Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/01205

 

 

 

 

 

 

 

 

 2024       03        14                                           182/ШШ2024/01205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт байрлах, “Ш” ХХК,

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух, Ш.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... байранд байрлах, Н-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .......... хаягт байрлах, “Х” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

(Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК, Ш.Б нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Эрхийн улсын Э-1114000012 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-Овоо Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 20,348.1 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын үнэлгээний хувьд хэт доогуур үнэлэгдсэн.

Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 2023 онд зохион байгуулсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 8 дахь км-т байрлах газрыг дуудлага худалдаагаар 1 га хоосон газрыг 100,000,000 төгрөгөөр зарсан. Гэтэл бидний барьцааны газрын байршил нь Монгол Улсын хамгийн том уурхай болох Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Орон нутгийн таван толгойгоос 2 км-ийн зайтай, авто зам дамжин өнгөрөх чухал зангилаа хэсэг байрших ба тухайн газар дээр Тээвэрчдийн хотхон төсөлд түшиглэсэн олон төрлийн үйлчилгээ явагдаж барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр гарах үндэслэлтэй. Барьцаанд байгаа 10 га газар нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 8 дахь км-ийн ханшаар бодоход л 1,000,000,000 төгрөг хүрнэ. Байршил болон дэд бүтэц, үйлчилгээний хувьд үүнээс ч өндөр үнэлэгдэх боломжтой.

2.Эрхийн улсын Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь манай байгууллагын барьцаанд тавьсан 60 хувийн гүйцэтгэлтэй мөн адил байршилтай эрхийн улсын Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй 1.044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,405,599,000 төгрөгөөр үнэлсэн атлаа уг барьцааны Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй 1,044.22 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй байрыг 1,940,819,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

3.Эрхийн улсын Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 1,044.22 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай байгууллагаас мөн барьцаанд тавьсан дээрх байршилд байх 60 хувийн гүйцэтгэлтэй Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй 1,044.22 м.кв талбайтай, ижил зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,405,599,000 төгрөгөөр, 90 хувийн гүйцэтгэлтэй Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй 1.044.22 м кв ижил талбайтай, ижил зориулалттай байрыг 1,940,819,000 төгрөгөөр үнэлсэн байтал 100 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээн авахаар ажиллаж байгаа ижил байршил, талбай, зориулалттай Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр буюу 60 хувь, 90 хувь гүйцэтгэлтэй байрнуудаас доогуур үнэлэгдсэн нь бодит үнэ ханштай нийцэхгүй байна.

4.Эрхийн улсын Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 221,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бүрэн ашиглалтанд орсон улсын комисс хүлээж авсан, ижил хэмжээний гүйцэтгэлтэй биллиардын байрыг 359,349,000 төгрөг, халуун усны байрыг 522,181,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байтал ижил байршилтай, худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай объектыг 318,603,000 төгрөгөөр, үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.Эрхийн улсын Ү-11105001652 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 11 дүгээр цэцэрлэгийн зүүн талд Г худалдааны төвд байрлах 423 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 383,524,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай ижил байршилтай Ү-11105001651 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн м.кв талбай 3,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн байтал Ү-1105001652 дугаарт бүртгэлтэй талбай нь 906,676 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

6.Эрхийн улсын Ү-11105002253 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 11 дүгээр цэцэрлэгийн зүүн талд Г худалдааны төвд байрлах 305,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 225,848,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай Ү-11105002253 дугаарт бүртгэлтэй 305,2 м.кв талбайг 225,848,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх байршилд зах зээлийн судалгаа хийж үзэхэд нэг машины зогсоолын зах зээлийн үнэлгээ нь 25-30 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа бөгөөд манай барьцааны хөрөнгө 25 машины зогсоолыг уг ханшаар бодоход 450,000,000 төгрөг давхаар үнэлгээтэй байна.

Дээрх хөрөнгүүдийг бид нар 5а, 5б, 5в гэх мэтээр дугаарладаг. Гэвч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохдоо энэ талаар гэрчилгээнд бичээгүй учраас үнэлгээчний гаргасан үнэлгээний хувьд аль нь 5а, 5б, 5в болох нь тодорхойгүй байна.

Иймд Н-ын 2023.09.30-ны өдрийн 4-119/18512 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд дурдсан хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаанд тайлбараа дэлгэрэнгүй гаргасан учраас тайлбараа дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Нэхэмжлагч нарын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байгаа.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023.09.30-ны өдрийн 4-119/18512 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд дурдсан “Х” ХХК-ийн үнэлгээний тайлан, “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээний тайлангууд нь бусад хөрөнгүүдтэй жишсэн, судалгаа харьцуулалтыг хангалттай хийсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартуудад нийцсэн тайлангууд байна.

Аливаа хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгийн шинж байдлаас хамаарч зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргуудаар үнэлдэг бөгөөд дээрх тайлангууд нь тухайн хөрөнгийн онцлог, шинж байдлаас шалтгаалан өртгийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд энэ нь гарч болох хамгийн боломжит зах зээлийн үнэлгээ. Нөгөө талаар нэхэмжлэгчийн маргаад байгаа 5а, 5б, 5в гэх дугаарлалтууд нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байгаа гэдгийг хэлмээр байна...

Нөгөөтэйгүүр “Ш” ХХК, Ш.Б нар нь зээл авах үед дээрх хөрөнгүүдийг барьцаалуулж байхдаа одоогийн үнэлгээний дүнгээс 2-3 дахин бага үнэлгээгээр барьцаалж байсан бөгөөд энэ нь дээрх үнэлгээний тайлан зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн байх боломжгүй болохыг харуулж байна.

Мөн төлбөр төлөгч талууд шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан 7 хоногийн хөөн хэлэлцэх хугацаг хэтрүүлсэн байгаа тул “Ш” ХХК, Ш.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

4. Нэхэмжлэгч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамжид 2023.10.20-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 5-6 х/,

-Улсын бүртгэлийн 9011719022 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 7 х/,

-2023.09.30-ны өдрийн 4-119/18513 тоот Н-ын албан бичиг /хх-ийн 8-9 х/,

-2023.09.30-ны өдрийн 4-119/18515 тоот Н-ын албан бичиг /хх-ийн 10-11 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12 х/,

-2023.10.23-ны өдрийн 106 тоот “Ш” ХХК-иас Монгол Улсын Ханд хүргүүлсэн “Компанийн хувьцаа худалдах тухай” албан бичиг /хх-ийн 22 х/,

-2024.01.12-ны өдрийн 006 тоот албан бичгээр “Ш” ХХК-иас Г.Б-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 92 х/,

-2023.02.01-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хх-ийн 102 х/,

-2024.01.16-ны өдрийн 0019 дугаартай Ш.Б-гээс Г.Б-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 103 х/ зэрэг баримтуудыг,

 

4.1.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-2023.11.07 өдрийн 1-119/516 тоот Г.Г, С.Ж нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/,

-2023.04.17-ны өдрийн 182/ГХ2023/00442 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” /хх-ийн 43-45 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.17-ны өдрийн 182/ШЗ2023/04756 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 46 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.27-ны өдрийн 182/ШШ2023/00067 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 47-53 х/,

-2023.05.24-ний өдрийн 23300763 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 54 х/,

-2023.06.12-ны өдрийн 4-119/11655 тоот албан бичиг /хх-ийн 55 х/,

-2023.06.12-ны өдрийн 4-119/11654 тоот албан бичиг /хх-ийн 56 х/,

-2023.08.02-ны өдрийн 4-119/14236 тоот албан бичиг /хх-ийн 57 х/,

-2023.08.02-ны өдрийн 4-119/14237 тоот албан бичиг /хх-ийн 58 х/,

-2023.08.31-ний өдрийн 119/10 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх-ийн 59 х/,

-2023.08.31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 60-61 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/11 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 62-63 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/15 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 64-65 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/16 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 66-67 х/,

-2023.09.05-ны өдрийн 23300763/119-19 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 68-69 х/,

-2023.09.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 70-74 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/11-01 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 75-76 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/15-05 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 77-78 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/16-06 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 79-80 х/,

-2023.09.05-ны өдрийн 119/19-09 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 81-82 х/,

-2023.09.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 83-88 х/,

-2023.09.06-ны өдрийн 119/25 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 89-90 х/,

-2023.09.06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 91-92 х/,

-2023.09.06-ны өдрийн 119/22-12 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 93-94 х/,

-2023.09.06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 95-97 х/,

-2023.09.06-ны өдрийн 119/25-15 тоот “Эд хөрөнгө барьцаалах тухай” тогтоол /хх-ийн 98-99 х/,

-2023.09.06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 100-101 х/,

-Н-ын 2023.09.12-ны өдрийн 4-119/17069 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 102-103 х/,

-Н-ын 2023.09.12-ны өдрийн 4-119/17065 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 104-105 х/,

-Н-ын 2023.09.12-ны өдрийн 4-119/17067 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 106 х/,

-Н-ын 2023.09.12-ны өдрийн 4-119/17068 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 107 х/,

-Монгол Улсын Хны 2023.09.13-ны өдрийн 2/957 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 108-110 х/,

-“Ш” ХХК-ийн 2023.09.15-ны өдрийн 083 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 111 х/,

-Ш.Бн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 112 х/,

-“Гандерс трэвел” ХХК-ийн 2023.09.15-ны өдрийн 036 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 113 х/,

-2023.09.19-ний өдрийн 9/339 тоот “Шинжээч томилох тухай” тогтоол /хх-ийн 114-115 х/,

-“В” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн Ш-9/22 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 116-165 х/,

-“В” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн Ш-9/21 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 166-203 х/,

-2023.09.18-ны өдрийн 46 дугаар “Х” ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 204 х/,

-“Х” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн 566 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 205-241 х/,

-“В” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн Ш-9/18 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1-р хх-ийн 242-250 х, 2-р хх-ийн 1-16 х/,

-“В” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн Ш-9/26 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /2-р хх-ийн 17-32 х/,

-Н-ын 2023.09.30-ны өдрийн 4-119/18514 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 33-35 х/,

-Н-ын 2023.09.30-ны өдрийн 4-119/18513 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 36-38 х/,

-Н-ын 2023.09.30-ны өдрийн 4-119/18515 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 39-41 х/,

-2023.10.12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 42 х/,

-2023.10.10-ны өдрийн 11/16 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 43 х/,

-2023.10.10-ны өдрийн 11/20 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 44 х/,

-2023.10.10-ны өдрийн 11/44 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 45-46 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20916 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 47-48 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20927 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 49 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20922 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 50-51 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20932 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 52 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20933 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 53-54 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20925 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 55 х/,

-2023.10.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 56 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20917 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 57 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20920 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 58-59 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20930 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 60 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20929 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 61 х/,

-Н-ын 2023.10.17-ны өдрийн 4-119/20935 тоот Мэдэгдэл /2-р хх-ийн 62-63 х/,

-2023.10.27-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /2-р хх-ийн 64-78 х/ зэрэг баримтуудыг,

 

4.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Х” ХХК-иас 2023.12.14-ний өдрийн2/1378 тоот албан бичгээр Г.Г, Б.Н, Э.С нарт олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 80 х/,

-Улсын бүртгэлийн 9016001019 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /2-р хх-ийн 94 х/ зэрэг баримтуудыг,

 

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.03.07-ны өдрийн 182/ШЗ2024/04438 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчаас 2023.09.18-ны өдрийн 9/334 тоот “Шинжээч томилох тухай” тогтоол /2-р хх-ийн 160-163 х/,

-Улсын бүртгэлийн Ү-1114000953, Ү-1114000954, Ү-1114000959, Ү-1114000960, Ү-1114000961 дугаарт бүртгэлтэйүл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлангууд /2-р хх-ийн 164-248 х, 3-р хх-ийн 1-49 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргуулсан байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК, Ш.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нар нь “Ш” ХХК-ийн өмчлөлийн

а. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-Овоо Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 20,348.1 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, улсын Э-1114000012 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр,

б. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,405,599,000 төгрөгөөр, /амрах байр 5Г/,

в. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 236,28 м.кв талбайтай, эмнэлгийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000954 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 522,181,000 төгрөгөөр,

г. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1114000955 /5В/ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр,

д. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 1,044.22 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000956 дугаарт /5Б/ бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр,

е. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 621,91 м.кв талбайтай, Зоогийн газрын зориулалттай, ажлын байрны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,432,712,000 төгрөгөөр, /5А/,

ё. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 376,51 м.кв талбайтай, Зоогийн газрын зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 639,985,000 төгрөгөөр,

ж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 249,5 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000961 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 359,349,000 төгрөгөөр

з. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 221,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр,

 

2.1. Ш.Бн өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай 305.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1105002252 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр,

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, Далан 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай 305.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1105002253 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь үнийн саналд тусгагдсан болон зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн.

 

2.2.Мөн дээрх хөрөнгүүдийг бид нар 5а, 5б, 5в, 5г гэх мэтээр дугаарладаг. Гэвч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохдоо энэ талаар гэрчилгээнд бичээгүй учраас үнэлгээчний гаргасан үнэлгээний хувьд аль нь 5а, 5б, 5в, 5г болох нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Х” ХХК нь нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцсон.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.27-ны өдрийн 182/ШШ2023/00067 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “Г” ХХК, “Г” ХХК, “Ш” ХХК, Ш.Б нарт холбогдох “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 7,687,020,441.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ. /1 хх-ийн 47-53 х/

 

б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг бөгөөд уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023.04.17-ны өдөр 182/ШЗ2023/04756 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 182/ГХ2023/00442 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигдсэн байна. /1 хх-ийн 43-45, 46 х/

 

в. Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Н-аас 2023.05.24-ний өдөр 23300763 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол гарч төлбөр төлөгч “Ш” ХХК, “Г” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” мэдэгдлүүдийг 2023.06.12-ны өдөр 4-119/11654, 4-119/11655, 2023.08.02-ны өдөр 4-119/14236, 4-119/14237 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж, мөн 2023.09.05-ны өдрийн 119/11, 119/15, 119/16, 23300763/119-19, 2023.09.06-ны өдрийн 119/25 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгүүдийг битүүмжилж, төлбөр төлөгч нарт мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ. /1 хх-ийн 55, 56, 57, 58, 62-63, 64-65, 66-67, 68-69, 70-75, 83-88, 89-90, 91-92, 95-97, 100-101 х/

 

г. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

 

д. Үүний дагуу хариуцагч нь 2023.09.12-ны өдөр 4-119/17069, 4-119/17065, 4-119/17068 тоот “Үнийн санал өгөх тухай” мэдэгдлүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хүргүүлсэн байх ба төлбөр төлөгч “Ш” ХХК нь улсын бүртгэлийн Э-1114000012 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй 20 га газрын үнэлгээг 40,000,000,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5Г/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000954 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /эмнэлэг, халуун ус/-ийн зах зээлийн үнэлгээг 1,529,304,008 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5В/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө /амрах байр 5Б/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5А/-ийн зах зээлийн үнэлгээг 3,619,420,961 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /зоогийн газар/-ийн зах зээлийн үнэлгээг 2,337,426,527 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000961 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээг 1,353,524,036 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээг 1,353,728,007 төгрөг буюу 68,780,593,647 төгрөгийн үнийн санал /1 хх-ийн 111 х/,

Ш.Б улсын бүртгэлийн Ү-1105002252, Ү-11050022523 дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,052,000,000 төгрөг /1 хх-ийн 112 х/-өөр үнэлжээ

 

е. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Н-ын 2023.09.18-ны өдрийн 9/334, 2023.09.19-ний өдрийн 9/339 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-уудаар шинжээч томилжээ. /1 хх-ийн 114-115 х ар тал, 2 хх-ийн 160-161 х/

 

ё. 2023.09.18-ны өдрийн 9/334 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолын 1 дэх заалтаар Г.Б-ыг, 2023.09.19-ний өдрийн 9/339 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын 1 дэх заалтаар О.Б-ийг тус тус шинжээчээр томилсон байх ба 2, 3 дахь заалтад шинжээч Г.Б, О.Б нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Г.Б, О.Б нар тус тус гарын үсэг зуржээ. /1 хх-ийн 114-115 х ар тал, 2 хх-ийн 160-161 х/

 

ж. Шинжээч О.Б нь “В” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, мэргэшсэн үнэлгээчин, шинжээч Г.Б нь “Х” ХХК-ийн захирлын 2023.09.18-ны өдрийн 46 дугаар тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх үнэлгээчнээр томилогдсон мэргэшсэн үнэлгээчин болох нь тус тус тогтоогдсон.

 

з. Дээрх “Шинжээч томилох тухай” 2023.09.18-ны өдрийн 9/334, 2023.09.19-ний өдрийн 9/339 тоот тогтоолууд нь 2022.12.23-ны өдөр батлагдаж, 2023.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан гэж үзэх боломжгүй. Энэ талаарх холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтуудыг баримтлан эрх, үүргийг тайлбарласан зөрчилтэй байна.

 

и. Гэвч нэхэмжлэгч нар нь дээрх ажиллагаатай холбоотой асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу эдгээр тогтоолуудад зохих журмын ямар нэгэн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байх тул дээрх ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүхэд энэ талаар болон шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаадлагагүй гэж үзлээ.

 

6. Дээрх хөрөнгүүдийг бид нар 5а, 5б, 5в, 5г гэх мэтээр дугаарладаг. Гэвч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохдоо энэ талаар гэрчилгээнд бичээгүй учраас үнэлгээчний гаргасан үнэлгээний хувьд аль нь 5а, 5б, 5в, 5г болох нь тодорхойгүй гэх үндэслэлийн тухай

 

а. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “...улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, 183.3-т “... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

 

б. Хэрэгт авагдсан “Ш” ХХК-ийн 2023.09.15-ны өдрийн 083 дугаартай “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичигт улсын бүртгэлийн Э-1114000012 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй 20 га газрын үнэлгээг 40,000,000,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5Г/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000954 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /эмнэлэг, халуун ус/-ийн зах зээлийн үнэлгээг 1,529,304,008 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5В/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө /амрах байр 5Б/-ийн зах зээлийн үнэлгээг 6,195,730,037 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5А/-ийн зах зээлийн үнэлгээг 3,619,420,961 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /зоогийн газар/-ийн зах зээлийн үнэлгээг 2,337,426,527 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000961 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээг 1,353,524,036 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээг 1,353,728,007 төгрөг буюу 68,780,593,647 төгрөгийн үнийн санал /1 хх-ийн 111 х/-ыг хүргүүлсэн баримтаар үзэхэд шинжээч нар нь Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд тусгагдсан талбай, зориулалт гүйцэтгэлийг тус тус харгалзсан болох нь үнэлгээний тайлангийн хавсралтад авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” /1 хх-ийн 163, 2 хх-ийн 14, 30, 228, 243, 3 хх-ийн 11, 27, 47 х/-нүүдээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтүүд үндэслэл бүхий байна.

 

в. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлийг буруу ташаа бүртгэсэн талаар зохих журмын дагуу Өмнөговь аймгийн бүртгэлийн хэлтэст гомдол гаргаж, уг бүртгэлийг өөрчлүүлсэн талаар баримтгүй, улсын бүртгэл хүчин төгөлдөр байх тул улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлийн тухай

а. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ш” ХХК нь улсын бүртгэлийн Э-1114000012 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй 20 га газрын үнэлгээг 40,000,000,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө / амрах байр 5Г/-ийн зах зээлийн үнэлгээ нь 6,195,730,037 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000954 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /эмнэлэг, халуун ус/-ийн зах зээлийн үнэлгээ нь 1,529,304,008 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5В/-ийн зах зээлийн үнэлгээ нь 6,195,730,037 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө /амрах байр 5Б/-ийн зах зээлийн үнэлгээ нь 6,195,730,037 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /амрах байр 5А/-ийн зах зээлийн үнэлгээ нь 3,619,420,961 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /зоогийн газар/-ийн зах зээлийн үнэлгээ нь 2,337,426,527 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000961 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээ нь 1,353,524,036 төгрөг, улсын бүртгэлийн Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө /худалдааны төв/-ийн зах зээлийн үнэлгээ нь 1,353,728,007 төгрөг буюу нийт 68,780,593,647 төгрөгийн үнэтэй /1 хх-ийн 111 х/,

нэхэмжлэгч Ш.Б-н улсын бүртгэлийн Ү-1105002252, Ү-11050022523 дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,052,000,000 төгрөг /1 хх-ийн 112 х/-ийн үнэтэй байгаа талаарх үнийн саналаа өгсөөр байхад шинжээч нар нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй.

 

б. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дээрх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн буюу “Ш” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 68,780,593,647 төгрөгийн үнэлгээтэй, Ш.Б-н үл хөдлөх хөрөнгүүд нь 3,052,000,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

в. Мөн нэхэмжлэгч нар нь дээрх үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагадаа “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-11105001652 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байгааг үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлын тухайд

а. “В” ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн 243 хуудас, “Х” ХХК-ийн 45 хуудас үнэлгээний тайлангуудыг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч “Ш” ХХК, хөрөнгийн өмчлөгч Ш.Б нарт 2023.09.30-ны өдөр 4-119/18513, 4-119/18515 тоот албан бичгүүдээр 2023.10.03-ны өдөр шуудангаар мэдэгдэл хүргүүлснээс гадна 2023.10.02-ны өдөр ...хөрөнгийн эзэн болон “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ш.Б-тэй 99115911 дугаарын утсаар залгаж хөрөнгүүдийн үнэлгээ гарсан болохыг мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байна. /2 хх-ийн 36-38, 39-41, 42 х/

 

б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”,

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”,

79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж тус тус заасан.

 

в. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ш” ХХК, Ш.Б нар нь Н-ын 2023.09.30-ны өдөр 4-119/18513, 4-119/18515 тоот “Үнэлгээний мэдэгдэл”-үүдийг хүлээн авч 2023.10.12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх ба тус шүүхээс 2023.10.19-ний өдөр нэхэмжлэлийг 181/ШЗ2023/17576 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар татгалзжээ. /1 хх-ийн 17-19 х/

 

г. Нэхэмжлэгч уг захирамжийг хүлээн аваад тус шүүхэд 2023.10.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 3 хоногоор хэтрүүлсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна.

 

Тодруулбал, “Ш” ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ш.Б-д 2023.10.02-ны өдөр утсаар мэдэгдсэн, 2023.10.03-ны өдөр “Монгол шуудан” ХК-иар хүргүүлсэн аль алинаар нь тооцсон ч хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй, хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 

9. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг нэхэмжлэгч нар нь зөрчсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Ш” ХХК, Ш.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгч нь маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 140,400 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “В” ХХК, “Х” ХХК-иуд нь “Ш” ХХК-ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-Овоо Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 20,348.1 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, улсын Э-1114000012 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000953 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,405,599,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 236,28 м.кв талбайтай, эмнэлгийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000954 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 522,181,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, 1,044.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1114000955 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 1,044.22 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 621,91 м.кв талбайтай, Зоогийн газрын зориулалттай, ажлын байрны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,432,712,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 376,51 м.кв талбайтай, Зоогийн газрын зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 639,985,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 249,5 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000961 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 359,349,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Цагаан-овоо Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 221,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1114000962 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр,

- Ш.Бн өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай 305.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1105002252 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр,

- Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, Далан 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай 305.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1105002253 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА