Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00222

 

..

 

 

 

2024      03         15                                                           151/ШШ2024/00222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1 хаягт байрлах “ХААН банк” ХК, гүйцэтгэх захирал ........................,

   Хариуцагч:  .... аймаг, .......... сум, .. дугаар баг, Даргиат үйлдвэрийн .. дүгээр гудамж, .. тоотод оршин суух ........................ овогт ........................ийн ........................,

   Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56,949,673 төгрөг гаргуулах.

   Нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........................,

   Хариуцагч Д.........................,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК нь хариуцагч Д.........................д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,894,673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Зээлдэгч Д......................... нь “ХААН банк” ХК-ийн Богд ар тооцооны ....тэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулан жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай (гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусна) цалингийн зээлийн зориулалттай;

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 13,100,154.38 төгрөг дээрээ 7,000,000 төгрөгийг нэмэлтээр авч, нийт 20,100,154.38 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай (гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусна)  цалингийн зээлийн зориулалтаар;

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 19,507,152.64 төгрөг дээрээ 3,000,000 төгрөгийг нэмж авч, нийт зээлийн үлдэгдэл 22,507,152.64 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай (гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусна)  цалингийн зээлийн зориулалтаар;

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ............ дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 21,945,624.54 төгрөг дээрээ 5,000,000 төгрөгийн зээл авч, нийт 26,945,620.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай (гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусна) цалингийн зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ............ дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэй төгрөгийн кредит картаар 1,765,104 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээгээр авсан.

Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ............дугаартай зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,768,839 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,479,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1615 төгрөг, нийт 7,250,097 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн кредит кардын зээлийн эргэн төлөлт буюу үндсэн зээлээс 623,800 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч гэрээгээ зөрчсөн тул банк зээлийн гэрээн дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд арга хэмжээ авахаар мэдэгдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, гэрээг зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэн зээлдэгч Д.........................аас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

Нэгдүгээрт, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,231,163 төгрөг, хүүгийн төлбөр 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 53,645,108 төгрөгийг гаргуулах,

Хоёрдугаарт, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн кредит картын зээлийн төлбөр, үндсэн зээл 1,141,304 төгрөг, хүүгийн төлбөр 1,926,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,581 төгрөг, нийт 3,304,565 төгрөг болж байна. Ингээд нийт хариуцагчаас дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 56,949,673 төгрөгийг гаргуулна” гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.........................д холбогдох гэрээний үүрэгт 56,949,673 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцож байна. Мөн үүн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 150,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа асуудал биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох зардал тул түүнийг шүүх хуралдаанаар хуваарилж шийдвэрлэх боломжтой. Иймд 150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

2.1.Хариуцагч Д......................... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““ХААН банк” ХК-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй зээлсэн.

Мөн дээрээс нь 7,000,000 төгрөг ба 8,000,000 төгрөгийг нэмж зээлэн, зээлээ 30,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар авсан нь үнэн болно. Мөн кредит картны зээлийн гэрээ байгуулж, 1,800,000 төгрөг авсан нь үнэн. Миний бие эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарч, зээлээ хугацаанд нь төлж чадаагүй бөгөөд “ХААН банк” ХК-аас нэхэмжилж байгаа 56,949,673 төгрөгийг төлж барагдуулахад зээлийн хүүгийн төлбөр хэт өндөр буюу үндсэн зээлээс их байгаа тул Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

2.2.Хариуцагч Д......................... нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа: “Миний бие “ХААН банк” ХК-аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа зээлүүдийг авсан нь үнэн. Бүх гэрээ нь надад байна. Нийт 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 858,000 төгрөг төлснөөр эхний зээл хаагдах байсан. Нэхэмжлэгч талаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 20 гаруй сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны хүү, алданги нэхэмжилж болдоггүй юм уу? “ХААН банк” ХК-аас 2021 оноос хойш над руу нэг ч удаа утсаар яриагүй. Би утасны дугаараа солиогүй, оршин суугаа хаяг дээрээ амьдарч байсан. Надад ийм төлбөр гарч байна гэдэг ч юм уу, цаасаар ямар нэг баримт өгөөгүй байж байгаад гэнэт л шүүх дээр ийм өндөр дүнтэй мөнгө ярьж ирж байна. Зээлийн гэрээг хугацаа хэтрүүлсэн, зээлийг хугацаанд нь төлж чадахгүй болсон маань миний ээж гэнэт л хамраас нь цус гарч, элэгний хавдар оноштой 2019 оны 11 дүгээр сард хагалгаанд орсон. Ээжийг маань харах хүнгүй байсан тул “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн зүүн цэгийн гүйцэтгэх компанид намайг ажлаас бүү халаач гэх хүсэлт гаргасан боловч намайг ажлаас чөлөөлсөн. Ингээд би төлбөрийн чадваргүй болж, улмаар 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар бүртэл нэг байгууллагад мэргэжлээрээ ажилласан. Мөн тухайн цаг хугацаанд цар тахалтай байсан тул ямар нэгэн ажил хийгээгүй, гэртээ ээжийгээ болон хүүхдээ харж байсан. Энэ хугацаанд банкнаас 2 удаа Жуков салбар дээр ирж уулзана уу гэж байсан. Түүнээс хойш тооцоо нийлээгүй явсаар шүүх дээр уулзаж байна. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дуусчихсан байхад энэ хугацаагаар тооцон хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжилж болохгүй юу” гэв.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), “ХААН банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-4-7), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-8-9), 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............ дугаартай барьцааны гэрээ (хх-12-16), 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............дугаартай барьцааны гэрээ (хх-17-21), 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............2018 дугаартай барьцааны гэрээ (хх-22-26), 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээ, ............ дугаартай барьцааны гэрээ (хх-27-31), зээл олгосон мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-32-34), зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт (хх-35-36), зээл авах тухай хүсэлтүүд (хх-37, 39-41), зээл хүсэгчийн анкет (хх-38), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-42), “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18-429 дугаартай Д.........................ын албан хаагчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-43-44), 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ............ дугаартай Кредит картын гэрээ (хх-45-47), Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-48-52), хариуцагч Д.........................ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-53), зээлийн бүртгэлийн карт (хх-54-55), “ХААН банк” ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл”, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл” (хх-56, 57), шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын баримт (хх-90) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-67) гаргасан.

5.Шүүхээс хариуцагч Д.........................ын эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан .... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн ажиллагааны баримтууд (хх-72-88, 90) хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ”ХААН банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 48,070,733 төгрөгийг хангаж, үлдэх 8,878,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “ХААН банк” ХК нь хариуцагч Д.........................д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,894,673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Зээлдэгч Д......................... нь “ХААН банк” ХК-ийн Богд ар тооцооны ....тэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулан жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай; 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 13,100,154.38 төгрөг дээрээ 7,000,000 төгрөгийг нэмэлтээр авч, нийт 20,100,154.38 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай; 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ............дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 19,507,152.64 төгрөг дээрээ 3,000,000 төгрөгийг нэмж авч, нийт зээлийн үлдэгдэл 22,507,152.64 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан байсан.  

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ............ дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх буюу дээрх зээлийн үлдэгдэл 21,945,624.54 төгрөг дээрээ 5,000,000 төгрөгийг нэмж авч, нийт 26,945,620.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай (гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусна) цалингийн зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ............ дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэй төгрөгийн кредит картаар 1,765,104 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээгээр авсан.

Зээлдэгч Д......................... нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/20180101 ............дугаартай зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,768,839 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,479,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,615 төгрөг, нийт 7,250,097 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн кредит кардын зээлийн эргэн төлөлт буюу үндсэн зээлээс 623,800 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч гэрээгээ зөрчсөн тул банк зээлийн гэрээн дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд арга хэмжээ авахаар мэдэгдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, гэрээг зөрчсөн байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,231,163 төгрөг, хүүгийн төлбөр 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 53,645,108 төгрөг; 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн кредит картын зээлийн төлбөр, үндсэн зээл 1,141,304 төгрөг, хүүгийн төлбөр 1,926,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,581 төгрөг, нийт 3,304,565 төгрөг; энэ 2 зээлийн гэрээний үүрэгт 56,949,673 төгрөгийг гаргуулна” Д.........................аас гаргуулна” гэжээ.

  3. Хариуцагч Д......................... нь шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Татгалзлын үндэслэлийг тайлбарлахдаа:

“ХААН банк” ХК-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй зээлсэн. Мөн дээрээс нь 7,000,000 төгрөг ба 8,000,000 төгрөгийг нэмж зээлэн, зээлээ 30,000,000 төгрөг болгож, цалингийн зээлийн зориулалтаар авсан нь үнэн. Мөн кредит картны зээлийн гэрээ байгуулж, 1,800,000 төгрөг авсан нь үнэн. Миний бие ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээжийгээ эрүүл мэндийн шалтгаанаар асрах болж, ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарч, зээлээ хугацаанд нь төлж чадаагүй.

Дээрх зээлийн гэрээг байгуулж, зээл авсанд маргахгүй. Банкнаас ковидын нөхцөлд зээлийн хүүг зогсоох, мөн зээлийн гэрээний төлбөрийг төлөх талаар надад огт мэдэгдээгүй явсаар гэнэт шүүхэд ийм өндөр хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

“ХААН банк” ХК-аас нэхэмжилж байгаа 56,949,673 төгрөгөөс зээлийн хүчин төгөлдөр хугацааны төлбөрийг төлж болно. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй” гэжээ.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

4.1. Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнд заасан гүйцэтгэх захирал ........................г гэж үзнэ. (хх-4)

4.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 30ы өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэлээр “ХААН банк” ХК-ийг төлөөлөх эрхийг Х.С-д, 2023 оны 6 дугаар сарын 30ы өдрийн 01/3548 дугаартай итгэмжлэлээр М.Эд шилжүүлсэн итгэмжлэлд үндэслэн тус компанийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34/381 дугаартай итгэмжлэлээр Тусгай активын газарт хуулийн зөвлөх ажилтай ........................од тус компанийн нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөхтэй холбогдох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн бүх эрх, үүргийг шилжүүлэн олгосон байна. (хх-4-7)

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-3), “ХААН банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-4-7), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-8-9), 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............ дугаартай барьцааны гэрээ (хх-12-16), 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............дугаартай барьцааны гэрээ (хх-17-21), 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай зээлийн гэрээ, ............2018 дугаартай барьцааны гэрээ (хх-22-26), 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээ, ............ дугаартай барьцааны гэрээ (хх-27-31), зээл олгосон мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-32-34), зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт (хх-35-36), зээл авах тухай хүсэлтүүд (хх-37, 39-41), зээл хүсэгчийн анкет (хх-38), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-42), “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18-429 дугаартай албан бичгээр олгосон Д.........................ын албан хаагчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-43-44), 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ............ дугаартай Кредит картын гэрээ (хх-45-47), Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-48-52), хариуцагч Д.........................ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-53), зээлийн бүртгэлийн карт (хх-54-55), “ХААН банк” ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл”, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл” (хх-56-57), шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын баримт (хх-90), хариуцагчийн хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ.

Нэхэмжлэгч ”ХААН банк” ХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна (хх-4).

6.2. Зээлдэгч Д......................... нь сайн дурын үндсэн дээр “ХААН банк” ХК-аас санал болгосон зээлийн гэрээний стандарт нөхцөлийг хүлээн зөвшөөрч дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:

-............дугаартай зээлийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 15,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар (хх-12-14);

-............дугаартай зээлийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 13,100,57.38 төгрөг дээр нэмж 7,000,000 төгрөгийг 2018 ны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар (хх-17-19);

-............дугаартай зээлийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 19,507,152.64 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй байхаар (хх-22-24);

-............ дугаартай зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 21,945,624.54 төгрөг дээр нэмж 5,000,000 төгрөгийг нэмж, нийт 26,945,624.54 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар (хх-27-29);

-............ дугаартай кредит картын гэрээг 2018 оны 5 дугаар арын 24-ний өдөр байгуулж, бэлэн бус гүйлгээгээр 1,765,104 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй байхаар (хх-45-47) тус тус байгуулсан байна.

6.3. Нэхэмжлэгч банк нь хариуцагч Д.........................тай 2018 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр ............ дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ............дугаартай, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ............дугаартай гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ............  дугаартай барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалсан болох нь тогтоогдож байна. (хх-15-16, 20-21, 25-26, 30-31)

6.4. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ............ дугаартай Кредит картын гэрээг зээлжих эрхийн хэмжээг 1,800,000 төгрөгөөр тогтоож, 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэйгээр зохигч талууд харилцан тохиролцож байгуулжээ. (хх-45-47);

7охигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн, зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

7.1.Зохигчид өмнөх цалингийн зээлүүдийн үлдэгдлийн тооцоог нийлж, өмнө гэрээгээр шилжүүлсэн гэрээний төлбөрийн 21,945,624.54 төгрөг дээр нэмж 5,000,000 төгрөгийг нэмж, нийт 26,945,624.54 төгрөгийн дүнгээр ............ дугаартай зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, 5,000,000 төгрөгийг шилжүүлж банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. (хх-12-44);

7.2.Хариуцагч Д......................... нь кредит картнаас 1,765,104 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээгээр ашигласнаар жилийн 30 хувийн хүү төлөх гэрээний нөхцөл хэрэгжиж эхэлсэн гэж үзэхээр байна. (хх-45-55);

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зохицуулсан шаардлагыг дээрх гэрээнүүд хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

9. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

10. Зохигчид талуудын хооронд гэрээ байгуулагдсан болон мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Тодруулбал,

10.1.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талууд тооцоо нийлж, хамгийн сүүлд шинэчлэн байгуулсан буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай цалингийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 3,768,838 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,478,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,615 төгрөг, нийт 7,250,097 төгрөгийг төлсөн болохыг хэн аль нь тайлбарлаж, энэ талаар маргаагүй.

10.2.Кредит картын зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлд 623,800 төгрөг төлснийг мөн зөвшөөрч, зохигчид маргаагүй болно.

11.Зохигчид дээрх зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “ХААН банк” ХК нь хариуцагч Д.........................аас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр:

11.1. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 26,231,163 төгрөг, зээлийн хүү 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, нийт 53,590,108 төгрөг;

11.2. 2018 оны 5 дугаар арын 24-ний ............ дугаартай кредит картын зээлийн үлдэгдэлд 1,141,304 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,926,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 236,581 төгрөг, нийт 3,304,565 төгрөг,

11.3. Нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 56,949,673 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

12.Хариуцагч Д......................... нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгааныг дэлхий нийтийг хамарсан ковидын нөхцөл байдал болон эрүүл мэндийн шалтгаанаар ээжийгээ асрах чөлөө олгогдоогүйгээс ажлаас халагдаж, цалингийн орлогогүй болсны улмаас гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй боловч банкны зүгээс ковидын үед буюу 2021 онд 2 удаа утсаар ярьж, ирж уулз гэж хэлснээс бусад байдлаар нэг ч удаа шаардаагүй, гэнэт шүүхэд одоо дуудаж, ийм өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, харин авсан үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний хүчинтэй хугацаанд хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрсөн.

13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч Д......................... нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд биелүүлбэл зохих зээлийн төлбөрийн үлдэгдэл буюу үндсэн зээлийн үлдэгдэл 26,231,163 төгрөг, хуримтлагдсан хүү 18,923,157 төгрөг, түүнд тооцсон нэмэгдүүлсэн хүүд 4,492 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

14.Гэрээ болон хуульд заасан хугацааны талаар:

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ............ дугаартай зээлийн гэрээний 1.2-т “Энэхүү гэрээнд заасан нэр томъёонуудыг дараах утгаар ойлгоно. Үүнд:

-“Зээлийн гэрээний хугацаа” – Гэрээний 2.1.7 болон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т заасан дэд хугацаануудыг,

-“Зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэх” гэж зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байхыг” ойлгоно гэж гэрээний 1.2-т заажээ.

Гэрээний 2.1.7-д “Зээлийн гэрээний хугацаа: Энэхүү гэрээний 2.1.1.3-т заасан зээлийг ашиглах хугацаа 48 сар. Энэхүү гэрээний 2.1.1.2-т заасан зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. Зээлдэгч зээлийн төлбөрийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг Банктай “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т заасны дагуу тохиролцоно” гэж заасан байна.

Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно” гэж заасан.

Тодруулбал, зээлийг ашигласан хугацаа, зээлийн гэрээний хугацаа гэх ойлголтууд өөр өөр цаг хугацааг илэрхийлэх ба түүнтэй холбогдон үүсэх үр дагавар, үүргийн хуваарилалт, зохицуулалт нь ялгаатай байна.

15.Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагын тухайд:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж хуулиар зохицуулсан.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ............ дугаартай зээлийн гэрээгээр урьдчилан тохиролцсон нөхцөл үүсч, хариуцагч Д......................... нь гэрээнд заасан “зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэх” буюу зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байх ба хариуцагч энэ талаар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн.

Уг гэрээний 7.Хариуцлага бүлгийн 7.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг Банкинд төлнө” гэж, гэрээний 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн  20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заажээ.

Гэрээний 6.5-д заасанчлан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан ч хариу төлбөрийн үүрэг биелэгдээгүй учир гэрээ дуусгавар болоогүй байх ба зээлдэгч зээлийг ашигласан хугацаанд хамаарна.

Харин талууд гэрэээгээр зээлийг ашигласан хугацаан, эсхүл зээлийг хугацаа хэтрүүлэн төлсөн хоног тутамд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

16.Шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар:

16.1.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 01 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй, цалингийн зээлийн гэрээний үүргийг 2019 оны 4 дүгээр сараас хойш огт биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан нь нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээл хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна. (хх 35-36)

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.13-т “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан, маргаж буй ............ дугаартай зээлийн гэрээний 8.1-д “Талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтална. Энэ гэрээгээр зохицуулагдаагүй бусад асуудал Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана” гэж, гэрээний 5.1.1-д “Банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах” гэж банкны эрхийг тодорхойлжээ. 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр хууль хэрэглээний буюу талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эх сурвалжийг урьдчилан тохиролцсон буюу гэрээний заалт илүү хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, 6.1.3-д  “зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон, хүү өөрчлөгдсөн талаарх нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахаас зээлдэгч татгалзсан /шалтгаан хамаарахгүй бөгөөд энэ заалт нь зөвхөн цалингийн зээлд хамаарна/” бол Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн биелүүлэхийг шаардана” гэж заасан. 

16.2. Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-аас зээлдэгч Д.........................д зээлийн төлбөр төлөх шаардлагыг 2 удаа шуудангаар хүргүүлсэн болох нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 дугаартай “Зээл төлөх мэдэглэл”, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл” /хх 56-57/-ээр тогтоогдож байх ба өөрөөр зээлдэгчид мэдэгдсэн, шаардлага хүргүүлсэн гэж шүүхэд тайлбарлаагүй, энэ талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл, уг зээлийн гэрээний хавсралтаар тохирсон “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг 2019 оны 01 сараас зөрчиж эхэлсэн, мөн оны 4 дүгээр сараас төлбөр төлөх үүргээ огт биелүүлэхгүй байхад гэрээний нөгөө тал болох банк мэдсэн боловч гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

16.3. Нэхэмжлэгч банк нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан ............ дугаартай гэрээний дээрх заалтуудыг банк ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэрэгжүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчид шаардлага хүргүүлсэн, мэдэгдсэн, зээлийн гэрээний хугацааг сунгасан, аль эсвэл үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шүүхэд хандсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

16.4. Зээлдэгч нь 2019 оны 4 дүгээр сараас гэрээний төлбөрийг огт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хууль буюу гэрээнд зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах нөхцлүүд бодитой бүрдсэн байхад гэрээний стандарт нөхцөлийг санал болгогч банк нь гэрээг цуцлах арга хэмжээг аваагүй, шаардлага гаргаагүй, хариуцагч буюу зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, мэдэгдэл өгөөгүй нийт 56 сарын хугацааг өнгөрүүлсний дараа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүүгийн хэмжээ 6,223,038 төгрөгөөр нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор нэмэгдүүлсэн хүүд 2,212,751 төгрөгийг төлөх үүргийг ногдуулж буйг гэрээний талуудын тэгш эрх, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа буюу зээлдэгчид хохиролтой нөхцөлийг зориудаар бий болгосон гэж үзэхээр байна.

16.5.Талуудын хооронд байгуулагдсан ............ дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба 2022 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүргийг биелүүлэх хүртэл буюу хуулиар тодорхойлсон “зээлийг ашигласан хугацаа”-нд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үргэлжлэхээр уг гэрээний талууд харилцан тохиролцсон байдал нотлогдон тогтоогдоогүй.  

Дүгнэвэл, нэхэмжлэгч банк нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлэн тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ.

17. Зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 24-нй өдөр 60 сарын хугацаатай байгуулсан Кредит картын гэрээний дуусгавар болох хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байна.

Хариуцагч Кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 4 дүгээр сараас хойш огт биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан нь нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээл хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна. (хх-54-55)

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1.1-д кредит картын сар бүрийн төлбөрийг данснаас автоматаар суутгуулахаар, ухаалан мэдээ үйлчилгээнд ............утасны дугаараар болон [email protected] цахим шуудангийн хаягаар бүртгүүлсэн байх боловч тус хаяг утсаар нэхэмжлэх, мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд дээрх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хүүг хасч тооцоход талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний үндсэн үүрэгт 1,141,304 төгрөг, хуримтлагдсан хүү 1,715,616 төгрөг, нийт 2,856,921 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

18. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар:

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ххэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

18.1.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт буюу “Зээлийн бүртгэлийн карт” баримтад зээлдэгч буюу хариуцагч Д.........................ын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 4,492 төгрөг гэж тооцогдсон, түүнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаж шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй учир шүүх өөрийн санаачлагаар нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах боломжгүй гэж үзсэн болно. (хх-35-36)

18.2.Мөн кредит картын зээлийн гэрээний “Зээлийн бүртгэлийн карт”-д нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нотлогдохгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. (хх-54-55)

19.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаагаар хязгаарлан тооцож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч Д.........................аас зээлийн гэрээний үүрэгт 48,015,733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,878,944 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20.Нэхэмжлэгч банк нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд хандахад гарсан зардал буюу нотариатын зардал 55,000 төгрөгийг хариуцагч Д.........................аас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнбол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” заасныг баримтлан хариуцагчаас 55,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. (хх-10-11)

21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно”, 63 дугаар зүйлийн 63.1.1-д “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр" үнийн дүнг тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгч “ХААН банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 443,000 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус зохицуулсан.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.........................аас 398,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгох нь хуульд нийцнэ.

22.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн төлсөн 150,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байна. (хх-90)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.........................аас 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.........................аас зээлийн гэрээний үүрэгт 48,015,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,878,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Д.........................аас нотариатын зардалд 55,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.........................аас 398,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.........................аас 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг .... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба тухайн хугацаанд шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор шуудангийн хаягаар хүргүүлэхийг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХБҮРЭН