Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00227

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/0022*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Л.******* холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээд айлаас ус алдаж манай гэрээр бүрэн ус нэвчиж багагүй хэмжээний хохирол учирсан. Ус алдсан айлаас тухайн хохиролыг барагдуулах тал дээр анх тохирсон болно. Гэвч хариуцагчийн зүгээс байрны засвар хийлгэх ажилчдын ажлын хөлс, бараа материалын үнээс болж тохиролцоонд хүрэхгүй, хохиролыг барагдуулахгүй хууль шүүхийн байгууллагаар яв гэж маргаан үүсгэдэг болно. Ус алдсанаас тогны монтаж бүхэлдээ усанд автаж манай тогийг тодорхойгүй хугацаанд салгасан.

Мэргэжлийн цахилгаанчин, ус сувгийн инженерүүдийн урьдчилсан дүгнэлтээр айл хоорондын хана нурааснаас манай хана руу ус нэвчиж ирсэн нь маш өндөр эрсдэлтэй цаашилбал байр цахилгааны масс авах магадлалтай гэснээс үүдэж байрнаасаа арга буюу нүүж 1******* хоног айлаар байрлаж энэ хугацааг ашиглан өөрсдийн хувийн зардлаар байрандаа засвар хийсэн. Тухайн үеийн нөхцөл байдал дээр тус дүүргийн Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар хохиролыг үнэлүүлсэн. Бид нэг байрны хөрш айлууд бөгөөд хэн нэгнийхээ мууг үзэхээс илүүтэй хүн чанар гаргаж нэг нэгэндээ учруулсан хохиролоо эв зүйгээр шийдвэрлэхийг анхнаасаа эрмэлзэж ирсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж заасны дагуу байрны засварт нийт гарсан 9 сая төгрөнөөс тухайн ус алдалтаас үүдэлтэй барилгын материалын үнэ болоод бусад зардлыг /Зам тээвэр, ажлын хөлс, гэр нүүлгэлтийн зардал, үнэлгээчний зардал, барилгын дагалдах материалын зардал... г.м/ хувь тэнцүүлэн *******,500,000 төгрөг нэхэмжилж, норсон бичиг баримт материал, хувцас зэргийн хохирлыг нэхэмжлээгүй болно. Түүнчлэн хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх үүргийг заасан бөгөөд уг хуулийн 15.1.12 дахь хэсэгт өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж заасан байна. Иймд хариуцагчаас нэхэмжлэлд дурьдсан хохиролыг төлөхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С. нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээд айлаас ус алдаж манай гэрээр ус нэвчиж хохирсон талаар нэхэмжлэл гаргажээ. Юуны өмнө тухайн өдөр болсон үйл явдлын бодит байдлын талаар товч дурдвал 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байтал хажуу айлын хүн утасдаж манай гэрээс ус алдаж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй эзгүй байсан бөгөөд гэрээс гарч явах үедээ ус, дулаан, цахилгаантай холбоотой техник хэрэгслүүдийн аюулгүй байдал, унтрааж, хаасан эсэхийг шалгаад гарсан юм. Гэтэл гэртээ дуудлагын дагуу яаралтай буцаж ирэхэд... манай 8 тоот байрны ванны өрөөний тоолуурын хог шүүгчийн винтил гэх сантехникийн эд ангийн толгой задарч, ус алдаж... байсан болно. Дээрх эвдрэл гэмтлээс шалтгаалан ус алдсан байдаг бөгөөд оршин суугч миний илт санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ус алдагдсан асуудал байхгүй байсан. Мөн түүнчлэн энэ үйл явдал болохоос 2 хоногийн өмнө Багануур-Ус сувгийн газраас Багануурын зар дээр "... шугамын зэв хөдлөх тул иргэд анхааралтай байх шаардлагатай байна..." гэсэн агуулга бүхий зар тавьсан байсан ба энэ манай гэрээс ус алдахад тус газрын шугамын завсар, үйлчилгээтэй холбоотой дээрх үйл ажиллагаа нөлөөлсөн болов уу гэж иргэн би бодож байна.

2.Гэвч дээрх оршин суугч бидний үйл ажиллагаанаас үл хамаарах нөхцөл байдал байгаа хэдий ч нэгэнт манай гэрээс ус алдаж доод давхарт оршин суудаг иргэний эд хөрөнгөд тодорхой хэмжээний хохирол учруулсан тул хохирлыг нь төлөх нь зүйтэй гэж үзэж уулзаж, тохиролцохоор уг оршин суугчтай ярилцсан, ус алдсаны дараа нэхэмжлэл гаргасан ******* тоот айлд орж үзэхэд уг айлын гал тогоо, том өрөө, коридорийн хэсгийн обойнууд энд тэндээ ховхорсон, тааз нь зарим хэсэгтээ шарласан..." байдалтай байсан бөгөөд тухайн үеийн байдлын талаар зургийг авсан байгаа. Ингээд уг айлтай ярилцаж тохиролцоод, засвар хийдэг өөрийн таньдаг хүнээ дуудаж уулзаад засварын зардлын талаар тодруулахад хотоос обой, замаск, шохой, имиульс зэрэг материалаа авахад 620.000 төгрөг, засварын хөлс нь 1.000.000 төгрөг болно гэсэн үнэлгээ хийсэн юм.

Гэтэл доод айл маань иж бүрэн засвар хийлгэх, шалны паркетуудыг шинээр бүрэн солиулах шаардлага тавьсан тул хоорондоо тохиролцож, ойлголцож чадалгүй салсан юм. Нэхэмжлэгч С. нь нэхэмжлэлдээ ус алдсан нь шалтгаан нь юунаас болсон талаар, орон сууцны конторт дуудлага өгсөн эсэх, орон сууцны контор, шугам сүлжээний газар, тэдний диспетчер хүлээн авсан эсэх, слесарь үзэж шалгаж тогтоосон эсэх талаар дурдаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хавсаргаагүй байгаа төдийгүй зүгээр л хэзээ, хаана авсан нь мэдэгдэхгүй, уг ус алдсан айлын зураг мөн эсэх нь ч тодорхойгүй баримтад үндэслэн ус алдаж хохирол учирсан гэж бичсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус нотлогдоогүй гэж үзэж болохоор байна. Мөн хариуцагчийн зүгээс тохиролцоонд орохгүй хохирлыг барагдуулахгүй, маргаан үүсгэдэг гэж нэхэмжлэлд бичсэн байна. Хэдийгээр хохирлыг төлөхийг хүлээн зевшөөрч байгаа боловч ус алдсанаас шалтгаалаагүй, орон сууцны засвар хийхгүй удсанаас шалтгаалан элэгдэж муудсан бүх зүйлийг нь бид хариуцан засварлах, засварт гаргасан гэх зардлыг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн Орон сууцны контор, шугам сүлжээний газар, тэдний диспетчер зэрэг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас ус алдсан шалтгааныг олж, тогтоогоод тэр айл нь манайх болохыг эргэлзээгүй тогтоосон тохиолдолд С. нь хохирол шаардаж болох юм. Иргэний хуулийн 228.1, 510.1-д зааснаар С. нь зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй боловч энэ хохирол нь бодитой байх шаардлагатай. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд ус алдсаны улмаас гаргасан зардлын хэмжээ бодитойгоор тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохирол Баярсайхан миний хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол түүнээс учирсан хохирлын хэмжээ хэд вэ гэдгийг нарийн тогтоох учиртай. Иргэний хуульд хохирол учрахаас өмнөх байдалд нь сэргээн өгөхөөр заасан байдаг тул олон жил засвар хийгээгүй айлын засварыг бүхэлд нь санхүүжүүлэн хохирол гараагүй өрөөнүүдийг засах, шалны паркетийг солих тооцоо гаргасан нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Сэлэнгэ Эстимэйт" ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын гаргасан Хохирлын үнэлгээний тайлан гэж баримт хавсаргасан байх боловч уг үнэлгээнд хариуцагчийн буруутай үйлдлийн талаар дүгнэлт байхгүй, бид оролцоогүй, зөвхөн нэг талын гаргасан баримтад үндэслэсэн тул шүүхээс нягталж үзэх шаардлагатай болов уу. Учир нь гал тогоо, гал тогооны хажуугийн жижиг өрөө гэх мэт олон өрөөнд засвар хийх зайлшгүй шаардлага байхгүй, зөвхөн ус алдсан тэр хэсэгт нь засвар хийгдэх хуультай байдаг. Тэгээд ч "Сэлэнгэ Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин нар манайд огт орж ирээгүй, манайхаас ус хэрхэн алдсныг тодорхойлоогүй байж манайхаас ус хаагуур, яаж гарсныг гэж дүгнэж чадахгүй шүү дээ.

"Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд гаргасан зардалд бүтэн орон сууцыг замаскдах, ханын цаасыг тэр чигээр нь солих, бүх өрөөний паркет шал солих зэрэг бүхэлд нь засвар хийх ажлын хөлс орсон уу эсхүл зөвхөн ус алдсан хэсгийг засварлах зардал орсон уу гэдгийг ойлгохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч С. нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулж 2,120,000 төгрөгийг хариуцагч Л.Баярсайханаас хүлээн авсан. Тус шүүхэд хянагдаж байгаа С.******* нэхэмжлэлтэй, иргэний хэргийн хариуцагч Л.Баярсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож барагдуулсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-т заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1******* цаг *******0 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.

Хариуцагч Л.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа С.******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Л.Баярсайхан миний бие 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1******* цаг *******0 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ мөнгийг төлсөн үндэслэлээр татгалзсан учраас миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн бэлэн мөнгөний баримт, хөрөнгийн хохиролын үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээ, Монрубин, Шинэ айл төв, Одкон, Монрубин зэрэг компанийн зарлагын баримтууд, 5*******500*******5*******82 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг, хариуцагчийн зүгээс хариу тайлбар зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж., Н., Ё. нарыг гэрчээр асуусан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаан товлон зарлагдсаны дараа талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 1,*******80,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,120,000 төгрөгийг хариуцагч Л.Баярсайхан нь төлж барагдуулан зохигчид эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нар шүүх хуралдааныг өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 2,120,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 48,8*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч зохигчид хоорондоо тохиролцон хохирлыг хариуцагч бэлэн мөнгөөр барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Боржигин овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 1,*******80,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 2,120,000 төгрөгийг хариуцагч Л.Баярсайхан төлж барагдуулан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 48,8*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар энэ шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА

 

ШҮҮГЧИД П.ЦЭЦЭГДУЛАМ

 

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ