Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00892

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00892 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** газарт холбогдох

Гуравдагч этгээд: *** банк **,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **** ХХК нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** тоот МЭДЭГДЭЛ, үнэлгээний тайлангийн хамт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэрээр **** /**** ХХК, Б.Б, Э.С нараас 1.218.489.477 төгрөгийг гаргуулж *** банк-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 мк.в талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 242.190.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 23.000.469 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** тоот мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч мэдсэн болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд **** талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 242.190.000 /хоёр зуун дөчин хоёр сая нэг зуун ерэн мянга/, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг 23.000.469 /хорин гурван сая дөрвөн зуун жаран ес/ төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** тоот мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хамт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэрээр ****"/**** ХХК, Б.Б, Э.С нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж *** банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 242,190,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 23,000,469 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** тоот мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч мэдсэн болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд **** талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 242,190,000, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ***** тоотод байрлах 14.58 мкв талбайтай авто зогсоолыг 23,000,469 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр **** ХХК, Б.Б, Э.С нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж *** банканд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн ****, дугаартай, Хан-Уул дүүргийн**** тоотод байрлах 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн **** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч Ж.Уг томилоход орон сууцыг 242.190.000 төгрөг, **** дугаар шинжээч томилох тогтоолоор шинжээч Б.Уыг томилоход авто зогсоолыг 23.000.469 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч талуудад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэхэд, төлбөр төлөгч **** ХХК-иас үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***** дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхээс олгогдсон хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр **** ХХК, Б.Б, Э.С нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж *** банканд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн ****, дугаартай, Хан-Уул дүүргийн**** тоотод байрлах 81 м кв талбайтай, 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 24/5 дугаар байрны зоорины давхрын 47 тоотод байрлах 14.58 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч Ж.Уг томилоход орон сууцыг 242,190,000 төгрөг, **** дугаар шинжээч томилох тогтоолоор шинжээч Б.Уыг томилоход авто зогсоолыг 23,000,469 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч талуудад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэхэд, төлбөр төлөгч "****" ХХК-иас үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***** дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхээс олгогдсон хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Гуравдагч этгээд *** банк ХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч **** ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаад 7 хоногийн хугацаанд шалгаж үзэхэд гомдлыг хуулийн хугацаанд гаргасан байдаг. Гомдол гаргахдаа өөрийн гомдол үндэслэлийг гаргаж өгөөгүй. Тухайн хөрөнгийг үнэлгээг бага байсан гэх үндэслэлээр тайлбарлаж гомдол гаргаж байгаа боловч түүнийгээ хуульд заасны дагуу нотлох баримтаар гаргаж хавсаргаж өгөөгүй юм. Харин үндсэн шүүх хуралдаан дээр 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэргэшсэн үнэлгээчин Г.Л гэх хүнийг үнэлгээний тайланг хавтас хэрэгт гаргаж өгч гомдлын үндэслэл шаардлагаа тайлбарласан гэж ойлгосон. Тэгэхээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны үнэлгээ, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн хөрөнгийн үнэ цэнийг биш анх нэхэмжлэл гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр биш 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр үнэлгээ гаргасан тайлбар гаргадаг. Тэгэхээр анх нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тухайн үеийн цаг үеийн үнэлгээг тогтоох боломжгүй. Тэгэхээр гаргаж өгч байгаа гомдлын үндэслэлээ цаг хугацааны хувьд нотолж чадахгүй байна. Бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт өгнө гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн үнэлгээний тайланг эх хувиар гаргаж өгөөд бусад хуудас нь хуулбар эсэх нь тодорхойгүй хуулбар үнэн гэсэн тэмдэг ч байхгүй байдаг. Тэгэхээр тус баримтаар хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Мөн **** тухай хуулиар үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага хийдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн **** тайлан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувиар гаргаж өгөөгүй эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар биш зураг дарсан хуулсан хуулбар байсан. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин хийсэн гэхэд эргэлзээтэй байна. Мөн **** тайлангийн гарааш, орон сууц гээд 2 тусдаа үнэлсэн байдаг. Мэдээллийн сурвалж дээр гараашийг үнэгүй.мн 7165901 гэсэн байдаг. Энэ утгаар нь үнэгүй.мн хаяг руу орж үзэхэд ямар хайлт гарч ирээгүй. Жишээ үнэлгээчид линкийг нь бичдэг эсхүл зургийн оруулдаг. Маргаанд оролцож байгаа талууд энэ зар үнэн байна уу бодит байна уу гэдгийг шалгаж үзэх боломжтой байдаг. Гэтэл орон сууц, граш дээр утга нь адилхан байгаа үнэлгээг яаж гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч тал шалгаж гаргах ёстой байсан. Тэгэхээр үнэлгээний тайланд харьцуулсан дүгнэлт хийсэн талаарх эсэх нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 27-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, **** төв ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаар тайлангийн хуулбар, *** Б ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ****дугаар үнэлгээний тайлангийн хуулбар, *** банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичиг, *** дугаартай, **** дугаартай үл хөдлөх эд улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар албан бичгийн хуулбар, мэргэшсэн үнэлгээчин Г.Лгийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 628 дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ***6 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ***7 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/40 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн **** тайлан хүлээлцсэн акт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1603 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаар тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 628 дугаар албан бичгийн хуулбар хувь, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаар тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******4 дугаар тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******5 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******4 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******6 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******7 дугаар тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *****2 дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *****3 дугаар мэдэгдэл, **** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22/07 дугаар албан бичиг, *** банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тайлан хүлээлцсэн баримт, **** төв ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаар тайлан, *** Б ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ****дугаар үнэлгээний тайлан, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар мэдэгдлийн хуулбар хувь, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар тогтоолын хуулбар хувь зэргийг шүүхэд ирүүлжээ.

Гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэр зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Хан-Уул дүүргийн *** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоолыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Шинжээчээр У, Б нарыг томилсон боловч үнэлгээг *** Б ХХК, Хөрөнгө үнэлгээний төв ХХК зэрэг томилогдоогүй өөр этгээдүүд үнэлгээг хийсэн. Шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй. **** ХХК-д эрх үүрэг танилцуулаагүй. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хууль, **** тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан журам зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл *** Б болон **** төв компанийн шинжээч Б.Уа, Ж.У нар мөн болох нь тогтоогдохгүй байна. **** төв компани болон *** Б компанид хууль сануулах ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр **** ХХК, Б.Б, Э.С нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж *** банканд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн ****, дугаартай, Хан-Уул дүүргийн**** тоотод байрлах 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн **** тоотод байрлах 14.58 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч Ж.Уг томилоход орон сууцыг 242.190.000 төгрөг, **** дугаар шинжээч томилох тогтоолоор шинжээч Б.Уыг томилоход авто зогсоолыг 23.000.469 төгрөгөөр тус тус үнэлсэн. **** орон сууц үнэлсэн үнэлгээ дээр Ж.У гэх шинжээчийг томилсон. Ж.У нь **** төвийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин. **** төвийн захирал н.Зоригтын авагдсан итгэмжлэлээс үнэлгээний тайлан хавсрагдсан. Граашийн хувьд **** тайланг Б.Уа гэх хүнд гардуулсан. *** Б компанийн мэргэшсэн үнэлгээчин Б.Уа манай дээр *** Б болон **** төвөөр ирсэн байна нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхээс олгогдсон хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Үнэлгээний тайлан нотлох баримтын шаардлага хангаагүй тул түүнийг үндэслэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн **** тайлан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувиар бус байх тул тусгай зөвшөөрөлтэй этгээд тайланг хийсэн гэж үзэхгүй. Үнэлгээний тайланд харьцуулсан дүгнэлт хийсэн гэх боловч ямар эд хөрөнгөтэй харьцуулсан болох нь тодорхойгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас танилцуулж бүх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр хариуцагч **** ХХК, Э.С, Б.Б нараас 1,212,130,474 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банканд олгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

4.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр тус шүүхийн 2022 оны 3 сарын 1-ний өдрийн ***** дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн.

4.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн ****, 41 тоот хаягт байрлалтай **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг, тус өдрийн ******4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн ****, зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******6 дугаар тогтоолоор дээрх **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******7 дугаар тогтоолоор дээрх **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураажээ.

4.4.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн *****2 , *****3 дугаар албан тоотоор талуудад 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 10 цаг гэхэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн.

4.5.Төлбөр төлөгч **** ХХК нь 202 оны 12 сарын 12-ны өдрийн 22/07 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн ****, 41 тоот хаягт байрлалтай, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 720,000,000 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг ирүүлж, төлбөр авагч *** банк 2022 оны 12 сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичгээр хураагдсан эд хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн.

4.6.Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Ггийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн *** дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн ****, 41 тоот хаягт байрлалтай, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх шинжээчээр Ж.Уг, дээрх байрны зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлээ хийх шинжээчээр Б.Уа нарыг томилжээ.

  4.7.Шинжээч **** төв ХХК, Ж.Угаас **** тайланг ирүүлж, Хан-Уул дүүргийн ****, 41 тоот хаягт байрлалтай, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 242,190,000 төгрөгөөр, шинжээч *** Б ХХК, Б.Уа нь дээрх байрны зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 23,000,469 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээний тайланг тайланг хүлээлгэн өгсөн.

4.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 27-ны өдрийн ****, *** дугаар албан бичгүүдээр үнэлгээний мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан.

  4.9.2022 оны 01 сарын 03-ны өдрийн *** дүгээр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн ****, 41 тоот хаягт байрлалтай, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 242,190,000 төгрөгийн 70 хувь буюу 169,533,000 төгрөгөөр, дээрх байрны зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 23,000,469 төгрөгийн 70 хувь буюу 16,100,328 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн ба тогтоолын хувийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад гардуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигч **** төв ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 635 дугаартай үнэлгээний тайлан, *** Б ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн ****дугаартай үнэлгээ хуульд нийцсэн эсэх, зэх зээлийн үнэлгээ бодитой эсэхэд маргаантай.

  6.Талууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр шийдвэрт заасан барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн байна.

7.1.Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг **** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулан жиших аргаар 242,190,0000 төгрөг, өртгийн хандлагын аргаар 139,650,000 төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс зах зээлийн жишиг үнийн аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг тогтоосон байна. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны зориулалтаар түрээслүүлэх, худалдах арилжих зэргээр орлог олох эх үүсвэр болгож ашиглахад орлогын хандлагын аргыг ашиглах нь тохиромжтой байдаг талаар дурдаад тус аргаар үнэлээгүй нь үндэслэл бүхий болжээ.

7.2.Шинжээч нь Хан-Уул дүүргийн ****, зоорийн давхрын 14,58 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн харьцуулан жиших аргаар 23,000469 төгрөгөөр үнэлж, тус аргад ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг тогтоосон. Тус грашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд баригдаж, ашиглалтад орсноос хойш 10 жил өнгөрсөн байх тул өртгийн хандлагын аргыг, үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэх, үйлдвэр, худалдаа эрхлэх гэх мэт арилжааны зориулалтай баригдсан барилга биш тул орлогын хандлагын аргыг тус тус хэрэглээгүй нь шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болохгүй.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэхдээ ямар эд хөрөнгөтэй харьцуулсан болох мэдээлэл байхгүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан тайлангуудад харьцуулсан эд хөрөнгийн талаарх мэдээллийг оруулсан байна. /хх-218,19, 29/

9.Түүнчлэн нэхэмжлэгчийн, маргаан бүхий үнэлгээний тайлан нь **** тухай хууль /2010/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасан **** арга, аргачлал, шаардлагад нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна.

10.Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Ггийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн *** дугаар тогтоолоор **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх шинжээчээр Ж.Уг, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлээ хийх шинжээчээр Б.Уа нарыг томилсон бөгөөд 2022 оны 12 сарын 19-ний өдөр шинжээч Ж.У, Б.Уа нарт тэдний эдлэх эрх үүргийн тайлбарласан болох нь Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь томилогдсон шинжээч Ж.У, Б.Уа нарт хууль тайлбарласан байх тул Хөрөнгө үнэлгээний төв ХХК, *** Б ХХК нарт хууль танилцуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

12.Хэрэгт авагдсан Хөрөнгө үнэлгээний төв ХХК, *** Б ХХК нарын ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланд үнэлгээчин Ж.У, Б.Уа нарын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн нотариатаар батлуулсан хуулбар байх тус тус баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул тэднийг тусгай зөвшөөрөлгүйгээр үнэлгээ хийсэн гэж үзэхгүй.

13.Шинжээч **** төв ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 635 дугаартай үнэлгээний тайлан, *** Б ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн ****дугаартай үнэлгээний тайлангууд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч томилогдон хуульд заасан журмын дагуу үнэн зөв хийгджээ. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийх шаардлага тогтоогдохгүй байхад Мэргэшсэн үнэлгээчин Г.Лгээр үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйг дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн **** төв ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 635 дугаартай үнэлгээ, *** Б ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн ****дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА