Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01161

 

 

 

 

 

 

 

 

2024 03 12 182/ШШ2024/01161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* Бьюлдинг барилга, 7 дугаар давхарт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Шангри-Ла төв, 9 дүгээр давхар, 903 тоотод байрлах, ******* ******* ******* компани /Компанийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн байранд байрлах, Тавантол******* гой ХК /РД:5435528/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлуулж, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 874,855,741.26 төгрөг, хохирол 2,606,220,270.46 төгрөг, нийт 10,980,850,915.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлуулж, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хамтран нэхэмжлэгчид олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Б.Хишигбаатар, Э.Уянга, Д.Оюунтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* компани нь хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК (тухайн үеийн оноосон нэр Эм Эм И Кью ХХК) нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* Тавантолгой ХК-тай ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу ******* ******* ХХК нь гэрээнд заасан хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх, ******* Тавантолгой ХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Хариуцагчийн зүгээс дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төгрөгөөр төлөх боломжгүй болсон тул хөрс хуулалтын ажлын төлбөрийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 3.9-д заасны дагуу бүтээгдэхүүнээр буюу нүүрсээр төлөх саналыг тавьсан тул талууд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Төлбөр, тооцоо хийх тохиролцоо"-г байгуулан гүйцэтгэсэн ажлын төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулахаар тохиролцсон.

Мөн дээрх "Төлбөр, тооцоо хийх тохиролцоо-г хангаж ЕТТ-2019/863 дугаартай гэрээний төлбөрийг коксжих нүүрсээр барагдуулах зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ******* Тавантолгой ХК -худалдагч, ******* ******* ХХК -төлбөр хүлээн авагч, ******* ******* компани-худалдан авагч гэсэн гурван талт ЕТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу талууд дараах гол нөхцөлийг харилцан тохиролцсон болно.

Үүнд: 1. Худалдагч нь чанарын шаардлага хангасан 105,000 тонн коксжих нүүрсийг (нүүрсний үнэ болон долларын ханшнаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой) Хамтран нэхэмжлэгч нийлүүлэх, нүүрсний нийлүүлэлт, чанарын асуудлыг хариуцах ; 

2. Төлбөр хүлээн авагч нь худалдагчийн ЭТТ-2018/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр хүлээн авагчид төлөх төлбөр болох 40,059,654,297.84 төгрөгөөс (гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой) шилжүүлэн авсан нүүрсний үнийг суутган тооцох; 

3. Худалдан авагч нь нүүрсний төлбөрийг гэрээнд заасан Төлбөр хүлээн авагчийн дансанд шилжүүлэх. 

Гэвч ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагч талын нийлүүлсэн нүүрс нь тус гэрээний 4.1-т заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд хамтран нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангахгүй нүүрсийг цааш худалдах боломжгүй болсон тул манай компани одоог хүртэл хамтран нэхэмжлэгчээс нүүрсний төлбөрийг авч чадахгүй нөхцөлд хүрч, хохироод байна. Тодруулбал:

ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 4.1 дэх хэсэгт Худалдагч нь ТТ (Тавантолгой) ордоос олборлосон коксжих нүүрснээс Худалдан авагчид нийлүүлэх ба чанарын үзүүлэлт нь доорх хүснэгт 1-д заасан шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Seam

Ash (ad)

Moisture (ar)

Volatie matter (daf)

Sulphur (ad)

Index G(5:1)

IV

14.0 (+4/-1)

3.13 (+/-1.5)

28.2 (+3/-1)

0.72 (+0.3/-0.1)

81.0 (+/-8)

III

15.30 (+/-4)

3.7 (+/-1.5)

26.5 (+/-1.5)

0.8 (+0.4/-0.2)

75.0 (+/-7)

 

гэж заасан бөгөөд тус гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний чанарыг дээрх хүснэгтэд заасан үзүүлэлтийг хангасан байхаар тохиролцсон. Гэвч хариуцагчийн нийлүүлсэн нүүрс нь ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа нь SGS IMME MONGOLIA LLC-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *UC003261*, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *UC003210*, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *UC003253*, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *UC003482*, *UC003483* дугаартай лабораторийн шинжилгээ, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 643 дугаартай сорилын үр дүнгээр тус тус тогтоогдсон.

ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагчаас нийт 38,019.65 тонн нүүрсийг хамтран нэхэмжлэгчид нийлүүлсэн бөгөөд хамтран нэхэмжлэгч нь үүнээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолсон. Хариуцагчийн нийлүүлсэн нүүрс нь ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 4.1-д заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр батлагдаж байгаа тул нүүрс худалдан авагчдын зүгээс эхний татан авалтаас хойш дахин худалдан авалт хийгээгүй, авахгүй болохоо мэдэгдсэн, мөн тухайн шалтгаанаар зарим худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг бүрэн төлөөгүй байдалтай өнөөдрийг хүргээд байна. Тээвэрлэх явцад болон талбайд урт хугацаанд хадгалсантай холбоотойгоор тодорхой хэмжээний хорогдол үүсч, одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад, Рояал ассет ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд 15,570.1 тонн чанарын шаардлага хангаагүй нүүрс хадгалагдаж байна. Хамтран нэхэмжлэгч нь нүүрсний тээвэрлэлтийн зардалд 1,596,051,495 төгрөгийг гэрээт компаниудад шилжүүлсэн ба үүнээс талбайн үлдэгдэл 15,570.1 тонн нүүрстэй шууд хамааралтай тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалалтын хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийн хохирол учраад байна.

Хадгалагдаж байгаа 15,570.1 тонн нүүрсний үнийг ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 8.1 дэх хэсэг, тус гэрээг дүгнэсэн актад заасны дагуу тонн тутам 139.58 ам.доллар байхаар, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкны ханшаар 3,450.91 төгрөг байхаар тооцоход, нийт 7,499,774,904 төгрөг болж байна. дугаартай гэрээг дүгнэсэн актыг хавсаргав. Тус актыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нэхэмжлэгчийн зүгээс гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 4.2 дахь хэсэгт "Худалдагч нь энэ гэрээнд заасан нүүрсийг энэ гэрээний зүйл заалтуудын дагуу нийлүүлнэ...", 12.1 дэх хэсэгт "Худалдагч нь энэ гэрээнд заасан үнэ, чанар бүхий нүүрс нийлүүлэх үүрэг, хариуцлагыг гэрээний дагуу зохицуулахыг эрмэлзэнэ. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ." гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тус гэрээний 4.1 дэх хэсэгт тусгасан хүснэгтэд заасан чанарын шаардлагыг хангасан нүүрсийг нийлүүлэх, шаардлага хангаагүй нүүрсийг шаардлага хангасан нүүрсээр солих, нүүрсний чанараас шалтгаалсан хохирлыг арилгах зэрэг үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн нүүрс ЕТТ-2022/340 гэрээнд заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа талаар хариуцагчид 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн АБ-22/257 дугаартай албан бичиг болон 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн АБ-22/276 дугаартай албан бичгүүдээр хүргүүлж, чанарын үзүүлэлтийг нэмэгдүүлэх талаар шаардлага, хамтран ажиллах саналыг тавьсан. Хамтран нэхэмжлэгч нь мөн адил шаардлага, саналыг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл нүүрсний чанарыг гэрээнд заасан хэмжээнд нийцүүлэх, сайжруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан шаардлага хангасан нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

 

Хариуцагчийн дугаартай гэрээний дагуу нийлүүлсэн нүүрс нь тус гэрээний 4.1-т заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын зүгээс гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдон гарах үр дагаврыг нэхэмжлэхээс гадна нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас өөрт учирсан хохирол болон гэрээний алдангийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

 

-Алдангийн тухайд

Захиалагч болон гүйцэтгэгч нарын байгуулсан ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.11 дэх хэсэгт заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй болно. Гэвч захиалагч нь уг үүргээ биелүүлэлгүй төлбөр төлөх хугацааг хоцроосон тул ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй бөгөөд тус дүнгээр тооцон үзэхэд захиалагчийн 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд хоцроосон төлбөрөөс төлөх ёстой алдангийн дүн 874,855,741.26 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйл, ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу ЭТТ-2019/863 дугаартай гэрээний алдангид 874,855,741.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож өгнө үү.

 

Хохирлын тухайд

ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.11 дэх хэсэгт заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй болно. Гэвч захиалагч нь уг үүргээ биелүүлээгүй төлбөр төлөх хугацааг хоцроосонтой холбогдуулан гүйцэтгэгчид 2,606,220,270.46 төгрөгийн хүүгийн зардалд бий болсон.

Захиалагчийн зүгээс төлбөрийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн бол манай компанид тухайн хэмжээний хүүгийн зардал бий болохгүй байсан тул захиалагчийн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 3.11 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчид бий болсон хүүгийн зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчид учирсан хохиролд хамаарч байна. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т заасны дагуу 2,606,220,270.46 төгрөгийг ххариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.5.1, ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 3.4, 3.11, 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлуулах, Хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 874,855,741.26 төгрөг, хохирол 2,606,220,270.46 төгрөг, нийт 10,980,850,915.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хамтран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЕТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу хариуцагчийн нийлүүлсэн нүүрсний чанар нь гэрээнд заасан үзүүлэлтэд нийцээгүй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийлүүлсэн бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "******* Тавантолгой" ХК, ******* ******* ХХК, ******* ******* компаниудын хооронд байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах тухай ЕТТ-2022/340 дугаартай гэрээг цуцалж, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад, Рояал ассет ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд байгаа 15,570.1 тонн чанаргүй нүүрсийг өөрийн зардлаар татан авахыг хариуцагчид даалган, чанарын шаардлага хангаагүй нүүрсийг тээвэрлэх, хадгалахад ******* ******* компанийн гаргасан тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хамтран нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* Тавантолгой ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. ******* Тавантолгой ХК нь Эм Эм И Кью ХХК-тай (2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ ******* ******* ХХК болгож өөрчилсөн) 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Тус гэрээний 3.9-т "Захиалагч төлбөрийг төгрөгөөр төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчтэй тохиролцсоны үндсэн дээр (тухайн үеийн зах зээлийн ханшаар) бүтээгдэхүүнээр төлж болно гэж төлбөрийн зохицуулалтыг тохиролцсон болно.

Үүний дагуу, ******* ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төлбөр, тооцоо хийх тохиролцоо"-г байгуулж, тус тохиролцооны 2.3 дахь заалтад "Энд тохирсон төлбөр тооцоог "******* Тавантолгой" ХК нүүрсээр төлөх бөгөөд Гүйцэтгэгч тал нүүрс худалдан авагчийг нэрлэн заасны үндсэн дээр Нүүрс худалдах, худалдан авах гэрээг гурван тал байгуулна" гэж заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр "******* ******* ХХК, ******* ******* ******* компанитай ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан билээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэсэн зарчмыг баримтлан гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан.

"Эм Эм И Кью" ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэх актыг баталгаажуулсан.

 

Хоёр. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээнд худалдагчаар "******* Тавантолгой" ХК, худалдан авагчаар ******* ******* компани, төлбөр хүлээн авагчаар "******* *******" ХХК гэсэн 3 талт гэрээ болно.

Тус гэрээгээр 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 95,3 тэрбум төгрөгийн хийж гүйцэтгэсэн уулын ажлын төлбөрийн 40,05 тэрбум төгрөгийг, 105,000 тонн коксжих нүүрсээр төлөх, нийлүүлэх цэг нь Уурхайн ам агуулах гэсэн нөхцлийг талууд хүлээн зөвшөөрч, байгуулсан.

"******* Тавантолгой ХК-ийн "Уурхайн ам" нөхцөлөөр байгуулсан гэрээ нь үүсгэсэн нүүрсний овоолгоос, гэрээнд заасан ачилтын хуваарийн дагуу худалдан авагчийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх үүрэг хүлээж, ачилтыг хийснээрээ нүүрсний өмчлөл тухайн компанид шилжиж, Иргэнийн хуулийн 248 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагч ******* ******* компани эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.

"******* Тавантолгой ХК нүүрсний овоолгыг үүсгэхдээ Уурхайн нүүрсний агуулахын менежментийн журам 5-ын 4.5-д зааснаар төрөлжүүлж, ангилан овоолгыг үүсгэн "Овоолго үүсгсэн тухай акт"-ыг үйлддэг бөгөөд тус актын Хавсралт 2-р үүссэн овоолго бүрийн нүүрсний чанарын дундаж үзүүлэлтийг баталгаажуулдаг болно.

 

Гурав. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдреес 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах дугаар бүхий коксжих нүүрсний овоолгоос нийт 38,019 тонн коксжих нүүрсийг худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд ачсан байна. Үүнд:

1. WSP-11-1со(1) дугаартай нүүрс овоолгоос 2022 оны 5 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд 1,406.1 тонныг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 2,247.5 тонныг;

2. WSP-9-1со(2) дугаартай нүүрс овоолгоос 2022 оны 6 дугаар сарын 06-12-ны өдрийн хооронд 1,607.2 тонныг, 2022 оны 6 дугаар сарын 13-19-ний өдрийн хооронд 2,041.8 тонныг, 2022 оны 6 дугаар сарын 20-26-ны өдрийн хооронд 3,599.5 тонныг;

3. WSP-2со(1) дугаартай нүүрс овоолгоос 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 8,114.8 тонныг, 2022 оны 7 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд 6,044.5 тонныг;

4. WЅР-17со(1) дугаартай нүүрс овоолгоос 2022 оны 7 дугаар сарын 11-17-ны өдрийн хооронд 4,384 тонныг, 2022 оны 7 дугаар сарын 18-24-ний өдрийн хооронд 8,574.1 тонныг тус тус ачсан болно.

 

ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 5,060,570.31 ам.долларын үнийн дүн бүхий 38,019.6 тонн коксжих (coking coal) нүүрс нийлүүлсэн болохыг харилцан баталж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Тооцоо нийлсэн акт"-ыг гэрээний талууд баталгаажуулсан болно.

Тус гэрээний 4.1 дэх заалтаар Тавантолгой ордын III болон IV давхрагын коксжих нүүрсний дараах чанарын үзүүлэлт бүхий коксжих нүүрсний худалдахаар тохирсон.

 

Давхрага

Чанарын үзүүлэлт, харьцуулах хэмжээ

 

Үнслэг (Ash)

Чийглэг (Ar)

Дэгдэмхий бодис (Daf)

Нийт хүхэр (ad)

G индекс

(коксжих чанар)

IY

14.0 (+4/-1)

3.13 (+/-1.5)

28.2 (+3/-1)

0.72(+0.3/-0.1)

81.0 (+/-8)

III

15.30 (+/-4)

3.7 (+/-1.5)

26.5(+/-1.5)

0.8(+0.4/-0.2)

75.0 (+/-7)

 

"******* Тавантолгой ХК нь Салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/188 дугаартай тушаалаар батлагдсан Нүүрсэнд дээжлэлт хийх зааврын дагуу дээрх дурдсан овоолгуудаас дээж авч, ачилтын үеийн нүүрсний шинжилгээг тухай бүр гэрээт "ALS GROUP" ХХК-ийн лабораторийн шинжилгээнд өгч байсан болно. Дээрх шинжилгээний хариуг нэгтгэсэн нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгтээс харахад коксжих нүүрсний гол үзүүлэлт болох G индекс болон бусад үзүүлэлтүүд гэрээнд заасан хэмжээнд байсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан биет байдлыг доголдолгүй бүтээгдэхүүнийг Уурхайн амнаас худалдсан болно. 

Түүнчлэн, гэрээний дагуу худалдсан коксжих нүүрс нь Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал МNS6457:2022 Монгол Улсын Стандартын 2-р хүснэгтийн Чулуун нүүрс төрлийн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсний бүлэгт хамаарах бөгөөд тус стандартад заасан чанарын үзүүлэлтүүдийг хангаж байсан болно. 

 

Дөрөв. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.3.4-т нүүрсний чанарын талаар маргаан үүсвэл 3 дахь дээжийг авч, талуудын сонгосон хөндлөнгийн лабораторид хийлгэж, маргааныг эцэслэнэ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 

Гэвч "******* *******" ХХК-иас нүүрсний чанарын тухай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн ******* Тавантолгой ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзоригт гэж хаягласан албан бичиг нь ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу хамгийн сүүлд ачилт хийсэн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2-3-н сарын дараа хандсан байх бөгөөд "******* Тавантолгой" ХК нь журмын дагуу дагуу тухайн дээжийг 30 хоногийн турш хадгалах үүрэгтэй болно. 

******* ******* компанийн ирүүлсэн шинжилгээний үр дүн нь уурхайн бүс дотор дээжлэлтийн "******* Тавантолгой" ХК-тай хамтран гүйцэтгээгүй нь тухайн шинжилгээний хариуг манай талаас нийлүүлсэн нүүрс болохыг нотлох боломжгүй бөгөөд шинжилгээний үр дүнгээс харахад үнслэгийн үзүүлэлт өндөр, коксжих чанарын үзүүлэлт бага байгаа зэрэг нь тухайн нүүрс бохирдсон, дээжлэлтийн арга аргачлалд алдаа гарсан байх магадлалтай байна.

Үүнээс гадна, ******* ******* компани нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт"-ыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо нийлэхгүй байж болох байсан, түүнчлэн нүүрсний чанарын маргаантай нөхцөл байдал илэрвэл 30 хоногийн дотор хөндлөнгийн лабораторид шинжлүүлж, шалгуулсны дараа нүүрсээ хүлээн авч болох байсан бөгөөд нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ алдсан гэж үзэж байна.

Иймээс, "******* Тавантолгой ХК нь ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн доголдолгүй бүтээгдэхүүнийг "Уурхайн ам" нөхцөлөөр худалдсан бөгөөд тус гэрээний хэрэгжилтийн явцад цуцлах үндэслэл бүхий нөхцөл байдал үүсээгүй, гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болж, талууд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцоо нийлэх актыг баталгаажуулсан тул гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлгүй, нэгэнт дуусгавар болсон гэрээний харилцаа юм.

Уурхайн ам нөхцөлтэй гэрээ байгуулсан тохиолдолд бүх эрсдэлийг Худалдан авагч хариуцна гэж ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний 3.2-т заасны дагуу тохиролцсон тул нүүрсийг татан авахыг даалгаж, учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь худалдагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, ачилтыг хийсэн байхад одоо ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно.

ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэг хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн актыг үйлдэж, 215,6 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог дуусгавар болгож, гэрээний үүрэг дуусгавар болсныг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байхад, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-11-20/,

Эм Эм И Кью ХХК-ийн нэрийг ******* ******* ХХК өөрчилсөн лавлагаа /хх-21/, 2022.05.09 өдөр байгуулагдсан "Нүүрс худалдах, худалдан авах тухай" 2022/340 дугаартай гэрээний хуулбар /хх-22-43/; ******* ******* ХХК-ийн "*******-Тавантолгой" ХК-д шаардлага, санал хүргүүлсэн 2022.09.26-ны өдрийн АБ-22/257, 2022.10.24 өдрийн АБ-22/276 дугаартай албан бичгийн хуулбар /хх-44-45/, SGS IMME MONGOLIA LLC-ийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн *UC003261*, 2022.07.19 өдрийн *UC003210*, 2022.07.31 өдрийн *UC003253*, 2022 оны 09 сарын 02-ны өдрийн *UC003482*, *UC003483* дугаартай лабораторийн шинжилгээ англи болон монгол дээр /хх-46-104/, "*******-Тавантолгой ХК болон Эм Эм И Кью" ХХК нарын хооронд байгуулагдсан ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, түүнд өөрчлөлт оруулах тухай ЭТТ-2019/863-02 дугаартай гэрээний хуулбар /хх-105-191/, Монблак лимитед компанийн гэрчилгээний хуулбар /хх-193-195/,Монблак лимитед компанийн гэрчилгээний баталгаат орчуулга /хх-196-198/, төлбөрийн баримтууд /хх-199-209/, Монблак лимитед компанийн "Хайширхаус Ложистик" ХХК-тай 2022.06.27 өдөр байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-210-215/, Монблак лимитед компанийн "Бүрэн Минж Транс" ХХК-тай 2022.05.27 өдөр байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-216-221/, Монблак лимитед компанийн "Транс Эйшн Роуд" ХХК-тай 2022.06.24 өдөр байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-222-227/, Монблак лимитед компанийн "Хүн Эрдэнэ Хөгжил" ХХК-тай 2022.06.13 өдөр байгуулсан Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-228-233/, Монблак лимитед компанийн "Рояал Ассет" ХХК-тай 2022.05.27-ны өдөр байгуулсан Түүхий нүүрс хадгалах гэрээний хуулбар /хх-234-239/, SGS IMME MONGOLIA LLC-ийн *UC003210*, *UC003261*, *UC003253*, -UC003483*, *UC003482* дугаартай лабораторийн шинжилгээний хариу /2хх-119-136/, Монблак лимитед компанийн 2022.09.23-ны өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичиг ,Монблак лимитед компанийн 2022.10.21-ний өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичиг /2хх-137-138/, 2022.09.12-ны өдрийн АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораториын Сорилтын тайлан /2хх-139/, Пүүний баримт /3хх-1-250/, /4хх-1-79/, Монблак лимитед компанийн 2023.09.18 өдрийн Нүүрсний чанарын тухай албан бичиг /4хх-229-230/, Монблак лимитед компанид 2023.12.31 өдөр ирүүлсэн "Рояал Ассет" ХХК-ийн нэхэмжлэлийн хуулбар /4хх-231/,  SGS IMME MONGOLIA LLC-ийн *UC004832* дугаартай лабораторийн шинжилгээний хариу /4хх-232-238/, "Транс Эйшн Роуд ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Нүүрс тээвэрлэлтийн тухай албан бичиг /4хх-239/, "******* *******" ХХК-ийн Голомт банк, Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан гэрээний хуулбар, дансны хуулга, албан бичиг /4хх-240-248/, /5хх-1-34/, "Рояал Ассет" ХХК-ийн талбайгаас "Ачилтийн мэдээ-ний баримтууд, "Рояал Ассет" ХХК-ийн талбайд Буулгалтын мэдээ-ний баримтууд /5хх-35-242/, /6хх-1-186/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* Тавантолгой ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-7/, Засгийн газрын 2022.10.16-ны өдрийн 385 дугаар тогтоолын хуулбар /2хх-8/, "******* Тавантолгой ХК-ийн ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ" /2хх-9-23/, "******* Тавантолгой ХК-ийн ЭТТ-2022/340 дугаартай 2022.05.09-ний өдрийн "******* *******", "Монблак лимитед" компанитай байгуулсан "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" /2хх-25-37/, "******* Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.08.04-ний өдрийн А/477 тушаалаар батлагдсан "Уурхайн нүүрсний агуулахын менежментийн журам" /2хх-38-46/, Цанхийн баруун уурхайн агуулах дахь коксжих нүүрсний овоолго үүссэн тухай актууд /2хх-47-59/, "******* Тавантолгой" ХК-ийн Салбарын захирлын 2021.12.30-ний өдрийн А/188 тушаалаар батлагдсан Нүүрсэнд дээжлэлт хийх заавар-ын 4 дүгээр бүлэг, 5 дугаар бүлэг /2хх-60-67/, "******* Тавантолгой" ХК-ийн 2021.05.07-ны өдрийн ЭТТ-2021/386 дугаартай "ALS Group" ХХК-тай байгуулсан "Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ" /2хх-68-75/, "ALS Group" ХХК-ийн лабораторид олгосон TL-10 дугаартай Итгэмжлэлийн гэрчилгээ /2хх-76/, ТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 2022.05.23-2022.07.24-ны хооронд "ALS Group" ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь итгэмжлэгдсэн лабораторид хийсэн ачилтын үеийн (дээжийн дугаар, гэрээт лабораторийн ажлын дугаар) нүүрсний шинжилгээний хариунууд) /2хх-77-96/, Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022 Монгол Улсын Стандарт /2хх-97-100/, "******* Тавантолгой" ХК-ийн Геологи хайгуулын хэлтсийн ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгт /2хх-101-103/, "Эм Эм и Кью" ХХК "******* ******* ХХК болон "******* Тавантолгой ХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 2020.12.01-2020.12.31 өдрийг хүртэлх хугацааны Тооцоо нийлсэн акт /4хх-166/, /,  ******* ******* ХХК болон "******* Тавантолгой ХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 2022.01.01-2022.12.31 өдрийг хүртэлх хугацааны Тооцооны үлдэгдэлийн баталгаа /4хх-167/, "******* ******* ХХК болон "******* Тавантолгой" ХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2019/863 дугаартай гэрээний дагуу 2020.02.11-ний өдрөөс 2023.05.01-ний өдрийн хооронд хийсэн мөнгөн гүйлгээний төлбөрийн даалгаврууд /4хх-175-215/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай,

Нэхэмжлэгч ******* ******* компани нь хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлуулж, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хамтран нэхэмжлэгчид олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, алданги 874,855,741.26 төгрөг, хохирол 2,606,220,270.46 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагч талын нийлүүлсэн нүүрс нь тус гэрээний 4.1-т заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа буюу коксжих нүүрсний гол үзүүлэлт болох G индекс гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байгаа нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Энэ талаар хариуцагч талд мэдэгдсэн боловч нүүрсний чанарыг гэрээнд заасан хэмжээнд нийцүүлэх, сайжруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас хамтран нэхэмжлэгч нь нүүрсийг цааш худалдах боломжгүй болсон.

ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагчаас нийт 38,019.65 тонн нүүрсийг хамтран нэхэмжлэгчид нийлүүлсэн бөгөөд хамтран нэхэмжлэгч нь үүнээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолж, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад, Рояал ассет ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд 15,570.1 тонн чанарын шаардлага хангаагүй нүүрс хадгалагдаж байна.

Хариуцагчийн дугаартай гэрээний дагуу нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын зүгээс гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдон гарах үр дагаврыг нэхэмжлэхээс гадна нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрт учирсан хохирол болон гэрээний алдангийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нахэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэх актыг баталгаажуулсан учир үүрэг дуусгавар болсон.

Гэрээнд зааснаар хариуцагч нь нүүрсний овоолгоос, гэрээнд заасан ачилтын хуваарийн дагуу худалдан авагчийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх үүрэг хүлээж, ачилтыг хийснээрээ нүүрсний өмчлөл Иргэнийн хуулийн 248 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагчид шилжсэн.

Хариуцагч Нүүрсэнд дээжлэлт хийх заавар-ын дагуу нүүрсний овоолгуудаас дээж авч, ачилтын үеийн нүүрсний шинжилгээг тухай бүр гэрээт лабораторийн шинжилгээнд өгч байснаас гадна шинжилгээнийн хариуг нэгтгэсэн нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгтээс үзвэл коксжих нүүрсний гол үзүүлэлт болох G индекс болон бусад үзүүлэлтүүд гэрээнд заасан хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд зааснаар биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг худалдсан.

Мөн нэхэмжлэгч нар нь нүүрсний чанарын талаар мэдэгдээгүй буюу гэрээгээр тохирсон хугацаанд нүүрсний чанарын талаар гомдол гаргаагүй учир нүүрсний чанарын 3 дахь дээжийг авч, талуудын сонгосон хөндлөнгийн лабораторид шинжлүүлж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч нар нь гэрээний зүйл болсон нүүрснээс дээж авч шинжлүүлсэн эсэх нь эргэлзээтэй, шаардах эрхээ алдсан гэх агуулгаар татгалзан маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

"******* Тавантолгой" ХК, "Эм Эм И Кью" ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЭТТ-2019/863 дугаартай, "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ" нэртэй, 36 сарын хугацаатай гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч нь хөрс хуулалт, нүүрс олборлолт, инженерийн ажил, зам талбай засах, услах ажил, уурхайн ус таталт, шүүрүүлэлтийн ажил, хөрсний овоолго, нүүрсний овоолгын зэрэг гэрээний 5 дугаар зүйлд заасан ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч нь гүйцэтгэгчийн уулын ажлыг гүйцэтгэх нэгж үнэ буюу 1м.куб уулын цулын үнийг 9427 төгрөгөөр тооцон хөлсийг төгрөгөөр төлөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчтэй тохиролцсоны үндсэн дээр /тухайн үеийн зах зээлийн ханшаар/ бүтээгдэхүүнээр төлж болохоор харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, талуудын тайлбараас үзвэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр "Эм Эм И Кью" ХХК нь хуулийн этгээдийн нэрээ өөрчилж, ******* майнинг ХХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-21/

 

Дээрх гэрээний талууд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаар, "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны гүйцэтгэсэн болон урьдчилан тооцоолсон уулын ажлын төлбөрийг 95,328,371,280.48 төгрөг гэж тооцон үүнээс 40,059,654,297.84 төгрөгийг нүүрсээр төлөхөөр тохиролцож, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ЭТТ-2022/340 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг ******* Тавантолгой ХК /худалдагч/, ******* майнинг ХХК /төлбөр хүлээн авагч/, ******* ******* ******* компани / худалдан авагч/-ийн хооронд байгуулжээ.

 

Уг гэрээгээр 2022 оны 2 дугаар улирлын нүүрсний үнийг худалдагч ******* Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын 2021 оны 21 дүгээр тогтоолд заасны дагуу үнийн хөнгөлөлт үзүүлэн 1 тонн тутмыг 122.83 ам.доллараар тооцон, гэрээний улирал бүрийн үнийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоож, нийт 105,000 тонн коксжих нүүрсийг /нүүрсний үнэд үндэслэн нүүрсний тонн хэмжээ нэмэгдэж эсвэл буурч болно/ худалдагч ******* Тавантолгой ХК-аас худалдан авагч ******* ******* ******* компанид нийлүүлэх, коксжих нүүрсний төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаар, "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гүйцэтгэх ажлын төлбөр болох 95,328,371,280.48 төгрөгөөс суутган тооцож, худалдан авагч ******* ******* ******* компаниас төлбөр хүлээн авагч ******* майнинг ХХК-д шууд төлөгдөж, гэрээ байгуулагдсанаар ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал гүйцэтгэх ажлын хөлс төлбөр хүлээн авагч ******* майнинг ХХК-д бүрэн төлөгдсөнд тооцогдохоор харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

"******* Тавантолгой" ХК, ******* майнинг ХХК /"Эм Эм И Кью" ХХК/-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЭТТ-2019/863 дугаартай, "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ээс үзвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд иргэний эрх зүйн харилцааны оролцогчид хуулиар хориглоогүй агуулгаар гэрээ байгуулах эрхтэй.

ЭТТ-2019/863 дугаартай, "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний захиалагчийн хөлс төлөх үүргийн хүрээнд талууд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төлбөр, тооцоо хийх тохиролцоог байгуулан ажлын хөлсийн тодорхой хэсгийг бүтээгдэхүүнээр төлөхөөр тохиролцож, улмаар ******* Тавантолгой ХК /худалдагч/, ******* майнинг ХХК /төлбөр хүлээн авагч/, ******* ******* ******* компани / худалдан авагч/-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзлээ.

 

5. Зохигчид гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдал, худалдсан эд хөрөнгийн үнэ, хэмжээний талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нар нь худалдан авсан эд хөрөнгө доголдолтой эсэх, гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЭТТ-2022/340 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 4.1-т талууд худалдагч ******* Тавантолгой ХК-аас худалдан авагч ******* ******* ******* компанид нийлүүлэх коксжих нүүрсний чанарын талаар тохиролцсон байх тул уг гэрээнд заасан чанар бүхий эд хөрөнгийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ.

 

Зохигчид ЭТТ-2022/340 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 3.1, 6.1-т зааснаар худалдагчаас худалдан авагчид нийлүүлэх нүүрсний хэмжээг 105,000 тонн гэж, мөн нүүрсийг 2022 оны 5-10 дугаар сарын хооронд сар бүр 17,500 тонноор нийлүүлэхээр тохиролцож, уг гэрээний дагуу худалдагч тал нийт 38,019.65 тонн нүүрсийг худалдан авагчид нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан пүүний баримт, ******* Тавантолгой ХК-ийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /2хх 207-250, 3хх1-250, 4хх1-79, 217-222/

Түүнчлэн хэрэгт авагдсан Рояал Ассет ХХК-ийн талбайд нүүрс хадгалах гэрээ болон Рояал Ассет ХХК-ийн талбайгаас нүүрс ачсан /экспорт/ пүүний баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч ******* ******* ******* компани нь 22,449.55 тонн нүүрсийг экспортолж, 15,570.1 тонн нүүрсийг Рояал Ассет ХХК-ийн талбайд хадгалж байгаа үйл баримт тогтоогдсон. /1хх 234-239, 5хх 135-242, 6хх 1-20, 245/

 

Талууд дээрх гэрээний 4.1-т гэрээний зүйл болох коксжих нүүрсний чанарыг 5 үзүүлэлтээр хэмжиж, Index G (5:1) чанарын үзүүлэлтийг 4 давхаргын нүүрсэнд 81.0 (+/-8), 3 давхарын нүүрсэнд 75.0 (+/-7) байхаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* Тавантолгой ХК-аас нийлүүлсэн нийт 38,019.65 тонн нүүрснээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолж, үлдсэн 15,570.1 тонн нүүрсний Index G (5:1) буюу Барьцалдах чанарын үзүүлэлт нь гэрээнд заасан чанарын үзүүлэлтэд хүрээгүй учир биет байдлын доголдолтой байна, дээрх 15,570.1 тонн нүүрс нь хариуцагчаас 2022 оны 7 дугаар сард нийлүүлсэн 23320 тонн нүүрснээс зарагдаагүй үлдсэн нүүрс гэж,

харицагч тал нь нүүрсний чанар гэрээнд заасан чанарын шаардлага хангаж, зарим тохиолдолд илүү чанартай нүүрс нийлүүлсэн, энэ нь нотлох баримтаар тогтоогдоно гэж тайлбарлажээ.

Улмаар нэхэмжлэгч нар нь SGS IMME MONGOLIA LLC-ийн лабораторийн шинжилгээний хариу, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилын дүнг, хариуцагч нь Уурхайн нүүрсний агуулахын менежментийн журам, Цанхийн баруун уурхайн агуулах дахь коксжих нүүрсний овоолго үүссэн тухай актууд, Нүүрсэнд дээжлэлт хийх заавар, АLS Group ХХК-ийн лабораторийн шинжилгээний хариу, ЭТТ-2022/340 дугаартай гэрээний нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгт зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхээс дээр дурдсан баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч ******* Тавантолгой ХК-ийн ирүүлсэн лабораторийн шинжилгээнүүдэд нүүрсний чанар гэрээнд заасан чанарын үзүүлэлтийг хангасан боловч нэхэмжлэгч нараас гэрээний зүйл болох нүүрсийг хүлээн авсаны дараа хийсэн лабораторийн шинжилгээнүүдэд нүүрс нь биет байдлын доголдолтой байна.

 

ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 4.3.1-т талуудын төлөөллүүдийг байлцуулан ачигдаж буй нүүрснээс 30,000 тонн тутам 1 дээж авна. Дээжний чанарыг шинжлэхдээ ISO стандартыг мөрдөнө гэж, гэрээний 4.3.4-т талуудын хооронд нийлүүлсэн нүүрсний чанарын талаар маргаан үүсвэл гуравдагч дээжийг авч, нүүрсний чанарыг шинжилгээг талуудын сонгосон, магадлан итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораторид хийлгэх бөгөөд шинжилгээний үр дүнгээр маргааныг эцэслэн шийдвэрлэнэ. Хөндлөнгийн лабораторид гуравдагч дээжийн чанарыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж тохиролцсон.

 

Талууд дээрх гэрээний 4.3.1-т зааснаар өөрсдийн төлөөллүүдийг байлцуулан нүүрснээс дээж аваагүй талаар тайлбарласнаас гадна гэрээний 4.3.4-т зааснаар нүүрсний чанарын талаар маргаан үүссэн тохиолдолд авах гуравдагч дээжийг одоо авах боломжгүй буюу 30 хоногийн хугацаа өнгөрсөн талаар тайлбарлаж байна.

 

Иймд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч ******* Тавантолгой ХК-аас нийлүүлсэн 15,570.1 тонн нүүрсийг гэрээнд заасан чанарын шаардлагыг хангаагүй биет байдлын доголдолтой гэж үзлээ.

 

6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нар нь нүүрсний чанар байдлын талаар хариуцагч талд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт-ыг хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсэг зураагүй, гэрээг дүгнээгүй гэж тайлбарлажээ.

 

Хуульд заасан хугацаанд доголдлыг илрүүлсэн худалдан авагч гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч нар нь ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлах шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсанаар хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээний хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох буюу гэрээ цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэх тул хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Хамтран нэхэмжлэгч ******* ******* ******* компани нь хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан нүүрс тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг нийт 965,421,518 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* компаниас нүүрс тээврийн зардалд нийт 1,684,721,022 төгрөг зарцуулснаас чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг тээвэрлэсэн зардлыг хувь тэнцүүлэн тооцож 762,774,388 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан тээврийн хөлс шилжүүлсэн баримт болон нүүрсийг Рояал ассет ХХК-ийн талбайд буулгасан баримт зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч ******* ******* ******* компаниас нүүрс тээврийн зардалд нийт 1,684,721,022 төгрөг зарцуулсан байх ба үүнээс 15,570.1 тонн нүүрсийг тээвэрлэсэн зардлыг тооцон үзэхэд 689,939,933.28 төгрөг байх тул энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ******* компани нь 15,570.1 тонн нүүрсийг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг, Цагаанхад газарт Рояал Ассет ХХК-ийн талбайд хадгалж буй үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч ******* ******* ******* компаниас Рояал Ассет ХХК-д талбайн түрээсийн төлбөрт 202,647,130 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /1хх 199-201/

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* Тавантолгой ХК-аас 892,587,063.28 төгрөг /689,939,933.28 төгрөг + 202,647,130 төгрөг/-ийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* компанид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.4, 3.9, 3.11 дэх хэсгүүдийг үндэслэн хариуцагч ******* Тавантолгой ХК-аас 7,499,774,904 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 15,570.1 тонн нүүрсний үнийг 139.58 ам.доллар байхаар, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанкны ханшаар 3,450.91 төгрөг байхаар тооцсон гэж тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулсан ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг нэхэмжлэгч нар цуцлах эрхтэй байх тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь 15,570.1 тонн нүүрсний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Тодруулбал, ******* майнинг ХХК, ******* Тавантолгой ХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагчийн хөлс төлөх үүргийн хүрээнд ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гурван талт гэрээг байгуулсан. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч ******* майнинг ХХК ЭТТ-2019/863 дугаартай гэрээний хөлсийг шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч ******* Тавантолгой ХК нь ******* майнинг ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн акт үйлдсэн, уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэж татгалзсан.

Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл захиалагч хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр түүний үүрэг дуусгавар болох тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь 15,570.1 тонн нүүрсний үнийг 1 тонн тутмыг 139.58 ам.доллар байхаар, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанкны ханшаар 3,450.91 төгрөг байхаар тооцон нийт 7,499,774,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 10.2-т захиалагч төлбөрийг энэ гэрээний 3.11-т заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө. Нийт гэрээнд оногдуулах алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэж алдангийн тохиролцоог хийсэн байна. Энэхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь хариуцагчаас дээрх гэрээний заалтыг үндэслэн 874,855,741.26 төгрөгийн алданги шаардсан байх боловч шүүх ...алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэх талуудын тохиролцоог үндэслэн хариуцагч ******* Тавантолгой ХК-аас алдангид 749,977,490.49 төгрөгийг гаргуулах шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

10. Нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь хариуцагч ******* Тавантолгой ХК-д холбогдуулан хохиролд 2,606,220,270.46 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, захиалагч ******* Тавантолгой ХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн бол гүйцэтгэгчид банкны хүүгийн зардал бий болохгүй байсан. Уг зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчид учирсан хохиролд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Голомт банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК-тай тус тус байгуулсан, зээлийн гэрээ, барьцаа гэрээ, тодорхойлолт, дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* майнинг ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авч байсан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байна. Гэвч талууд хэн аль нь ажил хэргийн шугамаар хоорондоо олон гэрээ байгуулж байсан талаар тайлбарлаж, маргахгүй байх тул нэхэмжлэгч ******* майнинг ХХК-ийг энэ гэрээтэй холбогдуулан зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг энэ гэрээнд зарцуулсан, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч ******* Тавантолгой ХК-аас хохирол 2,606,220,270.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* майнинг ХХК-ийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

11. Дээр бүгдийг нэгтгэн дүгнэвэл, дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 749,977,490.49 төгрөг, нийт 8,249,752,394.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* майнинг ХХК-д олгож, тээврийн зардал 689,939,933.28 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 892,587,063.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хамтран нэхэмжлэгч ******* ******* ******* компанид олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,712,082.52 төгрөг, нэхэмжлэгч ******* майнинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,563,330.06 төгрөг нийт 60,275,412.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Тавантолгой ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,441,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* майнинг ХХК-д, 4,655,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* компанид тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, хариуцагч ******* Тавантолгой ХК-ийн нийлүүлсэн 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг хариуцагч ******* Тавантолгой ХК-д даалган, хариуцагч ******* Тавантолгой ХК-аас 8,249,752,394.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* майнинг ХХК-д олгож, хариуцагч ******* Тавантолгой ХК-аас 892,587,063.28 төгрөг гаргуулж хамтран нэхэмжлэгч ******* ******* ******* компанид олгож, нэхэмжлэгч ******* майнинг ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх 2,731,098,521.23 төгрөг, нэхэмжлэгч ******* ******* ******* компанийн нэхэмжлэлээс үлдэх 72,834,454.72 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,712,082.52 төгрөг, нэхэмжлэгч ******* майнинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,563,330.06 төгрөг нийт 60,275,412.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Тавантолгой ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,441,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* майнинг ХХК-д, 4,655,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* компанид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ