Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/00585

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/00585

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 19******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндар сум, ******* баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ИЗ*******091601/-г ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.******* нь Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтсийн тасгийн нягтлан бодогчоор 1982 оны 09 дүгээр сарын 16-наас 1983 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал биеэр ажилласан юм. 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ээлжийн амралт эдэлсэн. Хөдөлмөрийн дэвтэрт Тэлмэн сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа ээлжийн амралттай байсан хугацааг 1983 оны 08-р сар орхигдуулсан тул тогтоож өгнө үү. Миний бие нь Эрдэнэт үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1992 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн ажилласан байдаг. Тухайн өдөр Засвар механикийн заводын ажиллагсдад 8 сард олгосон цалингийн бүх ажил гүйлгээг өдөр, өдрөөр, хүн тус бүрээр түүвэрлэж цалингийн 1310 дансыг хөтлөж байсан. Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон тушаалыг гаргахдаа 1992 оны 09 сарын 15-ны өдрөөс ажилласнаар гаргасан байдаг. Иймд миний ажилласан 15 өдрийн хугацааг тогтоож өгнө үү. Эрдэнэт үйлдвэрийн ажилтны ажлын үнэмлэх дээр анх ажиллаж эхэлсэн огноо, бүртгэлийн дагуур, регистрийн дугаар, албан тушаал зэрэг мэдээлэл бичигдсэн байдаг. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, БНМАУ Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 31а дугаартай тушаалын хуулбар /хх-3/, БНМАУ Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 31б дугаартай тушаалын хуулбар /хх-4/, Монгол зөвлөлтийн хамтрасан уул уурхайн баяжуулах эрдэнэт үйлдвэр 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 202/к тушаалын хуулбар /хх-5/, 24896 дугаартай ажлын үнэмлэхний хуулбар /хх-6/, Завхан аймгийн Их-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгын тодорхойлолт /хх-9/, 040692 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10/, Монгол зөвлөлтийн хамтрасан уул уурхайн баяжуулах эрдэнэт үйлдвэр 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 202/к тушаалын орчуулга /хх-12/ зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Л.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Хүсэлт гаргагч Л.******* нь 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст сургууль хариуцсан нягтлан бодогчоор, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1992 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

3. Хүсэлт гаргагч 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст сургууль хариуцсан нягтлан бодогчоор, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1992 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: БНМАУ Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 31а дугаартай ажилд томилох тухай тушаалын 2 дахь заалтанд ******* овогт *******г 1983 оны 09-р сарын 01-нээс гэх бичилттэй,

БНМАУ Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 31б дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтын г-д Л.******* гэх бичилттэй,

Монгол зөвлөлтийн хамтрасан уул уурхайн баяжуулах эрдэнэт үйлдвэр 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 202/к тушаалд ******* ******* гэх бичилттэй,

24896 дугаартай ажлын үнэмлэхэд 31.08.1992 гэх бичилттэй

Завхан аймгийн Их-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгын тодорхойлолтонд ...******* нь 1983 оны 08 сарын 6-ны өдрийг дуустал үндэсэн ажлаа цэгцэлж төрлөө өгсөн нь үнэн болохыг тодорхойлов дээрх 6 хоногийг амралтнаас нь нэмж тооцож өгнө үү... гэх тодорхойлолт,

040692 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт 8 жилийн сургууль хариуцсан нягтлан бодогчоор авч ажиллуулав, 1983 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Тэлмэн сумын 8-н жилийн сургуулийн хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Л.*******гийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.*******г 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст сургууль хариуцсан нягтлан бодогчоор, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1992 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байсныг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:ИЗ*******091601/-г 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст сургууль хариуцсан нягтлан бодогчоор, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1992 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН