Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/00660

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, О овогт Г.Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,                                                                        

  Хариуцагч: С дүүрэгт байрлах Н газар /РД:*******/-т холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, П.Б*******,

Гэрч Г.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Н******* газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэрээр иргэн Г.Б*******ас 1 971 401 төгрөгийг гаргуулж А******* ББСБ ХХК-д олгох, хариуцагч Г.Б******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч И ХХК-ийн зээлийн барьцааны гэрээнд заагдсан И ХХК-ийн өмчлөлийн Т*******, С******* сум, 4 дүгээр баг Э А бүс 35 тоот хаягт байрлах Г-0004, улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н******* газарт даалгасан. Г.Б******* миний бие нь бага насны 4 хүүхэдтэй, эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ харж байдаг, дэлхий нийтийг хамарсан цар тахалын уршгийн улмаас миний бизнес эрсдэлд орж зогссон, бүх банкны дансны гүйлгээ хаагдсан, ирээдүйд орж ирэх орлого тодорхой бус, И ХХК-ийн захирал Б.Батжаргал бидний хооронд дээрх барьцаат зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаантай асуудал одоо ч хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа шалтгаанаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой 1 971 401 төгрөгийг төлөх боломжгүй, шүүхийн шийдвэрт заасан дээрх нэр бүхий хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Н******* газарт удаа дараа бичгээр хүсэлт гаргаж байсан. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой иргэний үүргийнхээ дагуу хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчтэй байнга холбоотой байж, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан үед нь очиж уулзах, холбогдох хүсэлт, шүүхийн шийдвэрээр төлөгдөх төлбөрийг шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар санал хүсэлт, тайлбаруудыг удаа дараа амаар болон бичгээр өгч ирсэн. Г.Б******* миний бие нь Н******* газарт удаа дараа дээрх тайлбарыг өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаа явуулахыг хүссэн боловч миний эрхийг ноцтойгоор зөрчин шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагдаагүй хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш/2021/02594 дүгээр шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар заагдсан барьцаа хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр олгогдох ёстой төлбөрийн хэмжээнээс 3 дахин давсан үнэлгээтэй буюу улсын төсөвт батлагдсан зардлаас 384 800 000 төгрөгийг нөхөн олгохоор тогтоогдсон аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №07/223 дугаар бүхий лавлагаа байтал нэмж төлбөр авагчийн, гуравдагч этгээдэд хамааралтай үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2594 дүгээр шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Т*******, С******* сум, 4 дүгээр баг, Э уул а бүс тоот 0,4м2 Г-0004, Y-14190 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууц гражийн зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т*******, С******* сум, 4 дүгээр баг, Э уул -д орших Г-00032, 186402 нэгж талбарын дугаартай 19 га газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасаар байтал дээрх эд хөрөнгийг хурааж, битүүмжилсэн хэрнээ дээрх хөрөнгүүд дээр албадан дуудлага худалдаа явуулахгүйгээр төлбөр төлөгчийн, төлбөр төлөгчийн эзэмшилд байдаг боловч гуравдагч этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэрт заагаагүй бусад эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Би энэ талаарх гомдлоо Н******* газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бичгээр гаргаж өгсөн боловч Н******* газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот албан бичгээр тус тус миний гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй Г.Бын эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, барьцаалсан Н******* газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэрт заагдаагүй хууль бус ажиллагаа хийж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгохгүй, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/02594 дугаартай шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагдаагүй эд хөрөнгийг  хураасан, барьцаалсан Н******* газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас болон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3-1/1533 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/01594 дугаартай шийдвэрт заагдаагүй хууль бус ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэрт саад учруулах эрх хэнд ч байхгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа заавал биелүүлэх ёстой. Энэ дээр удаа дараа үүргээ ухамсарлаж тайлбараа өгсөн байдаг, гол нь ямар ажиллагаан дээр гомдол гаргаад байна вэ гэхээр шүүхийн шийдвэрт заагдаагүй байгаа хөрөнгүүд нь зөвхөн Г.Бын өмч биш гуравдагч этгээд, гэр бүлийн хуваарьт хөрөнгүүд байгаа, хадам аавынх нь орон сууц бас битүүмжлэгдсэн байдаг, хадам аав нь Г.Б*******тай хамтран өмчилдөг, хадам аав нь хорт хавдартай нөгөө байраа бас барьцаанд тавиад эмчилгээний зардал гаргах гэсэн боловч эрх нь бас зөрчигдөөд байгаа гэх мэтчилэн хөндлөнгийн хамааралгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас тэр үйл ажиллагаан дээр нь л бид нар гомдол гаргасан. Хариуцагч талын ярьж байгаа И ХХК-ийн барьцаа хөрөнгө буюу аймгийн, С******* сумын 4 дүгээр багт байрлах 19 га газар нь улсаас 384 800 000 төгрөгөөр үнэлэгдээд тогтоогдоод энэ зардлыг төсвөөс олгох боломжтой гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн, улсаас шалтгаалаад тухайн газар хураагдах асуудал нь гуравдагч этгээдүүдийн эрх зөрчигдөх шалтгаан болох үндэслэлгүй юм. Энэ хууль бус үйлдлүүдийг нь л хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

 

 2.Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2594 дүгээр шийдвэрээр Г.Б*******, И ХХК-аас 137 884 408 төгрөгийг гаргуулж А******* ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Б*******, И ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эзэмшлийн нэгж талбарын 49051630 дугаартай Т*******, С******* сумын 4 дүгээр баг, Номун далайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04-180/16568 дугаар албан бичгээр аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тодруулга хүсэх тухай албан бичгийг хүргүүлэхэд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор тус газарт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 19390.4 га газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нөхөн олговор, хөрөнгийн үнэлгээг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2021 гэрээний дагуу 384 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна гэх хариу ирж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Б*******ас 137 000 000 төгрөг гаргуулж А******* ББСБ-д олгохоор шийдсэн, энэ шийдвэрийг биелүүлэхгүй бол И ХХК-ийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдсэн, үүний дагуу манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхаа дагуу тухайн газрыг битүүмжилсэн, битүүмжлэх явцад тухайн газар нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор аймгийн А, С******* сумын нутаг дэвсгэрт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд тухайн газрыг улс мэдэлдээ авсан байсан нотлох баримт нь хэрэгт байгаа. Ингээд барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болсон ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмаараа иргэн Г.Бын хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэл хангуулахаас өөр аргагүй болсон учраас машин болон граш зэрэг хөрөнгүүдийг хураасан, тухайн барьцаанд байсан хөрөнгө маань эрхийн доголдолгүй худалдан борлуулах зарчмаараа явсан бол энэ асуудлаар маргаад байх зүйл алга, шүүхийн шийдвэр маань иргэн Г.Б*******ас гээд байгаа, нөхөн олговор 384 000 000 төгрөгийг улс дүйцүүлж өгнө гэж байгаа боловч олгосон зүйл байхгүй тухайн компанийн дансруу орно гэж байгаа тухайн компанийн дансруу орлоо гэхэд н.Батжаргал гэдэг хүн тэр компанийг үүсгэн байгуулаад, хувьцааг нь эзэмшдэг. Тэр хүнээс төлбөрийг шаардах эрхгүй, тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Г.Бын хөрөнгөд халдсан ийм л зүйл байгаа. Хамтран өмчлөлийн гээд байгаа Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд  байрлах Г.Бын орон сууц байдаг тэр орон сууц нь Очир финанс ББСБ-ын барьцаа хөрөнгөд бүртгэлтэй байдаг, тухайн үед лавлагааны хариу ирээгүй байсан учраас битүүмжилсэн байсан ч бусдын барьцаанд байсан учраас хүчингүй болгосон, тээврийн хэрэгслийн тухайд гэвэл 2 хүн дундаа эзэмшдэг тээврийн хэрэгслийг давхардуулсан юм байна гэж байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг хурааж аваад худалдан борлуулах ажиллагаа явагдаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэлийг хүчингүй болгосон. Бусдын барьцаанд байдаг гэсэн хариу ирсэн учраас битүүмжлэлийг хүчингүй болгосон, тээврийн хэрэгсэл дээр бол ажиллагаа хийж байгаа, улсаас орж ирэх тэр мөнгө Г.Бын мөнгө биш И ХХК-ийн мөнгө бөгөөд эзэмшигч нь н.Батжаргал гээд хүн байгаа. Энэ хэрэгт хамааралгүй тул тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдэг боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.О*******д олгосон итгэмжлэл, Засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот албан бичиг, Н******* газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ190398 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ, хуваарь, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ИГ190398 дугаар Барьцааны гэрээ, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаар магадлал, И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-14190 дугаартай И ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №00032 дугаартай И ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 07/223 тоот албан бичиг, Г.Бын иргэний үнэмлэхний хуулбар, Засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд /хэргийн 4-25, 94, 98-99, 3-6-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Н******* газраас Д.М*******, Б.О нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ГХ2022/00522 дугаар гүйцэтгэх хуудас, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаар магадлал, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/05406 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 224200 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, И ХХК-иас лавлагаа, Эд хөрөнгө, Г.Бын Д.О*******д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/431 дүгээр албан бичиг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 928 дугаар тогтоол, Ү-14190 дугаартай И ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2022 оны 11 дүгээр сарын 30-ний  өдрийн 2-180/22781 дүгээр албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-180/23774 дүгээр албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Эд  хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, Г.Бын хүсэлт, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4-180/00 дугаар албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04-180/03 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 180/02 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04-180/04 тоот албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04-180/06 тоот албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04-180/05 тоот албан бичиг, аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 07/223 дугаар албан бичиг, Хан үнэлэмж ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04-180/16568 дугаар албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04-180/17183 дугаар албан бичиг, аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07/62 дугаар албан бичиг, Д.Б*******, Д.М*******  нарт олгосон итгэмжлэл /хэргийн 29, 39-85, 90-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт дурдагдаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж барьцаалсан, эд хөрөнгө өмчлөгч нарын эрхийг зөрчсөн хариуцагчийн хариу мэдэгдэх хуудас болон шийдвэрүүдийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заагдаагүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн  шийдвэрт дурдагдсан И ХХК-ийн өмчлөлийн газрыг Монгол улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөн олговор болох 384 800 000 төгрөгийг олгогдоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул төлбөр төлөгч Г.Бын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  битүүмжилж худалдан борлуулах ажиллагаа явагдсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б*******ас зээлийн гэрээний үүрэгт 1 971 401.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч И ХХК-ийн Зээлийн барьцааны гэрээнд заасан И ХХК-ийн өмчлөлийн Т*******, С******* сум, 4 баг, Э А бүс 3б тоот хаягт байрлах, 0.4 мкв талбай бүхий Г-0004 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н******* газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 030 917 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ас улсын тэмдэгтийн хураамжид 842 807 төгрөгийг гаргуулж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.2.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаар магадлалаар Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4.3.Н******* газар нь Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаар магадлал, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 183/ШЗ2022/05406 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ГХ2022/00522 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №224200 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.4.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор И ХХК, Г.Б******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т*******, С******* сум, 4 дүгээр баг, Э А бүс, 3б тоот хаягт байрлах, 0.4 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2224 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 19га газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2022 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар” гүйцэтгүүлэх №224200/08 тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авах ажиллагааг 86-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжилж, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө хураах” тогтоолоор  уг эд хөрөнгүүдийг хураан авчээ.

 

5.Талууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан хөрөнгийг улсын тусгай хэрэгцээнд авсан тул нөхөн олговрыг төлбөрт суутгаагүй, гуравдагч этгээдийн буюу хамтран өмчлөгч нарын хөрөнгүүдийг хурааж, битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус гэж маргасан.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрт дурдсан хөрөнгийг хурааж, битүүмжилсэн боловч үнэлгээ хийж, албадан дуудлага худалдаа явуулаагүй, тус хөрөнгийг төр өмчлөлдөө шилжүүлэн авч 384 800 000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөрт суутган тооцоогүй, гуравдагч этгээдийн эзэмшилд байдаг хөрөнгийг битүүмжилж, хураасан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.  

 

6.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх хуудсанд дурдсан хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаа хийх явцад Засгийн газрын тогтоолоор төр улсын тусгай  хэрэгцээнд шилжүүлэн авсан, 384 800 000 төгрөгийн нөхөн олговрыг төлбөр төлөгч Г.Б*******д олгогдохгүй, компаний өмчлөлийн хөрөнгө, бөгөөд И ХХК-нд уг нөхөн төлбөр нь олгогдоно, мөн хэзээ олгох нь тодорхойгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тасралтгүй явуулах зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Бын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг битүүмжлэх ажилллагаа явуулсан гэж мэтгэлцсэн.  

 

6.2.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураан авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07/223 дугаар албан бичигт “...Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээний 19390.4 га газрын нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын газар ба барилга байгууламж, эд хөрөнгийн үнэлгээ, нүүлгэн шилжүүлэх зардлын нөхөн олговрын үнэлгээг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2021 дүгээр гэрээний дагуу Хан үнэлэмж ХХК хийж, 53,0 тэрбум төгрөгийн өртөгтэй тогтоосон. Барилга байгууламж, эд хөрөнгийн үнэлгээ, нүүлгэн шилжүүлэх зардлыг улсын төсөвт хөрөнгө тусгуулахаар холбогдох яаманд санал хүргүүлсэн. Тус үнэлгээнд И ХХК-ийн газар дээр хийгдсэн ажлын нөхөн олговрын хэмжээг 384 800 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд улсын төсөвт батлагдах зардлаас олгох боломжтой” гэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, нөхөн төлбөр олгогдоогүй байгаа талаар зохигч маргаагүй.

 

6.3.Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан Н******* газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4-180/644 дугаартай хариу мэдэгдэх хуудаст “...Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2594 дүгээр шийдвэрээр Г.Б*******, И ХХК-иас 1 971 401 төгрөгийг гаргуулж А******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-т “Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

6.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот албан бичигт “...Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан, төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд нийцсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн байна.

 

6.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж заасан.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” гэж зааснаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Г.Бын өмчлөлийн бусад хөрөнгийг битүүмжилж, хураасныг хууль зөрчөөгүй талаар албан бичгээр болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрт заагдаагүй эд хөрөнгө болох түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг битүүмжлэн хураасан, үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй, автомашин нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч Г.Б*******ийн мэдүүлгээр тогтоогдоно гэсэн.

7.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн боловч хамтран өмчлөгч нар бүртгэлтэй байсан тул хүчингүй болгосон, ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, харин автомашиныг битүүмжлэн хураасан байгаа талаар маргахгүй гэсэн.

7.2.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд “...Улаанбаатар Х дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр Г.Б*******, Ц.Б нар бүртгэлтэй” байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тайлбарласан, харин Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/-нд “...Г.Бын өмчлөлд 38УЕА улсын дугаартай Лексус маркийн автомашин, 21УБГ улсын дугаартай Хуйндай Старих маркийн автомашин, 4339УНО улсын дугаартай Азиа моторс Гранто маркийн автомашин, 50УАО улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашин тус тус бүртгэлтэй” байна.

 

7.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх 38УЕА улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн өмч биш, гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэсэн боловч Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

7.4.Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж байгаа болох нь гэрч Г.Б*******ийн мэдүүлгээр тогтоогдоно гэсэн бөгөөд гэрч Г.Б******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...38УЕА улсын дугаартай Лексус маркийн автомашин нь миний автомашин, уг автомашиныг худалдан авч Г.Б*******д мөнгийг нь төлсөн боловч нэрээ миний нэр дээр шилжүүлээгүй байсан. Гэтэл намайг өөрийн өмчлөлийн автомашиныг унаж явахад хураан авсан, 2022 оны 8 дугаар сарын 18-нд гэрээ байгуулсан” гэсэн боловч гэрч нь тайлбараа нотлосон баримтыг ирүүлээгүй, автомашиныг үнийг төлсөн талаарх баримтгүй, өмчлөх эрх шилжүүлэх талаарх гэрээгээ шүүхэд ирүүлээгүй тул гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

8.Иймд нэхэмжлэгч Г.Бын хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заагдаагүй хууль бус ажиллагаа хийж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 1 дугаар зүйлийн 1.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                             ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №4-180/644 тоот хариу мэдэгдэх хуудас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3-1/1533 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заагдаагүй хууль бус ажиллагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН