Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0578

 

 

 

 

 

   2023          07          03                                     128/ШШ2023/0578

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М*******

Нэхэмжлэгч: С.Ө*******

Нэхэмжлэгч: П.Д*******

Нэхэмжлэгч: Г.Г*******

Нэхэмжлэгч: Т.А*******

Нэхэмжлэгч: Т.Л

Нэхэмжлэгч: Ч.Д*******,

Нэхэмжлэгч: Л.Б*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.З*******

Хариуцагч: Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Гуравдагч этгээд: К ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хоорондын “Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019 дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,З******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нь анх нэхэмжлэлийн шаардлагаа “Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Х,т гомдол гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “... Барилгын тухай хууль болон БНбД31-01-Д заасан зай хэмжээ болон норм дүрэм хангуулсан” гэсэн   тоот албан бичгээр хариу авч, шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Манай байрны чанх урд К ХХК нь авто зогсоолын зориулалттай 8 давхар барилга барьсан нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл болон Барилгын төвөөс баталсан БНбД31-01-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчиж оршин суугчид бидний амьдарч буй орон сууцны урагшаа харсан бүх цонхыг хааж баригдаж байна,

3.2 Амьдар буй орон сууцны урагшаа харсан бүх цонх хаагдсаны улмаас үзэгдэх орчин, нарын тусгал бүрэн хязгаарлагдаж байгалийн гэрэл тусах боломжгүй болсны улмаас бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэжээ.

4. Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “Бид Б дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “T” хотхоны  дугаар байрт оршин суудаг. Бидний оршин сууж буй “T” хотхон 2015 онд ашиглалтад орсон. Оршин суугчид бид “T” хотхоны дугаар байрны урагшаа харсан цонхтой, харагдах үзэгдэх орчин сайтай орон сууцуудыг тухайн үеийн зах зээлийн үнээс хэт өндөр үнээр арилжааны банкны урт хугацаатай, өндөр хүүтэй зээлд хамрагдан худалдаж авсан. Бидний худалдаж авсан орон сууцны хувьд гэрээсээ үзэсгэлэнт Б, Т, Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг бүрэн тольдох боломжтой, өдрийн турш нар үзэх учраас хотхоны бусад байрнаас үнэлгээний хувьд өндөр үнэтэй байсан.

Гэтэл манай байрны чанх урд иргэн Ж.Г болон “К” ХХК нь Х, /Н, газар/-ын 2019 оны МЗХ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн дагуу Э хотхоны авто зогсоолын барилга барьж эхэлснээр оршин суугчид бидний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Учир нь Э хотхоны авто зогсоолын зориулалттай барилга нь 8 давхар байх бөгөөд Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл болон Барилгын төвөөс батлагдсан Барилгын норм дүрмийн 31-01-ийн 4 дэх хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчиж оршин суугчид бидний амьдарч буй орон сууцны урагшаа харсан бүх цонхыг хааж баригдаж байна.

Бидний амьдарч буй орон сууцны урагшаа харсан бүх цонх нэгэн зэрэг бүрэн хаагдсаны улмаас үзэгдэх орчин, нарны тусгал бүрэн хязгаарлагдаж байгалийн гэрэл тусах боломжгүй болсны улмаас бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Оршин суугчид бид өдөр шөнөгүй гэрэл асааж амьдарч байна. Байгалийн гэрэл, нарны тусгал бүрэн хязгаарлагдсаны улмаас бидний орон сууцны үнэлгээ зах зээлийн одоо үеийн ханшнаас огцом буурсан, өмчлөгч бид өөрсдийн өмчлөлийн орон сууцаа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй байдал үүсэж оршин суугчид бидний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Бид энэ асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х,т хандан хууль бус барилгын ажлыг зогсоолгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргасан боловч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нар хуульд заасан арга хэмжээ аваагүй болно. Харин х, газрын газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05/728 тоот албан бичгээр “…иргэн Ж.Г болон К ХХК-д тухайн байршилд барилга барих асуудлаар 2019 оны МЗХ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, болон дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон” гэсэн мэдээллийн шинжтэй хариуг ирүүлсэн тул оршин суугчид бид Х, /Н, газар/-ын 2019 оны МЗХ20 дугаар архитектур төлөвлөгөөний даалгавар болон дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин Х,т хандан гомдол гаргасан. Х, газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр бидний өмгөөлөгч Р.Б “…Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл болон БНбД31-01-д заасан зай хэмжээ болон норм дүрэм хангуулсан” гэсэн хууль бус хариу ирүүлсэн тул оршин суугчид бид өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Х, /Н, газар/-ын 2019 оны МЗХ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, оршин суугчид бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эдгээр 8 айлаас гадна эрх ашиг нь зөрчигдөж байгаа маш олон айл байгаа. Монгол улсын барилгын норм, болон Орон сууцны тухай дүрмийн 3.6-д зааснаар орон сууцны барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа хамгийн багадаа 2 цаг байна хэмээн заасан. Мөн  ,,, төлөвлөлтийн Барилгажилтын дүрмийн 30-01-04-ийн 2.11-т орон сууц хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.11-р зүйлд заасны дагуу, барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө гэж заасан. Уг дүрмийн 3.3-т тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бүсэд барилга байгууламжийг сүүдэрлэхээргүй байгуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөхөд энэхүү норм дүрмийн шаардлага болно гэж байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байхыг тус тус хуульчилсан.

Энэ нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Тухайн байранд оршин суугчид өдрийн 10-12 цаг амьдралынхаа тал хувийг өнгөрүүлж байхад урт удаан амьдралын эх болсон, хүүхэд багачуудын өсөж томроход ихээхэн хэрэгцээтэй нарны тусгал энэ айлуудад харагддаггүй. Үүн дээр үндэслээд нарны тусгал хамгийн багадаа 2 цаг тусдаг байж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана гээд бүх хууль, дүрэм, журам, нормативд тусгасан байхад эдгээрийг зөрчиж тусгай зөвшөөрөл олгож барилга барьсан нь маш олон иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Зөвхөн эрүүл мэнд талаасаа ийм байна. Мөн уг байрны зах зээлийн үнэлгээ угаасаа утгаа алдсан асуудал болж байна. Шүүхийн зүгээс уг газарт үзлэг хийсэн, тухайн процессыг харсан. Тас харанхуй, гэрэл гэгээ муутай, зарим нэг гэрэлтүүлэг муутай айлууд бол шорон эсвэл нэг подвалд амьдраад байгаа юм шиг л орчин угтаж байгаа. Эдгээр зүйлсийг шүүх бодолцож үзэж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

6. Хариуцагч Х, газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр иргэн Ж.Г, К ХХК-д тус газраас Засаг даргын  2018 оны 4 дүгээр сарын  20-ны өдрийн тоот шийдвэртэй Б дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт орон сууц гараашны зориулалтаар олгогдсон 944.9 м.кв газрыг үндэслэж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/0518 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж з*******р зургийг холбогдох хууль, дүрэм журам болон барилгын норм ба дүрэмд нийцүүлж баталж өгсөн байдаг.

Барилгын тухай хуулийн 28-р зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангуулан тус газарт өгсөн хүсэлтийг үндэслэн судалж үзэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Тус газраас баталсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/0518 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон з*******р зурагт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд анх Т, Богдхан уул харагддаг байсныг урд нь барилга баригдсанаар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, Үндсэн хууль зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Манай зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавар бусад акт гаргахдаа газар дээр үндэслэдэг. Газар нь гараашны зориулалтаар зориулалтын дагуу олгогдсон, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй, давхцалгүй газар дээр үндэслээд нийт эдэлбэр газрын барилгажих талбайг 70 хувиас хэтрүүлэхгүйгээр норм дүрмийг хангуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар олгодог.  Ула хот маань сая гаруй хүнтэй тул норм дүрэм, газар дээр үндэслээд А даалгаврыг олгодог болохоос Т, Богдхан уул харагдах байдлыг нь бодож зөвшөөрөл олгоно гэж байхгүй. Тийм боломж ч байхгүй. Ингэлээ гээд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж байхгүй” гэжээ.

7. Гуравдагч этгээдэд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хамгийн анх засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн захирамжаар иргэн Ж.Гт Б дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт 946 м.кв талбайг  орон сууцны зориулалттайгаар эзэмших болсон. Улмаар Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний захирамжаар уг газрыг  орон сууц гараашны зориулалттай болгож зориулалтыг өөрчилж гэрчилгээ олгосон.

Гуравдагч этгээд компани нь бол газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа ба Барилгын тухай хууль болон хуульд заасны дагуу газрын гэрчилгээ, баримт бичгийг бүгдийг нь шаардлага хангуулж Х,т хандан архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Үүний дагуу Барилгын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Уг гэрчилгээ 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хугацаатай олгогдсон. Энэ хугацаанд багтаж барилгын ажлыг хийж гүйцэтгээд 90%-ийн гүйцэтгэлтэй буюу зөвхөн дотоод засал дутуу хийгдсэн байдалтай байгаа.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль, дүрэм, журамд заасны дагуу Захиргааны байгууллагаас авсан. Захиргааны байгууллагаас ч уг баримт бичгийг олгохдоо тодорхой үйл ажиллагаа, хяналт шалгалт явуулсны үндсэн дээр олгосон тул ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа. 2020 оноос хойш 3 жил үргэлжилж байгаа. Шүүхээс мөн хоёр удаа шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан. Уг барилгыг  ганц манай барилга хаагаагүй хажууд нь байрлах М товэр хотхоны барилгууд мөн байгаа. Шинээр гурван жилийн хугацаанд бас нэг өндөр барилгын рам мөн зангидсан байгаа. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр дөрвөн айлыг хангаж өдөрт тусах ёстой нарны ээвэрлэлтийн хугацааг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн шүүхээс үзлэг хийн очиход шинжээчийн дүгнэлтээр хангахгүй байна гэж гарсан айлууд нь тухайн байрыг хоёр хуваахад урагшаа харсан хоёр цонхтой айлууд байсан. Баруун тийшээ болон урагшаа харсан цонхтой айлууд нарны тусгал орж ирдэг харагдсан” гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх нэхэмжлэлийг 9 иргэн гаргаад 1 иргэн нэхэмжлэлээсээ татгалзаад 8 иргэний асуудал одоо яригдаж байна. 4 иргэний орон сууцны барилгын хувьд нарны тусгал нь хангагдаж байна ямар нэгэн байдлаар уг барилгын улмаас нарны ээвэрлэлт зөрчигдсөн зүйл байхгүй байна гэж дүгнэлт гарсан. 4 иргэний хувьд яалт ч үгүй нар нь хаагдаад байгаа нь шүүхээс хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тодорхой байгаа. Гэхдээ гуравдагч этгээд компанийн хувьд анхнаасаа хуульд заасны дагуу газар эзэмших эрхээ аваад зориулалтын дагуу ашиглаад барилгын зөвшөөрлүүдийг аваад алхам тутамдаа захиргааны байгууллагын хяналтан доор үйл ажиллагаагаа явуулж одоо гараашны барилга нь ашиглалтад орсон байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар манай хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй.

Энэхүү гараашны барилга тухайн хэсэгтээ маш ач холбогдолтой барилга. Яагаад гэвэл тэр хэсэг хэдэн биеийнхээ нарыг хаагаад барьсан барилгууд байдаг. Үүн дээр автомашины зогсоолын асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг нь шийдвэрлэж доошоо 1 давхар дээшээ 7 давхар нийт 8 давхар бүхэлдээ гараашны барилга барьсан. Энэхүү нөхцөл байдал уг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шүүхээс харгалзан үзнэ үү гэж хүсэж байна.

Барилга барьсан асуудал дээр нэхэмжлэл өөрөө анх 4 дүгээр сарын 6-ны өдөр гараад 4 сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. 4 сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл барилгын ажил нэлээдгүй хувьтай явсан байсан. Дахин дахин хэлээд байгаа барилгын ажлын зөвшөөрөл өөрөө 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай олгогдсон. Энэхүү хугацаандаа барилга бүрэн боссон байсан. Үүний дараа 8 дугаар сарын 3-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Түдгэлзүүлэх хүсэлт гаргах үед аль хэзээний энэхүү барилга баригдчихсан буюу захиргааны акт  хэрэгжээд явчихсан нөхцөл байдал байсан гэдгийг дурдах шаардлагатай гэж бодож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч дөрвөн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл байдал байгаа ч нөгөө талдаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдалд байгаад байна. Нэхэмжлэлийн шаардлага бол өөрөө архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар бол барилгын ажлын зөвшөөрөл олгогдсоноор ямар нэгэн хууль зүйн хүчин чадал цаашид байхгүй гэж үзэж байгаа.

Захиргааны процессын тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу Захиргааны акт хүчингүй болгох захирамж гаргасны дараа энэхүү акт нь бусад акт нь хэрэгжсэн байх юм бол хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байдаг. Гэвч нэхэмжлэгч нар ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Ула хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр баталсан МЗХ20 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраар Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тоот захирамжтай, нэгж талбарын 1 дугаартай Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, гараашны зориулалтаар 944.9 м.кв газарт нийтийн гараашны барилгын зориулалтаар баталж,

            2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, хүчинтэй хугацааг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаа заажээ.

3. Тэгэхдээ Камер ХХК-ийн нийтийн гараашны барилгын з*******р зургийг батлахдаа “Барилгыг эдэлбэрт газарт багтаан төлөвлөх, оршин суугчидтай зөвшилцөх, ая тух аюулгүй байдал, нарны ээвэрлэлтийг хангаж чадахгүй тохиолдолд з*******р зураг хүчингүй болно” гэдэг нөхцөлтэйгөөр баталсан байна.

4. мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтээр “...Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм тауэр хотхоны дугаар байрнаас К ХХК-ийн авто гараашны барилга хүртэлх 9.64м-10.72 метрийн зайд төлөвлөж, барилгын зураг боловсруулсан, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 1.6, Хын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг хангахгүй” байна гэжээ.

5. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2020/5704 дугаартай захирамжаар “Х, газрын 2019 оны МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг” түдгэлзүүлж, давж заалдах шатны шүүхээс хэвээр баталж, нийслэлийн Х, мэдэгдэл хүргүүлсэн боловч гараашийн барилга 90 хувьтай баригдаж байгаа болохыг гуравдагч этгээдийн талаас тайлбарлаж байгаа болно.

6. Барилгын төвөөс томилогдсон Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр:

6.1 “Архитектур төлөвлөлтийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2020/05-18 дугаартай даалгаврыг үндэслэн магадлалын дүгнэлтээр баталгаажсан К ХХК-ийн нийтийн гараашны барилга болон нэхэмжлэгч нарын оршин суугаа Ула хот, Б дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах T хотхоны дугаар байр нь хэмжилтээр 9.7 метрийн зайтай баригдаж байна,

6.2 Ула хот нь хойд өргөргийн 45,55 градуст байрлах тул нормын 3.6-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь 2 цагаас багагүй байна,

6.3 Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг дугаар байрны 79 тоот, 89 тоот, 94 тоот, 103 тоот айлууд хангаж, тус байрны 83 тоот, 88 тоот, 93 тоот айлууд хангахгүй байна” гэжээ,

7. Шинжээчийн  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт дүгнэлтээр:

7.1 “Нэхэмжлэгч талуудын оршин суудаг дугаар байр нь Авто зогсоолын барилга байгууламж баригдахаас өмнө өглөөний 9:30 минутаас өдрийн 15:30 минут хүртэл нарны шууд тусгал үзэж байна. /зураг 1, 2/,

7.2 Уг авто зогсоолын барилга байгууламж баригдсанаар 3.5-ын дагуу нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд: айлын 1,2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй өрөөнд заавал хангуулах, 4.5. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг барилгын доод давхрын цонхнуудын төв цэгээр тооцно. Ингэхдээ цонхны хэмжээ нь ердийн гэрэлтүүлгийн шаардлага хангасан цонх байх ёстой бөгөөд түүнийг сүүдэрлэх барилгын хийц хэсэглэл, тагт, саравч, сараалж зэргийн сүүдэрлэлтийг тооцно гэж заасан заалтуудыг зөрчиж байна. /зураг 3, 4/ гэжээ.

8. Хэргийн үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчдийн зүгээс “...эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, оршин суугчдын зөвшөөрлийг авалгүйгээр барилга барих зөвшөөрөл, архитектор төлөвлөлтийн даалгавар олгосон..., нарны тусгал..., ...барилга хоорондын зай зэрэг нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНБД 30-01-04/-ийг зөрчсөн гэж маргадаг.

9.Шинжээчийн дүгнэлтүүдээр БНбД 23-04-07 Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж стандартыг зөрчиж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул барилгын норм ба дүрмээр тогтоосон баримталбал зохих барилга хоорондын зай хэмжээг заавал баримтлах ёстой, түүнчлэн, энэ тохиолдолд бусад тусгай шаардлагуудыг ч мөн харгалзан үзэх шаардлагатай байжээ.

10. Барилгын тухай (2008) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “...барилга байгууламж нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх” шаардлагыг хуульчилсан, тухайн тохиолдолд нийслэлийн нь шинээр барих барилгын төлөвлөлтийг батлахдаа орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах ёстой байсан.

11. Хариуцагч нийслэлийн барилга барих төлөвлөлт хийхдээ, уг барилгын төлөвлөлтийн улмаас оршин суугчдын хэвийн нөхцөл алдагдахгүй байх шаардлагыг хангах үүрэгтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлтэй байна.  

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2 удаа шинжээч томилсон, маргаан бүхий 39 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар батлагдсан барилга болон нэхэмжлэгч нарын барилга хоорондын зай хэмжээ нь БНбД 31-01-10-ын 5.-д зааснаар орон сууц, барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол барилгын хөндлөн ба тууш талуудын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна, гэтэл гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн барилгын хоорондын зай ихдээ 11 метр 39 сантиметр, энэ тохиолдолд барилга хоорондын зайн нормыг баримтлаагүйн улмаас орчны орон зай, архитектур төлөвлөлтийн зохиомж алдагдан барилга хоорондын сүүдэрлэлтийг нэмэгдүүлж, нар халхалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

13. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр тогтоолоор баталсан “ нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх з*******р зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн санал авах, орчны газар өмчлөгч, эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх талаар заасан байхад гуравдагч этгээд санал авч, зөвшилцөөгүйн улмаас нэхэмжлэгч нарын амьдрах эрхийг зөрчсөн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.

            14. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна, 12.1.3 барилга байгууламжаас хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх дуу чимээ, доргио, утаа, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэргээс хамгаалагдсан байх, 12.1.4.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, 12.1.5 хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, Барилгын төвөөс баталсан БНбД31-01-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээ болон 1.3-д “Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах чөлөө цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургалт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг шаардлагыг агуулсан байна” гэж заасныг зөрчиж олгосныг зөвтгөх боломжгүй байна.

            15. Иймд Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, 12.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М******* нарын нэр бүхий 8 иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х, газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МХЗ20 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ