Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/00172

 

2024             01               18                                  142/ШШ2024/00172     

 

МОНГОЛ УЫН НЭРИЙН ӨМНӨӨС                    

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** тоотод байрлах “Ф С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** байрлах “У т” ХХК-д холбогдох,

 34 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ф С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр У Т компанитай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд бид гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Манай байгууллагад урьдчилгаа 20,000,000 /хорин сая төгрөг/ шилжүүлсэн. Түүнээс хойш бид үлдэгдэл төлбөрөө нэхэж залгасан боловч захирал нягтлан нь утсаа авахгүй, оффис нь олдохгүй байна. Иймд “У Т ХХК”-аас үлдэгдэл төлбөр болох 34,000,000 / гучин дөрвөн сая төгрөг/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “У т” ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргасан зүйлгүй, тооцоо нийлсэн актаар 242 сая мкуб байгаа, хариуцагч талаас 2 сая төлсөн, үлдэгдэл төлбөр байгаа. 270 мкуб үүний 49,642,000 төгрөгөөс 29,642,000 төгрөг төлөх ёстой гэв.

3. Нэхэмжлэгчээс: Уын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, “Ф С” ХХК-ийн Уын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 23/04 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 4-8/, Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12/181 дугаартай галын лабораторийн сорилтын дүн хуулбар /хх-ийн 9-10/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн б/39 дугаартай итгэмжлэл /хх-ийн 28/, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 36/,

Хариуцагчаас: “У т” ХХК-ийн хуулийн этгээдийн Уын бүртгэлийн мэдээллийн хуулба /хх-ийн 52/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ф С ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “У Т” ХХК-тай хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний дагуу хөөсөнцөр хавтангаа нэхэмжлэгч нь нийлүүлж урьдчилгаа төлбөрт 20,000,000 /хорин сая төгрөг/ шилжүүлж үлдэгдэл төлбөр болох 34,000,000 / гучин дөрвөн сая төгрөг/-ийг “У Т” ХХК-иас нэхэмжилж байна гэж шаардлагаа тодорхойлдог.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын дунд хөөсөнцөр хавтан худалдах худалдан авах гэрээ байгуУан талаар маргахгүй харин нэхэмжлэгч тал 270 м3 хөөсөнцөр хавтан нийлүүлэхээс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 242 м3 нийлүүлсэн. Урьчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн үлдэх 29,642,000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.

 

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

“Ф С” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “У Т” ХХК-тай 270 м3 хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54.000.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож төлбөрөөс 20.000.000 төгрөгийн урьчилгааг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч  “У Т” ХХК нь 270 м3 хөөсөнцөр хавтан худалдан авахаар тохиолцсон. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 36/-ийг үндэслэл болгон хавтангаас  242 м3 нийлүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлснээс хойш үлдэх хөөсөнцөр хавтангаа нийлүүлсэн. Мөн тус хөөсөнцөр хавтан авсан барилгын ажил дууссан талаар  талууд маргадаггүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариуцагчийн “барилгын ажил дууссан, би дутсан дутаагүйг мэдэхгүй шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж оролцож байна, зарим зүйлийг нарийн мэдэхгүй байна гэдэг тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзалын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээж, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхийг эдэлдэг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан тохиолдолд өөрийн шаардлагыг нотлох үүрэг нэхэмжлэгчид шилжинэ.

Иймд “Ф С” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “У Т” ХХК-тай 270 м3 хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54.000.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож төлбөрөөс 20.000.000 төгрөгийн урьчилгааг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 23/04 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 34.000.000 төгрөгийг хариуцагч “У Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Ф С” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Уын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч “У Т” ХХК-иас гэрээний үүрэг 34.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Уын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Уын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч 327.950 төгрөгийг Уын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У Т” ХХК-иас Уын тэмдэгтийн хураамж 327.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ф С” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ДАГИЙМАА