| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03514/И |
| Дугаар | 183/ШШ2023/04194 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2023/04194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Д овогт Н.Д /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Ж ХХК /РД:*****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 202 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 202 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Д******* нь хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Монгол Улсын иргэн Н.Д******* миний бие 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж******* ХХК-ийн Х******* дүүргийн ******* дүгээр хороо, Зайсан С уулийн хормойд баригдаж байсан "*******" орон сууцны 1 дүгээр орц ******* дүгээр давхар ******* тоот дахь 59. м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулж, худалдан авах болж 188/1-******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж нийт 105 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Мөн зоорийн давхарын 09 тоот авто зогсоолыг 20 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээг байгуулсан. Тус барилга орон сууц нь бүрэн ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсан ба миний бие гэрээ байгуулснаас хойш тус орон сууц болон авто зогсоолыг ашиглаж байна. Гэсэн хэдий ч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж иргэн надад орон сууцны болон авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байна. Иймд иргэн Н.Д******* намайг Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 онд Ж******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ хийх үед орон сууц ашиглалтад ороогүй байсан. Бэлнээр 105 000 000 төгрөгийг төлсөн. Байрыг хүлээлгэн өгөхөд би байгаагүй. Зогсоолыг 20 000 000 төгрөгөөр авсан. 2021 оноос хойш би өөрөө байрыг хүлээн аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Үүнээс өмнө хариуцагчийн төлөөлөгч Ц.М*******ын аав нь байдаг байсан. Би байрыг нь худалдаж авсан. Энэ компанитай өөр холбоо харилцаа байхгүй. Тиймээс өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Д*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №*******8/1-******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №09 /граж/ Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Ж******* ХХК-ийн 20******* оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *******/******* тоот тодорхойлолт /хэргийн 2-8-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Ц.М*******т олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 15-16-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа / хэргийн 1-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, орон сууц болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоолыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байх тул орон сууц болон 09 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.
.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нь 202 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ж.Д******* нь хариуцагч Ж******* ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №*******8/1-******* тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр №09 /граж/ тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч нь Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 105 000 000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч Ж******* ХХК нь орон сууцыг 2014 онд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр, мөн Х******* дүүрэг, ******* дугаар хороо, Mountain view residence орон сууцны зоорийн давхрын 09 тоот автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж******* ХХК нь автозогсоолыг 2015 оны 2 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууц болон авто зогсоолыг өмчлөлд шилжүүлэх талаар байна, орон сууц, авто зогсоолыг захиалан бариулах гэрээ байгуулсан, орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлсөн, мөн орон сууц болон авто зогсоолыг хүлээн авч ашиглаж, эзэмшиж байгаа талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Д******* нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №09 /граж/ Орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болох Х******* дүүрэг, ******* дугаар хороо, Mountain view residence орон сууцны зоорийн давхрын 09 тоот автозогсоолын үнэ болох 20 000 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №*******8/1-******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болох Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэ болох 105 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан болох нь Ж******* ХХК-ийн 20******* оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *******/******* тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үнийг нь төлсөн орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №09 /граж/ Орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болох автозогсоол, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №*******8/1-******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болон орон сууцны барилгыг нэхэмжлэгч хүлээн авсан, уг орон сууц, авто зогсоол нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй байсан талаар зохигч талууд маргаагүй тул Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 4.-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байна.
6.2.Гэрээний зүйл болох орон сууц, авто зогсоол нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж******* ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц, авто зогсоолыг шилжүүлэх үүрэгтэй болно.
6..Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууц, авто зогсоолыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6.4.Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 1.5-д “Гүйцэтгэгч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комисоос орон сууцыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулна” гэж заасныг хариуцагч зөрчиж, үнийг төлсөн захиалагчийн өмчлөлд өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн болно.
8.Иймд нэхэмжлэгч Ж.Д*******г Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 782 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Н.Д Х******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* орон сууцны 1 дүгээр орц, ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, 59. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 09 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 782 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д*******д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН