2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/471

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2503011441222 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч *** 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны *** дугаар байрны хойд замд Тоёота приус 30 загварын *** УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***, *** нарыг мөргөж, улмаар зогсоолд зогсож байсан Тоёота приус 50 загварын *** УНК, Тоёота Хариер загварын *** УБП, Тоёота приус 30 загварын *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, ***, *** нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч ***: “...Голден парк хотхонд манай ах амьдардаг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ахтайгаа хамт явж байсан, ах гэрээсээ юм аваад ирье гээд гэртээ орсон, би ахыг хүлээгээд гадаа машиндаа сууж байсан. Миний машины урд байсан машины жолооч эгч ирээд өөрийнхөө машиныг ухраагаад өгөөч гэж гуйсан, би зөвшөөрөөд тэр эгчийн тээврийн хэрэгслийг ухрааж өгөөд байрлуулсан, би тээврийн хэрэгслээс буухдаа ухарч байгааг мэдсэн, нөгөө эгч хашгирсан, би ч сандарсан, эргэж машинд суугаад зогсоох арга хэмжээ авах гэж байгаад андуураад хазан дээр гишгэсэн. Тэгээд ардаа байсан хоёр тээврийн хэрэгсэл болон хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Хохирлыг төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч ***тэй байнга холбоотой байдаг, эмнэлэг хүргэж өгдөг, үзүүлдэг, цаашид тусалж дэмжина. Эрүүл мэндийн даатгалын санд 1,443,000 төгрөг, хохирогч ***т 2,090,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,

 

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим нөхрөө ажлаас нь авахаар гэрээсээ гарсан, миний машинтай хоёр машин зэрэгцээд ар араас нь тавьсан. Тухайн өдрийн өглөө 09 цагийн орчим байрны гадаа машин жоохон шүргээд гарсан болохоор тэрнээс айгаад арын тээврийн хэрэгслийн жолоочийг гуйсан. Арын машины жолооч би өөрийнхөө машиныг жоохон ухраагаад өгье гэхээр нь за гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэй машинаасаа буугаад ирэхээр нь гуйсан болохоор машиндаа суулгасан. Миний машиныг зогсоолоос гаргаж өгсөн. Тэгээд баярлалаа гээд жолооны хүрдийг солин зөрж суух гэтэл машин хойшоо ухарсан, ухрах үедээ намайг машины хаалгатай, өөрийн машины хаалгатай хавсраад унагаасан, охин миний ард байсан болохоор охины хөл дээгүүр гарсан. Тэр чигтээ хойшоо ухарч явсаар хоёр тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон. Би газар унасан. Нөгөө хүн цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн, дуудлагын дагуу эмнэлэг ирээд охин бид хоёрыг гэмтлийн эмнэлэг аваад явсан. ...Миний биед умдаг ясны урд салаа зөрүүтэй, суудал ясны зөрөөгүй хугарал, далд хугарал гэмтэл тогтоогдсон. Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин зам тээврийн осолд орсон гэж над руу утсаар холбогдсон. Тэгээд би осол болсон газар ирэхэд эхнэр, хүүхэд хоёр гэмтлийн эмнэлэг дээр байсан. Эмчтэй нь уулзсан аарцагны яс нь цуурсан охины умдаг яс хугарсан гэж эмч хэлсэн. Охин бид хоёр эмнэлэгт үлдсэн эмч нь хагалгаанд орно гэсэн, харин эхнэрийг гэртээ 45 хоног ямар ч хөдөлгөөнгүй хэвтэрт хэвт гэж зөвлөсөн. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагт охин хагалгаанд орж, 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш эмнэлгээр боолт хийлгээд явж байгаа. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хадаасыг нь авах, авахгүйг шийднэ гэж эмч хэлсэн. ***гийн биед зүүн тавхайн улны 1 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдсон дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд ***гийн ээжид нь байгаа...” /хавтаст хэргийн 20 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг *** дугаар байрны хойд талын зогсоолд тавьсан. Манай нөхөр 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажил тараад гэртээ ирэх замд байрны гадна цагдаа ирсэн байхаар нь харахад манай машиныг өөр машин мөргөсөн байсан. Тэгээд над руу утсаар машиныг мөргөсөн байна, гараад ир гэхээр нь очсон хоёр гурван машин мөргөсөн байсан. Газар нэг хүүхэн хүүхэдтэйгээ сууж байсан. Тэр хоёрыг түргэний машин ирээд аваад явсан. Зам тээврийн осол гаргасан жолооч миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 2,800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 42 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан бөгөөд зам тээврийн осол гаргаcан жолооч *** нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,600,000 төгрөгийг тоглож барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч ***т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин *** миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Голден парк хотхоны *** дугаар байрны гадна нэг эмэгтэй манай охинд машин холдуулаад өгөөч гэж гуйхаар нь машиныг нь унаж байгаад зам тээврийн осол гаргасан гэж надад хэлсэн. Тэгээд энэ ослын талаар мэдсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд эвдрэл гараагүй...” /хавтаст хэргийн 56 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ахтайгаа хамт гадуур явж байгаад ахынхаа байрны гадаа ахыг хүлээж байсан. Тухайн үед ах угаасан хувцсаа аваад гараад ирье гээд гэр лүүгээ орсон. Би машиндаа утсаар яриад байж байхад жолооч талын цонхыг нэг эгч тогшоод эгчдээ машин хөдөлгөөд гаргаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд би танд ухраад өгье гэж хэлээд нөгөө эгчид өөрийн тээврийн хэрэгслийг ухрааж өгсөн. Эгч өглөө гарах гэж байгаад урт талын гупер мөргөсөн, чаддаггүй ээ гэж хэлээд намайг дахиад гуйсан. Тэгэхээр нь өөрийн тээврийн хэрэгслийг унтраагаад машинаа цоожлоод нөгөө эгчийн тээврийн хэрэгслийг асаагаад хөдөлгөсөн. Тэгээд буцаад эргээд хамраар нь байрлуулж тавиад Р товчийг дарсан гэж бодсон. Ирээд зогсох үед нөгөө эгч жолооч талын хаалгыг онгойлгосон, тэгээд хүн хаалгаа онгойлгож байгаа юм чинь гэж бодоод буусан, буухдаа Р товчийг хальт дараад өнгөрсөн. Хаалгаа онгойлгоод нэг хөлөө гаргаад бууж байхад машин жоохон ухрах мэдрэмж төрсөн нөгөө эгч хүүе наад чинь ухраад байна гэж орилсон. Тухайн үед биеэ тал гаргаж байсан учир машиндаа буцаж суусан. Миний машинтай нөгөө машин ойрхон байсан болохоор нөгөө эгч хавчуулагдсан юм шиг байгаа юм, хүн орилох чимээгээр сандраад нэг л юм болохоо болчихлоо гэж бодоод тоормос гишгэлээ гэж бодсон чинь нэлээн ухарсан ба хойд талдаа байсан хоёр машиныг мөргөж зогссон. Тэгээд машинаас буухад бага насны охин, нөгөө эгч хоёр газар суусан байсан. Эгч бол ташаагаа барьж байгаа юм чинь гэмтсэн байх гэж бодсон. Охиныг мөргөсөн эсэхийг мэдэхгүй байгаа. Би түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Охиныг ганцаараа явж байгаа юм байх гэж бодоод аав, ээжийнхээ дугаарыг өгөөрэй гэхэд ээж рүүгээ заасан, тэгэхээр нэг гэрийн хоёр байна гэдгийг мэдсэн. Яасан бэ гэж асуухад нөгөө хүүхэд хөлөө бариад хөл нь бага зэрэг улайлттай байхаар нь хөлөндөө гэмтэл авсан байна гэж бодсон. Түргэн ирээд эхлээд охиныг үзээд дараа нь эгчийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Зам тээврийн ослын улмаас жолооч талын хаалга хойд талаараа хоёр машин мөргөсөн учир хойд тал нь гэмтэлтэй байгаа байх. Тоормос гишгэсэн байсан эсэхээ одоо санахгүй байгаа. Зам тээврийн ослын улмаас хоёр тээврийн хэрэгсэлд хохирол учирсан хохирлыг төлж барагдуулсан...” /хавтаст хэргийн 61-62, 105-106 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЕГО725/12167 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ***гийн биед зүүн тавхайн улны 1 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

 

- Мөн газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГО725/12169 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ***ын биед умдаг ясны баруун урд салаа зөрүүтэй, суудал ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ гэсэн,

 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын холын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй, зүүн гар талын их гэрлийн цайр болон гадна шил хагарсан, урд буфер бага зэрэг хагарч зурагдсан сэвтэй, баруун гар талын урд крыло хонхойсон, баруун гар талын урд хаалга хонхойж нугас гажсан, баруун гар талын хойд хаалга болон крыло бага зэрэг хонхойж зурагдсан сэвтэй, багажны хаалга хонхойсон, хойд буфер будаг халцарч хонхойж доод хэсэгтээ хагарсан, зүүн гар талын тоормосны гэрлийн гадна шил хагарсан, зүүн гар талын хаалга болон доод хормой зурагдсан сэвтэй, зүүн гар хойд крыло хонхойж будаг халцарсан код коер оврын гэрлийн асахгуй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

 

2. Зүүн гар талын их гэрлийн цайр болон гадна шил хагарсан, урд буфер бага зэрэг хагарч зурагдсан сэвтэй, баруун гар талын урд крыло хонхойсон, баруун гар талын урд хаалга хонхойж нугас гажсан, баруун гар талын хойд хаалга болон крыло бага зэрэг хонхойж зурагдсан сэвтэй багажны хаалга хонхойсон хойд буфер будаг халцарч хонхойж доод хэсэгтээ хагарсан, зүүн гар талын тоормосны гэрлийн гадна шил хагарсан, зүүн гар талын хаалга болон доод хормой зурагдсан сэвтэй, зүүн гар хойд крыло хонхойж будаг халцарсан, урд хоёр оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэлтэй байна.

 

3. Зүүн гар талын их гэрлийн цайр болон гадна шил хагарсан, урд буфер бага зэрэг хагарч зурагдсан сэвтэй, баруун гар талын урд крыло хонхойсон, баруун гар талын урд хаалга хонхойж нугас гажсан, баруун гар талын хойд хаалга болон крыло бага зэрэг хонхойж зурагдсан сэвтэй, багажны хаалга хонхойсон, хойд буфер будаг халцарч хонхойж доод хэсэгтээ хагарсан, зүүн гар талын тоормосны гэрлийн гадна шил хагарсан, зүүн гар талын хаалга болон доод хормой зурагдсан сэвтэй, зүүн гар хойд крыло хонхойж будаг халцарсан зэрэг гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Урд хоёр оврын гэрлийн асахгүй нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой.

 

4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй байна.

5. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ.

6. Тухайн тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.

7. Тухайн тээврийн хэрэгсэл нь суудлын бүстэй. Суудлын бүснүүдийн ажиллагаа хэвийн байна.

8. Тухайн тээврийн хэрэгсэл хар хайрцаггүй байна.

9. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 111800 cd, ойр дээрээ 1200 cd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 24300cd, ойр дээрээ 3700cd (стандарт 10000-225000 cd) буюу зүүн болон баруун гар талын холын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна...” /хавтаст хэргийн 83-86, 87-89 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол хэрэг болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

- Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

- Хүсэлт /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- Нэхэмжлэл /хавтаст хэргийн 31, 36 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хавтаст хэргийн 39, 52 дахь тал/,

- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 59, 109 дэх тал/,

- Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 110 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/, нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 112 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 109 дэх тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *** 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк хотхоны *** дугаар байрны хойд замд Тоёота приус 30 загварын *** УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***, *** нарыг мөргөж, улмаар зогсоолд зогсож байсан Тоёота приус 50 загварын *** УНК, Тоёота Хариер загварын *** УБП, Тоёота приус 30 загварын *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, ***, *** нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***ын: “...Тэгээд нөгөө эмэгтэй машинаасаа буугаад ирэхээр нь гуйсан болохоор машиндаа суулгасан. Миний машиныг зогсоолоос гаргаж өгсөн. Тэгээд баярлалаа гээд жолооны хүрдийг солин зөрж суух гэтэл машин хойшоо ухарсан, ухрах үедээ намайг машины хаалгатай, өөрийн машины хаалгатай хавсраад унагаасан, охин миний ард байсан болохоор охины хөл дээгүүр гарсан. Тэр чигтээ хойшоо ухарч явсаар хоёр тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон. Надад эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын: “...2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин зам тээврийн осолд орсон гэж над руу утсаар холбогдсон. Охин бид хоёр эмнэлэгт үлдсэн, эмч нь хагалгаанд орно гэсэн. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагт охин хагалгаанд орж, 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш эмнэлгээр боолт хийлгээд явж байгаа. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хадаасыг нь авах, авахгүйг шийднэ гэж эмч хэлсэн. ***гийн биед зүүн тавхайн улны 1 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдсон дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд ***гийн ээжид нь байгаа...” /хавтаст хэргийн 20 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч ***гийн: “...Би *** УАР улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгслийг *** дугаар байрны хойд талын зогсоолд тавьсан, ...манай машиныг өөр машин мөргөсөн байсан. Зам тээврийн осол гаргасан жолооч миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 2,800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 42 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч ***ын: “...Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан бөгөөд зам тээврийн осол гаргаcан жолооч *** нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,600,000 төгрөгийг тоглож барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч ***тын: “...Манай охин *** миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Голден парк хотхоны *** дугаар байрны гадна нэг эмэгтэй манай охинд машин холдуулаад өгөөч гэж гуйхаар нь машиныг нь унаж байгаад зам тээврийн осол гаргасан гэж надад хэлсэн. Тэгээд энэ ослын талаар мэдсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд эвдрэл гараагүй...” /хавтаст хэргийн 56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ЕГО725/12167 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***гийн биед зүүн тавхайн улны 1 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны ЕГО725/12169 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***ын биед умдаг ясны баруун урд салаа зөрүүтэй, суудал ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 474 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 83-86, 87-89 дэх тал/, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/, зам тээврийн осол хэрэг болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дахь тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2. Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн биед зүүн тавхайн улны 1 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ***ын биед умдаг ясны баруун урд салаа зөрүүтэй, суудал ясны зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан. Хохирогч ***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, иргэний нэхэмжлэгч ***, ***, ***т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2503011441222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч ***г чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 2503011441222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР