| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00122/И |
| Дугаар | 151/ШШ2024/00223 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2024/00223
2024 03 15 151/ШШ2024/00223
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар баг, Хайрхан гэх газарт оршин суух, ............ овогт ............гийн ............,
Хариуцагч:Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, 6 гудамж, 1 тоотод оршин суух ............ овогт ............ийн ............,
Нэхэмжлэлийн шаардлага: 890,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.............
Хариуцагч: О.............
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Т............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т............. миний бие гэрээрээ ажлын хувцас зардаг. О............. нь 2023 оны 12 дугаар сард манайд ажилтнуудтайгаа хамт орж ирээд 740,000 төгрөгний бараа зээл авч гарын үсэг зурсан. О............. нь тэр хүмүүсийг цалинжуулдаг байсан бөгөөд цалин буухаар бүх мөнгийг нь өгнө гэсэн. Гэтэл мөнгөө нэхэхээр цалин буухаар өгнө гэдэг. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр утсаар залгаж мөнгөө нэхэхэд ална гэж заналхийлсэн. Тиймээс мөнгө нэхэхэд надад хэцүү байна. Ажилтнуудаас нь асуухаар О............. цалин өгвөл мөнгөө өгнө өө гэдэг. Мөн өмнө нь 2021 онд 150,000 төгрөг зээлсэн. Иймд О.............ын зээлсэн 740,000 төгрөг, 2021 онд зээлсэн 150,000 төгрөг нийт 890,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
1.2.Нэхэмжлэгч Т............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 890,000 төгрөгийн 190,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.............аас 700,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв дээрх саналыг хүлээн зөвшөөрвөл бид эвлэрч болно” гэв.
2.Хариуцагч О............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний дотор 360,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.............ад өгч, үлдэх 340,000 төгрөгийг цалин буухаар н............. гэх хүнийг өөрийг нь дуудаж, нэхэмжлэгч Т.............тай уулзуулан олгуулах саналтай байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, зээлээр бараа худалдан авсан баримт, иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т............. нь хариуцагч О.............аас 2023 оны 12 дугаар сард зээлээр авсан хувцасны үнэ болох 740,000 төгрөгийг, 2021 онд зээлсэн 150,000 төгрөг, нийт 890,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Нэхэмжлэгч Т............. нь хариуцагч О.............т холбогдох 890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын190,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О............. нь 360,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэх 340,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, н............. гэх хүнээр төлүүлэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, эвлэрэн хэлэлцэх санал гаргажээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч Т............., хариуцагч О............. нарын шүүх хуралдаанд гаргасан эвлэрэн хэлэлцэх санал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,081 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т............. нь 890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 190,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч О............. нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 360,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 340,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.............ад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Т.............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч О.............аас 21,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.............ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН