Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

   Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Л.Цогтбаяр,

   Шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.П****ж, Ч*****н Б*******г нарт холбогдох эрүүгийн 2636000000066 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, М***н овогт Б****н П****ж,,

  Монгол Улсын иргэн, Т*****ь  овогт Ч******н Б*******г нар,

   Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.П********ж  нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Тээлийн 4 дүгээр багийн нутаг “***” гэдэг газрын ойгоос өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензины банктай, хар өнгийн хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг босоо мод унагаж, мөн унаанга ашиглан нийт 41 ширхэг, 4 метрийн урттай 5,818 м3 хэрэглээний мод бэлтгэсэн, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн М.Дамчаадоржийн эзэмшлийн Зил-131 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан тус сумын Тээлийн 4 дүгээр баг “****" гэх газраас Жаргалант сумын төв хүртэл тээвэрлэсэн,

мөн иргэн Ч.Б********т нэг бүрийг нь 28,000 төгрөгөөр тооцож, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан үйдлийн улмаас ойн экологи эдийн засагт 841,059 төгрөгийн шууд хохирол, 2,523,177 төгрөгийн хор уршиг учруулсан,

 Шүүгдэгч Ч.Б********г нь иргэн Б.П********н хууль бусаар бэлтгэсэн нийт 41 ширхэг, 4 метрийн урттай хэрэглээний модыг 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв ****** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн хөрөө рам дээрээ ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр нэг бүрийг нь 28,000 төгрөгөөр тооцож, нийт 1,148,000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэргийг  тус тус үйлдсэнд холбогдуулан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П********ж  нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Тээлийн 4 дүгээр багийн нутаг “*****” гэх  газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  12 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, мөн унаанга ашиглан нийт 41 ширхэг, 4 метрийн урттай 5,818 м3 хэрэглээний мод бэлтгэж, мөн бэлтгэсэн 41 ширхэг модыг нэг бүрийг нь 28,000 төгрөгөөр тооцож, иргэн Ч.Б********гт гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан борлуулж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 841,059 төгрөгийн хохирол, 2,523,177 төгрөгийн хор уршиг учруулсан,

 Шүүгдэгч Ч.Б********г нь 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.П********жийн зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  бэлтгэсэн нийт 41 ширхэг, 4 метрийн урттай хэрэглээний модыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв ***дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн хөрөө рам дээрээ ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр нэг бүрийг нь 28,000 төгрөгөөр тооцож, нийт 1,148,000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/, хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24 тал/, мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 тал/,  2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 28 тал/, 2026 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 27 тал/, мөрдөгчийн  2026 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 29-30 тал/, мөрдөгчийн  2026 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн  эд  мөрийн баримт хураан авах тухай санал /хх-ийн 31 тал/, 2026 оны  02 дугаар сарын 11-ны өдрийн 26 дугаартай  эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-33 тал/, мөрдөгчийн  2026 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн  эд  мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 34 тал/, иргэний нэхэмжлэгч  Б.Б********ны өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, гэрч М.Д*********н өгсөн мэдүүлэг /хх-ийн  44-45 тал/, Хөвсгөл аймгийн  Э*******р сумын сум дундын ойн ангийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 тал/, А******н ХХК-ний 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 925/915568 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-68 тал/, ЗИЛ-131 загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хх-ийн 114-115 тал/, Ч.Б********гийн *****дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 117-122 тал/, Байгаль экологид учирсан 2,523,177 төгрөгийн хохирол төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: / Төрийн сан дахь ******* тоот дансанд шилжүүлсэн 2026 оны 03 дугаар  сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 143 тал/ зэрэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Ч.Б********г, Б.П********ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 841,059 төгрөгийн шууд хохирол учирсан нь  Хөвсгөл аймгийн  ********сумын сум дундын ойн ангийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2,523,177  төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.П********ж нь байгаль экологид учирсан 2,523,177 төгрөгийн хохирол төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:******* / Төрийн сан дахь ******* тоот дансанд шилжүүлсэн 2026 оны 03 дугаар  сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 143 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

 Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.П********г  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.П*****г  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 12 ширхэг мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Ч.Б********гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч  нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч   Б.П********д сануулж шийдвэрлэв. 

  Иймд  шүүгдэгч Ч.Б********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.П********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.  

  Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

  Энэхүү хэргийн тухайд шүүгдэгч Б.П********н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 5.818 м3 мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, иргэн М.Д*******н эзэмшлийн 1985 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2012 онд орж ирсэн ЗИЛ-131 загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.П********н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензины банктай, хөр өнгийн цахилгаан хөрөө, шүүгдэгч Ч.Б********н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1,148,000 төгрөг зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор  байна.

  Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж  заасан байх тул прокурорын 2026 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.П********жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан   ЗИЛ-131 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөг,  гэмт хэрэг үйлдэж олсон 5.818 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 41 ширхэг  мод, шүүгдэгч Б.П*******н эзэмшлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензины банктай, хөр өнгийн цахилгаан хөрөө, шүүгдэгч Ч.Б********с гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1,148,000 төгрөг зэргийг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****гнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.П*******ж, Ч.Б********г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч М***н овогт Б****н П****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

   Шүүгдэгч Т*****ь  овогт Ч******н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд   тус тус тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Б****н П****г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч******н Б*******г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Б.П********г Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 12 (арван хоёр) ширхэг мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  Б.П********д сануулсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****г нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр  тус тус тогтоосугай.  

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П****ж, Ч.Б*****г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын  2026 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Б.П********н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ЗИЛ-131 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 5.818 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 41 ширхэг мод, шүүгдэгч Б.П********жийн эзэмшлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензины банктай, хөр өнгийн 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөө, шүүгдэгч Ч.Б********гаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1,148,000 (нэг сая нэг зуун дөчин найман мянга) төгрөг зэргийг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.П******ж, Ч.Б********г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.П*******ж, Ч.Б********г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН