Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/00481

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Б овогт А.Н /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х  дүүрэгт байрлах, Э ХХК,

  Хариуцагч: Х  дүүрэгт оршин суух, Б овогт Б.О /РД:***********/,

  Хариуцагч: С дүүрэгт байрлах, У газарт холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Х дүүрэг, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Б.О, Э ХХК-д тус тус даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Н*******ын нэр дээр гаргахыг У газарт даалгах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэгт оршин суух, Б овогт Б.О  /РД:********/-гийн

Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Б овогт А.Н /РД:*********/-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Х  дүүргийн тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******,

Хариуцагч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, Хариуцагч Б.*******гийн өмгөөлөгч Т.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов. 

Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-д зааснаар зохигч талуудын  хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

.Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Б.*******, Э ХХК, У газарт тус тус холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Б.*******, Э ХХК-д тус тус даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Н*******ын нэр дээр гаргахыг У газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

..А.Н******* би 200 онд Баянхонгор аймгийн МСҮТ-ийг мужаан мэргэжлээр төгсөж улмаар 20 оны 3 дугаар сараас эхлэн Э ХХК-д мужаанаар ажиллаж эхэлсэн. Тухайн жилийн наадмын өдөр буюу 20 оны 7 дугаар сарын 3-ны өдөр барилга бетон услах, задарсан хэвийг эмтэлж нураах ажлыг хийж гүйцэтгэхийг бидэнд даалгасан бөгөөд тухай ажлын хийж байх явцад сапуд төмрийн түгжээ мултарч харван миний зүүн нүдийг гэмтээсэн. Намайг осолд орсон тэр даруйд Соёмбо инженер авч явж, Орбита нудний эмнэлэгт хагалгаанд оруулсан ба миний нудний холбоос судсыг тасалж, зүүн нүдийг авч оронд нь протези тавиулж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Тэгээд 2 сар гаран эмчлүүлсний эцэст ажилдаа орж одоог хүртэл өөрийн ажлыг хийсээр байна. Тус компанид миний бие үр бүтээлтэй ажилласан гэж компанийн захирлын 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 67/5 дугаар тушаалаар намайг Х дүүргийн , тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичгээр шагнасан болно. Миний бие өнөөдрийг хүртэл дээрх шагнуулсан орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд би удаа дараа компанидаа хандан уг орон сууцны өмлөх эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл уг орон сууцыг хууль ёсоор омчлөх эрхтэй болж чадаагүй байна. Захирал С.Х 209 оны 0 дугаар сарын 02-ны өдөр Х дүүргийн нд хандаж 9/27 дугаартай албан бичгээр "Тус компани нь ажилтан А овогтой Н*******ыг 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 67/5 тоот тушаалаар 2 өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хаяг: ХУД-ийн , тоот, Ү-2245/-ний өмчлөгч Б овогтой ******* гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул уг ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Б.******* нь манай компанийн захирлын нөхөр болох хүн юм. Намайг мөн 202 оны хамгийн үр бүтээлтэй 0 ажилтныг шалгаруулахад мен өргөмжлөл 500 000 төгрөгөөр шагнаж байсан. Өнгөрсөн жил буюу 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дахин нүдний хагалгаанд орж Нүдний шарик солиулсан ба миний завьжны дотор талаас мах авч нөхөж хийсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр оёо задарсан тул дахин хагалгаанд орсон. Удаа дараа хагалгаанд орсон тул хэт хүнд ажил хийх боломжгүй болсон. Гэтэл компани миний эрүүл мэнд хүндэрсэн шалтгааныг огт харгалзаж үзээгүйгээр үл барам хөнгөн ажил манайд байхгүй хүнд ажил хийж чадахгүй бол одоо гарахаас яахав гэх маягаар хүнлэг бус хандах болсон ба би ѳѳрийн шударга хөдөлмөрийг үнэлүүлэн хууль ёсны дагуу шагнуулсан орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг дахин 2023 оны дүгээр сард гаргасан боловч үл тоомсорлон илтэд дээрэнгүй хандаж байрнаасаа гар гэж хэлсэн. Би эхнэр Б.А, 7 настай хүү Н.Б нарын хамт амьдардаг бөгөөд эхнэр маань 6 сартай жирэмсэн ирэх 5 дугаар сард төрөх тул орон гэргүй гудамжинд гарчих болов уу гэх байнгын айдастай амьдрах боллоо. Иймд Х дүүргийн ,, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Н******* миний биед шилжүүлж өгөхийг Б.*******, Э ХХК-д тус тус даалган, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Н******* миний нэр дээр гаргахыг Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.    

.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Б.*******, Э ХХК-д тус тус даалган, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Н******* миний нэр дээр гаргаж өгөхийг У газарт даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Миний бие 20 оны 3 сараас эхлэн Э ХХК-нд мужаанаар ажилласан, намайг сайн ажилласан гэж 205 онд шинэ жилээр байраар шагнасан, өргөмжлөл өгсөн. Тэгээд орон сууцандаа 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 67/5 тоот тушаалаар орсон. Анхнаасаа 2 өрөө Х дүүргийн , тоотод байрлах орон сууцыг өгсөн. Уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй өгнө гэдэг байсан. Гэтэл одоо энэ орон сууц биш, гэрээ байгуулсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

.3.Хариуцагч Б.*******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Н******* миний бие 200 онд Баянхонгор аймгийн МСҮТ-ийг мужаан мэргэжлээр төгсөж улмаар 20 оны 3 дугаар сараас эхлэн Э ХХК-д мужаанаар ажиллаж эхэлсэн. Тухайн жилийн наадмын өдөр буюу 20 оны 7 дугаар сарын 3-ны өдөр барилга бетон услах, задарсан хэвийг эмтэлж нураах ажлыг хийж гүйцэтгэхийг бидэнд даалгасан бөгөөд тухай ажлын хийж байх явцад сапуд төмрийн түгжээ мултарч харван миний зүүн нүдийг гэмтээсэн. Намайг осолд орсон тэр даруйд Соёомбо инженер авч явж, Орбита нүдний эмнэлэгт хагалгаанд оруулсан ба миний нүдний холбоос судсыг тасалж, зүүн нүдийг авч оронд нь протези тавиулж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Тэгээд 2 сар гаран эмчлүүлсний эцэст ажилдаа орж одоог хүртэл өөрийн ажлыг хийсээр байна. Тус компанид миний бие үр бүтээлтэй ажилласан гэж компанийн захирлын 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 67/5 дугаар тушаалаар намайг Х дүүргийн , тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичгээр шагнасан болно. Миний бие өнөөдрийг хүртэл дээрх шагнуулсан орон сууцандаа амьдарч байна. Захирал С.Х 209 оны 0 дугаар сарын 02-ны өдөр Х дүүргийн нд хандаж 9/27 дугаартай албан бичгээр “Тус компани нь ажилтан А.Н*******ыг 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 67/5 тоот тушаалаар 2 өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөгч Б.******* гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул уг ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Б.******* нь манай компнийн захирлын нөхөр болох хүн юм. Намайг мөн 202 оны хамгийн үр бүтээлтэй 0 ажилтныг шалгаруулахад мөн өргөмжлөл 500 000 төгрөгөөр шагнаж байсан. Өнгөрсөн жил буюу 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дахин нүдний хагалгаанд орж нүдний шарик солиулсан ба миний завьжны дотор талаас мах авч нөхөж хийсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр оёо задарсан тул дахин хагалгаанд орсон. Удаа дараа хагалгаанд орсон тул хэт хүнд ажил хийх боломжгүй болсон. Би эхнэр Б.А, 7 настай хүү Н.Б, 5 сартай бага хүү Н.Мандуул нарын хамтаар одоо тухайн орон сууцанд дөрөвүүлээ амьдарч байна. Б.******* нь Э ХХК-ийн захирал С.Хийн нөхөр, нэг гэр бүлийн хүмүүс болохоор хоорондоо ярилцаж тохироод энэ орон сууцаар намайг шагнасан гэж ойлгож байсан, одоо ч тэгж ойлгосон хэвээр байгаа. Ийм болохоор би хүний байранд хууль бусаар амьдарч байгаа гэж үзэхгүй байна. Харин компанийн захирал болон захирлын нөхөр хоёр орон сууцны үнэ өссөн болохоор энэ байраар намайг шагнаагүй мэт ойлголт төрүүлж уг байрнаас намайг гаргаж цааш үнэтэй зарах бодолтой байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 203 онд Баянхонгор аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөөд Э******* ХХК-д 20 оны 3 дугаар сараас мужаанаар ажиллаж эхэлсэн, ажиллаж байгаад сапуд төмөрний түгжээ мултарч нүдээ хүнд бэртээсэн, энэ тухай нотлох баримт нь хэрэгт авагдсан байгаа, н.Соёмбо гэдэг инженер тухайн үед нэхэмжлэгчийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн, осол гарсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, нэхэмжлэгч ч мэдэгдэж мэдэхгүй байсан, 2 сар гаруй эмчлүүлсэн, 2 сар гаруй хугацаанд эмчлүүлээд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаад  тэтгэмж авдаг болсон баримт нь хэрэгт авагдсан байгаа. 205 он хүртэл ажиллаад сайн ажилласан гээд тухайн оны шинэ жилээр 2 дугаар сарын 28-ны өдөр н.Х захирлын гарын үсэгтэй 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаартай тушаалаар Х дүүрэг, , Буянт ухаа, наадамчдын гудамж, 754 дүгээр байрны тоот, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичгээр шагнасан, тухайн үедээ шагнуулаад өөрөө дураараа энэ байрандаа ороогүй, компаниас зааж өгөөд оруулсан байдаг. Одоо ч энэ байрандаа амьдарч байгаа, нүдний өвчин сэдэрч эмчлүүлээд завжны махаа авч ахиад эмчилгээ хийлгэсэн, цаашид хүнд ажил хийж болохгүй, хөнгөн ажил хий, хүнд ажил хийгээд байвал нөгөө нүдэнд чинь нөлөөлнө гэж хэлсэн, энэ байдлаа ажилдаа очоод хэлэхэд, ажил хийж чадахгүй бол ажлаасаа гар гэж хэлдэг, бас байрны гэрчилгээгээ өөр дээрээ гаргуулж авья гэж хэлсэн боловч шилжүүлж өгөлгүй өдийг хүрсэн. Тиймээс арга буюу шүүхэд нэхэмжлэлд гаргасан, энэ газар ажиллахдаа үр бүтээлтэй ажилласан, мөн бэртсэн зэргийг нь харгалзан үзэж байраар шагнасан гэж ойлгож байгаа, нэхэмжлэгч 5 настай хүүхэд болон эхнэртэйгээ, бас саяхан төрсөн хүүхэдтэйгээ амьдардаг, энэ байрнаасаа гарах юм бол энэ хүнд өөр амьдрах газар байхгүй, амьдралын хамаг л залуу идэвхтэй үеээ сайн ажиллаад өнгөрөөсөн, одоо нүд нь гэмтсэн урьдных шиг ажиллах боломжгүй байхад тухайн компанидаа ажилладаад байя гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болоод харьцааны асуудал үүссэн гэдэг. Ажил дээр түүнийг удирдлагууд нь үл тоодог, шивнэж ярьдаг, иймд тухайн компанид үргэлжлүүлэн ажиллах боломж алга гэсэн. Тэгээд л энэ зун 7 сард ажлаасаа гарсан, одоо хувиараа мужааны ажлаа хийгээд явж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, энэ нд хандаад н.Х захирал 209 оны 0 дугаар сарын 02-ны өдөр А.Н*******ыг хаягийг тус байранд шилжүүлж өгнө үү гэсэн бичиг өгсөн байсан, уг нь уг байрыг шилжүүлэн өгөхөөр өгч байгаа бичиг гэж байсан атлаа одоо болохоор наад бичгийг чинь хаягийг чинь тэнд байлгах гэж л энэ бичиг өгсөн болохоос энэ байрыг чамд өгөөгүй шүү дээ гэсэн тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, энэ хүн ажиллаж байсан компанидаа итгээд л явж байсан байна гэв.

 

2..Хариуцагч Т.*******гийн өмгөөлөгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хариуцагч Б.******* А.Н******* нар гэрээ байгуулаагүй, шагнах урамшуулах байдлаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, тэр утгаараа хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа, Иргэний эрх зүйн  харилцаа үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан байдаг энэ үндэслэлээр А.Н*******тай эрх зүйн харилцаа үүсээгүй иймд орон сууцаа албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл хариуцагч Б.******* 204 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрийн орон сууцны корпорацитай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж маргаан зүйл болох Х дүүрэг, нд байрлах 74 дүгээр байрны тоот 2 өрөө, 33 мкв талбайтай орон сууцыг 00 хувь төлбөрөө төлж худалдан авсан, тухайн орон сууцыг захиалгын гэрээ байгуулах үед мкв нь 280 000 төгрөг буюу 33 мкв нь 42 240 000 төгрөгийг төлсөн. Э******* ХХК-д хариуцагч Б.******* нь менежер ажилтай. Б.*******гийн 2 өрөө орон сууцыг сайн ажиллавал 3 өрөө орон сууц болгож өгье гэсэн,  шилжүүлж аваагүй эзэмшиж ашиглая, төлбөр мөнгөө төлөөд шилжүүлж авья гэж Э******* ХХК-тай харилцан тохиролцсон гэсэн боловч хариуцагч Э******* ХХК одоо болтол төлбөр мөнгөө төлөөгүй, 207 оноос хойш өнөөдөр хүртэл хугацаанд Э******* ХХК-аас орон сууц томруулж өгнө гэж хүлээж, орон сууцаа ашиглуулсан, нэгэнт хоёрт тал маргаантай байгаа учраас Б.******* өөрийн байраа чөлөөлүүлье гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, Б.*******гийн өмчлөлд байдаг гээд улсын бүртгэлийн гэрчилгээ байхад нэхэмжлэгч яагаад нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна, Иргэний хуулийн 06.-ээр шаардаж байна гэв.

2.2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.******* нь 204 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Орон сууцны захиалгын гэрээг байгуулж Х дүүргийн , орон сууцны хорооллын 74 дүгээр байрны тоотын 2 өрөө 33 м.мв бүхий талбайтай орон сууцны төлбөрийг 00 хувь төлж барагдуулж авсан. Тухай орон сууцны захиалгын гэрээ байгуулж авах үед м.кв үнийг 280 000  төгрөг буюу 33 м.кв бүхий 2 өрөө өрон сууцны үнэд нийт 42 240 000 төгрөгийн төлбөрийг 00 хувь төлж барагдуулж авсан. Харин Э******* ХХК миний өөрийн өмчлөлийн дээрх орон сууцны төлбөрийг төлнө хэмээн өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр авсан байдаг. Гэтэл тус байгууллагын ажилтан А.Н******* нь төлбөр төлөгдөөгүй байгаа орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг миний бие Б.*******д холбогдуулан гаргаад байна. Э******* ХХК нь миний емчлөлийн орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Дээрх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Б.******* миний бие орон сууцаа чөлөөлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Х дүүргийн , орон сууцны хорооллын 74 дүгээр байрны тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай, 2 өрее 33 м.кв бүхий орон сууцнаас А.Н*******ыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн.

 

3.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Э******* ХХК-ийн зүгээс А.Н******* гэдэг хүнд зөндөө боломж олгосон, 20 оны 4 дүгээр сарын 22-нд энэ хүн анх барилгын мужаанаар ажилд орсон, тэр оныхоо 7 дугаар сарын 2-ны өдөр компаниас шалтгаалахгүйгээр нүдээ гэмтээсэн, хэдий гэмтсэн боловч энэ хүнийг ажлаас нь халаагүй харин ч тухайн гэмтсэн нүднийх нь төлбөр мөнгийг нь компанмас гаргасан, эмчилгээ хийлгээд ирэх хүртэл хугацааг нь олгосон, төд удалгүй сарын дараа энэ хүн би бүрэн эдгэсэн гээд буцаад ажилдаа орхоор ирсэн байдаг, тэгхээр нь та барилгын мужаан хийх боломжгүй учраас ажлыг чинь хөнгөвчилье гээд нярав болгосон тэр тушаал нь 20 оны 08 дугаар сарын 2-ний өдөр гарсан, няраваараа сайн ажилаад байхаар нь 20 оны дүгээр сарын 5-ны өдөр ахлах няраваар томилсон, ажиллаж байгаатай энэ хүн огт маргадаггүй,  нүдний гэмтлээс нь болоод энэ хүнийг ажлаас нь халсан юм уу, эрх ашгийг нь хохироосон зүйл Э******* ХХК-д байхгүй, 2022 оны   дүгээр сарын 08-ны өдөр дахиад нүд маань болохгүй болчихлоо жилийн чөлөө авья гээд, компанид нэг хүний орон тоо дутуу ч гэсэн жилийн чөлөө олгосон, жилийн чөлөөгөө авчихаад 2023 оны 4 дүгээр сарын 9-нд миний нүд болохгүй байна, жилийн хугацаанд нүдээ эмчилүүлээд ажилдаа орьё гэсэн боловч боломжгүй байна гээд өргөдөлөө өгөөд ажлаасаа гарсан, компанийн зүгээс энэ хүнийг хавчаад байсан юм байхгүй, нийт  энэ хүн 3 жил Э******* ХХК-д ажилласан, энэ хугацааны хөдөлмөрийн хөлсийг нь таслаж байгаагүй,  энэ хүний өмнө хүлээсэн үүргээ компани 00 хувь биелүүлсэн, 205 онд өрөө байраар шагная гээд гэрчилгээ олгосон үүнтэй маргахгүй, энэ хүнийг сайн ажилаасай гээд, энэ компанидаа удаан тогтвор суурьшилтай ажлаасай гээд олгосон, гэхдээ тухайн нэг өрөө байрыг нь Улаанхуаранд захиалсан байсан захиалаад бариулсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод тухайн байранд оруулж чадаагүй, тэгээд энэ хүний ар гэрийн байдлыг нь харгалзаж үзээд Б.*******той тохиролцоод Б.******* манай ажилтан тэгээд Б.*******гийн байрыг аваад А.Н*******тай ажилтаныг орон сууцаар хангах гэрээ байгуулаад ажилласан, орон сууцаар хангах гэрээ  байгуулаад ажиллахад энэ хүн маань гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага дээр ч тэр бодит байдал дээр ч тэр гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зүйл яригдаагүй, тиймээс энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа, гэрээн дээр юу гэж тохиролцсон бэ гэхээр гэрээний хугацаа нь энэ гэрээ байгуулсанаас хойш 2 жил түүнээс дээш хугацаанд А.Н******* ажиллах ёстой байсан гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 жил болж байхад А.Н******* ажлаасаа гарах хүсэлтээ өөрөө өгсөн, тиймээс энэ байрыг олгох боломж байхгүй, 2 дугаарт бид нар ямар ч үнэ төлбөргүй энэ хүнийг энэ байрандаа амьдруулж байгаа түрээсийн төлбөр ч төлдөггүй, гэрээний хугацаанд эрх шилжүүлэн авагч тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх жил бүр үр дүнгийн акт дүгнүүлэх ба тасралтгүй ажилласан хугацаа болон үр дүнгийн үзүүлэлт 95 хувиас дээш байх гэсэн заалттай, гэрээний доорх хугацааг хангасан байх гэж байгаа гэрээний доорх хугацаа нь гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил Э******* ХХК-д ажиллах үүрэгтэй байсан, энэ үүргээ огт биелүүлээгүй, 95 хувийн ажлын гүйцэтгэлээ огт үнэлүүлээгүй, ажилтны эрх үүргийн 5 дугаар зүйл дээр эрх шилжүүлэн авагч эрх шилжүүлэгчид үр дүнгийн актыг жил бүр дүгнэн баталгаажуулна гэсэн энэ акт нэг  ч удаа хийгдэж байгаагүй, мөн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэрээний 3.4-т заагдсан нөхцөл хангагдсан тохиолдол гэрчилгээг шаардах эрхтэй өөрөөр хэлбэл жилд 95 хувиас бага ажилвал нөхөж ажиллаж болно, гэтэл энэ хүн маань 95 хувь байтугай чөлөө аваад чөлөөг нь хангаад, сүүлдээ өөрөө өргөдөлөө өгөөд ажилаасаа гарсан байдаг, мөн тасралтгүй үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 9.-д заасан нөхцөл үүсвэл байрыг чөлөөлнө гэж байгаа, хугацаанаас өмнө гэрээг цуцлах тохиолдол үүсвэл зах зээлийн ханшаар байрыг худалдан авах санал гаргаж болно гэж байгаа, Э******* ХХК ажилтанаа удаан хугацаагаар ажлуулья, үр бүтээлтэй ажилуулья гэдэг үүднээс байр өгье, энэ байранд амьдраач гэдэг боломжоор хангасан гэтэл энэ хүн маань хувь хүний хувьд ч тэр, байгаа байдал нь ч тэр тэр боломжоо ашиглаж чадахгүй, хугацаанаас нь өмнө энэ гэрээгээ цуцалсан тохиолдолд байраа авья гэдэг саналаа ч гаргаагүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй, компани буяны байгууллага биш бизнес хийх гээд л ядаж байгаа компани, 3 жил энэ компанид ажилчихаад, тогтвортой ажиллах гэрээ байгуулчихаад, энэ гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээгүй учраас энэ байрыг олгох боломж байхгүй, гэрээнийхээ дагуу тогтвортой ажилсан тохиолдолд л энэ боломжоор нь хангах боломжтой байсан шүү гэв.

 

4.Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х дүүргийн , Буянт Ухаа Наадамчдын зам гудамж 74 дүгээр байр тоот 33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 204 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БУ-/ТАХ-058 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 204 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн /266 тоот Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-н өмчлөх эрх бүртүүлэх тухай албан бичиг, иргэн *******гийн гаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл болон итгэмжпэл, албан ёсны хаяг, план зураг, фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаарт иргэн Б.******* /ХЖ87/-гийн өмчлөлд анх удаа өмчлөх эрхийг баталгаажуулж, 204 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж 00035364 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Захиалгаар баригдсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, У газрын даргын 20 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянан үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. Нэхэмжлэгч иргэн А.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагад өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дурдсан бөгөөд нэхэмжлэлийг хянан шийдэрлэх ажиллагаанд хариуцагчаар татах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иргэн А.Н*******ын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, Орбита эмнэлэгийн 2023 оны 0 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тодорхойлолт, лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, №2280032 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, өрхийн гишүүдийн бүртгэл, иргэний үнэмлэхний лавлагаа, А.Н*******ын гараар бичсэн өргөдөл, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 83/2022/2079 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, гэрэл зураг, /хэргийн 3-4, 23-24, 74-75-р хуудас/ 205 оны  Б.Н*******ад олгосон өргөмжлөл гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Э ХХК-иас Ц.Мд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э ХХК-ийн 209 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн №9/27 тоот албан бичиг, 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №67/5 тоот албан бичиг, Э ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №23/04 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захиралын тушаал, 2020 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн №2/05 тоот Ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээ, Н.О*******д олгосон итгэмжлэл, гэрэл зураг, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл 05, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл 04, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл 03, Э ХХК-ийн 20 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №2/ тоот Ажилд томилох тухай тушаал, хавсралт, 20 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн №8/ тоот Ажилд томилох тухай тушаал, 20 оны дүгээр сарын 5-ны өдрийн №23/ тоот Ажилд томилох тухай тушаал, А.Н*******ын өргөдөл, 2022 оны дүгээр сарын 08-ны өдрийн №22/9 тоот Ажилд томилох тухай тушаал, А.Н*******ын хүсэлт, тойрох хуудас, Э ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №23/04 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, О.Мбын өргөдөл, А.Н*******ын өргөдөл, цалингийн хүснэгт /хэргийн 34-35, 38-39, 77-80, 56, 86-20, 228-236-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Б.*******гоос хариу тайлбар, Б.Бзулд олгосон итгэмжлэл, Ү-22*******045 дугаартай Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 40, 55-56, 63-64-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч У газрас М.О*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хүсэлт, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 204 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг, Б.*******гоос Ц.Бд олгосон итгэмжлэл, 204 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БУ-/ТАХ-058 дугаар Орон сууцны захиалгын гэрээ, схем зураг, Ү-22*******045 дугаартай Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хэргийн 27, 42-50, 85,  -р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс  Х дүүргийн ,,, тоот орон сууцны хувийн хэргийг, зохигч талуудын хүсэлтээр гэрчээр Б.Энхб, Н.Түвшинжаргал, Ц.Цэрэнпил, Ц.Д нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр Орбит нүдний эмнэлэгээс эмчилгээний карт, өвчтөний түүх, даатгалын гэрчилгээ /хэргийн 8-50, 27-223, 226-233-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

.Нэхэмжлэгч А.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК нь сайн ажилласан гэж орон сууцаар шагнасан тул шагналд олгосон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөхгүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Б.*******, Э ХХК-д тус тус даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг У газарт даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.   

3.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцаар шагнасан зүйл байхгүй, өрөө байраар шагнахаар өргөмжлөл олгосон бөгөөд уг орон сууц нь Улаанхуаранд байсан, хариуцагч Б.*******той харилцан тохиролцоод түүний байрыг 2020 оны дүгээр сарын 20-ны өдрийн ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээний дагуу түр эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.  

 4.Хариуцагч Т.******* нь орон сууцыг Э ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар, м.кв-ыг нь томруулахаар харилцан тохиролцож шилжүүлсэн боловч зохих хөлсийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч А.Н*******тай Иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл байгуулаагүй, хуульд заасан эрх, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Хариуцагч У газар нь маргаан бүхий орон сууц нь иргэн Б.*******гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа бөгөөд уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байх тул хариуцагчаар татах шаардлагагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

6.Хариуцагч Б.******* нь Э******* ХХК-нд менежерээр ажилладаг бөгөөд орон сууцны хууль ёсны өмчлөгч, орон сууцыг компани томруулж өгөхөөр эзэмшиж, ашиглаж байсан боловч өөр орон сууц өгөөгүй, мөнгийг нь ч төлөөгүй, 207 оноос эхлэн өнөөг хүртлэх хугацаанд томруулж өгнө гэж компанид ашиглуулж байсан тул нэхэмжлэгч А.Н*******ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

7.Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-иас үр бүтээлтэй ажилласан гэж 2 өрөө байраар шагнаж, уг орон сууцыг шилжүүлэн өгсөн, хариуцагч Э******* ХХК-иас орон сууцны өмчлөгч буюу хариуцагч Б.*******г гадаадад томилолттой байгаа тул буцаж ирсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн тул 207 оноос хойш тус орон сууцанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хууль бусаар эзэмшээгүй гэж мэтгэлцсэн.  

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

8..Нэхэмжлэгч А.Н******* нь Х дүүргийн , Наадамчдын зам гудамж 74 дүгээр байрны тоот орон сууцанд оршин сууж уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь Х дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрээр тогтоогдож байх бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

 

9.Талуудын маргааны зүйл нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэх, хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар маргаж байна, нэхэмжлэгчийг Э ХХК-нд ажиллаж байсан талаар маргаагүй.

 

0.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.-д “Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-иас түүнийг сайн ажилласан гэж шагнасан Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөх, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулахаар шаардсан.

 

0..Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийг Х дүүргийн , тоотод байрлах 2 өрөө орон сууцаар шагнаагүй, өрөө орон сууцаар шагнахаар өргөмжлөл олгосон, хариуцагч Б.*******той харилцан тохиролцоод орон сууцыг нь нэхэмжлэгчид орон сууцаар хангах гэрээний дагуу шилжүүлсэн боловч гэрээний үүргийг зөрчсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

0.2.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн харилцаанд ороогүй, орон сууцыг компанитай томруулахаар харилцан тохиролцоод эзэмшүүлж, ашиглуулж байсан гэж мэтгэлцсэн.

0.3.Хариуцагч Э ХХК-иас нэхэмжлэгч А.Н*******ыг 2 өрөө орон сууцаар шагнахаар амласан болох нь хэрэгт авагдсан Э ХХК-ийн 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №67/5 тоот Шагнал урамшуулал олгох тухай захирлын тушаал, 209 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн №9/7 тоот Албан хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 205 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Э ХХК-ийн өргөмжлөл, гэрч Ц.Дгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж үзэв.

0.4.Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.Н*******ыг тогтвортой ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №23/04 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн тул шаардах эрхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, дээрх орон сууц нь шагналд өгөхөөр амласан орон сууц биш гэж маргасан.

0.5.Хэрэгт авагдсан хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны дүгээр сарын 20-ны өдрийн №2/05 тоот Ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээг нэг талаас Э ХХК, нөгөө талаас А.Н******* нар байгуулж, ХУД-ийн , 74 дүгээр байр, тоот 33 м.кв талбай, 2 өрөө орон сууцыг төлбөргүй байгууллагад ажиллаж байх хугацаандаа гэр бүлийн хамт ашиглалтын зардлаа хариуцан амьдрах нөхцөлтэйгээр, гэрээний хугацаанаас хойш 2 жил түүнээс дээш жилийн хугацаатайгаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

0.6.Нэхэмжлэгч гэрээг байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь гэрээний зүйл болох орон сууцыг 207 онд хүлээн авч, гэр бүлийн хамтаар амьдарч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа, компаниас тогтвортой ажиллах гэрээг зайлшгүй байгуулах шаардлагатай гэсэн тул 2020 онд байгуулсан гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээний 3.4., 3.4.2, 3.4.3-д заасан өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй гэж мэтгэлцсэн.

0.7.Хэрэгт авагдсан 2020 оны дүгээр сарын 20-ны өдрийн №2/05 тоот Ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээний 3.4-д заасан эрх шилжүүлэх нөхцлийн 3.4.-д “Гэрээний хугацаанд эрх шилжүүлэн авагч тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх, жил бүр үр дүнгийн акт дүгнүүлэх ба тасралтгүй ажилласан хугацаа болон бүтээмжийн үр дүнгийн үзүүлэлтийн дундаж үзүүлэлт 95%-иас дээш байх”, 3.4.2-д “гэрээний доод хугацааг хангасан байх”, 3.4.3-д “хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр дэмжигдсэн байх” гэж заасан байх боловч уг гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид 207 онд хүлээлгэн өгсөн, уг орон сууцыг 207 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул гэрээний нөхцлийг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

0.8.Мөн гэрээний зүйл болох Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг шагналд өгөхөөр амласан орон сууц биш гэж хариуцагч нь маргасан, хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 205 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөмжлөл”-д “...өрөө байраар шагнав” гэсэн боловч 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №67/5 тоот Эрдэнэ Орчлон ХХК-ийн “Шагнал урамшуулал олгох тухай” тушаалд “...А овогтой Н******* нь 20 оноос хойш үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн, олон удаа шилдэг ажилчнаар шалгарсан, тууштай тогтвортой сайн ажилладаг ажилчин тул тус компанийн зүгээс ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсч 2 өрөө байраар шагнаж байна. Уг тушаалыг хэрэгжүүлэхийг санхүү /нягтлан бодогч Д.Амаржаргал/-д даалгасугай” гэсэн байх тул өрөө байраар шагнах байсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

0.9.Хариуцагч Э ХХК-ийн 209 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн №9/27 тоот Нийслэлийн Х дүүргийн нд албан хүсэлт хүргүүлэх нь гэсэн баримтад “...тус компани нь ажилтан А.Н*******ыг 207 оны 2-р сарын 28-ны өдрийн №67/5 тоот тушаалаар 2 өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хаяг:ХУД-ийн , , 74 дүгээр байр, тоот Ү-2245/-ний өмчлөгч Б.******* гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү” гэсэн байх бөгөөд дээрх орон сууцыг шагналд олгохоор амласан байна гэж үзэв.

0.0.Мөн хэрэгт авагдсан хариуцагч Э ХХК-ийн дээрх тушаалуудыг гүйцэтгэх захирал Г.Х гэж гарын үсгээ зурж, компанийн тамга тэмдэг дарсан байх бөгөөд компанийн захирлаар Г.Бцэцэг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч гүйцэтгэх захирлыг компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох, компанийг төлөөлөн тушаал гаргаж байсан талаар нь зохигч талууд хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

0..Хариуцагч Б.******* нь өөрийн өмчлөлийн Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг Э ХХК-д эзэмшүүлж, ашиглуулж байсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй, уг орон сууцыг хариуцагч Э ХХК-нд шилжүүлэн өгч,  м.кв-ыг нь томруулж авахаар харилцан тохиролцсон байсан гэж тайлбарласан, мөн уг орон сууцыг 207 оноос нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар мэдээгүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй гэх боловч компанитай орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэх талаар харилцан тохиролцсон байна.

0.2.Иймд нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Э ХХК-нд 20 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн барилгын мужаан, туслах нярав, ахлах нярав, барилгын дотор заслын мужаанаар 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд ажиллаж байсан болох нь зохигч талуудын тайлбар, Э ХХК-ийн тушаалуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг шагналд өгөхөөр амлаж, уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

0.3.Иймд Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Э ХХК нь шагналын зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, хариуцагч Б.*******д шагналын зүйл болох орон сууцыг нь томруулан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 09 дүгээр зүйлийн 09.-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг даалгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч А.Н*******ад холбогдуулан Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

..Нэхэмжлэгч нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй компаниас сайн ажилласан гэж шагналд өгсөн тул гэр бүлийн хамтаар амьдарч, эзэмшиж ашиглаж байгаа гэж маргасан.

2.Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ү-22*******045 дугаартай бүртгэлтэй Х дүүргийн , тоотод байрлах, 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.******* бүртгэлтэй байх боловч хариуцагчийн шаардах эрх нь хууль бус эзэмшилд хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

2..Учир нь нэхэмжлэгч А.Н*******ыг хариуцагч Э ХХК нь үр бүтээлтэй сайн ажилласан гэх үндэслэлээр 207 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №67/5 тоот Шагнал урамшуулал олгох тухай захирлын тушаалаар 2 өрөө байраар шагнаж, уг орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Э ХХК-нд өөр орон сууцаар м.кв-ыг нь томруулан авахаар шилжүүлэн өгсөн талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

2.2.Мөн хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.2-д зааснаар “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч Э ХХК-иас шаардаж байсан талаарх баримтгүй байна.

2.3.Хариуцагч Б.******* нь Э ХХК-нд орон сууцаа томруулан авахаар хүлээлгэн өгсөн боловч үнийг нь төлөөгүй, м.кв-ыг нь харилцан тохиролцсоноор томруулан өгөөгүй, үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс шаардаж байна гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч Э ХХК-иас орон сууцны үнийг болон харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болно.

2.4.Иймд хариуцагч Б.*******гийн нэхэмжлэгч А.Н*******ад холбогдуулан гаргасан Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгч А.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 5 төгрөг, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 23 050 төгрөг, хариуцагч Э ХХК-иас 23 050 төгрөг, хариуцагч У газраас 23 050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Н*******ад олгох нь зүйтэй байна.

 

4.Хариуцагч Б.******* нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.-т зааснаар нэхэмжлэгч Б овогт Ан Н******* /РД:ВЮ9209204/-ыг Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 09 дүгээр зүйлийн 09.-т зааснаар Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Н*******ад шилжүүлж өгөхийг хариуцагч Б.*******, Э ХХК-д тус тус даалгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Н*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч У газарт даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.-т зааснаар хариуцагч Б.*******гийн нэхэмжлэгч А.Н*******ад холбогдуулан гаргасан Х дүүргийн , тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22*******045 дугаартай 2 өрөө 33 м.кв бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгч А.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 5 төгрөг, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Б.*******гоос 23 050 төгрөг, хариуцагч Э ХХК-иас 23 050 төгрөг, хариуцагч У газраас 23 050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Н*******ад олгосугай.

 

4.Нэхэмжлэгч А.Н*******ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Өргөмжлөл”-ийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН