| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2026/0126/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/96 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 22.13, |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/96
2026 01 07 2026/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Н.Нямдорж,
шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2501 00046 0490 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
***************-ын “*****************" төвтэй “Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-ний дагуу үйлчилгээ авагч “**************” ХХК-ийн захирал Н.М-с тус компанийн ************** хороонд барьж ашиглалтад оруулсан “**********” хотхоны орон сууцуудын техникийн давхрын халаалтын талбайд “40 сая төгрөгийн нөхөн төлбөр, торгууль ногдуулах тооцооллыг бодож явуулна, эсхүл 13 сая төгрөгийг өгвөл уг асуудлыг зохицуулж өгнө” гэж ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 13,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н.М-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-24 дэх тал/,
- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н.М-ийн гар утсанд үзлэг хийж тухайн гар утсанд хадгалагдаж байсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 25-32 дахь тал/,
- Гэрч Н.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- Гэрч С.Г-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Гэрч М.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
- Гэрч А.Э-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
- Гэрч З.Д-ын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дахь тал/,
- Гэрч Б.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
- Гэрч Д.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дах тал/,
- ***************-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/109 дугаартай албан бичиг, /1 дэх хавтаст хэргийн 68-174 дэх тал/,
- Н.Х-г "***************"-ийн дулаан хангамжийн инженерийн албан тушаалд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2034 дугаартай ***************-ын даргын тушаал /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
- Н.Х-гийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 70-75 дахь тал/,
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай "Дүрэм шинэчлэн батлах тухай" тогтоол, дүрэм /1 дэх хавтаст хэргийн 76-83 дахь тал/,
- ***************-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тушаал "Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай", хавсралт журам /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/
- ***************-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан "Хэрэглэгчийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах, нөхөн бичилт хийх, түгээх сүлжээний горимын зогсолтоос шалтгаалсан дутуу түгээлтийг тооцож, ус, дулааны төлбөрөөс хасалт хийх журам" /1 дэх хавтаст хэргийн 95-112 дахь тал/,
- Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор батлагдсан "Дулаанаа зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм" /1 дэх хавтаст хэргийн 114-120 дахь тал/,
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хяналт, Шалгалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1073 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /1 дэх хавтаст хэргийн 140-174 дэх тал /,
- Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 210-215 дахь тал/,
- Гэрч Д.Н-гийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин өгсөн: мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал/,
- Гэрч Б.Э-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222-224 дахь тал/,
- Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 21 хуудас, 1 ширхэг сиди зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Х нь *******************-ын даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар тус газрын “***************"-ын дулаан хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байхдаа, ***************** нутаг дэвсгэрт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр,
***************-ын “*****************" төвтэй “Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-ний дагуу үйлчилгээ авагч “**************” ХХК-ийн захирал Н.М-с тус компанийн ************** хороонд барьж ашиглалтад оруулсан “**********” хотхоны орон сууцуудын техникийн давхрын халаалтын талбайд “40 сая төгрөгийн нөхөн төлбөр, торгууль ногдуулах тооцооллыг бодож явуулна, эсхүл 13 сая төгрөгийг өгвөл уг асуудлыг зохицуулж өгнө” гэж ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 13,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:
- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н.М-ийн гар утсанд үзлэг хийж тухайн гар утсанд хадгалагдаж байсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 25-32 дахь тал/,
- Гэрч Н.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн "...Миний бие 2015 оноос "************** " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тус компани нь ************** хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын батламж, захирамжийн дагуу үйл ажиллагааг явуулдаг юм. Б.А, Б.Б гэсэн хүмүүс 50, 50 хувийн компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Манай компани 2015 оноос хойш ************** хороо ************** -т "************** " хотхон нэртэй 8 блок орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Хамгийн сүүлд буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус хороонд "************** " хотхоны 8 дахь блок буюу сүүлийн 108 айлын 2 орцтой орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулах акт гаргуулсан юм. Уг улсын комиссын гишүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан салбар байгууллагуудын төлөөлөл 12 хүн томилогдсоны нэг нь ************** -ийн Х гэх инженер байсан юм. Гэтэл комисс ажилласан өдөр Х нь ирээгүй бөгөөд түүний оронд ************** -ын Хэрэглэгчдэд үйлчлэх 6-р төвийн инженер Х гэх эмэгтэй ирсэн. Ингээд комиссын гишүүдэд барилгыг танилцуулах явцад Х нь техникийн давхрын техникийн өрөөн дэх халаалтын паарыг хараад "танай өмнө барьж ашиглалтад оруулсан байрнуудын техникийн өрөөнд паар байгаа юу. барилгын зурагт тусгагдсан уу" гэж асуухаар нь "тийм" гэдгийг хэлсэн. Техникийн өрөө гэдэг нь барилгын дээд давхарт агааржуулалтын мотор, липтний мотор зэргийг суурилуулсан өрөөг хэлдэг бөгөөд энэ нь мэдээж барилгын зурагт тусгагдсан байгаа. Ингээд тухайн өдөр комиссын гишүүд 100 хувийн саналаар барилгыг хүлээж авахаар шийдвэрлэж, бохирын худгийн дулаалга, хаягжуулалтыг хийж дуусгаарай үүрэг даалгавар өгөөд тарцгаасан юм. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х инженер "************** " хотхоны 1016 дугаар байрны 101 тоотод байрлах оффисын өрөөнд ирж манай нарийн бичгийн дарга С.Ганчимэг, инженер М.Цэнгэл нартай уулзсан байдаг. Х нь Улсын комиссын акт дээр гарын үсэг зурахаар ирсэн бөгөөд гарын үсэг зурахын өмнө С.Г, М.Ц нарт "танай ************** хотхоны өмнө нь барьж ашиглалтад оруулсан 7 блок барилгын техникийн давхрын халаалтын зардлыг танай компаниас гаргуулна, үүнийг гаргаж өгөхгүй бол комиссын акт дээр гарын үсэг зурахгүй, шинэ барилгын чинь халаалтын гэрээг байгуулахгүй, айл өрх рүү шилжүүлэхгүй" гэж хэлж дарамталсан байсан. Орон сууцыг улсын комисс хүлээж авах хүртэл хугацаанд тухайн барилгын гүйцэтгэгч халаалтын зардлыг өөрсдөө хариуцдаг. Харин комисс хүлээж авсны дараа оршин суугчид иргэд өөрсдөө орон сууцны контор буюу ************** -тай халаалтын гэрээ байгуулж, төлбөрөө төлдөг юм. Иймд дулааны гэрээг айл өрх рүү шилжүүлэхгүй бол манай компанид алдагдалтай юм. Х нь С.Г, М.Ц нарт "танай өмнө барьж ашиглалтад оруулсан 7 байрны техникийн давхрын халаалтын зардал нь 40 сая төгрөг болж байна" гэж өөрөө гар утасныхаа тооны машин дээр бодож дүн гаргаад үзүүлсэн юм байна лээ. "************** " хотхоны 1-7 р блок нь 2017 оноос 2024 оны хооронд ээлж дараалж ашиглалтад орсон бөгөөд аль хэдийн уг байрны үл хөдлөх хөрөнгийн иргэдтэй хийгдээд явж байгаа, манай компанид дулаан, цахилгааны хэрэглээ, гэрчилгээ нь оршин суугчдад шилжсэн, СӨХ байгуулагдсан, дулааны гэрээ нь төлбөр нь хамааралгүй болчихсон байрууд юм. Гэтэл Х нь үндэслэлгүйгээр уг байрнуудын техникийн давхар дахь паарны халаалтын зардлыг манайхаас нэхэмжилж, 8-р блокийн улсын комиссын акт дээр гарын үсэг зурахгүй шантаачилсан байсан. Х нь "одоо танайхыг 40 сая төгрөгөөр торголоо, эсвэл 30 хувь болох 13 сая төгрөгийг надад бэлнээр, баримтгүй гаргаж өг, тэгвэл би зохицуулна" гэдэг зүйл ярьсан байдаг. Тэгэхэд манай С.Г М.Ц нар нь Х-г Улсын комиссын актад гарын үсэг зурахгүй шантаачлах вий гэж айсандаа түүнд "захирал өвчтэй байгаа, ирэхээр нь хэлье, манай захирал 13 сая төгрөгийг өгчих байх” гэдэг зүйл хэлээд явуулсан байдаг. Ингээд миний бие 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу энэ нэг дэх өдөр ажил дээрээ ирэхэд С.Г, М.Ц хоёр надад ийм асуудал болсныг хэлээд, одоо яах вэ гэдэг юм ярьсан. Х нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нарийн бичгийн дарга С.Г рүү утасдаж "захирал чинь яасан бэ, халаалтыг чинь тасаллаа шүү, маргаашийн 12 цагаас өмнө энэ асуудлаа шийд" гэж ярьсан байдаг. Иймд би 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Х-гийн утас pyy залгаж байгаад ************** -ын ************** төвийн байрны үүдэнд очиж миний автомашинд уулзсан. Тэгэхэд Х нь “танайх техникийн давхрын зургийг манайд өгөөгүй байна. Танай барилгууд техникийн давхрынхаа дулааныг олон жил үнэгүй ашигласан байна, иймд танайхыг 40 сая төгрөгөөр торгох байсныг танай ажилтнуудтай ярьж байгаад 13 сая төгрөгөөр би зохицуулахаар болсон, та надад 13 сая төгрөгийг бэлнээр, баримтгүй авч ирж өг” гэдэг зүйл ярьсан. Би тэгэхээр нь түүнд хандаж "13 сая төгрөг хүлээж авсан баримт өгөх үү, арай их мөнгө байна багасгах боломж байна уу” гэхэд Х "баримт өгөх боломж байхгүй ээ, энэ мөнгийг манай ахлах, нягтлан бодогч нар хувааж авна, тийм учраас багасгахгүй, хэрвээ мөнгө өгөхгүй бол дулааныг чинь тасална, би олон газрын дулаан тасалж байсан, жишээ нь цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгууд, таслахаар хүмүүс мөнгөө өгдөг шдээ" гэх мэт зүйл ярьсан. Миний хувьд "арай өндөр дүнтэй байна, дээрээс нь баримт өгөхгүй бол ах нь өгөхөд хэцүү байна" гэхэд Х нь “танд баримт хэрэгтэй бол та 40 сая төгрөгөө өг, ер нь цаашид би танайхыг хариуцах инженер, ашиглалтад оруулах байрыг чинь авах авахгүйг мэдэх хүн нь би шүү дээ” гэх зүйл ярьсан. Манайх ************** хотхоны барилгыг барьж ашиглалтад оруулсны дараа ************** -т барилгын магадлалаар орж батлагдсан зургаа хүлээлгэж өгдөг юм. Уг зурагд техникийн давхрын халаалтын зураг байж л байдаг. ************** нь орон сууцыг дулаанаар хангасан төлбөрөө тухайн орон сууцны оршин суугчдаас гэрээний дагуу авдаг бөгөөд нийтийн эзэмшлийн талбайн халаалтын зардлыг оршин суугчдадаа хуваасны үндсэн дээр авдаг. Манай барьж ашиглалтад оруулсан ************** хотхоны өмнөх 7 блокийн техникийн давхрууд зургийн дагуу бүгд паартай боловч ************** өөрсдөө уг давхрыг дулаанаар хангадаггүй юм. “**************” хотхоны СӨХ-үүд нь энэ талаар хүсэлт тавьдаг боловч ачаалал хүрдэггүй гэсэн шалтгаанаар халаадаггүй юм. Иймд Х-гийн яриад байгаа торгууль, төлбөр нь огт үндэслэлгүй юм. Ингээд Х-той уулзсаны дараа би ************** -т хандъя гэж бодсон боловч олигтой арга хэмжээ авахгүй байх гэж бодоод Цагдаагийн 102 дугаарт хандаж "надаас хүн үндэслэлгүй мөнгө нэхээд байна” гэхэд надад Авлигатай тэмцэх газрын 110 дугаарыг өгсөн бөгөөд залгахад ажлын цаг дууссан байсан. Иймд би. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 110 дугаарын утсаар залгахад яриад байсан тул холбогдож чадаагүй. Тэгтэл тэр өдөр Х над руу хэд хэд залгаад “мөнгөө яаралтай авч яаралтай авч ирж өг, үгүй бол байрнуудын чинь халаалтыг зогсооно, торгууль ирж өг" гээд дарамталсан. Ер нь Х нь над руу өдөр болгон л "мөнгөө тавина, гэрээг чинь хийхгүй, шинэ барилгыг чинь хүлээж авахгүй" гэж дарамталж, хахууль өгөхийг шаардаад байгаа тул би энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утсанд түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар хандсан юм. Товчхондоо хэлбэл Х нь манай компанийн барьж ашиглалтад оруулсан "************** " хотхоны орон сууцуудын техникийн давхар дахь халаалтын зардал 40 сая төгрөгийг торгууль хэр нь 13 сая төгрөг өгвөл энэ асуудлыг аргална" гэж шантааж тавих хэлбэрээр надаас хахууль нэхээд байгаа юм..." гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- Гэрч С.Г-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: "...Манай ************** хотхоны 8-р блок 108 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх ажил 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 цагт эхлэх байсан боловч нэг цаг урагшилж 12 цагт эхэлсэн. Тэгэхэд комиссын гишүүдээс ************** -ыг төлөөлж оролцох гишүүн нь ирээгүй юм. Иймд ************** -ын ирэх ёстой инженер рүү нь залгасан. Тэгэхэд уг инженер нь "би очиж амжихгүй танайхыг хариуцсан ************** төвийн инженер нь очно" гэж хэлсэн. Иймд би ************** төвийн ахлах инженер Н рүү залгаж “комиссын хурал эхэлж байна, танайхаас хүн ирээгүй байна” гэдгийг хэлсэн. Тэгэхэд Х над руу залгаж “би ************** -ыг төлөөлж очихоор боллоо, яг хаана хуралдаж байна" гээд удалгүй ирсэн. Улсын комиссоос манай барилгыг санал нэгтэйгээр ашиглалтад оруулахаар болж бөгөөд хугацаатай үүрэг даалгавар өгөөд тарсан. Ингээд 2025 оны 10 дугааp сарын 17-ны өдөр манайх комиссын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж дууссан тул гүйцэтгэсэн баримтаа зургаар баталгаажуулж "комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас”-нд гарын үсэг зуруулахаар Ц инженер ************** дээр очиж Х-той уулзахад Х өөрөө очиж үзэхээр болсон юм байна лээ. Тэгээд би ажил дээр байж байтал Х над руу залгаад “би танай барилга дээр ирж байна, танай хийсэн ажлыг шалгана" гэхээр нь би инженер Ц-г явуулсан. Би оффис дээрээ сууж байтал Ц инженер, Х-той хамт үүрэг даалгавраа шалгуулсан гээд орж ирсэн. Тэгэхэд Х нь Ц инженер бид хоёрт хандан “танай өмнө барьж ашиглалтад оруулсан 7 блок барилга бүгд техникийн давхартаа паартай юм байна, танайх техникийн давхрын дулааныг огт төлөхгүй явсан байна, иймд дулааны төлбөр бодогдоно" гэж хэлээд 7 блок орон сууцыг тус бүр ашиглалтад орсон хугацаагаар гар утсан дээрээ тооцоо бодож байгаад “танайд нийт 40 орчим сая төгрөгийн дулааны төлбөр гарах юм байна" гэж хэлсэн. Өмнөх 7 блок нь 2017 оноос хойш дэс дараатай ашиглалтад орсон бөгөөд ************** нь өөрсдөө айл өрхүүдтэй гэрээ байгуулж, халаалтын төлбөрөө авч явж байгаа юм. Иймд уг төлбөрийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгэхэд Х нь “танайх төлөхгүй бол танай барьсан хуучин болон шинэ орон сууцны ус, дулааныг хаана ш дээ” гэсэн. Ингээд уг төлбөрийг төлөх боломжгүй талаар ярилцаж байтал Х нь “гуравны нэг” гэж надад хэлсэн. Би “юун гуравны нэг билээ" гэхэд Х тооны машин дээрээ бодож гаргасан 40 орчим сая төгрөгийн /хойноо бутархайтай дүн байсан/ тоог харуулаад "энэний гуравны нэг" гэхээр нь би тэр дүнгийн гуравны нэгийг нь өөрийнхөө тооны машин дээр бодож үзэхэд 13 сая орчим төгрөг болж байсан. Би Х-д хандаж "энийг яах юм" гэж асуухад Х "бэлнээр" гэж хэлэхээр нь би гайхаад "захирал байхгүй тул би захиралдаа мэдэгдээд эргээд хэлье" гэж хэлсэн. Ингээд 2025 оны 10 дугаар сарын 20-ны нэг дэх өдөр захирал М-г ажилдаа ирэхэд нь би энэ талаар хэлж, Х-гийн дугаарыг өгсөн. Тэгээд захирал М Х-той утсаар ярьсан. Тэр хоёрын хооронд юу яригдсаныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан захирал М надад "Х чам руу яриад юм хум нэхээд байвал ахын дүү бичлэг хийж аваарай" гэж хэлсэн. Тэгтэл 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Х над руу залгаад "захирал чинь бичиг өгч явуулна өдөр 15 цагийн удхаар нь би утсан дээрээ бичлэг хийж авсан. Мөн 2025 оны 22-ны орой 20 цагийн үед ажил дээр байж байхад захирал аваад өрөөндөө орсон. Тэгэхэд захирал руу Х хоёр удаа ярьсныг нь миний утсаар бичиж авсан юм байна лээ. Миний утсан дээр бичигдсэн гурван бичлэгийг би захиралд өгсөн бөгөөд захирал бичлэгүүдийг танай байгууллагад гаргаж өгсөн гэсэн. Үүнээс өөрөөр Х надтай уулзаж, ярьсан зүйл байхгүй. Харин өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр над руу телеграммаар “шинэ байрны дулааны гэрээний хүсэлтээ өгөөрэй" гэж бичсэн...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Гэрч М.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Манай компани ************** хороололд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд “**************” нэртэй хотхоныг 2015 оноос хойш барьж ашиглалтад оруулж байгаа бөгөөд энэ оны 10 сарын 13-ны өдөр 8-р блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг комиссын гишүүнээр ************** -ын ************** төвийн Х орж ажилласан юм. Ингэхэд гишүүдээс хугацаатай үүрэг даалгаврыг манайд өгсөн. Манай компани уг үүрэг даалгаврын биелэлтийг тэр дор мэдэгдсэн. 2025 оны 10 сарын 17-ны өдөр Х инженер манай 8-р блок нь хангаж, гишүүдэд дээр ирж ажиллан үүрэг даалгаврын биелэлтийг нүдээр үзэж шалгасан. Тэгээд бид хоёр манай ************** байрлах манай оффист “улсын комиссын үүрэг даалгаврын биелэлт"-эд гарын үсэг зурахаар орсон. Тэгэхэд манай менежер Г байсан бөгөөд Х бид гурав юм яриад сууж байхад Х "танай барьсан байруудын техникийн давхруудын дулааны төлбөр огт бичигдээгүй яваа, олон жил бичигдээгүй учраас өндөр төлбөр гарна" гэх зүйл ярьсан. Манай ************** хотхоныг ************** -ын ************** хариуцдаг байж байгаад 2024 оноос ************** хариуцдаг болсон юм. Өөрөөр хэлбэл манайх Дархан-Өргөө хотхоны өмнөх блокуудыг барьж ашиглалтад оруулсны дараа барилгын зураг төслийг ************** -т хүлээлгэж өгч, уг газраас айл өрхүүдтэй дулаанаар хангах гэрээг байгуулаад явдаг. Орон сууцны шатны хонгил, техникийн давхар нь нийтийн эзэмшил талбай бөгөөд энэ талбайн төлбөрийг ************** нь өөрсдөө өрхүүддээ хувааж төлбөрийг нь авдаг. Энэ бол өөрсдийнх нь асуудал юм. Иймд энэ талаар нь Х тайлбарлаж хэлтэл “танайх бид нарт хүлээлгэж өгөхдөө техникийн давхарт паар байгаа гэж хэлээгүй байна” гэх утгатай юм ярьсан. Тэгээд Х тооны машин дээр тооцоо бодож байгаад "танайх нийт 40 гаруй сая төгрөгийн төлбөр гарна, энийг би санхүү рүү албан ёсоор мэдэгдвэл торгууль алданги нэмэгдээд бүр өндөр төлбөрт орно, тэгж байхаар надад энэ мөнгөний гуравны нэгийг өгчих юм бол би энэ асуудлыг аргална” гэх утгатай зүйл ярьсан. Би энэ зуур Х “үүрэг даалгаврын биелэлтээ зурахгүй юм уу, энэ яриад байгаа асуудал шал өөр асуудал байна” гэдгийг хэлсэн. Х манайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан боловч актад гарын үсэг зурахгүй "танайх төлбөр мөнгөний асуудлаа шийдэж байж гарын үсэг зуруул" гэх утгатай юм яриад зурахгүй байсан. Тэгээд Г бид хоёроос бид хоёрын эрх зүйл хэлж байж Х актад гарын үсэг зураад "захиралдаа мэдэгдчихээд надад хариу хэлээрэй" гээд явсан. Миний мэдэх зүйл байна. Үүнээс хойш Х дахиж надтай бол холбогдоогүй, уулзаагүй. Харин захирал М-той энэ асуудлаар утсаар ярьсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/,
- Гэрч М.П-гийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: "...Миний бие 2004 оноос хойш ************** слесариас ажлын гараа эхэлж, инженер, ахлах инженер, салбарын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байна. 2022 оны 09 сараас "************** " салбарын даргаар томилогдон ажиллаж байна."************** ” ХХК гэж огт мэдэхгүй, захирал ажилтнуудыг нь ямар хүн байдгийг мэдэхгүй. Харин “************** ” хотхон нэртэй байрнуудын ашиглалт, үйлчилгээг манай байгууллага хариуцдаг. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрх, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу тухай гэрээнд тусгагдсан хүчин чадлын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дулааны тарифын дагуу төлбөрийг санхүүгийн программд бодож нэхэмжлэл үүсгэж, тооцоог файлаар хамтран ажилладаг арилжааны банкнуудад илгээдэг. Арилжааны банкнуудаас манай илгээсэн нэхэмжлэхийн тооцоо бүхий файлын дагуу хэрэглэгчдэд төлбөр үүсгэдэг. Хэрэглэгчид үүний дагуу төлбөрөө өөрсдийн сонгосон банкны салбар эсвэл банкны аппликейшнээр төлбөр тооцоог төлдөг. Айл өрхүүдийн сууцны талбайг мкв-аар боддог, харин аж ахуйн нэгжүүд дулааны тоолууртай бол тоолуурын дагуу, тоолуургүй бол мкуб-ээр төлбөрийг тооцдог бөгөөд энэ талаар анх гэрээ байгуулахад тусгадаг. Жишээлбэл 80 мкв талбайтай орон сууцны айл бол нэг мкв талбайн дулааны төлбөрийн үнэлгээ хэд байна тэр үнэлгээгээр тооцоолол гардаг юм. Дулааны төлбөрийг *************-ын банкны дансанд төвлөрүүлдэг. Хэрэглэгчдээс бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй. Хэрэв хэрэглэгч манай төв дээр бэлэн мөнгөөр төлбөр төлөхөөр ирэх юм бол арилжааны банканд очиж ************** -ын дансанд тушаахыг зөвлөдөг. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь дулааны төлбөр тооцоог бодож, үүний дагуу нэхэмжлэх гаргах л үүрэгтэй. Айл өрхүүдэд гарч буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дэх талбайн мкв хэмжээг үндэслэж халаалтын төлбөрийг тооцдог. Харин нийтийн эзэмшлийн талбай буюу орц, хонгил, техникийн подвал, техникийн талбайг барилгын зургийн дагуу хэмжилт хийж хүлээж авдаг. Нийтийн эзэмшлийн талбайн халаалтын төлбөрийг тухайн орон сууц нь Сууц өмчлөгчдийн холбоотой бол түүнтэй гэрээ байгуулж, төлбөрийг нэхэмжилнэ. Хэрэв СӨХ байгуулагдаагүй, шинээр ашиглалтад орсон байр бол ашиглалтыг хариуцаж буй барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулж төлбөрийг авдаг. Үнэхээр гэрээнд тусгаагүй талбайд халаалт авч байгаа бол тухайн талбайд халаалт хэрэглэсэн хугацаагаар нөхөн төлбөр авах ёстой байх. Намайг энэ салбарт 22 жил ажиллах хугацаанд ийм асуудал тохиолдож байгаагүй. *************хотхоны нийтийн эзэмшлийн талбайг хариуцагч байгууллагуудтай байгуулсан гэрээнд үнэхээр техникийн давхрын халаалтын талбай тусгагдсан эсэхийг харах шаардлагатай байна. Дулааны горим тохируулгын инженер нь халаалтын хүчин чадлын тооцооллыг л тодорхойлох үүрэгтэй. Түүнээс биш халаалтын төлбөр бодох төлбөр тооцоог нэхэмжлэх, төлбөрийг хүлээн авах эрх, үүрэг байхгүй. Халаалтын төлбөрийг санхүүгээс бодож, нэхэмжлэх үүсгэдэг. Дулааны горим тохируулгын инженерт халаалтын төлбөр, тооцоо огт хамааралгүй..." гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
- Гэрч А.Э-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: "...Миний бие 2018-2020 онд *************ХХК-д гэрээт ажилтан. 2020 онд *************газарт гэрээт ажилтан, 2020 оны 08 сараас *************газарт мэдээллийн мэргэжилтнээр томилогдсон бөгөөд 2024 оны 05 сараас *************-ын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна. Барилгын тухай хуульд зааснаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч гаргах бөгөөд үүний дагуу "************** ” ХХК-ийн захиалгаар *************нутаг дэвсгэрт баригдсан 108 айлын орон сууцанд улсын комисс ажиллуулах хүсэлтийг тус компаниас ирүүлсэн. Миний бие хүсэлтийг хүлээн авч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгаж, мөн түүнчлэн тухайн барилга байгууламжийн гүйцэтгэл нь бүрэн дууссан эсэхэд биечлэн очиж урьдчилсан үзлэгийг хийж, илтгэх хуудсыг комиссын дарга буюу Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М, газрын дарга С.Э нарт танилцуулсан. Үүгээр тус барилгад комисс ажиллах шийдвэр, хуваарь гарснаар 2025 оны 10 сарын 13-ны өдөр комисс ажилласан байна. Комиссын үйл ажиллагаа тухайн барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд эцсийн байдлаар 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүрэг даалгавар бүрэн хангагдсан*************газраас албан бичгээр ашиглалтын инженер Б.М-г комиссын гишүүнээр томилсон байдаг. Гэтэл комисс ажиллах үед тухайн барилгын ашиглалтыг цаашид ************** -ын харьяа төвүүд хариуцах бол тус төвийн инженер, эсвэл тусгай зөвшөөрөлтэй хувийн конторын байгууллага хариуцах бол тухайн хувийн контороос ашиглагч байгууллагыг төлөөлж улсын комисст гишүүнээр оролцдог юм. Тиймээс *************нь ************** -ын ************* салбарын хариуцдаг нутаг дэвсгэр тул тус ************* салбарын инженер Х комисст ажилласан байна..." гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
- Гэрч З.Д-ын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “... Орон тоогоор ахлах нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 2, нярав 1 гэсэн бүтэцтэй. Үүнээс өнөөдрийн байдлаар миний бие ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч А, нярав Д нар ажиллаж байна. Нэг тооцооны нягтлан бодогч маань жирэмсний амралттай байгаа. Манай албаны чиг үүрэг нь ажилчдын цалин хөлс бодох, материалын орлого, зарлага бүртгэх, мөн хэрэглэгч нарын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг тооцоолох, нэхэмжлэх, цуглуулах ажлыг хариуцдаг. Сар бүрийн 25-ны өдрөөс хэрэглэгчдийн ус, дулааны төлбөрийн тооцоог боддог. Ингэхдээ санхүүгийн UNICUS, борлуулалтын UB Contor системүүдийг ашиглаж тооцоог бодож, тухайн сарын 31-ний орой гэхэд тооцоог дуусгаж арилжааны банкнууд руу илгээдэг. Төлбөрийг хэрэглэгчид заасан хугацаанд банканд тушаах үүрэгтэй. Одоо цахим үйлчилгээ хөгжсөн болохоор иргэд банкны аппликейшн болон UB contor аппликейшнээр хэрэглээний ус, дулааны төлбөрөө төлдөг болсон. Хэрэглэгчдийн төлбөрийн тооцоог бодохдоо усны төлбөрийг тоолуурын дагуу, харин дулааны төлбөрийг айл өрх бол талбайн хэмжээгээр л тооцдог. Системд өгөгдлүүд байдаг учраас хүний оролцоо бол бага гэж ойлгож болно. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд бэлэн мөнгөний касс байхаа больсон. Цаг үеэ дагаад өөрчлөгдсөн гэх юм уу даа. Хэрэглэгчид хэрэглээний төлбөрөө ************** -ын дансанд банк болон банкны апп, бусад онлайн үйлчилгээ ашиглаж тушааж байгаа. Хааяа өндөр настай хүмүүс өөрийн биеэр төлбөрөө тушаана, тооцоогоо тайлбарлуулна гэх шалтгаанаар ирэх тохиолдол маш цөөн гардаг. Энэ үед ************** -ын данстай холбоотой банкны пос машинаар төлбөрийг авдаг. Бэлнээр төлбөр авна гэх ойлголт байхгүй. "************** " ХХК нь ************* хотхоныг барьж хүлээлгэж өгсөн гэдгийг ерда компаниас ямар нэгэн хэн нэгнийг танихгүй. ************* сард “*************" салбараас манайд шилжүүлсэн. Ингэхдээ мэдээллүүд нь системээр л шилжиж ирсэн. Х инженер нь надтай "************** " ХХК-ийн “************** ” хотхоны байруудын асуудлаар огт хандаж, уулзаж байгаагүй. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүдэд хэрэглэгчдээс төлбөр тооцоо нэхэмжлэх, авах чиг үүрэг байхгүй. Ер нь манай санхүүгийн албаны нягтлан бодогч нар ч хэрэглэгчдээс төлбөр тооцоо нэхэмжлэхээ больсон. Банкны аппликейшнээр болон UBcontor.mn сайт, аппликейшнээр дамжуулж хэрэглэгчдэд нэхэмжлэл үүсгэдэг болсон учраас хуучин шиг айлуудаар явж төлбөр нэхэмжлэх асуудал больсон гэж болно. Манай хариуцсан нутаг дэвсгэрт ахмадын хороолол нэртэй 2 орон сууц байдаг бөгөөд уг орон сууцны ахмад настай оршин суугчид бас онлайн үйлчилгээг ойлгохгүй тохиолдол гардаг тул борлуулалтын байцаагч нар цаасан хэлбэрээр нэхэмжлэх хүргэж, тайлбарлах тохиолдол байгаа. Тэглээ гээд төлбөрийг бэлнээр авдаггүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дахь тал/,
- Гэрч Б.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн "...************** газар нь орон сууцуудын ашиглалтыг хангах буюу **************газар, **************-аас ус, дулааныг худалдан авч хэрэглэгчдэд гэрээний дагуу түгээж, төлбөрийг тарифын дагуу нэхэмжилж авах үйл ажиллагааг явуулдаг юм. ************** нь нийтдээ 22 салбартай бөгөөд үүнээс 3 түгээх төв, 19 "**************”-тэй. Түгээх төвүүд нь гадна дулаан, хүйтэн ус, бохирын шугамыг хариуцдаг бөгөөд харин **************-үүд нь орон сууцуудын ашиглалтыг хариуцаж ажилладаг. **************газар нь тухайн ашиглалт орж буй барилгын ашиглалтыг цаашид хариуцах учраас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст орж ажилладаг. Комисст ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ гэвэл тухайн барилгын шугам сүлжээ, узелийн тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, хүчин чадал нь шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Миний хувьд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийг хариуцсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст ************** -ыг төлөөлж ажилладаг. Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд комисст ажиллаагүй. Тухайн барилгын ашиглалтыг хариуцах Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Түгээх төвүүдийн ахлах инженерүүдийг комисст өөрийн оронд ажиллуулж байгаа. Учир нь цаашид тухайн барилгын ашиглалтыг тухайн нутаг дэвсгэр хариуцсан ************** нь хариуцах учраас тухайн барилгын шугам, сүлжээ нь зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг хариуцсан инженерүүд нь өөрсдөө хяналт хийж, хүлээж авах нь илүү зохимжтой гэдэг утгаар салбар төвүүдийн ахлах инженерүүдийг комисст ажиллуулж байгаа. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хэрэглэгчдэд торгууль, алданги, нөхөн төлбөр тавихгүй. Усны хэрэглээний төлбөрийг тоолуурын заалтаар, дулааны хэрэглээний төлбөрийг талбайн хэмжээгээр сар бүр нийслэлд мөрдөгдөж Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг дагуу тооцож, гэрээт арилжааны банк руу мэдээллийг илгээдэг. Үүний дагуу банкнаас хэрэглэгч бүрд нэхэмжлэх үүсгэдэг. Мөн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын байцаагч ажилтнууд айлуудад төлбөрийн мэдээллийг бичгээр хүргэдэг. Хэрвээ хэрэглэгч ус, дулааны төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй бол банкнаас хэтрүүлсэн хугацаагаар нь тооцож алданги тооцдог. Манайхаас бол торгууль алданги тооцох, нөхөн төлбөр бодох асуудал байхгүй. Инженер албан тушаалтнууд нь шугам сүлжээний тохиргоо, засвар үйлчилгээ хийх л үүрэгтэй. Инженерүүдийн чиг үүрэгт хэрэглэгчидтэй төлбөр тооцоо хийх үүрэг байхгүй. Зарим тохиолдолд хэрэглэгчээс ус, дулааны төлбөрөө төлөхгүй хоёр буюу түүнээс дээш сар болсон тохиолдолд **************-үүд нь өөрсдөө дотоод зохион байгуулалт хийж ажилчдаараа хэрэглэгчид рүү төлбөрөө төлөхийг сануулах зорилгоор утсаар залгуулах, гэрт нь нэхэмжлэл хүргэж өгөх зэргээр зохион байгуулалтын арга хэмжээг авах зүйл байдаг. Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон түүний ажилтнуудад хэрэглэгчээс төлбөр тооцоо хүлээн авах эрх, үүрэг байхгүй. Төлбөрийг зөвхөн арилжааны банкнууд дахь ************** -ын харилцах дансаар хүлээн авдаг..." гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
- Гэрч Д.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн "... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст ************** -ыг төлөөлж ашиглалтын инженер М-ийн нэр орсон байдаг боловч тухайн орон сууц, барилга байгууламж нь аль хэрэглэгчдэд үйлчлэх төв эсвэл хувийн конторын харьяалах нутаг дэвсгэрт байгаагаас шалтгаалж тухайн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженерүүд комисст ************** -ыг төлөөлж оролцдог юм. Миний хувьд ************** салбарын хариуцсан нутаг дэвсгэр дэх ашиглалтад орж буй орон сууц, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст очиж ажилладаг. 2025 оны 10 сарын 12-ны өдөр М над руу залгаж "маргааш 13 цагт танай ************** хороонд ************** ХХК- ийн орон сууцанд комисс ажиллах юм байна. Чи ажиллах юм байна шүү" гэж залгасан. Гэтэл комиссын ажиллах цаг нь наашилж 2025 оны 10 сарын 13-ны өдөр 12 цаг болсон байсан. Би тухайн үед ажил дээр хуралтай байсан тул очих боломжгүй болсон тул дулаан хангамжийн инженер Хд үүрэг өгч уг комисст ажиллуулсан. ************** газар **************-ын даргын 2023 оны 09 сарын 23-ны өдрийн А/265 дугаар тушаалаар баталсан:
"Хэрэглэгчийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах, нөхөн бичилт хийх, түгээх сүлжээний горимын зогсолтоос шалтгаалсан дутуу түгээлтийг тооцож, ус дулааны төлбөрөөс хасалт хийх журам"-д заасны дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ус, дулааны инженерүүд зөрчлийг илрүүлж /усны асуудал бол усны инженер, дулаантай холбоотой бол дулааны инженер/ аргачлалын дагуу тооцооллыг хийж, ахлах инженер, ахлах нягтлан бодогч нарт хянуулж, даргаар батлуулсны дараа санхүүгийн албанд тооцооллыг өгнө. Санхүүгийн албанаас тухайн хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх дээр нь тухайн нөхөн бичилтийг нэмж бичдэг. ************** төвийн Дулааны инженер гэлтгүй бусад инженерүүд, борлуулалтын байцаагч нар хэрэглэгчээс аливаа төлбөр тооцоог бэлнээр авах эрх, үүрэг байхгүй. ************** хотхоны 1012, 1013, 1014, 1015, 1016, 1017, 1018 гэсэн 7 байр ашиглалтад орсон. Сая 10 сарын 13-нд комисс ажиллаж ашиглалтад орсон орон сууцны ашиглалт нь одоогоор манайд ирээгүй байгаа. Дээрх 7 байрнаас 1012- 1017 гэсэн байруудын ашиглалтыг урьд нь **************хариуцдаг байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр 2023 оны 02 сараас манай ************** салбарт шилжиж ирсэн. Ингэхдээ уг байрны гэрээ, санхүүгийн мэдээлэл нь системээр манайд шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл **************төв дээр ямар байсан тэр чигээрээ ямар ч өөрчлөлтгүй манайд ирсэн. Манайх системд байгаа айл, өрх, албан байгууллагаас өмнө нь авдаг байсан биет хэмжээгээр нь л төлбөр авч байгаа. Харин 1018 дугаар байр 2024 онд ашиглалтад орж манайх анх ашиглалтыг хүлээн авч, шинээр гэрээ байгуулсан. Тэгэхэд "************** " ХХК-иас хүлээлгэж өгсөн хүснэгтийн дагуу манайх хүлээж авсан. Уг хотхоны байрнуудын техникийн давхрууд нь халаалт ашигладаг боловч, гэрээнд тусгаагүй, төлбөр төлдөггүй эсэх талаар мэдэхгүй байна. Хүлээлгэж өгөхдөө техникийн давхрын талбайг нийтийн эзэмшлийн талбайд тооцсон бол нийтийн эзэмшлийн талбайг хариуцсан этгээд нь төлбөрийг телж байгаа. Х надад "************** " хотхоны орон сууцны техникийн давхарт зөрчил илэрсэн талаар ямар ч зүйл хэлж байгаагүй..." гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дах тал/,
- **************-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/109 дугаартай албан бичиг, /1 дэх хавтаст хэргийн 68-174 дэх тал/,
- Н.Х-г "**************"-ийн дулаан хангамжийн инженерийн албан тушаалд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2034 дугаартай **************-ын даргын тушаал /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
- Н.Х-гийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 70-75 дахь тал/,
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай "Дүрэм шинэчлэн батлах тухай" тогтоол, дүрэм /1 дэх хавтаст хэргийн 76-83 дахь тал/,
- **************-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тушаал "Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай", хавсралт журам /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/
- **************-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан "Хэрэглэгчийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах, нөхөн бичилт хийх, түгээх сүлжээний горимын зогсолтоос шалтгаалсан дутуу түгээлтийг тооцож, ус, дулааны төлбөрөөс хасалт хийх журам" /1 дэх хавтаст хэргийн 95-112 дахь тал/,
- **************хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор батлагдсан "Дулаанаа зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм" /1 дэх хавтаст хэргийн 114-120 дахь тал/,
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хяналт, Шалгалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1073 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /1 дэх хавтаст хэргийн 140-174 дэх тал /,
- Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 210-215 дахь тал/,
- Гэрч Д.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин өгсөн: "...************** газрын "**************" салбарын дарга М.П нь танай байгууллагад мэдүүлэг өгсний дараа надад энэ үүрэг чиглэлийг өгч үүнийг судалж танайд хариу өг гэж хэлсэн. Үүний дагуу би өөрөө болон манайхаас "**************" хотхоны байрнуудад очиж ажиллахад тус хотхонд 1012-1018 хүртэл 7 байр ашиглалтад орсон. Үүнээс 1018 дугаар байрыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай ************** -ын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6" хүлээж авсан байдаг. Ингэхдээ техникийн давхарт ашиглаж буй паар болон нийтийн эзэмшлийн талбайн дулааныг хүлээж авсан байдаг. Тэгэхээр 1018 дугаартай байранд ямар ч асуудал байхгүй, тэр байр нь техникийн давхартаа паартай тус паараар дамжиж байгаа дулааны төлбөрийг манайхаас бодож авдаг. Харин өмнөх 6 байрыг манайх аваагүй ************** -ын "**************" хүлээж авсан байсан. Ингэж авахдаа тухайн компани нь яаж хүлээлгэж өгсөн яг тэр хэмжээгээр л санхүүгээс ус, дулаан бодогдож явдаг. Тэгэхээр байрыг хүлээгээд авчихсан болохоор техникийн давхрыг аваагүй гэж ойлгож болохгүй, байрыг авахдаа бүхлээр нь хүлээж авч байгаа юм. Зөвхөн ус дамжуулах халах талбайг л нарийн тусгаагүй л асуудал байгаа юм. Ингээд техникийн давхарт байрлах талбайд ямар нэгэн төлбөр тооцоог бодохгүй явж ирсэн байсан. Гэтэл одоо энэ талбай нь "************** " ХХК-тай ямар ч хамааралгүй энэ компани 6 байраа барьж ашиглалтад оруулж иргэдэд хүлээлгэж өгөөд СӨХ-д шилжүүлсэн болохоор компанитай харьцах ямар ч шаардлага байхгүй. Энэ асуудлын талаар СӨХ холбоотой нь уулзаж гэрээг шинэчилж хийх ёстой асуудал тулгараад байгаа юм. Цаашид ингэж л залруулах боломжтой. За ингээд "************** " ХХК-ийн барьсан "************** " хотхонд ажиллах явцад 6 байрны 3 байрны техникийн давхар нь халахгүй, 3 байр нь халж байсан гэхдээ халахгүй байгаа 3 байрны тухайд гэвэл тус байранд ус алдаад хаачихсан болохоос түүнийг нээгээд үзвэл хэвийн ажиллах боломжтой байгаа юм. Үүнийг анх манайх хүлээж аваагүй, анх "**************" салбар хүлээж авсан. Манайх авсан 1018 дугаартай байрны техникийн давхарт дулааны зардлыг тооцож авч байгаа үүнийг айл өрхүүдэд нь хуваагаад тавьчихсан байгаа. Тэгэхээр ер нь бол тус байрыг ашиглаж байгаа айлууд эсхүл СӨХ хариуцах ёстой. Яг энэ тохиолдолд бол СӨХ-той гэрээг шинэчилж байгуулаад техникийн талбайн дулаан ашиглалтын зардлыг авах боломжтой. Одоо бол "************** " ХХК-аас нэхэмжлэх боломжгүй учир нь тэр компани улсын комисст байраа хүлээлгээд өгчихсөн болохоор тус байрны СӨХ-тэй ярьж ойлголцох л асуудал болчхоод байгаа юм. Х-гийн хувьд компанийн захирлаас мөнгө нэхэх шаардлага байхгүй. Мөн "************** " ХХК-ийн захирал М надтай утсаар яриад танай инженер Х манайхаас мөнгө нэхсэн төлбөр тооцоо гэсэн би танайд өмнө нь хүлээлгээд өгчихсөн байр, яагаад ингээд байгаа юм бэ, манай байрны халаалт хаана гээд байна гэж хэлсэн тухайн үед нь би М-д та нар үл ойлголцсон байна тийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр зөрчил байсан ч гэсэн зөрчилтэй талбайн мөнгө авна гэж шаардах эрх инженерт байхгүй. Манай журмаар бол дулааны инженер үзсэн бол акт үйлдэж, тэмдэглэл үйлдэж нөхөн төлбөр авах хүснэгт гаргаад ахлах нягтлан бодогч, ахлах инженер хянаж, салбарын даргаар баталж Санхүүгийн программд бодогдож тухайн байгууллага руу нэхэмжлэх илгээсний үндсэн дээр мөнгө гаргаж авдаг. Одоог хүртэл "************** " ХХК-ийн барьсан байрны техникийн давхарт акт үйлдсэн, тэмдэглэл хөтөлсөн, ахлах нягтлан бодогч, инженерээр хянуулсан зүйл байхгүй. Энэ асуудал гарсны дараа даргаас үүнийг судал гэсний дагуу 10 дугаар сарын сүүлээр очиж ажиллахад 6 байрны 3461.75 м.кв талбайд төлбөр тооцохгүй явж байсан байна лээ. Ингээд 1 м.кв нь 506 төгрөг гэж тооцоохоор 3461.75x506-1,751,645 төгрөг болж байгаа юм. Үүнийг СӨХ-той ярьж тохиролцож гэрээг шинэчлэх асуудал гарсан. Гэрээг одоогоор албажуулаагүй байгаа. Н.Х бол шалгаад зөрчил илрүүлсэн бол акт үйлдэж, тэмдэглэл хөтлөөд хүснэгт үйлдэх ёстой. Энэ асуудлын тухайд ийм зүйл байхгүй. Яаж хаанаас 40 сая төгрөг гаргасныг мэдэхгүй. Би Н.Хгоос үйлдсэн акт, тэмдэглэл чинь хаана байна гэхээр байхгүй гэдэг одоо ч тийм зүйл байхгүй. Нөхөн төлбөр бичигддэг гэхдээ хулгайгаар хууль бусаар дулаан ашиглаж байгаа зөрчил илрүүлсэн тохиолдолд акт, тэмдэглэл үйлдэж ахлах нягтлан, инженер хянаад, дарга баталж нөхөн бичилт бичдэг. Гэтэл энэ асуудлын тухайд тус байрыг улсын комисс ажиллаад тухайн үед нь яг манай чиглэлийн хүмүүс ажиллаад хүлээгээд авчихсан болохоор одоо тухайн компани бол танайх хүлээгээд авчихсан тэгээд ч СӨХ-д хүлээлгэж өгсөн гээд компанид нөхөн бичилт хийх боломжгүй болоод байгаа болохоор энэ зөрчил илэрсэн хугацаанаас цааш түүнийг хариуцсан СӨХ-той тохиролцоод гэрээг өөрчлөхөөс өөр арга байхгүй болоод байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал/,
- Гэрч Б.Э-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн "..."************** " ХХК-ийн захирал Н.М-ийг ажлын шугамаар танина. "************** " ХХК нь **************хороонд "**************" нэртэй хотхоныг барьж байгаа нийт 7 блок барьж ашиглалтад оруулсан. ************** хэлтэс нь байрыг ашиглалтад оруулсны дараа шинээр байранд орсон айл өрхүүдийн ус, дулаан хэрэглэгч тус бүртэй нь гэрээ хийж шилжүүлж авах хуваарийг манайх хийж улмаар хариуцсан "**************" рүү хуваарилдаг, би өөрөө тэгэхээр "Хэрэглэгчдэд үйлчлэх төв" 1-8-р салбарыг хариуцдаг "************** " хотхоны байрнууд нь яг энэ салбарт хамаардаг болохоор ажлын шугамаар Мягмардорж гэдэг хүнийг танина. "************** " ХХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манайд хандаж гомдол гаргасан. Энэ нь болохоор өмнөх онд байр хүлээлгэж өгөх хүртэл зардал 3 сая байсан байтал энэ онд 16 сая төгрөг буюу хэт өндөр төлбөр нэхэмжилж байна гэсэн байсан. Ингээд үзэхээр 2024 онд хүлээлгэж өгсөн байрны Заслын дулааны төлбөр 3,1 сая төгрөг төлүүлсэн бол энэ онд 16,2 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Ингээд он сараар нь хөөгөөд үзэхээр 2024 оны барилгыг 2024 оны 10 сарын 10-аас 2024 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл 20 хоног компани дулаан ашигласан учир 3,2 сая төгрөг гарсан байсан бол энэ оны хувьд 2025.09.29- 2025.10-30-ны өдөр хүртэл дулаан, халаалт ашигласан нь 16,2 сая төгрөг гарч байсан. Ингээд үзэхээр "************** " ХХК-аас гаргасан гомдол нь үндэслэлгүй харин "**************"-аас нэхэмжилсэн 16,2 сая төгрөг нь үндэслэлтэй байсан учир "************** " ХХК-ийн захиралтай утсаар ярьж тайлбарлаад үүнийг төлөхөөр болсон. Энэ төлбөрийг төлж барагдуулсан талаар "ХҮТ-6"-ын ахлах инженер Н надад мэдэгдсэн. "**************"-ын дулааны инженер зөрчил илрүүлэх үүрэгтэй, ингээд хэрэв зөрчил байгаа бол Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны А/265 дугаартай тушаалаар баталсан журмын дагуу ажилладаг. Хэрэв зөрчил илэрсэн бол Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны А/265 дугаартай тушаалаар баталсан журмын 5.1-д заасны дагуу Хүснэгт /3/ хийж, буруутай этгээдээс нөхөн төлбөрийг 2 дахин тооцож авна гэж байгаа. Ингээд хүснэгт 3 дээр болохоор тооцоо хийсэн инженер нь "Илүү /дутуу/ тооцож байсан эх үүсвэрт ноогдуулсан төлбөрийн тооцоо" гэсэн хүснэгтийг үйлдээд **************-ын ахлах инженер, ахлах нягтлан бодогч, даргаар хянуулаад, хэрэглэгчдэд танилцуулж гарын үсэг зуруулан нягтлан бодогчдоо өгч улмаар тухайн аж ахуй нэгж дээр нэхэмжлэл үүсдэг. Ингээд зөрчил гаргасан аж ахуй нэгж нь дутуу тооцоогоо хийсэн бол А/265 дугаартай журмын 8.1-д заасны дагуу төлбөр төлөгдсөний дараа төлөгдсөн дүнгийн 20 хувиар урамшуулдаг зохицуулалттай. Яг энэ журмаар л ажиллах ёстой түүнээс биш инженер нь зөрчил илрүүлээд тус зөрчлийн төлбөрийг шууд нэхэмжлэх, мөн шууд нягтлан бодогчид тушаалгах ямар ч боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222-224 дахь тал/
- Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 21 хуудас, 1 ширхэг сиди зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсаныг ойлгоно” гэж тодорхойлсон.
Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүйн тулд урьдчилан амлаж хахууль авсан, авахаар шаардсанаар гэмт хэрэг төгсөхөөр заажээ.
Төрийн албаны болон аж ахуй нэгжийн үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул процессын явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгохыг амлаж, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан, олж авахаар шаардсанаар энэ гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан магадлахад Н.Х нь **************-ын даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар тус газрын “**************”-ын дулаан хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байхдаа, “************** ” ХХК-ийн захирал Н.Моос ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 13,000,000 төгрөгийн хахууль өгөхийг удаа дараа шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас: “...Улсын яллагчийн гаргаж байгаа саналтай мэтгэлцэх зүйл байхгүй. Улсын яллагчийн дурдсанчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгчийн хувьд нийтийн албан тушаалтан биш. Гэхдээ нийтийн албан тушаалтнуудад хахууль өгөхийг шаардсан үйлдэлдээ гэмшиж байгаа. Хгийн хувьд тодорхой эрхэлсэн ажилтай учраас торгох ялыг биелүүлэх боломжтой. Тийм учраас 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлуудыг нь тус тус харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 21 хуудас, 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Х-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгчид сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Х-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 21 хуудас, 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ