Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/00002

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт тоотод байрлах, М ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,      

  Хариуцагч: С дүүрэгт   байрлах Н газар /РД:*******/,

  Гуравдагч этгээд: Х дүүрэгт  д оршин суух, Ч овогт Ц.О /РД:********/ нарт холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******,

Гуравдагч этгээд Ц.О*******,

Шинжээч С.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь түүний эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Н******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00252 дугаар шийдвэрээр М******* ХХК-аас 33.807.090 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэн Х дүүргийн 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Байгалтуяа хувиарлагдан ажиллагаа хийгдэж байгаа. Н******* газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-22060*******, Y- 22060 дугаарт тус тус бүртгэгдсэн Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, тус дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч, битүүмжилсэн. Улмаар дээр дурдсан нэр бүхий хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилон авто зогсоолын зах зээлийн үнийг 59 857 128 төгрөгөөр тогтоон анхны албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоосныг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул шүүхэд хандахад хүрлээ. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгч М******* ХХК-ийн харилцах дансыг битүүмжилсэн ба тухайн дансанд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа тухайн хөрөнгийг татан авах эрх хэмжээ нь шийдвэр гүйцэтгэгчид байх атал давхар маргаан бүхий хөрөнгийг битүүмжилж, хураан авч албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйд туйлын гомдолтой байна. Мөн Н******* газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21910 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг надад огт мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй бөгөөд шуудангаар ирүүлсэн болохыг би сүүлд олж мэдсэн ба шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоохдоо манай компаниас огт орон сууцны талаарх үнийн саналыг авалгүйгээр хууль зөрчиж үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байх тул түүнийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх нь зүйтэй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7."Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" заасны дагуу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Х дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, тус дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. М******* ХХК-иас Н******* байгууллагын шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээ хийж байгаа обьект нь Х дүүргийн хороо, Ш байрны давхарын 5 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай авто зогсоол, тус дүүргийн хороо, ү Ш байрны байрны тоот хаягт байрлах 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч, битүүмжилсэн. Битүүмжилсэнтэй холбоотой нэхэмжлэгч байгууллагын зүгээс 1 зогсоолыг зах зээлийн үнэлгээгээр 45 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж шинжээч томилсон. Шинжээч зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээгээр үнэлсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийг томилсон боловч өөр этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид эрх, үүргийг тайлбарласан гэж байгаа боловч тайлбарласан баримт алга. Шинжээчийн тусгай зөвшөөрөлийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна мөн шинжээч энэ дүгнэлтийг гаргахад зөвшөөрөл нь хүчинтэй байсан эсэх нь маргаантай байгаа, мөн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, хэмжилтийг бодитоор хийгээгүй, гражийг очиж үзээгүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 252 дугаар шийдвэрээр М ХХК-иас 32 719 140 төгрөгийг гаргуулж Ц.О*******ад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21291076 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч М ХХК нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай, 000739 дугаар гэрчилгээтэй, Х дүүрэг хороо ү //, С.Ш, 41 а байрны давхрын 5 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай автозогсоол, мөн дүүргийн хороо ү // С.Ш, 41 в байрны давхрын тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлтэй Ү-22060******* дугаарт бүртгэгдсэн, 000740 дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21291076/01 дугаар эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21291076/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 22/94 дугаартай хүсэлтээр М ХХК нь 90,000,000 /Ерин сая/ төгрөгөөр үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа ирүүлсэн, төлбөр авагч талд танилцуулахад шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Бэсгэ” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 59,857,128 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-221/21910, 4-Э 221/21909 дугаар албан бичгүүдээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны 4-221/714 дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/44 дугаар тогтоолыг төлбөр төлөгч М ХХК-ны баталгаат шуудангаар хүргүүлэн, итгэмжпэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнэлгээнд гомдол гаргасан.  Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дах хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр” байна гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            3.Гуравдагч этгээд Ц.О******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь 2013 онд миний өмчлөлийн авто зогсоолыг нурааж, надад хохирол учруулсан хэргийг 2014 оноос хойш маш удаан үргэлжилж, 2021 онд эцсийн шийдвэр гарч хохирлооо барагдуулж авах болсон. Гэтэл төлбөр төлөгч М******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны шүүх аль ч болоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явахгүй байгаад хохирсон иргэн би маш их гомдолтой байна. Иргэн миний автозогсоолыг тус компани нь хууль бусаар нурааснаас хойш даруй 10 жил өнгөрч хүчин төгөлдөр шийдвэр гараад хоёр жил болсон боловч хохирогч хохирлоо авч чадахгүй, бүхэл бүтэн барилга бариад худалдсан компани нь хохирлыг төлөхгүй, нураасан автозогсоол дээр минь барьсан авто зогсоолоо 60 гаруй сая төгрөгөөр өгөх талаар маргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаг албаар удаашруулж байгаа нь шударга бус байна гэсэн.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М ХХК-иас 30 000 000 төгрөгөө авмаар байна. 10 гаруй жил болж байна. Зарж борлуулаад хохиролгүй болмоор байна гэв.

 

  4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б*******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н******* газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/70 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Н******* газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/714 дүгээр мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/44 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Н******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-221/21910 тоот мэдэгдэл, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00252 дугаар шийдвэр, Э.Т*******, Б.Б******* нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 2-14, 92-93-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Н******* газраас Ч.Нд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ГХ2021/01021 дүгээр гүйцэтгэх хуудас, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/12642 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 800 дугаар магадлал, Н******* газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №21291076 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Н******* газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-221/3284 тоот албан бичиг, Н******* газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21291076/02 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Н******* газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-221/3283 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 386 тоот албан бичиг, Н******* газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21291076/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-221/21365 тоот Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, М******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/94 тоот Үнэлгээний санал хүргүүлэх албан бичиг, Ц.О*******ын хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/365 тоот Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, нэхэмжлэх, Н******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-221/21909 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-221/21910 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №22/95 тоот итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/44 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Н******* газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/714 тоот, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/715 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/70 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Бэсгэ ХХК-ийн 22/0041 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан, Н******* газраас П.М*******д олгосон итгэмжлэл /хэргийн 18, -82, 121-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, бодитоор үнэлээгүй, үнэлгээчнээр н.Мыг томилсон байхад Бэсгэ ХХК-иас үнэлгээний дүгнэлт ирүүлсэн, шинжээчид хууль тайлбарласан талаарх баримтгүй, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.М*******ыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргасан, гаргасан дүгнэлтийг хуульд зааснаар нэхэмжлэгч М ХХК-нд танилцуулсан гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/0252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 32.719.140 /гучин хоёр сая долоон зуун арван есөн мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О*******ад олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.О*******ад холбогдох 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 800 дугаар магадлалаар иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцээд Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

4.3.Н******* газар нь Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/0252 дугаар шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 183/ШЗ2021/12642 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ГХ2021/01021 дүгээр  гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №21291076 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.4.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, Х дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг

битүүмжилж, 2022 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авчээ.

 

5.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

6.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч М******* ХХК-д битүүмжлэгдсэн хураагдсан тогтоолыг танилцуулсан, М******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийнг №22/94 тоот албан бичгээр “төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн байдлаар нийт 90 000 000  төгрөгийн үнэтэй гэж үнийн санал ирүүлсэн”, төлбөр авагч Ц.О*******аас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн төлбөр төлөгч, төлөгч авагч нь үнийн талаар харилцан тохиролцоогүй тул М******* ХХК-ийн өмчлөлийн Ү-22060******* дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, Y-22060 дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр үнэлгээчин С.М*******ыг шинжээчээр томилсон болох нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №11/365 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

7.2.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

7.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 15.1-д “хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №11/365 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр С.М*******ыг томилж, шинжээч С.М*******д Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 17, 18, 19, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулжээ.

7.4.Мөн Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлгээг гүйцэтгэж, тайлан бичсэн мэргэшсэн үнэлгээчин С.М******* гэсэн байх ба Хөрөнгийн үнэлгээний тайланд “...ерөнхий мэдээлэлд Бэсгэ ХХК, захирал С.М*******, тусгай зөвшөөрлийн дугаар №18070007 дугаар гэрчилгээтэй гэсэн байх ба тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2024.09.28 хүртэл хүчинтэй” гэсэн байх ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч С.М*******аас холбогдох мэдээллийг тодруулсан баримт, шинжээч С.М*******д хууль тайлбарласан тэмдэглэлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 

 

8.Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохигч талуудад  албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбартаа дурдсан,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 07-нд шуудангаар авч мэдсэн гэж тайлбарласан.

8.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б*******ийг оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үнэлгээний тайлантай танилцах талаар түүнд мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М ХХК-ийн №22/101 тоот албан бичгээр дээрх үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгох талаар гомдол гаргаж байсан байна.

8.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдол буюу нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчсөн байна гэж үзэв.

 

9.Нэхэмжлэгч нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, бодитоор очиж үнэлгээг хийгээгүй 59 857 128 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэсэн боловч хэрэгт авагдсан Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээний тайланд “...Ү-22060******* дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 29,928,564 төгрөгөөр, мөн дүүргийн хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 29,928,564 төгрөгөөр нийт зах зээлийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 59,857,128 төгрөгөөр тогтоов” гэж тусгасан, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг очиж үзсэн болох нь  үнэлэгдэж буй хөрөнгийн фото зургуудаар тогтоогдож байна.

 

9.1.Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь уг үл хөдлөх хөрөнгө болох Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, Y-22060 дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг автозогсоолуудтай ижил төстэй автозогсоол нь хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг 59 857 128 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

9.2.Иймд нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                       ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22060******* дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү // С.Ш, байрны давхарын 5 тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, Y-22060 дугаартай Х дүүргийн дугаар хороо, Ү //, С.Ш, байрны давхарын тоот, хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН