........................" ТӨХК” пейж хуудас нь тус компани 2012 оноос хойш үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн тул компанийн эзэмшлийнх юм гэж тодорхойлов.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д  заасан гэрээ байгуулагдаагүй, мөн гэрээний 2.2-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6-д заасантай тохирохгүй,  "......................" ТӨХК” пейж хуудсыг Г.******* нээсэн тул түүний эзэмшлийнх юм гэж  тодорхойлов.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн  нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: “.....................” ТӨХК нь Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан  Г.*******тай харилцан тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БГ/22/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр ".................." ТӨХК нь Г.*******ын "................... ХХК-д суралцах 4 сарын зардал болох 5,000,000 /Таван сая/ төгрөгийг хариуцан төлөх үүргийг, суралцагч ажилтан Г.******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд сургалтаа амжилттай төгсөж, компанид 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээж, харилцан тохиролцжээ.

Хамтран ажиллах гэрээний дагуу "....................." ТӨХК-ийн охин компани болох ".........................." ХХК-аас сургалтын төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "...................." ХХК-д шилжүүлэн өгсөн.(х.х-ийн 7, 10-14-рт)

 Ажилтан Г.******* нь "..............." ХХК-д  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд суралцаж сургалтаа амжилттай төгссөн байна.

 Гэвч "..................." ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаартай тушаалаар Г.*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Хариуцагч Г.******* "................" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэл шүүхэд  гаргасан ба ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12-р сарын 14-ны өдрийн . ...............тоот шийдвэрээр ажилд эргүүлэн томилуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Г.******* “...................” ТӨХК-д Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “.....................” нэртэй  фейсвүүк пейж хуудсын админ эрх, нууц үгийг  эзэмшин хариуцан ажилладаг байсан байна.

Дээрх үйл баримтын талаар   талууд маргахгүй байна.

 Хууль зүйн дүгнэлт:

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн

73.1. Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.

73.2.Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.

73.3.Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж тус тус заажээ.

“........................” ТӨХК  Г.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БГ/22/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-д заасан хүрээнд ажил олгогч өөрийн зардлаар ажилтантай сургалтын нэмэлт нөхцлийг харилцан тохиролцож дагалдах гэрээ буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. (х.х-ийн 10-рт)

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан гэрээ нь ашиг олох зорилготой үйл ажиллагаа байна.

            “.....................” ХХК нь ашгийн төлөө байгууллага бөгөөд өөрийн компанийн мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өөрийн зардлаар ажилтнаа сургасан, мөн ажилтан нь компанийн зардлаар өөрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн нь аль алины ашиг олох зорилгод мөн хөдөлмөрийн хуульд нийцсэн  хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

Гэрээний 2.2 дугаар зүйлд “компани дараах тохиолдолд энэхүү гэрээг дангаараа цуцалж, компаниас гарсан төлбөр дээр нэмж нийт төлсөн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алдангийг суралцагчаас бүрэн гаргуулан авах эрхтэй. Үүнд:

 2.2.3-д “Сургуулиа амжилттай төгссөн ч компанид тогтвор суурьшилтай, үр өгөөжтэй 3-аас доошгүй жил ажиллаагүй, эсхүл ажилдаа тэнцэхгүй алдаа дутагдал гаргаж компанийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн болон өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тохиолдолд” гэжээ.

Хариуцагч Г.******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусах хүртэл 4 сарын хугацаанд сургалтаа амжилттай төгссөн ч "....................." ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээж ажлаас чөлөөлөгдсөн  тул 4 сарын сургалтын зардал 5000,000 төгрөгийг Гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.3-д  зааснаар “................ ТӨХК нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.

Компаниас гарсан төлбөр дээр нэмж нийт төлсөн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алданги гэж  1000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хувьд:

Гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу  "...................." ТӨХК  сургалтын төлбөр 5000,000 төгрөгийн 20 хувь болох 1000,000 төгрөгийг алдангид гаргуулахаар нэхэмжилж байна.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн

232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.

232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заажээ”

Гэрээний 2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан анзын алдангийн нөхцөлөөр хийгдсэн хэлцэл байна.

Торгууль нь тодорхой мөнгөн дүнгээр урьдчилан тохиролцсон, эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс талууд тохиролцсон хувь хэмжээгээр нэг удаа төлөгдөх шинжтэй байдаг бол алдангийн үр дүнг урьдчилан тодорхойлох боломжгүй, хоног тутамд нэмэгдэх үргэлжлэх шинжтэй байдаг.

Гэрээний 2.2-д  алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй тул  энэ шаардлагад холбогдох хэсэг үндэслэлгүй гэж дүгнэж  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .

 Нэхэмжлэгч талын алданги гэж нэхэмжилсэн 1 сая төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах саналын хувьд:

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэжээ.

Иймд хариуцагч Г.******* гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчээс гарсан зардал, орох байсан орлого нь нэг сая төгрөг гэж  тооцогдох баримт шүүхэд ирээгүй тул алданги гэж нэхэмжилсэн нэг сая төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан шаардах эрхтэй  хохирол гэж үзэх  хуулийн үндэслэлгүй байна.

  “....................” ХХК-ний фейсвүүк пейж хуудасны админ эрх, нууц үгийг “....................” ХХК-д  шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн хувьд:

.......................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  сургалтын төлбөрийг    "......................" ХХК-д олгоход татгалзахгүй гэсэн ба  "................" ХХК нь ....................... вэб хуудасны админ эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

“.................” ТӨХК”гэсэн фейсвүүк пейж хуудас нь 2012 оноос одоог хүртэл  тухай компанийн үйл ажиллагаандаа ашигладаг албан ёсны пейж хуудас байна.

 Хариуцагч Г.******* нь “” ТӨХК-д  ажиллаж байх хугацаандаа байгууллагаас олгосон эрхийн дагуу байгууллагын ашиг сонирхлын үүднээс  компанийн  үйл ажиллагаанд зориулан фейсвүүкийн  пейж хуудас нээж, админ эрхтэй байж нууц үгийг эзэмшин үйл ажиллагаа явуулж иржээ.

Дээрх байдал нь  “..................” ТӨХК” гэсэн  фейсбүүк хуудасны түүх, зохигчийн мэдүүлгээр нотлогдож байна. (х.х-ийн 42-рт)

 

 “......................” ТӨХК” гэсэн  пейж хуудас нь тухайн компанийн эзэмшилд байгаа боловч түүнийг эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд тус байгууллагаас халагдсан хариуцагч  Г.******* админ эрхтэй байгаа нь саад болж байгаа тул кибер аюулгүй байдлаа хамгаалах үүднээс тус фейсвүүк пейж хуудасны админ эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “...................” гэсэн  фейсвүүк пейж хуудасны админ эрхийг “...................” ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

 Тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн ................. тоот шүүгчийн захирамжаар Г.*******ын эд хөрөнгөнөөс 6,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, фейсбүүк пейж хуудас руу нэвтрэх өөрчлөлт оруулах, вэб хуудсыг ашиглан компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах зэрэг ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан болохыг дурдах нь зүйтэй.

"..................." ХХК нь ...................... вэб хуудасны админ эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр  фейсбүүк вэб хуудас нээсэн гэсэн шалтгаанаар татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож мөн хуулийн 59 дүгээр зүйлийн  59.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй болно.

                      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар “.................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.*******аас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр 94950 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид  гаргуулан “..................” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ  нь

             1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэг, Гэрээний 2.2, 2.2.3-д  зааснаар ***аас сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж “.......................” ХХК-д олгож, Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар "****" ХХК–ийн  ................... вэб хуудасны админ эрхийг шилжүүлж өгөхийг ***т даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1,  92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “...................” гэсэн фейсбүүк пейж хуудасны  админ эрхийг “....................” ХХК-д шилжүүлж өгөхийг Г.*******т даалгасугай.

            4.Тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн ................... тоот шүүгчийн захирамжаар Г.*******ын эд хөрөнгөнөөс 6,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, фейсбүүк, пейж хуудас руу нэвтрэх өөрчлөлт оруулах, вэб хуудсыг ашиглан компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах зэрэг ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад  “....................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар “....................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.*******аас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр 94950 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид  гаргуулан “.................” ХХК-д олгосугай.

            7.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА