| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0052/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/98 |
| Огноо | 2026-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Гэрч С.Ц*********н,
Шүүгдэгч, хохирогч Н.Н******н өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч, хохирогч Н.Н******г, Б.Б******л,
Шүүгдэгч Д.Э***********х, О.О*****р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******н Б****л, Д****н Э******х, О*****ны О*******р, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н****н Н********г нарт холбогдох эрүүгийн 2538000000604 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С*****с овогт Б**** н Б****л,
Монгол улсын иргэн, С***с овогт Д****н Э******х,
Монгол улсын иргэн, Х****л овогт О****ы О****р,
Монгол улсын иргэн, Х*****т овогт Н***н Н****г нарт холбогдох,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Н.Н******н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн,
Шүүгдэгч Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч Б.Б******й харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000604 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Н.Н******н гэрт түүнтэй машин худалдсан худалдан авсан асуудлаас болж маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож биед нь хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ Б.Б******й харилцан зодолдож Б.Б******н биед нь дээд зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э***********н өгсөн: “...Тэр үед би муудсан байсан. Цохисноо сайн санахгүй байна. Тэгээд салгасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*****н өгсөн: “... Тэр өдөр очоод идээ идээд тамхилчихаад ороод ирсэн чинь зодолдсон байсан. Салгаад хоёр тийш болгосон. 3 жил болж байгаа..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*****н өгсөн: “...Тэр өдөр 11 дүгээр сарын 17-ны өдөр бид гурав гэртээ харихаасаа айгаад айлд очоод хоноё гэж ахын урд талын айлд очсон. Тэгтэл байхгүй байсан. Ахынх зам дээр байсан учир ороод ярьж сууж байгаад машинаас болж муудалцаж цохилцоод, зодоон болсон.. Зодолдож эхлэхээс өмнө санаж байгаа. Зодоон дундуур санахгүй байгаа. 0,75 архи О.О*****р бид хоёр хувааж уусан. Жилийн өмнө н.Б******а ахтай машины наймаа хийгээд авч яваад мөнгийг нь өгөөгүй эвдэрсэн байсан. Энэ талаар яриад муудалцсан.. 1,000,000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н******н өгсөн: “...зодолдохгүй байхыг хичээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б******н өгсөн: “...Одоо хохирол гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н******н өгсөн: “..Хоорондоо болсон. Дахиад нэг 1,000,000 төгрөг өгчих гэсэн өгөхгүй гэсэн.. Одоо хохирол гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ц*********н өгсөн: “...Оройны 22 цагт энэ гурав ирсэн. Гурвуулаа манай нөхрийг зодсон. Эхлээд н.М************оо цохисон. Дараа нь Д.Б*********л зодсон. Гурвуулаа нилээд зодсон. Тухайн үед утасны сүлжээ байхгүй би утсаар ярих гээд гараад явсан. Тэгээд орж ирэхэд цохиж, өшиглөсөн байсан... Машин авна гээд авсан байсан. Тэрнээс болсон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Н******н хохирогчоор өгсөн: “.. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө гэртээ эхнэр хүүхдийн хамт амрах гэж байсан нутгийн дүү болох Б***и /Б****л/, М******о /Э*****л/ 2 танихгүй нэг залуугийн хамт машинтай согтуу ирсэн. Тэгээд гадаа ирэхээр нь нохой дайрахаар нь нохойгоо хорьж өгөөд гэрт оруулсан. Тэгээд идээ авч өгсөн идээ идчихээд архи ууна хундага өгчих гэхээр нь эхнэр уурлаад хундага авч өгөөгүй. Тэгсэн М******о намайг үгээр өдөж эхэлсэн. Би гэрийн баруун талдаа орныхоо урд сууж байсан наашаа суу гээд байхаар нь ширээний хажууд очоод суусан, М******о баруун шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохихоор нь чи яаж байгаа юм хүний биед халдах эрх байгаа юм уу гээд сууж байтал Б****и миний урд ирж сууснаа шууд нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би дээрэлхээд байна уу гээд Б****иг гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохисон чинь 3-лаа босож ирээд тал талаас цохиж, өшиглөж эхэлсэн. Тэгээд намайг зодоод байхаар нь та нар болиоч хүүхэд айгаад байна айлыг хүндлээч гэсэн Б****и чиний хүүхэд надад ямар хамаа байна чамайг ална яасан их нүүр рүү цохидгийн гээд нүдээд байсан. Тэгж зодуулж байхдаа би хэсэг ухаан алдчихсан байсан. Тэгээд сэргэсэн чинь намайг тойроод суучихсан гэрт авч орж ирсэн тал шил архиа уугаад сууж байсан. Тэгээд намайг тэр архиа уу гээд ам руу хийх гээд байхаар нь би уугаагүй. Тэгснээ Б****и маргааш өглөө очиж 3 хуц аваарай, авахгүй бол ална шүү гээд дахиад цохиж нүүр толгой болон цээж хөл рүү дэвсээд байсан чинь нөгөө 2 нь одоо боль гээд салгасан. Эхнэрийг мөн салгах гээд ирэхэд гичий минь ална гээд дөхүүлээгүй. Ингэж байх хугацаанд манай эхнэр аймгийн төвд байдаг бэр эгч Э*******л руу холбогдож цагдаад дуудлага байсан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд аваад явсан. Би 2024 оны 12 сард Б****и /Б*****л/-оос цагаан өнгийн портер-2 маркийн ачааны машин 17 саяар авахаар болоод үнийг нь хоршооны зээл бүтэхээр өгье гэж тохирсон юм. Тэгээд найзынхаа тэжээлийн 3 адууг Мөрөн сум руу ачиж орж ирээд байж байтал Б****и залгаад машинаа авъя гэхээр нь ирээд ав гэхэд ээжтэйгээ ирээд аваад явсан. Тухайн үед Б****игоос машин аваад хориод хоночихсон байсан. Би өгөхдөө бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Б****и машинаа авч явснаас хойш 7-8 хоногийн дараа эвдчихээд намайг чи миний машиныг эвдрэхээр болохоор нь надад өгсөн гэж тухайн үед хэлж байсан. Энэ асуудлаас болж манайд ирж зодсон байх гэж бодож байна. Өөр өс хонзон, өр авлага гэхээр юм байхгүй. Б****и, М******о 2 тэгээд хамт явсан залуутай нийлж 3-лаа зодсон толгой, нуруу, гэдэс, хөлний гуя хэсэгт олон удаа хөлөөрөө өшиглөсөн. Зодохдоо хөл гараараа л цохисон. Толгой маш их өвдөж байна. Хамар битүүрсэн зовиуртай байна. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэл тогтоолгоно. Сэтгэл санаа, сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй. Би гэр орондоо зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Шөнө оройн цагаар ирж хүүхэд айлгасан. Би эрүүл мэндээрээ хохирч зөндөө үзүүлж харуулж явсан. Мөн хөдөөнөөс нааш цааш явсан бензин тосны их гарсан болохоор энэ бүгдийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Хохирогч Б.Б******н өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цагийн үед Арбулаг сумын *******гэх газар нутаглаж байгаа Н*****г ахынд очсон юм. Би Н*****г ахад 1 жилийн өмнө машин зарсан байсан юм. Н*****г ах миний машины төлбөрийг өгөөгүй дараа нь зээл авч өгнө гээд унаад явсан юм. Авснаас 1 сар гаран хугацаа өнгөрсний дараа чиний машин эвдэрчихлээ машинаа буцааж ав гэхээр нь буцааж авах гээд очтол миний машины мотор эвдэрсэн хроп тос нь гоожсон байдалтай байсан тэр явдлаас үүдэлтэй маргаан үүссэн би Н*****г ахтай муудалдах гэж очоогүй намайг явах гэж байтал бид хоёр муудалцаад барилцаж автал Н*****г ах миний урдаас нүүр хэсэг рүү буюу үүдэн шүд рүү нэг удаа цохисон би хойшоогоо унаад босоод иртэл миний үүдэн зүүн шүд дээд уруул тасарсан байдалтай босож ирээд би Н*****г ахтай зодолдоод Н*****г ахын нүүр рүү нэг удаа өшиглөсөн тэгээд байж байтал надтай цуг явсан манай найзууд болох О*****р, Э*******х нар гаднаас орж ирээд Н*****г ах бид хоёрыг салгасан тэгээд О*****р, Э*******х бид 3 Н*****г ахын гадаа гараад машиндаа унтаад өгсөн унтаж байтал хүн дуудахаар нь сэрсэн чинь цагдаа ирсэн байсан, тэгээд сумын төв рүү орж ирсэн. Өөр хүн хараагүй ээ. Н*****г ахын эхнэр утсаар ярих гээд гэрээсээ гараад явсан байсан. Байхгүй ээ Н*****г ах намайг нэг удаа л цохисон тэрний дараа ноцолдож байтал манай хоёр найз салгасан. Үгүй ээ шинжээч томилуулахгүй. Н*****г ах өөрөө эхэлж намайг цохисон тухайн үед архи уусан байсан нь миний буруу Н*****г ахыг гомдлоо авчихвал би гомдолгүй ээ..” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Д.Э*****лын өгсөн: “...2025 оны 11 сарын 17-ны шөнийн 02 цагт Арбулаг сумын ** дүгээр багт байдаг дүү Н*****гийн гэрт согтуу залуус ирээд зодоод байна гэж эхнэр Ц*******л утсаар хэлэхээр нь ЦБ-н 7038102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Тэгсэн хариуцсан сумын хэсгийн төлөөлөгчтэй холбож өгье гээд 03 цагт холбогдуулсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн хамт дүү Н*****гийн гэр рүү явсан. Намайг хэсгийн төлөөлөгчийн хамт дүү Н*****н гэрт очиход өөрөө босож чадахгүй орон дээр хэвтэж байсан. Эхнэр 2 хүүхэд нь хамт байсан. Гадаа нь машинд зодсон гэх 3 залуу унтаж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч тэр 3 залууг аймаг руу машинд суулгаад авч явсан. Би Н*****г аваад аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр очиж биеийг нь үзүүлсэн. Хоёрыг нь харж байсан. Зүс танина нэрийг нь мэдэхгүй. Хочийг нь М******о Б****у гэж дууддаг. Нэг залууг нь огт танихгүй залуу байсан. Намайг очиход амьсгаа өндөртэй зүүн талын чих болон хацараас нь цус гарсан байдалтай байсан. Баруун талын нүд дух хавдсан байсан. Би Н**н төрсөн ахынх нь эхнэр байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч С.Ц*********н өгсөн: “...2025 оны 11 сарын 17-ны өдөр би нөхөр 2 хүүхдийн хамт гэртээ амрах гээд байж байсан чинь машин дуугараад хүн ирсэн. Хүмүүс ирэхэд 22 цаг өнгөрч байсан. Манай нөхөр гараад нохой хорьж өгөх гэсэн машинаар нохой дайрчихаад гэрт 3 залуу орж ирээд мэндэлчхээд архи гаргаж ирээд хундага өгчих гэхээр нь би өгөөгүй. Тэгсэн манай нөхрийг архи уу гэхээр нь уухгүй гэсэн чинь М******о гэж дууддаг залуу нүүр рүү нь цохичихсон. Тэгээд Б****и гэж дууддаг залуу босож ирээд манай нөхрийг нийлээд цохиод зодоод байсан. Хамт явсан нэг танихгүй залуу нь мөн хамт нийлж цохиж өшиглөөд байсан. Би нөхрөө салгаж авах гэсэн Б****и сандлаар цохих гээд ойртуулаагүй. Тэгэхээр нь би гараад сүлжээтэй газар очиж аймгийн төвд байдаг эгч рүү залгаж болсон асуудлаа хэлээд цагдаад хэл өгөөч гэсэн. Тэгээд буцаад гэртээ ороход нөгөө 3 залуу архиа уугаад тасарчихсан унтаж байсан. Тэгээд байж байтал нэг залуу нь сэрээд нөгөө 2-оо машиндаа оруулаад удаагүй байж байхад Э*******л эгч цагдаагийн хамт ирээд аваад явсан. Би бүтэн нэрээр мэдэхгүй Б****и, М******о 2 манай нутгийн залуус. Хамт явсан залууг нь сайн танихгүй хүн байсан. Надад халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн: Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нийт 59.400 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул нөхөн төлүүлж өгнө үү..” гэх хүсэлт, нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 100 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496 дугаартай: “..Н.Н******гийн биед хамар ясанд хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Н******н биед учирсан хамар ясанд хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаартай: “...Б.Б******н биед дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд зүүн 1-р шүдний хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох хүснэгтийн 42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээд уруулын салстад шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б******лын өгсөн: “... Би өмнөх мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тухайн үед би Н*****г ахын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Гараараа 2, 3 удаа цохисон. Мөн гэрт нь барилцаж аваад ноцолдсон. Гэр дотор нь зодолдсон байдаг бөгөөд манай хоёр найз Э*******х, О*****р хоёр хамт намайг салгаж салгаж байсан. Миний санахаар зодоонд оролцоогүй. Тухайн үед О*****р бид хоёр голчлон 0.750 литртэй архи хувааж уугаад нэлээн муудсан байсан би. Өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан бөгөөд зөрүүлээд нэг цохиулахдаа хамарнаас цус гараад л манараад л цаашид болсон асуудлыг сайн санахгүй байгаад байгаа. Хохирлыг тиймээ би барагдуулсан. Өш хонзон гэж байхгүй. Өмнө нь надаас машин авна гээд мөнгөө өгөхгүй 1 сар гаран болоод дараа нь авч чадахаа байчихлаа машинаа ав гээд өгөхдөө миний машины моторын тосийг гоожуулаад эвдсэн байсан. Тэгээд л тэрнээс болоод л асуудал үүсчихлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Н******н өгсөн: “...Тэр үөд Б*****л, Э*******х, О*****р нар нь манай гэрт согтуу ирээд Б*****с би өмнө машин авах гэж байгаад мөнгө бүтэхгүй болоод 1 сар шахуу унаж байгаад
бууцаагаад Өгрөн. Тэр явдлаас болоод маргаан үүсээд намайг гурвуулаа зодоод хэн нь хаана цохисон талаар огт мэдэхгүй байгаа. Тэр үед би Б*****н ам хэсэг рүү нь нэг удаа цохисон байдаг. Би согтууруулах ундаа хэрэглээгүй гэртээ байсан. Тиймээ би хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Э*******н өгсөн: “...Би найз болох Б*****л, О*****р нарын хамтаар Н*****г ахынд очтол Б*****л өмнө нь Н*****г ахтай найзмаа хийж байгаад тэрнээсээ буцаж, машин эвдсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж зодолдсон. Тэр үед би зөвхөн салгах үйддэл хийсэн өөр ямар нэгэн байдлаар цохисон зүйл огт байхгүй. Өөр ярих зүйл байхгүй байна. Би хоёр найзтай хамт 1 шил архи уухдаа 1, 2 удаа л татсан. Өөр байдлаар нээх аймар их ууж согтсон зүйл байхгүй. Би бол тухайн үйл явдлыг сайн санаж өөрийнхөө үйлдлийг бүрэн мэдэж байгаа. Тэр үед бол Б*****ой л Н*****г ах зодолдоод цохилцоод байсан би зөвхөн салгасан. О*****г би бол анзаарч хараагүй. Өөр мэдэх зүйл байхгүй. Би 2023 онд гараа хугалж байсан бөгөөд миний баруун гар мэдээгүй хөдөлгөөн саажилттай бөгөөд хүнийг цохиж чадахгүй. Би баруун гараараа бүх үйлдлээ хийдэг. Одоо миний баруун гар хиймэл ястай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.О*****н өгсөн: “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэр үед Б*****л, Э*******х найзуудын хамт Н*****г ахын гэрт нь Б*****л хуц ухнаа аваарай гэж хэлэх гэж очтол Э*******х бид 2 гадаа тамхи татаад зогсож байтал гэр дотор Б*****л, Н*****г ах хоёр маргалдаад чанга чанга дуугараад эхэлсэн. Тэгээд ортол Б*****н хамар, уруулнаас нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь та хоёр яаваа гээд салгатал Н*****г ах намайг цохиод авсан тэгэхээр нь заамдаж барьж аваад хойш нь түлхсэн. Тэр үед Н*****г ах чамайг андуураад цохичихлоо гэж хэлсэн. Тэр хоёр нэлээн зодолдсон байсан. Өөр үйл явдал мэдэхгүй байна. Дан салгаж л дундуур орсон. Би 0,750 литртэй архи талаас доор ортол Б*****л Э*******х хоёртой хувааж уусан байсан. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Би нэг удаа нүүрний шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Өөр бол дан Б*****л, Н*****г ах хоёрыг маргалдах үед салгасан байдаг. Хохирлыг барагдуулах гэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Даваахүү гаргасан: “...шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Н.Н******н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн,
Шүүгдэгч Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын /** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч Б.Б******ой харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны хувьд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Н******н мэдүүлэг, хохирогч Д.Б*********н мэдүүлэг, гэрч Б.Э*******л, С.Ц*********н нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Н.Ө*****н 496 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Н.Ө*******н 512 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ж.Т****н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б*********л, Д.Э***********х, О.О*****р нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн хохирогч Н.Н******н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Мөн шүүгдэгч Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч Б.Б******лтой харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хууль ёсны үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай хүрэлцэхүйц үндэслэлтэй байна. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр халдашгүй чөлөөтэй, амьд явах эрхтэй талаар баталгаажуулсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг.Шүүгдэгч Д.Б*********л, Д.Э***********х, О.О*****р нарын үйлдлийн улмаас хохирогч Н.Н******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Н.Н******г нь хохирогч Д.Б*********н нүүрэн тус газар цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн бүрэн хангаж байна.
Иймд Д.Б*********л, Д.Э***********х, О.О*****р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргаж байна.
Хохирогч Н.Н******г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 59,400 төгрөгийн эмнэлгийн тусламж авсан байх тул .Б*****л, Д.Э***********х, О.О*****р нараас хувь тэнцүүлж нэг хүний 19,800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн холбогдох дансанд төлүүлэх саналтай байна. Хохирогч Н.Н******т 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Б*********л хохирол нэхэмжлэхгүй талаар дурдсан. Шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргахгүй гэсэн учир гэм буруутайд тооцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна... гэх санал, дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Н.Н******гийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан: “..Миний үйлчлүүлэгч 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дүгээр багийн нутагт өөрийн гэртээ унтаж амрах гэж байхад нь гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гурван хүн орж ирж хэрүүл маргаан хийж түүний биед халдсан үйл баримт тогтоогдож байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж өөрийнхөө гэм буруутай асуудлыг үгүйсгэсэн асуудал байхгүй. Ийм учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өөрийн үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргаж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*****р, Д.Э***********х, шүүгдэгч хохирогч Д.Б*********л, Н.Н******г болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн дээрх дүгнэлтийн талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Н******н өгсөн: “...Тэгэхээр нь би дээрэлхээд байна уу гээд Б****г гараараа хэсэгт нь 1 удаа цохисон чинь 3-лаа босож ирээд тал талаас цохиж, өшиглөж эхэлсэн. Тэгээд намайг зодоод байхаар нь та нар болиоч хүүхэд айгаад байна айлыг хүндлээч гэсэн Б****и чиний хүүхэд надад ямар хамаа байна чамайг ална яасан их нүүр рүү цохидгийн гээд нүдээд байсан.. Б****и, М******о 2 тэгээд хамт явсан залуутай нийлж 3-лаа зодсон толгой, нуруу, гэдэс, хөлний гуя хэсэгт олон удаа хөлөөрөө өшиглөсөн. Зодохдоо хөл гараараа л цохисон...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Ц*********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр гараад нохой хорьж өгөх гэсэн машинаар нохой дайрчхаад гэрт 3 залуу орж ирээд мэндэлчхээд архи гаргаж ирээд хундага өгчих гэхээр нь би өгөөгүй. Тэгсэн манай нөхрийг архи уу гэхээр нь уухгүй гэсэн чинь М******о гэж дууддаг залуу нүүр рүү нь цохьчихсон. Тэгээд Б****и гэж дууддаг залуу босож ирээд манай нөхрийг нийлээд цохиод зодоод байсан. Хамт явсан нэг танихгүй залуу нь мөн хамт нийлж цохиж өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Ц*********н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Оройны 22 цагт энэ гурав ирсэн. Гурвуулаа манай нөхрийг зодсон. Эхлээд н.М************оо цохисон. Дараа нь Д.Б*********л зодсон. Гурвуулаа нилээд зодсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э*****н өгсөн: “...2025 оны 11 сарын 17-ны шөнийн 02 цагт Арбулаг сумын ** дүгээр багт байдаг дүү Н*****н гэрт согтуу залуус ирээд зодоод байна гэж эхнэр Ц*******л утсаар хэлэхээр нь ЦБ-н 7038102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн.. гэх мэдүүлэг, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь бусдын эсрэг санаатай үйлдэл хийсний улмаас урьдын үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар Б.Б******л, Н.Н******г нар нь харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.Э***********х, О.О*****р, Б.Б******л нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Н.Н******н бие эрх чөлөөнд халдан, зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь хохирогч Н.Н******н бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь хамар ясанд хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зугаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Н.Н******н мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Ц*********н, Д.Э*****л, шүүгдэгч Б.Б*****н гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Н******г, Б.Б******л, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч С.Ц*********н, Д.Э*****л нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Н.Н******н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Н******г нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч Б.Б******ой харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н******н биед хамар ясанд хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Н.Н******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б*****н биед дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарыг бүлэглэн Н.Н******йн бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Н******г хохирогч Б.Б*****н бие эрх чөлөөнд халдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрсдийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нар нь Н.Н******н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, Н.Н******г нь Б.Б******н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу биед нь хамар ясанд хугарал, дух, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Н.Н******г нь Б.Б******н биед нь дээд, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх бүхий гэмтэл учирсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х, Н.Н******г нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Н.Н******н гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н******н биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Н.Н******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б******н биед хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Н.Н******г нь “..одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б******л нь “..гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг тус тус өгч байх тул шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарыг хохирогч Н.Н******гт төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Н******г хохирогч Б.Б******лд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Прокурорын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 59,400 төгрөгийн (хх-ийн 125-127-р хуудас) баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан өвчний жагсаалт, эмнэлгээр үйлчлүүлсэн баримт, эмчилгээний задаргаа, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32 яаралтай тусламжийн хуудас, мөн тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32а яаралтай тусламжийн хуудас тус тус хэрэгт хавсаргагдаагүй, түүнчлэн иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гаргах /хх-ийн 95-96 тал/-д авагдсан хүсэлт нь хуулбар хувь байх тул иргэний нэхэмжлэгч нь 59,400 төгрөгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Н******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Н******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х, Н.Н******г нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Н.Н******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Даваахүү гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б*********л, О.О*****р, Д.Э***********х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Н.Н******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Д.Б*********л, О.О*****р, Д.Э***********х нарын хувийн байдал хэрэг хариуцах чадвар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял тохирно гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Н******н хувийн байдал хэрэг хариуцах чадвар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдлыг харгалзаж үзээд учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тохирно гэж үзэж байна. Иймд Шүүгдэгч Д.Б*********л, О.О*****р, Д.Э***********х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Н******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэсэн санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н******н өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж өөрийнхөө гэм буруутай асуудлыг үгүйсгэсэн асуудал байхгүй. Ийм учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өөрийн үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Яагаад гэвэл шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байдаг. Өөрийн гэртээ архи, согтууруулах зүйл хэрэглээгүй байсан, амгалан тайван байдлыг эдгээр улсууд алдагдуулснаас болоод ийм байдал үүсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна гэж харж байна. Би Д.Б*********л, Д.Э***********х, О.О*****р нарын өмгөөлөгч биш ч гэсэн эрүүгийн хариуцлагаа чөлөөлөх нөхцөл байдал байж болох юм. Залуу улсууд байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ чин шударгаар гэмшиж байна. Мөн хохирол төлбөр өгсөн, өгөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал байна. О.О*****р төрийн тусгай албанд ажилладаг, эмээгийн хамт амьдардаг юм байна. Д.Э***********х ээжийн хамт мал маллан амьдардаг юм байна. Д.Б*********н тухайд ээж, ахтайгаа гэж байгаа боловч эхнэр авах гэж байгаа хүүхэдтэй юм байна. О.О*****н тухайд эрүүгийн хариуцлага хүлээчих юм бол энхийг сахиулах үйл ажиллагаанд явах боломж байхгүй. Цаашдаа ахиж, дэвших нөхцөл байдал хязгаарлагдмал болох байх. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох юм. Энэ хэрэгт яг өөрийнхөө үйлчлүүлэгчийн тухайд эрүүгийн хариуцлагын тухайд тайлбар хэлэх боловч эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э***********х нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*****р нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Цаашдаа ажиллах нөхцөлгүй болж магадгүй. Ялыг минь хөнгөрүүлж өгөөч. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******л нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй..” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х, Н.Н******г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч О.О*****н шүүх хуралдаанд гаргасан: “...цаашдаа ажиллах нөхцөлгүй болж магадгүй. Ялыг минь хөнгөрүүлж өгөөч. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх санал хүсэлт, шүүгдэгч Н.Н******н өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан: “...хохирол төлбөр байхгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж өөрийнхөө гэм буруутай асуудлыг үгүйсгэсэн асуудал байхгүй. Ийм учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өөрийн үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байдаг. Өөрийн гэртээ архи, согтууруулах зүйл хэрэглээгүй байсан, амгалан тайван байдлыг эдгээр улсууд алдагдуулснаас болоод ийм байдал үүсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна гэж харж байна...” гэх санал дүгнэлт, тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.О*****рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Н.Н******гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлөх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******л, О.О*****р, Д.Э***********х, Н.Н******г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С****с овогт Б********н Б*****л, С*****с овогт Д******н Э*****х, Х*****л овогт О*******ы О*****р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х*****т овогт Н********н Н*****гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баярцогзолын Б*****л, Д*******н Э****х, О******ы О*****р нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*****гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Н****н Н*****гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч О*****ны О*****рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаагаар төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б******л, Д.Э******х, нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 59.400 (тавин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгдэгч Б.Б******л, Д.Э******х, О.О*****р нараас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******л, Д.Э***********х, О.О*****р, Н.Н******г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******л, Д.Э******х, О.О*****р, Н.Н******г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН