Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/00716

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт  тоотод оршин суух, С овогт Э.Б /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэгт байрлах, Г ХХК /РД:*******/,

Хариуцагч: Х  дүүрэгт байрлах, Р ХХК /РД:******/ нарт холбогдох

Гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 36 550 538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц*******,

Хариуцагч Г******* ХХК-ийн төлөөлөгч З.А*******,

Хариуцагч Р******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч Г******* ХХК, Р******* ХХК-д тус тус холбогдуулан гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 36 550 538 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Э.Б******* нь 14-******* УР улсын дугаартай, Liugong CLG856 маркийн авто ачигч, 61-******* УР улсын дугаартай, Shandong маркийн зам индүүдэгч, Shandong RS 2200 маркийн - УР, - улсын дугаартай 3 ширхэг зам индүүдэгчийг өмчилдөг болно. Г******* групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.У, Р******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар нь Улаанбаатар-Д аймгийн чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж болох УР, УР улсын дугаартай зам индүүдэгчийг түрээсээр ажиллуулахаар тохиролцож улмаар Улаанбаатар хотод байсан Р******* ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Техник түрээслэх гэрээ"-г бичгээр байгуулж, нэг техникийг, нэг сарын 14 000 000 төгрөгөөр тус тус түрээслүүлэхээр болсон. Үүний дараагаар түрээслэгчийн зүгээс ажлыг шуурхай гүйцэтгэхэд дахин нэг зам индүүдэгчийг ажиллуулах талаар хүсэлт тавьсны дагуу 61-******* УР улсын дугаартай зам индүүдэгчийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэмж операторын хамт ажиллуулсан. Тодруулбал, Улаанбаатар-Д чиглэлийн авто замын ажилд 14-******* УР улсын дугаартай, Liugong CLG856 маркийн авто ачигч, 61-******* УР улсын дугаартай, Shandong маркийн зам индүүдэгч, Shandong RS 2200 маркийн - УР, - улсын дугаартай зам индүүдэгч нийт 4 ширхэг техник хэрэгслийг тус бүр нэг сарын 14 000 000 төгрөгөөр операторын хамт түрээслэгчийн хүсэлтийн дагуу ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулсны дараа Г******* групп ХХК-ийн захирал Ш.У индүүний урьдчилгаа төлбөрт 4 200 000 төгрөгийг Э.Б*******д шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу УР, УР улсын дугаартай зам индүүдэгчийг 2022.04.29-2022.06.15-ны өдрийг хүртэл өдөрт 10 цаг, тус бүр 48 хоног, 61-******* УР улсын дугаартай, зам индүүдэгчийг 2022..09-2022.06.15-ны өдрийг дуустал өдөрт ажлын 10 цагаар нийт 38 хоног, 14-******* УР улсын дугаартай, авто ачигчыг 2022..21-2022.06.21-ний өдрийг дуустал өдөрт ажын 10 цагаар нийт 31 хоног ажиллуулсан. Дээрх 4ш тоног төхөөрөмж нь бүгд Э.Б******* миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд техник түрээслэгчтэй гэрээ байгуулах, операторын үйл ажиллагааг хянах, зохицуулах зэргийг Ч.Б нь миний зөвшөөрлөөр гүйцэтгэж, хариуцагч компанитай харилцаж байсан болно. Түрээслэгчтэй байгуулсан 2022.04.29-ний өдрийн "Техник түрээслэх тухай" гэрээний 2.1-д "Түрээслэгч түрээсийн төлбөрт сард НӨАТ болон шимтгэл тооцохгүй 14 000 000 төгрөгийг сар бүрийн 30-нд тооцож олгох, ажил эхлэхэд урьдчилаа 30% буюу 4 200 000 төгрөг авч ажил эхлүүлэх" гэж заасны дагуу 2 ширхэг зам индүүдэгчийн урьдчилгаа төлбөрт 4 200 000 төгрөг, сүүлд нэмж түрээслэсэн 2 техникт мөн адил 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой байтал урьдчилгаа төлбөр төлөх болон гэрээний 2.2-т "Түрээслэгч нь 30 хоногийн төлбөр тооцоог бодож дараа сарын 5-нд тогтмол олгох" гэж заасан төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа үлдэгдэл төлбөрийг шаардахад төлбөрөө төлөөгүй тул 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил зогсолт хийж, улмаар түрээслэгчийн эрх бүхий ажилтан нь утсаа авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, уулзахгүй зугтаад байсан тул 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллах боломжгүйд хүрч арга буюу техникээ буцаан татаж гэрээг цуцалсан.

Хариуцагч Г******* групп ХХК-ийн зүгээс техник тус бүрд төлөх тооцоог гаргаж өгсөн. Үүнд: 1.- УР улсын дугаартай индүүний 48 хоног ажилласан түрээсийн төлбөрт нийт 21 707 527 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 4 200 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгөөр нийт 9 200 000 төгрөг төлж, үлдэгдэл 12 507 527 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй,

2.- УР улсын дугаартай индүүний 48 хоног ажилласан түрээсийн төлбөрт нийт 21 707 527 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилгаа 4 200 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөг төлж үлдэгдэл 8 507 527 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй,

3.14-******* УР улсын дугаартай Ковш машины 31 хоног ажилласан түрээсийн төлбөрт нийт 13 774 194 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу ажил эхэлснээс 10 хоногийн дараа 4 200 000 төгрөг төлж, үлдэгдэл 9 574 194 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй,

4.61-******* УР улсын дугаартай, индүүний 38 хоног ажилласан түрээсийн төлбөрт нийт 17 *******1 290 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 4 200 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 000 0000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөг,  нийт 11 200 000 төгрөг төлж үлдэгдэл 5 961 290 төгрөгийн тус тус төлбөртэй байх бөгөөд бүх техникийн төлбөрт нийт 74 350 538 төгрөг төлөхөөс нийт 37 800 000 төгрөгийн төлбөр төлж, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 36 550 538 төгрөгийн төлбөртэй байна. Түрээслүүлэгч миний зүгээс техникүүдээ буцаан татсан 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Р******* ХХК, Г******* групп ХХК нар нь үлдэгдэл төлбөр болох 36 550 538 төгрөгийг төлж барагдуулахгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Г******* ХХК болон Р******* ХХК-иудаас гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36 550 538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Р******* ХХК-тай түрээсийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан. Талууд харилцан тохиролцож гэрээгээ дахин 1 сарын хугацаагаар сунгасан. Энэ хугацаанд төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөхгүй байсан учраас түрээсийн ашиглалтаа зогсоосон. Үүний дараа тоног төхөөрөмжүүдээ татан авах ажиллагаа хийгээд гэрээг цуцалсан. Г******* групп ХХК-ийн захирал төлбөрөө хийж байсан. Э.Б*******гийн данс руу 5 удаагийн гүйлгээгээр 20 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.Бт 3 удаагийн гүйлгээгээр 17 0 000 төгрөг шилжүүлсэн. Түрээслүүлж байгаа тоног төхөөрөмжүүд нь Э.Б*******гийн эзэмшлийн тоног төхөөрөмжүүд байгаа. Уг тоног төхөөрөмжүүдийг Ч.Б нь хариуцан ажиллуулж байсан. Г******* групп ХХК-ийн зүгээс тооцоо гаргаж өгсөн байгаа. Түүнийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн. Аль аль тоног  төхөөрөмж дээр хэдэн төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ өөрсдөө тодорхой хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талаас гаргасан энэ тооцоолол дээр үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. дугаартай индүүдэгч зориулалттай тээврийн хэрэгсэл дээр 12 507 527 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ Г******* групп ХХК зөвшөөрсөн. Индүүнүүд дээр хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа өөрсдөө гаргаад өгсөн. Гэрээний харилцаа Р******* ХХК болон Г******* групп ХХК хооронд явагдаж байсан гэдэг нь тооцооллын баримтаар харагдаж байгаа. Хамтран хариуцагч буюу 36 550 538 төгрөгийг адил тэнцүү нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүд нь бүгд нэхэмжлэгчийн өмч бөгөөд уг тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, хариуцан ажиллуулах эрхийг Ч.Бт олгосон. Гэрээ байгуулахад ч нэхэмжлэгч зөвшөөрсөн. Тиймээс уг нэхэмжилсэн мөнгөн дүн нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр гэдэгтэй маргахгүй, түрээсийн гэрээг нэхэмжлэгчийг төлөөлж Ч.Б байгуулсан байдаг, энэ нь гэрээндээ байгаа. Тиймээс Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар нэхэмжлэгчийн амаар өгсөн зөвшөөрлийн дагуу Ч.Б нь гэрээг байгуулсан гэв.

2.Хариуцагч Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 36 550 538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компанийн хувьд Р******* ХХК-иар шаардлагатай тоног төхөөрөмж дамжуулан түрээслэж, ажлыг манай компани гүйцэтгэдэг байсан. Улаанбаатараас Дархан чиглэлийн автозамын тодорхой далангийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Р******* ХХК-иар дамжуулан хэд хэдэн тоног төхөөрөмж түрээслэн авсан. Нэхэмжлэгч Э.Б******* болон Г******* ХХК нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №40 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ” нь Р******* ХХК болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №42 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ”-нд түрээслэгч Р******* ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, түрээслүүлэгч нь Ч.Б гэж тусгасан боловч ямар нэгэн гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарагдаагүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд хэлцлийн хэлбэрийг зааж өгсөн бөгөөд дээрх хуулийн 42.2-т "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж заасан байх боловч талуудын хэн аль нь гарын үсэг зурж, тамга дараагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн харилцааны үндэс болох хүсэл зоригийн илэрхийлэл харагдахгүй байна. Мөн нэхэмжлэгч Э.Б******* гэх хүнтэй хариуцагч нар гэрээний эрх зүйн харилцаатай байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохиролд 36 550 538 төгрөг гаргуулна гэж тодорхойжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хорын талаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй буюу эрх зүйн харилцаа үүсээгүй тул гэм хорын хохирол үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хуралдаанд гаргасан тайлбартаа уг 36 550 538 төгрөгийг гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гэж тайлбарлаад байна, гэтэл манай компани гэрээний нэг тал биш, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл одоо хүртэл тодорхойгүй, тодруулах талаар хариуцагч нарын зүгээс шүүхийн зүгээс шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл тодруулаагүй. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэдэн хувийг нь манай компани хариуцах талаар тодорхойгүй байна. Түүнчлэн гэрээг Ч.Бтай байгуулсан гэсэн атлаа Ч.Б нь гэрчээр оролцоод байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Э.Б*******г төлөөлөн гэрээг байгуулсан гэсэн боловч энэ талаарх баримт байхгүй. Ч.Б нь нэхэмжлэгчийг төлөөлж гэрээ байгуулсан гээд байгаа боловч гэрээг манай компанитай байгуулаагүй, бид төл гээд өгсөн дансанд нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Р******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Улаанбаатар хотоос Д аймаг чиглэлийн автозамын байгууламжийн ажилд Г******* групп ХХК-ийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр нь хангаж, хамтран ажилласан. Манай компанийн хувьд Ч.Бын индүүдэгч машиныг түрээслэн авч, Г******* групп ХХК-нд өгч ашиглуулсан. Г******* групп ХХК-тай өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээний тооцоо дуусаагүй байгаа. Мөн Э.Б******* гэх хүнээс ямар нэгэн техник хэрэгслийг түрээслэж аваагүй. Авто зам, засварын хүнд машин механизмын тухайд өндөр үнэтэй байдаг тул ихэвчлэн ББСБ болон өөр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй эсвэл барьцаанд байгаа тоног төхөөрөмжүүд байдаг. Тийм учраас түрээслэгч нарын зүгээс түрээсийн төлбөрөө өгөхдөө өгсөн дансных нь дагуу түрээсийн төлбөрийг, бичиж өгөхийг хүссэн гүйлгээний утгыг бичиж шилжүүлдэг. Хэрэгт цугларсан баримтаар энэхүү үйл баримт нь тогтоогдоно. Манай компани нь Э.Б******* гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй тул бидний хооронд гэрээний төлбөр болон гэрээ цуцлагдсаны хохирол, гэм хорын төлбөрийн харилцаа байхгүй. Харин Ч.Б гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан тул түрээсийн үлдэгдэл төлбөрийг энэ хүнтэй тооцоо нийлнэ. Иймд нэхэмжлэгч Э.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.10.25-ны өдөр Р******* ХХК-ийн захирал Д.Бд шаардлага хүргүүлэх тухай баримт, 2022.04.29-ний өдрийн №40 дугаартай Техник түрээслэх тухай гэрээ, 2022..20-ны өдрийн №42 дугаартай Техник түрээслэх тухай гэрээ, Shandong RS 2200 маркийн - УР, - улсын дугаартай зам индүүдэгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Shandong маркийн 61-******* УР улсын дугаартай зам индүүдэгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,Liugong CLG856 маркийн 14-******* УР улсын дугаартай, авто ачигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4,5,6,7 дугаар саруудын тооцооны хүснэгт, Э.Б*******гийн Хаан банк дахь 504002 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.Бын Хаан банк дахь 50463645******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2022/14154 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/874 дугаартай тодорхойлолт, шуудангийн магадлагаа, хүргэлтийн дэвтрийн хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/03748 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28з33/4754 дугаар албан бичиг, Ч.Хишигсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Э.Б*******гаас Ц.Цэрэнчимэдэд олгосон итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Ч.Бын Хаан банк дахь 50463645******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч Э.Б*******гаас Б.А*******т олгосон итгэмжлэл, /хэргийн 3-34, 48, 55-56, 75-76, 86-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Г******* групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З.А*******д олгосон итгэмжлэл, /хэргийн 40,63-р хуудас/,

хариуцагч Р******* ХХК-иас С.С*******д олгосон итгэмжлэл, /хэргийн 82,85 -р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь Г******* ХХК, Р******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 14-******* УР, 61-******* УР, - УР, - УР улсын дугаартай авто ачигч, зам индүүдэгчийг түрээсээр ажиллуулахаар тохиролцож, Ч.Бт зөвшөөрөл олгосон бөгөөд хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд авто ачигч, зам индүүдэгчийг ашигласан түрээсийн төлбөр нийт 74 350 538 төгрөгийг төлөхөөс 37 800 000 төгрөгийг төлж, үлдэх 36 550 538 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээг цуцлагдсаны улмаас учирсан хохиролд үлдэгдэл төлбөр 36 550 538 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.  

3.Хариуцагч Г******* ХХК нь Р******* ХХК-иас шаардлагатай тоног төхөөрөмжийг дамжуулан түрээслэж ажил гүйцэтгэдэг байсан, нэхэмжлэгч Э.Б*******тай түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчтэй болон зөвшөөрөл олгосон гэх иргэн Ч.Б нартай түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хариуцагч Р******* ХХК нь нэхэмжлэгч Э.Б*******тай гэрээ байгуулаагүй, иргэн Ч.Бтай түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь Ч.Бт гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон гээд байгаа боловч энэ талаараа мэдэгдээгүй, мөн түрээсийн төлбөр тооцсон үнийн дүн ойлгомжгүй, хэнээс хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй, тооцооллын талаар танилцуулаагүй гэж үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №40 тоот Техник түрээслэх тухай гэрээг нэг талаас түрээслүүлэгч Ч.Б, нөгөө талаас түрээслэгч Р******* ХХК, түүнийг төлөөлөн Д.Б гүйцэтгэх захирал нар харилцан тохиролцож, УР, УР улсын дугаартай, SDLG22тн, SDLG20тн маркийн зам нягтруулагч бүхий 2 ширхэг механизмыг замын гүйцэтгэлийн ажилд түрээсээр ажиллуулахаар сарын 14 000 000 төгрөгөөр, ажил эхлэхээр урьдчилгаа 30 хувь буюу 4 200 000 төгрөг авч ажил эхлүүлэхээр байгуулжээ.

5.2.Мөн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №42 тоот Техник түрээслэх тухай гэрээг нэг талаас түрээслүүлэгч Ч.Б, нөгөө талаас түрээслэгч Р******* ХХК-ийг төлөөлж Д.Б нар байгуулж, 14******* УР улсын дугаартай, Liugong CLG856 маркийн дугуйт ачигчийг сарын 14 000 000 төгрөгөөр, ажил эхлэхээр урьдчилгаа 30 хувь буюу 4 200 000 төгрөг авч ажил эхлүүлэхээр байгуулсан байна.

5.3.Нэхэмжлэгчээс түрээслэгч Р******* ХХК нь дахин нэг зам индүүдэгчийг авч ажиллуулах хүсэлт гаргасан тул 61******* УР улсын дугаартай зам индүүдэгчийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн операторын хамт нэмж түрээслэсэн гэсэн. 

6.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар байна.

7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх бөгөөд 288 дугаар зүйлийн 288.2.3-д “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэй гэж заажээ.

7.1.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох техникүүдийн өмчлөгч бөгөөд техник түрээслэгч нартай гэрээ байгуулах, операторын үйл ажиллагааг хянах, зохицуулах эрхийг буюу зөвшөөрлийг Ч.Бт олгосон, гэрээ нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийгдсэн тул шаардах эрхтэй болох нь гэрч Ч.Бын мэдүүлэг, Р******* ХХК-нд хүргүүлсэн шаардлага, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдоно, түрээслэгч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээг цуцлагдсаны улмаас 36 550 538 төгрөгний хохирол учирсан болох нь түрээсийн төлбөрийн тооцоолол, дансны хуулга, шилжүүлгийн мэдээллээр нотлогдоно гэж тайлбарласан.

7.2.Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн №02954777 тоот гэрчилгээнд “...УР улсын дугаартай Shandong PS8200 маркийн зам индүүдэгчийн өмчлөгчөөр Э.Б*******, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр”, тээврийн хэрэгслийн №02909826 тоот гэрчилгээнд “...УР улсын дугаартай Shandong PS8200 маркийн зам индүүдэгчийн өмчлөгчөөр Э.Б*******, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, тээврийн хэрэгслийн №03729882 тоот гэрчилгээнд “...14*******УР улсын дугаартай Liugong CLG856 маркийн авто ачигчийн өмчлөгчөөр Э.Б*******, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр”, тээврийн хэрэгслийн №03621872 тоот гэрчилгээнд “...61*******УР улсын дугаартай, Shandong PS8200 маркийн зам индүүдэгчийн өмчлөгчөөр Э.Б*******, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр” тус тус бүртгүүлсэн, техникүүдийн өмчлөгч нь нэхэмжлэгч Э.Б******* болох нь тогтоогдож байна.

7.3.Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ”, 50.2-д “зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй” гэж заажээ.

7.4.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох техникүүдийн өмчлөгч учраас гэрээ байгуулах зөвшөөрлийг Ч.Бт амаар олгосон, шүүх хуралдаанд гэрч Ч.Б нь “...Э.Б*******тай хамтран ажилладаг. Тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажилладаг. Гэрээг хийчих гэсэн, би өмнөөс нь гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн бөгөөд зөвшөөрлийг хэлцэлд баримтлах хэлбэрээр хийх шаардлагагүй тул амаар зөвшөөрлийг олгосон гэсэн боловч зөвшөөрөл олгох эрх бүхий нэхэмжлэгч Э.Б******* нь уг зөвшөөрлийг өөрөө олгосон талаараа гэрээний тал болох хариуцагч нарт мэдээлсэн талаараа баримтаар нотлоогүй, хариуцагч нар нь энэ талаар мэдэгдээгүй гэж маргасан болно.

7.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмчлөгч буюу нэхэмжлэгч Э.Б******* нь түрээсийн төлбөрөө төлөх талаар хариуцагч Р******* ХХК-ийн захирал Э.Б*******д мэдэгдэж байсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Р******* ХХК-ийн захирал Д.Бд шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдоно гэсэн боловч хариуцагч нь хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд Монгол шуудангийн албан бичгээр гардуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

7.6.Нэхэмжлэгчээс хариуцагч нар нь түрээсийн төлбөрийг өмчлөгчид төлж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэлд Хаан банкны 5031176*******5 тоот данс Ш.Уынх /Г******* групп ХХК-ийн захирал/, Голомт банкны 14151 тоот данс Г******* групп ХХК-ийн гэсэн баримт, шилжүүлгийн мэдээллийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 6 дугаар сарын 11-нд 4 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг “индүү Г******* групп ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 5 дугаар сарын 12-нд 4 200 000 төгрөг “Б******* индүү урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 5 дугаар сарын 31-нд 5 000 000 төгрөгийг “Б******* индүү ” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 6 дугаар сарын 02-нд 5 000 000 төгрөгийг “индүү 51******* Б” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 5 дугаар сарын 31-нд 5 000 000 төгрөгийг “Б индүү ” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн “Б ковш урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар 4 200 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

7.7.Мөн хэрэгт авагдсан Ч.Бын Хаан банкны депозит дансны хуулгаар 2022 оны 4 дүгээр сарын 28-нд “Б Доржийхүү” гэсэн гүйлгээний утгатайгаар 8 400 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Техник түрээслэх тухай гэрээ №40 урьдчилгаа төлбөр өгсөн гэж тайлбарласан, дээрх техникүүдийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 36 550 538 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа боловч хариуцагч нар нь хэдэн төгрөгийг хариуцах эсэх нь тодорхойгүй, гэрээг цуцлахад түрээслэгч талдаа мэдэгдэж, тооцоо нийлсэн баримтгүй байна гэж үзэв.

7.8.Нэхэмжлэгчээс хариуцагч Г******* групп ХХК-ийн зүгээс техник тус бүрд төлөх тооцоог гаргасан гэж тайлбарлаад Тээврийн хэрэгслийн түрээсийн тооцоо гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд “...2022 оны 4-р сарын тооцоо гэсэн баримтад Ч.Б, эзэмшигч, үлдэгдэл 933 333 төгрөг, 2022 оны 5-р сарын тооцоо гэсэн баримтад Ч.Б эзэмшигч үлдэгдэл 5 733 333 төгрөг, 2022 оны 6-р сарын тооцоо гэсэн баримтад Ч.Б, эзэмшигч үлдэгдэл 12 507 527 төгрөг”,  2022 оны 4-р сарын тооцоо гэсэн баримтад Ч.Б индүү үлдэгдэл 3 266 667 төгрөг, 2022 оны 5-р сарын тооцоо Ч.Б, индүү , үлдэгдэл 5 733 333 төгрөг, 2022 оны 6-р сарын тооцоо гэсэн баримтад Ч.Б индүү үлдэгдэл 8 507 527 төгрөг, 2022 оны 5-р сарын тооцоо гэсэн баримтад Б, ковш үлдэгдэл 90 323 төгрөг, 2022 оны 6-р сарын тооцоо гэсэн баримтад Б, ковш үлдэгдэл 9 574 194 төгрөг, 2022 оны 5-р сарын тооцоо гэсэн баримтад Б******* Индүү, үлдэгдэл 3 187 097 төгрөг, 2022 оны 6-р сарын тооцоо гэсэн баримтад Б******* Индүү үлдэгдэл 5 961 290 төгрөг” гэсэн боловч уг баримтыг талууд харилцан тооцоо нийлж баталгаажуулаагүй гэх хариуцагч Р******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

7.9.Мөн нэхэмжлэгч нь 61-******* УР улсын дугаартай Liugong CLG856 маркийн зам индүүдэгчийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэмж хариуцагч Р******* ХХК-ийн хүсэлтээр операторын хамт ажиллуулсан, 38 хоногийн түрээсийн төлбөрт 17 *******1 290 төгрөгийг төлөхөөс нийт 11 200 000 төгрөгийг төлж, үлдэх 5 961 290 төгрөгийг төлөөгүй гэсэн боловч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн №03621872 тоот гэрчилгээнд “...61*******УР улсын дугаартай, Shandong PS8200 маркийн зам индүүдэгчийн өмчлөгчөөр Э.Б******* нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн, түрээсийн гэрээ байгуулахад уг техник нь түүний өмчлөлд шилжин бүртгэгдээгүй байсан байна.

7.10.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 36 550 538 төгрөгийг буюу гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирлыг хариуцагч нараас  нэхэмжилж байна гэсэн боловч гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөрийг шаардаад байгаа эсэх гэрээг цуцласны улмаас олох байсан орлого гэж нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан Техник түрээслэх тухай №40, 42 тоот гэрээнүүдийг Ч.Б нь хариуцагч Р******* ХХК-тай нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр байгуулсан гэж тайлбарласан атлаа түрээсийн гэрээний оролцогч биш Г******* групп ХХК-иас түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байна.

8.Иймд нэхэмжлэгч Э.Б*******гийн хариуцагч Г******* ХХК, хариуцагч Р******* ХХК нарт холбогдуулан гаргасан түрээсийн үлдэгдэл төлбөр буюу гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол болох 36 550 538 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 703 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б*******гийн хариуцагч Г******* ХХК, Р******* ХХК нарт холбогдуулан гаргасан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36 550 538 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 703 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН