| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/02103/И |
| Дугаар | 183/ШШ2024/00012 |
| Огноо | 2023-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/00012
| 2023 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/00012 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХК *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Б ,
Хариуцагч: А ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч У.Б,А ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч У.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***тай ** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 2 000 000 төгрөг, 7,460 ам.долларын зээлийн эрхтэй бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. ** тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** тоог Барьцааны гэрээгээр ** улсын дугаартай, ** арлын дугаар бүхий хар өнгийн ** 0 маркийн 2011 онд үйлдвэрлэсэн автомашиныг барьцаалсан. Мөн ** тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2017 оны 4 дүгээр сарын 13-ны ***тайА ХХК нар нь *** тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 3.1.1; 3.4.1-д тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хандаж байна Зээлдэгч У.Б нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй, 63 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын үндсэн төлбөрт 4,757.19 ам.доллар, хүүний төлбөр 10,570.47 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү 137,72 ам.доллар, нийт 23,591.40 ам.доллар буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар 83,442,781.80 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** нь У.Б,А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. У.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***тай ** дугаар зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөг 7,460 ам долларын карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 83,442,781 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин зээлийн болон барьцааны гэрээгээр үүрэг хүлээсэн 2,000,000 төгрөг, 7,460 ам долларыг тухайн үеийн буюу 2017 оны ханшаар төлөх болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** нь У.Б,А ХХК-д холбогдуулан үндсэн төлбөрт 4,757.19 ам.доллар, хүүгийн төлбөр 10,570.47 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү 137,72 ам.доллар, нийт 23,591.40 ам.доллар гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагч У.Бд ***наас сар болгон төлөх ёстой төлбөрийн мэдээлэл болох 9,546 ам доллар 96 цент буюу 371,772.99 төгрөгийг төлөх боломжтой юм. Уг 9,546.96 ам доллар буюу 371,772.99 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй юм. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***тай тус кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2,000,000 төгрөг мөн 7,460 ам.долларын зээлийн эрхтэйгээр төгрөг болон долларын хосолсон валютын эрхтэйгээр кредит карт авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ** маркийн 2011 онд үйлдвэрлэсэн автомашиныг барьцаалсан. МөнА ХХК нарын Батлан даалтын зээлийн гэрээний нэмэлтээр баталгаажуулж ашигласан. Зээлдэгч нь төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 2020 онд манай талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэрэг буцсан. 2020 онд эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу 2022 онд Б.Баатарсүрэнгийн хаяг тодорхойлогдсоны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага дээр 2023 оны 03 дугаар сард гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 4,757.19 ам.доллар, зээлийн хүү 10,570.47 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү 137.72 ам.доллар, нийт 23,591.40 ам.доллар буюу уг ханшийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний Монгол банкны ханшаар 83,442,781.80 төгрөг болж байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, *** ХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дүгээр захирлын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар батлан даалтын гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ***ны валютын арилжааны ханшийн баримт, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн** дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн ** дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн ***дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар баримт зэргийг ирүүлжээ.
Хариуцагч У.Бгээс иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
ХариуцагчА ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч У.Б,А ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Зээлдэгч У.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***тай ** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 2 000 000 төгрөг, 7,460 ам.долларын зээлийн эрхтэй бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. ** тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** тоог Барьцааны гэрээгээр ** улсын дугаартай, ** арлын дугаар бүхий хар өнгийн ** 0 маркийн 2011 онд үйлдвэрлэсэн автомашиныг барьцаалсан. Мөн ** тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2017 оны 4 дүгээр сарын 13-ны ***тайА ХХК нар нь *** тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 3.1.1; 3.4.1-д тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хандаж байна Зээлдэгч У.Б нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй, 63 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын үндсэн төлбөрт 4,757.19 ам.доллар, хүүний төлбөр 10,570.47 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү 137,72 ам.доллар, нийт 23,591.40 ам.доллар буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар 83,442,781.80 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 83,442,781.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагч У.Бд ***наас сар болгон төлөх ёстой төлбөрийн мэдээлэл болох 9,546 ам доллар 96 цент буюу 371,772.99 төгрөгийг төлөх боломжтой юм. Уг 9,546.96 ам доллар буюу 371,772.99 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй юм гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
*** болон У.Б нар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулжээ. Тус кредит картны зээл олгох дээд хэмжээ 2,000,000 төгрөг, 7,460 доллар байх ба зээлийн хүү бэлэн мөнгө авсан тохиолдолд сарын хүү 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 байхаар талууд тохиролцжээ.
У.Б нь кредит карт эзэмших хугацаанд 4,757.19 доллар зээлсэн.
*** болон У.Б нар нь тус банк болон У.Б нарын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** дугаартай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Барьцааны гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр ** улсын дугаартай, ** арлын дугаартай Ниссан патрол маркын автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна.
5.*** болонА ХХК нар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээрА ХХК нь *** болон У.Б нарын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** дугаартай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.
6.Талууд Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр болох, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн болох талаар маргаагүй.
Харин Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу зээлсэн мөнгөний хэмжээ, долларыг тооцох ханшийн талаар маргаж байна.
7.Талуудын хүлээх эрх үүрэг, гэрээний нөхцөлөөс үзэхэд *** ХХК болон У.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээ, *** болонА ХХК нарын хооронд иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ.
8.Хариуцагч У.Б нь Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу 7,757.19 доллар зээлсэн, тус гэрээний төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл 4,757.19 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 10,570.47 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 134.72 ам доллар нийт 23,591.40 доллар гаргуулна, тус долларыг нэхэмжлэл гаргах үеийн долларын ханш болох 3,537 төгрөгөөр тооцно гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нийт 9,546.96 ам доллар, 371,772.99 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, ам долларыг зээл авах үеийн 2017 оны долларын ханшаар тооцно гэж маргаж байна.
10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч У.Бгээс Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 4,757.19 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 10,570.47 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 8,126.02 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 134.72 ам доллар нийт 23,591.40 доллар гаргуулах үндэслэлтэй байна.
11.Талууд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 5.2.5-д Картын валютаас өөр валютаар гүйлгээ хийгдэх, олон улсын картын байгууллагууд болон карт хүлээн авагч банкны ханшаас шалтгаалан валютын ханшны зөрүү үүссэн бол харилцагч бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй. гэжээ. Талууд гэрээнд төгрөгийн болон долларын зээл олгохоор тохиролцсон. Мөн валютын ханшнаас шалтгаалан ханшны зөрүү үүссэн бол зөрүүг зээлдэгч хариуцахаар заасан байна. Иймд кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг гүйцэтгэхдээ хожим үүрэг гүйцэтгэх үеийн долларын ханшийг баримтлах нь зүйтэй.
12.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэжээ.А ХХК нь *** болон У.Б нарын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** дугаартай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч ***ны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн. У.Б нь Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Иймд *** ХК нь Батлан даалтын гэрээний дагуу У.Бгийн төлбөр зохих 23,591.40 ам доллар буюу 83,442,781.80 төгрөгийн төлбөрийгА ХХК-иас шаардах эрхтэй.
13. *** болон У.Б нарын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** дугаартай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан.
Тус гэрээгээр ** улсын дугаартай, ** арлын дугаартай Ниссан патрол маркын автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. гэж заасан бөгөөд хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Ниссан патрол маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийн хангах нь зүйтэй.
14.Хариуцагч нь хариу тайлбартаа төгрөгийн 371,772.22 төгрөгийн зээлийг шаардлагадаа төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэгч нь доллараар олгосон зээлийг шаардаж байх тул тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч У.Бгээс 83,442,781.80 төгрөг гаргуулж, хэрэв хариуцагч нь дээрх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол түүний өмчлөлийн ** улсын дугаартай, ** арлын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн батлан даагч хариуцагчА ХХК-иас үүргийн үлдэх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна.
15.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч У.Бгээр 83,442,781.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн 1 дүгээр зүйлд заасан үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд У.Бгийн өмчлөлийн ** улсын дугаартай, ** арлын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, мөн хариуцагчА ХХК-иас үлдэх төлбөрийг гаргуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б,А ХХК нараас 645,364 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***анд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА