Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/01576

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 27 өдөр

                Дугаар*

                             Улаанбаатар хот

                     

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо * байр *тоотод бүртгэлтэй * ХХК

 Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * байр *тоотод бүртгэлтэй * ХХК

Хариуцагч: * дүүрэг *дугаар хороо * байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ны Д

Түрээсийн төлбөрт 75,900,000 төгрөг, алданги 37,951,249 төгрөг, * төмрийн үнэ 226,800,000 төгрөг нийт 340,651,249 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Г.Ж хариуцагчийн төлөөлөгч Ю.Б, өмгөөлөгч Ж.Б, гэрч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

                                                

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК, Э.Д нарт холбогдуулж түрээсийн төлбөр, алданги, хохиролд 340,651,249 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 306,420,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч  Г.Эшүүх хуралдаанд тайлбарлахдаа: * ХХК нь * ХХК, захирал Э.Д нартай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 534 тоот гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулж барилгын ажилд шаардлагатай * төмрийг түрээслүүлсэн. * ХХК нь * ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээгээр 5400 ширхэг *, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны 3 тоот түрээсийн гэрээгээр 3000 ширхэг * нийт 8400 ширхэг барилгын * төмөр түрээслүүлсэн боловч * ХХК-ийн захирал Э.Д түрээсийн 8400 ширхэг * төмрийг бусдад зарж мөнгийг нь ашиглаж компанид хохирол учруулсан тул Цагдаагийн байгууллагад 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор  * ХХК-иас * ХХК-ийн захирал Э.Д нь түрээслэн авсан 8400 ширхэг * төмрийг зарж  * ХХК-нд 226,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Дүүргийн 1 дүгээр прокурорын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тогтоол, мөн Б дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5039 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дүгээр зүлийн 148.4-т заасан бусдыг залилсан үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг хянаж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2.-т заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Мөн энэ үйлдэлд нь  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2.-т заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. * ХХК, Э.Д нарт холбогдуулж *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн * дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргасан. Ингээд *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн * тоот захирамжаар хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэсэн. *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * шийдвэрээр * ХХК, захирал Э.Дийг эрэн сурвалжлах ажлыг *дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасан. *дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн * албан бичгээр * ХХК, Э.Дийг * дүүргийн * хороо * байрны * тоотод оршин суудаг болохыг тогтоосон. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний зүйл 5400 ширхэг * төмрийг нэг бүрийг 110 төгрөгөөр түрээслэсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Энэ төлбөрийн хугацааг цагдаад гомдол гаргах хүртэл 2014 оны 06 дугаар сарын 13-ныг хүртэл тооцсон.  Дараагийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээгээр 5400 ширхэг * төмрийг 2014 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүйгээр түрээслэгчид өвөлжүүлэхээр тохирсон тул түрээсийн төлбөр бодогдохгүй. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн  гэрээ 1 сарын хугацаатай 3000 ширхэг * төмрийг 1 хоногийн 110 төгрөгөөр түрээслүүлсэн. Хугацаандаа бараа материалыг эргүүлж өгөөгүй тул энэ гэрээг цагдаад хандах хүртлээ буюу 2014 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл сунгагдсан гэж үзэж төлбөр нэхэмжилсэн. Гэрээ сунгагдсан талаар Э.Дд хэлэх гэхээр хил гараад явсан байсан тул мэдэгдэх боломжгүй байсан. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан тул 5 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж болно. Э.Д нь манай * төмрийг зарж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон. Компаний захиралууд * төмрийг худалдаж авсан хүмүүстэй нь очиж уулзсан. Энэ хүмүүс цагдаа дээр ч очсон. Тухайн үед * төмөр нэг бүр нь 27,000 төгрөгөөр үнэлэгдэж нийт 226,800,000 төгрөг болсон. Өнөөгийн зах зээлд бараа материалын үнэ өсөж 1 ширхэг * төмрийн зах зээлийн үнэ 90,000 төгрөг болсон.  Иймд хариуцагч * ХХК, Э.Д нараас түрээсийн төлбөр 2014 оны 03 дугаар сарын 15-наас 2014 оны 04 дүгээр сарын 14-ны түрээсийн төлбөр 17,820,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-нөөс 05 дугаар сарын 14 хүртэл түрээсийн төлбөрт 17,820,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 06 хүртэл 3000 * төмрийн түрээсийн төлбөр 9,900,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 05-ныг хүртэл түрээсийн төлбөр 9,900,000 төгрөг нийт түрээсийн төлбөрт 55,440,000 төгрөг, 8400 ширхэг * төмрийн үнэ 226,800,000 төгрөг, алданги 27,720,000 төгрөг нийт 309,960,000 төгрөг болсноос барьцаа 2,500,000 төгрөгийг хасаж 306,420,000 төгрөг нэхэмжилж байна гэв.   

2. Хариуцагч * ХХК, Э.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Дий хувьд * ХХК-тай иргэний журмаар гэрээ хийгээгүй. * ХХК нь нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагдсанаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, тайлан тооцоо гаргаагүй, Нийгмийн даатгалд өртэй компани байгаа. Ерөнхийдөө дампуурсан. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ 31+30 гэсэн 2 сарын хугацаатай хийгдсэн гэрээ байгаа боловч стандартын шаардлага хангахгүй гэрээ байгаа. Иргэний хууль болон бичгээр хийгдсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон хугацааг сунгахдаа гэрээний хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө сунгалт хийх эсвэл нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байхад 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойно хийгдсэн. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг Э.Д биш н.Ж гэж хүн хийсэн. Тухайн үед түрээсийн гэрээний төлбөрийг огт шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хөөцөлдсөөр байгаад 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсан байдаг. 8400 ширхэг * төмөр алдсан асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзсэн бол эрүүгийн шүүхээр явах ёстой. Эрүү, иргэний хэргээ ялгахгүйгээр эрүүгийн хэргийн шүүх дээр очоод энэ хэрэг хаагдсан байхад Иргэний шүүх дээр авчираад байгаа нь утгагүй. 2014 онд шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан. 10 жилийн дараа  хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагаар явсан учир хугацаа тасраагүй гээд 10 жилийн дараа хэрэг үүсгэх нь үндэслэлгүй. Э.Д нь Хятад  улс яваад тэндээ шоронд сууж байгаад ирсэн. 2014 оны 03 дугаар сарын 07-ны гэрээнд Э.Д гарын үсэг зураагүй. Энэ гэрээг 5400 ширхэг * төмрийг авахаар * ХХК-тай гэрээ байгуулсан. Авсан * төмрийг * ХХК зарсан гэв.

3. Нэхэмжлэгчээс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ, Авлага өглөгийн товчоо, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2014 оны  08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 2042 Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын прокурорын  Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б дүүргийн Прокурорын * дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар * хариуцагчийг эрэн сурвалжилсан шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон албан бичиг, Б дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Б дүүргийн Прокурорын газрын 2015 оны  09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар  * Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын тогтоол,  мөн газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар *Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн * ХХК-ийн албан бичиг, Эд зүйлийн үнэлгээ, * ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б дүүргийн мөрдөн байцаах 2 дугаар тасагт гаргасан Тулгуур төмөр алдсан тухай гомдол,  2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б дүүргийн Прокурорын газарт хэргийг сэргээлгэх тухай гомдол,  2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний харъяалал, шилжилт хөДий ерөнхий газрын албан бичиг, * ХХК нь 3000 ширхэг * төмрийг бусдад худалдсан тухай  албан бичиг, 2000 ширхэг * төмрийг худалдсан тухай тус компаний баталгаа гаргах тухай албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд Н.Гг гэрчээр шүүх оролцуулсан байна.                                                            

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлээс 224,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 82,120,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч нь “түрээсийн гэрээ байгуулж нийт 8400 ширхэг * төмрийг хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь * төмрийг буцаан хүлээлгэн өгөөгүй тул гэрээ сунгагдсан. Э.Д хил гараад явсан тул гэрээ сунгагдсан талаар мэдэгдээгүй. Гэрээний хугацаа 2014 оны  06 дугаар сарын 05 хүртэл сунгагдсан. * төмрийг * ХХК бусдад худалдсан болох нь тогтоогдсон тул хохирол, түрээсийн төлбөр нэхэмжилнэ” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь “Э.Д * ХХК-тай иргэний хувьд гэрээ байгуулаагүй. Гэрээний хугацааг сунгаагүй, иргэний шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр  үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралданаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч * ХХК, хариуцагч * ХХК-ийн хооронд  2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5400 ширхэг * төмрийг 1 бүрийг өдрийн 110 төгрөгөөр түрээслэхээр 1 сарын хугацаатай, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3000 ширхэг * төмрийг 1 бүрийг 110 төгрөгөөр түрээслэх түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагч * ХХК-нд 8400 ширхэг * төмрийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ, хариуцагч * ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай * ХХК-нд гаргасан хүсэлт,  * төмрийг бусдад худалдсан тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-65, 73-75/

4.2. Зохигч 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээний 1.3-т гэрээг 31+30 хоногийн хугацаагаар байгуулж гэрээний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө түрээслэгч тал гэрээг сунгах санал гаргаагүй, сунгах хугацааны төлбөр төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дуусгавар болсонд тооцож бараа материалыг  буцаан дуудах, очиж авах эрхтэй.  2.3-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эд зүйл хүлээн авахаасаа өмнө бэлнээр төлөх ба дараагийн саруудад түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар тохирсон.

Түрээсийн гэрээнд зааснаар хариуцагч * ХХК нь гэрээ байгуулсан 1 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлж * төмрийг хүлээн авч ашигласан.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тус гэрээг 1 сарын хугацаатай байгуулагдсан гэж тайлбарласан тул гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж, зохигч хэн аль нь гэрээний хугацааг сунгах санал гаргаагүй, хариуцагч гэрээний 2.3-т зааснаар тухайн сарын түрээсийн төлбөрийг төлж гэрээг сунгах санал гаргаагүй тул гэрээний 1.3-т зааснаар түрээслүүлэгч * ХХК гэрээг дуусгавар болсонд тооцож, бараа материалыг буцаан дуудах, очиж авах эрхтэй байна.

Тус гэрээний талуудаас хэн аль нь гэрээг сунгах санал гаргаагүй тул гэрээ дуусгавар болсон гэж үзхээр байна.

4.3. Зохигч 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээгээр 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн түрээслэгч компани барилга угсралтын ажил дуустал түрээсийн эд зүйлсийг үргэлжлүүлэн авч ашиглах, ингэхдээ 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 15 хүртэл түрээсийн төлбөргүйгээр түрээслэгч компанид өвөлжүүлэхээр тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 15-наас өмнө түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах, Өвөлжүүлэх гэрээ дуусгавар болохоос 5 хоногийн өмнө түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний хавсралтад заагдсан үнийн тарифын дагуу урьдчилан төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон. 

Уг гэрээг үндэслэн хариуцагч түрээсийн төлбөрийг урьдчилан төлж талууд 2014 оны  03 дугаар сарын 07-ны өдөр 3000 ширхэг * төмрийг түрээслэх 1 сарын хугацаатай гэрээ байгуулж, хариуцагч * төмрийг хүлээн авсан боловч гэрээний 1.3-т зааснаар гэрээ дуусахаас 3 хоногийн өмнө гэрээг сунгах хугацааны төлбөрийг төлж сунгах санал гаргаагүй тул нэхэмжлэгч гэрээний 3.4- зааснаар гэрээг цуцалж түрээсийн эд зүйлийг буцаан өгөхийг шаардах эрхтэй байна.

4.4. Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан гэх баримтгүй, * ХХК, * ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч гэрээ сунгагдсан гэж тайлбарлан төлбөрийг шаардах болон хариуцагч Э.Дөөс шаардах эрхгүй байна.

4.5. Хариуцагч * ХХК нь 8400 ширхэг * төмрийг бусдад худалдсан болох нь хавтаст хэргийн 73-75 дугаар талд авагдсан * ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байгаа тул Түрээсийн гэрээний 4 зүйлийн 4.3-т заасан түрээсийн эд зүйлсийг дутаасан буюу эвдэж гэмтээсэн тохиолдолд гэрээний 3.6-д заасны дагуу түрээслүүлэгчид хохиролыг төлж барагдуулах үүрэгтэй гэж зааснаар хохиролыг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч  нь * төмрийн үнийг мөрдөн байцаалтын шатанд 8400 ширхэг * төмрийн үнэ нэг бүрийг 27,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн 226,800,000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч өөрийн татгалзлыг нотолсон баримтыг ирүүлээгүй, шинжээч томилох хүсэлт гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул хэрэгт цугларсан баримтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч тал 2014 оны 03 дугаар сарын  07-ны өдрийн гэрээний төлбөрт 55,440,000 төгрөг, алданги 27,720,000 төгрөг шаардсан боловч гэрээ сунгагдсан гэх баримтгүй тул хэрэгсэхгүй болгож, 8400 ширхэг * төмрийн үнэ 226,800,000 төгрөгийг хариуцагч * ХХК төлөх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Г “2 гэрээгээр * ХХК нь барьцаанд нийт 2,500,000 төгрөг байршуулсан нь манай компанид байгаа гэсэн тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч түрээсийн төлбөрөөс барьцаа 2,500,000 төгрөгийг хасаж нэхэмжилсэн тул хариуцагч * ХХК-наас гаргуулах 226,800,000 төгрөгнөөс барьцаа 2,500,000 төгрөгийг хасаж үлдэх 224,300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

6. Хариуцагч тал нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч * ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б дүүргийн Цагдаагийн  хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж Б дүүргийн Прокурорын газрын 2019 оны12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар * Прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч * ХХК, захирал Э.Дий хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар * шийдвэрээр хариуцагч * ХХК, захирал Э.Д нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг үндэслэн эрэн сурвалжилж *дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлстийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр хариуцагчийг хаягийг олж тогтоож тус шүүхэд нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 

Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч * ХХК 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хариуцагч * ХХК-ийн захирал Э.Д 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *улсын хилээр гарсан тул мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *дүүргийн Прокурорын газрын тогтоолоор хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа дуусаагүй, мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж зааснаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тогтоосон журмаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

7. Иймд хариуцагч * ХХК-наас хохиролд 224,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 82,120,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-наас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                   

                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч * ХХК-наас 224,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 82,120,000 төгрөг, хариуцагч Э.Дд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1,861,207 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-наас 1,279,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ж.К