Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01340

 

2024 оны 03 сарын 26-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/01340

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүргийн ...-р хороо, 00 тоотод байрлах Ж ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүргийн 00-р хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 00 тоотод байрлах Н ХХК /РД:6127576/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11,962,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Н ХХК, нөгөө талаас Ж ХХК нар 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулан ажиллахаар тохиролцож түүний дагуу Ж ХХК буюу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Х дүүрэг 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор-ын сургуулийн барилгын гадна 2000 м.кв талбайн дулаалгын ажлыг чанарын өндөр түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйэтгэх, Н ХХК буюу захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасан ажил хийгдэж байх үед Н ХХК-ийн хүсэлтээр нэмэлт ажлыг хийлгэх шаардлага гарлаа тиймээс түүнийг хийж гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хоёр талаас нэмэлт ажил болон түүний хөлсийг гэрээний хавсралт байдлаар тохиролцож гарын үсэг зурцгаасан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт ажлын нийт талбайн хэмжээ, ажлын хөлсний талаар дүнг тооцож дахин хавсралт баримтад гараар бичиж талууд гарын үсэг зурцгаасан. Дээрх гэрээ, түүний хавсралтын дагуу Ж ХХК-ийн зүгээс бүхий л ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Түүний дагуу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ж ХХК болон Н ХХК нар уулзалт хийж гэрээний гүйцэтгэл, ажлын гүйцэтгэлийн акт гэх баримтуудыг үйлдэн хоёр талаас буюу гүйцэтгэгч талаас Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О, захиалагч талаас Н ХХК-ийн инженер Б.С, Н ХХК-ийн архитектор Р.Э нар гарын үсэг зурцгаасан. Бидний гэрээний гүйцэтгэлийн баримтад зааснаар Н ХХК нь Ж ХХК-д 7,975,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлээ төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсээр 8 сарын хугацаа өнгөрөөд байна. Түүнчлэн бидний хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 3,987,500 төгрөгийг нэмж Н ХХК төлөх үүрэгтэй юм. Иймд дээрх гэрээнд заасан үүргийн дагуу төлөгдөөгүй байгаа 7,975,000 төгрөг, алданги 3,987,500 төгрөг, нийт 11,962,500 төгрөгийг Н ХХК-иас гаргуулан Ж ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт 2000 м кв ажлыг хүлээж авснаа зөвшөөрөөд 259 дээр аваагүй гээд байгаа нь үндэслэлгүй, энэ талаар гүйцэтгэх захирлынх нь шүүхэд өгсөн тайлбар хэрэгт байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бол ажил гүйцэтгэх гэрээ ба 2000 м кв дулаалгын ажил гүйцэтгэжээ. Гэрээнд заасан нэмэлт ажил хийхээр болж гэрээний хавсралтаар 2022-07-01 ний өдөр тохирсон. Талууд 2022-12-07 нд дүнг тооцоод нэмэлт ажлын хавсралт дээр нөгөө талаас С гэж хүн гарын үсэг зурсан 1 м кв г нь 55000 төгрөгөөр тооцоод 14,295,000 төгрөг болно, үлдэгдэл 7,975,000 төгрөг гэдгийг дүгнэсэн бичгийн баримт байна. Гэрээний 9.3 т алдангийг хоногийн 0,5 хувь гэж тохирсон 50 хувиас хэтрэхгүй гээд 3,987,500 төгрөгөөр тооцсон. С, Ц гэж хүмүүс ажлыг хүлээгээд авч байсан, энэ төлөөлөгч нь мэдэхгүй л гээд байна, бид бол анхнаасаа Т огт харьцаж байгаагүй , гар гараа дагана, ганзага гуяа дагана гэдэг. Санхүүжилтийн асуудал байгаа бол цаад газартайгаа гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэгч Ж ХХК -ний гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Н ХХК болон Ж ХХК нар бид 2022 оны 11 дугаар сарын 17-ны өдөр 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000 м2 талбайн дулаалгын ажлыг хамтран хийхээр тохиролцон гэрээ байгуулсан. Энэхүү ажлын үндсэн захиалагч нь Т ХХК бөгөөд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м2 талбайн дулаалгын ажлыг хийлгүүлэхээр манай компанийг тус ажлыг хийх компанийг олж гэрээ хийхийг даалгасан. Манай Н ХХК нь Т ХХК-ний Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн болон оффисын барилгын металл, шилэн фасад угсралт, цонх хаалга угсралт, гаражийн будгийн ажил гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт 7 төрлийн ажлыг хийхээр тус бүр гэрээ байгуулан ажилласан. Ж ХХК-ний хийсэн ажил нь манай гэрээгээр хийж гүйцэтгэсэн гэрээт ажилд хамааралгүй байна. Ж ХХК-тай манай компани үндсэн захиалагчийн зөвшөөрлөөр гэрээ байгуулсан. Т ХХК- тай Н ХХК нь Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м2 талбайн дулаалгын ажлыг хийхээр гэрээ байгуулаагүй бөгөөд энэ ажилтай холбоотой нэмэлт гэрээ хийгээгүй, санхүүжилт аваагүй. Т ХХК-аас Ж ХХК нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 7,975,000 төгрөгийг гаргуулан авах бүрэн эрхтэй байна. Иймд Ж ХХК-д 7,975,000 төгрөгийг Н ХХК төлөх үндэслэлгүй ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Ж ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт 2000 м кв дулаалгын ажил хийлгэхээр болсон% 110 сая төгрөг төлсөн. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгээд төлсөн гэсэн үг. Хоёрдугаарт: 259 тай холбоотой манай нягтлан холбоотой юм байна лээ , захиралд гарын үсэг мэдэгдэхгүй зурсан ажил цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шүүх дээр ч иргэний хэрэг үүсээд явж байна, үнэхээр 259 хийгээд төлөгдсөн, төлөгдөөгүй тодорхой бус байна. Гуравдугаарт гэрээний үүрэг нэхээд байна, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой, тоо хэмжээг нь. Энэ гэрээний алданги нэхээд байх юм, нэмэлт гэрээ хийх ёстой. Инженерүүд зурсан гээд байгаа ажлыг мөнгөний асуудал учраас захирал л хүлээж авч гарын үсэг зурах учиртай, алданги төлөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2022.05.03-ны өдөр байгуулагдсан 22/08 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2023-03-24 ний өдрийн ажлын гүйцэтгэлийн акт, 2023-03-24 ний өдрийн гэрээний гүйцэтгэлийн баримт, 2022.07.01-ний өдрийн Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна дулаалгын нэмэлт ажлын тоо хэмжээ гэх нэртэй баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж ХХК-ийн дүрэм, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4.Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл, 2021.04.09-ний өдрийн №21/04/09-05 дугаартай барилгын гадна талын фасад нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.03.18-ны өдрийн №22/03/18-01 дугаартай барилгын гадна фасад нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023.01.03-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт, Т ХХК, Н ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Ж ХХК-ын 2022.05.05-2022.06.15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн баримт, Т ХХК-иас Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн 2000 м.кв дулаалгын ажлыг хүлээн авсан акт, шүршдэг хөөсөн дулаалгын 259 м.кв нэмэлт ажил хийгдсэн эсэх зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Н ХХК, нөгөө талаас Ж ХХК нар 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллахаар тохиролцож түүний дагуу Ж ХХК буюу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор-ын сургуулийн барилгын гадна 2000 м.кв талбайн дулаалгын ажлыг чанарын өндөр түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйэтгэх, Н  ХХК буюу захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасан ажил хийгдэж байх үед Н ХХК-ийн хүсэлтээр нэмэлт ажлыг хийлгэх шаардлага гарлаа тиймээс түүнийг хийж гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хоёр талаас нэмэлт ажил болон түүний хөлсийг гэрээний хавсралт байдлаар тохиролцож гарын үсэг зурцгаасан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт ажлын нийт талбайн хэмжээ, ажлын хөлсний талаар дүнг тооцож дахин хавсралт баримтад гараар бичиж талууд гарын үсэг зурцгаасан. Түүний дагуу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ж ХХК болон Н ХХК нар уулзалт хийж гэрээний гүйцэтгэл, ажлын гүйцэтгэлийн акт гэх баримтуудыг үйлдэн хоёр талаас буюу гүйцэтгэгч талаас Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О, захиалагч талаас Н ХХК-ийн инженер Б.С, Н ХХК-ийн архитектор Р.Э нар гарын үсэг зурцгаасан. Бидний гэрээний гүйцэтгэлийн баримтад зааснаар Н ХХК нь Ж ХХК-д 7,975,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 3,987,500 төгрөгийг нэмж Н ХХК төлөх үүрэгтэй юм. Иймд дээрх гэрээнд заасан үүргийн дагуу төлөгдөөгүй байгаа 7,975,000 төгрөг, алданги 3,987,500 төгрөг, нийт 11,962,500 төгрөгийг олгож өгнө үү. гэв

 

3.Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н ХХК болон Ж ХХК нар бид 2022 оны 11 дугаар сарын 17-ны өдөр 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000 м2 талбайн дулаалгын ажлыг хамтран хийхээр тохиролцон гэрээ байгуулсан. Энэхүү ажлын үндсэн захиалагч нь Т ХХК бөгөөд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м2 талбайн дулаалгын ажлыг хийлгүүлэхээр манай компанийг тус ажлыг хийх компанийг олж гэрээ хийхийг даалгасан. Манай Н ХХК нь Т ХХК-ний Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн болон оффисын барилгын метал, шилэн фасад угсралт, цонх хаалга угсралт, гражийн будгийн ажил гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт 7 төрлийн ажлыг хийхээр тус бүр гэрээ байгуулан ажилласан. Ж ХХК-ний хийсэн ажил нь манай гэрээгээр хийж гүйцэтгэсэн гэрээт ажилд хамааралгүй байна. Ж ХХК-тай манай компани үндсэн захиалагчийн зөвшөөрлөөр гэрээ байгуулсан. Т ХХК- тай Н ХХК нь Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м2 талбайн дулаалгын ажлыг хийхээр гэрээ байгуулаагүй бөгөөд энэ ажилтай холбоотой нэмэлт гэрээ хийгээгүй, санхүүжилт аваагүй. Т ХХК-аас Ж ХХК нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 7,975,000 төгрөгийг гаргуулан авах бүрэн эрхтэй байна. Иймд Ж ХХК-д 7,975,000 төгрөгийг Н ХХК төлөх үндэслэлгүй ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Ж ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү, гэрээ байгуулаагүй тул алданги төлөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь захиалагч Н ХХК тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна дулаалгын ажлыг хийж гүйцэтгэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар гэрээт ажлын нийт талбай 2000 м кв, 1 м кв ийн хөлс 55 000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл эхэлснээр талыг нь, дууссанаар үлдэгдлийг төлөхөөр тохиролцжээ.

Зохигчид барилгын гадна дулаалгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, 2000 м кв ажил хүлээлцсэн, хөлсийг төлсөн үйл явдал дээр маргадаггүй болно.

5. Талуудын маргааны зүйл нь 2000 м кв ажлаас гадна 259 м кв ажлыг хийлгэхээр тохирсон эсэх, гэрээний хавсралтаар энэ талаар тохирсон эсэх, 259 м кв ажил хийгдсэн эсэх, алдангийг төлөх эсэх дээр маргаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэмэлт ажлыг гэрээний хавсралтаар тохиролцсон, талууд гэрээг дүгнээд 2023-03-24 ний өдрийн байдлаар ажлын хөлсөнд 7,975,000 төгрөг, алдангид 3,987,500 төгрөг төлөгдөөгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч бичгээр гаргасан тайлбартаа уг 7,975,000 төгрөгийг Т ХХК-с авах нь зохимжтой гэсэн бол шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэлт ажил хийлгэхээр тохироогүй, ямар ч гэрээний хавсралт байгуулаагүй, алданги огт төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг. Хэргийн баримтаар гэрээний талууд буюу зохигчид 2022-07-01 ний өдөр Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна дулаалгын нэмэлт ажлын тоо хэмжээ гэх нэртэй баримт үйлдсэн байх ба уг актад 5 төрлийн нэр бүхий ажлыг жагсааж/ 150,120,35,24,50/ нийт 259 м кв ажлыг 100 хувь гэж бичээд, тухайн баримтын доор 2022-11-07 нд нэмэлт ажлын нийт метр квадрат 259*5500014,245,000 төгрөг гэж гараар бичээд Жи О Ди ХХК Захирал Одгэрэл, баталсан инженер С , ерөнхий инженер П.Ц гэж хүн гарын үсэг зуржээ. Түүнчлэн 2023-03-24 ний өдрийн Ажлын гүйцэтгэлийн акт гэх нэртэй баримтад 2000 м кв ажлын хамт 259 м кв ажлыг хамтатган гүйцэтгэлийг 100 хувь гэж бичээд, хариуцагч байгууллагыг төлөөлж инженер Б.С гарын үсэг зурсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд талууд мэтгэлцэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шардлага, хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал тухайн байгууллагад С, Ц гэх нэртэй хүмүүс ажилладаггүй гэх тайлбараа нотлоогүй болно.

Иймд шүүх эдгээр баримтыг үндэслэн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 7,975,000 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэв. Хэдийгээр нэмэлт ажлын гэрээ бичгээр байгуулагдаагүй ч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэлд нэхэмжилж буй 7,975,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч тал 2023-03-24 ний өдрийн Гэрээний гүйцэтгэл гэх баримтыг үндэслэн тооцоо нийлсэн гэж тайлбарлаж байх боловч уг баримтад аль талыг төлөөлж, хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь ойлгомжгүй. Харин хэрэгт буй ажлын гүйцэтгэлийн акт, Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна дулаалгын нэмэлт ажлын тоо хэмжээ гэх баримтуудаар талууд нэмэлт ажил хийлгэхээр тохирсон, улмаар уг ажлыг хүлээн авсан гэж шүүх дүгнээд, 259 *55,000 төгрөг хийт 14,245,000 төгрөг болохоос нэхэмжлэгч тал 7,975,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тул тухайн хэмжээгээр нь гаргуулж шийдвэрлэлээ. Нэгэнт нэхэмжлэгч нэмэлт ажлын хөлснөөс 6,270,000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог, хариуцагч 2000 м кв ажлын хөлсөнд 110,000,000 төгрөг төлсөн, нэмэлтэд хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй гэх тул шүүх төлбөрийн үлдэгдлийг гаргуулах нь зүйтэй байна.

Алдангийн тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 т алдангийн хэмжээг тохирсон байх боловч энэ нь 2000 м кв ийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд хамаарах юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд нэмэлт ажлын талаар нэмэлт гэрээ бичгээр байгуулагдаагүй тул алданги шаардах үндэслэлгүй байна.

Иймээс шүүх ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас 7,975,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасныг баримтлан Н ХХК-аас 7,975,000 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,987,5000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ