Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00198

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/00198 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  У.Б -д холбогдох,

Хариуцагч: Н.Ө нарт

759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч У.Б, Н.Ө нарт холбогдуулан 759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч У.Б, Н.Ө нар нь *** ХК-ийн Баянзүрх тооцооны төвтэй 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ***тоот зээлийн гэрээ, ***тоот Барьцааны гэрээ үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг тус тус байгуулж 260,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд хөдлөх эд хөрөнгийн хувьд тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдлийг барьцаалуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зээлдэгч У.Б РД: *** гэсэн нэг хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч У.Б РД:*** гэсэн нэг иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** тоот хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан бөгөөд барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,745,333 төгрөг, хүүгийн төлбөрт 14,016,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 18,762,138 төгрөгийг төлсөн. Харин Зээлийн гэрээний хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.3, дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.9, долоодугаар зүйлийн 7.1, 7.6 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх заалт, банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ухнаагийн Бадамцоо, Нямдоржийн Өлзийдэлгэр нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ** тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэлд 255,254,666.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 456,800,003.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,653,481 төгрөг, нийт 759,198,194 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний зардлын 22,000 төгрөг, нийт 759,220,194 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2015 оны 02 дугаар 28-ны өдрийн ***тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох зээлдэгч У.Б РД: *** гэсэн нэг хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч У.Б РД:*** гэсэн нэг иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** тоот хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,954,050.97+70,200=4,024,250.97 төгрөгийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У.Б хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ө нар нь *** ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ***тоот зээлийн гэрээ, ***тоот Барьцааны гэрээ үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг тус тус байгуулж 260,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд хөдлөх эд хөрөнгийн хувьд тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдлийг барьцаалуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зээлдэгч У.Б гэсэн нэг хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч У.Бгийн иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** тоот хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан бөгөөд барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,745,333 төгрөг, хүүгийн төлбөрт 14,016,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 18,762,138 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл ямар байдлаар зээлийн төлөлт төлөгдөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.3, дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.9, долоодугаар зүйлийн 7.1, 7.6 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх заалт, банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн У.Б, Н.Ө нараас 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ** тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэлд 255,254,666.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 456,800,003.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,653,481 төгрөг, нийт 759,198,194 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний зардлын 22,000 төгрөг, нийт 759,220,194 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2015 оны 02 дугаар 28-ны өдрийн ***тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох зээлдэгч У.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч У.Бгийн иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** тоот хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

3.Хариуцагч У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо *** гудамж *** тоот /РД:***/ гэсэн нэг хүний өмчийн эрхийн улсын бүртгэлийн Үндэслэл-*** дугаартай 180.5 мкв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэг иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 мкв газар зэрэг, үл хөдлөх хөрөнгө барьцаалж 2015 оны 02 дугаар сарын 28-нд 260,000,000 төгрөгийг уг үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг худалдан авахад зориулж зээл авсан. 3 сар гаран паб, караокены зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулахаар засвар хийсэн гэтэл тусгай зөвшөөрөл маань цуцлагдаж тусгай зөвшөөрөл дахин гарахгүй, түрээслүүлэх гэхээр төвийн ашиглалтад холбогдоогүй гэх шалтгаанаар тог цахилгааны төлбөр өндөр гарна гээд түрээслэгдэхгүй байсаар 8 жил 8 сар болж байна. Энэ хугацаанд ***ны төлөөлөгчтэй удаа дараа уулзаж, бичгээр болон амаар энэ зээлийг төлж чадахгүй болж байна гэдгийг ч хэлж байсан боловч банк гэрээний хугацаа дуусахыг хүлээж өмнө 1 жил 8 сарын дараа шүүхэд өгч намайг өрийн дарамтад оруулж байна. Анхнаасан 2015 онд 3 удаа зээлээ төлөөд дахин төлж чадахгүй байхад зээлийн гэрээний заалт дээр байгаа хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах эрх байсаар байтал өдий олон жил намайг өрийн дарамтад оруулж авсан зээлээс 2 дахин их хүү нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

4.Хариуцагч Н.Өт нэхэмжлэлийн хувийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн 260,000,000 төгрөг авсан талаар маргадаггүй зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах талаар 2 сарын хүүг төлсөн байдаг. Үүнээс цаашаа зээлийн гэрээний хүү хуульд заасан үндэслэлээр хэвийн явагдах боломжгүй байсан байна гэдгийг тодорхой болсон нөхцөл байдаг. Гэтэл *** ямар учир шалтгааны улмаас зээлийн үндсэн гэрээний 5 жилийг дуустал мөн дахин жил 8 сарын дараа шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ингэж хандсан үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөнгүй. Хариуцагчийн зүгээс үүнийг зээлийн дарамтад оруулах маягаар үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах субьектив бус сонирхол нэхэмжлэгчид байна гэж үзэж байгаа учраас нийт нэхээд байгаа 797,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад зориулсан зээлийн гэрээ бол барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл гэж яригдана. Үүнийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүргийн гүйцэтгэл хангуулахдаа барьцааны эд хөрөнгөөр хангуулах тухай яриад байна. Барьцааны хөрөнгөө өөрсдөө 510,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Яагаад үнэлгээнээсээ давсан хүү тооцож жил 8 сарын дараа шүүхэд хандаж байгаа зэрэг нь ойлгомжгүй бөгөөд хүүгийн дарамтад оруулсан хариуцагчийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулсан мөнгө гүйлгэх арга гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

6.1.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, гүйлгээний баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар барьцааны гэрээ, *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зээл хүсэгчийн анкет, Н.Өийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үйлчилгээний зориулалттай объект худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, *** ТӨХК-ийн баримтын хуулбар хувь, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягт, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн У.Бгийн гаргасан өргөдлийн хуулбар хувь, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

6.2.Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар хөрөнгийн үнэлгээний ажлын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.*** ХК нь хариуцагч У.Б, Н.Ө нарт холбогдуулан 759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Зээлдэгч У.Б, Н.Ө нар нь *** ХК-ийн Баянзүрх тооцооны төвтэй 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ***тоот зээлийн гэрээ, ***тоот Барьцааны гэрээ үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг тус тус байгуулж 260,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд хөдлөх эд хөрөнгийн хувьд тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдлийг барьцаалуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зээлдэгч У.Б РД:*** гэсэн нэг хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч У.Б РД:*** гэсэн нэг иргэний эзэмшлийн нэгж талбарын ***дугаар бүхий *** тоот хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан бөгөөд барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. гэжээ.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие улсын бүртгэлийн *** дугаартай 180.5 мкв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** хаягтай *** зочид буудлын баруун талд байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 100 м.кв газар зэрэг, үл хөдлөх хөрөнгө барьцаалж 2015 оны 02 дугаар сарын 28-нд 260,000,000 төгрөгийн зээл авсан. 3 сар гаран паб, караокены зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулахаар засвар хийсэн гэтэл тусгай зөвшөөрөл маань цуцлагдаж тусгай зөвшөөрөл дахин гарахгүй, түрээслүүлэх гэхээр төвийн ашиглалтад холбогдоогүй гэх шалтгаанаар тог цахилгааны төлбөр өндөр гарч түрээсэлж чадаагүй. Энэ хугацаанд ***ны төлөөлөгчтэй удаа дараа уулзаж, бичгээр болон амаар зээлийг төлж чадахгүй байгааг хэлж байсан. Банк зээлийг төлж чадахгүй байхад хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах эрх байсаар байтал өдий олон жил намайг өрийн дарамтад оруулж цуцлахгүй байсан. Зээлийн үндсэн гэрээний 5 жилийг дуустал мөн дахин жил 8 сарын дараа шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй. гэжээ.

3.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Хэрэгт авагдсан баримтаар, Голомт ХХК болон У.Б, Н.Ө нартай 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 260,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах зориулалтаар зээлсэн байна.

3.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тоот барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр ***, *** гудамж *** тоотын 180.5 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***, *** зочид буудлын баруун талд 100 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газрыг барьцаалжээ.

3.3.Хариуцагч У.Б, Н.Ө нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд зээлийн төлбөрт нийт 14,016,805 төгрөг төлсөн болох нь зээлийн бүртгэлийн карт /хх-43/, талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

4.Талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн тооцоолол бодсон аргачлал, зээлийн төлбөрийг шилжүүлсэн эсэх талаар магаагүй. Харин гэрээний төлбөрийг шаардахгүй хугацаа удаасан учир үлдэгдэл төлбөрийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

5.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *** тоот  гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, хэрэв үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон, энэ талаараа мэдэгдэж байсан. Гэтэл зээлдэгч нь гэрээнээс татгалзахгүй хугацаа өнгөрөөж 1.8 жилийн дараа өндөр төлбөрийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч *** ХК-иас 2016 оны 5 дугаар сарны 9-ний өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 8 дугаар сарын 21-ний өдөр, 10 дугаар сарын 2-ны өдөр, 11 дүгээр сарын 13-ны өдөр утсаар холбогдож зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ.

Талууд *** тоот  зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ба 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 6,122,900 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ.

8.Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хариуцагч нар 2015 оны 5 дугаар сараас эхлэн хуваарийн дагуу төлөөгүй боловч зээлийн гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар, мөн зээлийн гэрээнээс татгалзах, эсхүл цуцлах талаар санал гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч У.Бгоос ***ны Нарантуул тооцооны төвд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө зээлийг хуваарийн дагуу төлөөгүй шалтгааныг бичиж, удахгүй төлөх талаар тайлбарлажээ. Иймд тус өргөдлийг зээлийн гэрээнээс татгалзсан, эсхүл цуцлах тухай санал гэж үзэхгүй.

Иймд зээлийн гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгчийг гаргаагүй гэж буруутгах нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

9.Иймд нэхэмжлэгч *** ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч У.Б, Н.Ө нараас 759,220,194 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгож, хариуцагч У.Б, Н.Ө нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй бол У.Бгийн өмчлөлийн ***, *** гудамж *** тоотын 180.5 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***, *** зочид буудлын баруун талд 100 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч У.Б, Н.Ө нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 759,220,194 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч У.Б, Н.Ө нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд У.Бгийн өмчлөлийн ***, *** гудамж *** тоотын 180.5 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***, *** зочид буудлын баруун талд 100 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,024,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б, Н.Ө нараас 4,024,250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА