Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/00344

 

2024             02               21                                  142/ШШ2024/00344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод давхарт байрлах “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, **** овогт А.А

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт Б.Ш нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 37 061 121 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А.А, Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч А.А, Б.Шнарт холбогдуулан зээлийн төлбөрт 37 061 121 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 2. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... “Т   ББСБ” нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот Зээлийн гэрээгээр А.Атай 6,375,000 /зургаан сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг сарын 2,8% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээгээр А.Атай 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай сарын хугацаатай гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Энэ хугацаанд харилцагчийн зээлийг төлөх, шүүхэд шилжүүлэхийг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа өгсөөр байсан.  Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

  1. ******* тоот хагт байршилтай, үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 18м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх,
  2. ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 860м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
  3. ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 694м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан

Мөн Фидуцийн гэрээний дагуу:

 ******* арлын дугаартай, *******  маркийн цагаан өнгөтэй ******* автомашин. Иймд хариуцагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот зээлийн гэрээний үүрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 1,746,440 төгрөг, үндсэн хүү 2,102,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 420,553 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээний үүрэг нь 13,147.869 төгрөг, үндсэн хүү 16,345,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,269,082 төгрөг, нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 37,061,121 /гучин долоон сая жаран мянга нэг зуун хорин нэг /төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан зээлийн гэрээ болон баталгаат ипотек, барьцааны гэрээ, мөн бизнес-автомашин худалдан авах зээлийн гэрээнийн зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 3.Хариуцагч А.А, Б.Шнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.А, Б.Шхамтран зээлдэгч бид “Т   ББСБ” ХХК-аас 6 375 000 төгрөг автомашины зээл 20 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг тус тус авсан. Зээлүүдийг хуваарийн дагуу төлж байтал А миний эцэг Х.Алгаа нь зүрхний хүнд өвчний улмаас Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт удаа дараа хагалгаанд орж аавыгаа сахиж эмчлүүлэхээр болсон. Гэтэл ковид 19 өвчин залгуулан гарч хөл хорио тавьж үйлчилгээний газруудыг хаасны улмаас орлогогүй болж төлж чадалгүй явсаар хөл хорио тавьсны дараа тус ББСБ-аас нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүгээс хасаж дахин шинээр хувиар гаргаж өгч тусална уу гэж удаа дараа хүссэн боловч зөвшилцөлд хүрэлгүй өдий хүрсэн. Одоо нэмэгдүүлсэн хүүг хасаж, үндсэн хүүгээс тодорхой хэмжээг хасаж төлөлтийн хувиар гаргаж төлөх, харилцан тохиролцох саналтай байна гэжээ.

 4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-ийн 2/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, нотариатын зардал төлсөн баримт /хх-ийн 5/, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7/, зээл эргэн төлөх хуваарь /хх-ийн 8/, баталгаат ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-12/, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-16/, 000639791 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17/, 000452976 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18/, 000393960 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19/, барьцаалбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /20-21/, бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 22-23/, барьцааны гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24-25/, зээл эргэн төлөх хуваарь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 26/, 128120430076 дугаартай Алгаа А зээл, хүүний тооцооны хуулбар /хх-ийн 27/, А.Аын Т   ББСБ-д хүсэлт, тайлбар /хх-ийн 29-31/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Т   ББСБ” нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот Зээлийн гэрээгээр А.Атай 6,375,000 /зургаан сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг сарын 2,8% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээгээр А.Атай 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай сарын хугацаатай гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

1.         ******* тоот хагт байршилтай, үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 18м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх,

2.         ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 860м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

3.         ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 694м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан

Мөн Фидуцийн гэрээний дагуу:

 ******* арлын дугаартай, *******  маркийн цагаан өнгөтэй ******* автомашин. Иймд хариуцагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот зээлийн гэрээний үүрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 1,746,440 төгрөг, үндсэн хүү 2,102,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 420,553 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээний үүрэг нь 13,147.869 төгрөг, үндсэн хүү 16,345,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,269,082 төгрөг, нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 37,061,121 /гучин долоон сая жаран мянга нэг зуун хорин нэг /төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан зээлийн гэрээ болон баталгаат ипотек, барьцааны гэрээ, мөн бизнес-автомашин худалдан авах зээлийн гэрээнийн зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарласан.... гэж шаардлагаа тодорхойлдог.

Хариуцагч А.А, Б.Шнар нь ...“Т   ББСБ” ХХК-аас 6 375 000 төгрөг автомашины зээл 20 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг тус тус авсан. ...ковид 19 өвчин залгуулан гарч хөл хорио тавьж үйлчилгээний газруудыг хаасны улмаас орлогогүй болж төлж чадалгүй явсаар хөл хорио тавьсны дараа тус ББСБ-аас нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүгээс хасаж дахин шинээр хувиар гаргаж өгч тусална уу гэж удаа дараа хүссэн боловч зөвшилцөлд хүрэлгүй өдий хүрсэн. Одоо нэмэгдүүлсэн хүүг хасаж, үндсэн хүүгээс тодорхой хэмжээг хасаж төлөлтийн хувиар гаргаж төлөх саналтай байна гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: ... Т ББСБ” нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот зээлийн гэрээгээр А.Атай 6,375,000 /зургаан сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг сарын 2,8% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот зээлийн гэрээгээр А.Атай 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай сарын хугацаатай гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

1.         ******* тоот хагт байршилтай, үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 18м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх,

2.         ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 860м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

3.         ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 694м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан

Мөн Фидуцийн гэрээний дагуу:

 ******* арлын дугаартай, ******* маркийн цагаан өнгөтэй ******* автомашин. Иймд хариуцагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот зээлийн гэрээний үүрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 1,746,440 төгрөг, үндсэн хүү 2,102,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 420,553 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээний үүрэг нь 13,147.869 төгрөг, үндсэн хүү 16,345,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,269,082 төгрөг, нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 37,061,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагчийг энэ эрхээр нь хангасан байдаг.

    4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128060420078 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 1,746,440 төгрөг, үндсэн хүү 2,102,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 420,553 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128120430076 тоот Зээлийн гэрээний үүрэг нь 13,147.869 төгрөг, үндсэн хүү 16,345,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,269,082 төгрөг, нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 37,061,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нар нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байсан ба хуваарийг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж тус тус хуульчилсан байдаг.

5. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгч нь гэрээнийхээ үүргээ зөрчсөн цаг хугацаанаас шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан ба энэ саналыг хариуцагч нар мөн гаргадаг байсныг талууд хэн аль нь зөвшөөрдөг. Иймээс үндсэн зээл 14,894,309 төгрөг, үндсэн хүү 18,448,176 төгрөг нийт 33,342,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т   ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 3,689,635 төгрөгийг нэхэмжлэгч нь хуульд заасан шаардах эрхээ алдсан байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 460 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 324 662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 224 дугаар зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Онхдууд овогт Алгаагийн А /ФА77060115/, Боржигон овогт Борхүүгийн Шнараас үндсэн зээл 14,894,309 төгрөг, үндсэн хүү 18,448,176 төгрөг нийт 33,342,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 689 635 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 460 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 324 662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА