| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0321/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/101 |
| Огноо | 2026-03-02 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Oчир, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Иргэдийн төлөөлөгч Б.Б*******н,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********р,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Гэрч Л.Т******г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч М.Б*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М*******н Б******д холбогдох эрүүгийн 2538000000125 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И*****д овогт М********н Б******а
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б*******а нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг ****гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд өөрийн төрсөн ах М.Б*******й үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000125 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Б*******а нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ****гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд өөрийн төрсөн ах М.Б******н “дайрч ална” гэж тээврийн хэрэгслээр хөөж айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, М.Б******н биед нь аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******ын өгсөн: “..модны хаяанд очиж намайг ална гэж уруудаж давхиж нуурын захад ирсэн. Хонины хүүхэд дээр очиж утсаар ярих гээд Б.Т******ө явсан чинь Б.Т******г ална гэж хөөсөн. Би айлын хүүхэд алчих юм болов уу гэж барьж авч нуруу нь дээр нь суусан. Тэгээд арай гайгүй болохоор бид хоёр зам руу явж машин тосож гэртээ харьсан.. өмнө намайг байнга ална гэдэг байсан. Өнгөрдөг өөрөө намайг дайрч ална гэж хөөж байсан.. өнгөрдөг өөрөө намайг араас хөөгөөд миний хажуу талд ирсэн. Намайг хөөгөөд хонины хажууд ирж байсан. Б.Т******ө буугаад хонины охин руу гүйсэн чинь Б.Т******г ална гэж өнгөрдөг давхисан. Тэгэхээр нь би айлын охин алчих юм болов уу айгаад очоод нуруу нь дээр нь суусан.. би яг цуг ирээд машиныг цонхыг хагалсан.. би нуруу нь дээр суусан байхад толгойгоороо газар мөргөөд аюул болоод байсан.. тэр хөөгдөж Б.Т******г ална гэхээр айлын охин алчих вий гээд араас нь очиж барьж аваад хоёулаа ноцолдоод би нуруун дээр нь суусан.. машин дотроо суугаад үлдсэн. Бид хоёр зам дээр очиж замын унаа тосож гэртээ харьсан. Тэгэхэд 4, 5 цаг л болж байсан... Б.Т******ө та хоёрыг алаад хаячихъя гээд аюул болж намайг хөөж давхиж байхад цохисон.. Хоёулаа унаад намайг хоёр, гурав цохисон.. би барилцаж авч цохилцоод нуруун дээр нь сууж байсан. Хоёуланг чинь ална гэж М.Б*******а ах хэлж байсан... миний цээж энгэр хэсгээс барьсан байсан хоолойг боогоод улайсан байсан. Заамдалцаад барилцаж авсан толгой хавьцаа цохисон.. хоёуланг нь ална гээд аюул болж байсан... би нуруу нь дээр нь суусан. Овоо гайгүй болсон. Зам руу машин тосож явсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********н өгсөн: “...дүүгээ ална гээд байдаг байсан. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дүүгээ ална шүү чамайг гээд байдаг юм. Ганц дүүгээ зүгээр байхад нь тэгээд байж яадаг юм гэхээр яадаг юм гэдэг байсан. ..М.Б*******а зан араншин сайтай хүнд тусархуу. Ах нь дээрэлхдэг хүн байсан. 10 гаран ах. Ганцаараа голдуу өссөн. М.Б*******а тэгээд л байж байдаг байсан.. урьд нь маргалдаж байгаагүй. Ах нь хэг, ёг гэдэг байсан. Марзан зантай хүн байсан. Юунд дүүгээ тэгдэг юм гэдэг байсан. М.Б*******а маргалдадгүй.. дүүгээ дандаа дээрэлхээд байдаг байсан. Ална гээд байдаг байсан... надад одоо санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Т******н өгсөн: “...ах нь хөлийг нь хугалсан.. юунаас болсон юм билээ дандаа уурлаад юм л бол уурлаад байдаг байсан. Цохисон байсан. Тэгээд хөл нь хугарсан.. цагдаагийн машин өшиглөж яасан гэлээ тэгээд баривчлагдаад явсан байсан.. урьд өмнө нь хөөж байсныг би мэднэ. Дандаа дайрна ална гэж амнаас нь гардаг. Намайг ч бас дайрч ална гэж яриад байдаг. Би ч зөнгөөр нь байдаг чимээгүй байдаг.. уул нь хүүхэд байхдаа дажгүй харилцаа сайтай тусархуу хүүхэд байдаг байсан. Ахтайгаа хачин харилцаа байдаггүй байсан.. би архинаас болсон гэж боддог. Архийг өнгөрдөг хүүхэд сүүлийн үед их уудаг байсан... 2020 оноос хойш айлд мал маллаж амьдардаг байсан. Хаяа нэг ирдэг байсан.. нас барах үедээ гэртээ байгаагүй.. айлаар байж байгаад хальт ирсэн... би өөрөө хүнд өвчтэй. Нөхөр өрөөл татуу харвасан хүнд хүн байна. Би эмнэлгийн хяналтад үргэлж байдаг. Идэж ууж, эм тариа дөхүүлж өгдөг ганц хүү минь... 2020-иод оноос хойш тэр хүүхэд надтай байгаагүй. Эмчлүүлэх хугацаандаа би эмнэлгийн харьяанд байдаг. голдуу төвд байдаг...” гэх мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх 2025 oны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай дүү Б*********н над руу утсаар залгаад Б******а “*****” дээр байдаг нуурын дэргэд машин дoтрoo байхгүй бoлчихсoн байна гэнэ, та мэдээ юу гэхээр нь би мэдээгүй гэдгээ хэлсэн. Би тухайн үед Хатгал тoсгoны төвд байсан бoлoхooр Б*********наас сoнсooд шууд гарч “*****” дээр байх нуурын тэнд oчихoд цагдаа энэ тэр ирчихсэн намайг ойрТ*****л байхгүй байсан. Цагдаа нар тэнд шалгаж байгаад талийгаачийг сумын төв аваад явсан. Энэ талаар би мэдэх зүйлээ өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлж ярьсан байгаа. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дүгнэлт тогтоолгохгүй. Талийгч жаахан хэрцгий зөрүүд зантай хүн байсан юм. Ах Б******а нь Б******а дүүдээ томроод, чамайг ална шүү гэх зэргээр хэлдэг байсан. Би битгий тэгж бай чи гэж зөндөө л хэлдэг байсан. Б******а, Б******а нар хоорондоо заримдаа маргалдаж л байдаг. Арай ч зодолдохгүй, гэхдээ ах нь дүүгээ бараг зодох маягтай байдаг байсан, би боль барь гээд болиулдаг байсан. Ална шүү чамайг энэ тэр гээд томроод үг хаяад байдаг байсан. Юунаас болж маргалдаад байдгийг нь сайн мэдэхгүй, онцын маргах шалтгаан байхгүй, ах нь л олон ах болохоор дүүдээ ахархаад дээрэлхээд байдаг юм... Б******а зан араншин сайтай хүнд тусархуу. Ах нь дээрэлхдэг хүн байсан. 10 гаран ах. Ганцаараа голдуу өссөн. М.Б*******а тэгээд л байж байдаг байсан... урьд нь маргалдаж байгаагүй. Ах нь хэг, ёог гэдэг байсан. Марзан зантай хүн байсан. Юунд дүүгээ тэгдэг юм гэдэг байсан. М.Б*******а маргалдадгүй байсан..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 34 тал),
Иргэний нэхэмжлэгч Ш.Б*******н өгсөн: “...би *****улсын дугаартай Бoнгo маркийн тээврийн хэрэгсэлд хэрэг бoлoх үед шинээр үүссэн эвдрэл гэмтлүүдийг тooцoн деталь бүрээр үнэлүүлж, үнэлгээний дагуу нийт гарсан хoхирoл мөнгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ...Би уг хэргийн талаар өөрийн дүү Б*******ай гэдэг залуугаас мэдсэн. Б*******ай над руу 2025 oны 04 дүгээр сарын 03-ны oрoй 21 цаг өнгөрч байхад залгаад “таны машин тэрэг чинь ****дээр хэвтэж байна гэнэ, хаалга цонх нь хагарсан онгорхой байна гэнэ, өдөр Б******а, Б******а, Т******ө гурав тэнд зодолдоод байсан гэнэ лээ, яах гэж эд нартай наймаа хийсэн юм бэ, Э*****э /Э*********л/ надад тэгж хэллээ” гэж ярьсан. Би тухайн үед Б*******айг Э*********лтай мал хайж яваад тааралдсан юм уу, утсаар ярьж л мэдсэн юм байна гэж ойлгосон. Ямартай ч Э*********л тэгж хэлсэн гэж манай дүү Б*******ай надад утсаар ярихдаа хэлсэн. Тухайн үед цаг орой байсан учраас би эгч Т******г руу хэлээгүй. А***ай нь холбоо барьдаггүй, нэг их ярьдаггүй учир утасны дугаарыг нь мэддэггүй байсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад 10 цаг дөхүүлээд Т******г эгч рүү залгаж ****дээр нөгөө машины цонх шил, хамаг юмыг нь хагалаад хаячихсан байна гэж байна, тэд нар өчигдөр өдөр зодолдоод байсан гэнэ лээ ш дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж Т******г нь “харин тийм, өчигдрөөс утас энэ тэр нь холбогдохгүй байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б******ын дугаар гэж санаад нэг дугаар руу 2 удаа залгасан чинь дуудаж байсан бөгөөд утасаа авахгүй байсан. Би одоо харин зөв дугаар руу залгасан уу, буруу залгасан уу мэдэхгүй байна. Одоо тэр залгасан дугаар нь ******** гэдэг дугаар байна. Би хоёр удаа залгасан байна. /Гар утасны дуудлага хэсэг дээрээсээ залгасан дугааруудаа хайж харж байгаад хэлж өгөв./ Тэгээд хэсэг байж байтал 11-12 цагийн алдад манай дүү П*********н залгаад “Б******а ээжтэйгээ яриад Б********г хөл мөл нь хөдлөхгүй байна ш дээ гэж хэлсэн байна, за ерөөсөө болохоо байчихсан юм шиг байна, наашаа гараарай” гэж надад хэлсэн. Тэгэнгүүт нь би Б********г л ухаангүй эвгүй байгаа юм байна, юутай ч очъё гэж бодоод П*********нд “чи Т******г эгчийг аваад эхний ээлжинд очоод үз, эмнэлгийн тусламж ч болтугай дууд” гэж хэлсэн. Тэгсэн чинь П*********н Т******г эгч хоёр ****дээр байх машиных нь ойролцoo очоод 2 эмэгтэй хүн явсан болохоор бас жаахан айгаад тэнд малд явж байсан А*****й буюу А*******р гэгчийг дуудаад “чи очоод ямар байдалтай байдалтай байна хараад өгөөч” гэж гуйсан гэсэн. Тэгээд А*****й дөхөж хараад цагдаа энэ тэр дуудаарай, ер нь байхгүй л шинжтэй байна шүү гэж хэлсэн гэсэн. Тэгээд П*********н сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж, цагдаа дуудсан гэсэн. Тэгээд л би тэр ****дээр байдаг нуурын тэнд явж очсон. Очиход сумын цагдаа ирчихсэн байсан бөгөөд дөхөж болохгүй, та нар яв яв Мөрөнгөөс бүрэлдэхүүн ирж шалгана гэж байсан. Тэгж очихдоо би сумын цагдаагаас нас барсан гэдгийг нь сонсож бүр баттай мэдсэн. Тэгээд бусад ах дүү нар төрөл садандаа мэдэгдсэн. Сумын хэсгийн төлөөлөгч явж бай гэсэн болохоор Т******г эгч сумын төв орчихоод бүрэлдэхүүн ирсэн гэхээр нь буцаад ирсэн юм. Ийм асуудал болсон. Энэ дээр нэмж хэлэхэд 2025 оны 04 сарын 03-ны орой Б******а Т******ө хоёр нь засмал замыг дагаад өөрийнхөө гэр чиглэлд уруудаж явсан манай сумын иргэн Т******н Б*******э зам дагуу явж байгаад харсан гэж манай дүү Б*******йд ярьсан байна лээ. Мөн 2025 оны 04 сарын 04-ний oрoй сумын төвд байж байхад, М********р ах гараад алга болчихсон. Бид нар М********р ахыг яав ийв гээд араас нь гартал хашааны үзүүрээс ирж яваа харагдсан. Тэгэхэд М********р ахын төрсөн дүү Ц******а билүү Ц******агийн нөхөр хoерын аль нэг тосож очоод уулзаж, яав ийв гэж асуусан. Тэгэхэд М********р Б******а /Б*****ай/ алга болчихсон гэнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь сандраад хүн амьтан руу яриад нөгөө Б*****ай чинь гараад алга болсон гэнэ хайх маягтай хашааны үзүүр рүү гарсан чинь Т******ө мотоцикльтой зoгсoж байсан. М********р ах Т******эй мотоциклoор сундаллаад явсан. Тэгээд хөдөө гэртээ ирж хоносон. Гэхдээ тэр орой бол Б*****ай алга болоогүй л байсан юм байна лээ. Энэ асуудлыг ярьж байгаа шалтгаан гэвэл миний хувьд Т******ө энэ хэрэгт оролцooтой юм биш биз дээ, М********р ахад ямар нэгэн зүйл хэлж эд нар хуйвалдаж ярьж тохирсон юм биш биз дээ гэсэн хардалт байна. Машиныг би найз С******с пoртер-2 маркийн автoмашинаар oдooгooс 3 жилийн өмнө сoльж авч байсан. Тэгээд манай үеэл дүү болох Б********г сонирхоод байхаар нь 2025 оны 03 сарын эхээр 2 унагатай гүү нэг сая төгрөг өгөөрэй гэж хэлээд өгч явуулсан. Гэхдээ Б******с тухайн ярьсан өглөгөө аваагүй байсан. Мөн манайх С******с аваад нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан машин байгаа юм. Тэр машин одоогоoр М********р ахын гадаа байгаа. Би эдгээр хүмүүстэй их ойр дотно байгаагүй. манай нагац эгч Т******н хүүхдүүд байгаа юм. Т******г эгч бид хоёр бол багаасаа нэг гэрт oйр дотно өссөн хүмүүс юм. Энэ хоёр хүний тухайд бол би Б******г ямар ааш авиртайг сайн мэдэхгүй, нэг их харилцаад байдаггүй, Б******а бол манайхаар хаа нэг ирдэг, мөн би ийш тийш явах хэрэгцээ гарахаараа Б********гаа дуудаж ирээд мал хунар хараад өгөөрэй гэж хэлж малаа харуулдаг байсан. Б******ын тухайд бол нэг за гэсэн бол хэлсэндээ баараагүй байдаг, юм хумаа захиад явахад ямар ч асуудалгүй итгэл даадаг залуу байсан. Зан харилцааны хувьд хүнтэй нэг их нээлттэй биш бүрэг даруу зантай, гэхдээ жаахан гөжүү зөрүүд зантай байж магадгүй гэхээр харагддаг байсан. Энэ айлын амьдарлын тухайд ярихад энэ хоёр хүүхдийг бол аав нь сургууль соёлоос холдуулж хурдан морьтой холбож хөдөө гадаа явуулсан. Аав нь бол өөрөө морь уядаг хүн байдаг юм. М********р ахын тухайд бол баяр наадам хэсэж морь малаа уяж архи дарс ууж ирэхээрээ агсам маягтай байдаг. Тэр байдлаас нь ч болоод юм уу манай эгч Т******г тусдаа сумын төв дээр гэр барьж амьдардаг бөгөөд салсан гэхэд хэцүү, салаагүй гэхэд тусдаа амьдардаг ийм улсууд байгаа юм. Гэхдээ хүүхэд багачууд нь бол хөдөө сум хоёр хооронд ирж очоод уулзаад амьдраад байгаа харагддаг юм. Б******а бол ер нь ээжтэйгээ хамт амьдарч сумын сургуульд суралцдаг байсан. Тэгээд тэгээд хэддүгээр анги ч төгссөн юм сургуулиас гарсан цагаасаа хойш бол аавынхаа гар дээр мал маллаж хөдөө амьдарч байсан юм. Б******а бол тусдаа гараагүй. эхнэр хүүхэд байхгүй, хөдөө адуугаа л маллаж амьдардаг залуу байсан. За тэр Т******ө гэж эмэгтэйн тухайд бол Б******а хэзээнээс ч хойш танилцсан юм мэдэхгүй тэр хүүхэн эднийхээр ирж байх болсон бөгөөд тэрнийг ирснээс хойш энэ хэд нилээн архи дарс уудаг болсон сурагтай байсан. Тэр хүүхний талаар сайн мэдэхгүй гэхдээ Ц******а гээд М********н ахын төрсөн дүү эмэгтэй тэр хүүхний талаар сайн мэдэж байсан. Сураг сонсоход урьд нөхөртэйгээ хамт идэш хийж байгаад мах хулгайлж нөхөр нь шоронд явсан гэсэн. Хоёр хүүхэдтэй Хатгалд л байдаг хүүхэн юм гэсэн... ” гэх мэдүүлэг (1 хх-ийн 37, 57-58 тал),
Гэрч Б.Т******н өгсөн: “...Би 2025 oны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б******а Б******а нарын хамт Б******ын цагаан өнгийн ачааны автoмашинаар ********т байдаг нуурын ар руу мoдoнд явсан мoдoнд явахаар гарахаас өмнө гэртээ 0.75 литр хэмжээтэй хараа нэртэй архи задалж тэр хoер уугаад би тэр архинаас нь мөн жаахан уулцсан. Тэгээд гэрээс гараад явж байхдаа замд нэг мoтoцикльтoй хoнинд явж байсан хүн тааралдсан. Тэр хүн нь таньдаг хүн нь юм шиг байсан. Тэр хүнтэй үлдсэн архиа хувааж ууж дууссан. Тэгээд нөгөө хүнээс салаад нуурын хажуугаар хойшоо мод руу чиглээд явж байтал тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад Б******а ах нь “чи муу пизда минь чи тийм сүрхий юм бол өөрөө унаагаараа модондоо яв” гэж хэлсэн. Тэгээд Б******а бараг зогсон алдахад нь буугаад машины хаалга ч хаагдаагүй байхад нь Б******а цаашаа хурдтай давхиад явсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм, одоо буцаж очоод Б******г аваад явъя гэж би хэлсэн. Тэгсэн чинь цаашаа нилээн дуугүй давхиж явж байгаад тэгье тэгье гээд буцаж Б******нараас явсан. Б******а буцаад нуур руу гүйж явсан. Очих гээд явж байснаа дөхөөд энэ мууг дайраад алчихъя гээд араас нь хөөсөн. Тэгэхээр нь би алив зогс, энэ хаалгаа онгойл гэж хэлээд хаалгатай нь ноцолдсон чинь хаалга нь онгойдоггүй. Тэгээд би наанаа зогс гэж байж арай хийн зогсоогоод машинаас нь буусан. Би буугаад хоёулаа алхаж яваад замын машинд дайгдаад харъя гэж Б******атай яриад явж байтал Б******а ах машинаараа бид хоёрыг хөөж давхиад дайрчих гээд байсан. Тэгээд Б******а зугтаад гүйгээд Б******а араас нь машинаар хөөгөөд байсан. Б******а зугтааж байхдаа намайг дайрах гээд байна, аав ээж рүү залга гээд орилоод байсан. Би тэр хоёрыг орхиод хонинд явж байсан сургуулийн насны бололтой эмэгтэй хүүхэд дээр очоод утсаа өгч байгаач гэж утсыг нь гуйгаад Б******наав руу залгасан чинь нөгөө хүүхдийн утас нэгжгүй байгаад ярьж бoлooгүй тэгээд утсыг нь буцааж өгсөн чинь нөгөө хүүхэд хoнь руугаа яваад өгсөн. Тэгтэл машинтай Б******а давхиж ирээд яадаг муу пизданууд вэ, машины цонх энэ тэр хагалчихлаа ш дээ, пизда минь төлж өг, хүний юмыг яахаараа ингэж байдаг юм” гэж уурлаж байсан. Тэгэхээр нь би “та хоёр л хоорондоо л маргалдаа биз дээ, би яасан юм, нэгийгээ дайраад алчихвал сайхан байх юм уу” гэж хэлсэн. Тэгээд Б******а алаад хаячихъя муу пиздаг гэж хэлээд байж байтал одоо тэр машин байгаагийн тэнд Б******а хүрч ирээд заамдаж аваад Б********г хавсарч унагаагаад яагаад намайг дандаа ална гэж байдаг юм, өвөл бас дайрч ална гэж хөөгөө биз дээ, нэг хүний нэр хэлээд /одоо нэрийг нь санахгүй байна./ тэр чинь ал гэж чамд машин өгөө юу гээд доош нь харуулаад дээр нь гараад суучихсан байсан. Б******а нь доошоо хараад хэвтчихсэн, ална аа та нарыг гээд орилоод тийчлээд байсан. Хоёуланг чинь ална аа, хоёр хулгайч гуйлгачин пизда нар минь гээд орилоод байсан. Тэгж хэсэг сууж байтал Б******а нилээн ядарсан болтой та хоёр машины цонх төлж өгөөрэй, гуйлгачин минь энэ хулгайчаа аваач гээд надад хандаж хэлж байсан. Хоёр гараараа шороо авч хойш нь нааш нь цацаад байсан. Би та босoж ирээд ална гээд хөөгөөд байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд би машинд нь байсан юм уу цомнож аваад Б******г хоёулаа явъя гэж хэлсэн. Тэгээд Б******а Б********г тавиад машин нь асахнуу гээд сууж түлхүүрийг нь түлхэж үзсэн чинь машин нь асахгүй байсан. Б******а ах босоод нуур руу алхаад явчихсан. Б******а бид хоёр машин нь асахгүй болохоор нь хаяад зам руу явсан. Тэгээд зам дээр очоод машин тосох гэж байхдаа харахад Б******а ах машиныхаа гадуур алхаад л байсан. Тэгэхээр нь бид хоёр одоо гайгүй болчихож, очоод машиныг нь асааж аваад хамт явъя гэж хэлээд буцаж очсон. Тэгсэн чинь Б******а ах машины хаалга онгойлгож өг гэхээр нь би татаж чангааж байгаад жолооч талын хаалгыг онгойлж өгсөн. Тэгсэн чинь суудал дээрээ суугаад цаашаа уначих гээд байсан. Тэгээд тохойлдож хэвтээд байсан. Би та наашаа болоод суу, бид хоёр түлхээд өгье гэж хэлсэн чинь ах нь бөөлжих гээд байна хэсэг хэвтээд орхъё гэж хэлж байсан. Тэгсэн чинь Б******а энэ чинь тэгээд асдаг юм уу, энийгээ асаагаач түрүүн хүн дайрч алчих гээд л байсан гээд машиныг нь тойрч өшиглөж гүйгээд байсан. Би ч тэгээд цаашаа очиж шээчихээд би даараад байна явлаа гээд түрүүлээд явсан Б******а миний араас хоёулаа хамт явья гээд хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр машин тoсoж зам дагуу машин тосож суугаад гэртээ харьж хоол цай хийж идээд, морь малаа тэжээж байгаад унтсан. Тэгээд өглөө Б******а гадуурх ажлаа хийж явж байгаад ээж нөгөө хүн чинь машинтайгаа тэнд байна гэж байна үхчихсэн юм бишүү хоёулаа очьё, яахаараа үхчихдэг юм болоо гэхээр нь би мотоциклийнх нь араар суугаад нуурын үлдээсэн машин дээр нь очсон чинь машин нь байрандаа байсан. Б******а ах машин дoтрoo суудлынхаа завсар унасан маягтай хэвтэж байсан. Тэгэхээр нь хөөе Т*****а ах гээд дуудсан чинь хөдлөхгүй байсан. Тэгээд би уйлаад бид 2 яахаараа үхчихдэг байна аа гэж ярилцаад буцаад гэр рүүгээ явсан. Очоод Б******а ээжтэйгээ утсаар ярьсан. Тэр хэргийн газарт дахиж oчooгүй, юм хуманд нь хүрээгүй. Тухайн үед Б******наав нь гэртээ байгаагүй, Хатгал тосгонд байсан юм. Б********г Б******а гараараа л цохиж зодсон. Тэр хоёр бас барилцаж авч зодолдоод Б******а ахын нүүр ам нь цус нөж болсон байсан. Б******а ах нь жижиг чулуу барьчихсан Б******г цохих гэж шидээд байсан. Б******а Б********г дарж суухдаа биеийн бөгсөн хэсэгт нь дарж суусан. Б******а Б********г суудлын завсар чихэх, дарах, боох үйлдэл болоогүй. Түрүүлээд явсан хойгуур юу болсонг сайн мэдэхгүй байна. Би уг нь эргэж хараад яваад байсан. Б******а машин тойроод өшиглөөд яваад байгаа харагдсан. Тэгээд араас ирээд хамт явья гэж хэлсэн. Б******а зам дагуу очоод машин хүлээж суухдаа уйлаад яахаараа ах маань намайг ална гээд байдаг юм. Аав хүртэл гуйлгачин л гэх юм гэж ярьж байсан. Бид нар бoл тийм ч их сoгтooгүй байсан. Ялангуяа би бол хааяа л нэг ууж байсан болохоор арай бага уусан согтоогүй, эрүүл, орчинд болж байгаа үйл явдлыг мэдэж, ойлгож байсан. Бид нар 1 шил архи л хувааж уусан. Б******а, Б******а нар тэр нэг шил архиа гэртээ 2 лаа хувааж уугаад талд нь хүргэсэн. Наана хүнтэй ирж уулзаад үлдсэн талыг нь бид дөрөв хувааж уусан.
М.Б******н өрөөсөн гутал нь тайлагдсан байдалтай байсан энэ талаар хараагүй, мэдэхгүй байна. Би түрүүлж явахаасаа өмнө машинд нь суулгаж өгөхөд бол Б******а ах хоёр гуталтайгаа л байсан. Би тэндээс шогших маягтай гүйж холдож явсан. Барагцаагаар 500 метр орчим зайд холдож явсан. Зарцуулсан цаг нь барагцаагаар 4-5 минут болсон байхаа. Б******а хэвийн зүгээр байсан. Гэрт байхад хөөрсөн юм уу хамраас нь цус гараад тэрийгээ тогтоогоод угааж цэвэрлээд 00 цаас чихээд гарсан юм. Жoлooч талын арын кабины цoнх угаасаа өмнө нь хагарчихсан баисан юм. Урд хоер хаалганы цонхыг нь бол Б******а машинаар дайрах гээд хөөж явахад Б******а чулуу авч шидээд хагалсан юм. Трoс, гишүү, модны хугархай зэрэг зүйлсээр цохиж байхыг бол хараагүй. Ууж дуусаад нуурын урдхан талд замын ховилд хаясан. Би боль гэж хэлээд салгах гэсэн боловч Б******а ах нь Т******ө гичий минь хоёуланг чинь ална шүү, гуйлгачин минь гэж уурлаж байсан. Ойр хавьд өөр хүн ирээгүй. Бүр цаана бид нартай архи уусан хүн малдаа явж байсан. Мөн наахан талд нь тэр утсаа надад өгсөн охин хониндоо явж байсан. Б******а ах анх гэрээс гарахдаа дээлтэй байсан. Тэгээд дээлээ тайлаад машиндаа хийсэн байсан. Ноцолдож зодолдож байхдаа майктай байсан бөгөөд тэр нь урагдаад тайлаад машины гадаа хаячихсан байсан. Сүүлд машинд үлдэхдээ бол пудволктой, өмд гуталтайгаа үлдсэн. Хоорондын харилцаа нь бол ер нь таарамж муутай. Б******а ах зүгээр байж байгаад уурлачихдаг юм. Өнгөрсөн намар хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Б******а ах Б******а бид хоёрыг гэрт байж байхад согтуу хүрч ирээд архи гаргаж ирж уугаад Б******ад хийж өгсөн. Тэгээд Б******а нэг уучихаад уухгүй байсан чинь ална шүү хоёр пизда минь гээд Б******ад хандаж чамайг ал гэж Б*****ү, Т*****л 2 явууллаа. Чамайг алчихвал сайхан амьдарна гэж хэллээ” гараад ир гэж хэлж байсан. Б******а яагаад намайг ал гэж хэлээд байдаг юм, яахаараа намайг алдаг юм гэж байсан. Тэгээд гэрээс гарч Б******а, Б******а хоёр ноцолдоод Б******а утас аваад ир гээд над руу хашгирч байсан. Б*****ү рүү залгасан чинь эхнэр Т*****л нь утсаа аваад Б*****ү байхгүй байна гэж байхгүй байна гэж хэлсэн чинь Б******а та нар намайг ал гэж явууллаа гээд уурлаж хашгирсан чинь утасны цаанаас Т*****л яахаараа бид нар хүн ал гэж явуулж байдаг юм, юу гэж тэгж хэлж байдаг юм гэж байсан. Б******а нэг бол та яв, нэг бол би явъя гэж хэлсэн чинь унаа асаагаад өг пизда минь гээд мотоцикль дээрээ суугаад явж байгаад уначихаад байсан. Тэгээд бид хоёр зөрж яваад гадуур жаал явж байгаад буцаад ирсэн чинь гэрт хүн байхгүй байсан. Бид хоёр унтаж байсан чинь шөнө хүрч ирээд унтсан. Ийм зүйл болж байсан. Мөн өнгөрсөн зун Б******г гэртээ байж байхад нь Б******а согтуу орж ирээд архи дарс уу гээд уухгүй байсан чинь ална шүү чамайг гээд гүйж очиж толгой тархи руу нь бахиар цохиж аваад хөл дээр нь дэвсчих гээд байсан. Тэгээд цагдаа дуудаж өгч байсан.
Б******а нь гараараа шороо цацаад ална аа хоёр хулгайч минь гээд орилоод байсан. Тэр үед Б******а бол ганц нэг толгой руу нь цохиж байсан. Машинд суулгаж өгөх үед нүүр нь цус нөж бoлж бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 42-44 тал),
Гэрч Т******н 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өгсөн: ... Тэр охин дээр очоод утсыг нь өгөөд гуйхад тэр охин та ямар дугаар руу ярих гэж байгаа юм бэ Миний утас нэгжгүй шүү хэлж байсан. Утсыг нь аваад залгахад нэг дугаар нь холбогдохгүй байсан. Би Б******наавын ***тоот дугаар руу тухайн үед залгахад холбогдохгүй байсан. Өөр бусад дугааруудыг нь мэдэхгүй байсан болохоор тэр охинд нөгөө дугаарыг нь мэдэхгүй байна. Нэг дугаар нь холбогдохгүй байна гэдгийг нь хэлээд утсыг нь буцааж өгөхөд тэр охин хониныхоо араас явсан. Цээж бүр шалдан нүцгэн хүн байгаагүй Б******а бол хөөгдөж явахдаа цамцаа тайлчихсан даллаад эргүүлээд явсан. Тэгээд тэр цамцаа мөрөн дээрээ тохчихсон байсан. Пудволктой л байсан санагдаж байна. Б******а ах бол ер нь бараан 2 өнгийн хувцастай машинаа жолоодож нуурын эрэгт ирсэн. Би тэр хоньчин охин дээр очиход Б******а надаас нилээн зайтай миний араас маягтай алхаж явсан. Тэр үед Б******а машинтайгаад давхиж ирээд Б******г өнгөрөөд нуурын захад зогссон. Б******а машинаасаа бууж ирээд яагаад байгаа юм пизда нар минь гэсэн.Тэгээд Б******а араас нь ирээд машин руу нь цохьчих шиг л болсон. Би утсаар ярих гээд сандарч явсан болохооряг толийг нь хагалсан уу өөр хэсэгт нь цохьсон уу гэдгийг анзаараагүй. Тэгээд л Б******а машины гэрэл төлж өгөөрэй пизданууд минь гээд уурлаад Б******атай барилцаж авсан. Б******а Б********г хавсарч унагаагаад уруу нь харуулаад бөгсөн дээр нь суучихсан байсан. Б******а шороо энэ тэр цацаад ална шүү хоёр гуйлгачин минь зайл энэ тэр гээд аюул болж байсан. Би энэнээс хойш болсон зүйлийг өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэлж ярьж бичүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 90-91 тал)
Гэрч Ш.П*********н өгсөн: ... 2025 oны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед гэртээ байж байсан чинь манай багийн иргэн Л.Т******г гэрт хүрч ирээд “*******” дээр Б******а машинтайгаа байна гэнэ хамт яваад өгөөч гэхээр нь би өөрийнхөө машинтай Б******ын ээжийг аваад ******”тэнд байдаг нуурын тэнд ээжийг нь дагуулаад oчсoн чинь машины хаалга oнгoрхoй суудлын урд тал руугаа унасан байхаар нь айгаал дөхөж чадалгүй хэсгийн төлөөлөгч дуудсан. Тэгээд багийн иргэн Э*********л руу залгаад “***” дээр байсан машиныг асааж магадгүй байна гэсэн чинь өчигдөр наад машин чинь “*******” дээр байсан Б******а, дүү Б******а эхнэр Т******ө тэр гурав зодолдоод байсан гэж хэлж байсан. Б******а, Б******а нар бол төрсөн ах дүү хоёр, Б******а даруу төлөв зантай ойр хавийнхаа хүмүүст их тусархаг залуу байсан. Харин дүү Б******а нь уул нь хүнд тусархуу хүн байсан сүүлийн нэг жил архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон архи уухаараа түрэмгий болдог архи уугаагүй байх үедээ бол хүнд их тусархуу хүн байгаа юм...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 46 тал),
Гэрч Ч.М********рын өгсөн: “...Миний хоёр хүү байгаа юм. Би угаасаа хоёр л хүүтэй юм. Миний хүү Б******ын хувьд Б******ын хувьд бол зан араншин жаахан сонин, юм хэлэхээр гөжүүд зөрүүд зантай, марзан ч гэх юм уу, ер нь юмыг сөрж эсэргүүцсэн байдалтай зан гаргаад байдаг хүн байгаа юм. Сүүлийн 3 жил алтанд явж байна гэж сонсогдоод энэ тэрүүгээр явж байгаад ирсэн. Тэгж яваад ирэхдээ зан араншин нь бүр хэцүү сонин, зөрүүд болчихсон байсан. Б******а руу зүгээр байж байхад нь томроод хар пизда минь чи яах гээд байна энэ тэр гээд байдаг болсон байсан. Б******нтухайд бол ..ах Б******а нь өдөөд томроод байдаг байсан. Би Б******ад ганц дүүгээ битгий ингэж бай гэж хэлж яриад тоодоггүй байсан. Хоорондын харилцаа хэвийн байсан боловч сүүлийн үед ах нь дүү рүүгээ томроод дээрэлхэх гээд байгаа ч юм шиг байдаг болсон байсан. Би хэргийн талаар нарийн ширийн мэдэхгүй байна. Б******а 2025 оны 04 дүгээр сарын 03-ны үд өнгөрсөн байхад над руу өөрийнхөө утсаар залгаж ярьж “Б******а ах намайг машинаар хөөгөөд дайрч ална гээд байна” гэж хэлээд уйлан дуугарч байсан. Би хаячихаад яваач гэж хэлсэн чинь хаяад явахаар дайрч ална гээд хөөгөөд байна ш дээ гэж хэлж байсан. Би Б******а руу залгахад утсаа авахгүй байсан. Сүүлд нь бүр утас нь холбогдохоо байсан. Тэрнээс өөрөөр надтай Б******а ямар нэгэн зүйл яриагүй, Би тэгж утсаар ярих үед нь Хатгал тосгoнд байсан юм. Тэгээд өчигдөр өглөө Б******а над руу утсаар залгаж яриад ах маань машин дотроо өнгөрчихсөн байна аав минь, би айгаад дахиж очиж чадахгүй байна” гэж хэлж байсан. Ээж рүүгээ ч утсаар ярьж хэлсэн юм лээ. Манай хөгшин Алаг-Эрдэнэ сумын төвд эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа юм. Бие нь муу болохоор байнгын хяналтанд байгаа...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 48-49 тал),
Гэрч Л.Т******н өгсөн: “...Миний хүү Б******а нь Тэгж байгаад бараг Зан араншингийн хувьд хэвийн хүний үгнээс гардаггүй, төлөв томоотой л хүү байгаа юм. Албан ёсоор эхнэр авч байгаагүй, Т******ө гээд нэг хүүхэн л ирж очоод байдаг юм байна лээ. Уг нь тэр хоёр ойлголцоод амьдарч болоод л байдаг байсан. Б******а нь жаахан марзан зантай, дураараа өссөн болоод ч тэр юм уу өөрийнхөөрөө зүтгээд байдаг юм. Б******а нь тэрнийхээ зан аашийг олooд ойлголцоод хоорондоо болоод л амьдарч байдаг байсан. Өмнө нь муудалцаж зодолдож байхыг нь хараагүй. Би сумын төвд тусдаа байдаг болохоор нүднээс далд яацгааж байдаг юм сайн мэдэхгүй байна. ..Би тухайн хэрэг болох үед Алаг-Эрдэнэ сумынхаа төвд байсан. Над руу 2025 оны 04 сарын 04-ний өглөө манай нагац дүү Б*******н утсаар залгаад “Б******ын машин ****дээрх нуурын тэнд үзэгдэж харагдах юмгүй л байгаад байна гэж малын хүн хэллээ. Та нэг “асуугаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утас руу нь залгасан чинь Б******ын утас холбогдох боломжгүй байсан. Б******а руу залгаад “ахын чинь машин нь ***байна гэж хүн хэллээ, очиж үз” гэж хэлсэн чинь хэсэг хугацааны дараа залгаад сайн дөхөж очсонгүй, харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм бoл гэж бодоод багийн дарга П*********нтэй хамт очсон. Би ч машин руу нь дөхөөгүй, П*********н хараад надад ямар нэгэн юм хэлээгүй, сумын цагдаатай ярьж байсан. Дуудлага өгсөн байхаа. Надад бол нарийн ширийн зүйл хэлээгүй, сайн харж чадаагүй, дөхөөгүй. Машин тэрэг нь ямар байдалтай байсанг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 51-52 тал),
Гэрч П.Э*********н өгсөн: “...Би тухайн өдөр “*****” дээр мал усалж явсан. Тэгтэл Б*******а, Б******а, Т******ө гурав цагаан өнгийн ачааны машинтай ирсэн. Би ***** гээд нэг залуутай хамт хонины бэлчээрт зам дагуу сууж байсан юм. Тэд нар ирээд хойшоо суу гэхээр нь би машинд нь орж суусан. Тэгэхэд Б******а, Б******а хоёр нилээн халамцуу архи уучихсан байсан. Т******ө буюу Б******навгай бол эрүүл шахуу л байсан. ***** бол гадаа морь бариад зогсож байсан. Машиныг Б******а жолоодож явсан, хажууд нь Т******ө сууж байсан, арын суудал дээр Б******а сууж явсан. Т******ө 0.75 л хэмжээтэй шилэнд талаас доош 3 хуруу орчим архи дороосоо гаргаж ирээд таганд нь хундгалж өгсөн. Тэр архинаас ***** ганц хундага л уусан. Бусад нь 2 хундага уусан уу, хоёр тойроод л дуусчихсан. Тэгээд тэд нар явах гэсэн чинь машин нь асахаа байсан. Тэгтэл Б******а өөрөө жолоо бариад, Т******ө, Б******а бид гурав машиныг түлхэж асаагаад Т******ө тэр гурав машиндаа суугаад гишүү ачина гээд нуурын арын уулын өвөр өөд явсан. ***** салаад адуу руугаа явсан. Би ч хонь руугаа явсан. Тэгээд нэг харахад нуурын цаад талын толгой дор нэг хүн машинаасаа буучихсан машин нь дороо эргээд нөгөөхөө хөөгөөд байгаа юм шиг харагдаж байсан. Тэгтэл явган хүн нь нуурын зах руу ирж явсан чинь араас нь нөгөө Б******ын цагаан машин ирээд нилээн өнгөрөөд урд нь буюу нуурын захад зогссон. Тэгээд нэг харахад гурвуулаа машинаасаа буучихсан нуурын захад бие биенээсээ холхон холхон сууж байсан. Тэгээд би хонио туугаад гэр рүүгээ явсан. Тэр гуравыг тэрнээс хойш яасанг хараагүй. Би гэртээ харихад 17 цаг болж байсан. Тэгэхээр тэр гурав бол 16-17 цагийн хооронд нуурын захад суугаад үлдсэн. Тэр гуравыг нуурын захад ирээд машинаасаа бууцгаахад тэнд нэг эмэгтэй хүүхэд хажуугаар нь цөөн хонь туугаад явж байгаа харагдсан. Би тэр хүүхдийг болон нөгөө гуравыг дурангаараа харсан юм. Би тэд нараас нилээн зайтай за барагцаагаар 4-5 км зайд нуурын зүүн урд захад хониндоо явж байсан юм. Нэг харахад нуурын захад ямар ч байсан Б******а, Б******а нар заамдалцаад барилцаад авсан байгаа болтой харагдаж байсан. Хoниo эргүүлчихээд дахиад харахад гурвуулаа зайтай зайтай сууцгааж байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан даа. Мал төллөж байгаа болохоор бас байнга тэд нарыг хараад суугаад байна гэж байхгүй шүү дээ. Б******а нь хар цамцтай, бараан өмдтэй, түрийтэй гуталтай байсан. Б******а нь цахилгаантай бараан цамцтай байсан. Т******өг урд суудал дээр сууж байсан болохоор би сайн анзаараагүй ш дээ, куртиктэй л явж байсан гэж санагдаад байна. Ойр хавьд нь хэдэн хонь туучихсан явган явж байсан эмэгтэй хүүхэд болтой хүнээс өөр хүн байгаагүй.
Тэр үед бол тэр гурав ямар ч ам зөрөх, маргаан болох өгүүлэлгүй л салаад явсан. Гишүүнд явж байна гэж ярьж байсан. Манай багт **дараад ******* гээд залуугийнх байж байгаад нүүгээд явчихсан юм. Тэр айлын мал байж магадгүй гэж бодож байна. Малын хэмжээ, барагцаагаар нь л тэгж таамаглаж байна. Тэрнээс бол яг тодорхой сайн мэдэхгүй байна. Тэр айлыг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна... Нутгийн хүмүүсийн яриагаар хooрoндoo жаахан таарамж муутай байдаг гэж дуулдах юм билээ...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 54-55 тал),
Гэрч Б.С****н өгсөн: “..Би 2022 онд өөрийн нэр дээр байсан “Бонго Пронтер” гэх автo машиныг Б*******нын эвдрээд явахаа больсон “Портер 2” гэдэг тээврийн хэрэгслээр хоорондоо тохиролцож сольсон. Надад Б*******наас авах зөрүү мөнгө төгрөг гэсэн юм байхгүй. Би Б*******наас авсан “Портер 2” маркийн автo машиныг 2025 оны 04 сард өөрийн төрсөн хүү болох А*****н нэр дээр шилжүүлж авсан. Тэгэхдээ бүх татвар, торгууль зэрэг зүйлсийг нь хууль ёсны дагуу хийж байж шилжүүлж авсан. Харин надаас авсан “Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг Б*******н өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Б*******н нь манай хөрш бөгөөд бидний хооронд ямар ч өгч, авах зүйл байхгүй. Надаас авсан Бонго Пронтер гэх тээврийн хэрэгслийг өөр хүнд ашиглуулж байсан талаар oгт мэдэх зүйл байхгүй. Б*******н надаас авсаныхаа дараа өөрөө л ашигладаг байсан Хүүхдүүд нь ч унадаггүй зөвхөн өөрөө л ашигладаг байсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 61 тал),
Гэрч Ч.Б*****н өгсөн: “...Б******а, Б******а Т******ө гэх хүүхэн тэр гурав манайд 2025 оны 03 дугаар сарын эхээр шинэ сар гараад удаагүй л байсан юм. Өдрийг нь сайн санахгүй байна манайд золгож ирсэн. Тэр гурав бүрий болж байхад ирээд цай бууз хийж өгөөд удаагүй явахаар болсон. Тэр гурав манайд ирсэн байсан. Хүмүүс бас явахаар болсон. Б******а Б******ын бонго маркийн ачааны машиныг түрж өгч асаагаад Т******өтэйгээ хамт манайд ирсэн хүмүүсийн машинд суусан. Б******а намайг жалга гаргаж өг гээд байхаар нь мотоциклиор араас нь хөдөлсөн. Тэгтэл Б******а Т******ө 2 машинаасаа буучихсан замд байж байсан. Би жалгын цаана гараад хүлээж байтал Б******а Б******а нар маргаж байсан. Би машиныг нь жалгын цаана гаргасан болохоор Б******ад өгөөд та нар ингээд явчих гэсэн чинь машиндаа суугаад Б******гаа “тэгвэл дайрна” гээд хөөж яваад гуу жалга руу орж зогссон. Тэгэхээр нь та нар хаашаа юм би амармаар байна гэж хэлээд Б******а Т******ө 2-т мотоциклоо өгч явуулаад Т*****ынмашиныг гэртээ аваачаад унтсан. Тэр өдөр Б******а манайд хоносон. Б******а өглөө мотоциклоо авчирч өгөөд Т*****а тэр 2 хамт явсан. Тухайн үед тэд нар жаахан халамцуу архи уучихсан байсан. Яг юунаас болж маргасан юм бүү мэд Би машиныг нь жалга гаргах хооронд л маргасаар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 63-64 тал),
Насанд хүрээгүй гэрч Л.Б*****н өгсөн: “...Би тэр өдөр “*****”-аас хонио усалж явсан чинь өдрийн цагаар яг нууран дээр байхад нэг эгч явган хүрж ирээд утсаар яриулчих гэж хэлсэн. Тэгээд би утасаа өгөөд байж байсан тэр хүн залгах хүнийхээ дугаарыг мэдэхгүй байсан. Тэгээд байж байсан хар цамц хар өмдтэй хар гуталтай үл таних хүн цагаан ачааны машинтай нуурын хажуу талын хөндий талаас ганцаараа ирсэн. Тэгээд эхэлж ирсэн эмэгтэй хүн машинтай ирсэн хүнээс залгах хүнийхээ дугаарын асуусан чинь бас мэдэхгүй байсан. Тэгээд байж байсан явган согтуу цээж нүцгэн хар өмдтэй танихгүй хүн нуурын хажуу талд байх хөндий талаас ирсэн. Тэгээд шууд ирээд машиных нь толийг хагалсан. Тэгсэн тэр 2 эрэгтэй хүн зодолдоод эхэлсэн. Машины жолооч машинаасаа буусан байсан. Тэр үеэр манай хонь яваад би тэр хүнээс утасаа аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад сүүлд ирдэг цээж нүцгэн хар өмдтэй танихгүй эрэгтэй хүн нь машин унаж явсан хүнийг зодож байгаа харагдсан. Сайн санахгүй байна тэр хүнийг зодолдож эхлэх үед л би яваад өгсөн. Сайн хараагүй ээ. Тэр хоёр хүн зодолдож байх үедээ юм яриж байсан. Тэрийг би санахгүй байна. Би сайн анзаарж хараагүй. Юу ч санахгүй байна. Над дээр ирэх үедээ согтуу л байсан. Тийм шарх сорви цус болсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 67 тал),
Насанд хүрээгүй гэрч Л.Б*****н 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “... Тухайн үед би “*********”-аас хонио усалчихаад явж байхад нэг эгч над дээр хүрч ирээд утсаараа яриулчихаач гэж хэлсэн. Би утсаа өгөөд юнительд үнэгүй, бусад сүлжээ рүү залгавал нэгжгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр эгч нэг дугаар руу залгаж үзээд би бусад дугааруудыг нь мэдэхгүй байна гэж хэлж байсан. Өөр залгах дугаар руу мэдэхгүй байсан. Би тэр эгчид утсаа өгөөд зогсож байтал хөндийн хойд талаас цагаан ачааны машин ирээд нуурын захад зогссон тэр машинаас намхандуу хар хувцастай ах бууж ирээд тэр эгчтэй юм ярьж байсан. Юу ярьж байсныг санахгүй байна. Би тэр машинаас барагцаагаар 100 метр орчим зайтай байсан. 100-аас илүүч байж магадгүй. Тэр машины хойноос хөндийгөөс мөн цээж нүцгэн хар өмд гуталтай эрэгтэй хүн алхаж ирсэн. Алхаж ирсэн цээж нүцгэн хүн нөгөө машины зүүн талын толийг гараараа л цохьчих шиг болсон. Толь нь хагарсан тэгсэн чинь машинтай ирсэн хар хувцастай хүн нөгөө цээж нүцгэн ирсэн эрэгтэй хүнтэй барилцаж аваад зодолдож эхэлсэн. Миний харснаар цээж нүцгэн эрэгтэй хүн хар хувцастай эрэгтэй хүнийг барьж аваад гараараа цохиод байгаа харагдсан. Би тэгээ л утсаа аваад хониныхоо араас тэндээс холдоод явсан. Намайг явсаны дараа тэнд юу болсныг мэдэхгүй байна. Би тийшээ дахиж очоогүй. Би тэд нар руу дахин хараагүй. Анзаараагүй хонио хариулаад л явж байсан. Манай хонь нуураас холдоод явчихсан байсан. Тэр машин нь хөндийн хойд уулын тэндээс цээж нүцгэн явган эрэгтэй хүнийг хөөгөөд нөгөө хүн нь машин руу нь чулуу энэ тэр авч шидээд тойрч гүйгээл байгаа зүйл харагдсан. Тэгээд л уруудаад нуурын тэнд ирээд дээр хэлсэнчлэн зодолдоод үлдсэн. Өөр хүн харагдаагүй тэр гурван хүн л байсан. Би жаахан зайнаас ерөнхий байдлыг нь харсан болохоор одоо харвал танихгүй. Нүүр царайг нь бол ойроос тод сайн хараагүй...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 78-79 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт: “...амь хохирогч М.Б******н цогцост аман хүзүүны арын нум болoн дагзны ёрвoнгooр холбоосны салсан гэмтэл болон зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, зүүн хацар шанаа, баруун мөр, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн шуу зүүн, зүүн тохой, хэвлии, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоолой багалзуур хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх ил харагдах гэмтэлүүд нь амьд ахуйд нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бол аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн салсан гэмтэл нь хоолой хэсэг хүчтэй шахаж дарсны улмаас тус тус үүсгэгджээ. Цогцосны ил харагдах гэмтлүүд нь нийлбэр дүнгээрээ хохиролын хөнгөн зэрэгт хамаарагдах бол аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь нас бархад шууд нөлөөлсөн хoхирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь М.Б*******а нь аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтлийн улмаас гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Амь хохирогч М.Б*******а нь нас барах үедээ дунд зэргийн согтолттoй байжээ. М.Б******н цогцост зүрхний булчингийн томролтот хэлбэрийн эмгэгшил бүхий архаг хууч өвчин тоггоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй бoлнo...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 74-75 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай: “... М.Б*******ын биед хамарт нөсөө, баруун бугалга, шуу, цээжинд сорви бүхий гэмтлүүд тогтоогдлоо. М.Б*******ын биед үүссэн хамрын нөсөө нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь хуучин ба хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна. М.Б*******ын биед үүссэн хамрын нөсөө нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Бусад сорви гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт (1 хх-ийн 84 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3214 дугаартай: “...Төмөр троос хугархай мод, десантан ногоон өнгийн футболк зэргээс цус илэрсэн. Цээживчээс биологийн гаралтай ул мөр илрээгүй. Төмөр троос, хугархай мод десантан ногоон өнгийн футболк зэргээс цус илэрсэн. Цээживчээс биологийн гаралтай ул мөр илрээгүй. Төмөр троос, хугархай мод, десантан ногоон өнгийн футболк, 1 ширхэг үс зэргээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь М.Б*******а гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээний дүгнэлт, лавораторийн шинжилгээний хариу (1 хх-ийн 104-111 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3215 дугаартай: “..Ягаан өнгийн халад, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн гутал зэргээс цус илэрсэн. Бусад хувцаснаас биологийн гаралтай ул мөр илрээгүй. Ягаан өнгийн халад, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн гутал зэргээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь шинжээчийн дүгнэлт нь 3214-д тусгагдсан М.Б*******а гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээний дүгнэлт, лавораторийн шинжилгээний хариу (1 хх-ийн 116-121 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3216 дугаартай: “...Зүүн талын хаалганы бариул дээрээс бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл /бамбарт арчдас/, хэргийн газарт байсан автомашины жолооны хүрд дээрээс бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн зүйл /бамбарт арчдас/ зэрэг эд зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Зүүн талын хаалганы бариул дээрээс бэхжүүлэн авсан биологийн дээж, машины жолооны хүрд дээрээс бэхжүүлж авсан биологийн дээжээс цус илэрсэн. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь шинжээчийн дүгнэлт 3214-д тусгагдсан М.Б*******а гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 132-136 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт: “..Шинжилгээнд ирүүлсэн Сэнгүр нэртэй пивоны сав болон Хараа нэртэй архины шилэн дээрээс гарын мөр илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн М.Б******н гэх гарын хээний дардас нь Гарын хээний нэгдсэн санд байх гарын мөрүүд болон дардаснуудтай тохирохгүй байна ..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 147-149 тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...М.Б*******а нь сэтгэцийн өвчингүй, ... Хэвтэн эмчлүүлж байгаагүй, М.Б*******а нь хөдөлмөрийн чадвар алдаагүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. М.Б*******а нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийгөө удирдан тольдох чадвартай хэрэг хариуцах чадвартай...” дүгнэлт (1 хх-ийн 91-92 тал ),
Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай сэтгэлзүйн: “....М.Б*******ын сэтгэл зүйн дүгнэлт гаргахад 2 удаагийн уулзалтын оношилгоо, судалгааны боловсруулалтын үр дүн, зөвлөгөөний үеийн ажиглалт, сэтгэл гутралын тест, түгшүүрийн тест, ярилцлагын тэмдэглэл зэргийг үндэслэн сэтгэл зүйн дүгнэлтийг гаргалаа.
Сэтгэл гутрал илрүүлэх тестийн үр дүнд үйлчлүүлэгч сэтгэл гутрал байхгүй нь илэрсэн. Түгшүүрийн зэрэг өндөр байгаа нь тестийн болон зөвлөгөөний үеийн ярилцлага болон ажиглалтын үр дүнд мэдэгдсэн. Тухайн үед үүссэн түгшүүр стресс нь хохирогчийн зүрх салгалах, бие сульдах, санах ой, анхаарал төвлөрөлт шинжүүдээр илэрсэн тул холбогдогчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөөгүй байх магадлал өндөр гэж үзэж байна. М.Б*******ын түгшүүрийн зэрэг өндөр гэж илэрсэн тул цаашид 3 сарын хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг 7-14 хоногт нэг удаа авах шаардлагатай. Тухайн үйлчилгээг Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх “Гэр бүлд зөвлөгөө өгөх танхим”-аас авах боломжтой гэж үзэж байна...” дүгнэлт (1 хх-ийн 157-159 тал ),
Шинжээчийн М.Б*******н2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2025.04.16-ны өдрийн №60 дугаартай “Амь хохирогч М.Б*******а-ын цогцост .... зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, зүүн хацар, зүүн шанаа, баруун мөр, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоолой багалзуур хэсэгг зулгаралт, цус хуралт бүхий гэмтэлүүд тогтоогдлоо” гэжээ. Уг гэмтлүүд нь амь хохирогч газар хэвтсэн үед толгойгоо хүчтэй газар үрэх, гар, тохойгоороо газар үрэх, биеэрээ газар үрэх, толгойгоо савсны улмаас үүсэх боломжтой эсэх? Мөн дээрх гэмтэл нь ямар байрлалаас, ямар хүчин зүйлийн үйлчлэлээс учирч болох талаар тайлбарлаж өгнө үү? гэж асуухад тийм ээ би уг дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтлүүд нь амь хохирогч газар хэвтсэн үед толгойгоо хүчтэй газар үрэх, гар, тохойгоороо газар үрэх, биеэрээ газар үрэх, толгойгоо савсны улмаас үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь амь хохирогчид учирсан хэвлий, цээж, дух хоёр хацар баруун зүүн тавхай, шуу, сарвуу зүүн ташааны зулгаралт нь гэмтлүүд нь газраар мөлхөх, газарт хэвтэж байгаад үрэх үед үүсгэгдэх боломжтой. Зулайн хуйхны шарх, баруун мөрний зулгаралт, баруун зовхины зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч М.Б******н цогцост аман хүзүулы арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь хүмүүс заамдалцаж авах үед үүсэх боломжтой юу? Гэж асуухад энгийн заамдах үед уг гэмтэл үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь амь хохирогчийн хоолой хэсэгт хүсэтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт нь хөндий зай таарч , амь хохирогчийн хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг (2хх-ийн 84-85 тал ),
Шинжээч М.Б*******н2025 оны 01 дүгээр сарын 23-н өдөр өгсөн: “... Та 2025.04.16-ны өдрийн №60 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтэнд амь хохирогч М.Б******н цогцост аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл үүссэн гэжээ. Уг гэмтэл нь амь хохирогч бусдад хавсрах мэх хийлгэж унах, М.Б*******а өөрөө доош харсан хэвтээ байрлалтай байх үед нь хүн нуруун дээр нь суух, нуруун дээр нь суусан байх үед амь хохирогч орилж хашгирч толгой гараа савчих үед үүсэх боломжтой юу? Уг гэмтэл нь яг хаанаас, нь ямар хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой гэмтэл юм бэ? гэж асуухад асуултанд дурьдагдсан дээрх бүх үйлдлүүдийн алинаас нь ч амь хохирогч М.Б******н цогцост үүссэн аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь амь хохирогчийн хоолой, хүзүү хэсэг урдаас хойш чиглэлтэй хүч үйлчилж хүчтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт хөндий зай таарч, амь хохирогч хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 94 тал )
А*****н ХХК-ны 2025 oны 07 дугаар сарын 03-ны өдрийн: “...Киа бонго загварын *****улсын дугаартай, эзэмшигч Ш.Б*******н эзэмшлийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн авто машин техникийн эвдрэл, хохирлын нийт дүн 857,500 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт..” (1 хх-ийн 166-167 тал ),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 12 тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын *** дүгээр багийн нутаг ******** гэх газарт байх жижиг нуурын зүүн хойд эрэг орчмын цайвар өнгийн шаварлаг хатсан шороон хөрстэй тэгш задгай газар байна...**** улсын дугаартай киа бонго маркийн цагаан өнгийн ачааны авто машин ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай зогссон бүрэн унтарсан байв.Тус ачааны машины жолооч талын буюу зүүн талын урд хаалга онгорхой бусад хаалга хаалттай баруун хойд талын хаалганы цонх урд болон ард талын салхины шилнээс бусад хаалганы цонхнууд хагарч бутарч унасан байв. Автомашин дотор суудлын завсар орж эвгүй байрлалтай хэвтсэн цус мэт зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос харагдсана... Авто машин дээр үзлэг явуулахад зүүн урд талын хаалга онгорхой хааж үзэхэд бүрэн хаагдахгүй гажсан, хаалганы гадна хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургын аргаар бэхжүүлэв. Автомашины зүүн хөл нь жолооны хүрд суудал хоёрын завсар хавчуулсан хөших маягтай мушгиж байрласан баруун хөл нүцгэн, хөлийг хагас нугалж баруун талын суудлын урд талын суудал завсарт цээжин бие нугаларч эвгүй байрлалтай баруун хойд талаар хэвтсэн, толгой, нүүр гар зүүн гар мөр бугалга хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож, хатсан зүүн гарыг атгаж тохойгоор нугалан цээжин дээгүүр дамнуулж тавьсан баруун гарын сарвууны гадна хэсэг мөн цус мэт зүйлээр бохирлогдсон, хагас атгасан толгойн ар талаар хаалга налж хүзүүг нугалсан байрлалтай десантан ногоон эрээн өнгийн пудволк хар бараан өнгийн өмд хар түрийтэй гуталтай 40 гаруй насны гарын шуу хувцас гадна хэсэг нь нуурын шавар мэт зүйлээр бохирлогдон хатаж цайсан, эрэгтэй хүний цогцос байна... Тээврийн хэрэгслийн гадна талаарул мөр хайн үзлэгийг үргэлжлүүлэхэд автомашины зүүн урд толь хугарсан, баруун урд талын толь сууриараа хугарсан ачааны төмөрт нэг үзүүр нь тээгэлсэн төмөр тросны бондгор төмөртэй үзүүр хэсэг нь автомашины баруун урд талын цонхоор орсон, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ..Автомашины хаагдсан байгаа хаалга нь шууд гадна талаасаа бариулаас татахад онгойхгүй байв... Тэвшин дээр нь 10 хүрэхгүй нарийн гишүү запас дугуй нэг ширхэг хамер олгой, төмөр обуд зэрэг эд зүйлс байна... Автомашины доод талыг тонгойж үзэхэд баруун хойд талын дугуйн тушаа газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гишүүний хугархай 1 ширхэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хойшлуулшгүй тохиолдолд прокурорт мэдэгдэж эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэрэгслийн ирсэн чиглэлийг тогтоохоор мөрийг нь ажиглаж үзлэг явуулахад урд дугуйнаас урагш мөр үүсээгүй, хойд дугуйнаас үргэлжилсэн тээврийн хэрэгслийн парлел мөр, автомашинаас хойд зүгт баруун тал руугаа даялсан маягтай үүссэн байснаас үзэхэд тухайн автомашин баруун хойд зүгээс ирж зогссон байх боломжтой харагдаж байна. Автомашины мөр үүссэн хэсгийг 1 тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Автомашины ойр, орчимд цагийн зүүний дагуу тойрох, төвөөс гадагш чиглэх байдлаар самналт хийж ул мөр, хэрэгт ач холбогдолтой зүйл хайж үзлэгийг үргэлжлүүлэхэд хэргийн газарт байх ******улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйнаас зүүн зүгт 2,1 метр 90 градусаар өнцөг гаргаж хойд зүгт хэмжихэд 2,7 метр зайд гадна хар өнгийн хуванцар байсныг 2 тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн автомашины зүүн урд дугуйнаас зүүн зүгт 6,4 метр зайд толины хугархай төмөр хэсэг байсныг 3 тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн тус толины хугарсан суурь төмрийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар хураан авав. Автомашины зүүн хаалга тушаа дор газарт ширмэл оёдолтой хар хөх өнгийн урагдалтай цус мэт зүйлээр бохирлогдсон хамцуугүй урд энгэр шилбэ, товчтой цээживч нэг ширхэг байсныг хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар хураан авав. Автомашины зүүн урд их гэрлээс зүүн урд зүгт 3,5 метр зайд Улаан Шонхор тамхины нарийн иш хоёр ширхэг байсныг криминалистикийн шинжээч 4 тоогоор тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсны дараа шинжилгээнд зориулж гялгар уутанд хийж бэхжүүлэн авав. Мөн автомашинаас баруун урд зүгт 17,8 метр зайд нуурын захад хар шавартай хэсэгт хар өнгийн цамц шаварт шигдэж наалдаж хөлдсөн, мөн шавар дээр гутлын мөр хагас гишгэгдэж үлдсэн байсныг шинжээч н.Б*******н 5 тоогоор тэмдэглэл үйлдэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үргэлжлүүлэн ул мөр хайхад автомашины баруун хойд дугуйнаас баруун тийш 16,82 метр зайд Хараа нэртэй архины шил 0,7 литр хэмжээтэй нэг ширхэг байсныг гэрэл зургийн аргаан бэхжүүлэн авч, хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэрэгслийн гадна ойр, орчим газрын хөрш цагаан, цайвар шороотой, салхи салхилж хөрсөн дээр шороо хийссэн ул мөр баларч арилж байв. Автомашины хаалгыг дотор талаас нь онгойлгож баруун урд хэсгийн цогцсыг татан гаргаж харагдах байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Автомашины кабин дотор үргэлжлүүлэн үзлэг явуулахад шилний хагархайнууд тарч, бутарч унасан. Түлхүүр кондугторт зоолттой. Унтраах горимд шилжсэн. Жолооны хүрд кондугтор, баруун талын хаалганы дотор хэсэг, дунд хайрцгийн таг, баруун урд талын суудал, суудал дээрх яагаан өнгийн халад хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Кабины урд хэсгийн харагдах байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжээч хаалганы дотор хэсэг, жолооны хүрд, когдугтор хэсэгт наалдаж хатсан цус мэт хүрэн улаан өнгийн бохирдлоос гялгар уутанд дээжлэн авч бэхжүүлэв. Автомашины кабины арын хэсэгт суудал болон суудлын урд хэсэг рүү шилний үйрмэг цацагдсан. Зүйн хойд хэсэгт Сэнгүр нэртэй 2,4 литрийн хэмжээтэй пивоны сав нэг ширхэг, Хараа архины таглаа, шүдэнз, тамхины хайрцаг зэрэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хүрэн пивоны савыг хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар хураан авав... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 13-19 тал),
Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Яллагдагч М.Б*******а нь хэрэг болсон гэх газарт тухайн үед автомашин энд байсан гэж хэлээд заасныг А үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. А цэгээс баруун хойд зүгт байх мааньтын өвөр гэх уулын өвөр тал руу заагаад тэр хавьд очсон гэв. Тухайн газрыг А цэгээс гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үүний дараа мотоциклоор явж автомашин модны захад очиж зогссон гэх газарт очив. Б******а энэ газарт орж зогссон гэж хэлээд Мааньтын өвөр гэх оршуулгатай уулын энгэрт зогсож заав. Тухайн заасан газрыг нь Б үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Б******а би энэ газарт зогссон гэдгээ энэ чулуугаар баримжаалж мэдэж байна гэж хэлээд Б цэгээс мотоциклийн километрийг 00 дээр тааруулж Б******а хэрэг болох үед уулнаас хөөгдөж нуурын зах хүрсэн гэх маршутаараа хөндлөн даялж явсаар А цэгт хүрч очиход 1.6 км зааж байв. А цэгт хүрч ирээд яг энэ хавьд л бид 2 барилцаж ноцолдсон би дээр нь хэсэг дарж суусан гэж хэлээд гараараа А цэгээр тэмдэглэсэн газрыг тойруулан зааж байв. А цэгээс тэгж байгаад Т******ө бид 2 ахыг машинд нь орхиод зам руу очиж машин тосч суусан гэж хэлээд зүүн зүгт байх асфальтан замыг чиглэн явав. Замдаа зогсож энэ хавьд зогсоод буцаж очихуу гэж Т******э ярьсан гэж хэлээд зогссон газрыг нь 1-ийн тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Цааш явж зам дээр явж очоод энд сууж байгаад зам тоссон гэх газрыг 2-ын тоогоор тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав А цэгээс 1-ийн тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 100 метр 2-ын тоогоор тэмдэглэсэн цэг буюу асьфалтан зам хүртэл 200 метр зайтай байв. Асфальтан зам дээрх тэмдэглэн цэгийн тушаа замын зүүн талд 20 метр орчим зайд 255 дугаартай цахилгаан утасны бетонон шон байв. Үзлэгийг нийт 22 кадр зургаар бэхжүүлэн авлаа гэснийг тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 21-25 тал),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 20-21 тал),
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... *****улсын дугаартай цагаан өнгийн бонго пронтер загварын автомашин байна. Тээврийн хэрэгсэлд тойрч үзэн шалгахад сэв зураас ихтэй, зөв талдаа жолооны хүрдтэй бөгөөд жолооч талын урд талын дохионы гэрэл хавсаргасан урд талын номер муруй жолоочийн эсрэг талын гэрэлгүй түүний эгц дээр буюу салхины шилийн доод хэсэгт байрлах толь байхгүй урд талын 2 гажсан баруун хаалганы бариул хэсэг халцарсан урд 2 хаалганы цонх шилгүй тэвшний 2 талд хар өнгийн наалтаар бичсэн байв. Тээврийн хэрэгслийн дотор тал нь хаалганы бариулгүй хавтас хэсэг хугарсан мөн хагарсан шилний үүрмэгүүдтэй хойд суудал жолоочийн эсрэг талын урд гэрлийг хйисэн. Мөн шилний хагарсан хэсэг бохир бээлий оймс хагарсан архины шилийн хүзүү зэрэг байв. Тээврийн хэрэгслийн тэвшин дээр бохир хар өнгийн цамц дугуй 1 ширхэг мөчир зэрэг байв. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, ул мөрийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, *****бонго пронтер тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 21-25 тал),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх-ийн 71-72 тал),
Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичиг, бусад эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай: “ ...амь хохирогч М.Б******н хувцаст үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах 06 кадр фото зураг нь хэрэгт ач холбогдолтой байх тул хавтаст хэрэгт тусгаж хавсаргах үндэслэлтэй байна..” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 243-244 тал),
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай шийтгэвэр (2 хх-ийн 18-22 тал),
Шүүгдэгч М.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө Алаг-Эрдэнэ сумын **-р багт хөдөө байдаг гэрээсээ өөрийн найз охин Т******ө, төрсөн ах Б******а нарын хамт Б******а ахын портер маркийн автомашинаар хойд мод руу гишүүнд явсан. Замд явж байхад ********дээр замын хажуу талд Б******а ахын найз Э*****э мотоцикльтoй хониндоо явж байсан. Э*****этэй тааралдаад замын хажуу талд бид нар нэг шил 0.75л хэмжээтэй хараа архи уусан. Архи дуусаад Б******а ах нөгөө Э*****э гэдэг найзтайгаа хамт сумын төв орж дахиж архи авч ууна гээд байхаар нь би тэгвэл харьж морио тэжээлээ, гишүү модоо ачихгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд сумын төв явахаа болиод Э*****эгээс тэндээс салаад Т******ө, Б******а ах бид гурав машинаараа цааш явсан. Цааш хөдлөхөд машиныг Б******а ах өөрөө бариад би кабины арын хэсэгт суугаад, Т******ө урд талд суугаад ********дээр байдаг жижиг нуурын араар өгсөөд хойд талын модтой хэсэг өөд өгссөн. Б******а ах Э*****с салахад л архинд явуулсангүй гээд уурлаж эхэлсэн бөгөөд замдаа уурлаж явсаар байгаад модны захад 1 метр зайтай очоод машин нь унтарсан Тэгсэн чинь Б******а ах бууж түлх гэхээр нь би буугаад машиныг нь түлхэж өгсөн. Машинаа уулын уруу руу өнхрүүлж асаагаад дороо тойрч эргээд намайг машинаараа дайрч ална гэж хөөсөн. Ах намайг машинаараа хөөгөөд би тoйрч гүйж зугтаагаад цонх нь онгорхой байсан болохоор ах чамайг алахад яадаг юм. дайрч ална гэж байсан. Тэндээс би уруудаж гүйгээд хойноос хөөгөөд ирэхээр нь тoйрч зугтааж явсаар байгаад жижиг нуурын зүүн хойд захад ирсэн. Тэнд ирээд би сүүлдээ бүр багтраад амьсгаадаад явахаа байж байтал гүйцэж ирээд машинаасаа Б******а ах бууж ирээд намайг заамдаад авахаар нь би урдаас нь заамдаж авсан. Тэнд бид хоёр нилээн ноцолдож, зууралдсан. Намайг заамдчихаад тавьж өгдөггүй. Би Т******өг ээж, аав руу ярьж тусламж дууд гэж хэлсэн. Т******ө тэнд явж байсан хонины хүүхэд дээр очиж уулзсан. Тэр хүүхэд нэгжгүй нэгжгүй гэсэн юм байна лээ. Ноцолдож байх явцад ах намайг цохиж авсан. Би ч зөрүүлээд ганц хoeр цoхьсoн. Тэгээд бид хоёр ноцолдож байхдаа намайг унагаагаад дээр гарахаар нь би арай гэж хажуу тийш нь унагаж дээр нь дараад хэсэг дарж нуруун дээр нь суусан. Ах тэгэхэд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би дээр нь сууж байхад ах газраас шороо самардаж аваад, газар руу цохиод ална шүү пизда минь ална шүү чамайг алнаа гээд л орилоод байсан. Ингэж байгаад болихooр нь би тавиад босож ирээд одоо явья даа, гэртээ харья, орой боллоо, морь мал бoлoхoo байлаа гэж хэлсэн. Тэгээд ах босож ирээд ална шүү пизда минь, зайл цаашаа гэж уурлаж над руу гараа шамлаад дайрч бид хоёр хальт барилцаж авсан. Тэгэхэд ах намайг чамайг алчихсан байхад хууль үйлчлэхгүй шүү, хоёуланг чинь ална шүү хоёр пизда минь гэж хэлж байсан. Тэгээд над руу дайрахаар нь би заамдаж бид хоёр дахин барилцаж авсан. Намайг заамдаж аваад толгой руу нэг цoхихooр нь би цааш нь түлхээд бид хоёр салсан. Тэгээд ах өөрөө машин руугаа яваад oрсoн чинь машин нь асахгүй байсан. Тэгэхээр нь би “сая л намайг дайрч алах гээд хөөгөөд байсан машин чинь яахаараа асдаггүй юм” гэж хэлсэн. Тэгээд би хoйнooс нь түрсэн чинь машин зам руу хөдлөх ч үгүй, асахгүй байхаар нь би хаячихаад Т******тэй хамт явсан. Зам дээр очоод машин зам тосож гэртээ харьсан. Машин зам тосохoд sonato 7 байх шиг байсан, саарал өнгөтэй суудлын машинтай эрэгтэй жолооч ганцаараа явж байсан. Тэр хүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Бид хоёрыг гэр рүү жаахан дөхүүлж буулгаад Мөрөн сумын чиглэлд засмал замаар явсан. Хариад морио тэжээгээд хоол ундаа хийж идээд унтаж амарсан. Өглөө 10 цаг болох гэж байхад манай ээж утасдаад ********дээрх жижиг нуурын ард машин нь байна очоод үзчихээч гэхээр нь Т******ө бид 2 мотоциклоор очиж харсан. Бид 2 очиход баруун талынхаа хаалга руу толгой нь хандсан байрлалтай суудлынхаа ард тал руу орж хэвтсэн байдалтай байсан. Төмөр тросс баруун урд талын цонхоор нь орж ирсэн байгаа харагдаж байсан. Т******ө бид 2 мотоцикьлтойгоо машинаас 2 метр орчим зайтай очиж харчихаад унаанаасаач буулгүй буцаж явж гэртээ харьсан. Гэртээ харьж утсаа цэнэглээд ээж рүү ярьж машин дээр нь очиж үзлээ. Эвгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд л гэртээ морь малныхаа ажлыг хийгээд байж байсан юм. Гэртээ байж байтал үдээс хойш цагдаа нар ирээд намайг дагуулж сумын төвд цагдаагийн хэсэг дээр аваачсан. Тэндээсээ би Мөрөн суманд орж ирсэн. Би ахтай машины гадаа ноцолдож, заамдалцаж байхдаа гараа атгаж байгаад нүүр, шанаа хэсэгт нь 3-4 удаа л цохьсон. Би гараараа л цохьсон, өөр ямар нэгэн зүйлээр цохиогүй. Т******ө тэр нуурын эрэг орчимд ирээд зогсоход л машинаас буусан байх. Би яг машинаас бууж байхыг нь хараагүй, ах нуурын эрэг дээр ирж зогсоод машинаасаа бууж ирээд намайг заамдаж авчихсан байхад л Т******ө нуурын захад машинаасаа буучихсан зогсож байсан. Т******ө болиоч гэж хэлж байсан бөгөөд Б******а хоёр гуйлгачин минь та хоёрыг ална шүү, наашаа дөхөх юм бол ална шүү, цаашаа яв гуйлгачин минь гэж хэлж байсан болохоор Т******ө наашаа дөхөж чадахгүй байсан. Т******ө Б******а ахыг цохиж зодож байхыг хараагүй. Намайг хөөж явахад Т******ө машин дотор сууж явсан болохоор машин дотор сууж явсан болохоор машин дотор ахыг цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Цохиогүй байхаа. Т******ө арай урдхан талд явсан. Надаас 2 метр орчим зайтай л явсан. Т******ө бид хоёр зам руу явж байхдаа буцаж очвол асахгүй байхдаа гэж ярилцсан. Тэрнээс биш буцаж машин руу очоогүй. Тэр чигтээ зам руу явж зам тосож машинд суугаад гэртээ харьсан. Тэндээс явахад ах машин дотроо жолоочийн суудал дээр эгцээрээ суугаад үлдсэн. Цус нөж гарч юм мэдэгдэхгүй байсан. Миний хамраас л цус гарсан. Нэг шил л архи уусан. Тэр нэг шил архийг ах өглөө гэрт оруулж ирж задлаад мөр хүртэл нь ганц ганц хундага уучихаад аваад гарсан. Замдаа Э*****тэй тааралдаж тэр архиа ууж дууссан. Тэр архийг бол яг дарааллаар нь тойруулаад л адилхан хувааж уусан. Ах өөрөө архи хундагалж тойруулж байсан. Ундааны савны тайрдсаар хундага орлуулж хийж байсан. Б******а ах өөрөө машин барьж явсан. Замын цаана нэг морьтой залуу Э*****этэй уулзаад зогсож байсан. Тэр залуу адуунд явж байгаа л гэсэн. Бид нар дээр ирээгүй. Э*****эг бид нар дээр ирэхэд мориндоо мордоод яваад өгсөн. Би Э*****тэй тааралдахад ард нь сууж явсан. Машин жолоодоогүй. Би угаасаа машин барьж чаддаггүй юм. Цамцнаас нь заамдсан. Боогоогүй. Б******а ах намайг үсдэж зулгаасан. Миний хамрын цус гоожсон. Намайг зогсож байхад үсдэж зулгаагаад доош дарахаар нь би тонгойсон чинь хамар руу цохиж цус гаргасан. Тэгээд толгой нүүр рүү нилээн олон бараг 10-аад удаа цохьсон. Би тэндээс 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад зам руу алхаж явсан. Өглөө очиход тухайн машин нь урагшаа барагцаагаар 2 метр орчим хөдөлсөн бололтой байсан. Би сандраад сайн харж чадаагүй. Хөдөлчихсөн юм уу л гэж бодсон. Тэр машин нь анх авч ирэхдээ л муу, эвдрэлтэй машин байсан. Гэрэл дохио нь байхгүй, тольгүй, унжсан, скочроор наасан, нэг талынх нь толь байхгүй, жолоочийн хойд талын цонх хагарсан ирж байсан. Тэр хагархай цонхоо сүүлд кордон цаасаар хаагаад наачихсан байсан. Тэрийг яагаад эвдэрсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Би архаг хууч өвчтэй эсэхээ мэдэхгүй. Манай ах ямар өвчтэй байсанг мэдэхгүй. Ямар ч байсан их л ууртай, догшин ширүүн ааштэй сонин зантай хүн байсан. Надтай харьцахдаа уургүй үе гэж байхгүй байнга л ууралдаг байсан. Бусад хүмүүстэй зүгээр л юм шиг байна лээ. Тэр хүртэл 2 км гаран зайтай байсан. Намайг хөөж байхад би бараг багтарч унах шахаад энд тэнд харагдаад ухаан балартаад нүд бүрэлзээд жижиг чулуу аваад шидсэн чинь баруун талын урд цонх хагарсан. Тэгээд л хөөгдсөөр байгаад нуурын захад ирсэн. Тэгээд сүүлдээ бүр явахаа байгаад ухаан балартаад толгой тархи эргээд нуурын захад ирээд зогсож байсан чинь ах бууж ирээд үсдэж дараад хамар толгой тархи руу цохиж зодож хамраас цус гарсан. Би тэр тросонд хүрээгүй. Тэр трос намайг явахад тэвшин дээр л байсан. Өглөө очиход цонхоор нь орж унжсан байдалтай харагдаж байсан. Тэрийг яагаад тэр цонхоор орсныг мэдэхгүй байна. Гэртээ харихад 17 цаг өнгөрч байсан. Намайг дайрч ална гээд хөөгөөд байсан болохоор нь тэгж хэлсэн юм. Өмнө ер нь л намайг байнга дарамталдаг байсан. Уржнан буюу 2023 оноос хойш намайг зодож дарамталж, байнгын л дарамттай байдаг байсан. Б******а ах 2023 оны 06 дугаар сард архи уучихсан согтуу байхдаа намайг гэрээсээ гарч явтал араас модоор цохиод зүүн хөл хугалж байсан. Хөл хугараад унаад босож чадахгүй байсан чинь дээрээс чулуу модоор цохиод дэвсэж байгаад мотоцикпь унаад яваад өгсөн. 2023 оны намар ээжийг Мөрөн явчихсан байхад архи уучихсан ирээд намайг зодож цохих гэж дайраад нуруу толгой тархи руу цохьсон. Т******ө тэгэхэд байсан болохоор цагдаа дуудаж өгсөн. Тэгэхэд миний хөл хугархай сайн эдгээгүй байсан. Миний зүүн хөл шилбээрээ хугараад 4 сар гаран гишгэж чадахгүй хэвтрийн дэглэм сахиж байсан. 2024 оны 04 сард гэртээ утсаа ухаад орон дээрээ хэвтэж байтал ах гаднаас согтуу орж ирээд гал тогооны эргэнэг хавиар явж байснаа гэнэт хутга барьж ирээд намайг ухас гээд босох гэтэл зүүн гарын булчин хэсэгт хоёр удаа хутгалсан. Тэгэхээр нь би та чинь одоо яаж байгаа юм бэ гэсэн чинь “муу гуйлгачин минь чамайг ална шүү” гэж хэлчихээд мотоциклоо унаад давхиад явчихсан. Дараа нь 2024 оны 10 сарын үед согтуу давхиж ирээд нэг шил архи гаргаж ирээд уугаад суугаад байсан. Тэгснээ гарч утсаар ярьж байснаа орж ирээд над руу томроод /агсраад/ бид хоёр барилцаж авсан. Заамдалцаад байж байтал хаанаасаа ч юм нэг тонгорог хутга гаргаж ирээд миний зүүн хөхний доод хэсэгт нэг удаа, зүүн гарын гадна талд бугалганы маханд нэг удаа хутгалсан. Тэгээд гэрээс гарч яваад гадуур байж байгаад орж ирээд унтаж хоноод өглөө нь явчихсан. Мөн 2025 оны 03 сарын 10-ны үед Б********нд цагаан сар болоод очсон. Б********н тоглоод хоол унд идээд архи дарс уугаад байж байтал орой 22 цаг болсон. Тэгээд тэндээс явахаар болоод гарцгаасан чинь манай найз охин Т******ө бид хоёрыг дайрч ална гэж хөөгөөд айлын хүн Б*******р давхиж ирж машиныг нь аваад бид хоёрт мотоциклоо өгч явуулсан. Хөлөө хугалуулж, хутгалуулж байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гэртээ ганцаараа л байсан юм. Би хөл хугарсан, хутгалуулсан асуудлаараа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Сүүлд Т******ө цагдаа дуудахад Алаг-Эрдэнэ сумын цагдаа Д*****о О**********эхоёр манайд ирж шалгасан. Надаас О*******э мэдүүлэг авсан. Ах 10 хоног баривчлагдсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 224-226 тал) зэргийг хэргийн шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан гэм буруугийн талаарх: “...шүүгдэгч М********рын Б******а нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг ***гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн төрсөн ах М.Б*******атай үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтын тухайд гэх юм бол шүүгдэгч М.Б*******а нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дүгээр багийн нутаг **** гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчим 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрч Б.Т******ө болон амь хохирогч М.Б*******а нартай модонд явах үедээ үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүнийг зодсон үйл баримт тогтоогдож байгаа. Амь хохирогч М.Б******н цогцост шинжээчийн дүгнэлтээр аман хүзүүний арын дунд болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл болон зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, зүүн хацар, зүүн шанаа, баруун мөр, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаанд зулгарал, баруун дээд зовхи, баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоолой багалзуур хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон тогтоогдсон. Дээрх гэмтлүүдийг харах юм бол амь хохирогч М.Б******н цогцост аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтлийн улмаас амь хохирогч нас барсан болохоор шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч М.Б*******ын үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан ийм шалтгаант холбоотой нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч М.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********н зүгээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдах, иргэний нэхэмжлэгч Ш.Б*******н нь ******улсын дугаартай Киа Бонго загварын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 857,500 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд шүүгдэгч М.Б*******аас 857,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Б*******нд олгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн санал дүгнэлт,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр гаргасан гэм буруугийн талаарх “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд ч мэдүүлсэн. Өнөөдөр бас мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн шүүхэд хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж байгаа. Шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр санаа сэтгэл хүчтэй, цочрон давчидсаны улмаас хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийн эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хамгаалж оролцож байгаа учраас ийм дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гаргасан гэм буруугийн талаарх: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үл яллах зүйлээр шалтаглан амь насыг нь хохироосон гэж үзэж хүний халдашгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг зөрчиж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт, саналаа оруулж байна. Хэрэгт авагдсан үйл баримт, өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэлт хийгээд үзэхэд энэ гэмт хэрэг нь өөрөө хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин санаа, сэтгэл хүчтэй цочрон давтагдсаны улмаас өөрийн амь нас болон найз эмэгтэй Б.Т******н амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах ийм эрсдэлтэй нөхцөл байдалд орчихсон нөхцөл байдлын хувьд энэ хариу үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ нөхцөл байдалд хүрч гэмт хэрэг үйлдэгдсэн. Амь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан ийм нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тийм болохоор шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар сэтгэл, санаа хүчтэй цочрон давчидсан байдлын улмаас бусдын амь нас хохирсон байна гэж үзэх үндэслэлийг дараах үндэслэлээс шүүхэд саналаа оруулъя. Өөрөөр хэлбэл хэргийн бодит нөхцөл байдал, фактаас үзэхэд сая шинжлэн судлууллаа. Мөн улсын яллагчийн зүгээс хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж дүгнэлтдээ тодруулж байна. Гол хэргийн үйл баримтыг фактыг мэдэх гэрч Б.Т******ө байдаг. Б.Т******өгийн өгсөн хавтаст хэргийн 42 дугаар хуудасны арын хэсэгт авагдсан мэдүүлгээс харагдана. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдэл буюу бусдын амь нас, эрүүл мэндэд халдах гэсэн зорилго, үйлдлээ удтал үргэлжлүүлсэн нөхцөл байдал энэ мэдүүлгээс харагдана. 1,6 км-ийн буюу миний үйлчлэгчийн тооцооллоор 2 км-ийн хугацаанд ах намайг машинаараа дайрч ална гэж хөөсөн. Миний ухаан санаа балартсан. Би шургаж унасан. Би үнэхээр дайрагдах гээд тулаад ирэхээр нь займчиж тойрч гүйгээд тойрч гүйх үед машин миний хөдөлгөөнийг дагаж хөдлөхгүй учраас жоохон эрч нь саарна тэр үед би амардаг. Тэр үед би чулуу мод юу байна тэрүүгээр тээврийн хэрэгслээр дайрч алах гээд байгаа үйлдлийг нь таслан зогсоох гэж цонхыг нь хагалсан, чулуу шидсэн ийм үйлдэл гаргасан гэдэг. Б.Т******өтэй хамт машинаас буу гэж шүүгдэгч дүүгээ машинаас буулгасан байдаг. Амь хохирогч буулгаад ерөөсөө дайраад алчихъя гээд хөөсөн. Мэдээж Б.Т******ө бол бууя гэж нилээн удтал хөөсний дараа энэ машинаас буусан. Буухад дахиад Б.Т******өтэй нь хамт хоёуланг чинь ална гэж хөөсөн. Тэгээд нуурын эрэг дээр ирсэн байх үед Б.Т******ө хонь хариулж явсан охины утсаар яриад зогсож байсан. Б.Т******ө дээр М.Б*******ын хувьд арай очоогүй хол явсан. Ингэж байх явцад тээврийн хэрэгслээр талийгаач нь М.Б******г өнгөрөөд Б.Т******ө дээр зорьж очиж байгаа юм. Энэ зорьж очоод байгаа нөхцөл байдлыг Б.Т******өгийн мэдүүлгээс харагдана. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэгч “...М.Б*******а давхиж ирээд яадаг муу пизданууд вэ, машины цонх хагалчихлаа, төлж өг, хүний юмыг яахаараа ингэж байдаг юм гэж уурлаж байсан. Тэгэхээр нь би та хоёр л хоорондоо маргалдаа биз дээ. Би яасан юм, нэгийгээ дайраад алчихвал сайхан байх юм уу гэж байсан. Тэгэхэд М.Б*******а алаад хаячих юм уу пизда гээд хэлээд байж байтал...” гэж мэдүүлсэн. Тэгэхлээр энэ М.Б******н алаад хаячих юм уу пизда гээд хийж байгаа үйлдэл нь өөрөө Б.Т******өгийн амь насны эсрэг хийж байгаа үйлдэл байсан. Миний үйлчлүүлэгч М.Б*******а өнөөдөр хэлж байна. Үнэхээр Б.Т******ө рүү дайрч байх явцад би машин руу нь очиж цохиж толийг нь хагалсан. М.Б******н үйлдлийг өөр лүүгээ чиглүүлж барилцаж авч зодолдсон. Барилцаж аваад зодолдох үед салгаж болоогүй юм уу, салгахыг зориогүй юм уу гэдгийг мөрдөгч Б.Т******өгөөс асуусан. Б.Т******өгийн мэдүүлэгт би боль гэж салгах гэсэн боловч М.Б*******а ах нь Б.Т******ө, гичий минь хоёуланг чинь ална шүү гуйлгачин минь гэж уурлаж эхэлсэн. Үнэхээр М.Б******н амь нас аюултай байдалд хүрчихсэн. М.Б*******ын зүй бус хууль бус үйлдлээс М.Б******н амь нас аюултай байдал үүсээд, амь нас хохирох эрсдэлтэй байдал үүсэж хүний хүчинд автаж байсан бол тэгж хэлэх үү. Б.Т******ө гичий минь ойртох юм бол ална шүү, хоёуланг чинь ална шүү гээд уурлаад зодолдож байх үед салгах гээд байгаа энэ нөлөөллийг амь хохирогч М.Б*******а хэн нэгний хүчинд автаж амь нас нь эрсдэлтэй байдалд орсон энэ үйлдлийг таслан зогсоолгох гэж хүсэж байсан тийм байдлаар хэлэхгүй. Харин ч амь хохирогч М.Б******н хувьд М.Б*******ын амь насыг хохироох гэж байсан тэр хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж байгаа үйлдлийг болиулах гэж байгаа Б.Т******ө рүү хашхирч орилж байсан үйлдлээр харагдана. Тэгэхлээр энэ нөхцөл байдлуудаас хараад шүүхээс санаатай гэмт хэргийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн юм уу, эсвэл санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн үү гэдэг асуудал дээр эцэслэн дүгнэлт өгөх байх. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэ нөхцөл байдал дээр санаа, сэтгэл хүчтэй цочин давчидсан гэж юуг анхаарах вэ, үзэх вэ гэдэг дээр бас анхаараасай гэж хүсэж энэ дараах саналыг оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл санаа сэтгэл хүчтэй цочин давчдах гэдэг нь хүний сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж удтал дайрч ална гэж хөөж байгаа, хоёуланг чинь алчихна шүү гээд байгаа энэ амь хохирогчийн хууль бус үйлдэл нь өөрөө хүний сэтгэцийн ерөнхий ухамсарт байдлаас гаргасан. Өөрийгөө хянах үйл ажиллагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд оруулсан. Энэ оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх, дүгнэх боломжгүй болгож сэтгэцийн хэвийн байдал хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан. Энэ алдагдсаны улмаас дайраад чамайг алчихъя гээд Б.Т******ө рүү дайрсан үйлдлийг таслан зогсоох гэж М.Б*******ын зүгээс ахтайгаа заамдалцаж авахад мэдээж цээж, хоолой хэсгээрээ багалзуурдаж авсан асуудлаа өөрөө ч гэсэн хэлж тайлбарладаг. Яг тухайн үедээ би хоолойд нь хүрч шахаж дарсныг би ерөөсөө мэдэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь өөрөө сэтгэцийн хэвийн байдал алдагдсан юм байна. Энэ байдлаас санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас сэтгэцийн хэвийн байдлаа алдсан, ухамсарт байдлаа алдаж, хор, уршиг учруулахгүй байх гэсэн тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсэж бий болж үерхэж явсан эмэгтэйгийнхээ амь насыг хамгаалах гэсэн ийм нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн хохирол, хор уршиг учирсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тийм болохоор шүүхээс Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж, өөрт нь бол ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хормын түр зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн, энэ хэргээр зүйлчилж өгөөч. Хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх эрх хэмжээ шүүхэд байгаа учраас энэ санал, дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн хууль бус үйлдэлд нөлөөлөөгүй, ямар нэгэн гаднын нөлөө, хүчин зүйлсийн нөлөө үйлчлээгүй байхад бусдын амь насанд халдаж санаатайгаар хүний амь нас хохироосон гэж зүйлчлээд байгаа зүйлчлэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Шүүхээс мөн хүний энэ ард нь үлдэж байгаа өндөр настай аав, ээж мөн амь хохирогчийн амьд сэрүүн байхдаа дүүгээ маш их дээрэлхэж зоддог байсан. Тээврийн хэрэгслээр дайрч алъя гэж тээврийн хэрэгслийн жолоодох үнэлэхгүй машин барьж дүүгээ алахаар хөөж байсан мөн сая гэрч Л.Т******г гуайн мэдүүлгээр ч гэсэн тодорхойлогдож байна. Амь хохирогч бол тээврийн хэрэгслийн жолооны курст сургалтад суугаагүй, үнэлэхгүй байсан гэж тайлбарлаж байна. Ийм хүн бусдыг тээврийн хэрэгслээр дайрч ална гэж удаа дараа халдаж байсан үйлдлийн улмаас энэ нөхцөл байдал үүсэж бий болжээ гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгөөч гэсэн санал дүгнэлттэй байна...” гэсэн санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Б*********н гаргасан дүгнэлтдээ: “..... “ гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нь: “..Улсын яллагчийн зүгээс хохирогчийн хууль бус үйлдэлд нөлөөлөөгүй, ямар нэгэн гадны нөлөө, хүчин зүйлсийн нөлөө үйлчлээгүй байхад бусдын амь насанд халдаж санаатайгаар хүний амь нас хохироосон гэж зүйлчлээд байгаа зүйлчлэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа.. Иймд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж, өөрт нь бол ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хормын түр зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн, хэргийг энэ зүйлээр зүйлчилж өгнө үү..” гэсэн санал дүгнэлт гаргаж мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, шүүгдэгч нь амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохирооход чиглэсэн үйлдлийг хийхэд түлхсэн хүчин зүйлсийг анхаарч үзэх, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой ба хүнийг алах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгчийн санаа зорилгын хүрээнд багтаж байсан, эсхүл өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон эсэхэд, тодруулбал, шүүгдэгч нь амь хохирогчийг амь биед халдахаар урьдаас төлөвлөж, энэхүү санаа зорилгоо гүйцэлдүүлсэн, эсхүл алах сэдэлт гэмт хэрэг үйлдэх үед хоромхон зуур төрснөөр бусдын амь насыг хохироосон байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нь чухал гэж үзсэн болно.
Өөрөө болон ойр дотны хүн нь бусдын эрхшээл дарамтад орсон, хүндээр доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлэл зэрэг зүй бус, ёс суртахуунд үл нийцэх ажиллагааны үр дүнд санаа сэтгэл хоромхон зуур хүчтэй цочрон сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар доод түвшинд хүрч, бодит нөхцөл байдалд сонголт, дүгнэлт хийх чадвар хязгаарлагдсаны улмаас хүний амь насыг нь хохироосон бол “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж үзэж, ..амь насыг нь хохироосон гэмт хэргээс ялгамжтайгаар зүйлчилдэг.
Гэмт этгээдийн хувьд хохирогчийн халдашгүй байдалд халдах бодол түргэн зуур бий болдог боловч хохирогчийн нэг удаагийн үйлдлээс гадна удаа дараа үргэлжилсэн, эсхүл амьдралын хэвшил болсон зүй бус зан үйлийн үр дүнд үүснэ.
Хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийхэд амь хохирогчийн амьдралын байдал, зан үйл, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байсан харилцаа хандлагын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Амь хохирогч Ч.Б******н хувийн байдал, амьдралын хэвшил болсон үйлдэл буюу согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, энэ үедээ зүй бус үйлдэл гаргадаг талаар түүний эцэг, эх, хамаатан садан хүмүүс болох гэрч Ч.М********р: “... Дүүгээ дандаа дээрэлхээд байдаг байсан. Ална гээд байдаг байсан... талийгч жаахан хэрцгий зөрүүд зантай хүн байсан юм. Ах Б******а нь Б******а дүүдээ томроод, чамайг ална шүү гэх зэргээр хэлдэг байсан. ... Гэхдээ 19 наснаасаа хойш ер нь айлаар гадуур энд тэнд ажил хийгээд гэртээ тогтохгүй л явж амьдарч байсан хүн юм. Б******ын хувьд бол зан араншин жаахан сонин, юм хэлэхээр гөжүүд зөрүүд зантай, марзан ч гэх юм уу, ер нь юмыг сөрж эсэргүүцсэн байдалтай зан гаргаад байдаг хүн байгаа юм. Сүүлийн 3 жил алтанд явж байна гэж сонсогдоод энэ тэрүүгээр явж байгаад ирсэн. Тэгж яваад ирэхдээ зан араншин нь бүр хэцүү сонин, зөрүүд болчихсон байсан. Б******а руу зүгээр байж байхад нь томроод хар пизда минь чи яах гээд байна энэ тэр гээд байдаг болсон байсан... Ахтайгаа хэрэлдэж муудалцаад байдаггүй, ах Б******а нь өдөөд томроод байдаг байсан. Би Б******ад ганц дүүгээ битгий ингэж бай гэж хэлж яриад тоодоггүй байсан. Хоорондын харилцаа хэвийн байсан боловч сүүлийн үед ах нь дүү рүүгээ томроод дээрэлхэх гээд байгаа ч юм шиг байдаг болсон байсан...
Гэрч Л.Т******г: .. бараг 20 настайгаасаа хойш айлуудаар модны ажил, хар бор ажил хийлцэж явдаг болсон. Эхнэр хүүхэд авч байгаагүй тусдаа гараагүй, гэртээ ирэн очин л байсан юм. Сүүлд алтанд явж байна энэ тэр гээд хэсэг явж алга болоод ирсэн... ах нь хөлийг нь хугалсан.. Юунаас болсон юм билээ дандаа уурлаад юм л бол уурлаад байдаг байсан. Цохисон байсан. Тэгээд хөл нь хугарсан.. Цагдаагийн машин өшиглөж яасан гэлээ тэгээд баривчлагдаад явсан байсан.. Урьд өмнө хөөж байсныг би мэднэ. Дандаа дайрна ална гэж амнаас нь гардаг. Намайг ч бас дайрч ална гэж яриад байдаг. Би ч зөнгөөр нь байдаг. Тэгэхээр гээд чимээгүй байдаг.. Би архинаас болж гэж боддог. Архийг өнгөрдөг хүүхэд сүүлийн үед их уудаг байсан... 2020 оноос хойш айлд мал маллаж амьдардаг байсан. Хаяа нэг ирдэг байсан.. нас барах үедээ гэртээ байгаагүй.. айлаар байж байгаад хальт ирсэн... Би өөрөө хүнд өвчтэй. Нөхөр өрөөл татуу харвасан хүнд байна. Би эмнэлгийн хяналтад үргэлж байдаг. Идэж ууж, эм тариа дөхүүлж өгдөг ганц хүү минь... 2020-иод оноос хойш тэр хүүхэдтэй надтай байгаагүй... гэх шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Ч.Б*****ү: “...Тэгтэл Б******а Т******ө 2 машинаасаа буучихсан замд байж байсан. Би жалгын цаана гараад хүлээж байтал Б******а, Б******а нар маргаж байсан. Би машиныг нь жалгын цаана гаргасан болохоор Б******ад өгөөд та нар ингээд явчих гэсэн чинь машиндаа суугаад Б******гаа “тэгвэл дайрна” гээд хөөж яваад гуу жалга руу орж зогссон. Тэгэхээр нь та нар хаашаа юм би амармаар байна гэж хэлээд Б******а Т******ө 2-т мотоциклоо өгч явуулаад Т*****ынмашиныг гэртээ аваачаад унтсан. Тэр өдөр Б******а манайд хоносон. ..Яг юунаас болж маргасан юм бүү мэд Би машиныг нь жалга гаргах хооронд л маргасаар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Т******ө: “ Хоорондын харилцаа нь бол ер нь таарамж муутай. Б******а ах зүгээр байж байгаад уурлачихдаг юм. Өнгөрсөн намар хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Б******а ах Б******а бид хоёрыг гэрт байж байхад согтуу хүрч ирээд архи гаргаж ирж уугаад Б******ад хийж өгсөн. Тэгээд Б******а нэг уучихаад уухгүй байсан чинь ална шүү хоёр пизда минь гээд Б******ад хандаж чамайг ал гэж Б*****ү, Т*****л 2 явууллаа. Чамайг алчихвал сайхан амьдарна гэж хэллээ” гараад ир гэж хэлж байсан. Б******а яагаад намайг ал гэж хэлээд байдаг юм, яахаараа намайг алдаг юм гэж байсан... Мөн өнгөрсөн зун Б******г гэртээ байж байхад нь Б******а согтуу орж ирээд архи дарс уу гээд уухгүй байсан чинь ална шүү чамайг гээд гүйж очиж толгой тархи руу нь бахиар цохиж аваад хөл дээр нь дэвсчих гээд байсан. Тэгээд цагдаа дуудаж өгч байсан...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд хэрүүл маргаан, зөрчил, хүндээр доромжлох, эд хөрөнгийн болон бусад эрхийн хязгаарлалт, аливаа үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр албадах зэргээр сэтгэл санааны шаналал, зовлон, стресс зэрэг нь удаан хугацаанд хуримтлагдсанаар өндөр зэргийн тэсрэлт илэрч, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан, нөхцөл болдог байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн зүй бус үйлдэл нь цаг хугацааны хувьд зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн байхаар хязгаарлагддаггүй болно.
Тодруулбал: Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр амь хохирогч М.Б*******а нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хэвийн боловч хэрэглэсэн үедээ догшин зан авир гаргадаг, шүүгдэгчийг цохиж, гэмтээж, агсан согтуу тавьж, танхайрсан, ална, чамайг алчихвал сайхан амьдарна гэж хэлдэг байсан, тэрээр сүүлийн хэдэн жил айлаар амьдарч байгаа, согтууруулах ундааг хэрэглэдэг байсан ээжийгээ мөн “дайрч ална” гэх зэргээр сүрдүүлдэг байсан, зарим тохиолдолд шүүгдэгчийг архиар шахаж, өөрөө архи авч өгдөг байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б*******а нь төрсөн ах М.Б*******ад урьд өмнө нь цохиулж, зодуулсан, талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж байсан, эрх бүхий байгууллагаас хуульд заасан зохих шийтгэлийг хүлээлгэсэн нөхцөл байдал нь Цагдаагийн ерөнхий газрын цахим системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай шийтгэвэр болон мөн ойрын төрөл садан, эцэг эхдээ хэлж байснаар гэрчүүд тэдний хоорондын харилцаа, амьдралын хэв шинж, хувь хүний зан араншин, ёс суртахууны талаар мэдүүлсэн байна.
Түүнчлэн амь хохирогч М.Б*******а нь М.Б******г хүч хэрэглэхээр заналхийлсэн, доромжилсон, эрхшээл дарамтад оруулдаг байсан, түүний зүй бус үйлдэл байсан талаар шүүгдэгч нь“...өмнө нь намайг байнга ална гэж айлгадаг байсан, Архи дуусаад Б******а ах нөгөө Э*****э гэдэг найзтайгаа хамт сумын төв орж дахиж архи авч ууна гээд байхаар нь би тэгвэл харьж морио тэжээлээ, гишүү модоо ачихгүй юм уу гэж хэлсэн... Машинаа уулын уруу руу өнхрүүлж асаагаад дороо тойрч эргээд намайг машинаараа дайрч ална гэж хөөсөн. Ах намайг машинаараа хөөгөөд би тoйрч гүйж зугтаагаад цонх нь онгорхой байсан болохоор ах чамайг алахад яадаг юм. дайрч ална гэж байсан. Тэндээс би уруудаж гүйгээд хойноос хөөгөөд ирэхээр нь тoйрч зугтааж явсаар байгаад жижиг нуурын зүүн хойд захад ирсэн. Тэнд ирээд би сүүлдээ бүр багтраад амьсгаадаад явахаа байж байтал гүйцэж ирээд машинаасаа Б******а ах бууж ирээд намайг заамдаад авахаар нь би урдаас нь заамдаж авсан. Тэнд бид хоёр нилээн ноцолдож, зууралдсан... намайг заамдчихаад тавьж өгдөггүй. Би Т******өг ээж, аав руу ярьж тусламж дууд гэж хэлсэн... ноцолдож байх явцад ах намайг цохиж авсан. Би ч зөрүүлээд ганц хoeр цoхьсoн. Тэгээд бид хоёр ноцолдож байхдаа намайг унагаагаад дээр гарахаар нь би арай гэж хажуу тийш нь унагаж дээр нь дараад хэсэг дарж нуруун дээр нь суусан. Ах тэгэхэд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би дээр нь сууж байхад ах газраас шороо самардаж аваад, газар руу цохиод ална шүү пизда минь ална шүү чамайг алнаа гээд л орилоод байсан. Ингэж байгаад болихooр нь би тавиад босож ирээд одоо явья даа, гэртээ харья, орой боллоо, морь мал бoлoхoo байлаа гэж хэлсэн. Тэгээд ах босож ирээд ална шүү пизда минь, зайл цаашаа гэж уурлаж над руу гараа шамлаад дайрч бид хоёр хальт барилцаж авсан. Тэгэхэд ах намайг чамайг алчихсан байхад хууль үйлчлэхгүй шүү, хоёуланг чинь ална шүү хоёр пизда минь гэж хэлж байсан... Намайг заамдаж аваад толгой руу нэг цoхихooр нь би цааш нь түлхээд бид хоёр салсан... Б******а хоёр гуйлгачин минь та хоёрыг ална шүү, наашаа дөхөх юм бол ална шүү, цаашаа яв гуйлгачин минь гэж хэлж байсан болохоор Т******ө наашаа дөхөж чадахгүй байсан... Ямар ч байсан их л ууртай, догшин ширүүн ааштэй сонин зантай хүн байсан. Надтай харьцахдаа уургүй үе гэж байхгүй байнга л ууралдаг байсан... Намайг хөөж байхад би бараг багтарч унах шахаад энд тэнд харагдаад ухаан балартаад нүд бүрэлзээд жижиг чулуу аваад шидсэн чинь баруун талын урд цонх хагарсан. Тэгээд л хөөгдсөөр байгаад нуурын захад ирсэн. Тэгээд сүүлдээ бүр явахаа байгаад ухаан балартаад толгой тархи эргээд нуурын захад ирээд зогсож байсан чинь ах бууж ирээд үсдэж дараад хамар толгой тархи руу цохиж зодож хамраас цус гарсан. Өмнө ер нь л намайг байнга дарамталдаг байсан. Уржнан буюу 2023 оноос хойш намайг зодож дарамталж, байнгын л дарамттай байдаг байсан. Б******а ах 2023 оны 06 дугаар сард архи уучихсан согтуу байхдаа намайг гэрээсээ гарч явтал араас модоор цохиод зүүн хөл хугалж байсан. Хөл хугараад унаад босож чадахгүй байсан чинь дээрээс чулуу модоор цохиод дэвсэж байгаад мотоцикпь унаад яваад өгсөн. 2023 оны намар ээжийг Мөрөн явчихсан байхад архи уучихсан ирээд намайг зодож цохих гэж дайраад нуруу толгой тархи руу цохьсон. Т******ө тэгэхэд байсан болохоор цагдаа дуудаж өгсөн. Тэгэхэд миний хөл хугархай сайн эдгээгүй байсан. Миний зүүн хөл шилбээрээ хугараад 4 сар гаран гишгэж чадахгүй хэвтрийн дэглэм сахиж байсан. 2024 оны 04 сард гэртээ утсаа ухаад орон дээрээ хэвтэж байтал ах гаднаас согтуу орж ирээд гал тогооны эргэнэг хавиар явж байснаа гэнэт хутга барьж ирээд намайг ухас гээд босох гэтэл зүүн гарын булчин хэсэгт хоёр удаа хутгалсан. Тэгэхээр нь би та чинь одоо яаж байгаа юм бэ гэсэн чинь “муу гуйлгачин минь чамайг ална шүү” гэж хэлчихээд мотоциклоо унаад давхиад явчихсан. Дараа нь 2024 оны 10 сарын үед согтуу давхиж ирээд нэг шил архи гаргаж ирээд уугаад суугаад байсан. Тэгснээ гарч утсаар ярьж байснаа орж ирээд над руу томроод /агсраад/ бид хоёр барилцаж авсан. Заамдалцаад байж байтал хаанаасаа ч юм нэг тонгорог хутга гаргаж ирээд миний зүүн хөхний доод хэсэгт нэг удаа, зүүн гарын гадна талд бугалганы маханд нэг удаа хутгалсан. Тэгээд гэрээс гарч яваад гадуур байж байгаад орж ирээд унтаж хоноод өглөө нь явчихсан. Мөн 2025 оны 03 сарын 10-ны үед Б********нд цагаан сар болоод очсон. Б********н тоглоод хоол унд идээд архи дарс уугаад байж байтал орой 22 цаг болсон. Тэгээд тэндээс явахаар болоод гарцгаасан чинь манай найз охин Т******ө бид хоёрыг дайрч ална гэж хөөгөөд айлын хүн Б*******р давхиж ирж машиныг нь аваад бид хоёрт мотоциклоо өгч явуулсан. Хөлөө хугалуулж, хутгалуулж байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гэртээ ганцаараа л байсан юм. Би хөл хугарсан, хутгалуулсан асуудлаараа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Сүүлд Т******ө цагдаа дуудахад Алаг-Эрдэнэ сумын цагдаа Д*****о О**********эхоёр манайд ирж шалгасан. Надаас О**********эмэдүүлэг авсан. Ах 10 хоног баривчлагдсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 224-226 дахь тал) гэснээр давхар батлагдаж байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “******” гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу тухайн үед шүүгдэгч, амь хохирогч нараас гадна Б.Т******ө гэх шүүгдэгчийн ойр дотны хүн байсан боловч дээрх үйл явдал болох үед урьдчилаад явчихсан байсан талаар мэдүүлсэн байх ба: “...Б******а машинаасаа бууж ирээд яагаад байгаа юм пизда нар минь гэсэн.Тэгээд Б******а араас нь ирээд машин руу нь цохьчих шиг л болсон. Би утсаар ярих гээд сандарч явсан болохооряг толийг нь хагалсан уу өөр хэсэгт нь цохьсон уу гэдгийг анзаараагүй. Тэгээд л Б******а машины гэрэл төлж өгөөрэй пизданууд минь гээд уурлаад Б******атай барилцаж авсан. Б******а Б********г хавсарч унагаагаад уруу нь харуулаад бөгсөн дээр нь суучихсан байсан. Б******а шороо энэ тэр цацаад ална шүү хоёр гуйлгачин минь зайл энэ тэр гээд аюул болж байсан.. гэх мэдүүлэг /2 хх-ийн 90-91 тал/-д,
..тэгээд нөгөө хүнээс салаад нуурын хажуугаар хойшоо мод руу чиглээд явж байтал тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад Б******а ах нь “чи муу пизда минь чи тийм сүрхий юм бол өөрөө унаагаараа модондоо яв” гэж хэлсэн. Тэгээд Б******а бараг зогсон алдахад нь буугаад машины хаалга ч хаагдаагүй байхад нь Б******а цаашаа хурдтай давхиад явсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм, одоо буцаж очоод Б******г аваад явья гэж би хэлсэн. Тэгсэн чинь цаашаа нилээн дуугүй давхиж явж байгаад тэгье тэгье гээд буцаж Б******нараас явсан. Б******а буцаад нуур руу гүйж явсан. Очих гээд явж байснаа дөхөөд энэ мууг дайраад алчихья гээд араас нь хөөсөн. Тэгэхээр нь би алив зогс, энэ хаалгаа онгойл гэж хэлээд хаалгатай нь ноцолдсон чинь хаалга нь онгойдоггүй. Тэгээд би наанаа зогс гэж байж арай хийн зогсоогоод машинаас нь буусан. Би буугаад хоёулаа алхаж яваад замын машинд дайгдаад харъя гэж Б******атай яриад явж байтал Б******а ах машинаараа бид хоёрыг хөөж давхиад дайрчих гээд байсан. Тэгээд Б******а зугтаад гүйгээд Б******а араас нь машинаар хөөгөөд байсан. Б******а зугтааж байхдаа намайг дайрах гээд байна, аав ээж рүү залга гээд орилоод байсан. ..Тэгтэл машинтай Б******а давхиж ирээд яадаг муу пизданууд вэ, машины цонх энэ тэр хагалчихлаа ш дээ, пизда минь төлж өг, хүний юмыг яахаараа ингэж байдаг юм” гэж уурлаж байсан. Тэгэхээр нь би “та хоёр л хоорондоо л маргалдаа биз дээ, би яасан юм, нэгийгээ дайраад алчихвал сайхан байх юм уу” гэж хэлсэн. Тэгээд Б******а алаад хаячихья муу пиздаг гэж хэлээд байж байтал одоо тэр машин байгаагийн тэнд Б******а хүрч ирээд заамдаж аваад Б********г хавсарч унагаагаад яагаад намайг дандаа ална гэж байдаг юм, өвөл бас дайрч ална гэж хөөгөө биз дээ, ..тэр чинь ал гэж чамд машин өгөө юу гээд доош нь харуулаад дээр нь гараад суучихсан байсан. Б******а нь доошоо хараад хэвтчихсэн, алнаа та нарыг гээд орилоод тийчлээд байсан. Хоёуланг чинь алнаа, хоёр хулгайч гуйлгачин пизда нар минь гээд орилоод байсан. Тэгж хэсэг сууж байтал Б******а нилээн ядарсан болтой та хоёр машины цонх төлж өгөөрэй, гуйлгачин минь энэ хулгайчаа аваач гээд надад хандаж хэлж байсан. Хоёр гараараа шороо авч хойш нь нааш нь цацаад байсан. Би та босoж ирээд ална гээд хөөгөөд байна ш дээ гэж хэлж байсан. ..Б********г Б******а гараараа л цохиж зодсон. Тэр хоёр бас барилцаж авч зодолдоод Б******а ахын нүүр ам нь цус нөж болсон байсан. Б******а ах нь жижиг чулуу барьчихсан Б******г цохих гэж шидээд байсан. Б******а Б********г дарж суухдаа биеийн бөгсөн хэсэгт нь дарж суусан. Б******а Б********г суудлын завсар чихэх, дарах, боох үйлдэл болоогүй. Түрүүлээд явсан хойгуур юу болсонг сайн мэдэхгүй байна. Би уг нь эргэж хараад яваад байсан. ...Б******а зам дагуу очоод машин хүлээж суухдаа уйлаад яахаараа ах маань намайг ална гээд байдаг юм. Аав хүртэл гуйлгачин л гэх юм гэж ярьж байсан. Бид нар бoл тийм ч их сoгтooгүй байсан. ..Б******а Б******а нар тэр нэг шил архиа гэртээ 2-лаа хувааж уугаад талд нь хүргэсэн. ..Барагцаагаар 500 метр орчим зайд холдож явсан. Зарцуулсан цаг нь барагцаагаар 4-5 минут болсон байхаа.... Урд хоер хаалганы цонхыг нь бол Б******а машинаар дайрах гээд хөөж явахад Б******а чулуу авч шидээд хагалсан юм. ..Би боль гэж хэлээд салгах гэсэн боловч Б******а ах нь Т******ө гичий минь хоёуланг чинь ална шүү, гуйлгачин минь гэж уурлаж байсан. ..Хоорондын харилцаа нь бол ер нь таарамж муутай. .. Б******а нь гараараа шороо цацаад алнаа хоёр хулгайч минь гээд орилоод байсан. Тэр үед Б******а бол ганц нэг толгой руу нь цохиж байсан. Машинд суулгаж өгөх үед нүүр нь цус нөж бoлж бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 42-44 тал), насанд хүрээгүй гэрч Л.Б*******м нь “...Би тэр өдөр *****аас хонио усалж явсан чинь өдрийн цагаар яг нууран дээр байхад нэг эгч явган хүрж ирээд утсаар яриулчих гэж хэлсэн. ..Тэгээд байж байсан хар цамц хар өмдтэй хар гуталтай үл таних хүн цагаан ачааны машинтай нуурын хажуу талын хөндий талаас ганцаараа ирсэн. Тэгээд эхэлж ирсэн эмэгтэй хүн машинтай ирсэн хүнээс залгах хүнийхээ дугаарын асуусан чинь бас мэдэхгүй байсан. Тэгээд байж байсан явган согтуу цээж нүцгэн хар өмдтэй танихгүй хүн нуурын хажуу талд байх хөндий талаас ирсэн. Тэгээд шууд ирээд машиных нь толийг хагалсан. Тэгсэн тэр 2 эрэгтэй хүн зодолдоод эхэлсэн. Машины жолооч машинаасаа буусан байсан. Тэр үеэр манай хонь яваад би тэр хүнээс утасаа аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад сүүлд ирдэг цээж нүцгэн хар өмдтэй танихгүй эрэгтэй хүн нь машин унаж явсан хүнийг зодож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 67 тал)-д, ...Би тэр эгчид утсаа өгөөд зогсож байтал хөндийн хойд талаас цагаан ачааны машин ирээд нуурын захад зогссон тэр машинаас намхандуу хар хувцастай ах бууж ирээд тэр эгчтэй юм ярьж байсан. ..Тэр машины хойноос хөндийгөөс мөн цээж нүцгэн хар өмд гуталтай эрэгтэй хүн алхаж ирсэн. Алхаж ирсэн цээж нүцгэн хүн нөгөө машины зүүн талын толийг гараараа л цохьчих шиг болсон. Толь нь хагарсан тэгсэн чинь машинтай ирсэн хар хувцастай хүн нөгөө цээж нүцгэн ирсэн эрэгтэй хүнтэй барилцаж аваад зодолдож эхэлсэн. Миний харснаар цээж нүцгэн эрэгтэй хүн хар хувцастай эрэгтэй хүнийг барьж аваад гараараа цохиод байгаа харагдсан. Би тэгээ л утсаа аваад хониныхоо араас тэндээс холдоод явсан. ..Тэр машин нь хөндийн хойд уулын тэндээс цээж нүцгэн явган эрэгтэй хүнийг хөөгөөд нөгөө хүн нь машин руу нь чулуу энэ тэр авч шидээд тойрч гүйгээл байгаа зүйл харагдсан. Тэгээд л уруудаад нуурын тэнд ирээд дээр хэлсэнчлэн зодолдоод үлдсэн...” (2 хх-ийн 78-79 тал) талаар мэдүүлснээс бусдаар хэргийн үйл баримттай холбогдох ач холбогдол бүхий мэдүүлэг өгөөгүй байх тул хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд мэдүүлэх боломжтой эх сурвалж болох шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг харгалзан үзсэний эцэст хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...М.Б*******а нь сэтгэцийн өвчингүй, ... М.Б*******а нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт (1 хх-ийн 91-92 тал ),
Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай сэтгэлзүйн: “....М.Б*******а нь түгшүүрийн зэрэг өндөр байгаа нь тестийн болон зөвлөгөөний үеийн ярилцлага болон ажиглалтын үр дүнд мэдэгдсэн. Тухайн үед үүссэн түгшүүр стресс нь хохирогчийн зүрх салгалах, бие сульдах, санах ой, анхаарал төвлөрөлт шинжүүдээр илэрсэн тул холбогдогчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөөгүй байх магадлал өндөр гэж үзэж байна. М.Б*******ын түгшүүрийн зэрэг өндөр гэж илэрсэн тул цаашид 3 сарын хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг 7-14 хоногт нэг удаа авах шаардлагатай...” дүгнэлт (1 хх-ийн 157-159 тал ),
Шинжээчийн М.Б*******н2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2025.04.16-ны өдрийн №60 дугаартай “Амь хохирогч М.Б******н цогцост .... зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, зүүн хацар, зүүн шанаа, баруун мөр, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоолой багалзуур хэсэгг зулгаралт, цус хуралт бүхий гэмтэлүүд нь амь хохирогч газар хэвтсэн үед толгойгоо хүчтэй газар үрэх, гар, тохойгоороо газар үрэх, биеэрээ газар үрэх, толгойгоо савсны улмаас үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь амь хохирогчид учирсан хэвлий, цээж, дух хоёр хацар баруун зүүн тавхай, шуу, сарвуу зүүн ташааны зулгаралт нь гэмтлүүд нь газраар мөлхөх, газарт хэвтэж байгаад үрэх үед үүсгэгдэх боломжтой. Зулайн хуйхны шарх, баруун мөрний зулгаралт, баруун зовхины зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч М.Б******н цогцост аман хүзүулы арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь заамдах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь амь хохирогчийн хоолой хэсэгт хүчтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт нь хөндий зай таарч , амь хохирогчийн хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг (2хх-ийн 84-85 тал ),
Шинжээч М.Б*******н2025 оны 01 дүгээр сарын 23-н өдөр өгсөн: “...асуултанд дурьдагдсан дээрх бүх үйлдлүүдийн алинаас нь ч амь хохирогч М.Б******н цогцост үүссэн аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь амь хохирогчийн хоолой, хүзүү хэсэг урдаас хойш чиглэлтэй хүч үйлчилж хүчтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт хөндий зай таарч, амь хохирогч хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 94 тал ) болон бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэсэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас тухайн нөхцөл байдлыг зөвөөр үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.
Хохирогчийн дээр дурьдсан хууль бус, зүй бус үйлдлүүд тухайн цаг хугацаанд илэрсэн, мөн энэ цаг хугацаанаас өмнө байнгын давтамжтай, удаан хугацаанд үргэлжилсэн, шүүгдэгчийг сэтгэл зүйн эмзэг байдалд оруулсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж, шүүгдэгч М.Б*******а нь сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орж гэмт хэрэг үйлдэх үр дагаварт хүргэсэн байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.
Амь хохирогч нь “Б.Т******г ална” гэж хөөсөн, шүүгдэгч нь “би айлын хүүхэд алчих юм болов уу” гэж барьж авч нуруу нь дээр нь суусан” гэж санаж байгаа боловч түүнээс хойш хийсэн үйлдэл, болсон явдлын талаар огт санахгүй байгаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид мэдүүлсэн байна.
Үүнээс үзвэл амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй шалтгаанаар М.Б******г биеийн болон эд хөрөнгийн хүчирхийлэл, дарамтад оруулж байсан, мөн тухайн цаг үед ойр дотны хүн болох Б.Т******өг ална гэж заналхийлсэн, түүнтэй зүй бус харьцаж байсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч М.Б*******а нь М.Б******н “ална чамайг алчихсан байхад яахав” гэх зэргээр байнга хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан, муу гуйлгачин, чамайг алчихвал сайхан амьдарна” гэх мэтээр доромжилсон үйлдэлд эмзэглэх, санаа зовних, уур бухимдал төрөх, айдас, түгшүүртэй нөхцөл байдал бүхий дарамтад орсон, дайраад алчихья гээд машинаараа араас нь хөөсөн нөхцөл байдал болон шүүгдэгчийн мэдүүлсэн: “хөөж байхад багтарсан, ухаан балартаад нүд бүрэлзээд жижиг чулуу аваад шидсэн чинь баруун талын урд цонх хагарсан. Тэгээд л хөөгдсөөр байгаад нуурын захад ирсэн. Тэгээд сүүлдээ бүр явахаа байгаад ухаан балартаад толгой тархи эргээд нуурын захад ирээд зогсож байсан чинь ах бууж ирээд үсдэж дараад хамар толгой тархи руу цохиж зодож хамраас цус гарсан. Өмнө ер нь л намайг байнга дарамталдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Т******н “..Б******а зугтааж байхдаа намайг дайрах гээд байна, аав ээж рүү залга гээд орилоод байсан. ..Тэгтэл машинтай Б******а давхиж ирээд яадаг муу пизданууд вэ, машины цонх энэ тэр хагалчихлаа ш дээ, пизда минь төлж өг, хүний юмыг яахаараа ингэж байдаг юм” гэж уурласан..” гэх мэдүүлэг зэргээс дүнэхэд шүүгдэгч М.Б*******ын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн, тэсвэрлэх боломжгүй болсон, амь хохирогчийн дээрх зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нь урьд болсон таагүй үйл явдал болон тухайн нөхцөл байдлыг тэсвэрлэж явсаар гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч “дайрч ална, алчихъя” гэж уурласан, заналхийлсэн мөн өөрийнх нь эсрэг халдах гэсэн үйлдэл хийснээр өдөөгдөн сэтгэл зүйн хувьд тэсрэх цэгт хүрч, өөрийн үйлдлээ ухамсарлан хянах, дүгнэлт өгөх чадвар, хяналтаа алдаж , амь насыг нь хохирооход хүрсэн гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б*******ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон хохирогчийн зүй бус авираас гадна олон жилийн хугацаанд амь хохирогчоос үүдэлтэй стресс, дарамтад амьдарч ирсэн нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдсан байна гэж дүгнэлээ.
Сэтгэцийн түр хугацааны хямралын үед ухаан санаа балартаж, өөрийгөө удирдан хянах чадвараа алдсан байхыг хэлэх бөгөөд шүүгдэгчийн хувьд анхнаасаа алах санаа зорилго байгаагүй, харин хэрэг үйлдэх үед түүний амь насыг хохироох гэмт санаа гэнэт үүссэн байхыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж үзлээ.
Бусдын амь насыг хохироох болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус, ёс суртахуунгүй үйлдэл нь урьд өмнө нь давтагдаж байсан талаарх хохирогч, шүүгдэгч нарын хоорондын зан харилцаа, амьдралын хэв шинж, тэдний хоорондох харилцааны түүх, хэрэг маргааны эхлэл, өрнөл, дарааллыг нэг бүрчлэн дүгнэх нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нь “...хохирогчийн хууль бус үйлдэлд нөлөөлөөгүй, ямар нэгэн гадны нөлөө, хүчин зүйлсийн нөлөө үйлчлээгүй байхад бусдын амь насанд халдаж санаатайгаар хүний амь нас хохироосон гэж зүйлчлээд байгаа зүйлчлэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа.. Иймд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул шүүгдэгчийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн хууль зүйн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд прокуророос шүүгдэгч М.Б******г амь хохирогч М.Б*******тай үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б*******а нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ****гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд өөрийн төрсөн ах М.Б******н “дайрч ална” гэж тээврийн хэрэгслээр хөөж айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, М.Б******н биед нь аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь насыг нь хохироосон, хүнд хор уршиг учруулсан үйлдэл нь хүний амьд явах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтэл тогтоогдож, аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн салсан гэмтэл нь хоолой хэсэг хүчтэй шахаж дарсны улмаас үүсгэгдсэн. Аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь нас бархад шууд нөлөөлсөн хoхирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь М.Б*******а нь аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтлийн улмаас гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч М.Б*******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********р, гэрч Л.Т******г нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********р, иргэний нэхэмжлэгч Ш.Б*******н нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Т******ө, Ш.П*********н, Б.Сүх, Л.Т******г, П.Э*********л, Ч.Б*****ү, насанд хүрээгүй гэрч Л.Б******м, шинжээч М.Б*******н өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт, , Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3214 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3215 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3216 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ, шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай сэтгэлзүйн дүгнэлт, ******ХХК-ний шинжээчийн 2025 oны 07 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичиг, бусад эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай шийтгэвэр, шүүгдэгч М.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд бoлoн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Б*******а нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ****гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд өөрийн төрсөн ах М.Б******н “дайрч ална” гэж тээврийн хэрэгслээр хөөж айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, М.Б******н биед нь аман хүзүүны арын нум болон дагзны ёрвонгийн хoлбooсны салсан гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь насыг нь хохироосон “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас М.Б******н амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл
мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд
хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт
“Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан М*****э хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч М.Б******н аав Ч.М********рыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцнэ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********р нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд бoлoн шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байх ба шүүх хуралдаанд “..сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дүгнэлт тогтоолгохгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Шүүгдэгч М.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Б*******нд 857.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон ******ХХК-ийн шинжээчийн 2025 oны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ш.Б*******н нь хохиролын үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг тайлбар /хх-ийн 37 тал/-д өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******а нь үнэлгээгээр тогтоогдсон 857,500 төгрөгийг төлсөн гэх тайлбар мэдүүлэг өгсөн, шүүгчийн туслах нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “2025 оны 07 дугаар сард хохиролын үнэлгээгээр тогтоогдсон 857.500 төгрөгийг өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх тайлбар гаргасан байх тул шүүгдэгч М.Б******г амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ч.М********р бoлoн иргэний нэхэмжлэгч Ш.Б*******н нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б******г ““Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Гэрэлтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Б*******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б*******а нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байсан, малчин, аав, ээжийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч М.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолгох, шүүгдэгч М.Б*******а нь энэ хэрэгт цагдан хоригдсон 60 хоног, 2 хоног баривчлагдсан, нийт 62 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа гогцоо бүхий бондгор төмөртэй цус мэт хүрэн, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр тороос нэг ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 40 см урттай гишүүний хугархай мод нэг ширхэг, автомашины толины суурины хугархай төмөр нэг ширхэг, ширмэл оёдолтой, хар хөх өнгийн шороо тоос, цус мэт зүйлээр бохирлогдсон, ханцуйгүй, урд энгэр задгай шилэв товчтой цээживч нэг ширхэг, хараа нэртэй архины шил нэг ширхэг, Сэнгүр нэртэй 2,4 литрийн хэмжээтэй хүрэн пивоны сав шиг нэг ширхэг, цогцсын баруун сарвуунд атгагдсан байсан хар өнгийн үс нэг ширхэг, десант нь ногоон өнгийн урагдаж ханзарсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон футболк нэг ширхэг, шороо тоос, шавар мэт зүйлээр бохирлогдож цайсан, хар өнгийн дотортой өнгө нэг ширхэг, хар өнгийн түрүүтэй шавар болон цус мэт зүйлээр бохирлогдсон нэг хос гутал, хар юүдэнтэй, урд энгэр хэсэг нь цус мэт цүнхнүүдээр бохирлогдсон даавуун цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, хэрэгт эд мөрийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б*******ад хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба өнөөдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М********рын өөрийнх нь хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасны дагуу дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Ялын санал дээр амь хохирогчийн хууль ёсны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас тусгайлсан санал байхгүй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах санал алга. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл хэсэг нь өөрөө 1 жилээс 5 жил хүртэл хорих ялтай. Ял шийтгэлийн гол зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, түүнийг гэмшүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх ийм зорилго агуулж байдаг. Миний үйлчлэгч аав, ээж, гэр бүлийн хувьд хэрхэн яаж амьдардаг талаар гэрч, хохирогчийн мэдүүлгээр, хэрэгт авагдсан баримтууд тогтоогдоно. Өөрөөр хэлбэл аав нь харвачихсан, **Энэ хүү нь шүүгдэгч М.Б*******а. Ээж нь сая мэдүүлэг өглөө. Миний хувьд 2020 оноос хойш Алаг-Эрдэнэ сумын эмнэлэг бараадаж хөдөө гэр хоёрын хооронд амьдардаг. М.Б*******ын хувьд түлээ мод, хоол хүнс дөхүүлэх гээд бүх л ажлыг надад хийж өгдөг. Миний ганц үлдэж байгаа хүүхэд минь гэж уйлж хэлж тайлбарлаж мэдүүлдэг ээ. Шүүхээс ар гэрийн хувийн байдал, энэ ард нь үлдэж байгаа өндөр настай эцэг, эхийн хувийн байдлыг харгалзан үзээд ял шийтгэлийг тогтоож шийдвэрлэхэд тусгайлан нэмэлт санал байхгүй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч М.Б*******ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б*******а нь 62 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа гогцоо бүхий бондгор төмөртэй, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр трос 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 40 см урттай гишүүний хугархай мод 1 ширхэг, автомашины толины суурины хугархай төмөр 1 ширхэг, ширмэл оёдолтой, хар хөх өнгийн, шороо тоос, цус мэт зүйлээр бохирлогдсон ханцуйгүй, урд энгэр задгай, шилбэ товчтой цээживч 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,4 литрийн хэмжээтэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэг, цогцосны баруун сарвуунд атгагдсан байдалтай байсан хар өнгийн үс 1 ширхэг, десантан ногоон эрээн өнгийн, урагдаж ханзарсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон пудволк 1 ширхэг, шороо тоос шавар мэт зүйлээр бохирлогдож цайсан, хар өнгийн дотортой өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй шавар болон цус мэт зүйлээр бохирлогдсон 1 хос гутал, хар өнгийн юүдэнтэй урд энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2538000000125 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И***д овогт М********рын Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч И****д овогт М********рын Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М********рын Б******г 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******ын цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа гогцоо бүхий бондгор төмөртэй, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр трос 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 40 см урттай гишүүний хугархай мод 1 ширхэг, автомашины толины суурины хугархай төмөр 1 ширхэг, ширмэл оёдолтой, хар хөх өнгийн, шороо тоос, цус мэт зүйлээр бохирлогдсон ханцуйгүй, урд энгэр задгай, шилбэ товчтой цээживч 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,4 литрийн хэмжээтэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэг, цогцосны баруун сарвуунд атгагдсан байдалтай байсан хар өнгийн үс 1 ширхэг, десантан ногоон эрээн өнгийн, урагдаж ханзарсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон пудволк 1 ширхэг, шороо тоос шавар мэт зүйлээр бохирлогдож цайсан, хар өнгийн дотортой өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй шавар болон цус мэт зүйлээр бохирлогдсон 1 хос гутал, хар өнгийн юүдэнтэй урд энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь 62 (жаран хоёр) хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Г.ДАВААХҮҮ